| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2017/0071/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/78 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2017/ШЦТ/78
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуу ,гн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1727000470037 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр төрсөн, 35 нас 31 эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, зхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багт оршин суудаг гавъяа шагпал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай *******д /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн нутаг “” гэх газарт ******* улсын дугааргай цэнхэр өнгийн Даюун маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захирг аны хэм хэмжээний актыг зерчсөний улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүухийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Иүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй гэв
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“ ...Миний бие одоо зүгээр байгаа надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн үед ******* буюу *******, эхнэр ******* буюу нар хүү гийн хамт ирсэн. Манай гэрт айраг уугаад хоол хийж өгсөн. Тэгээд зурагт харж сууж байгаад явсан. Манайхаас 22, 23 цагийн үед явсан байх, манайхаас яваад нээх удалгүй ахиад мотоцикль дуугараад байсан. Тэгээд манай нөхөр хэн юм бол гэсэн чинь ******* эхнэр ******* нар ороод ирсэн. Тэгээд харсан чинь *******ийн толгойны духнаас цус гарсан байсан. Тэгээд яасан гэсэн чинь ******* мотоциклиос уначихлаа гэсэн...” гэх мэдуүлэг/хх-ийн 24 дүгээр хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт:
1. *******ийн биед духны зүүн дунд хэсэгт цөмөрсөн, бяцарсан, хугарал, мэс зэслын шарх, зүүн, баруун нүдны зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2 Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3 Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4 Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг болно.
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн 05 дугаартай:
1 ******* улсын дугаартай Даюун маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
2. ******* нь замын хөдөлгөөний дүрмийн 2.2.А замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх. мөн дүрмийн 2.3В мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай емсөх хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 9.1 жолоо хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгс шйн хурдыг знэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн зөрчсөн байна
3. ******* улсын дугаартай Даюун маркийн мотоциклийн жолооч ******* нь мотоциклийг зогсоох боломжтой байсан эсэх нь хэрэгт авагдсан материалаас тогтоох боломжгүй байна.
4 Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь Цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гаргасан зам тээврийн осол дээр гаргасан акт үндэслэлтэй боловч зам тээврийн осол нь замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөнөөс болж гарсан гэдгийг тодорхой бичээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С *******ын ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч С.Багжаргал нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн нутаг “” гэх газарт ******* улсын дугаартай цэнхэр өнгийн Даюун маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зерчсөний улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч *******ийн мердөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актын “...1. *******ийн биөд духны зүүн дунд хэсэгт цөмөрсөн, бяцарсан хугарал, мэс заслын шарх, зүүн, баруун нүдны зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмь н 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/', Шинжээчийн дүгнэлт 05 тоот: “...******* улсын дугаартай Даюун маркиин тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсен байна. 2. ******* нь замын хөдөлгөөний дүрмийн 2.2.А замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх, мөн дүрмийн 2.3В мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай емсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 9.1 жолооч хеделгөэний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замык болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн зерчсөн байна 3. ******* улсын дугаартай Даюун маркийн мотоциклийн жолооч ******* нь мотоциклийг зогсоох боломжтой байсан эсэх нь хэрэгт авагдсан материалаас тогтоох боломжгүй байна. 4. Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь Цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гаргасан зам тээврийн осол дээр гаргасан акт үндэслэлтэй боловч зам тээврийн осол нь замын хөдөлгөөний дүрыийн ямар заалт зөрчсөнөөс болж гарсан гэдгийг тодорхой бичээгүй...” гэх дүгнэлт хх-ийн 44-45 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******ын хэргээ хүлээн г/эдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл сногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 5 дахь хэсэгт зааснаар *******д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсүгай.
3. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан *******д тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.
5. ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7 Эрүүгийн хзрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биөлэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА