Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/57

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч П.Гандолгор, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан, Улсын яллагч: Н.Батмөнх, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: , Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг, Э.Ганбат, Иргэдийн төлөөлөгч: *******, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогтой******* ******* холбогдох эрүүгийн 127000000003 тай хэргийг 201 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол Улсын иргэн, 193 оны 0 сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, а боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,******* ******* 3, *******, ******* хамт*******ьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай овогтой******* *******, //. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 12 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын төвөөс 10 км зайд байрлах бригадын хашаанд алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХООХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 сарын 21-ний өлгөө талийгаач гэрт цүнхтэй хувцас, 5 000 төгрөг, 1 шил архи байгаа аваад ирээрэй гэхээр нь 5 000 төгрөгөөр нь дахиад 1 шил архи, 2 пиво аваад 2 цагийн автобусанд суугаад талийгаач дээр очсон. Тэгээд авч очсон 2 пиво, 2 шил архийг уучхаад*******арсан. Маргааш өглөө буюу 2017 оны 12 сарын 22-ны өглөө талийгаач ах нь гадагшаа гарчхаад ирье гээд гараад явсан. Орой 19 цагийн орчим цэнхэр өнгийн машинтай 2 үл таних хүнтэй цуг хашааны хаалга онгойлгож машинтайгаа хашаанд орж ирсэн. Орж ирэх үед би гэрээс гарч ирж таарсан. Талийгаач цүнх үүрчихсэн орж ирээд 3 шил архи байгаа 2 шил архийг нь битгий гаргаарай 1 шил архийг нь гаргаарай гэсэн. Нөгөө хоёр хүн орж ирэхэд нь би 1 шил “” нэртэй архийг нь аяганд хийж тойруулсан. Архиа ууж дуусгаад бид 4 гэрээс гарсан. Талийгаач үүдэнд халтираад унах шиг болсон. Та зүгээр үү гэхэд юм ярихгүй өө пизда гэсэн. Хашаанд байсан өвснөөс талийгаач хамт ирсэн 2 үл таних хүнд 3 шуудайнд өвс хийж өгч явуулсан. Тэр 2 үл таних хүнийг хашаанаас гаргаж өгчхөөд хашааны хаалга хаагаад гэрт орж ирсэн. Орж ирээд талийгаачтай үлдэгдэл 2 шил архиа ууж, хөзөр тоглож байгаад*******арсан. Тэгээд маргааш өглөө нь би 10 цагийн орчимд сэрээд Түвшөөнөө ахаа босооч, галаа түл гэсэн чинь сэрэхгүй байхаар нь би босож очоод гараас нь татаад цээжин дээр нь чагнасан чинь гар нь хүйтэн зүрх нь цохилохгүй,*******аар нь цагаан хөөс сахарчихсан байсан. Тэгээд ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. байцаагч 2 цагийн дараа дуудаж байцаалт авсан. Та хоёр хоносон байж яахаараа нэг нь үхдэг юм бэ гээд намайг өшиглөж, бороохойдсон. Хууль уншиж өгөөд чамд шүүгч ялын дээд хэмжээ өгнө гэж янз бүрээр дарамталсан. Тэгээд хэргээ хүлээн зөвшөөрч байна уу гэхээр нь би аргагүйн эрхэнд тийм гэж хэлсэн. Тэгээд гарын үсэг зуруулсан. Хажууд нэг хүн сууж байсан тэр хүн өмгөөлөгч байсан байна. Цагдан хоригдож байхад өмгөөлөгчийг дагуулж ирээд энэ өмгөөлөгчийг авах уу гэхээр нь би авахгүй гэсэн гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “” гэх газар манай техник хэрэгслийн хашаа байдаг. Тухайн газар ахыгаа манаач хийлгэхээр аваачсан юм. 2017 оны 12 сарын 23-ны өдөр ******* над руу утсаар залгаж ах чинь*******ьсгалахгүй байна гэж ******* гэдэг хүн хэлсэн. Манай ах хүнд их тусч ажилсаг, зан аашны хувьд их дөлгөөн хүн байсан. Хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгөх байх гэж бодож байна гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хамгийн сүүлд уулзсан. Манайх Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “” гэх газар манай өвс хураасан болон техник хэрэгсэл байдаг хашаа байдаг. Тэгээд би тухайн газар ахыгаа манаач хийлгэхээр аваачсан юм. ...Ганцаараа манаач хийж байсан. ...2017 оны 12 сарын 23-ны өдөр манай ******* над руу залгаж ах чинь*******ьсгалахгүй байна гэж ******* гэдэг хүн хэлсэн талаар надад хэлсэн. Тэгээд тухайн хэрэг болсон талаар мэдсэн. ...Танина. Намайг хүүхэд байхад манай хороонд байдаг байсан. Манай талийгаач ахтай найзалдаг байсан. Архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэдэг. Манай ахтай нийлж архи уудаг байсан. ...Гомдолтой байна. ...Оршуулгын зардлыг нэхэмжилнэ. Хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд сууна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/ Яллагдагч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд тухайн аягаа аваад чи шавхруу хийсэн байна гээд аягаа миний өмнөөс шидсэн. Тэгэхээр нь би та өөрөө асгачхаад хаашаа пизда вэ гэж хэлсэн чинь өөдөөс хэрэлдээд өмнөөс босож ирэх гэхээр нь би түрүүлж босоод урдаа байсан архины шилийг аваад толгойн зулай хэсэгт 1 удаа цохиод цааш нь түлхсэн чинь талийгаач хойшоо хэвтээд өгсөн. Тэгээд би үлдэгдэл архиа ганцаараа уучхаад талийгаачийн өмд гутал хоёрыг тайлсан чинь өмдөндөө шээчихсэн байхаар нь дээрээс нь хөнжлөөр хучаад орхисон. Тухайн үед намайг өмдийг нь тайлж байхад талийгаач*******ьсгаатай байсан. Тэгээд би тухайн архины шилийг гадна гаргаж баруун урд зүг рүү шидчихээд эргэж орж ирээд хойморын   орон дээр унтсан. Тэгээд маргааш өглөө бид 10 цагийн орчим сэрээд ахаа босоочээ галаа түл гэсэн чинь сэрэхгүй байсан. Тэгээд би босоод гарнаас татаад цээжин дээр нь чагнасан чинь гар нь хүйтэн зүрх нь цохилохгүй байсан. Тэгээд Өвөрхангай аймгийн төв рүү ээж рүү нь мэдэгдсэн. /хх-ийн 5 хуудас/, Яллагдагч *******ийн 2017 оны 12 сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Тэгэхээр нь би уур хүрээд яаж байгаа пизда вэ. Өөрөө татаж асгачхаад гэж хэлсэн чинь өөдөөс хэрэлдсэн. Тэгээд босож ирэх гээд өөдөөс өндийхөөр нь би аягалах гэж байсан тал хиртэй үлдсэн архитай шилнийхээ*******наас нь баруун гараараа барьж байгаад толгойн зулай хэсэгт нь 1 удаа цохиод цааш нь гараараа түлхсэн. Тэгээд талийгаач нээх юм ярихгүй байж байсан. Хөнжилөө нөмрөх гээд байсан. Би тухайн үед үлдэгдэл архиа уучхаад хэсэг байж байгаад талийгаачийг наад гутал энэ тэрээ тайлж унтаач гэсэн чинь огт хөдлөхгүй, дугарахгүй байсан. Тэгэхээр нь би гутал өмд хоёрыг нь тайлж өгсөн чинь талийгаач өмдөндөө шээчихсэн байсан. Би хөнжлөөр талийгаачийг хучаад, өөрөө хойморын орон дээр унтсан. Өглөө 10 цагийн орчим би сэрээд талийгаачийг дуудсан чинь хариу өгөхгүй байсан. Тэгээд би босож хувцасаа өмсөөд талийгаачийн гараас татсан чинь сэрэхгүй байсан. Тэгээд хоёр хацарт нь гараа хүргэсэн чинь ямар ч мэдрэл байхгүй болохоор нь зүрхийг нь чагнатал зүрх нь цохилохгүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/, Шинжээч эмч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Талийгаачид учирсан гавал, тархины гэмтэл нь биеийн жингээр өөрийн өндрөөр газар унахад үүсэхгүй. Тухайн тархинд үүссэн гэмтлийг харахад тухайн талийгаач нь биеийн жингээр өөрийн өндрөөс газар унахад тухайн гэмтэл үүсэх боломжгүй. Шинжээч эмч гаргасан дүгнэлт 100% үндэслэлтэй байна. Тухайн гэмтлийг маш богино хугацаанд тэр дороо нас барах боломжтой..." гэх мэдүүлэг /хх-ийн 177-17 хуудас/, Шинжээч эмч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Бид нар энэхүү дүгнэлтийг нэгдмэл санаа зорилготой бүрэлдэхүүнтэй гаргасан. Өмнө нь гаргасан шинжээч эмч дүгнэлт үндэслэлтэй байна....." гэх мэдүүлэг /хх-ийн 219-220 хуудас/, Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2017 оны 12 сарын 23-ны өглөө 09 цагийн орчим ******* над руу залгаад би өглөө сэрээд ахыг дуудаж галаа түл гэсэн чинь огт сэрэхгүй байсан. Тэгээд босоод үзсэн чинь гар нь хүйтэн болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би охин руу залгаж хэлсэн. Тэгээд манай хүүхдүүд очоод юу болсон талаар мэдээд над руу утсаар хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/, Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Гэрийн үүдэнд унах шиг болсон. Нөгөө найз нь гэх залуу татаад босгож байгаа харагдсан. ...яг гэрийн үүдэнд халтирч унах шиг болсон. Тэгээд нөгөө залуу татаад босгож байгаа харагдсан. Ямар байдалтай, ямар хүчтэй унасан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/, Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ер нь манайд байхдаа нөгөө харуулын байр руугаа яараад байсан. Хойно цуг байгаа хүний бие өвдөөд байгаа гэж ярьж байсан. Тэгэхээр нь би тэр хүн шартсан юм болов уу гэж бодсон. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 12 сарын 23-ны өдөр 12 цагийн орчим над руу утаснаас дуудлага орж ирэхээр нь утсаа автал нэг сандарсан шинжтэй эрэгтэй хүн дуудаад сэрэхгүй*******наас нь хөөс сахарсан байдалтай байна. Та эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/, Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. “... бид хоёр их согтсон зүйл байхгүй. Юу ч болоогүй юм шиг л байсан. найз гэх залуу мөн согтоогүй бололтой байсан. Харин нилээн халсан бололтой бид хоёрыг гаргаж өгөөд үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4- 49 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №03 тоот актын: ”...1. Талийгаач ийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр: Гавал тархины битүү гэмтэл, Гавлын дух, зулай, орой ясны шугаман хугарал, Тархины хоёр тал бөмбөлгийн дух дух зулай, хэсгийн хатуу хальсны дээрх тархмал цусан хураа, Тархины зүүн баруун тал бөмбөлгийн зулай дух, зүүн хажуу хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, а тархины зүүн тал бөмбөлгийн доорх цус харвалт, баруун гарын шуу, зүүн хөлийн өвдөг шилбэ хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Талийгаач нь нас бараад 1-23 цаг болсон байх боломжтой. 5.Дээрх гэмтэл учирсан үедээ*******ь хохирогчийг шууд үхэлд хүргэх боломжтой. 6.7. Дээрх гэмтлийн үед босож явах болон өөртөө үйлчлэх боломжгүй бөгөөд шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл учирсан тэр хугацаандаа шууд үхэлд хүрсэн байх боломжтой байна. .Дээрх гэмтэл нь биеийн жингээр унах үед үүсэх боломжгүй. /хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээс үүсэх боломжтой ба тухайлбал мохоо зүйлээр цохих үед үүсэх боломжтой/ 9. Талийгаач Ч. нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ..." гэх дүгнэлт /хх-ийн 77-7 хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №302 тоот актын: "...1. Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн шинжээч эмч 201 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №03 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Талийгаачид учирсан гавал тархины гэмтзл нь биеийн жингээр өөрийн өндрөөс газар унахад үүсэх боломжгүй. 3. Талийгаачийн толгойн тус газар нэг ба түүнээс олон удаагийн мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна....” гэх бүрэлдэхүүнтэй дүгнэлт /хх-ийн 172-174 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн БОЭТөвийн Сэтгэцийн шинжээч эмчийн 201 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №04 тоот: “...1. Үзүүлэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчин эмгэгээр өвчлөөгүй байсан. 2. Үзүүлэгч ******* нь сэтгэл мэдрэлийн өвчнөөр урд нь сэтгэцийн хараа хяналтад үзүүлж зөвлөгөө авч байгаагүй. 3. Үзүүлэгч ******* нь одоогоор сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчин эмгэгээр өвчлөөгүй учир албадан эмчилгээний шаардлагагүй. 4. Үзүүлэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах  ундааны зүйл хэрэглэж эмгэг согтолттой байсныг одоо тогтоох боломжгүй. 5. Үзүүлэгч ******* нь хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 73 хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №56 тоот актын: "...1. *******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-20 хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 65-66 хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн санал, тогтоол, хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 27-30 хуудас/ зэрэг болно. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын төвөөс 10 км зайд байрлах бригадын хашаанд алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №03 тоот актын: ”...1. Талийгаач ийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр: Гавал тархины битүү гэмтэл, Гавлын дух, зулай, орой ясны шугаман хугарал, Тархины хоёр тал бөмбөлгийн дух дух зулай, хэсгийн хатуу хальсны дээрх тархмал цусан хураа, Тархины зүүн баруун тал бөмбөлгийн зулай дух, зүүн хажуу хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, а тархины зүүн тал бөмбөлгийн доорх цус харвалт, баруун гарын шуу, зүүн хөлийн өвдөг шилбэ хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Талийгаач нь нас бараад 1- 23 цаг болсон байх боломжтой. 5.Дээрх гэмтэл учирсан үедээ*******ь хохирогчийг шууд үхэлд хүргэх боломжтой. 6.7. Дээрх гэмтлийн үед босож явах болон өөртөө үйлчлэх боломжгүй бөгөөд шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гэмтэл учирсан тэр хугацаандаа шууд үхэлд хүрсэн байх боломжтой байна. .Дээрх гэмтэл нь биеийн жингээр унах үед үүсэх боломжгүй. /хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээс үүсэх боломжтой ба тухайлбал мохоо зүйлээр цохих үед үүсэх боломжтой/ 9. Талийгаач Ч. нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ..." гэх дүгнэлт /хх-ийн 77-7 хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №302 тоот актын: "...1. Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн шинжээч эмч 201-01-16-ны өдрийн №03 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь биеийн жингээр өөрийн өндрөөс газар унахад үүсэх боломжгүй. 3. Талийгаачийн толгойн тус газар нэг ба түүнээс олон удаагийн мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна....” гэх бүрэлдэхүүнтэй дүгнэлт /хх-ийн 172-174 дүгээр хуудас/, шинжээч эмч , , гэрч , Д., , нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 44-49, 11-12, 177-17, 219-220 хуудас/, яллагдагч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5, 90-91 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь *******оос мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн, өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан өөрөөр хэлбэл эрхийг нь хангаагүй, шүүгдэгч нь бичиг үсэг мэдэхгүй энэ талаар баримт хэрэгт бүрдүүлээгүй, шүүгдэгчийн мэдүүлгийг шалгаж яг аль эд мөрийн баримтаар цохиход дээрх гэмтэл үүсэх талаар шинжээчээс асуугаагүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тархины гавал ясанд үүссэн хугарал нь яг хаанаас эхлэж хаана төгссөн талаар дүгнэлтэд заагаагүй, ямар үйлчлэл, механизмаар гэмтэл учруулсныг тогтоогоогүй байх тул дээрх ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тэрээр гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүгүй, эргэлзээгүй, шүүгдэгчийн эрхийг зөрчиж мэдүүлэг авсан нь тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг шүүгдэгч төлөхөө илэрхийлж байгаа тул эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.4 нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардаж байна. Гэтэл шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй учраас хуулийн дээрх заалтыг хэрэглэх боломжгүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээний хүрээнд хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд 10 000 000 төгрөг, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж тус тус нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангах 3 976 300 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгож, нотлох баримт гаргаагүй 6 023 700 төгрөгийн нэхэмжлэл болон хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь 61 хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 1-т зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “” архины шил 4 ширхэг, 26 сантиметрийн урттай цул төмөр 1 ширхэг, 45 сантиметрийн урттай мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон оршуулгын зардалтай холбоотой 6 023 700 төгрөгийн талаарх, мөн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаарх баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36., 36.10, 36.13, 3.1 дүгээр зүйлийн 1-т хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогтой******* *******ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******ийг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4-т зааснаар , оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 1-т зааснаар *******ийн цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 5. Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 50 зүйлийн 50.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд 10 000 000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангах 3 976 300 /гурван сая есөн зуун далан зургаан мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д /Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тоотод оршин суух // олгож, нотлох баримт гаргаагүй 6 023 700 төгрөгийн, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаарх нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон оршуулгын зардалтай холбоотой 6 023 700 төгрөгийн талаарх, мөн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 1.-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “” нэртэй архины шил 4 ширхэг, 26 сантиметрийн урттай цул төмөр 1 ширхэг, 45 сантиметрийн урттай мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. . *******ийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 1.5- д зааснаар *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 201 оны 07 сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4, 3.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА ШҮҮГЧИД П.ГАНДОЛГОР Д.ЦЭЦЭГЭЭ