Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0260/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   М.Буян-Өлзий,

Улсын яллагч                                               *******,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                         Б.Б,

Шүүгдэгч                                                       Б.Б,

Шүүгдэгч                                                       *******  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Хатиган овогт Базардоржийн Б, Шарнууд овогт Ваандагийн Мад  холбогдох 2139000000323 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1 дүгээр хороо 67-15 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан, Хатиган овогт Базардоржийн Б /РД: сф70021911/

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1 дүгээр хороо 61-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Шарнууд овогт Ваандагийн М /РД:сф66112313/

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б, В.М нар нь  бүлэглэн  согтууруулах  ундааны зүйл  хэрэглэсэн үедээ буюу  2021 оны  10 дугаар сарын 31-ний өдөр 09  цагийн үед  Хэнтий  аймгийн  Батноров  сумын  7 дугаар  баг Бэрх  тосгоны 1 дүгээр  хорооны нутаг  дэвсгэрт  байрлах “Аривжих Ану”  дэлгүүрийн  орчмооос  Э.Бын  эзэмшлийн  Хаан банкны  виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлж улмаар  тус багийн төвд байрлах Хаан банкны  төв  салбарын  бэлэн мөнгөний  машинаас  1.050.000 төгрөг, Төрийн банкны  бэлэн мөнгөний  машинаас  50.000 төгрөгийг тус тус  уншуулж  Э.Бт  1.150.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч Э.Бын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө ажил хийж байгаа газар болох Бэрх тосгоны төвд байх сургуулийн барилгын хашаанд байх ажилчдын гэрээс гарч яваад “Аривжих Ану” нэртэй дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн Хараа архи, 1.250 гр Панта ундааны хамт авч дэлгүүрийн гадаа байсан үл таних 2-3 хүнтэй архи гуйгаад байхаар нь би авсан архиа аваад дэлгүүрээс холдож хувааж уусан. Дараа нь архи дуусахад “Аривжих Ану”  дэлгүүрээс  хамт архи уусан хүмүүсийн хамтаар явж мөн 1 шил 0.5 литрийн Хараа архи, 1.250 гр Панта зэргийг ахин авч хувааж уусан. Тэгээд буцаж  “Аривжих Ану” дэлгүүр дээр очиж гадаа байхдаа Б, М өөрийн бороо гээд танилцуулсан надад, Батжаргал нар миний виза картыг халааснаас авсан байсан би тэрийг нь бол мэдээгүй байсан. Тэгээд дэлгүүрээс тэр 3 гарч ирээд надаас картны код асуугаад байхаар нь би гайхаад миний карт хэнд байгаа юм бэ гэж асуухад архи аваад өгчих гэхээр нь тэд нараас салах санаатай архи авч өгөөд картаа аваад явна гэж бодож 1 шил Соёрхол 0.75 гр авч өгсөн намайг цагаан машинд суулгаад гэр хороололд айлд очихоор явж байгаад бусад зүйлийг санахгүй байна. Тэгээд өдрийн 15 цагийн орчимд сэрэхэд би гэр хороололын гудамжинд ганцаараа суугаагаараа унтаж байгаад сэрсэн. Тэгээд өөрийн виза картыг халаасандаа үзэхэд миний карт байхгүй байсан. Тэгээд босож өглөө 3 удаа архи худалдаж авсан Аривжих Ану” дэлгүүрт очиж худалдагчаас нь би энд картаа орхиогүй биз картаа олохгүй байна гэж асуухад худалдагч нь та орхиогүй аваад гарсан. Таны виза картаар ноосон хар малгайтай өндөр ах бас нэг настай ах хоёр таныг дэлгүүрийн гадаа сууж  байхад картаар чинь архи авах гээд кодыг нь буруу хийгээд байсан тэгж байгаад таниар архи авхуулаад таныг аваад тэр хүмүүс явсан гэж хэлсэн. Маргааш өглөө нь тэр худалдагч хүүхэдтэй очиж ямар хүмүүс байсан талаар асуухад хар малгайтай өндөр хүн нь Б хамт явсан хүн нь М /бороо/ гэх хүмүүс байсан гэж хэлсэн. Намайг дэлгүүрт очиж худалдагчтай уулзах үед М /бороо/ дэлгүүрийн худалдагчаас архи нэхээд зогсож байсан таарахад энэ ах байсан гэж хэлж өгсөн...2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө бол 1.217.000 төгрөг байсан байна лээ дансаа шалгуулахад тэр мөнгөнөөс би 12.000 төгрөгөөр удаа “Аривжих Ану” дэлгүүр мөн миний картыг авсан Б, М / бороо/ нарт 21.000 төгрөгөөр 1 удаа архи авч гүйлгээ хийсэн өөр авсан зүйл байхгүй. Хаан банкин дээр очиж дансаа шалгуулахад миний данснаас 500.000 төгрөгөөр 2 удаа, 50.000 төгрөгөөр 1 удаа мөн Төрийн банкны АТМ-с 100.000 төгрөгөр уншуулж миний данснаас мөнгө авсан байсан. Тэгээд би дансны хуулгыг авч цагдаагийн байгууллагад шалгуулахаар болж гомдол гаргасан...Миний бодлоор бол Б, М /бороо/ нар надаар архи авхуулаад миний виза картны кодыг мэдэж аваад данснаас мөнгө авсан гэж бодож байна. Дансны хуулга аваад дэлгүүрийн худалдагчтай маргааш өдөр нь ахин уулзахад таньтай явсан хоёр хүн таны картыг аваад явсан таныг картаа авмаар гэж хэлэхэд чиний карт биш гээд надад өгөхгүй өөрсдөө аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр тэр хоёр хүн миний картаа данснаас маань нийт 1.150.000 төгрөг хулгайлсан гэж бодож байна...Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө хүнд картаа өгч архи авхуулаагүй хамт архи авах гэж дэлгүүрт орсон хүмүүс миний хажууд зогсож байгаад виза картны кодыг мэдэж аваад данснаас мөнгө авсан...Би тэр хүмүүсийг огт танихгүй өглөө эхлээд 2 шил хараа архи танихгүй архи уудаг гэмээр 2-3 хүн архи асуугаад байхаар нь архи авч өгч хамт уусан мөн Б, М /бороо/ гэх хүмүүсийг би мэдэхгүй хүмүүстэй архи ууж байхад цагаан машинтай таарч надаар архи авхуулж байхдаа виза картны код мэдэж авсан. Тэгээд намайг хамт явсан цагаан машинд суулгаад айлруу явснаас хойш мэдэхгүй байна. Харин Батжаргал гэх хүн өглөө 2 шил архи уухад байсан дараа нь цагаан машинтай хүмүүстэй явахад бас хамт байсан тэр хүн бас миний картны код мэдсэн байх...Миний мөнгийг олж хохиролгүй болгож өгнө үү, мөн буруутай хүмүүсийг олж хуулийн арга хэмжээ авч өгнө үү. Надтай явсан Б, М, Батжаргал гэх хүмүүст гомдолтой байна би огт танихгүй архи аваад өгөөч шартаад байна гээд гуйгаад байхаар нь архи авч өгсөн. Харин архи авхуулчихаад миний данснаас тэр хоёр хүн мөнгө авсан гэдэгт итгэлтэй байна. Намайг согтоож гудамжинд орхиж мөн миний картыг авч данснаас мөнгө авсан байх. Би дэлгүүрийн худалдагчаас надтай хамт архи авах гэж орж ирсэн хүмүүсийн нэрсийг дараа нь мэдэж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 8-9 тал/

2. Гэрч Н.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө манай “Аривжих Ану тоонт ” хүнсний дэлгүүр өглөө 08 цаг 30 минутанд онгойход хамгийн эхний үйлчлүүлэгчээр барилгын ажил хийдэг гэхээр ажлын хувцастай 40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд 500 гр Хараа архи 12.000 төгрөгөөр аваад гарсан. Удалгүй дахин орж ирээд 500 гр Хараа архи 12.000 төгрөгөөр худалдаж авсан. Хэсэг хугацааны дараа манай дэлгүүрт хар ноосон малгай өмсөж дээш нь шуусан гадуураа бараан куртик, улаан цамцтай хүн мөн намхан нуруутай саарал саравчтай малгайтай бууралтай үстэй бор царайтай 2 хүн орж ирээд Соёрхол нэртэй 750 гр архи худалдаж аваад төгрөгийг виза картаар  хийх гээд өгсөн боловч картны код буруу хэлээд  2 удаа уншуулсан. Тэгтэл нөгөө манай дэлгүүрээс 2 удаа Хараа архи авсан ажлын хувцастай хүн нэлээн согтуу дэлгүүрт орж ирэх таарсан. Тэгтэл архи авсан байсан үл таних 2 хүн картны дугаараа хэл гэхэд нөгөөдөх залуу хэлж өгсөн. Тэгээд тэр гурав хамт гарсан. Үл таних 2 хүн манай дэлгүүрт очихдоо цагаан өнгийн машинтай очсон шиг санаж байна. Тэр машин нь хүлээж байгаад тэд нарыг аваад явсан байх...Би өглөө хамгийн эхэнд орж архи худалдаж авсан ажлын хувцастай хүнийг бол сайн мэдэж байна. Мөн тэр хүний виза картыг авч орж ирээд архи худалдаж авах гээд кодыг нь мэдэхгүй 2 удаа буруу хийсэн хүмүүсийг мэднэ өөр зүйлсийн санахгүй байна...Тийм маргааш өглөө нь манай дэлгүүрт орж ирээд надаас ах нь виза картаа орхисон байна уу олохгүй байна гэж асуугаад гарсан. Тэгэхээр нь би таны виза картыг өөр 2 хүн буруу уншуулаад дараа нь та өөрөө орж ирж кодоо хэлж архи аваад гарсан талаар хэлэхэд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 13 тал/

 

3. Гэрч Б.Эрдэнэхуягийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө Ганбат гэх айлд очиход Б М тэд нар байсан. Тэгээд  машинтай дэлгүүр ороод өгөөч гэхээр нь би машиндаа М /бороо/ Б авч “Аривжих Ану” дэлгүүр орсон. Дэлгүүрийн гадна талд нэрийг нь мэдэхгүй согтуу залуу мөн Бэрхийн архи уудаг 2-3 хүн харагдаж байсан. Тэгээд дэлгүүрийн гадаа байсан согтуу залууг хараад миний дүү байна гээд дэлгүүрлүү Б, М нар аваад орсон. Дэлгүүрээс гарч ирэхдээ 750 гр Соёрхол нэртэй архи авч гарч ирээд нөгөө залууг машинд суу гээд хамт суулгасан. Машинд суухын өмнө М, Б нар нөгөө согтуу  залуутай юм яриад машинд суухгүй болохоор нь хурдал би яараад байна гэтэл тэр М/ бороо/ Б нар согтуу дэлгүүрийн гадаа байсан залууг хамт суулгаад тэр хоёр Хаан банкны гадаа зогсчих гэхээр нь би очиж зогссон. Тэгээд М, Б нар машинаас бууж АТМ руу явсан. Тэр үед дэлгүүрийн гадаа байсан залуу миний машинд маш их согтуу мэдрэлгүй  болтлоо согтсон харагдаж байсан. Надтай юм яриагүй харахад толгойгоо унжуулаад сууж байсан. М, Б хоёр Хаан банкны АТМ дээр байж байгаад машинд сууж  гэр хороололд Ганбат гэх айлд очсон. Тэндээ авч очсон архиа хувааж ууж байтал манай эхнэр ирээд би явсан тэрнээс хойш мэдэхгүй байна...Би тэр талаар мэдэхгүй байна би машиндаа сууж байсан. М Б нар л юм яриад банкан дээр очиж мөнгө аваад буцаж Ганбат гэх айл руу очсон. Тэр согтуу залууг урьд өмнө нь харж байгаагүй залуу байсан. Тэр залууг Б машин зогсоогоод гудамжинд буулгаж орхиод Ганбат гэх айл руу очсон. Тэр танихгүй залуу гудамжинд үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 22 тал/

 

4. Гэрч Б.Батжаргалын өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө Бэрх тосгоны төвд байх Аривжих Ану нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа үл таних залуутай танилцсан. Өөрийгөө барилга дээр ажил хийдэг Улаанбаатар хот явах гэж байгаа надаа унаа олж өгөөч гэж хэлж байсан. Тэр залуу надад Хараа 500 гр архи авч өгч хамт ууж мөн дахин Хараа 500 гр авч өгөх гээд Аривжих Ану дэлгүүр орох гэж байхад Б, М нар цагаан машинтай ирж зогсоод нөгөө залуугаар Хараа уухгүй гэхээр нь би тэр залуугийн авсан 500 гр Харааг авч нөгөө хоёр өөр архи тэр залуугаар авхуулж байгаа харагдсан. Тэгээд архи авхуулаад нөгөө залуу аваад явсан. Би тэр үед авсан Харааг тэр хавиар байсан хэдэн хүмүүстэй хувааж уугаад буцаж Аривжих Ану дэлгүүрийн үүдэнд байж байтал Б, М нар нөгөө залуугийн хамтаар хамт явсан цагаан машинтай буцаж ирсэн. Би тэгэхээр нь дэлгүүр дагаж ортол нөгөө залууг М, Б хоёр виза картны кодоо хэл гээд байсан тэгж байгаад нэг шил авсан байх тэгээд тэр кодоо хэлэхэд М, Б нар нөгөө танихгүй залууг машиндаа суулгаад дэлгүүрээс М Б нар гарч шууд Хаан банк руу алхаад очоод АТМ-с мөнгө авах гэж байхад АТМ-ээс мөнгө авч байсан нэг хүүхнээр мөнгө аваад өгчих гэхээр нь хүүхэн нь хүний виза биш биздээ гэхэд Б үгүй зүгээр мөнгө аваад өгчих гэхээр нь би наадах залуу чинь Улаанбаатар хот руу явах гэж мөнгийг нь үлдээ болохгүй ш дээ гэж намайг хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд тэр хоёр удаа картыг уншуулж 500.000 төгрөгөөр 2 удаа уншуулж тэр хоёр 500.000 төгрөгөөр нь хувааж авсан мөн дараа харах гэтэл Б намайг холд гээд хөөгөөд байсан дараагийн гүйлгээг нь мэдэхгүй байна. Тэгээд мөнгө аваад карт уншуулж  мөнгө авч өгсөн хүн хүүхэнд мөнгө өгч байгаа харагдсан. Тэгээд цагаан машинтай Эрдэнэхуяг гэх залуутай бид бүгд Ганбат гэх айлд очсон тэгээд Ганбатын гадаа нөгөө залууг Б машинаас татаж буулгасан. Би тэр хэдийг дагаад Ганбатын оруулахгүй намайг хөөгөөд байхаар нь би явах гэтэл М 20.000, Б 10.000 төгрөг өгөхөөр нь би гараад явсан...Үл таних залуу их согтсон байсан машинаас буулгасан газар сууж байсан...Тэр үл таних залууг дэлгүүрийн гаднаас М, Б нар машинд суулгаад авч яваад буцаж ирээд дэлгүүр ороход М виза картыг нь бариад явж байсан...” гэх мэдүүлэг  /хх-н 26 тал/

 

5. Гэрч Т.Ундармаагийн өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн орчимд манай сумын иргэн Б гэх хүн манай АТМ-с мөнгө аваад өгөөч би картаа ажлуулж чадахгүй байна гэж хэлсэн тэгэхээр нь би Б гэх хүний барьж явсан картыг нь анзаараагүй үлдэгдлийг нь хараад өгөөч гэж хэлэхээр  нь картыг нь АТМ-д хийгээд нууц кодыг нь асуухад надад Б ах нууц кодыг нь хэлээд тэгээд үлдэгдлийг нь шалгаж үзэхэд 100.000 төгрөг байна гэж хэлэхэд Б ах за тэгвэл бүгдийг нь аваад өг гэж хэлсэн тэгээд би мөнгийг нь авч өгсөн. Ингээд Б ах мөнгөө аваад яваад өгсөн. Харин 2021 оны 11 сарын 01-ний өдөр цагдаа нар ирээд Б гэдэг хүн өөр хүний карт таниар уншуулж мөнгө  авсан байгаа гэж хэлсэн тэгээд л би Б ахыг өөр хүний картнаас мөнгө авсан байна гэдгийг нь мэдсэн...Надаар өөр мөнгө авхуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 32-33 тал/

6. Гэрч М.Хишигжаргалын өгсөн: “....Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 09 цаг 30 минутын орчим хамаатан дүү болох Тожилсүрэнгийн хамт Бэрх тосгоны төвд байрлах Хаан банкны гадаа байх бэлэн мөнгөний машинаас АТМ-с бэлэн мөнгө авахаар очиж бэлэн мөнгө авсан. Мөнгө аваад машиндаа сууж явах гэтэл манай Бэрх тосгоны төвд амьдардаг Б, В.М буюу /бороо/ Батжаргал нар 3 нь АТМ-с бэлэн мөнгө авч чадахгүй байна мөнгө авч өгөөч гэж хэлсэн. Надад В.М буюу /Бороо/ нэрийн хараад хэрэггүй гэж виза карт өгсөн. Тэгээд тэр 3 миний хажууд хамт зогсож байгаад Батжаргал нь тухайн виза картны пин кодыг нь хэлсэн. Би тэр үед хэлсэн кодоор нь мөнгө авч өгөхөөс өмнө хүний карт биш биз гэж асуухад В.М /Бороо/ зүгээрээ асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд 500.000 төгрөгөөр 2 удаа авхуулсан. Мөн дараа нь үлдэгдлийг нь үзүүлж 157.800 байсан санагдаж байна тэрнээс 50.000 төгрөгөөр ахин  уншуулж нийт 1.050.000 төгрөг авхуулсан...Эхний 500.000 төгрөг АТМ-с гарч ирэхэд надаас  Б ах авч В.М буюу /Бороо/ өгсөн. Дараагийн гарсан 500.000 төгрөгийг Б авсан. Мөн дараагийн 50.000 төгрөгийг дансыг нь  шалгаж авч өгөхөд картыг Б ах авч энэ охинд мөнгө өгнөө гээд  надад хүүхдүүддээ юм авч өгөөрэй гээд 20.000 төгрөг өгөхөд нь яах гэсэн юм бэ гэтэл зүгээрээ  хүүхэддээ  юм авч өгөөрэй гэж хэлээд өгсөн. Мөн Батжаргалдаа мөнгө өгнө гэж хэлж байсан...Надтай хамт манай хамаатан дүү Тожилсүрэн явсан...Дараа нь 10 цагийн орчим Батжаргал нь Бэрх тосгоны төвд байх Оргил дэлгүүрээс Батжаргал юм авч байгаа бололтой 20.000 төгрөг бариад зогсож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-н 37 тал/

7. Гэрч Х.Тожилсүрэнгийн өгсөн: “...Би хамаатан эгч  Хишигжаргалын хамтаар 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 09 цаг 30 минутын орчим Бэрх тосгоны төвд байрлах Хаан банкны гадаа байх бэлэн мөнгөний машинаас АТМ-с бэлэн мөнгө авахаар очиж эгч Хишигжаргал мөнгө аваад явах гэтэл Б, В.М буюу /Бороо/ Батжаргал нар мөнгө авч чадахгүй байна АТМ-с мөнгө авч өгөөч гэж хэлсэн. Тэгээд эгч Хишигжаргал мөнгө авч өгсөн нийт 3 удаа гүйлгээ хийлгүүлж 1.050.000 төгрөг авхуулсан гэж хэлсэн. Манай эгч Хишигжаргал хэлэхдээ Б 500.000 төгрөг, В.М буюу /Бороо/ 500.000 төгрөг, Батжаргал 50.000 төгрөг авч  байна гэж хэлээд машинд суугаад бид хоёр явсан...тэр талаар хараагүй гэсэн сүүлд нь тэр виза картны нэрийг нь хардаг байж зөв юм хийчихэв үү буруу юм хийчихэв үү гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 41 тал/

8. Видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 45-49 тал/

9. В.Мын яллагдагчаар өгсөн: “...Би Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн 2021 оны 11 сарын 15-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан  21390000000323 дугаартай тогтоолтой танилцлаа би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...надад урдны өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлж ярих зүйл байхгүй...тэрийг нь мэдэхгүй байна. Б өгсөн. Батжаргал мөнгө авч байх болон Бын виза картыг авч байх үед байгаагүй. Б гараад байж бай гээд Батжаргалд мөнгө авч байгаа талаараа мэдэгдээгүй тэгээд дараа нь мөнгөө авч дуусаад АТМ-с гараад явж байхдаа архи авч уугаарай гээд мөнгө өгсөн байх...Тухайн үед би 500.000 төгрөг авсан. Гэхдээ маргааш нь хохирогчид Б бид хоёр 1.150.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 62 тал/

 

10. Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн 2021 оны 11 сарын 15-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан  21390000000323 дугаартай тогтоолтой танилцлаа би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...надад урдны өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлж ярих зүйл байхгүй. Би хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна...Би тухайн үед Батжаргалыг араас хүрээд ирэхээр нь архи аваад ир гээд 30 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 73 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.  

 

            Шүүгдэгч Б.Б, В.М нар нь  бүлэглэн  согтууруулах  ундааны зүйл  хэрэглэсэн үедээ буюу  2021 оны  10 дугаар сарын 31-ний өдөр 09  цагийн үед  Хэнтий  аймгийн  Батноров  сумын  7 дугаар  баг Бэрх  тосгоны 1 дүгээр  хорооны нутаг  дэвсгэрт  байрлах “Аривжих Ану”  дэлгүүрийн  орчмооос  Э.Бын  эзэмшлийн  Хаан банкны  виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлж улмаар  тус багийн төвд байрлах Хаан банкны  төв  салбарын  бэлэн мөнгөний  машинаас  1.050.000 төгрөг, Төрийн банкны  бэлэн мөнгөний  машинаас  50.000 төгрөгийг тус тус  уншуулж  Э.Бт  1.150.000 төгрөгийн хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:      

           

   Хохирогч Э.Бын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө ажил хийж байгаа газар болох Бэрх тосгоны төвд байх сургуулийн барилгын хашаанд байх ажилчдын гэрээс гарч яваад “Аривжих Ану” нэртэй дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн Хараа архи, 1.250 гр Панта ундааны хамт авч дэлгүүрийн гадаа байсан үл таних 2-3 хүнтэй архи гуйгаад байхаар нь би авсан архиа аваад дэлгүүрээс холдож хувааж уусан. Дараа нь архи дуусахад “Аривжих Ану”  дэлгүүрээс  хамт архи уусан хүмүүсийн хамтаар явж мөн 1 шил 0.5 литрийн Хараа архи, 1.250 гр Панта зэргийг ахин авч хувааж уусан. Тэгээд буцаж  “Аривжих Ану” дэлгүүр дээр очиж гадаа байхдаа Б, М өөрийн бороо гээд танилцуулсан надад, Батжаргал нар миний виза картыг халааснаас авсан байсан би тэрийг нь бол мэдээгүй байсан. Тэгээд дэлгүүрээс тэр 3 гарч ирээд надаас картны код асуугаад байхаар нь би гайхаад миний карт хэнд байгаа юм бэ гэж асуухад архи аваад өгчих гэхээр нь тэд нараас салах санаатай архи авч өгөөд картаа аваад явна гэж бодож 1 шил Соёрхол 0.75 гр авч өгсөн намайг цагаан машинд суулгаад гэр хороололд айлд очихоор явж байгаад бусад зүйлийг санахгүй байна. Тэгээд өдрийн 15 цагийн орчимд сэрэхэд би гэр хороололын гудамжинд ганцаараа суугаагаараа унтаж байгаад сэрсэн. Тэгээд өөрийн виза картыг халаасандаа үзэхэд миний карт байхгүй байсан. Тэгээд босож өглөө 3 удаа архи худалдаж авсан Аривжих Ану” дэлгүүрт очиж худалдагчаас нь би энд картаа орхиогүй биз картаа олохгүй байна гэж асуухад худалдагч нь та орхиогүй аваад гарсан. Таны виза картаар ноосон хар малгайтай өндөр ах бас нэг настай ах хоёр таныг дэлгүүрийн гадаа сууж  байхад картаар чинь архи авах гээд кодыг нь буруу хийгээд байсан тэгж байгаад таниар архи авхуулаад таныг аваад тэр хүмүүс явсан гэж хэлсэн. Маргааш өглөө нь тэр худалдагч хүүхэдтэй очиж ямар хүмүүс байсан талаар асуухад хар малгайтай өндөр хүн нь Б хамт явсан хүн нь М /бороо/ гэх хүмүүс байсан гэж хэлсэн. Намайг дэлгүүрт очиж худалдагчтай уулзах үед М /бороо/ дэлгүүрийн худалдагчаас архи нэхээд зогсож байсан таарахад энэ ах байсан гэж хэлж өгсөн...2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө бол 1.217.000 төгрөг байсан байна лээ дансаа шалгуулахад тэр мөнгөнөөс би 12.000 төгрөгөөр удаа “Аривжих Ану” дэлгүүр мөн миний картыг авсан Б, М / бороо/ нарт 21.000 төгрөгөөр 1 удаа архи авч гүйлгээ хийсэн өөр авсан зүйл байхгүй. Хаан банкин дээр очиж дансаа шалгуулахад миний данснаас 500.000 төгрөгөөр 2 удаа, 50.000 төгрөгөөр 1 удаа мөн Төрийн банкны АТМ-с 100.000 төгрөгөр уншуулж миний данснаас мөнгө авсан байсан. Тэгээд би дансны хуулгыг авч цагдаагийн байгууллагад шалгуулахаар болж гомдол гаргасан...Миний бодлоор бол Б, М /бороо/ нар надаар архи авхуулаад миний виза картны кодыг мэдэж аваад данснаас мөнгө авсан гэж бодож байна. Дансны хуулга аваад дэлгүүрийн худалдагчтай маргааш өдөр нь ахин уулзахад таньтай явсан хоёр хүн таны картыг аваад явсан таныг картаа авмаар гэж хэлэхэд чиний карт биш гээд надад өгөхгүй өөрсдөө аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр тэр хоёр хүн миний картаа данснаас маань нийт 1.150.000 төгрөг хулгайлсан гэж бодож байна...Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө хүнд картаа өгч архи авхуулаагүй хамт архи авах гэж дэлгүүрт орсон хүмүүс миний хажууд зогсож байгаад виза картны кодыг мэдэж аваад данснаас мөнгө авсан...Би тэр хүмүүсийг огт танихгүй өглөө эхлээд 2 шил хараа архи танихгүй архи уудаг гэмээр 2-3 хүн архи асуугаад байхаар нь архи авч өгч хамт уусан мөн Б, М /бороо/ гэх хүмүүсийг би мэдэхгүй хүмүүстэй архи ууж байхад цагаан машинтай таарч надаар архи авхуулж байхдаа виза картны код мэдэж авсан. Тэгээд намайг хамт явсан цагаан машинд суулгаад айлруу явснаас хойш мэдэхгүй байна. Харин Батжаргал гэх хүн өглөө 2 шил архи уухад байсан дараа нь цагаан машинтай хүмүүстэй явахад бас хамт байсан тэр хүн бас миний картны код мэдсэн байх...Миний мөнгийг олж хохиролгүй болгож өгнө үү, мөн буруутай хүмүүсийг олж хуулийн арга хэмжээ авч өгнө үү. Надтай явсан Б, М, Батжаргал гэх хүмүүст гомдолтой байна би огт танихгүй архи аваад өгөөч шартаад байна гээд гуйгаад байхаар нь архи авч өгсөн. Харин архи авхуулчихаад миний данснаас тэр хоёр хүн мөнгө авсан гэдэгт итгэлтэй байна. Намайг согтоож гудамжинд орхиж мөн миний картыг авч данснаас мөнгө авсан байх. Би дэлгүүрийн худалдагчаас надтай хамт архи авах гэж орж ирсэн хүмүүсийн нэрсийг дараа нь мэдэж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 8-9 тал/

Гэрч Н.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө манай “Аривжих Ану тоонт ” хүнсний дэлгүүр өглөө 08 цаг 30 минутанд онгойход хамгийн эхний үйлчлүүлэгчээр барилгын ажил хийдэг гэхээр ажлын хувцастай 40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд 500 гр Хараа архи 12.000 төгрөгөөр аваад гарсан. Удалгүй дахин орж ирээд 500 гр Хараа архи 12.000 төгрөгөөр худалдаж авсан. Хэсэг хугацааны дараа манай дэлгүүрт хар ноосон малгай өмсөж дээш нь шуусан гадуураа бараан куртик, улаан цамцтай хүн мөн намхан нуруутай саарал саравчтай малгайтай бууралтай үстэй бор царайтай 2 хүн орж ирээд Соёрхол нэртэй 750 гр архи худалдаж аваад төгрөгийг виза картаар  хийх гээд өгсөн боловч картны код буруу хэлээд  2 удаа уншуулсан. Тэгтэл нөгөө манай дэлгүүрээс 2 удаа Хараа архи авсан ажлын хувцастай хүн нэлээн согтуу дэлгүүрт орж ирэх таарсан. Тэгтэл архи авсан байсан үл таних 2 хүн картны дугаараа хэл гэхэд нөгөөдөх залуу хэлж өгсөн. Тэгээд тэр гурав хамт гарсан. Үл таних 2 хүн манай дэлгүүрт очихдоо цагаан өнгийн машинтай очсон шиг санаж байна. Тэр машин нь хүлээж байгаад тэд нарыг аваад явсан байх...Би өглөө хамгийн эхэнд орж архи худалдаж авсан ажлын хувцастай хүнийг бол сайн мэдэж байна. Мөн тэр хүний виза картыг авч орж ирээд архи худалдаж авах гээд кодыг нь мэдэхгүй 2 удаа буруу хийсэн хүмүүсийг мэднэ өөр зүйлсийн санахгүй байна...Тийм маргааш өглөө нь манай дэлгүүрт орж ирээд надаас ах нь виза картаа орхисон байна уу олохгүй байна гэж асуугаад гарсан. Тэгэхээр нь би таны виза картыг өөр 2 хүн буруу уншуулаад дараа нь та өөрөө орж ирж кодоо хэлж архи аваад гарсан талаар хэлэхэд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 13 тал/

 

Гэрч Б.Эрдэнэхуягийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө Ганбат гэх айлд очиход Б М тэд нар байсан. Тэгээд  машинтай дэлгүүр ороод өгөөч гэхээр нь би машиндаа М /бороо/ Б авч “Аривжих Ану” дэлгүүр орсон. Дэлгүүрийн гадна талд нэрийг нь мэдэхгүй согтуу залуу мөн Бэрхийн архи уудаг 2-3 хүн харагдаж байсан. Тэгээд дэлгүүрийн гадаа байсан согтуу залууг хараад миний дүү байна гээд дэлгүүрлүү Б, М нар аваад орсон. Дэлгүүрээс гарч ирэхдээ 750 гр Соёрхол нэртэй архи авч гарч ирээд нөгөө залууг машинд суу гээд хамт суулгасан. Машинд суухын өмнө М, Б нар нөгөө согтуу  залуутай юм яриад машинд суухгүй болохоор нь хурдал би яараад байна гэтэл тэр М/ бороо/ Б нар согтуу дэлгүүрийн гадаа байсан залууг хамт суулгаад тэр хоёр Хаан банкны гадаа зогсчих гэхээр нь би очиж зогссон. Тэгээд М, Б нар машинаас бууж АТМ руу явсан. Тэр үед дэлгүүрийн гадаа байсан залуу миний машинд маш их согтуу мэдрэлгүй  болтлоо согтсон харагдаж байсан. Надтай юм яриагүй харахад толгойгоо унжуулаад сууж байсан. М, Б хоёр Хаан банкны АТМ дээр байж байгаад машинд сууж  гэр хороололд Ганбат гэх айлд очсон. Тэндээ авч очсон архиа хувааж ууж байтал манай эхнэр ирээд би явсан тэрнээс хойш мэдэхгүй байна...Би тэр талаар мэдэхгүй байна би машиндаа сууж байсан. М Б нар л юм яриад банкан дээр очиж мөнгө аваад буцаж Ганбат гэх айл руу очсон. Тэр согтуу залууг урьд өмнө нь харж байгаагүй залуу байсан. Тэр залууг Б машин зогсоогоод гудамжинд буулгаж орхиод Ганбат гэх айл руу очсон. Тэр танихгүй залуу гудамжинд үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 22 тал/

 

Гэрч Б.Батжаргалын өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө Бэрх тосгоны төвд байх Аривжих Ану нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа үл таних залуутай танилцсан. Өөрийгөө барилга дээр ажил хийдэг Улаанбаатар хот явах гэж байгаа надаа унаа олж өгөөч гэж хэлж байсан. Тэр залуу надад Хараа 500 гр архи авч өгч хамт ууж мөн дахин Хараа 500 гр авч өгөх гээд Аривжих Ану дэлгүүр орох гэж байхад Б, М нар цагаан машинтай ирж зогсоод нөгөө залуугаар Хараа уухгүй гэхээр нь би тэр залуугийн авсан 500 гр Харааг авч нөгөө хоёр өөр архи тэр залуугаар авхуулж байгаа харагдсан. Тэгээд архи авхуулаад нөгөө залуу аваад явсан. Би тэр үед авсан Харааг тэр хавиар байсан хэдэн хүмүүстэй хувааж уугаад буцаж Аривжих Ану дэлгүүрийн үүдэнд байж байтал Б, М нар нөгөө залуугийн хамтаар хамт явсан цагаан машинтай буцаж ирсэн. Би тэгэхээр нь дэлгүүр дагаж ортол нөгөө залууг М, Б хоёр виза картны кодоо хэл гээд байсан тэгж байгаад нэг шил авсан байх тэгээд тэр кодоо хэлэхэд М, Б нар нөгөө танихгүй залууг машиндаа суулгаад дэлгүүрээс М Б нар гарч шууд Хаан банк руу алхаад очоод АТМ-с мөнгө авах гэж байхад АТМ-ээс мөнгө авч байсан нэг хүүхнээр мөнгө аваад өгчих гэхээр нь хүүхэн нь хүний виза биш биздээ гэхэд Б үгүй зүгээр мөнгө аваад өгчих гэхээр нь би наадах залуу чинь Улаанбаатар хот руу явах гэж мөнгийг нь үлдээ болохгүй ш дээ гэж намайг хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд тэр хоёр удаа картыг уншуулж 500.000 төгрөгөөр 2 удаа уншуулж тэр хоёр 500.000 төгрөгөөр нь хувааж авсан мөн дараа харах гэтэл Б намайг холд гээд хөөгөөд байсан дараагийн гүйлгээг нь мэдэхгүй байна. Тэгээд мөнгө аваад карт уншуулж  мөнгө авч өгсөн хүн хүүхэнд мөнгө өгч байгаа харагдсан. Тэгээд цагаан машинтай Эрдэнэхуяг гэх залуутай бид бүгд Ганбат гэх айлд очсон тэгээд Ганбатын гадаа нөгөө залууг Б машинаас татаж буулгасан. Би тэр хэдийг дагаад Ганбатын оруулахгүй намайг хөөгөөд байхаар нь би явах гэтэл М 20.000, Б 10.000 төгрөг өгөхөөр нь би гараад явсан...Үл таних залуу их согтсон байсан машинаас буулгасан газар сууж байсан...Тэр үл таних залууг дэлгүүрийн гаднаас М, Б нар машинд суулгаад авч яваад буцаж ирээд дэлгүүр ороход М виза картыг нь бариад явж байсан...” гэх мэдүүлэг  /хх-н 26 тал/

 

Гэрч Т.Ундармаагийн өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн орчимд манай сумын иргэн Б гэх хүн манай АТМ-с мөнгө аваад өгөөч би картаа ажлуулж чадахгүй байна гэж хэлсэн тэгэхээр нь би Б гэх хүний барьж явсан картыг нь анзаараагүй үлдэгдлийг нь хараад өгөөч гэж хэлэхээр  нь картыг нь АТМ-д хийгээд нууц кодыг нь асуухад надад Б ах нууц кодыг нь хэлээд тэгээд үлдэгдлийг нь шалгаж үзэхэд 100.000 төгрөг байна гэж хэлэхэд Б ах за тэгвэл бүгдийг нь аваад өг гэж хэлсэн тэгээд би мөнгийг нь авч өгсөн. Ингээд Б ах мөнгөө аваад яваад өгсөн. Харин 2021 оны 11 сарын 01-ний өдөр цагдаа нар ирээд Б гэдэг хүн өөр хүний карт таниар уншуулж мөнгө  авсан байгаа гэж хэлсэн тэгээд л би Б ахыг өөр хүний картнаас мөнгө авсан байна гэдгийг нь мэдсэн...Надаар өөр мөнгө авхуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 32-33 тал/

 

Гэрч М.Хишигжаргалын өгсөн: “....Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 09 цаг 30 минутын орчим хамаатан дүү болох Тожилсүрэнгийн хамт Бэрх тосгоны төвд байрлах Хаан банкны гадаа байх бэлэн мөнгөний машинаас АТМ-с бэлэн мөнгө авахаар очиж бэлэн мөнгө авсан. Мөнгө аваад машиндаа сууж явах гэтэл манай Бэрх тосгоны төвд амьдардаг Б, В.М буюу /бороо/ Батжаргал нар 3 нь АТМ-с бэлэн мөнгө авч чадахгүй байна мөнгө авч өгөөч гэж хэлсэн. Надад В.М буюу /Бороо/ нэрийн хараад хэрэггүй гэж виза карт өгсөн. Тэгээд тэр 3 миний хажууд хамт зогсож байгаад Батжаргал нь тухайн виза картны пин кодыг нь хэлсэн. Би тэр үед хэлсэн кодоор нь мөнгө авч өгөхөөс өмнө хүний карт биш биз гэж асуухад В.М /Бороо/ зүгээрээ асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд 500.000 төгрөгөөр 2 удаа авхуулсан. Мөн дараа нь үлдэгдлийг нь үзүүлж 157.800 байсан санагдаж байна тэрнээс 50.000 төгрөгөөр ахин  уншуулж нийт 1.050.000 төгрөг авхуулсан...Эхний 500.000 төгрөг АТМ-с гарч ирэхэд надаас  Б ах авч В.М буюу /Бороо/ өгсөн. Дараагийн гарсан 500.000 төгрөгийг Б авсан. Мөн дараагийн 50.000 төгрөгийг дансыг нь  шалгаж авч өгөхөд картыг Б ах авч энэ охинд мөнгө өгнөө гээд  надад хүүхдүүддээ юм авч өгөөрэй гээд 20.000 төгрөг өгөхөд нь яах гэсэн юм бэ гэтэл зүгээрээ  хүүхэддээ  юм авч өгөөрэй гэж хэлээд өгсөн. Мөн Батжаргалдаа мөнгө өгнө гэж хэлж байсан...Надтай хамт манай хамаатан дүү Тожилсүрэн явсан...Дараа нь 10 цагийн орчим Батжаргал нь Бэрх тосгоны төвд байх Оргил дэлгүүрээс Батжаргал юм авч байгаа бололтой 20.000 төгрөг бариад зогсож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-н 37 тал/

 

Гэрч Х.Тожилсүрэнгийн өгсөн: “...Би хамаатан эгч  Хишигжаргалын хамтаар 2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 09 цаг 30 минутын орчим Бэрх тосгоны төвд байрлах Хаан банкны гадаа байх бэлэн мөнгөний машинаас АТМ-с бэлэн мөнгө авахаар очиж эгч Хишигжаргал мөнгө аваад явах гэтэл Б, В.М буюу /Бороо/ Батжаргал нар мөнгө авч чадахгүй байна АТМ-с мөнгө авч өгөөч гэж хэлсэн. Тэгээд эгч Хишигжаргал мөнгө авч өгсөн нийт 3 удаа гүйлгээ хийлгүүлж 1.050.000 төгрөг авхуулсан гэж хэлсэн. Манай эгч Хишигжаргал хэлэхдээ Б 500.000 төгрөг, В.М буюу /Бороо/ 500.000 төгрөг, Батжаргал 50.000 төгрөг авч  байна гэж хэлээд машинд суугаад бид хоёр явсан...тэр талаар хараагүй гэсэн сүүлд нь тэр виза картны нэрийг нь хардаг байж зөв юм хийчихэв үү буруу юм хийчихэв үү гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 41 тал/

 

Видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 45-49 тал/

 

В.Мын яллагдагчаар өгсөн: “...Би Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн 2021 оны 11 сарын 15-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан  21390000000323 дугаартай тогтоолтой танилцлаа би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...надад урдны өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлж ярих зүйл байхгүй...тэрийг нь мэдэхгүй байна. Б өгсөн. Батжаргал мөнгө авч байх болон Бын виза картыг авч байх үед байгаагүй. Б гараад байж бай гээд Батжаргалд мөнгө авч байгаа талаараа мэдэгдээгүй тэгээд дараа нь мөнгөө авч дуусаад АТМ-с гараад явж байхдаа архи авч уугаарай гээд мөнгө өгсөн байх...Тухайн үед би 500.000 төгрөг авсан. Гэхдээ маргааш нь хохирогчид Б бид хоёр 1.150.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 62 тал/

 

 Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн 2021 оны 11 сарын 15-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан  21390000000323 дугаартай тогтоолтой танилцлаа би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...надад урдны өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлж ярих зүйл байхгүй. Би хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна...Би тухайн үед Батжаргалыг араас хүрээд ирэхээр нь архи аваад ир гээд 30 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 73 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нар нь бусдын эд зүйлийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Иймд шүүгдэгч В.М, Б.Б нарыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

            2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бт 1.150.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд хохирогч нь “... хохирлоо барагдуулсан тул гомдолгүй... ” гэсэн нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 101 тал/  байх тул шүүгдэгч нарыг  бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Б.Б, В.М нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б, В.М нарт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч  нар нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатиган овогт Базардоржийн Б, Шарнууд овогт Баандагийн  М  нарыг  бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б,******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын  хугацаагаар  тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б,******* нарыг тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай. 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  Б.Б,******* нарт анхааруулсугай.

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б,******* нарыг тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б,******* нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ГАНЗОРИГ