Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Н.******* Шүүгдэгч А.*******, Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч А.*******, Э.******* нарт холбогдох 2023001050104 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт *******ын *******, регистрийн дугаар *******,

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.******* нь 2018 оны 12 дугаар сарын орчим Завхан аймгийн сумын багийн нутаг “Памбар” гэх газраас О.*******ийн эзэмшлийн 6 тооны адууг хулгайлж, 4.700.000 төгрөгийн хохирол учруулж, Шүүгдэгч Э.******* нь 2018 оны 12 дугаар сарын орчим Завхан аймгийн сумын багийн нутаг “Памбар” гэх газраас О.*******ийн эзэмшлийн 7 тооны адууг хулгайлж, 14.500.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.******* нь 2018 оны 12 дугаар сарын орчим Завхан аймгийн сумын багийн нутаг “Памбар” гэх газраас О.*******ийн эзэмшлийн 6 тооны адууг хулгайлж, 4,700,000 төгрөгийн хохирол учруулж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн, Шүүгдэгч Э.******* нь 2018 оны 12 дугаар сарын орчим Завхан аймгийн сумын багийн нутаг “Памбар” гэх газраас О.*******ийн эзэмшлийн 7 тооны адууг хулгайлж, 14,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Шүүгдэгч А.*******ийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын үед би өөрийн адуугаа хайгаад сумын багийн нутаг Памбар гэх газар явж байхад зүс буруу 19 тооны адуу байсан. Өмнө нь надад Говь-Алтай аймгийн иргэн идэшний адуу байвал мэдэж байгаарай хот руу ах, дүү нартаа идшэнд бэлдэж явуулмаар байна гэсэн санаанд ороод түүнд энэ адуунаас зарж борлуулъя гэж бодоод 6 тооны адууг нь салгаж туугаад сумын төв оруулаад од 4 адууг нь зарсан. од зарахдаа ийг адуу ачилцаад өгөөч гэж гуйгаад хамт барьж өгч ачилцсан. Тэгээд нэг адууг нь сумын төвд адуу авч байсан тэр өдрөө зараад үлдсэн 2 адууг нь идшэндээ хэрэглэсэн. Аав *******од би тэй 2 адуу сольж байгаа гэж хэлсэн. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Хохирогч О.*******эд 6 адууны үр төлийг нь тооцоод адуу өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Дахиж ийм хэрэг хийхгүй. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 2. Шүүгдэгч Э.ийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын дундуур би мөнгөний хэрэг болоод сумын төвд адуу авч байсан хүнд адуу зарахаар өөрийн адуундаа сумын “Памбар” гэх газар явж байсан. Цаг нилээд орой болоод адуугаа олохгүй явж байтал А.*******ийн ярьж байсан зүс буруу 13 тооны тэнд байсан. Тэгэхээр нь орой болоод харанхуй болох гээд өөрийн адууг олохгүй байсан тул тэр адуунаас азаргатай нь хамт нийлээд 7 тооны адуу туугаад сумын төв оруулж адуу авч байсан д 5 адууг нь зарж үлдсэн 2 адууг нь өөрөө хүнсэндээ хэрэглэсэн. Адууны үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүй байх болно.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: 1. Хохирогч О.*******ийн өгсөн: “...Би Говь-Алтай аймгийн Дарив сумын Хужирт багийн иргэн байгаа юм. 2017 оноос 2019 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд Завхан аймгийн сумд мал хариулж отор хийж нутагласан юм. Ингэж отор хийж явахдаа Завхан аймгийн сум Памбар гэх газраас 19 тооны адуу хулгайд алдсан бөгөөд түүнийг хайж хэсэг хугацаанд машинтай сумын малчин иргэдтэй уулзаж явсан. Тэгээд адуугаа хайгаад олоогүй юм. 2019 оны 08 дугаар сард Говь-Алтай аймгийн Дарив сумандаа ирсэн. Би хулгайд алдсан 19 тооны адуунаас 6 тооны адууг нь Завхан аймгийн сумын багийн нутаг Бүдүүн цахир гэх газраас олж авсан. Үлдсэн 13 тооны адуу нь олдохгүй байсан учир би Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хандсан юм. ...Тэгэхэд миний адууг хулгайлсан иргэдийг олж тогтоосон байна. Тухайн иргэд нь Завхан аймгийн сумын иргэн ******* овогтой *******, ******* овогтой ******* гэдэг хүмүүс хулгай хийсэн гэдгийг тогтоосон байна. Би дээрх хүмүүстэй уулзаж миний адууг хаанаас хулгайлсан талаар асууж тодруулахад Завхан аймгийн сумын багийн нутаг Памбар гэх газраас хулгайлсан талаараа хэлж байсан. ...Би хүрэн азаргаа 8 сая төгрөгөөр, хул алаг гүүгээ 3 сая төгрөгөөр, зөв чихэндээ цуулбар имтэй хээр гүүгээ 9 сая төгрөгөөр, бусад адуунуудаа бүгдийг нь нэг бүрчлэн 800.000 төгрөгөөр үнэлж байна. Э.******* миний адуунаас 7 тооны адуу хулгайлж зарснаа хүлээн зөвшөөрч 7 адууны төлбөрт нийт 13 адуу, харин А. нь 6 адуу хулгайлснаа хүлээн зөвшөөрч мөн 13 тооны адуу өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан болохоор энэ хэрэгтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Харин энэ залуусын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөөрэй гэж хүсэх байна.” гэх мэдүүлэг /ххийн 15-16 дугаар хуудас/, 2. Шүүгдэгч А.*******ийн өгсөн: “... сумын багийн нутаг Памбар гэх газар өөрийнхөө адуунд явж байсан. Памбар гэх газар 19 тооны эзэнгүй адуу байж байсан. Тэр үед надад тэр адуунаас аваад од зарах санаа төрөөд руу гар утсаар залгаж адуу авах хэвээрээ юу гэж асуусан. ямар насны адуу зарах юм гэхээр нь би ямар ч байсан чамайг гомдоохгүй адуунууд байгаа мөнгөний хэрэг болоод байна өнөөдөр ирээд адуу авч чадах уу гэсэн. Тэгсэн за тэгвэл би унаа олоод сумын төв дээр яваад очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө Памбарт байсан 19 тооны адуунаас 6 тооны адууг нь таслаж аваад би нөгөө 6 тооны адуугаа туугаад сумын хадны ёроолд байдаг хашаанд нөгөө 6 тооны адууг хашсан. Тэгээд сумын төв орсон. Тэгээд би өөрийн найз болох тэй утсаар ярьж хаана байгаа талаар асуусан. сумын төв ороод ирсэн байна гэхээр нь очиж уулзсан. Тэгээд би *******д хүнд хэдэн адуу зарах гэсэн юм барилцаад өгөөрэй гэсэн. ******* тэгий гээд орой болж гэгээ тасарч харанхуй болж байхад цагаан өнгийн вонго жи-3 маркийн машинтай Говь-Алтай аймгийн Баян-Улаан сумын иргэн ын хамт ирсэн. 6 тооны адуунаас Зөв талын гуяндаа хас тамгатай Хонгор байдсан гүү, мөн зөв талын гуяндаа хас тамгатай хоёр хээр байдсан гүү дотроос нь барьж авч ын машин дээр ачиж оос би 3 тооны адууны мөнгийг бэлнээр нь 1.800.000 авсан. ...******* надаас юун учиртай адуунууд зараад байгаа юм гэж асуухаар нь би *******д Памбарт эзэнгүй 19 тооны адуу байна лээ тэрнээс 6 тооны адууг нь би авчихсан юм. Чи хүнд битгий хэлээрэй гэсэн. Тэгээд би үлдсэн 3 удаанаас Хээр зүсмийн зөв талын гуяндаа хас тамгатай нэг хээр гүүг нь суманд адуу худалдаж авч байсан гэдэг залууд тэр оройгоо аваачиж мөн 600.000 төгрөгөөр зарчхаад үлдсэн хоёр адууг нь хөдөө гэр рүүгээ хөтлөөд ийн хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/, 3. Шүүгдэгч Э.ийн өгсөн: “...Үлдсэн 3 адууг бид хоёр нийлж барьж авсан. Тэр үед би *******ээс ямар учиртай адуунууд болох талаар асуусан. ******* надад Памбар гэх газар зүс буруу эзэнгүй 19 тооны адуу байхаар нь дотроос нь 6 тооны адууг нь би авчихсан юм чи хүнд битгий хэлээрэй гэсэн. ...Тэгээд тэр өдрөөс хойш нилээн хэд хоногийн дараа би өөрийнхөө адуунаас адуу авч байсан д хэдэн адуу өгөх санаатай сумын дэлгэр багийн Памбар гэх газар адуугаа хайгаад явж байсан нөгөө *******ийн надад яриад байсан эзэнгүй 12-13 тооны зүс буруу адуу байж байсан. Тэр үед би өөрийнхөө адууг хайгаад олохгүй явж байсан болохоор нөгөө адуунаас шууд 7 тооны адууг нь таслаж 6 адууг нь хээр үлдээгээд сумын төв рүү 7 адууг тууж явсан. Тэгээд орой харанхуй болох үед сумын төв орж адуу авч байсан тэй уулзсан. 5 адууг нь авъя мөнгө бага байна гэсэн. Тэгээд би д 5 адууг 500.000 төгрөгөөр бодож 2.500.000 төгрөгөнд өгсөн. Тэгээд үлдсэн 2 адууг нь би өөрийнхөө гэрийн гадаа авч очиж нядлаад идшэндээ хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/, 4. Гэрч Б.ын өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын сүүлийн үед байх намайг нэг өдөр гэртээ байж байсан манайд ирээд “Завхан аймгийн сумын иргэн ******* гэдэг хүнээс идэшний адуу худалдаж авах гэсэн юм надад унаа олдохгүй байна чи өөрийнхөө машинаар надтай хамт сум яваад өгөөч” гэсэн. Тэгээд би ой хамт явахаар болж өөрийнхөө Вонго-Жи-3 маркийн ГАА улсын дугаартай машинтайгаа явсан. Тэгээд нилээн орой бүрэнхий болж байхад суманд очсон. Тэгээд гэдэг залуутай уулзсан. Тэр үед *******тэй хамт ******* гэдэг залуу хамт байсан. Тэгээд бид нар сумын төв дээр нэг айлд орж унд цай уугаад тэр хоорондоо нэг шил архи хувааж ууцгаагаад нилээн орой болсон. Тэгээд ээс зарах гэж байгаа адуу хаана байгаа талаар асуусан өвөлжөөний хашаанд хашчихсан байгаа очоод ачаад авчих гэсэн. Тэгээд , *******, ******* бид нар нөгөө айлаас гарч сумын төвөөс арагшаагаа 500 метр газар яваад нэг хадны ероолын хашаатай өвөлжөөн дээр ирсэн. Тэр өвөлжөөн дээр айл байхгүй харин хашаан дотор нь 6 тооны адуу хашчихсан байсан. Тэр үед ******* энэ адуунуудыг зарах гэж байгаа юм мөнгөний хэрэгцээ их байна гэж байсан. Тэгээд тэр 6 тооны адуунаас Зөв талын гуяндаа хас тамгатай Хонгор гүү, Мөн зөв талын гуяндаа хас тамгатай хоёр хээр гүү дотроос нь барьж авч миний машин дээр тэр гурван адууг ачсан. Тэгээд , *******д 3 тооны адууны мөнгийг бэлнээр нь тоолж өгөөд байгаа бололтой харагдсан мөнгөө өгчихөөд бид хоёр шууд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн нутаг Хүрэн хошуу гэх газарт тэр шөнөө ирж ын гадаа 3 тооны адууг нь буулгаж өгчхөөд би гэртээ харьсан. тухайн адуунуудыг хулгайн адуу гэдгийг мэдээгүй байхаа. Надад л лав хулгайн адуу мал авах гэж байгаа гэж хэлээгүй.” гэх мэдүүлэг /24-26-р хуудас/, 5. Гэрч Ш.ын өгсөн: “...Би цаг хугацааг нь нарийн сайн санахгүйбайна манайх Говь-Алтай аймгийн Жаргалан сум Завхан гол багийн жижиг Бүрхээр гэх газарт нутаглаж байсан. Тэр үед би идэшний адуу мал авна гэж сумын малчин залуу болох *******тэй ярьж байсан. Тэгсэн 2018 оны 12 дугаар сарын үед санагдаж байна нэг өдөр ******* над руу утсаар яриад идэшний адуу сурдаад байсан авах юм уу гайгүй үнээр 3 адуу зармаар байна мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Тэр үед би хот хүрээний ах дүүсийн идэш хоолыг бэлтгэх гээд хэдэн төгрөг авчихсан байсан болохоор гайгүй үнээр өгөх бол худалдаж авъя гэсэн. Тэгсэн ******* тэгвэл наанаасаа унаа олоод гараад ир би зарах адуугаа сумын төв рүү дөхүүлээд байж байя гэсэн. Тэгээд би манайхтай саахалт намаржиж байсан ын гэрт очиж Завхан аймгийн сумын иргэн ******* гэдэг хүнээс идэшний адуу худалдаж авах гэсэн юм надад унаа олдохгүй байна чи өөрийнхөө машинаар надтай хамт сум яваад өгөөч гэж аас гуйсан. Тэгсэн надад машинаараа сум явж өгөхөөр болж ын Цагаан өнгийн Вонго-Жи-3 маркийн ГАА улсын дугаартай машинтай бид хоёр *******ээс адуу авахаар явсан. Тэгээд нилээн орой бүрэнхий болж байхад суманд очиж *******тэй уулзсан. Тэр үед *******тэй хамт сумын ******* гэдэг залуу хамт байсан. Тэгээд бид нар уулзаж мэнд усаа мэдэлцээд хэсэг хоорондоо юм ярьж сууцгаасан. Тэгээд би *******ээс зарах гэж байгаа адуу хаана байгаа талаар асуусан ойрхон өвөлжөөний хашаанд хашчихсан байгаа очоод ачаад авчих гэсэн. Тэгээд , *******, ******* бид нар сумын төвөөс аргашаагаа 500 метр газар яваад нэг хадны ёроолын хашаатай өвөлжөөн дээр ирсэн. Тэр өвөлжөөн дээр айл байхгүй харин хашаан дотор нь 6 тооны адуу хашчихсан байсан. Тэр үед ******* энэ адуунуудыг зарах гэж байгаа миний өөрийн адуунууд байгаа юм. Надад мөнгөний хэрэгцээ их байна гэж байсан. Тэгээд тэр 6 тооны адуунаас зөв талын гуяндаа хас тамгатай хонгор байдсан гүү, мөн зөв талын гуяндаа хас тамгатай хоёр хээр байдсан гүү дотроос нь барьж авч ын машин дээр гурван адууг ачсан. Тэгээд би *******д 1 адууг 600.000 төгрөгөөр бодож 3 тооны адууны мөнгийг бэлнээр нь 1.800.000 /нэг сая найман зуун мянган төгрөг/ тоолж өгөөд бид хоёр шууд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн нутаг Хүрэн хошуу гэх газарт тэр шөнөө ирж манай гадаа ирж гэрийн гадаа нөгөө 3 адууг буулгаж өгчхөөд гэр рүүгээ явсан. Тэгээд би гэртээ амраад 2 хоногийн дараа нөгөө 3 тооны адууг нядлаж хонгор байдсан гүүг нь өөрөө идшэндээ идэж, нөгөө хоёр хээр байдсан гүүг нь Улаанбаатар хот руу ах дүүсийн идшэнд өгч явуулсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 27-28-р хуудас/, 6. Гэрч Ч.гийн “...Би Завхан аймгийн суманд малмаллаж амьдардаг малчин хүн байгаа юм. 2018 оны намар би адуу иргэдээс худалдан авч Улаанбаатар хот руу нядлаж зарж байсан юм. Тэгсэн нэг орой он сарыг нь сайн санахгүй байна ямар ч байсан л 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр санагдаж байна нэг орой *******, ******* хоёр манай гадаа нэг Хээр зүсмийн зөв гуяандаа хас тамгатай гүү хөтлөөд ирсэн ******* миний адуу байгаа юм мөнгөний хэрэг болоод чамд зарах гэж ирлээ гэсэн. Тэгээд би тухайн үед адуу авч байсан болохоор нөгөө Хээр гүүг нь үзэж харж үнэ тохирч *******ээс 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр худалдан авсан. Тэгээд тэр Хээр гүүг маргааш нь нядалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, 7. Гэрч Н.*******ын өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Манайх Завхан аймгийн сумын багийн нутагт байрлах өвөлжөөндөө буучихсан байсан нарийн он, сар, өдрийг нь санахгүй байна нэг шөнө манай хүү ******* сумын залуу болох *******тэй хамт хоёр тооны адуу хөтөлчихсэн ирсэн. Тэгээд унтаж амраад маргааш өглөө нь манай хүү ******* нөгөө хоёр хөтлөж ирсэн адуугаа *******эс адуугаар сольж авч байгаа юм. Энэ жилдээ бага адуу идшэндээ хэрэглье нэг адууг нь би хүнд гаргаж өгөх ёстой юм гэж надад хэлсэн. Тэгээд нөгөө манай хүү ******* болон нарын хөтлөж ирсэн 2 адууг манай гадаа *******, ******* бид гурав гаргаж хүнсэндээ хэрэглэсэн. Би ер нь өөрөө адуундаа нэг их ойртоод байдаггүй болохоор *******ийг л адуугаа хариуцаж маллаг гээд нэг их адууны асуудалд оролцоод байдаггүй юм. Тэгсэн саяхан манайд Говь-Алтай аймгийн цагдаа нар гээд хүмүүс ирээд манай хүүхдээс юм асууж тодруулах гэсэн юм гээд аваад явсан. Тэгээд л би тэр 2018 оны өвөл манай гадаа *******, ******* нарын нядлаж идшэнд идсэн 2 адуу хулгайн адуу байсан болохыг мэдсэн. Тэрнээс би тухайн үедээ тэр адуунууд хулгайн адуу гэдгийг мэдээгүй. *******, нарын залуучууд хоорондоо адуу малны наймаа хийж байгаа юм байна л гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, 8. Гэрч Ч.гийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр санагдаж байна нэг орой *******, ******* хоёр манай гадаа нэг хээр зүсмийн зөв гуяндаа хас тамгатай гүү хөтлөөд ирсэн ******* миний адуу байгаа юм мөнгөний хэрэг болоод чамд зарах гэж ирлээ гэсэн. Тэгээд би тухайн үед адуу авч байсан болохоор нөгөө хээр гүүг нь үзэж харж үнэ тохирч *******ээс 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр худалдан авсан. Тэгээд тэр хээр гүүг маргааш нь нядалсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа ******* манай гадаа 5 тооны адуу тууж ирээд мөн агтанд өгөх гэсэн юм гэж хэлсэн. Би ий авч ирсэн адууг мөн үзэж хараад үнэ тохирч бэлэн мөнгөөр нь худалдан авч тэр өдрөө 4 адууг нь нядлаж маргааш нь 1 адууг нь нядалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Иймд шүүгдэгч А.******* нь 2018 оны 12 дугаар сарын орчим Завхан аймгийн сумын багийн нутаг “Памбар” гэх газраас О.*******ийн эзэмшлийн 6 тооны адууг хулгайлж 4,700,000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч Э.******* нь 2018 оны 12 дугаар сарын орчим Завхан аймгийн сумын багийн нутаг “Памбар” гэх газраас О.*******ийн эзэмшлийн 7 тооны адууг хулгайлж 14,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Хохирогч О.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 19,200,000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирлоос шүүгдэгч А.ээс 4,700,000 төгрөг, Э.*******эс 14,500,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нар нь дээрх хохирлыг хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч О.*******ийн “...Э.******* миний адуунаас 7 тооны адуу хулгайлж зарснаа хүлээн зөвшөөрч 7 адууны төлбөрт нийт 13 адуу, харин А.******* нь 6 адуу хулгайлснаа хүлээн зөвшөөрч мөн 13 тооны адуу өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан болохоор энэ хэрэгтэй холбоотой санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр.Шүүгдэгч А.*******, Э.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасангэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.*******, Э.******* нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдал болон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.*******, Э.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч А.*******, Э. нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Прокуророос шүүгдэгч А.*******, Э.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн шүүгдэгч нарт хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Прокурор шүүгдэгч А.*******, Э.******* нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгч А.*******, Э.******* нар нь мал хулгайлах гэмт хэргийг 2018 оны 12 дугаар сард үйлдсэн бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тайлбарт олон тооны мал гэж найман бодоос дээш малыг ойлгож байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн тайлбарт орсон өөрчлөлтөөр олон тооны мал гэж хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тай лбарласан байна. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.*******, Э.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шүүгдэгч А., Э.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хоёр жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч А.*******, Э.******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч А.*******, Э.******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хоёр жилийн хугацаанд тэдэнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч А.*******, Э.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналага буюу А.*******ийн унаж явсан 700,000 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн бүдүүн морь, Э.ийн унаж явсан 600,000 төгрөгийн үнэ бүхий соёолон морь нь шүүгдэгч нарын өмчлөлд байсан нь тогтоогдож байх тул тэдгээрийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч А.*******, Э.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******, овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1- д зааснаар шүүгдэгч А.*******, Э.******* нарыг тус бүр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.*******, Э.******* нарт тэнссэн хоёр жилийн хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч А.*******, Э.******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч А.*******, Э.******* нарыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хоёр жилийн хугацаанд тэдэнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч А.*******, Э.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналага буюу А.*******ийн унаж явсан 700,000 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн бүдүүн морь, Э.ийн унаж явсан 600,000 төгрөгийн үнэ бүхий соёолон морины үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.*******, Э.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ