| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0833/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/899 |
| Огноо | 2018-10-19 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.4.2.2., 11.4.2.3., |
| Улсын яллагч | 188/2018/0833/Э |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/899
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Д.Ганчимэг,
гэрч Г.Уламсайхан, Д.Байгалмаа, Б.Сүхбаатар,
хохирогч Б.А, түүний өмгөөлөгч С.Намжилмаа,
шүүгдэгч, түүний өмгөөлөгч С.М, Б.Соёл-Эрдэнэ,
шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж Н, Х т овогт Ц Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн **хороо, ***тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б* овогт Ж Н, РД:ШУ***,
Монгол Улсын иргэн ** оны **-р сарын **-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгнй, ам бүл *, * хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 05-р хороо Баянголын 5-р гудамжны 07 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *овогт**, РД:ТЗ**,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Ц.Д, Ж.Н нар нь Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**” ХХК-ний Жи Эм Жи бааранд 2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө тус бааранд үйлчлүүлсэн иргэн Б.А биед зүүн талын хацрын яс, зүүн ухархайн гадна, дотор хана, гайморовын хөндийн урд хана, ар ханын нийлмэл хугарал, баруун тойг ясны далд хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний алим, дээд болон доод зовхинд цус хуралт гэмтлүүдийг буюу түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж, хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 377 дугаартай:...Б.Агийн биед зүүн талын хацар яс, зүүн ухархайн гадна, доод хана, гайморовын хөндийг урд хана, ар ханын нийлмэл хугарал, баруун тойг ясны далд хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /1х, хх-23/,
- шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:... Б.Агийн биед учирсан зүүн ухархайн гадна, доод хана, хамар ясны хугарал, зүүн нүдний алим дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин гайморын хөндийн урд хана, ар ханын нийлмэл хугарал, баруун тойг ясны далд хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тойг ясны далд хугарал нь гараар цохих үед үүсэхгүй. Харин өшиглөх үед үүсэн боломжтой ба хүчтэй цохилтын улмаас үүснэ... гэх мэдүүлэг /1х, хх-28-29/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 763 дугаартай:...Б.Агийн биед зүүн талын хацар яс, зүүн нүдний ухархайн гадна, доод хана, гайморовын хөндийн урд хана, ар ханын нийлмэл хугарал, баруун тойг ясны далд хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №277 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна...гэсэн дүгнэлт /2 хх-48-49/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай:...Б.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.А нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх шинж тэмдэг үгүй байна. Б.А нь сэтгэл санааны дарамтанд орсноос болж сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх шинж тэмдэг үгүй байна...гэсэн дүгнэлт /2х, хх-61-63/,
- хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:... Тухайн өдөр би өөрийн найз Уламсайхан, Гнарын хамт Уламсайханы гэрт нь байхдаа нэг шил 0.75 гр соёрхол архи хувааж уугаад 2017 оны 12 дугаар сарын 15-ны орой 01 цаг өнгөрч байсан байх бид гурав жанцангийн уулзаврын ойролцоо байрлах “Жи Эм Жи” баар луу орж бүжиглэх санаатай орцгоосон юм. Уг баар луу орж байхдаа доошоо подвол руу ордог шатан дээр нэг эмэгтэйтэй би мөрөөрөө шүргэлцээд өнгөрчихсөн чинь намайг яаж яваад байгаа юм бэ гээд хэлэхээр нь би яасан ийсэн юм писда гээд л хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд манай Уламсайхан нь уг эмэгтэйгээс уучлалт гуйгаад өнгөрсөн, би ч гэсэн тухайн үедээ уг шүргэлцсэн эмгэтэйгээс уучлалт гуйгаад л цаашаа баар луугаа орсон. Бааранд дотор ороод мөнгө байхгүй байсан учир Уламсайхан нь уг баар ажилуулдаг эзнийг нь таньдаг гээд өөрийнхөө иргэний үнэмлэхээ барьцаанд тавиад цаад тэк дээр нь очоод бармен нартай нь уулзаад хүний 2 пиво захиалж аваад намайг гар утсаа нэмээд өгчих гэхээр нь би өөрийнхөө гар утсыг түр барьцаанд тавьсан байсан юм. Тэгээд ди жи хийгээд байсан залуугийн урд талын уг баарны заалны баруун талд ширээн дээр нь бид гурав суусан. Тэгээд пиво уугаад сууж байтал гаднаас надтай анх баар луу орж ирэх үед шүргэлцсэн эмэгтэй нөхөр болотой нэг залуу гаднаас орж ирээд уг эмэгтэйтэй хамт явж байсан залуу нь аль залуу нь чамтай маргаж цохисон юм гэж Уламсайхан, Гбид гурвыг зааж байснаа уг эмэгтэй нь над руу гараараа заагаад хамт явсан эрэгтэйдээ энэ залуутай шүргэлцсэн маргалдсан гэж хэлээд байсан. Энэ үед л надтай уулзах гээд өндөр болон намхан махлаг 2 залуу ирээд арай өндөр биетэй нэг залуу нь миний нүүрэн тус зүүн хацар шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон мөн миний хөл шилбэ рүү хөлөөрөө өшиглөөд чамайг алнаа яахаараа чи эмэгтэйн цохидог юм зоддог юм гээд л намайг заналхийлээд байсан яг энэ үед бас хажуу талаас нь арай намхан биетэй махлагдуу залуу нь гартаа цахилгаан бороохой барьчихсан харагдаж байсан час пас гэж дуу гараад л байсан, би уг цахилгаан бороохойг нь харахад хоёр шонгийн хоорондох цахилгаан нь харагдаад байсан. Гэнэт л уг хоёр залуу бид гурав баарныхаа заалнаас холдуулах гээд л чирээд гулдраад байсан. Манай найз та нар яагаад байгаа юм зүгээр бай гэхэд тэр намхан махлаг биетэй залуу уг цахилгаан бороохойгоороо Ган-Очирыг цохиулаад байсан. Намайг болохоор надтай шүргэлцсэн эмэгтэйн нөхөр бололтой өндөр махлагдуу биетэй залуу болон цахилгаан бороохой гартаа барьсан намхан махлаг биетэй хоёр залуу намайг хоёр талаас суганаас өргөж нэг нь араас түлхэж байсан энэ үедээ миний нуруу хэсэг рүү цахилгаан бороохойгоороо удаа дараа цохиулсан. Тэгээд баарны 00 өрөөний ойролцоох нэг өрөө рүү намайг дагуулж ороод л харин манай хоёр найзыг өөр өрөө рүү танихгүй хүн л дагуулаад орчихсон. Намайг уг хоёр залуу нь дагуулж нэг өрөөнд оруулаад гэнэт л миний ар талаас толгой руу хүчтэй цохисон энэ үед л би яг манараад ухаан санаа муудаад л доошоо суусан тэгэхэд миний баруун талын өвдөг хэсэг рүү цохисон би уг өрөөнд байсан нэг буйдан түшээд газар шал нь дээр нь суусан тэгээд л миний хөл, гар, толгой түрүүгүй л уг хоёр залуу нүдчихсэн тэгээд л би ухаан алдсан юу болсон талаараа санахгүй байна. Би ухаан ороод сэрэхэд намайг Уламсайхан болон Ган- Очир нар нь хоёр талаас намайг суганаас сугдаж түшээд жи эм жи баарнаас зам хөндлөн гараад явж байснаа ухаан ороод мэдсэн энэ үед миний баруун талын хөл гишгэж болохгүй хөндүүрлээд өвдөөд байсан юм. Түд удалгүй хөдөлгөөнтын автомашинтай цагдаа нар хажуу талд ирж зогсоод та нар юу хийж явж байгаа юм, яаж яваа юм гэхээр нь би сая жи эм жи бааранд дотор хүнд зодуулчихлаа гэдгээ хэлсэн тэгээд л Гцагдаа ирж байхад гэрлүүгээ явсан. Уламсайхан бид хоёр уг цагдаагийн машинд суугаад цагдаагийн хэлтэс рүү очсон. Цагдаагийн хэлтэс дээр ирсэн байхад уг жи эм жи бааранд намайг бүлэглэж зодсон өндөр махлагдуу биетэй залуу гаднаас орж ирэхээр нь би Уламсайханд энэ сая намайг жи эм жи бааранд өрөөнд оруулж байгаад зодсон залуу мөн байна шүү дээ гэхэд Уламсайхан аан за за санаа зоволтгүй, би энэ залууг чинь танина жи эм жи баарыг ажилуулаад байдаг залуу байгаа юм нэрийг нь Д гэдэг юм л гэж хэлж байсан. Би уг үед л нэрийг нь Д гэдэг юм байна даа гэж мэдсэн. Уг Д гэгч нь цагдаагийн хэлтэс дотор орж ирээд жижүүр цагдаад нь намайг уг энэ залуу манай эхнэрийг цохиж зодсон талаараа хэлээд байсан, би ч гэсэн зөрүүлээд энэ залуу намайг жи эм жи баарны өрөөнд оруулж байгаад зодсон гэдгээ хэлсэн тэгээд хоорондоо хэрүүл маргаан болоод байхад уг хэлтэс дотор байсан нэг цагдаа нь чи эхнэрийг нь зодсон юм бол уучлалт гуй гэхээр нь би намайг зодсон өндөр биетэй махлаг залууд хандаж эхнэрийг чинь цохисон бол уучлаарай гэдгээ хэлсэн. Энэ үед уг жижүүр цагдаа нь та нар хоорондоо гомдол саналгүй бол явцгаа гээд л байсан. Би хэлэхдээ хэрэв миний хөл хугарчаагүй бол энэ залууд гомдол саналгүй гэдгээ жижүүр цагдаад нь хэлсэн. Тэгээд хэлтэс дотор байхдаа намайг зодсон өндөр биетэй махлагдуу Д гэгч залуу нь жижүүр цагдаагийн хажууд байхдаа би чамд гар хүрээгүй биз дээ, чи юу яриад байгаа юм гэж гүтгээд байсан, чи битгий худлаа байшлаад бай хэрэв хөл чинь хугарсан юм бол харъя, чи өөрөө хөлөөрөө яваад үз гээд хэлээд байхаар нь би цагдаагийн хэлтсээс өөрөө хөлөөрөө явж гарах гэсэн боловч ерөөсөө гишгэж чадахгүй хаалгаар дөнгөж гараад л тавцан дээр нь уначихсан. Энэ үед л би баруун хөлөө хугарчихсан гэдгээ мэдсэн. Цагдаагийн хэлтэст байхдаа түргэн дуудуулаад ээж, эгч хоёрыг дуудуулсан. Уг жи эм жи бааранд орохоосоо өмнө нэг шил 0.75 гр соёрхол архи хувааж уусан байсан. Харин бааранд дотор ороод би нэг шил пиво л уусан байсан. Намайг зодсон залуучууд нь хоёулаа байсан. Нэг нь өндөр биетэй махлаг биетэй уг залууг нь Д гэдэг юм байна лээ манай найз Уламсайхан нь таньдаг юм байна лээ. Хоёр дахь нь залуу нь бас махлаг биетэй гэхдээ Дгаас арай намхан биетэй би уг залууг нь огт танихгүй. Намайг цохиж зодохдоо мод, төмөр ашигласан талаар би хэлж мэдэхгүй ямар ч гэсэн тийм зүйл хараагүй ээ. Намайг нэг өрөөнд хүчээр тэр Д гэгч нь нэг залуутай хажуу талаас сугдаж өргөж шахуу дагуулж оруулаад бүлэглэж л хоёулаа нийлээд зодсон. Харин өрөөнд орохоосоо өмнө намхан биетэй залуу нь миний ар нуруу хэсэг рүү цахилгаан бороохой цохиулж ашигласан миний нуруу хэсэг рүү 6-7 удаа цохиулсан. Уг өдөр намайг зодсон хоёр залуу нь нэг нь өндөр биетэй 175-180 орчим, махлаг биетэй өтгөн хар хөмсөгтэй, бүлтгэр нүдтэй нэрийг нь Д гэдэг юм байна лээ. Хоёр дахь нь бас махлаг биетэй гэхдээ Д гэгчээс арай намхан биетэй 150-165 орчим өндөртэй байх надаас лав намхан, бор царайтай. Одоо миний баруун талын тойг хугарсан байдалтай. Би өөрөө хөл дээрээ явж чадахгүй байгаа. Хөдлөх гэхээр хавагнаад байгаа. Миний зүүн талын хацар мэдээгүй байгаа буйл болон жавж мэдээгүй чинрээтэй байгаа...гэх мэдүүлэг /1х, хх-77-84/... зодуулсны улмаас баруун хөлний өвдөг хэсгээр хугарч гэмтлийн эмнэлэгт мэс засалд орсон. Одоо баруун хөл өвдөгөөрөө нугарахгүй байгаа. Мөн миний зуүн нүдний аяга яс цууралттай, зүүн шанааны яс цөмөрсөн, хамрын зүүн талын мөгөөрсөн яс хугарсан гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарсан. Одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа. Хэвтрийн дэглэмд хэвтэж байгаа. Цаашид үргэлжүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Энэ 2 залуу бол Жи Эм Жи баарын ажиллуулдаг Д гэх залуу, мөн сүүлд нь би нэрийг нь мэдэж авсан Ж.Н гэх 2 залуу байсан. Н нь миний толгой руу араас хүчтэй цохиж унагасан. Би бодохдоо нөгөө цахилгаан бороохойны бөгсөөр цохисон гэж бодсон. Миний баруун хөлийн өвдөг хэсэг руу Д нь өшиглөсөн. Тэгээд л 2 талаас нүүр руу цохиж өшиглөсөн. Түүнээс өмнө зааланд ширээн дээр Ган-Очир, Уламсайхан бид нарыг хамт сууж байхад Д нь ирээд миний зүүн талын шанаа хэсэг руу 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд л өрөө руу дагуулаад орсон. Манай найз Ган-Очир, Уламсайхан нарыг миний оруулсан өрөөнөөс өөр өрөөнд оруулсан байсан. Би хэсэг хугацаанд ухаан алдасан байсан. Нэг сэрэхэд манай найз Уламсайхан миний хацрыг алгадаж сэрээж байсан. Анх тэгж сэрэхэд бааран дотор миний баруун хөл гишгэж болохгүй байсан. Тэгээд баарны үүдний буйдан дээр сууж түргэн дуудсан. Түргэн дуудаад ирэхгүй байсан. Тэгээд баарнаас түшүүлээд гаргаад явж байхад цагдаа нар ирсэн. Цагдаа нарыг ирэхэд миний хөл гэмтсэн байсан. Ингээд цагдаа нар машиндаа суулгаад Уламсайхан бид 2 цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Араас Д ганцаараа ирээд хэдүүлээ одоо учраа ольё, та нар тооцоогоо хийгээрэй гээд дайраад байсан. Гаднаас Дыг орж ирэнгүүт нь би намайг сая зодсон залуугийн нэг нь энэ байна гэж цагдаад хэлсэн. Уламсайхан санаа зоволтгүй түүнийг Д гэдэг юм. Жи Эм Жи баарыг ажиллуулдаг гэж хэлсэн. Харин нөгөө залуугийн дараа нь зургаар таниулсан. Би тухайн үед тийм согтоогүй байсан болохоор шууд таньж байсан. Миний санаж байгаагаар цахилгаан бороохой бариад дуугаргаад байсан. Мөн миний ар нуруу хэсэг руу цохиулсан. Мөн манай найз Ган-Очирыг цахилгаан бороохойгоороо цохиулж байгааг би харсан. Гэхдээ Ганх Жи Эм Жи бааранд ороход л нилээн согтсон байсан. Уламсайхан бол согтолт нь гайгүй байсан. Би анх ухаан ороод сэргэхдээ ээж Байгальмаа болон найз Уламсайхан нарт хэлсэн байсан. Би тухайн үед жаахан архи уусан байсан мөн дээрээс нь зодуулаад ухаан алдсан байсан. Анх сэргээд л Н Д нарыг зодсон гэж хэлэхдээ бейсболлын цохиураар цохисон гэж хэлсэн байсан. Огт байхгүй бейсболлын цохиурыг тэгж санаанаасаа зохиож хэлэхгүй...гэх мэдүүлэг /1х, хх-86-88/,
- хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би 2 найзын хамт бааранд орсон. Орохдоо үүдэнд Дын эхнэртэй маргалдаад орсон. Уламсайхан Дыг урьд зүс таньдаг байсан. Бид тооцоо дээр зугтаагүй, Д бидэнд өөрөө зээл өгсөн, зээл өгсөн талаарх баримт нь энэ /үзүүлэв/ байна. Бид тус бүр 2 пиво авсан. Д гаднаас орж ирээд эхнэр нь биднийг гараараа заасан. Тэгээд бидэн дээр ирээд Уламсайханыг авч орсон. Тэгээд ардаас нь очиход зодоон болсон. Нэг өрөө рүү намайг авч явсан, миний ардаас шилэн хүзүү рүү нэг хүн цохиход би ухаан алдсан. Ардаас цохисон тул би Д, Н нарын хэнийг цохисныг мэдэхгүй. Ухаан алдсаны дараа намайг 2 хүн чирээд гаргаж хаях гээд явж байхаар нь манай найз авсан байсан. Бичлэгийг Н хийгээгүй, ямар нэгэн зүйл дээр суурилуулж тавьсан байсан. Би бичлэгийг үзсэн, утас нь зөвхөн над руу харсан, би хөлөө бариад сууж байгаа харагдсан. Бичлэг дээр Голон удаа уучлал гуйж байгаа сонсогдсон, мөн Д цохиж байгаа нь сонсогдсон. ГУламсайханыг цохисон зүйл байхгүй. Мөн маргааш 9 цагт ирээд уучлал гуйчихъя, энэ утсыг аваад үлдчих гэж хэлж байсан. Бичлэг дээр утас ийш тийш хөдлөөгүй, тогтвортой байсан. Н бичлэг хийгээгүй, хаалгаар орж гараад явж байсан. Лхагвасүрэн цагдаа хэлэхдээ намайг цагдаагийн хэсэг рүү явахдаа хөл нь зовиуртай гишгэж чадахгүй байсан, нэг найз нь бас би сугадаж оруулсан гэж хэлсэн. Жижүүрийн цагдааг Д таньдаг юм шиг байсан, биднийг эрүүлжүүлэх рүү явуулах гээд байсан. Түргэний эмч ирээд би сайн мэдэхгүй байна, дотуур яс хугарсан байж магадгүй, зөөлөн эдийн гэмтэл байж магадгүй гэмтлийн эмнэлэгт үзүүл гэж хэлсэн, түүнээс биш хугараагүй байна гэж хэлээгүй. Би цагдаад хүртэл миний хөл хугарчихаагүй бол гомдол саналгүй гэдгээ хэлж байсан. Цагдаа намайг хөл чинь гишгэж болж байна уу гэж асуухаар нь гарах гээд гишгэтэл чадахгүй үүдэнд нь унасан. Тэр үед хөл хэдийн хугарсан байсан. Зөвхөн хөл ч биш, миний хамар хүртэл хугарсан, нүүр аманд бас гэмтэл гарсан. Би ухаан алдсан, тэр үед намайг зодсон гэв.../шүүх хуралдааны тэмдэглэл/
- гэрч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн:...Манай хүү Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жи Эм Жи баараар үйлчлүүлж байгаад баарныхаа хамгаалагч нарт бэйсболлын цохиур модоор цохиулж зодуулсан байсан. Миний хүү тухайн үедээ согтуу байсан юм шиг байгаа юм...гэх мэдүүлэг /1х, хх-37-39/
- гэрч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн: Би унтаж байтал үүрээр утас дуугараад цагдаагаас ярьж байна, хүү чинь хүнд зодуулсан байна гэхээр нь очиход Д, , А нар сууж байсан. Юу болсон бэ ? гэхэд Уламсайхан “уучлаарай, энэ залуучууд Аг зодоод явж чадахаа больчихлоо, одоо түргэн ирж байгаа” гэж хэлсэн. Д над дээр ирээд “уучлаарай эгчээ, танай хүү анхнаасаа миний эхнэрийг өшиглөсөн, түүнээс болоод зодоон үүсчихлээ, хэрэв манай эхнэрийг өшиглөөгүй бол ийм асуудал гарахгүй байсан” гэж хэлсэн. Тэгэхэд А “чи битгий олон юм яриад бай, миний хөл зүгээр бол чамтай ярих юм байхгүй” гэж хэлж байсан. Түргэн тусламж ирээд хөл нь хугарсан байна, яаралтай гэмтлийн эмнэлэг рүү авч яв гэж хэлэхээр нь би хүүхдээ аваад эмнэлэг авч явсан гэв.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- гэрч Э. мөрдөн байцаалтад өгсөн:...02 цагийн үед ажил дээрээ байхад манайхаар үйлчлүүлж байсан 3 залуу манай ажлын 2 давхрын шатны хажууд зогсож байсан. Би хажуугаар нь зөрөөд явах гэтэл урд хөндөлзөж зогсоод гаргахгүй байхаар нь холд гэхэд нэг залуу нь чамтай уулзъя гээд татаад байхаар нь холд гээд түлхэхэд намайг шууд гуя руу 2 удаа өшиглөсөн тэгээд намайг газар унагаагаад чирээд байсан, тэр 3 залуу хэл амаар доромжлоод байсан тэр үед хажуу хаан банкны хамгаалагч залуу ирж салгасан. Тэгээд би машинаа унаад нэгдүгээр хороолол явж нөхөр болох Дыг авчирсан тэгээд манай нөхөр ирээд тэр 3 залуутай уулзаад манай эхнэрээс уучлалт гуй гэж хэлэхэд чадахгүй гээд маргалдаж байгаад тэр хоёр гал тогооны өрөө ороод уулзсан. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1х, xx-40-42/,
- гэрч Б.Цэлмүүн-Одын мөрдөн байцаалтад өгсөн:...Тэгээд би ажлаа хийгээд байх үед Д ах текны цаахан талд уг гаднаас орж ирж байсан 3 залууд хандаж манай эхнэрээс уучлалт гуй гээд орилоод байсан сүүлд ажлаасаа явахаасаа өмнө Д ахын эхнэр болох Бг уг гаднаас орж ирж байсан 3 залуу цохисон өшиглөсөн талаар Болороо эгчээс өөрөөс нь сонссон...гэх мэдүүлэг /1х, хх-46-47/,
- гэрч Г.Умөрдөн байцаалтад өгсөн:..Би найз Ган-Очир, А нарын хамт 01 цагийн үед Жи Эм Жи бааранд пиво уух гэж орсон. Орохоосоо өмнө нэг шил 0,75 грамм архи уучихсан байсан. Тэгээд баараны гадна талын хаалгаар дөнгөж орох гэж байх үед манай найз А маань нэг эмэгтэйтэй зөрөхдөө шүргэлцчихсэн юм. Тэгсэн уг эмэгтэй өө чи муу тэнэг гэх үед нь манай найз А уг эмэгтэйг өшиглөчихсөн. Тэгээд хэсэг хэрэлдэж байгаад салцгаасан. Бааранд ороод бид 3 уугаад нэг цаг гаруй болсон байх тэгсэн миний танил Д ах гаднаас орж ирээд эхнэр өшиглөсөн пизданууд хаа байна, яасан овоо писдаанууд вэ гэж л уурлаад ороод ирсэн энэ үед Д ахын таньдаг залуу л байсан бүдүүн махлаг биетэй 170-175 орчим өндөртэй бор царайтай махлагдуу биетэй 25-26 орчим насны л залуу хажуу талд нь зогсоод хэлэхдээ өө яасан гэнээ эгчийг өшиглөчихлөө ш дээ, алнаа гээд л том том яриад байсан тэгээд бид гурав зааланд пиво уугаад сууж байтал Д ах шууд ирээд уулзаж байгаад нэг өрөөнд орчихсон байсан. Гбид хоёр нэг өрөөнд орчихсон, хажуу талд Д ах байсан санагдаж байна. Тэгээд би гэнэт манай найз А хааччихваа гээд өрөөнөөсөө гартал коридорт манай найз Аг 2 эрэгтэй суганаас нь өргөөд чирсэн, манай найз өөрөө бол ухаангүй ухаан алдсан байдалтай байсан. Би өө яаж байгаа юм бэ гэж хэлээд найзыгаа алгадаад сэрээсэн. Манай найз ухаан ороод сэрээд хэлэхдээ шууд л хөл болохгүй байна гэж орилоод эхэлсэн, энэ үед нүүр ам нь цус болоогүй л харагдсан, хувцсыг нь би анзаарч хараагүй ээ. Тэгээд би шууд 103 дуудсан энэ үед Гнадтай анх орсон өрөөнд согтоод унтчихсан байсан. Манай найзыг чирч байсан 2 залуу болон бүдүүн биетэй залуу нь баарны заалаар наашаа цаашаа гээд яваад байхаар нь уг бааранд л ажилладаг залуус гэж ойлгосон. Манай найз надад яг яаж зодуулсан тухайгаа хэлээгүй ээ, ёолоод орилоод л байсан. Түргэнийг хүлээж байх зуурт Д ах болон хажууд нь хамт явж байсан бүдүүн биетэй залуу нь зайлцгаа зайлцгаа гээд хөөсөн, түргэн ирэхгүй удаад байхаар нь би өөрөө найз Аг нэг гарнаас нь сугадаж босгоод жи эм жи баарнаас гарах гэж байхад Гсэрчихсэн байсан.Тэгээд бид гурав зам хөндлөн гараад харих гээд явж байтал цагдаагийн автомашин ирээд тооцоогоо хийгээгүй байна хэлтэс рүү явна саатуулна гээд аваад явсан. Намайг өөр өрөөнд оруулсан байсан учир яг хэг дагуулж ороод зодсон талаар би мэдэхгүй байна. Тэр 2 залуу хоорондоо холбоо сүлбээтэй л хүмүүс байгаа...миний эгчийг өшиглөдөг яасан писда вэ вэ гээд л байхыг бодоход...Д ахын эхнэрийг өшиглөснийг мэдээд өмөөрч зодож байна гэж бодохоор нэг нэгнээ таньж мэддэг, хамаатан садангийн хүмүүс байх...Тэр өдөр баарны тусдаа өрөөнд Гбид хоёрыг орсон байхад би бас сайн санахгүй байна, архиндаа согтсон байсан учир ухаан орж гараад байсан. Нэг мэдэхэд сүүлд Дтай хоорондоо маргалдаж, миний хоолойноос багалзуурдаад хэл амаар ална гэж л яриад байсан. Тэгээд би энэ өрөө камертай юм байна шүү дээ алвал алахгүй юу даа гэхэд хэсэг багалзуурдаж байгаад больчихсон.Тухайн өдөр Д манай эхнэрийг хэн зодсон алаад өгье гэж орилоод байх үед А салаад явчихсан харагдаагүй, хоромын зуур л алга болчихсон тэгж байх үед Д цахилгаан бороохой аваад ир гээд л удаагүй час пас гэх дуу чимээ гараад эхэлсэн нь надад тод сонсогдсон юм. Би Атай гэмтлийн эмнэлэг дээр уулзахад надад хэлэхдээ цахилгаан бороохойгоор намайг цохиулаад байсан гэж надад хэлсэн. Ямар ч байсан цахилгаан бороохой байсан талаар би час пас гэх дууг нь сонссон юм. Би яг ямар цахилгаан бороохой байсныг хараагүй ээ...Намайг мэдүүлэг өгсний дараа Д таараад чи их том болжээ дараа чамтай гоё уулзана аа гээд заналхийлсэн байдалтай үг яриа гаргаад байсан...гэх мэдүүлэг /1х, х-56-57, 58-59, /
Анх А, Гбид 3-ын сууж байсан ширээн дээр Д ирж маргаан үүсгэхдээ махлагдуу биетэй 1 залуутай ирсэн. Энэ залуу бид нарыг хэл амаар доромжилж дайрч давшлаад байсан...Энэ залууг би таньж олуулах ажиллагааны үед зургийг нь заасан залуу юм...Тухайн үед зааланд нилээн олон хүн байсан...Гбид 2 нилээн согтсон байсан...Би өрөөнөөс гарах тэр үед ухаан санаа орж гараад байсан. Би А яачихваа гээд гартал Аг 2 хүн суганаас нь өргөөд чирч байсан. Тэр 2 хүн бааранд ажиллаж байсан хүмүүс байх. Би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Гбид 2-ын байсан өрөөнд А байгаагүй. Одоо миний санаж байгаагаар Аг Д, Н нар нь хажуу талын өрөөнд оруулж зодоод эргэж Гбид 2 дээр ирээд маргаан үүсгэсэн. Намайг очоод яасан бэ? гээд Аг алгадаж сэрээхэд “намайг зодчихлоо, миний хөл болохгүй байна” гээд орилоод эхэлсэн. Агийн нүүр нь цус болоогүй зүгээр байсан боловч маргааш нь эмнэлэг дээр очиход нүд, нүүр нь хавдсан байсан. Аг эхнэрийг маань өшиглөсөн шалтгаанаар Д, Н нар зодсон. А бид 2 хүргэгдэж ирээд сууж байхад араас Д орж ирэхэд А “намайг зодож хөл гэмтээсэн хүн бол энэ байна” гэж цагдаа болон надад хэлсэн. Цагдаа дээр анх ирэхдээ хөл нь явж чадахгүй байсан. Үүнийг анх дуудлагаар авч ирсэн цагдаа болон тухайн өдөр жижүүрт гарч байсан цагдаа нар мэдэж байгаа. А нэг удаа цагдаагийн үүдний шатаар бууж байхдаа доод талаасаа 1-2 дахь шатан дээрээс унасан. Ингэж унахдаа зөөлөн унасан. Гэмтэхээр унаагүй гэсэн. Өөр өөр өрөөнд оруулаад эргэж уулзахад А ухаангүй таарсан. Энэ салсан хугацаа нь 5 орчим минутын хооронд хоромхон зуур болсон асуудал...гэх мэдүүлэг /1х, хх-61-62/,
- гэрч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :...Ган-Очир, А бид гурав гадаа нэг 0.75 литрийн архи хувааж уугаад баар руу орж явж байгаад А шатан дээр нэг эмэгтэйтэй мөрөөрөө шүргэлцээд өшиглөсөн. Тэр эмэгтэй гараад явахаар нь би ардаас нь очиж машины цонхыг доошлуулж байгаад “манай найз согтчихсон байха, уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй яваад бид гурав баар руу орсон. Бааранд ороод тус бүр 2 пиво аваад уугаад сууж байсан. Гэтэл гаднаас Д “авгай зодсон пизда нар хаана байна” гээд орж ирсэн. Тэгээд Н, Д бас 2-3 хүн ирж бид гуравыг авч яваад Гбид хоёрыг нэг өрөө рүү оруулаад, Аг нөгөө өрөө рүү аваад орсон. Гтасраад ямар ч ухаангүй болсон байсан тул би сэрээх гэж алгадахад хамарнаас нь цус гарсан. Ган-Очирыг сэргээгээд байж байтал А ухаан алдчихсан, энэ хоёр /Д, Н нарыг заав/ хоёр талаас нь чирчихсэн явж байсан. Би очоод Аг сэрээгээд цагдаа, 103 дууд гэж хэлсэн. Би очоод манай найзыг яаж байгаа юм бэ, ухаан алдтал нь зодчихсон байна шүү дээ гэж хэлсэн. Аг сэрээхэд “хөл болохгүй байна” гээд орилсон. Зэргэлдээ, ойрхон өрөө байсан. Би Ган-Очирыг сэрээх гээд оролдож байсан тул чимээ сонсоогүй. Д эхнэр зодсон пизда аль вэ гээд аваад орсон, Н хамт байсан. Ертөнцийн зүгээр зүүн талын хаалга руу Гбид хоёрыг оруулсан. Аг шүүгдэгч нар чирээд явж байсан. Нүүр ам нь гайгүй, харин нэг нүдэнд нь цус хурсан байсан. Босож, явж чадахгүй байсан. Би түшиж явсан. 4-5 хүн байсан. Тухайн үед лавшруулж асуугаагүй байх, гэхдээ 2 залуу чирч явсан талаар хэлсэн. Хөлөө бариад л, хөл болохгүй байна гээд суугаад байсан. Би 103, болон цагдаа дуудсан. Хөл хугалчихлаа, хөл хугалсан хүмүүсийг дууд гэж хэлсэн. Би хараагүй, гэхдээ чад, пад хийх чимээ гарч байсан.Тэр өрөөнд оруулаад зодсон хүн нь шүүгдэгч нар. Зодож байхыг нь хараагүй, гэхдээ чирээд гарч ирж байсан хоёр хүн нь энэ хоёр /шүүгдэгч нарыг заав/ хүн мөн. 2 зөөгч, ди жи, Дын эхнэр нь гээд нийт 6 хүн байсан. Би Ган-Очирыг сэрээх гэж алгадсан. 11 цагтаас эхлэн уусан байсан байх. Өрөөнд оруулаад буйдан дээр хэвтүүлээд намайг ална гээд багалзуурдсан. Би дээшээ харахад камер байхаар нь “албал ал дээр камер байна” гэж хэлсэн. Энэ үйл явдал болж байхад Ган-Очир, А нар хажууд байж байсан, А хөлөө бариад сууж байсан. Ухаан алдтал нь зодоод плитан дээр чирээд явж байсан гэв. Баар руу орохдоо зүгээр орсон. Бид нарыг сууж байхад Аг Д ганц нэг удаа цохисон. Нөгөө өрөө эсрэг талд байсан, хоёр хаалганы зай 4-5 мерт байх. Гбид хоёрыг өрөөнд оруулахад хэн нэгэн хүн харгалзаагүй, хаалга хаалттай байсан. Бид хоёрыг оруулаад л хохирогчийг нөгөө өрөөнд оруулсан. Би Ган-Очирыг сэрээх гээд их сатаарсан байсан. Хохирогчийг 2 хүн чирч явахад ард нь өөр хүн байсан эсэхийг анзаараагүй, ямар ч байсан хохирогчийн мөрнөөс нь сугадсан чирч байсан, хохирогч ухаан алдсан байсан. Д эхнэр зодсон пизда хаана байна гээд ирсэн. Тэгээд Ган- Очир бид хоёрыг таньдаг, Аг танихгүй, тэгээд л цохиод эхэлсэн. Хоёр хүн гэдэг нь Д, Н нар юм. Тэнд Ди жи Сүхбаатар байсан, гэхдээ тэр залууг би танина. Би тухайн үед “манай найзыг арай дэндүү зодсон байна” гэж хэлж байсан. Тэгэхэд Д “чи намайг мэдэж байгаа биз дээ, би бүх талаараа илүү” гээд над руу дайрч байсан. Н бас намайг цохих гээд байсан. Хэн гэдгийг Даас асуухад манай эхнэрийн дүү гэж хэлж байсан гэв. Манай эгчийг хэн зодсон гэж орилсон хүн нь Н ба тэр манай эгчийг зодсон пизда гэж өрөөнд оруулахдаа хэлж байсан. Эхнэрийг нь А зодсон гэдгийг байсан бүх хүмүүс хэлсэн байх. Тэгээд Аг тусад нь өрөөнд оруулсан. Өөр хэн нэгэн хүн хохирогчийг зодсон талаар мэдсэн зүйл байхгүй. Д таныг эхлээд биш дараа нь намайг багалзуурдаад боосон. Надад гэмтэл учраагүй. Хохирогчийг ухаан алдсан байхад нь шалан дээр нэлээд алгадсан, 103 дуудаач гэж хэлсэн, хэсэг хугацаа орсон. Ухаан ороод хөл болохгүй байна гээд байсан. Бичлэгийг хэн хийсэн талаар мэдэхгүй, бичлэг хийсэн талаар би мэдээгүй. Тухайн үед самгардсан байсаэ. Гтасарсан байсан, А бид хоёр гайгүй байсан. А коридороор гүйсэн тохиолдол байхгүй. Ширээ мөргөсөн, шатнаас унасан асуудал байхгүй би 100 хувь гэрчилнэ,
- гэрч Г. мөрдөн байцаалтад өгсөн:... Уг өдөр би найз А, Уламсайхан нарын хамт 18 цаг өнгөрч байхад уулзаад Уламсайханы хадам ээжыг нь зах дээр ажилдаг учир очиж аваад гэрт нь хүргэж өгсөн түүний дараа Уламсайханы гудамжинд нэг шил соёрхол архи бид гурав хувааж уугаад жанцангийн жи эм жи баар руу явцгаасан юм. Тэгээд А, Уламсайхан нарын хамт орой 22 цаг өнгөрсөн байсан байх цагаа сайн хараагүй ээ тэгээд баарны хаалгаар орж байхад А нэг эгчтэй шүргэлцсэн тэгээд тэр эгчтэйгээ хэрэлдээд араас нь билүү дээ шатан дээр зогсож байхдаа өшиглөчихсөн юм уг эмэгтэй цаашаа яваад өгсөн машиндаа л суусан байх бид гурав дотогшоо бааранд ороод 6 шил пиво уусан байсан бүжиглээд л наагуур цаагуур сууж байтал Агийн өшиглсөн эмэгтэйн нөхөр бололтой нэг махлаг дуу миний урьд Д биетэй эрэгтэй гаднаас орж ирээд Уламсайхан бид хоёрыг нэг өрөө лүү оруулсан уг өрөөнд араас нэг махлаг дуу залуу ороод ирсэн энэ үед би яасан юу болсон гээд хэлтэл сүүлд өрөөнд орж ирсэн залуу намайг хавсраад газар унгаасан, би тэгээд л би юу болсноо юуг ч санахгүй байна би архиндаа согтоод тасарчихсан юм. Харин Уламсайхан бид хоёрыг дагуулж орсон өрөөнд А лав байгаагүй ээ би тэрийг ерөөсөө мэдэхгүй байна. Тэгээд би сэрээд л ухаан ороход баарнаас гараад зам хөндлөн алхаж явж байсан тэгээд л би гэрлүүгээ явсан. Би мэдэхгүй байна. Би маргааш одөр нь гэртээ байхад Уламсайханы гэрт нь явж очиход Уламсайхан унтаж байсан энэ миний гар утас дуугараад байхад Агийн ээж Байгламаа гэгч байсан надад хэлэхдээ танай найз гэмтэлд байна хүнд зодуулсан байна юу болсон юм бэ гэж надаас асуухаар нь би яасан юу болсон яагаад зодуулсан юм бэ гээд уулзая гээд байж байтал Байгалаа эгч өөрийн 2 охинтойгоо Уламсайханы гэрт ирээд юу болсон яасан талаар надаас асуухаар нь би өөрийн харсан болон мэдсэн зүйлээ хэлсэн яг яаж хэнд зодуулсан талаараа мэдэхгүй байгаа гэдгээ хэлсэн дээ. Уг бааранд зөндөө л хүмүүс байсан хүмүүс шинэ жилээ тэмдэглээд байгаа юм шиг саиагдсан юм. Их л хүмүүс юм шиг санагдсан даа. Би ерөөсөө тэрийг мэдэхгүй байна. Ямар ч л байсан Агийн бааранд орох гэж байхад шүргэлцээд маргасан эмэгтэйн нөхөр Д ах Уламсайхан бид хоёрыг нэг өрөөнд дагуулж орсоныг санаж байна. Ямар шалтгаанаар тусдаа өрөөнд оруулсан талаар би мэдэхгүй байна. Би Уламсайханыг тухайн өдөр Ад өшиглүүлсэн эмэгтэй нөхөр Д ахтай хамт яваад байсан махлагдуу биетэй залуутай лав нэг нэгнээ таньж мэддэг байх. Миний зүс таних Д гэгчийн араас өрөөнд орж ирсэн залуу нь 25-30 орчим насны залуу тарган махлаг дуу биетэй бор дуу царайтай хүн байсан би уг залууг урьд өмнө харж байгаагүй ээ. Өөр би санаж хэлэх зүйл алга байна...гэх мэдүүлэг /1х, хх-63-64/
- гэрч Б.Т мөрдөн байцаалтад өгсөн:...Би цагдаагийн жижүүрийн угтан авагч цагдаа...Лхагвасүрэн удалгүй Жи Эм Жи баарнаас зодуулсан гэх хөл нь гэмтсэн танихгүй залууг, найз залуу нь түшээд оруулж ирсэн. Тэр залуугийн хөл нь гишгэж болохгүй байсан...Харин анх цагдаагийн хэлтэс дээр орж ирэхдээ хөл нь гэмтсэн залуугийн нүүр нь хавдсан байдалтай байсан”..гэх мэдүүлэг /1х, хх-71-73/,
- гэрч Б.С мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2017 оны 12 дугаар сарын 15-наас ажиллаж эхэлж байгаа. Тэгээд уг өдөр 04 цаг хүртэл ажилласан. Надад сайн мэдэх зүйл алга. Би “Ди жи” хийдэг. Текникийн ар талд ажлаа хийгээд зогсож байтал орой 23 цагийн үед Д ах, Болороо эгчийг 3 залуу цохиж өшиглөөд байсан талаар хэлээд байсан...гэх мэдүүлэг /1х, хх-48-49/
- гэрч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Би “Ди жи” хийж байсан. Д, Н нар хохирогчийг зодож байхыг хараагүй. Харсан зүйл байхгүй, тэгж чирсэн зүйл байхгүй. Н хохирогчийг заналхийлж, цохиж зодож байсан үйлдэл байгаагүй. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай бааранд зодоон болоогүй, тухайн өдөр хүлээн авалттай байсан. Уламсайхан, А, Д нар хоорондоо хальт маргалдсан, зодолдсон зүйл байхгүй. Би ди жи тэкний ард байж байгаад өрөөнд муудалцаад байна гэхээр нь хальт очиход Д Уламсайхантай муудалцаж байсан. Би Дт битгий хүмүүстэй муудалц гэж хэлчихээд гараад явсан. Д Аг зодож байхыг хараагүй. Зодоон болоогүй. Тухайн өдөр хүлээн авалттай байсан тул ди жи тэкний ард хөгжим тавьж байсан. Зодооны талаар мэдсэн зүйл байхгүй. Би Д Уламсайхан нар өрөөнд маргалдаж байхыг би өрөөнд ороод мэдсэн. Д өөр хүмүүстэй муудалцсан талаар мэдээгүй, би хүлээн авалттай байсан тул буцаад гараад явсан. Хард нь гэмтсэн тул камер ажиллахгүй байсан. Сайн мэдэхгүй байна, хардыг засуулах гээд аваад явсныг л мэдэж байсан.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- гэрч Л.Л мөрдөн байцаалтад өгсөн:...Би Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст машинт эргүүлийн офицер ажилтай бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө тус хэлтэсийн Ачит 116 буюу 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүргийн гүйцэтгэж байх хугацаанд 01 цагийн орчим байх Жи Эм Жи баарны үүдэнд зодоон болоод байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлагын дагуу Жи Эм Жи бааранд очсон.Тус баарыг ажиллуулж байсан Д гэх залуутай уулзахад манай жирэмсэн эхнэрийг өшиглөж зодсон байна. Зодсон хүмүүс нь гараад явсан гэж хэлсэн. Тэгээд Дтай хамт гадаа гарахад зодсон гэх хүмүүс 2 хүнийг замын эсрэг талд явж байна гэж заасан. Очоод болсон явдлын талаар асуухад тэр 2 залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд нилээн их сонголттой байсан. Тэр 2 залуу яагаад бид хоёрыг барьж явж байгаа юм бэ бид хоёрыг сая Жи Эм Жи баарны Д болон түүний хамгаалагч нар нь зодсон гэж хэлсэн.Тэгээд машинд суулгах шаардлага тавих үед түшиж явсан залуу нь түрүүлж суугаад нөгөө хөл нь гэмтсэн залуу сүүлд нь суусан. Машинд сууж чадахгүй хөл өвдөөд байна гэж орилоод байсан. Тэгээд түшиж явсан хүний хамт өргөж машинд суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Хөл нь гэмтсэн залуугийн баруун хөл нь гэмтсэн бөгөөд тэр хөлөөрөө гишгэж чадахгүй өргөөд нөгөө эрүүл хөл дээрээ явж байсан. Ингээд цагдаагийн үүдний сандал дээр суулгасан. Ингээд хөл нь гэмтсэн болохоор яаралтай түргэн тусламжийн 103 дуудсан.Мөн хөл гэмтсэн залуугийн ар гэрээс нь хүн дуудсан.Тухайн үед дуудлага өгсөн. Д болон өшиглүүлсэн эхнэр Б нар нь цагдаа дээр ирсэн байсан. Ингээд түргэн ирж үзээд ил гэмтэл биш байна гэмтэл дээр очиж зургийг нь авхуул гэж хэлсэн.Ингээд ар гэрээс нь ирсэн хүмүүст хүлээлгэн өгч гэмтэл рүү явуулсан...гэх мэдүүлэг /1х, хх- 65-67/,
- гэрч Б.С.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст жижүүрийн угтан авагч цагдаагаар томилогдон 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Энэ өдөр ерөнхий жижүүр З.Энхбат хошуучийн удирдлаганд үүрэг гүйцэтгэж байсан. Энэ өдөр дуудпага хүлээн авагч Б.Тэмүүжин ажиллаж байсан. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 цагийн орчим байх Жи эм жи бааранд зодуулсан гээд нэг согтуу залуу найзаараа түшүүлсэн байдалтай орж ирсэн. Энэ 2 хүнийг машинт эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Л.Лхагвасүрэн авч ирсэн. Яг хаанаас ирсэн авч ирсэн талаар мэдэхгүй. Энэ 2 залууг орж ирсний дараа Жи Эм Жи баарыг ажиллуулж байгаа гэх залуу орж ирсэн. Орж ирээд тэр 3 хоорондоо маргалдаж нөгөө хөл нь гэмтсэн залуу болон түшиж орж ирсэн залуу нь Жи Эм Жи баарыг ажиллуулж байгаа гэх залууд хандаж та нар найзуудтайгаа нийлж намайг зодсон биз дээ гээд хэлээд байсан. Тэгсэн чинь баарны залуу та нар манай эхнэрийг цохьсон биз дээ гээд дайраад байсан. Тэгсэн чинь хөлд нь гэмтсэн залуу тэгвэл танай эхнэрээс уучлалт гуйна гээд хаалгаар гарсан. Удалгүй гишгиж явж чадахгүй байна гээд эргээд түшүүлээд орж ирсэн. Хөл нь гэмтсэн болохоор явж чадахгүй байсан. Л.Лхагвасүрэн анх энэ 2 хүнийг авч ирэхдээ дуудлага өгсөн гэж байсан. Удалгүй 103 эмч ирээд тэр залууг үзээд гадна харагдах мэдэгдэх зүйл алга байна. Гэмтэл дээр очиж зураг авахуулах шаардлагатай байна гэсэн. Ингээд ар гэрээс нь ээж ирээд гэмтэл руу аваад явсан. Анх Лхагвасүрэн офицер авч орж ирэхэд л тэр залуугийн хөл нь гишгэж болохгүй, явж чадахгүй, найзаараа түшүүлээд орж ирсэн. Тэрнээс цагдаагийн хэлтсийн шатан дээрээс унаж гэмтээгүй. Би унаж байгааг нь ч хараагүй. Эхнэрээс нь уучилалт гуйна гэж гараад эргэж орж ирэхдээ хөл болохгүй байна. Явж чадахгүй гээд орж ирсэн. Анх орж ирэхдээ та нар намайг зодож хөл гэмтээсэн биз дээ гээд Жи Эм Жи баарны хүнтэй маргалдаад байсан. Хөл нь гэмтсэн байсан. Ил харагдах зулгарч шалбарсан, цус болсон зүйл анзаарагдаагүй...гэх мэдүүлэг /1х, хх-68-70/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-7-11,14-15/,
- гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-19-22/,
- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд:... Миний харж байгаа 5 хүний гэрэл зураг дундаас 3 гэж дугаарласан хүний гэрэл зураг бүхий хүн нь 2017 оны 12 дугаар сарын 15-наас 2017 оны 12 дугаар сарын 16-ны шилжих шөнө “Жи эм жи” бааранд Д /Д/ гэгчтэй хамт байсан залуу мөн байна гэв. Дээрх 5 хүний фото гэрэл зургийн хэсэг харж сууж байснаа энэ 3 дугаарын харалдаа байгаа хүнийг гараараа зааж байлаа. Уг 3 гэж дугаарласан фото гэрэл зургийг заасныг шинжээч уг үйл явц байдлыг гэрэл зургаар бэхжүүлэв. Хохирогч Б.А нь 3 гэж дугаарласан хүнийг 2017 оны 12 дугаар сарын 15-наас 2017 оны 12 дугаар сарын 16-ны шилжих шөнө “Жи эм жи” бааранд Д /Д гэгчтэй бүлэглэн зодсон залуу мөн байна гэв. Дээрх 5 хүний фото гэрэл зургийн хэсэг харж сууж байснаа энэ гэж 3 дугаарын харалдаа байгаа хүнийг гараараа заалаа. Уг хүнийг таньсан содон шинж тэмдэг гэвэл биеийн махлаг байгаа байдал мөн бор царайтай ер нь амны баруун талын хэсэгтээ сорвитой байгаа байдал зэрэг нь уг хүн мөн байна. Дээрх надад үзүүлж байгаа гэрэл зураг дундаас 3 гэж дугаарын харалдаа байгаа гэрэл зургийг сайн тогтож хараад байхаар насны байдал хүртэл их ойролцоо байгаа юм. Ийм учраас би дээрх 3 дугаарын харалдаа байгаа хүнийг намайг зодсон хүн мөн гэж содон шинж тэмдгээр таньж байна...гэх, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-17-19/,
- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд:... Миний харж байгаа 5 хүний гэрэл зураг дундаас 2 гэж дугаарласан хүний гэрэл зураг бүхий хүн нь 2017 оны 12 дугаар сарын 15-наас 2017 оны 12 дугаар сарын 16-ны шилжих шөнө “Жи эм жи” бааранд Д /Д/ гэгчтэй хамт байсан залуу мөн байна гэв. Дээрх 5 хүний фото гэрэл зургийн хэсэг харж сууж байснаа энэ 2 дугаарласан фото гэрэл зургийг заасныг шинжээч уг үйл явц байдлыг гэрэл зургаар бэхжүүлэв. Гэрч Г.Уламсайхан нь хэлэхдээ 2 гэж дугаарласан хүнийг 2017 оны 12 дугаар сарын 15-наас 2017 оны 12 дугаар сарын 16-ны шилжих шөнө “Жи эм жи” бааранд Д /Д гэгчтэй хамт яваад байсан хүн мөн байна гэв. Дээрх 5 хүний фото гэрэл зургийн хэсэг харж сууж байснаа энэ гэж 2 дугаарын харалдаа байгаа хүнийг гараараа заалаа. Уг хүнийг таньсан содон шинж тэмдэг гэвэл биеийн махлаг байгаа байдал мөн бор царайтай зэрэг нь уг хүн мөн байна. Дээрх надад үзүүлж байгаа гэрэл зураг дундаас 2 гэж дугаарын харалдаа байгаа гэрэл зургийг сайн тогтож хараад байхаар насны байдал л хүртэл 23-27 орчим насны зэрэг нь ойролцоо байгаа юм. Ийм учраас би дээрх 2 дугаарын харалдаа байгаа хүнийг мөн гэж содон шинж тэмдгээр нь таньж байна...гэх, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-20-22/,
- 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн CD-нд үзлэг хийсэн тэмдэглэлд:... бичлэгийг уншуулахад 22 минут 43 секундын бичлэг байв. Уг бичлэгийг эхлүүлж үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд ягаан бүдэгхэн өнгийн гэрэлтэй, ягаан өнгийн цэцэгтэй обой, бор өнгийн хаалга харагдсан өрөө байх бөгөөд бичлэгэнд хүмүүсийн дүрс бүтнээр харагдахгүй, хэн ярьж байгаа нь тодорхойгүй Улмаа гэх хүний нэр гарч байх бөгөөд уг хүмүүсийн хоорондын маргалдах хэл яриа өрнөж байна. 01 минут 41 секундэн дээх хана нь хар өнгийн зурагт өлгөөтэй хэсэг гарч байх бөгөөд үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 02 минут 40 секундэд уг өрөөнп гаднаас нүүр царай нь харагдахгүй, биеийнх нь тал хэсэг гарсан хар өнгийн өрөөнд гаднаас нүүр царай нь харагдахгүй, биеийнх нь тал хэсэг гарсан хар өнгийн цамцтай, бэлтгэлийн өмдтэй хүн орж ирж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд нүүр царай нь харагдахгүй 2 хүн нэгнийгээ Улмаа чи намайг барахгүй, миний эхнэр, ээжээр оролдохгүй гэсэн утгатай уг яриа яригдаж байх ба хохирогч Б.А нь байрнаасаа хөдлөхгүй толгой хэсэг нь гарсан байдалтай бичлэгэнд харагдаж байна. 04 минут 23 секундэд хохирогч Б.А нь бид нар эмэгтэй хүний нүүр амыг нүдээд зодоогүй биз дээ гэж үг хэлж байна. 13 минут 50 секундэд нүүр нь үл харагдах хүн нь Б.Аг босоод суу гэж хэлж байх бөгөөд Б.А нь яаая миний өвдгийг хуга цохиод хаячихсан гэж хэлж байна. 14 минут 00 секундэд царай нь үл харагдах хүн “би чамайг зодсон бол чи үхнэ ш дээ, галуун цуваагаар явуулах юм уу” гэж хэлж байх ба хажуунаас нь Д ахаа “та миний найзыг зодсон нь үнэн ш дээ” гэж хэлж байна. 17 минут 18 секундэд хохирогч Б.А нь буйдан дээр суусан байдалтай өвдгөө гараараа дарсан бас пиво ууж байх бөгөөд хажууд нь хар бараан өнгийн куртиктэй эрэгтэй хүн сууж байна. Зүс царай нь үл харагдах хүн : Улмаа “зүгээр амьдармаар байна, би шалдан писдаг зодчихоод ял аваад явмааргүй байна” гэж хэлж байна. 20 минут 35 секундэд Б.А “миний буруу, уучлаарай” гэж гуйх ба өөрийн чинь хүртэл буруу байгаа яагаад намайг цохиж зодож байгаан” гэж ярьж байх ба зүс царай нь үл харагдах хүн би “тэгвэл чамайг зодчихоод уйчлалт гуйя” гэж хэлж бас чи зугтааж байгаад шатнаас унасан бие дээ гэж ярьж байна...гэх /2х, хх-4-5/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 365 дугаартай:... шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн төхөөрөмж нь хамгаалалтын таггүй, дүрс бичлэг хадгалах хатуу дискийн холболт нь залгагдаагүй, сул бэхэлгээгүйгээр хөдөлгөөнтэй ирүүлсэн байна. шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн төхөөрөмжийн хатуу дискийг холбон асааж үзэхэд хатуу дискээ ачаалахгүй байх бөгөөд хатуу дискийн ажиллагааг шалгаж үзэхэд эвдрэлтэй байна. Хатуу дискийн эвдрэл гэмтэл нь доргилтоос үүссэн байх боломжгүй...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-32-33/,
- Ж.Нгийн гэрчээр өгсөн...Би Бтай ах дүү садан, Д манай хүргэн юм.../1х, х-54/,
- шүүгдэгч Ж.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 12 дугаар сарын15- наас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жи Эм Жи нэртэй бааранд ди жи хийдэг найз Сүхбаатарыг авах гээд очсон. Намайг очих үед тус баарыг ажиллуудаг Ц.Д Улмаа гэх нэртэй хүнтэй маргалдаад коридорт зогсож байсан. Тэгээд тэр хоёр цаашаа тамхи татдаг арын өрөө рүү орсон. Түүний араас Улмаатай хамт явж байсан танихгүй 2 залуу орсон. Нэг залуу нь жижигхэн биетэй, нөгөө залуу нь өндөр биетэй зодуулсан гээд байгаа А нар юм. Уламаа гэх залуу нь Д ахтай тооцооноос болж маргалдаад байсан. Нөгөө жижиг биетэй залуу нь согтоод буйдан дээр унтаж байсан. А нэг өрөөнд орж ирээд нөгөө өрөөнөөс гараад үйл ажиллагаа явуулдаг тооцоо авдаг ширээн дээр очиж барментай уулзаад тооцоогоо мобайл банкаар шилжүүлье гээд байсан. Тэр үед Д ахын эхнэр Б нь түүнд тооцоо хийх дансны дугаар өгсөн. Ингээд би түүнийг дагуулаад гар утасны сүлжээ барьдаг өрөө буюу Д ах Улмаа нарын маргалдаж байсан өрөөний эсрэг талын жижиг өрөө рүү дагуулаад орсон. Ороод нөгөө залуу мөнгө шилжүүлэх гэсэн мобайл банк нь ажиллахгүй байсан. Тэгээд А гар утсаа тооцоонд үлдээсэн байсан.Тэгээд би Д ахын өрөө рүү ороод Аг гар утсаа тооцоонд үлдээчихлээ гэж хэлсэн. Тэр үед намайг дагаад А явж байсан. Намайг тэр өрөөнд ороход нөгөө согтуу залуу буйдан дээрээ унтаж байсан. Улмаа Д ахтай хэрэлдээд бие биенийгээ хараагаад зогсож байсан. Тооцоонд Б.Аг утсаа үлдээсэн талаар Улмаа нь мэдээд нөгөө буйдан дээр унтаж байсан залуугаа босгох гэсэн чинь нөгөө залуу нь босохгүй байсан чинь архи ууж чаддаггүй пизда вэ гээд Уламаа нь нөгөө залуугийн нүүрийг 2 удаа алгадсан чинь түүний хамраас нь цус гарсан. Тэгсэн чинь Д ах намайг нойлын цаас аваад ир гээд би авч ирж өгөөд нөгөө залуу цусаа арчсан. Тэр үед Д ах наад хэдийнхээ утсыг нь өгөөд явуул. Цагдаа дуудаж учрыг нь олоё гэж надад хэлсэн. Ингээд Агийн барьцаанд тавьсан утсыг нь аваад үүдний өрөөний буйдан дээр сууж байхад нь аваачиж өгөх үед Уламаа нөгөө согтуу унтаж байсан залуу Д ах нар нөгөө өрөөнөөс гараад ирсэн. Уламаа нь намайг харчихаад чи муу миний найзын утасыг хулгайллаа гээд дайрсан. Тэр үед Д ах намайг өмөөрч наад хүүхэд чинь хамаагүй. Барьцаанд тавьсан утсыг нь өгч байгаа юм гэж хэлсэн. Ингээд нөгөө 3 залуу гараад явсан. Д ах манай эхнэрийг өшиглөнө, тооцоо хийхгүй гарч явна энэ арай даварч байна гээд цагдаа дуудсан гэж хэлсэн. Ингээд нөгөө 3 залууг гараад явсны дараа би араас нь гарахад нөгөө согтоод унтаж байсан залуу нь байхгүй, Уламаа, А нар замыг эсрэг талд явж байсан. Тэр үед машинтай цагдаа ирээд тэр хоёрыг суулгаад аваад явсан. Түүнээс хойш яасан талаар би мэдэхгүй. Маргааш нь би Д ах дээр очиход “Нөгөө 2 залуу чинь цагдаагийн хэлтэс дээр очоод орилж хашгираад, жижүүрт гарч байсан цагдаа нарыг пиздагаар нь дуудаа, азгүй пизда чинь цагдаагийн үүдний шатан дээрээс унаж ойчоод, түргэний эмч дуудаж үзүүлээд бөөн юм болсон” гэж ярьсан. Би яг тийм зүйл болсон талаар бол хараагүй. Д ахаас л сонссон...гэх мэдүүлэг /1х, хх-92-95/,
- шүүгдэгч Ж.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн:... би тус бааранд ди жи хийдэг Сүхбаатартай найз тул 2017 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед Сүхбаатарыг авахаар “ЖМЖ” бааранд очсон. Гэтэл гаднаас 3 согтуу залуу орж ирсэн. Тухайн үед маргаан болсон юм уу сайн мэдэхгүй, тэр 3 залуу Д ахтай коридорт уулзаад 3 лаа цааш өрөөнд орсон. Д ахын утас дээр 20 минутын бичлэг хийснээс сүүлийн 10 минутын бичлэгийг би хийсэн. Д ах намайг бичлэг хийгээд өгөөч гэсэн тул би уг бичлэгийг хийсэн. Эмэгтэй хүнийг үүдэнд зодсон, өшиглөсөн байна, Бгаас уучлал гуй, мөн тооцоогоо хий гэдгээс болж маргаан үүссэн. Тэд уучлал гуйгаагүй явсан. Би хохирогчийг утсаа текэн дээр мартсан байхад нь аваачиж өгсөн. Уламсайхан “чи манай найзыг яагаад байгаа юм бэ” гэхэд хохирогч үүдний буйдан дээр суучихсан “би наад залуутай чинь муудалцаагүй, тооцоо хийх гээд байж байна” гэж хэлж байсан. Хохирогч тухайн үед надад хандан “чамд буруу байхгүй” гэж хэлж байснаа одоо санахгүй байх шиг байна. Тэр үед Д ах цагдаа дуудаад цагдаа ирэхэд тэр 3 залуу гарчихсан замын цаана явж байсан. Цагдаа тэр 3 залууг аваад явтал би байж байсан. Би тухайн үед эрүүл машин бариад явж байсан ба Сүхбаатарыг аваад шууд гэртээ харьсан. Дараа нь Д ахын хэлсэнээр цагдаагийн хэлтэс рүү авч яваад 103-н эмчийг дуудаж үзүүлсэн. Хохирогчийг үүдний шатан дээрээс унасан гэсэн. Бичлэгийг гаргуулах гэтэл цагдаа загнаад байсан. Би хохирогчид гар хүрээгүй, коридороор нэлээд хүчтэй гүйж явж байгаад үүднийг орчимд таварцаглаад унахыг би харсан гэв.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- шүүгдэгч Ц.Дын мөрдөн байцаалтад өгсөн:...Би эхнэр Бгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гангар Од Дэвжих ХХК-ийн Жи Эм Жи баарыг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай бааранд өмнө нь зүс таних Уламсайхан буюу Уламаа 2 найзынхаа хамт орж ирсэн. Тухайн үед би баарандаа байгаагүй. Манай эхнэр Б байсан. Би өөр арга хэмжээнд оролцохоор явсан байсан. Ингээд орой 23 цагийн орчим эхнэр Б ирээд намайг авахдаа бааранд намайг хүмүүс өшиглөөд татаж чангаагаад гаргахгүй байсан гэж хэлээд ирсэн. Тэгээд би эхнэрийнхээ хамт шууд баарлуу явсан. Бааранд ирээд тэр хүмүүс хаана байгааг асуухад 7 дугаар ширээн дээр 3 хүн пиво уугаад сууж байсан. Би ширээн дээр нь ганцаараа очсон ба тэгэхэд Уламсайхан танихгүй хоёр хүнтэй сууж байсан. Уламсайханыг танихаар нь хүрээд ир гэж хэлсэн. Ингээд баарны байдаг кароакены өрөө руу дагуулаад орсон. Ороод манай эхнэрийг яагаад өшиглөсөн юм бэ гэхэд Уламсайхан манай найз өшиглөсөн гэсэн. Яагаад ийм асуудал гаргаад байгаа юм бэ манай эхнэрээс уучлалт гуй гэж хэлсэн. Тэгэх шаардлагатай бол би хоёр найзаараа гуйлгачихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би бармен ди жи хоёрыг дуудаад нөгөө хоёр залууг нь дуудчих гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө хоёр залуу орж ирэхдээ нэг нь орж ирээд нөгөө зодуулсан гээд байгаа залуу хаалгаар шагайгаад шууд цаашаа эргээд зугтаасан. Тэгэхээр нь би наадахаа бариад ав гэж хэлсэн. Удалгүй нөгөө залуу өөрөө ороод ирсэн. Орж ирэхдээ жаахан хазганасан байдалтай орж ирсэн. Яасан юм бэ гэсэн чинь өөрөө унасан гэж манай эхнэр хэлсэн. Тэр өрөөнд Уламсайхан нөгөө 2 залуу би, манай зөөгч Хасбат нар байсан. Уучлалт гуйна гуйхгүй гээд бид нар нилээн удаан маргалдсан. Маргаан болох үед бид нар бие биенийгээ хараалын үгээр хэлж нилээн маргасан. Маргалдаж байх үед би өөрийнхөө гар утсан дээр 22 минутын бичлэг хийж авсан. Тэр бичлэг одоо надад байгаа. Түүнийг хэрэгт хавсаргах саналтай байна. Ингээд маргалдаж байгаад болохгүй болохоор нь би орхисон. Тэгээд нөгөө Уламсайхан хоёр найзтайгаа манай баарнаас гараад явсан. Гараад явахаар нь 102 руу залгаад манай бааранд үйлчлүүлж байсан 3 хүн тооцоо хийхгүй гараад явлаа. Агсам согтуу тавиад танхайраад байна гэж дуудлага өгсөн. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтэсээс 2 цагдаа ирсэн. Тэр үед нөгөө 3 манай баарнаас гараад явж байхад нь цагдаа нар хэлтэс хүү аваад явсан. Би араас нь цагдаа руу яваад очсон. Очиход зодуулсан гээд байгаа залуу Уламсайхан нар байсан. Нөгөө хамт байсан залуу нь байхгүй байсан. Нөгөө зодуулсан гэх залуу агсараад л байсан. Тэр үед 103-ын эмч ирээд хөлийг нь үзсэн. Хөлийг нь үзээд зөөлөн эдийн гэмтэл байна гэж түргэний эмч хэлсэн. Өөр гэмтэл байхгүй байна гэж хэлсэн. Ингээд тэр хүмүүс ч явсан. Би хамгийн сүүлд нь явсан...Энэ гэмтлийг хэн учруулсныг А өөрөө мэдэж байгаа байх. Манай бааранд хамгаалагч байхгүй. Манай бааранд Ди жи хийдэг Сүхбаатарын найз Н ирсэн байсан. Надад болон манай бааранд цахилгаан бороохой, бейсболын цохиур мод байхгүй. Манайх кароакены 10 өрөөтэй одоо 2 өрөө нь ажиллаж байгаа. Уламсайхан болон түүний 2 найз нь манай бааранд орж ирээд 48 мянган төгрөгийн пиво уусан байсан. 2 бакал хагалсан. Түүний төлбөр нь 10000 төгрөг болж байгаа. Одоо 58000 төгрөг төлөх ёстой. Тэд нар төлбөрийн барьцаанд утас үлдээнэ гэхээр нь би авахгүй гээд утасыг нь буцааж өгсөн. Уламсайхан болон нөгөө 2 найз нь нилээн халсан байсан. Бүр тийм согтуу байгаагүй.Би шинжээчийн 377 тоот дүгнэлттэй өөрийн биеэр уншиж танилцлаа. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би энэ гэмтлийг учруулаагүй...гэх мэдүүлэг /1х, хх-100-103/,
- шүүгдэгч Ц.Дын мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө бааранд найз бүсгүй Бг зодож байхад би байгаагүй. Би тухайн шөнө МУ-н шилдэг зайран цолийг авч байсан. 12 цагт найз Б намайг ирээд авна гэж ярьсан байсан. Ирэхдээ 3 залуу намайг зодчихлоо гэж хэлсэн. Цагдаад хэлэхгүй яасан юм бэ гэхэд ажил ихтэй байна гэсэн. Намайг бааранд ирэхэд Уламсайхан, Ган-Очир, А нар 3-лаа байсан. Ггэдэг хүн мөрдөн байцаалтын шатанд ч байгаагүй, одоо шүүх хурал дээр ч байхгүй байна. Тухайн гурван хүн гурвуулаа согтолттой 8 дугаар ширээн дээр сууж байсан. Би очоод Уламсайханыг дуудаад гал тогооны өрөө рүү авч орсон, гал тогооны өрөө тектэй ойрхон байдаг. Тэгээд яагаад Бг зодсон бэ гэхэд би найзынхаа өмнөөс уучлал гуйчихъя гэж хэлсэн. Тэгвэл чи найзыгаа оруулж ирээд уучлал гуйлга, 46,000 төгрөгийн тооцоогоо хий гэж хэлсэн. Гэтэл уучлал гуйхгүй, тооцоогоо хийхгүй байсан. Уламсайхан бид хоёр гараад зэргэлдээ байдаг ажилладаггүй караокены өрөөнд ороод Уламсайханд 2 найзыгаа дуудаад аваад ир гэж хэлсэн. Тэгсэн чинь та хүн явуулаад дуудуулчих гэсэн. Өрөөнд орж ирээд Уламсайхан бид хоёр дуу чангараад хэрэлдэхэд А өрөөгөөр хальт гишгээд буцаад гараад зугтаасан. Би Агийн ардаас гараагүй, Уламсайхантай уучлал гуй гэж хэрэлдэж байсан, энэ явцад би бичлэг хийсэн. Тэр 3 залуу таны хөрөнгө надад хүрэхгүй гэх мэт хэл амаар дарамталж байсан. А 3 пиво оруулж ирээд намайг уу гэхэд нь би уухгүй гэж хэлсэн. Уучлал гуй гэхэд уучлал гуйх нөхцөл бүрэлдүүлээгүй. 01 цаг өнгөртөл хэрүүл үргэлжилсэн. Тэгээд баар хаалаа, тооцоогоо хий, явцгаа гэж хэлэхэд А мобайл байхгүй, мөнгө байхгүй гээд тооцоо хийхгүй байсан. Бг цагдаа дууд гэсэн боловч нэлээд айсан тул дуудахгүй байсан. Уламсайхан танай баарны эзнийг танина гэж орилж, баарны хүмүүсийг дайлсан байсан. Дайлсан зүйлийнхээ тооцоог хий гэхэд хийгээгүй. Тэгэхээр нь утсыг Нд өгсөн. Тэкчин Цэлмүүн-Од, ди жи Сүхээ нар баар хаагаад нааш цааш явж байсан. Утсаа өгчихье гэхээр нь би манайх ломбард биш, цагдаагаар явж шийдүүл гэж хэлж байсан. Гарч зугатааж байхдаа, өрөөнд хэрэлдэж байх явцдаа, тооцоо хийнэ гэж А гарахдаа хүлээн авалтын ширээний үзүүрт өвдгөө 2 удаа цохисныг би тод санаж байна. Би Уламсайхан, Гнарт намайг цохисон гэж хэлэх вий дээ гэж хэлж байсан. Тэд тооцоо хийгээгүй, би утсыг нь аваагүй буцааж өгсөн, тэгээд цагдаа дуудсан, цагдааг ирэхэд тэд гурвуулаа гараад зам хөндлөн гараад нарийн гудмаар орж байсан. Тэгээд Гзугатаагаад нөгөө хоёр нь баригдсан. Би жижүүргийн цагдаад 103 дуудчих гэж хэлж байсан. 103 ирэх хүртэл тэр хоёр залуу намайг хэл амаар доромжилж байсныг цагдаа мэдэж байгаа. Би сүүлдээ уурлаад түлхүүр аваад далайх гэтэл цагдаа болохгүй гэхээр нь больсон. 103-н эмч ирээд үзэхэд хохирогч хөл, тойг өвдөөд байна гэж хэлж байсан. Өмдийг нь тайлуулж харахад 2 өвдөгний харьцаа өөр байсан. Тэгээд 103-н эмч зөөлөн эдийн гэмтэл байна, гэмтлийн эмнэлэгт үзүүл гэж хэлээд явсан. Одоо санахад нэг эгч, ээж нь орж ирээд Аг аваад гарсан. Намайг Уламсайхантай өрөөнд хэрэлдэж байхад хохирогч коридорт унасан гэдгийг Цэлмүүн-Од, Б, Н нар харсан байсан, би хохирогчид гар хүрээгүй. Эхлээд намайг гэрчээр дуудаж байсан, дараа нь Уламсайханы мэдүүлгээр л ингээд зогсож байна гэв.../шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Д, Ж.Н нар Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гангар Од дэвжих” ХХК-ний “Жи Эм Жи” бааранд 2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжсэн шөнийн цагт тус бааранд үйлчлүүлсэн иргэн Б.Аг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн болох нь...
- хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн :...2017 оны 12 дугаар сарын 15-ны орой 01 цаг өнгөрч байсан байх бид гурав “Жи Эм Жи” бааранд орох болсон...шатан дээр нэг эмэгтэйтэй мөрөөрөө шүргэлцэхэд намайг яаж яваад байгаа юм бэ гээд хэлэхээр нь “би яасан ийсэн юм, писда“ гээд л хэлсэн юм шиг байгаа юм…Уламсайхан нь уг баар ажилуулдаг эзнийг нь таньдаг гээд өөрийнхөө иргэний үнэмлэх, миний гар утсыг барьцаанд тавиад хүний 2 пиво захиалж авсан...Тэгээд пиво уугаад сууж байтал гаднаас надтай анх шүргэлцсэн эмэгтэй, нөхөр болтой нэг залуу гаднаас орж ирсэн…уг эмэгтэй бид гурвыг зааж байснаа…над руу гараараа зааж энэ залуутай шүргэлцсэн маргалдсан гэж хэлээд байсан. Энэ үед л надтай уулзах гээд өндөр болон намхан махлаг 2 залуу ирээд арай өндөр биетэй нэг залуу нь миний нүүрэн тус зүүн хацар шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон мөн миний хөл шилбэ рүү хөлөөрөө өшиглөөд чамайг алнаа яахаараа чи эмэгтэйг зоддог юм гээд заналхийлээд байсан яг энэ үед бас хажуу талаас нь арай намхан биетэй махлагдуу залуу нь гартаа цахилгаан бороохой барьчихсан харагдаж байсан час пас гэж дуу гараад л байсан, би уг цахилгаан бороохойг нь харахад хоёр шонгийн хоорондох цахилгаан нь харагдаад байсан. Гэнэт л уг хоёр залуу нь бид гурвыг баарныхаа заалнаас холдуулах гээд л чирээд гулдраад байсан...тэр 2 залуу намайг хоёр талаас суганаас өргөж нэг нь араас түлхэж байсан, энэ үед миний нуруу хэсэг рүү цахилгаан бороохойгоор удаа дараа цохиулсан. Тэгээд баарны 00 өрөөний ойролцоох нэг өрөө рүү намайг дагуулж орсон…манай хоёр найзыг өөр өрөө рүү танихгүй хүн дагуулаад орчихсон...Намайг уг хоёр залуу нь дагуулж нэг өрөөнд оруулаад гэнэт л миний ар талаас толгой руу хүчтэй цохисон энэ үед л би яг манараад ухаан санаа муудаад л доошоо суусан тэгэхэд миний баруун талын өвдөг хэсэг рүү цохисон би уг өрөөнд байсан нэг буйдан түшээд газар шал нь дээр нь суусан тэгээд л миний хөл, гар, толгой түрүүгүй л уг хоёр залуу нүдчихсэн…би ухаан алдсан юу болсон талаараа санахгүй байна…миний баруун талын хөл гишгэж болохгүй хөндүүрлээд өвдөөд байсан...Намайг нэг өрөөнд хүчээр тэр Д гэгч нь нэг залуутай хажуу талаас сугдаж өргөж шахуу дагуулж оруулаад бүлэглэж л хоёулаа нийлээд зодсон. Харин өрөөнд орохоосоо өмнө намхан биетэй залуу нь миний ар нуруу хэсэг рүү цахилгаан бороохой цохиулж ашигласан миний нуруу хэсэг рүү цохиулсан...гэх мэдүүлэг /1х, хх-77-84/,
- миний баруун хөлийн өвдөг хэсэг руу Д өшиглөсөн, тэгээд л 2 талаас нүүр руу цохиж өшиглөсөн, өмнө нь Ган-Очир, Уламсайхан бид нарыг хамт сууж байхад Д нь ирээд миний зүүн талын шанаа хэсэг руу 2-3 удаа гараараа цохисон…өрөө руу дагуулаад орсон. Манай найз Ган-Очир, Уламсайхан нарыг өөр өрөөнд оруулсан байсан. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд манай найз Уламсайхан миний хацрыг алгадаж сэрээж байсан. Анх тэгж сэрэхэд бааран дотор миний баруун хөл гишгэж болохгүй байсан. Тэгээд баарны үүдний буйдан дээр сууж түргэн дуудсан…цагдаа нар машиндаа суулгаад Уламсайхан бид 2 цагдаагийн хэлтэс дээр ирсэн...гэх мэдүүлэг /1х, хх-86-88/,
- хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Нэг өрөө рүү намайг авч явсан, миний ардаас шилэн хүзүү рүү нэг хүн цохиход би ухаан алдсан. Ардаас цохисон тул би Д, Н нарын хэнийг цохисныг мэдэхгүй. Ухаан алдсаны дараа намайг 2 хүн чирээд гаргаж хаях гээд явж байхаар нь манай найз авсан байсан. Бичлэгийг Н хийгээгүй, ямар нэгэн зүйл дээр суурилуулж тавьсан байсан. Би бичлэгийг үзсэн, утас нь зөвхөн над руу харсан, би хөлөө бариад сууж байгаа харагдсан...Лхагвасүрэн цагдаа хэлэхдээ намайг цагдаагийн хэсэг рүү явахдаа хөл нь зовиуртай гишгэж чадахгүй байсан, нэг найз нь бас би сугадаж оруулсан гэж хэлсэн...Тэр үед хөл хэдийн хугарсан байсан, мөн миний хамар хүртэл хугарсан, нүүр аманд бас гэмтэл гарсан.../шүүх хуралдааны тэмдэглэл/
- шинжээчийн дүгнэлтүүд :...Б.Агийн биед зүүн талын хацар яс, зүүн ухархайн гадна, доод хана, гайморовын хөндийг урд хана, ар ханын нийлмэл хугарал, баруун тойг ясны далд хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.../1х, х-23/, 2х, х-48-49/,
- шинжээч эмч М.Золжаргалын мэдүүлэг :...Б.Агийн биед учирсан зүүн ухархайн гадна, доод хана, хамар ясны хугарал, зүүн нүдний алим дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин гайморын хөндийн урд хана, ар ханын нийлмэл хугарал, баруун тойг ясны далд хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тойг ясны далд хугарал нь гараар цохих үед үүсэхгүй. Харин өшиглөх үед үүсэн боломжтой ба хүчтэй цохилтын улмаас үүснэ... гэх мэдүүлэг /1х, хх-28-29/,
- гэрч Э.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:...тэр 3 залуу манай ажлын 2 давхрын шатны хажууд зогсож байсан...хажуугаар нь зөрөөд явах гэтэл урд хөндөлзөж зогсоод гаргахгүй байхаар нь холд гэхэд нэг залуу нь чамтай уулзъя гээд татахаар нь түлхэхэд намайг шууд гуя руу 2 удаа өшиглөсөн...хэл амаар доромжлоод байсан...би машинаа унаад нэгдүгээр хороолол явж нөхөр болох Дыг авчирсан тэгээд манай нөхөр ирээд тэр 3 залуутай уулзаад манай эхнэрээс уучлалт гуй гэж хэлэхэд чадахгүй гээд маргалдаж байгаад тэр хоёр гал тогооны өрөө ороод уулзсан. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1х, xx-40-42/,
- гэрч Б.Цэлмүүн-Одын мөрдөн байцаалтад өгсөн:...би ажлаа хийж байх үед Д ах тэр 3 залууд хандаж манай эхнэрээс уучлалт гуй гээд орилоод байсан...гэх мэдүүлэг /1х, хх-46-47/,
- гэрч Г.Уламсайханы мөрдөн байцаалтад өгсөн:..найз А нэг эмэгтэйтэй зөрөхдөө шүргэлцчихсэн юм. Тэгсэн уг эмэгтэй өө чи муу тэнэг гэх үед нь манай найз А уг эмэгтэйг өшиглөчихсөн, хэсэг хэрэлдэж байгаад салцгаасан...Бааранд ороод бид 3 уугаад нэг цаг гаруй болсон байх тэгсэн миний танил Д ах гаднаас эхнэр өшиглөсөн пизданууд хаа байна, яасан овоо писдаанууд вэ гэж л уурлаад ороод ирсэн энэ үед Д ахын таньдаг, бүдүүн махлаг биетэй 170-175 орчим өндөртэй, бор царайтай махлагдуу биетэй залуу хажуу талд нь зогсоод “өө яасан гэнээ эгчийг өшиглөчихлөө ш дээ, алнаа гээд л том том яриад байсан...Гбид хоёр нэг өрөөнд орчихсон байсан...би гэнэт манай найз А хааччихваа гээд өрөөнөөсөө гартал коридорт манай найз Аг 2 эрэгтэй суганаас нь өргөөд чирсэн, манай найз ухаан алдсан байдалтай байсан. Би өө яаж байгаа юм бэ гэж хэлээд найзыгаа алгадаад сэрээсэн. Манай найз ухаан ороод сэрээд хэлэхдээ шууд л хөл болохгүй байна гэж орилоод эхэлсэн, энэ үед нүүр ам нь цус болоогүй л харагдсан, хувцсыг нь би анзаарч хараагүй...Манай найзыг чирч байсан 2 залуу болон бүдүүн биетэй залуу нь баарны заалаар наашаа цаашаа гээд яваад байхаар нь уг бааранд л ажилладаг залуус гэж ойлгосон. Манай найз надад яг яаж зодуулсан тухайгаа хэлээгүй ээ, ёолоод орилоод л байсан. Түргэнийг хүлээж байх зуурт Д ах болон хажууд нь хамт явж байсан бүдүүн биетэй залуу нь зайлцгаа зайлцгаа гээд хөөсөн, түргэн ирэхгүй удаад байхаар нь би өөрөө найз Аг нэг гарнаас нь сугадаж босгоод жи эм жи баарнаас гарах гэж байхад Гсэрчихсэн байсан.Тэгээд бид гурав зам хөндлөн гараад харих гээд явж байтал цагдаагийн автомашин ирээд тооцоогоо хийгээгүй байна хэлтэс рүү явна саатуулна гээд аваад явсан...Намайг өөр өрөөнд оруулсан байсан учир яг хэг дагуулж ороод зодсон талаар би мэдэхгүй...тэр 2 залуу хоорондоо холбоо сүлбээтэй л хүмүүс байгаа...миний эгчийг өшиглөдөг яасан писда вэ гээд л байхыг бодоход...Д ахын эхнэрийг өшиглөснийг мэдээд өмөөрч зодож байна гэж бодохоор нэг нэгнээ таньж мэддэг, хамаатан садангийн хүмүүс байх...Нэг мэдэхэд сүүлд Дтай хоорондоо маргалдаж, миний хоолойноос багалзуурдаад хэл амаар ална гэж л яриад байсан. Тэгээд би энэ өрөө камертай юм байна шүү дээ алвал алахгүй юу даа гэхэд хэсэг багалзуурдаж байгаад больчихсон...Би Атай гэмтлийн эмнэлэг дээр уулзахад надад хэлэхдээ цахилгаан бороохойгоор намайг цохиулаад байсан гэж надад хэлсэн. Ямар ч байсан цахилгаан бороохой байсан талаар би час пас гэх дууг нь сонссон юм...гэх мэдүүлэг /1х, х-56-57, 58-59/,
Анх А, Гбид 3-ын сууж байсан ширээн дээр Д ирж маргаан үүсгэхдээ махлагдуу биетэй 1 залуутай ирсэн. Энэ залуу бид нарыг хэл амаар доромжилж дайрч давшлаад байсан...Энэ залууг би таньж олуулах ажиллагааны үед зургийг нь заасан залуу юм...Би өрөөнөөс...А яачихваа гээд гартал Аг 2 хүн суганаас нь өргөөд чирч байсан...миний санаж байгаагаар Аг Д, Н нар нь хажуу талын өрөөнд оруулж зодоод эргэж Гбид 2 дээр ирээд маргаан үүсгэсэн. Намайг очоод яасан бэ? гээд Аг алгадаж сэрээхэд “намайг зодчихлоо, миний хөл болохгүй байна” гээд орилоод эхэлсэн. Агийн нүүр нь цус болоогүй зүгээр байсан боловч маргааш нь эмнэлэг дээр очиход нүд, нүүр нь хавдсан байсан...Аг эхнэрийг маань өшиглөсөн шалтгаанаар Д, Н нар зодсон...Өөр өөр өрөөнд оруулаад эргэж уулзахад А ухаангүй таарсан. Энэ салсан хугацаа нь 5 орчим минутын хооронд хоромхон зуур болсон асуудал...гэх мэдүүлэг /1х, х-61-62/,
- гэрч Г.Уламсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :...гаднаас Д “авгай зодсон пизда нар хаана байна” гээд орж ирсэн. Тэгээд Н, Д бас 2-3 хүн ирж бид гуравыг авч яваад Гбид хоёрыг нэг өрөө рүү оруулаад, Аг нөгөө өрөө рүү аваад орсон. Гтасраад ямар ч ухаангүй болсон байсан тул би сэрээх гэж алгадахад хамарнаас нь цус гарсан. Ган-Очирыг сэргээгээд байж байтал А ухаан алдчихсан, энэ хоёр /Д, Н нарыг заав/ хоёр талаас нь чирчихсэн явж байсан. Би очоод Аг сэрээгээд цагдаа, 103 дууд гэж хэлсэн. Би очоод манай найзыг яаж байгаа юм бэ, ухаан алдтал нь зодчихсон байна шүү дээ гэж хэлсэн. Аг сэрээхэд “хөл болохгүй байна” гээд орилсон... А коридороор гүйсэн тохиолдол байхгүй. Ширээ мөргөсөн, шатнаас унасан асуудал байхгүй би 100 хувь гэрчилнэ гэх мэдүүлэг,
- гэрч Г.Ган-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:...бид 3 бааранд ороод 6 шил пиво уусан сууж байтал Агийн өшиглөсөн эмэгтэйн нөхөр бололтой нэг махлагдуу эрэгтэй гаднаас орж ирээд Уламсайхан бид хоёрыг нэг өрөө лүү оруулсан уг өрөөнд араас нэг махлаг дуу залуу ороод ирсэн энэ үед би яасан юу болсон гээд хэлтэл сүүлд өрөөнд орж ирсэн залуу намайг хавсраад газар унгаасан, би тэгээд л би юу болсноо юуг ч санахгүй байна би архиндаа согтоод тасарчихсан…Уламсайхан бид хоёрыг дагуулж орсон өрөөнд А байгаагүй...гэх мэдүүлэг /1х, хх-63-64/
- гэрч Б.Тэмүүжингийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би цагдаагийн жижүүрийн угтан авагч цагдаа...Лхагвасүрэн удалгүй Жи Эм Жи баарнаас зодуулсан гэх хөл нь гэмтсэн танихгүй залууг, найз залуу нь түшээд оруулж ирсэн. Тэр залуугийн хөл нь гишгэж болохгүй байсан...Харин анх цагдаагийн хэлтэс дээр орж ирэхдээ хөл нь гэмтсэн залуугийн нүүр нь хавдсан байдалтай байсан”..гэх мэдүүлэг /1х, хх-71-73/,
- гэрч Л.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:...дуудлагаар очодд машинд суулгах шаардлага тавих үед түшиж явсан залуу нь түрүүлж суугаад нөгөө хөл нь гэмтсэн залуу сүүлд нь суусан. Машинд сууж чадахгүй хөл өвдөөд байна гэж орилоод байсан. Тэгээд түшиж явсан хүний хамт өргөж машинд суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн...гэх мэдүүлэг /1х, хх- 65-67/,
- гэрч Б.С.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 цагийн орчим байх Жи эм жи бааранд зодуулсан гээд нэг согтуу залуу найзаараа түшүүлсэн байдалтай орж ирсэн…нөгөө хөл нь гэмтсэн залуу болон түшиж орж ирсэн залуу нь Жи Эм Жи баарыг ажиллуулж байгаа гэх залууд хандаж та нар найзуудтайгаа нийлж намайг зодсон биз дээ гээд хэлээд байсан. Тэгсэн чинь баарны залуу та нар манай эхнэрийг цохьсон биз дээ гээд дайраад байсан...Хөл нь гэмтсэн болохоор явж чадахгүй байсан...Анх Лхагвасүрэн офицер авч орж ирэхэд л тэр залуугийн хөл нь гишгэж болохгүй, явж чадахгүй, найзаараа түшүүлээд орж ирсэн. Тэрнээс цагдаагийн хэлтсийн шатан дээрээс унаж гэмтээгүй...гэх мэдүүлэг /1х, хх-68-70/
- гэрч Д.Байгалмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг...Д над дээр ирээд “уучлаарай, танай хүү анхнаасаа миний эхнэрийг өшиглөсөн, түүнээс болоод зодоон үүсчихлээ, хэрэв манай эхнэрийг өшиглөөгүй бол ийм асуудал гарахгүй байсан” гэж хэлсэн. Тэгэхэд А “чи битгий олон юм яриад бай, миний хөл зүгээр бол чамтай ярих юм байхгүй” гэж хэлж байсан.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл:...бичлэгт хэн ярьж байгаа нь тодорхойгүй Улмаа гэх хүний нэр гарч байх бөгөөд уг хүмүүсийн хоорондын маргалдах хэл яриа өрнөж байна...нүүр царай нь харагдахгүй 2 хүн нэгнийгээ Улмаа чи намайг барахгүй, миний эхнэр, ээжээр оролдохгүй гэсэн утгатай уг яриа яригдаж байх ба хохирогч Б.А нь байрнаасаа хөдлөхгүй толгой хэсэг нь гарсан байдалтай бичлэгт харагдаж байна...нүүр нь үл харагдах хүн нь Б.Аг босоод суу гэж хэлж байх бөгөөд Б.А нь яая миний өвдгийг хуга цохиод хаячихсан гэж хэлж байна...царай нь үл харагдах хүн “би чамайг зодсон бол чи үхнэ ш дээ, галуун цуваагаар явуулах юм уу” гэж хэлж байх ба хажуунаас нь Д ахаа “та миний найзыг зодсон нь үнэн ш дээ” гэж хэлж байна. Зүс царай нь үл харагдах хүн : Улмаа “зүгээр амьдармаар байна, би шалдан писдаг зодчихоод ял аваад явмааргүй байна” гэж хэлж байна...хохирогч Б.А буйдан дээр суусан байдалтай өвдгөө гараараа дарсан...байх бөгөөд...Б.А өөрийн чинь хүртэл буруу байгаа, яагаад намайг цохиж зодож байгаан” гэж ярьж байна...гэх /2х, хх-4-5/,
- Ж.Нг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, х-17-19, 20-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Д, Ж.Н нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн, онц харгис хэрцгийгээр, хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг нотолж буй нотлох баримтуудаас үзэхэд хохирогч өөрөө өөрийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй буюу хохирогч нь тухайн үйлчилгээний газарт шүүгдэгч нараас зугтсан, гүйсэн, ширээ мөргөсөн эсхүл цагдаагийн хэлтсийн шатнаас унаж гэмтсэн эсхүл шүүгдэгч нараас өөр бусад хүмүүс хохирогчийг зодож гэмтээсэн гэж үзэх үндэслэл, нотлох баримт огт байхгүй байх тул хохирогч Б.Агийн эрүүл мэндэд олон тооны гэмтэл шарх буюу хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Ц.Д, Ж.Н нарын бүлэглэн зодсон гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон гэж үзнэ.
Шүүгдэгч нарыг гэмт хэрэгт буруутайг нотолсон нотлох баримтын эх сурвалжууд дахь баримтат мэдээлэлээр :
- хохирогч Б.А нь Ц.Дын эхнэр буюу Ж.Нгийн төрөл садангийнх нь эгчид хүч хэрэглэн зүй бус харьцсан байх ба уг шалтгаанаар Ц.Д, Ж.Н нар санаатай нэгдэж, улмаар хохирогч Б.Аг баарны ширээнд найз нартайгаа сууж байхад зүй бусаар харьцаж, заналхийлэн хохирогч ба түүний хоёр найзыг хүчээр тус тусад нь өрөөнд оруулсан, энэ үедээ хохирогч Б.Аг бүлэглэн зодсон буюу хохирогчийг ухаан алдуулснаар өрөөнөөс 2 талаас нь чирж гаргаж явсан болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч Ц.Д, Ж.Н нарыг тухайн гэмт хэрэгт бүлэглэсэн гэж, мөн
- шүүгдэгч нар нь бүлэглэн тухайн гэмт хэргийг үйлдэж эхлэхээс төгсгөх хүртэлх хугацаанд хохирогчийн эсрэг элдэв хараалын буюу ёс бус, бүдүүлэг үгээр дайран давшлах, дээрэнгүй хандах, доог тохуу хийж даажигнах буюу гутаан тохуурхах, басамжлахад чиглэгдсэн үг ба үйлдлийг бодитойгоор хэрэгжүүлсэн болох нь тогтоогдсон тул хохирогчийг тохуурхан доромжилсон гэж,
- шүүгдэгч нар бүлэглэн хохирогчийн бие махбодид олон удаагийн хүчин зүйлсийн үйлчлэлээр олон тооны гэмтэл, шархууд учруулсан нь, түүнчлэн хохирогчийг тохуурхан доромжилсон нь тус тус тогтоогдсон байх тул хохирогчид бие махбодь, сэтгэл санааны ноцтой шаналал, зовиур үүсгэж болон онц харгис хэрцгийгээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж тус тус үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдээгүй тухай тус бүр мэдүүлсэн нь тэдний Үндсэн хууль, бусад холбогдох хуулиар олгогдсон эрхэд хамаарахаас гадна мөрдөн шалгах ажиллагааны баримтаар тухайн байнгын ажиллагаатай цэнгээний газрын хэвийн ажиллаж байсан гэх камерын “дүрс бичлэгийн төхөөрөмж” эвдэрсэн болох нь илэрсэн байгааг тэмдэглэхийн зэрэгцээ эдгээр байдал нь тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
Хохирогч нь шүүгдэгч нарт цохиулах улмаар өрөөнд зодуулснаар ухаан алдсан байх тул шүүдэгч нар бүлэглэхдээ хийж гүйцэтгэсэн зарим үйлдэл, оролцоог бүрэн гүйцэд ялган зааглах боломжгүйд хүрсэн байх ба энэ нь шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдснийг үгүйсгэх үндэслэл болохгүй болно.
Мөн шүүгдэгч нар өөрсдөө гар утсаар хийсэн гэх тухайн бичлэг нь хохирогч Б.А зодуулж биедээ гэмтэл авсны дараа “хохирогч, түүний найз, мөн зарим нэр бүхий шүүгдэгч нарын” хооронд болсон зарим үйл явдлын зарим хэсэгт хамааралтай байх ба энэ нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдснийг үгүйсгэх үндэслэл, баримт биш байгааг дурдах нь зүйтэй.
Дээрх нотлох баримтуудын эх сурвалж бүхий үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах тухайн шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Хохирогч Б.А 22.100.000 /1х, х-174/, шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн дүнгээр 29,165,100 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байх боловч нийт 1.678.105 төгрөгийн хохиролд холбогдох нотлох баримт (томографи 120.000 төгрөг, эм тариа 1.020.105 төгрөг, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн 450.000 төгрөг, эм тариа, шатахуун бусад зардалд 88.000 төгрөг /1х, хх-175-183, 2х, хх-21-24/) хууль ёсны шаардлага хангасан, бусад хохиролд холбогдох хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт хангалттай цуглараагүй байх тул хохирогчийн хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Харин шүүгдэгч нар тус бүр 840,000 төгрөг буюу нийт 1.680.000 төгрөгийг хохирогчид төлсөн байхаас гадна хохирогчид шүүгдэгч Ц.Д 4.485.000 төгрөг, Ж.Н 4.485.000 төгрөгийг 2 сарын дотор төлж барагдуулахаа тус тус бичгээр илэрхийлсэн, энэ талаар шүүгдэгч, хохирогч нар харилцан тохиролцсноор үүрэг хүлээсэн байх тул шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө сайн дураар илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь шүүгдэгч нар төлөхөө илэрхийлсэн хохирлын 8,970,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээсэн буюу тэдэнд үүрэг болгох үндэслэлд нэгэн адил хамаарна гэж үзнэ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч Ж.Н нь бага насны 2 хүүхэдтэй, шүүгдэгч Ц.Д насанд хүрээгүй 3 хүүхэдтэй /1х, хх-151-153, 2х, хх-68-70/ болон шүүгдэгч тус бүр хувийн хөдөлмөр эрхэлэн ар гэрийн амжиргааг тэжээн тэтгэдэг, нотлох баримт бүхий хохирлыг нөхөн төлсөн, бусад хохирлын 8,970,000 төгрөгийг нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэгт хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч нь хохирогч, шүүгдэгч нар хохирол дээр эвлэрсэн, шүүгдэгч тус бүр 4,485,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон, хохирогч одоо гомдолгүй гэж байгаа тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэхэд татгалзах зүйлгүй талаар, мөн хохирогч нь өмгөөлөгчтэйгээ санал нэг байна, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж, хохирлоо 2 сарын хугацаанд барагдуулна гэж хэлсэн, уучлал гуйсан тул гомдолгүй тухайгаа тус тус илэрхийлсэн байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн буюу нотлох баримт бүхий хохирлыг хохирол төлсөн, мөн бусад хохирлыг нөхөн төлөхөө бодитой илэрхийлсэн, хохирогч, түүний өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь 2018.10.16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тус тус 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ц.Д, Ж.Н нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн, онц харгис хэрцгийгээр, хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Д, Ж.Н нарт хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч тус бүрийг 3 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч тус бүрт гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч нараас 2 сарын хугацаанд төлөхөө илэрхийлсэн 8,970,000 төгрөгийг буюу шүүгдэгч Ц.Даас 4.485.000 төгрөг, шүүгдэгч Ж.Нгээс 4.485.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Ад олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч тус бүр 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Ц.Д, Ж.Н нарыг суллаж, шүүгдэгч тус бүрт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д, Ж.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР