Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2019/ДШМ/02

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор/Говь-Алтай аймгаас онлайнаар/ Ц.*******үү Шүүгдэгч М.Би- Шүүгдэгчийн өмгөөлөгч/ШЕЗ-өөс онлайнаар/ Э.******* /Говь-Алтай аймгаас онлайнаар/ Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч М.Би-ийн өмгөөлөгч Ж.*******ийн давж заалдсан гомдлоор 1716000900014 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 20-1-4 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* йөншөөбү овгийн Мя-ын Би- /РД:ДД**********/.

Шүүгдэгч М.Би- нь 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дарви сумын төвд өөрийн өмчлөлийн ******* ГАҮ улсын дугаартай “Истана” маркийн автомашин дотор Л.*******ын биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, хүчиндэх явцдаа хохирогч Л.*******ын биед үтрээний урд хана, давсагны дээд ханыг хамарсан урагдал, цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* йөншөөбү овогт Мя-ын Би-ийг хохирогчийн биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Би-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Би-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Би-т оногдуулсан 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж, шүүгдэгч М.Би- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Би-ийн иргэний үнэмлэхийг М.Би-т, хохирогчийн амбулаториар эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг, сиди /СD/ 1 ширхэг, рентген зураг 3 ширхгийг хохирогч Л.*******д тус тус буцаан олгож, хохирогчийн өмсөж байсан цэнхэр өнгийн канттай хар өнгийн биеийн тамирын өмд, цайвар ягаан өнгийн дотоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч Л.*******ын ажилгүй байсан хугацааны цалин 3,976,510 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч энэ талаарх нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч М.Би-ийн хувьд ногдох эд хөрөнгөөс 43 инчийн “Samsung” маркийн зурагт 1 ширхэг, “Samsung S-3” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: М.Би-ийн өмгөөлөгч Ж.******* миний бие 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх 40 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хурлаар М.Би-ийг хохирогчийн биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг санаатай үйлдсэнд нь ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүгүй гэж үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь хянаж үзээгүй, ач холбогдол өгөөгүй үнэлгээгүй, хохирогчийн мэдүүлэг, гэрч Г.*******, А.*******аа, М.Би- нарын мэдүүлэгтэй зөрдөг, болсон явдлыг өөрт ашигтай байдлаар мэдүүлгийг худлаа өгдөг. Хэрэгт байгаа нотлох баримтаас харахад М.Би- нь хохирогч Л.*******тай урьд нь дотно харьцаатай байсан ба тухайн өдөр өрхи уучихаад М.Би-ийг өөрөө эхэлж дуудсан, мөн Л.******* нь архи уугаад болсон явдлыг мэдээгүй гэх боловч өөрийнх нь болон гэрчүүдийн мэдүүлгээр архи ууж биеэ хамгаалах чадваргүй болтлоо согтоогүй нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шуух хэт нэг талыг барьж ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчид ашигтайгаар шийдэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч М.Би-ийн өмгөөлөгч Ж.******* /Говь-Алтай аймгаас онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байгаа. Анхан шатны шүүх М.Би-ийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, мөн эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж ял халдаасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдлыг гаргасан байгаа. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөр хоорондоо зөрүүгүй гэж үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч М.Би-ийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцсон, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад мөрдөн шалгах ажиллагаанаас хохирогч Л.******* нь М.Би-ийг огт танихгүй мэтээр мэдүүлж ирсэн. Гэтэл хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад Жишээлбэл: утасны лавлагаа, хоорондоо мессежээр харьцаж байсан байдал, мөн гэрч тухайн үйл явдлыг тухайн өдөр хамт байсан гэх Ю., С.аа нарын удаа дараагийн өгсөн мэдүүлэг хавтас хэргийн материалын 55,57-дугаар хуудсанд байгаа дээрх гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс үзэхэд Л.******* нь М.Би-ийг сайн таньдаг байсан, мөн өөрөө М.Би-ийг утсаар ярьж дуудсан болох нь тухайн гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог... Л.******* М.Би-ийн хоёрын хооронд дотно харилцаатай байсан нь тогтоогддог. Хэдийгээр хүчингийн хэрэг хохирогчийн мэдүүлгээр үүсдэг ч гэсэн тухайн хохирогчийн мэдүүлэг маань өөрөө нотлогдохгүй байгаа, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт хавтаст хэргийн материалд огт байхгүй байна. Ер нь хохирогч хэн нэгний амьдралаар тоглоё гэсэн, хэн нэгэнд өш хонзон санасан, хэдэн төгрөг салгаад авъя гэсэн байдал ажиглагдаж байна...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж, шүүгдэгчид ял халдаасан. Дээрх эргэлзээ бүхий гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүдийг авч хэлэлцээгүй. Шүүгдэгч нь эрүүл мэндийн хувьд бага тархины том хагалгаанд орсон байгаа. Энэ нь хөдөлмөрийн чадвараа 50% алдсан, эрүүл мэндийн хувьд муу, эдгээр нөхцөл байдлыг харгалзан тухайн хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдэж өгнө үү гэж хүсч байна гэв. Шүүгдэгч М.Би-ийн өмгөөлөгч Э.*******/ШЕЗ-өөс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийг хэрэглэх талаар хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргаагүй гэж би үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.2.1 дахь хэсэгт зааснаар манай үйлчлүүлэгч М.Би-т ял оногдуулсан байгаа. Энэ зүйлчлэл дээр бол өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх ял оногдуулахдаа биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж хүнд гэмтэл учруулсан гэсэн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 12.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд энэ хэргийн хувьд бол хүнд гэмтэл учирсан уу, үгүй юу гэдэг асуудал бол хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээтэй байгаа. Хохирогчийн биед учирсан гэх тэр давсаг нь цоорч хүнд гэмтэл учирсныг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажилгааны явцад бол баттай тогтоогдсон зүйл байхгүй. Хохирогчийг цохиж, зодож толгойд гэмтэл учирсан гэдэг болов ч шинжээч эмчийн дүгнэлт, мөн эмнэлгийн бичиг, эмч нарын үзсэн дүгнэлтэн дээр түүний өөрийнх нь ярьсан, духан дээрээ шалбарсан байсан, хавдсан гэх мэдүүлгүүд нь ямар ч гэрч болон эмнэлгийн бичиг баримтаар нотлогдож тогтоогдоогүй байдаг. Тэгэхээр хохирогч гэмтэл авсан талаар үнэн, зөв мэдүүлэг өгч байна уу, үгүй юу гэдэг дээр бол эргэлзээтэй байдал төрүүлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулсан хэргийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх юм бол, энэ зүйл, анги маань бол хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид өгсөн хохирол төлбөрийн асуудлыг сайн дураараа бүрэн төлж барагдуулсан. Тийм учраас хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх боломжтой гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна гэв. Шүүгдэгч М.Би- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг үйлдсэн гэж өөрийгөө огт бодохгүй байгаа. Энэ хүн өөрөө намайг дуудаад орой аавындаа байж байхад мессеж бичээд С.аа, Ю. бид 3 хамт явж байна хүрээд ирээч ээ гэсэн. Тэгэхээр нь хаана байгаа юм бэ гэхэд манай хадмын хашааны доод талд байна гэсэн. Тэгээд удалгүй би тэр газар нь очиход гар утас нь холбогдохгүй болсон байсан... тэгээд удаагүй байж байтал С.аагын гар утаснаас над руу залгаад зүүн бутны хойд талд байна, энд хүрээд ирээч гээд би тэр газар нь очсон. Тэр 3 хамт байж байгаад намайг очиход миний машинд суугаад 1 ширхэг 0.5-тай ерөөл авчирсан байсан. Тэр хэд тэгээд тэрнээсээ 1 хундагыг уучихаад бууж шээхдээ С.аадаа Л.******* миний доогуур юм гарч байна гэж хэлсэн байсан. Тэгээд би Л.*******ыг Ю.той хамт гэрт нь хүргэж өгсөн чинь машины дунд хаалгаар буухдаа уначихсан юм. Тэгээд би машинаа унтраагаад бууж тойрч очиж босгоод гэр лүү нь оруулах гэсэн чинь би гэртээ орохгүй, энд байж байя, чи Ю.ыг буулгачихаад энд эргээд хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би Ю.ПүрэвОчирыг гэрт нь буулгачихаад эргэж машинтай очоод бид 2 хамт яваад баруун бутны хойд талд очиж бэлгийн харьцаанд орсон. Урьд нь хохирогч Л.******* бид 2 удаа бэлгийн харьцаанд орж байсан. Урьд нь байнга холбоотой байсан. Ер нь миний амьдралыг л сүйрүүлэх гэж намайг ийм хэрэгт унагааж байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Эрхэм шүүгч та бүхэн минь миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв. Прокурор /Говь-Алтай аймгаас онлайнаар/ Ц.*******үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийн объектив талын гол шинж нь таньдаг хүнээ, хүчиндэж болно гэсэн заалт байхгүйг шүүх бодолцох нь зүйтэй юм. Өнөөдөр гэрийн бүлийн харилцаанд хүчингийн гэмт хэрэг гарах боломжтой. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-т заасан объектив талын шинжүүд буюу биеэ хамгаалж чадахгүй байх, өөрийг нь хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орох зэрэг шинжүүдээрээ хүчиндэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа болохоос биш, таньдаг учраас хүчиндэж болно гэж ярьж болохгүй байхаа гэж ойлгож байна. Ю., С.аа нарын гэрчийн мэдүүлгээр хүчиндээгүй гэж мэдүүлсэн байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх хүмүүс тухайн хүчиндэх гэмт хэрэг гарах үед хажууд нь байгаагүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Мөн хэрэг 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө гарсан байдаг. Эмч Д.*******аа хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 07-нд очиж үзэхэд умайн хүзүүний амсарт 4 сантиметр хагас саран хэлбэртэй урагдалттай, урагдлаас ягаан цус гарч байсан. Тухайн үед энэ гэмтлийг авчихсан байсан нь харагдаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн “...хэд хэдэн гэмт хэргийг шинжийг 1 удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан бол хэд хэдэн гэмт хэрэгт тооцно...” гэсэн байдаг. Санаатай, санаагүй үйлдэл нь бас яригдах байх, хохирогчийн өгсөн мэдүүлэг дээр миний өмдийг тайлах гээд дайрахаар нь би болиоч гэсэн чинь миний толгой руу 2 удаа гараараа цохисон, би ухаан алдсан, юу болсныг санахгүй байна гэсэн байсан. Энэ байдлаас үзэхэд цохиж, унагааж байгаа үйлдэл нь санаатай байгаа бөгөөд бэлгийн харьцаанд орох зорилготой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтад тулгуурласан байна гэж ойлгож байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг дэмжиж байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ. Шүүгдэгч М.Би- нь 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дарви сумын төвд өөрийн өмчлөлийн ******* ГАY улсын дугаартай “Истана” маркийн автомашин дотор хохирогч Л.*******ын биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж түүнийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч Л.*******, гэрч Ю., С.аа, Х., Б., Б. нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, ял хүнддээгүй байна. Шүүгдэгч М.Би-ийн өмгөөлөгч Ж.******* давж заалдсан гомдолдоо: ...Хэрэгт байгаа нотлох баримтаас харахад М.Би- нь хохирогч Л.*******тай урьд дотно харьцаатай байсан ба хохирогч тухайн өдөр архи ууж биеэ хамгаалах чадваргүй болтлоо согтоогүй нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг барьж ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар шийдэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч М.Би- нь хохирогч Л.*******тай урьд нь дотно харьцаатай байсан эсэх нь шүүгдэгчийг хүчиндэх гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл болохгүй, нөгөө талаар хохирогч нь архи ууж биеэ хамгаалах чадваргүй болтлоо согтсон эсэхээс үл шалтгаалан М.Би-ийн үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна. Ийм учраас энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Би-ийг хохирогч Л.*******ыг хүчиндэх явцдаа хохирогчийн биед үтрээний урд хана, давсагны дээд ханыг хамарсан урагдал, цус хуралт буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон боловч хэрэгт авагдсан баримтуудаар М.Би-ийг бусдын эрүүл мэндэд “санаатай” хүнд гэмтэл учируулсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь: шүүгдэгч М.Би- нь хохирогч Л.*******ыг хүчиндэх үйлдэлдээ санаатай хандсан боловч хор уршигтаа болгоомжгүй хандсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Би- нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хор уршиг учируулсан үр дагварыг бий болгохыг урьдчилан мэдэх ёстой байсныг мэдэх боломжгүй бөгөөд түүний биед хүнд гэмтэл учруулъя гэсэн “санаа” “зорилго” агуулаагүй байна гэж үзэхээр байна. Иймд М.Би-ийг болгоомжгүйгээр бусдын биед хүнд гэмтэл учируулсан гэж үзэж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, энэ зүйл хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...шүүгдэгч ******* йөншөөбү овгийн Мя-ын Би-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж...”, 2 дахь заалтад “...шүүгдэгч М.Би-ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 04 сарын хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг өөрчлөн “...шүүгдэгч М.Би-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй ...” гэж, 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Би-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялтай нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай” гэж , 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Би-т оногдуулсан 01 жил 06 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Би-ийн өмгөөлөгч Ж.*******ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг оролцогч нар эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд хэргийн оролцогч гомдол, прокурор болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ