| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2017/0072/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/79 |
| Огноо | 2017-12-04 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2017/ШЦТ/79
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 1727000670035 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сум 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг ******* гэх газраас зөвшөөрөлгүйгээр 24 ширхэг шинэс мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1998 онд төрсөн *******ын ******* мөрдөн байцаалтанд 2017-10-13-нд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн ******* гэх газрын ойгоос иргэн ******* нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаад байгаль хамгаалагч нарт баригдаж саатуулагдсан. Байгаль экологид учруулсан хохирлоо барагдуулчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 59-61/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1998 онд төрсөн *******ын ******* мөрдөн байцаалтанд 2017-11-20-нд өгсөн мэдүүлэгтээ: “Нэмж шалгуулах ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хохирлоо төлж барагдуулсан болохоор ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 62/
Гэрч 1988 онд төрсөн *******ын ******* мөрдөн байцаалтын шатанд 2017-10-06-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газрын ойд мэргэжлийн байгууллага дээр хяналт тавьж байх үед тухайн газрын ойд тус сумын 2 дугаар багийн иргэн ******* нь хууль бусаар мод бэлтгээд ургаа мод унагаж чимээ гараад очсон юм. Тэгээд бичиг баримтыг нь шалгахад эрхийн бичиг, баримт байхгүй босоо мод унагаж бэлтгэж байсан. БНХАУ-д үйлдвэрлэсэн моторт цахилгаан улаан өнгийн хөрөө, цагаан өнгийн пронтор маркийн ******* гэсэн улсын дугаартай автомашинтай явсан. Тухайн унагасан модноосоо дүүртэл нь ачсан байсан. Ачаад хөдлөх гэж байхад нь барьсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хамаарахгүй. Орчны бүсэд хамаардаг....” /хх 63/ гэсэн мэдүүлэг,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1/,
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,
-Цахилгаан хөрөө 1 ширхэг, 24 ширхэг шинэс мод, ******* улсын дугаартай автомашин, 0371444 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх 19-22, 27-34, 44-48/
- Яллагдагч *******ын эзэмшлийн мөнгөн хазаарыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх 49-51/
- Шүүгдэгч *******ыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаас авсан мэдүүлэг /хх 41-42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч нарыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгчийг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******т хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг устгах, ******* улсын дугаартай “Киа пронтор” маркийн автомашин, мөнгөн хазаар зэргийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын шийдвэр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”-ийг хүчингүй болгох, 24 ширхэг шинэс модыг улсын төсөвт шилжүүлэх, №0371444 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******т буцаан олгох, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг ДУРДсүгай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжпэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг устгах, ******* улсын дугаартай “Киа пронтор” маркийн автомашин, мөнгөн хазаар зэргийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын шийдвэр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”-ийг хүчингүй болгох, N90371444 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******т буцаан олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 ширхэг шинэс модыг улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тоггоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН