Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н.******* Шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******, Б.******* нарт холбогдох 2023000000095 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, с мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд нь 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, овогт *******ийн*******, регистрийн дугаар *******.

Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг гэх газарт Б.*******тэй “Хонь нийлүүллээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож түүний биед “Хамрын таславч муруйлт, хянга ясны хугарал, баруун зүүн нүдний доод зовхины цус хуралт” бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан, Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг гэх газарт Б.*******тай “Хонио нийлүүллээ” гэх шалтгааны улмаас харилцан зодолдож улмаар түүний биед “тархи доргилт, толгойн орой, зүүн хацар, нурууны ар тал, баруун хөхний дээр зулгаралт, зүүн нүд, дагзны ар хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэл: - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №000000250 дугаартай “...Иргэн Б.*******ын биед тархи доргилт, толгойн орой, зүүн хацар, нурууны ар тал, баруун хөхний дээр зулгаралт, зүүн нүд, дагзны ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөр чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.” гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/-ээр Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №000000251 дугаартай “...Иргэн Б.ийн биед гэмтэл учирсан байна. Иргэн Б.ийн биед хамрын таславч муруйлт, хянга ясны хугарал, баруун зүүн нүдний доод зовхины цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хамрын таславч муруйлт, хянга ясны хугарал, баруун зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.” гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/-ээр Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: - Б.ийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед ...манай хонь*******ын хоньтой нийлсэн байсан... тэгсэн******* гэрээсээ мордоод өгсөж ирсэн.******* ирээд үгсэндээ хонио нийлүүлээд хаячихдаг лалар вэ? гэсэн. Тэгэхээр нь би чи юун сүртэй юм. Амьтны хонь нийлж л байдаг биз дээ гэсэн чинь барьж явсан шилбүүрээрээ 2 удаа ороолгож авсан. Тэгээд би*******ын морин дээрээ байхад нь шилбүүрийг нь булааж аваад*******ыг 2 удаа буцааж цохиж авсан. Тэгээд морь нь цаашаагаа ухас хийтэл өөрөө морин дээрээсээ үсрээд буугаад ирсэн. Тэгээд над руу гүйж ирээд нүүр хэсэг рүү цохиж авсан. Тэгээд би хэсэг мансуурч сууж байгаад босож ирээд заамдаж авсан чинь нүүр лүү цохиод хамарнаас цус гараад ирсэн тэгээд надад цохих боломж олдоогүй намайг угсаруулж******* нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгээд хэсэг заамдалцаж босоогоороо зууралдаж зогсоод тэгээд тавиад орхи гэхээр нь тавьсан чинь******* дээлээ тайлж байгаад дахиж барьж аваад хоолой боох гэж үзсэн тэгэхээр нь би чи тавиад орхи гэж хэлж тавиулаад хувцасаа тайлсан тэгээд хоёулаа цээж нүцгэн хэсэг бие биенээ барьж ноолсон гэхдээ бие биенээ цохиогүй. Тэгээд ноцолдож байхдаа би*******ыг тэвэрч аваад дарж унасан гэхдээ би цохиогүй. Тэгээд босож ирээд хоёулаа сууж байгаад ярилцсан. Тэгээд би*******д чи бэлчээрээс болж зодоон хийх гэж гэсэн чинь битгий хуц хэргээр чи ирж хонио нийлүүлсэн гэсэн би юу гэж хэргээр нийлүүлэх вэ дээ гээд тэгээд бид хоёр салаад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11-р хуудас/, - Б.*******ын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 4 цагийн орчимд манай хонь ийн хоньтой нийлсэн байсан. Тэгээд би морьтой давхиж очоод хонио харахад яадаг юм бэ? гэсэн чинь өөрөө хонио харахад яадаг юм бэ? давхиад ирсэн чинь л нийлчихсэн байна гэсэн. Тэгээд бид хоёр жаахан маргалдаад би шилбүүрийнхээ хуйны үзүүрээр ороолгоод авсан чинь шилбүүрээс барьж аваад намайг мориноос татаж унагаад унасан чинь дээрээс дарж аваад намайг боосон. Тэгэхээр нь би урдаас нь нүүр лүү нь цохьсон. Тэгээд хамраас нь цус гоожоод тэгээд би босоод бид хоёр салсан. Тэгээд дахиад маргалдаж байгаад намайг боохоор нь дээл цамцаа тайлсан. Тэгээд бие биенийхээ гарнаас барьж ноцолдож байгаад ******* намайг тэвэрч дарж унасан... Барилцаж авахдаа баруун талын нүд рүү цохьсон. Боож унагаад хоолой гүрээ улайлгасан. Нүцгэн барилцаж авахад биеийн энэ тэнд хумсаараа урсан... тархины ар тал нуруу ууц хэсгээр хатгаж өвдөж байгаа дарж унасанаас л үүссэн байх.” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р хуудас/, - Шүүгдэгч Б.ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...*******ын хонь манай хонь нийлчихсэн болохоор нь би дээрээс нь туугаад*******ын гэр рүү дөхүүлж хонио ялгая гэж бодоод явж байтал урдаас******* морьтой давхиж ирээд хонио харахад яадаг юм. Хонь нийлүүлчих юм гээд намайг морин дээрээсээ шилбүүрээрээ ороолгосон юм. Тэгэхээр нь би*******аас шилбүүрийг нь булааж аваад буцаагаад*******ыг ороолгосон чинь******* мориноосоо үсэрч бууж ирээд намайг шууд цохисон. Тэгсэн чинь миний хамраас цус гоожоод манараад байж байхдаа*******ыг заамдаж аваад энгэрээс нь барьж ноцолдсон. Бид 2 нилээн ноцолдсон. Би бас цээжнийхээ хувцасыг тайлж байгаад*******ыг тэвэрч авч ноцолдож байгаад газарт унаад эргэж босч ирээд жаахан ноцолдож байгаад салсан. ...Би эрүүл мэндэд учирсан хохиролдоо 300,000 төгрөг нэхэмжилснийг Б.******* бүрэн төлж барагдуулсан. Б.******* надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-44-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тэгэхээр нь би гэрээсээ гараад хонин дээрээ очсон чинь Б.ирчихсэн манай хоёрын хонь нийлчихлээ гээд байж байхаар нь би Б.ийг “Малаа харахгүй яахаараа нийлүүлчихдэг юм” гээд шилбүүрээр ороолгосон. Тэгсэн чинь Б.******* миний шилбүүрийг булааж аваад шилбүүрээр намайг цохисон юм. Тэгээд би мориноосоо татагдаж буугаад барилцаж автал миний дээлийн захаар хоолойг минь боосон юм. Тэгэхээр нь би ийг цохьсон. Тэгээд би дээлээ тайлаад *******тэй жаахан ноцолдож байгаад салсан юм. ийн нүүр, хамар хэсэг рүү 1 удаа гараараа цохьсон, мөн шилбүүрийн хувиар нь 1 удаа мөр хэсэг рүү ороолгосон юм. Үүнээс өөр цохиж зодсон зүйл байхгүй. ... Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Б.******* надаас 300,000 төгрөг нэхэмжилснийг би төлж барагдуулсан. Надад Б.*******эс эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллгааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хэргийн үйл баримт нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон байх тул дээрх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч Б.*******, Б.******* нарын дээрх гэм буруутай үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролдоо 300,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.******* төлж барагдуулсан, харин Б.******* нь хохирол нэхэмжлээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан, шүүгдэгч Б.*******д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Шүүгдэгч нарт эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 57-58 дугаар хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч Б.******* урьд нь Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 58-62 дугаар хуудас/ Прокуророос шүүгдэгч Б.*******, Б.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн шүүгдэгч нарт хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.*******, Б.******* нарт 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн*******, овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7. 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 8. Шийтгэх тогтоолд давж заалдах го мдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ