Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 312

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 28-р хороо, Ногоон чулуутын 7-3 тоотод оршин суух Цэцээ гүн овогт Нямжавын Н.А /РД: УУ91061841/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал, 6-р хороо, 17-р байр, 8 тоот хаягт оршин суух, Балбар овогт Алтангэрэлийн А.А /РД: ЧК84120803 /-д холбогдох,

 

3,084,480 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Н.А, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Атай 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатайгаар 2,268,000 төгрөгийг зээлдүүлсэн. Хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн хугацаа 72 хоног хэтэрч байна. Иймд А.Анудариас үндсэн зээл 2,268,000 төгрөг, 72 хоногийн алдангид 816,480 төгрөг, нийт 3,084,480 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Анх би А.А дээр Солонгос улс руу гарах зорилготой байгаагаа хэлээд нийгмийн даатгалыг шимтгэлийг 2017 оны 10 дугаар сарыг хүртэл  төлж өгч болох талаар асуухад болно, манай ажилтнаар бүртгүүлээд төлөөд өгнө, 10 сард болчихно гэсэн. Би надад 10 сар хүртэл хугацааны нөхөн бичилт хэрэгтэй байгаа. Хэрэв энэ хугацаанд хийж амжихгүй бол мөнгөө буцааж авна гэж хэлэхэд зөвшөөрөөд нотариатаар орж гэрээгээ байгуулсан. Би 10 сард ярихад миний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан учир би мөнгөө эргүүлэ авах талаар хэлсэн. Удахгүй орчихно гэсэн боловч өнөөг хүртэл оруулаагүй. ТҮЦ машинаас лавлагаа авахад нэг ч төлөлт ороогүй байдаг. Байцаагчаас асуухад миний даатгалын шимтгэл ороогүй гэж хэлсэн ба анхнаасаа миний мөнгийг худлаа хэлж авсан байсан. 3 сараас дээш хугацаанд нөхөн төлөлт хийж болдоггүй гэж хэлсэн. Өнөөдөр тэр төлбөр орсон байсан ч одоо надад хэрэггүй болсон. Тухай. Цаг хугацаандаа л хэрэгтэй байсан. Иймд би мөнгөө эргүүлж авах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Н.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Н.Агаас нэхэмжлэлд дурдсан 2,268,000 төгрөгийг зээлэх зорилгоор аваагүй болно. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Н.А нь миний танил хүнээс утасны дугаар авч, хобогдоод Баянгол дүүргийн 18-р хороо, Таван эрдэнэ худалдааны төвийн дэргэд байрлах миний хариуцан ажиллуулдаг Комлуу ХХК буюу Баянгол дүүргийн мал эмнэлгийн албаны байранд ирж уулзсан.

Ирж уулзахдаа БНСУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэх гэхэд ажилгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй учир мэдүүлгээ өгч мадахгүй байгаа хэмээн тайлбарлаад манай компанийн нэр дээр ажилтан болж бүртгүүлээд, 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гээд, миний бие үүнийг нь зөвшөөрч нотариат дээр очиж, гэрээ байгуулсан. Манай компани нь тус нөхөн төлөлтийг хийж өгөхийн тулд  2016 оноос хойш санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлангуудад залруулга хийн засвар оруулах шаардлагатай болж, санхүүгийн ажилтан Б.Хашчулуун хариуцан ажиллаж байгаа билээ. Олон удаа залруулгаа өөрчлөх шаардлагатай болсон. Мөн Б.Хашчулуун нь  БНСУ-д гэр бүлийн хүнээ эмчлүүлж, сахих болж, компанийн материалуудыг түгжиж явсан байна.

Иймээс манай зүгээс шимтгэл төлсөн лавлагаа, дэврийн баталгаажилт зэргийг гаргаж өгч амжаагүй болно.

Миний бие дээрх мөнгийг Н.Ад төлөхөөс татгалзаж байгаа гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч А.Ад холбогдуулан 3,084,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчаас “зээлийн гэрээ”-ээр тохирсон үндсэн зээл 2,268,000 төгрөг, 72 хоногийн алданги 816,480 төгрөг буюу нийт 3,084,480 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.А нь өөрийн хүсэлтээр манай компанийн нэрээр 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зорилгоор  уг мөнгийг өгсөн. Би зээлээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн тул зээлийн гэрээгээр мөнгө төлөхгүй гэж маргаж байна. 

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийн 3,084,480 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Талууд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулсан ба уг хэлцлээр хариуцагч А.А нь нэхэмжлэгч Н.Ад үндсэн зээл  2,268,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлөх, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “зээлийн гэрээ”-р тогтоогдож байна.

Талууд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан дээрх нөхцөлийг харилцан тохиролцсон байгаа нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, улмаар зээлийн эргэн төлөлт, алдангийн талаар харилцан тохиролцож байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан гэрээний гол нөхцөлийн талаар тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл хүчин төгөлдөр, уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч А.А нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн эсэх талаарх болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаарх тайлбар бичгийн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй учир нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. Талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Н.А нь 2,268,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх ба уг мөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл буюу 15 хоногийн хугацаатай хүүгүй зээлүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоногт 0,5 хувиар буюу 11,340 төгрөгөөр алданги тооцон авахаар тохирсон байна.

 

Нэхэмжлэгч алдангийг тооцохдоо 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааг 72 хоногоор тооцон нэхэмжилжээ. Нэхэмжлэгч Н.А нь нэхэмжлэлээ 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан ба зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл нийтдээ 57 хоног байх тул энэ хугацаанд гүйцэтгээгүй үүрэг болох 2,268,000 төгрөгийн 0,5 хувийн алдангийг хоногоор тооцон 57*11,340=646380 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Хариуцагч А.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх” үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 170,100 төгрөгийг хасч тооцон хариуцагчаас нийт 2,914,380 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А.Анудариас 2,914,380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 170,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А 61,580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.НЯМСҮРЭН