| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0103/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/100 |
| Огноо | 2020-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох 2023000000096 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Завхан аймгийн ******* сумын нд жолооч ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сум, багийн хэсгийн задгайд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Завхан аймгийн ******* сум, багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг рестораны гадаа “хамт ажилладаг хүнтэй юм яриулсангүй хөөлөө” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.*******, З.******* нарыг гараараа нүүр болон бусад газарт нь цохиж зодон, тэдгээрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч *******ын ******* нь 2020 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг рестораны гадаа “хамт ажилладаг хүнтэй юм яриулсангүй хөөлөө” гэж шалтаглан иргэн Б.*******ийн толгой, шанаан тус газар нь гараараа цохисон мөн цаг хугацаанд З.******* тэдэн дээр ирэхэд З.*******гийн хамар руу гараараа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Хохирогч Б.*******ийн “...2020 оны 07 дугаар сарын 31-нээс 2020 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед ******* сумын баг зоогийн газар хоол идэж архи ууж байгаад гарч ирсэн чинь ... надтай цуг явж байсан ******* нь танихгүй 3 залуутай зогсож байсан. Тэгээд яг ямар асуудал болсон юм мэдэхгүй, санахгүй байгаа юм, нэг мэдсэн чинь үүдэн дээр ад ажилладаг гэдэг залуутай зууралдаад зогсож байсан. *******ээ чи байсан юм уу? гэж хэлээд орхиод явсан тэгээд би гэртээ харьсан. ...Намайг цохисон хүнийг танихгүй байна. Хэрүүл маргаан юунаас болж үүссэн юм би мэдэхгүй байна. Надтай хамт *******, , ******* сумын ажилладаг байсан гэдэг залуу хамт байсан юм. Гэхдээ яг зодоон болох үед байсан үгүйг сайн мэдэхгүй ******* бол байсан. ...Надад гомдол санал байхгүй ээ. Эмчилгээ хийлгэж бариулсан. Мөн ажилдаа 7 хоног явж чадаагүй гээд 350.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлгээр Хохирогч З.*******гийн “...Би 2020 оны 07 дугаар сарын 31-ний ...оройхон болоод ресторан нь хаах цаг болчихлоо гээд бид нар ресторанаас гарч байснаа санаж байна, тэгээд гадаа гарч ирээд юу болсон, хаагуур явсан талаар юу ч санахгүй байна, нэг сэрэхэд би урд талд сууж байсан, миний хамарнаас цус гарч байсан тэгээд нэг сэрэхэд гэртээ ирчихсэн унтаж байсан. ...Би юу ч санахгүй байна. Бид нар бүгд юу болсныг санахгүй байгаа. Би ер нь их согтуу байсан болохоор бусад хэн нэгэн хүнийг цохиж зодсон зүйл байхгүй байх гэж бодож байна. ...Өглөө босоод ирэхэд хамар хавдсан байсан. Өөр гэмтэл байгаагүй. Тэр өдөр болсон асуудлын талаар надад санах зүйл байхгүй байна. ...Надад хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр, Д.******* хохирогчийг цохисныг харсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Б.ын “...******* сумын -т ажилладаг эгчтэй тааралдаад, бид нар юм яриад зогсож байтал эгчтэй хамт явж байсан нэг залуу нь хүрч ирээд *******тэй юм яриад маргалдаад байсан тэр залуу хүрч ирээд “та нар юу хийгээд байгаа юм бэ?” гэхэд ******* “бид нар унаа хүлээж байна” гэж хэлсэн, тэгтэл тэр залуу “та нар яв гээд байсан, тэгтэл ******* “хамт ажилладаг эгчтэйгээ уулзаж болохгүй юу” гээд маргалдаж байснаа гэнэт ******* нөгөө залууг гараараа шанаа орчимд нь нэг удаа цохисон, тэгтэл нөгөө залуу цаашаа тонгойгоод явсан...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... гэдэг рестораны гадаа такси хүлээгээд байж байтал ******* сумын -т ажилладаг тэй тааралдаад, бид нар юм яриад зогсож байтал эгч надад цүнхээ өгөхөөр нь би цүнхийг нь аваад үүрсэн, тэгээд бид нар юм яриад зогсож байтал тэй хамт явж байсан нэг залуу Б.******* нь хүрч ирээд “та нар юу хийгээд байгаа юм бэ?” гэхээр нь “бид нар хүн хүлээж байна” гэж хэлсэн тэгтэл тэр залуу “та нар зайлаач” гэхээр нь миний уур хүрээд нөгөө залууг гараараа толгой, шанаа орчимд нь нэг удаа цохисон, тэгтэл нөгөө залуу цаашаа унасан, тэгтэл хамт явж байсан “чи болиоч” гээд татсан, тэгтэл цаанаас нь бас нэг залуу З.******* нь хүрээд ирэхээр нь тэр залууг нь бас нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. ...Намайг эгчтэй юм яриад зогсож байтал тэр ******* гэдэг залуу хүрч ирээд “та нар юу хийж байгаа юм бэ?” гэхээр нь би “такси хүлээж байна” гэсэн чинь намайг “зайлаач” гээд хөөгөөд байхаар нь миний уур хүрээд түүнийг нэг удаа гараараа толгой хэсэгт нь цохисон. Намайг *******ийг цохисны дараа З.******* нь хүрээд ирэхээр нь би намайг цохих гэж байна гэж бодоод түрүүлээд цохисон. Тэгээд тэндээс салцгаасан. Би Б.*******, З.******* хоёрыг нэг нэг удаа гараараа цохисон. ...Би *******ийн нүүрэн тус газар гараараа цохих үед ******* нь газар унасан, тэгэхдээ гэмтсэн байх. ...Миний буруу би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...Хурдан шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******, З. нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 000000262 дугаартай “1. Иргэн Б.*******ийн биед: Баруун мөрний зөөлөн эд, холбоосны гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Иргэн Б.*******ийн биед: Баруун мөрний зөөлөн эд, холбоосны гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 000000263 дугаартай “1. Иргэн З.*******гийн биед: Хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4. Иргэн З.*******гийн биед: Хамрын ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтүүдээр хангалттай тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн объектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектив шинжийг тус тус хангаж байна. Шүүгдэгч Д.******* иргэн Б.*******, З.******* нарын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж тэднийг цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогч нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Д.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.******* хохирогч Б.*******эд 500000 төгрөг, З.*******д 40000 төгрөгийн хохирол төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөр байхгүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Д.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй болно. .
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч Д.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ