Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/80

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд,

Шүүгдэгч Г.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөөмөө овгийн Ганбатын Гантөмөрт холбогдох эрүүгийн 1727000730045 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багт оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд 2013.02-15-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Хөөмөө овгийн Ганбатын Гантөмөр РД: ИС94032939,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Г.Гантөмөр нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны орой 20-21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ хохирогч Г.Лхамролом, Ж.Норовжамц нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шүүгдэгч Г.Гантөмөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрээ барьж найраа хийсэн Манай найран дээр Ж.Норовжамц, Г.Лхамролом нар ирээд улмаар маргалдаж зодолдоод манай гэрийн тавилгийг эвдсэн тэгэхээр нь би уурлаад тэр хоёр руу мод авч шидсэн. Миний шидсэн модноос болж хохирогч нарт гэмтэл учирсан байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу” гэв.

Хохирогч 1985 онд төрсөн Жүгдэрбадамын Норовжамц мөрдөн байцаалтанд 2017-10-10-нд өгсөн мэдүүлэгтээ: “Миний биед учруулсан гэмтлийг Г.Гантөмөр модоор цохиж баруун хөмсөгний дээд хэсэгт гэмтэл учруулсан. Г.Гантөмөр болохоор модоор цохиж гэмтэл учруулсан, Б.Баянмөнх бид хоёр зодолдож барилцаж авсан гадаа бид хоёр барилцаж авсан. Тэгээд гадаа харанхуй байсан болохоор Н.Баярмөнх, Г.Мөнхбаяр нар салгах гээд зууралдаад байсныг нь намайг элбэж зодоод байна гэж бодож байсан. Тухайн үед зарим нь намайг дарчихсан байсан учраас элбэж байна гэж бодсон. Нэмж шалгуулах ямар нэгэн санал хүсэлт байхгүй ...Гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 23-25/

Хохирогч 1989 онд төрсөн Ганбатын Лхамролом мөрдөн байцаалтанд 2017-10-11-нд өгсөн мэдүүлэгтээ: “Миний биед учруулсан гэмтлийг Г.Гантөмөр модоор цохиж толгойн хэсэгт хөнгөн хохирол учруулсан. Бусад хөхрөлтийг бүгдээрээ зууралдаад салгах, нааш цааш түлхэлцэж байх үед учирсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Төрсөн дүүгээсээ нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргээ хурдан шийдүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх 27-29/

Гэрч 1990 онд төрсөн Ганбатын Отгонцэцэг мөрдөн байцаалтын шатанд 2017-11-23-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр Г.Гантөмөр эхнэрээ авч найр хийсэн. Баянмөнх, Пүүжээ, Лхамролом гурав хоорондоо маргалдаж тэднийг салгах гэж бусад нь ноцолдож байгаад Гантөмөрийн гэрийн 4-5 унийг хугалж, мөн орных нь банзыг хугалтал Гантөмөр уурлаж та нар гарцгаа гээд хугарсан орны банзнаас аваад Норовжамц руу шидтэл баруун хөмсөг хэсэгт нь цохиж цус гоожиж байгаа харагдсан. Гантөмөр мөн Лхамролом руу банз шидтэл толгой хэсэгт нь мөн онож цус гоожсон...” гэсэн мэдүүлэг /хх 30-31/,

Гэрч 1995 онд төрсөн Батболдын Дорждулам мөрдөн байцаалтын шатанд 2017-11-28-нд өгсөн мэдүүлэгтээ: “...манай нөхөр түлээний модноос аваад эгч Лхамролом руу шидтэл толгойг нь хагалж цус гоожсон. Гаднаас Норовжамц орж ирэхэд манай нөхөр та нар гэр түйвээгээд гэж уурлаад Норовжамц руу мод аваад шидтэл хөмсөгний дээд талд нь онож цус гоожсон...” гэсэн мэдүүлэг/хх 39/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 410 тоот дүгнэлтэнд: 1. М.Норовжамцийн биед тархины доргилт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хөмсөг, хацар, гарын хуруу хэсэгт цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 6.Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 42/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 409 тоот дүгнэлтэнд: 1. Г.Лхамроломын биед тархины доргилт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хөмсөг, хацар, гарын хуруу хэсэгт цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4.Хэрэг  болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 6. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 42/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэпг хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч Г.Гантөмөрт холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн тул шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Г.Гантөмөрт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Г.Гантөмөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Гантөмөрт хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыгтус тус дурдав.

Шүүгдэгч Г.Гантөмөрийн эзэмшлийн 200.000 төгрөгний үнэ бүхий дунд гарын мөнгөн аягыг битүүмжилсэн прокурорын шийдвэр бүхий мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Хөөмөө овгийн Ганбатын Гантөмөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөөмөө овгийн Ганбатын Гантөмөрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантөмөрт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантөмөр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5.    Шүүгдэгч Г.Гантөмөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжпэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжпэгдсэн Шүүгдэгч Г.Гантөмөрийн эзэмшлийн 200.000 төгрөгний үнэ бүхий дунд гарын мөнгөн аягыг битүүмжилсэн прокурорын шийдвэр бүхий мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гантөмөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Гантөмөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЭНХ-АМГАЛАН