Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2019/ДШМ/03

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж. даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Б.******* Шүүгдэгч Д.Ба- Шүүгдэгч В.Цэ-гийн өмгөөлөгч В.******* Шүүгдэгч Д.Ба-ын өмгөөлөгч Б.******* /ШЕЗ-өөс онлайнаар/ Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 78 тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Ба-ын өмгөөлөгч Б.*******, Г.*******, шүүгдэгч В.Цэ- нарын давж заалдсан гомдлоор 1823000430069 тай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл-4 нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг, -8 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Завхан аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ******* овгийн Да-гийн Ба- /Регистрийн :ХО********/

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 02 сарын 27-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, ам бүл- 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын Сангийн далай 3 багт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ******* овгийн Ва-гийн Цэ- /Регистрийн : ИТ********/

Шүүгдэгч Д.Ба- Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2017 оны 7 сард Завхан аймгийн сумын иргэн В.Цэ-г “ сумын хүүхдийн цэцэрлэгт туслах тогоочоор ажилд авна” гэж 1000000 төгрөгний хахууль авсан гэмт хэрэгт, шүүгдэгч В.Цэ- нь Эрүүгийн хуулийн 22. зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2017 оны 7 сард сумын цэцэрлэгт туслах тогоочоор ажилд орох зорилгоор Д.Ба-д албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1000000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овгийн Ва-гийн Цэ-г Эрүүгийн хуулийн 22. зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ******* овгийн Да-гийн Ба-ыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Цэ-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн .3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба-д 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сард /хорин сар/ хэсэгчлэн сар тутам 300000 төгрөгөөр тооцож төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн .3 зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг 1 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн 7.3 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Цэ- нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хуулийн 7. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ба-аас 1000000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, шүүгдэгч В.Цэ-, Д.Ба- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж, шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч В.Цэ- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 78 тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь миний хэргийг шийдвэрлэхдээ Д.Ба-ын мөнгө өгөхийг шаардсан нөхцөл байдлыг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзээгүй тул энэ нөхцөл байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Д.Ба-ын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 78 тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Д.Ба-д В.Цэ-гийн өгсөн мөнгийг дамжуулан өгсөн В.*******ийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй тухайн үед болсон үйл баримтыг тусган мэдүүлсэн учир эх сурвалжаа заагаагүй гэж үзэх үндэслэлгүй...” гэж үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна.******* гэдэг хүний Н.*******оос 1.000.000 төгрөг зээлсэн болохыг гэрч*******, *******а нар гэрчлээд байхад ганцхан *******ын “...мөнгө зээлээгүй гэсэн...” мэдүүлгийг үндэслэн дээрх мөнгийг Цэ-, Ба-д ажилд орохын тулд өгсөн мэтээр нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрдүүлсэн байна гэж үзэж байгаа бөгөөд гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж мэдүүлэг авсан тул улсын яллагчийн зүгээс гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж мэдүүлэг авсан. Учир нь гэрч В.а, В., В., В.Цэ- нар нь төрсөн ах, эгч, дүүс, Н.******* нь хүргэн ах нь бөгөөд шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө хоорондоо болон өмнөх мэдүүлгүүдээс зөрдөг. Тухайлбал шүүх хуралдаанд шүүгдэгч В.Цэ- нь “...би мөнгөө В.а эгчийн өрөөнд өөрт нь аваачиж өгсөн...” гэсэн тайлбар, В.а нь “...В.Цэ- мөнгөө манай гэрт үлдээсэн байсан. Тал мөнгийг нь ******* авчирч өгсөн...” гэж мэдүүлсэн, Н.*******ын “...би мөнгөний талаар мэдэхгүй В.Цэ-гийн мөнгийг В.ад аваачиж өгөөгүй, В.******* Д.Ба-ын хүүхдэд мөнгө өгөх үед *******ийн өрөөнд байгаагүй...” гэж мэдүүлсэн, ын “...Цэ-д 00.000 төгрөг зээлсэн...” гэх мэтээр мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгүүдээсээ зөрсөн байдаг. В.Цэ- нь 1.000.000 төгрөгийг шууд бэлнээр өгөх боломжтой юу гэдэг нь эргэлзээтэй бөгөөд Зоос өртөө ХЗХ-оос 2017 оны 06 сарын 20-ны өдөр 600.000 төгрөг авсан, үлдсэн 00.000 төгрөгийг нь оос авсан гэж мэдүүлсэн боловч 2017 оны 06 сарын 20-ны өдөр өнгөрөөгөөд ээжийгээ аваад эмчилгээнд Улаанбаатар явсан гэж өөрөө мэдүүлж байна. Мөнгөний эх сурвалжийн талаар үндэслэл бүхий мэдүүлгийг В.Цэ- өгөөгүй бөгөөд энэ талаар шүүх шийтгэх тогтоолдоо дүгнэлт хийгээгүй бөгөөөд дээрх байдлаас харахад Н.*******ын*******ад зээлсэн мөнгийг хахууль өгсөн болгож харагдуулж байгаа нь тогтоогдож байна. Түүнээс биш Д.Ба- нь В.Цэ-г хахууль өгөхийг тулган шаардсан зүйл байхгүй, түүний ашиг сонирхолын үүднээс буюу ажилд авсан үйлдэл байхгүй. Дээрх байдлаас харахад Д.Ба- нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж хахууль авсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байх тул Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 78 тай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ба-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Шүүгдэгч Д.Ба-ын өмгөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.******* би Эрүүгийн 1823000430069 тай хэргийн яллагдагч Д.Ба-д холбогдох хэрэгт түүний эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах үеэс эхлэн оролцож Д.Ба-д хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа билээ. Гомдлын үндэслэл: Завхан аймгийн Прокурорын газраас Д.Ба-д Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэр бүхий 2 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шилжүүлсэн. Анхан шатны шүүх В.Цэ-, Д.Ба- нарт холбогдох хэргийг авч хэлэлцээд миний үйлчлүүлэгч Д.Ба-ыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчин ашиг сонирхолын үүднээс албан үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Ба-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 6.000/зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000/зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгуулийг 20 сард хэсэгчлэн сар тутам 300.000 төгрөгөөр тооцож төлөхөөр таслан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 78 тай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Д.Ба- эс зөвшөөрч байгаа бөгөөд түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалж буй өмгөөлөгчийн хувьд уг шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт гаргахад ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад Д.Ба-ыг бусдаас хээл хахууль авсан гэх үйлдэлд буруутгаж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээс доорх нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсье. 1. Д.Ба- нь албан тушаалын байдлаа ашиглан бусдаас хээл хахууль аваагүй гэдгээ тогтвортой мэдүүлж ирсэн. 2. Миний үйлчлүүлэгч эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө бусдаас зээлийн журмаар авсан 1.000.000 төгрөгийг хүүгийн хамт эргүүлж өгсөн. Мөн Д.Ба-, В.Цэ- нар хоорондоо зээлсэн мөнгөний хүү, түүний хувь хэмжээний асуудлаар маргасан гэх мэдүүлэг өгсөн байдаг. 3. В.Цэ-гийн мэдүүлснээр л яллах талын гэрчүүд мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл тэд нарын мэдүүлгийн үндсэн эх сурвалж нь бусдад мөнгө өгсөн хүнийг мэдүүлдэг. 4. В.Цэ-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн эхний болон дараа дараагийн мэдүүлэгт дүн шинжилгээ хийж үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчийг буруутгах зорилгоор гэрчүүд нэмж байгаа нь харагдсан . Анхан шатны шүүхээс Д.Ба-ыг буруутгахдаа “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд түүнийг хээл хахууль өгөгч гэх В.Цэ-гийн төлөө ямар ч ашигтай үйлдэл хийгээгүй, түүний ашиг сонирхолд нийцсэн нэг ч зүйл гүйцэтгээгүй байна. 6. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлийн 1/шударга ёсны зарчим/, мөн 1.2 зүйлийн 1-т заасныг /хууль ёсны зарчим/ тус тус зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 зүйлийн 2-т заасныг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Д.Ба-ыг бусдаас хээл хахууль авсан гэж үзэх хөдлөшгүй нотлох баримт байхгүй, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ байхад түүнд ашигтайгаар шийдвэрлээгүй. Давж заалдах шатны шүүхээс хүсэх нь: Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн2018 оны 10 сарын 08-ны өдрийн 78 тай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ба-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож, гомдолд дурдсан үндэслэлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах хүсэлтэй байх тул хурлын товыг урьдчилан мэдэгдэж өгөхийг хүсье гэжээ. Шүүгдэгч Д.Ба-ын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 78 тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Өмнөх шүүх хуралдаан дээр гэрч нар бүгд В.Цэ-гийн төрөл садан, ах, дүүс хүмүүс байсан. Эдгээрээс мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэлийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ дагуу тухайн үед улсын яллагчид санал тавиад шууд оролцуулсан. Шүүх хуралдаанд оролцоод өгсөн мэдүүлэг анхан шатны шүүх хуралд өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрдөг. Тухайлбал В.*******ийн мэдүүлгээр В.Цэ- мөнгийг гэрт үлдээсэн гэж хэлдэг. Гэтэл В.Цэ- нь Д.Ба-ын ажил дээр аваачиж өгсөн гэдэг. В. гэдэг хүн болохоор 1000000 төгрөг өгсөн гэдэг боловч шүүх хуралдаан дээр 00000 төгрөг өгсөн гэдэг. Мөн “Зоос өртөө” гэх хадгаламж зээлийн хоршооноос 600000 төгрөг аваад өгсөн гэж мөнгөнийхөө эх сурвалжийг зааж байгаа боловч авсан өдрөөсөө 2 хоногийн дараа Улаанбаатар хот яваад ирсэнийхээ дараа В.Цэ-д мөнгө өгсөн гэдэг асуудал яригддаг. Энэхүү байдлуудаас харахад гэрчүүдийн мэдүүлгүүд зөрж байгаа В.Цэ- гэдэг хүн нь Д.Ба- гэдэг хүнд 1 сая төгрөгний хээл хахууль өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ба-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Шүүгдэгч Д.Ба-ын өмгөөлөгч Г.******* /ШЕЗ-өөс онлайнаар/ давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байсан. Шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлгүүд мөнгө өгсөн, авсан нөхцөл байдал зөрүүтэй байсан учраас хээл хахуулын журмаар өгсөн үү, үгүй юу гэдэг дээр эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зарчим алдагдсан байна гэж би үзэж байна. Тийм учраас давж заалдах шатны шүүх хурал энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд миний үйлчлүүлэгчид холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Шүүгдэгч Д.Ба- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг үнэн, зөвөөр шийдэж, надад оногдуулсан торгуулын ялыг багасгаж өгнө үү гэв. Шүүгдэгч В.Цэ-гийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж танилцаад тодорхой хэмжээний нөхцөл байдлууд дээр санал зөрөлдөж байна. Хэргийн нөхцөл байдлыг дүгнэх явцдаа анхан шатны шүүх дүгнэлтээ дутуу, дулимаг хийсэн байна гэж үзэж байгаа. В.Цэ- гэдэг хүн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хээл хахууль өгөх 22. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож гэм буруугийн асуудал яригдаж байгаа. Тухайн зүйл, анги дээр холбогдуулаад В.Цэ-гийн мөнгө өгсөн үйл явдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ер нь өөрөө сайн дураараа тэр мөнгийг өгчихье, өөрийнхөө эрх ашгийг хэрэгжүүлэхийн тулд эхэлж өгье гэсэн субьектив талын санаа бол төрөөгүй байна гэж үзэж байна. Энэ нь юугаар нотлогдож байгаа юм бэ? гэхээр хавтаст хэрэгт авагдсан Арашгол гэдэг хүний мэдүүлгээр В.Цэ-гийн ярьсан зүйл тогтоогдож байгаа юм. Д.Ба- ирээд явлаа 1 сая төгрөг өгчих, би чамайг тогоочоор авъя, дараа нь туслах багш болгоё гэсэн нөхцөл байдлын мэдүүлэг байж байгаа. Энэ нөхцөл байдал нь В.Цэ-г ажилд авахын тулд ямар нэгэн хэлбэрээр дарамт, шахалт үзүүлэх буюу хясан боогдуулах нөхцөл байдал үүссэн байна гэдэг нь нотлогдож байгаа юм. В.Цэ-г бол тухайн мөнгийг авсан гэх Д.Ба- гэдэг хүн тухайн хэн нэгэн хүнийг ажилд авах эрх хэмжээ нь байсан байдаг юм. Тухайн хэрэг маргаан үүсэх тэр мөчид ээ гэдэг хүн тэтгэвэрт гарах хугацаа нь болчихсон. В.Цэ- гэдэг хүн бол энэ байгууллагад удаа, дараа ажилд ороод тушаалтай, тушаалгүй түр хугацаагаар ажилд орж гарч байсан. Тийм учраас энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж В.Цэ-гийн энэ үйлдлийг өөрийнхөө хүсэл зорилго, эрх ашгийг хэрэгжүүлэхийн тулд өгсөн мөнгө бол биш, шахан шаардуулсаны үндсэн дээр өгсөн мөнгө гэж үзэж байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч В.Цэ-, Д.Ба- нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай нотлогдож байгаа. Шүүгдэгч Д.Ба-, В.Цэ- нарыг Эрүүгийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Үйлдэх болсон шалтгаан нь Д.Ба-ын хүүхдийн хуримын мөнгөний эх үүсвэрийг бүрдүүлэх болсон шаардлага, нөгөө талаас В.Цэ- хүүхдийн цэцэрлэгт ажилд орох гэсэн хүсэл зорилго байна. Өөрөөр хэлбэл: Д.Ба- нь өөрт гарсан мөнгөний хэрэгцээгээ хангахын тулд ажилд орохыг хүссэн В.Цэ-гаас авилга авснаар дээрх гэмт хэрэг нь үйлдэгдсэн байгаа. Шүүгдэгч Д.Ба- нь дээрх мөнгийг аваагүй Н.*******, В.а нараас мөнгө зээлсэн гэх боловч Н.*******, Н.а нар нь зээлүүлээгүй гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад гэрчийн мэдүүлгийг хангалттай өгсөн нь нотлогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Ба- нь В.Цэ-гийн төлөө ямар ч ашигтай үйлдэл хийгээгүй түүний ашиг сонирхол нийцсэн зүйл гүйцэтгээгүй гэж байгаа ч энэ гэмт хэрэг анх илрэх болсон шалтгаан нь авилга өгсөн В.Цэ-гийн оронд туслах тогоочоор Н. гэдэг хүнийг авсан үйлдэл нь дээрх гэмт хэрэг илрэх болсон шалтгаан болсон юм. Шүүгдэгч В.Цэ-гийн гомдлын тухайд түүний ял нь хүнддээгүй, тохирсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн байгаа тул шүүгдэгч Д.Ба-ын өмгөөлөгчдийн гаргаад байгаа гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Д.Ба- нь 2017 оны 07 сард Завхан аймгийн сумын иргэн В.Цэ-г “тэтгэвэрт гарах хүний оронд цэцэрлэгт туслах тогоочоор ажилд авна” гэж 1000000 төгрөгний хахууль авсан, шүүгдэгч В.Цэ- нь 2017 оны 07 сард сумын цэцэрлэгт туслах тогоочоор ажилд орох зорилгоор Д.Ба-д албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.000.000 төгрөгний хахууль өгсөн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан гэрч В.а, Н.*******, В., Л., Ж. нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс шүүгдэгч нарын хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв бөгөөд тэдний гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулжээ. Шүүгдэгч Д.Ба-ын өмгөөлөгч Б.*******, Г.******* нар нь давж заалдсан гомдолдоо ...хээл хахууль өгөгч гэх В.Цэ-гийн төлөө Д.Ба- нь түүний ашиг сонирхолд нийцсэн, ямар ч ашигтай үйлдэл хийгээгүй, хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн В.а, В., В., Н.******* нар нь төрсөн ах, эгч, дүүс, хүргэн бөгөөд тэдний мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, Д.Ба-ын гэм буруутай байдал нь тогтоогдохгүй байх тул хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх гэрчүүдээс мэдүүлэг авахдаа Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл, журмыг баримталсан байх бөгөөд тэдний мэдүүлгийг үнэлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл муутай гэж үзэх хууль зүйн боломжгүй юм. Шүүгдэгч В.Цэ- давж заалдсан гомдолдоо ...Д.Ба-ын мөнгө өгөхийг шаардсан нөхцөл байдлыг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзээгүй учир хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлын тухайд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тогтоолынхоо тодорхойлох хэсэгт энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж дүгнэсэн байна. Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Ба-ын хувийн байдал, хохирлын хэмжээ зэргийг нь харгалзан анхан шатны шүүхээс Д.Ба-ын нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сард хэсэгчлэн сар тутам 300.000 төгрөгөөр тооцож төлүүлэхээр тогтоосныг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1. дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 78 тай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба-ын нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, .400 нэгж буюу .400.000/таван сая дөрвөн зуун мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэж” гэж, 3 дахь заалтын Монгол Улсын Эрүүгийн хуулийн .3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба-д 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сард /хорин сар/ хэсэгчлэн сар тутам 300000 төгрөгөөр тооцож төлөхөөр тогтоосныг “... шүүгдэгч Д.Ба-д .400 нэгж буюу .400.000/таван сая дөрвөн зуун мянга/төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай” гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ба-ын өмгөөлөгч Б.*******, Г.*******, шүүгдэгч В.Цэ- нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг оролцогч нар эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд хэргийн оролцогч гомдол, прокурор болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ