| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0846/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/931 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2018/ШЦТ/931
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, Улсын яллагч Д.Ганчимэг, Хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, Насанд хүрээгүй хохирогч, өсвөр насны шүүгдэгч О.Г, түүний хууль ёсны төлөөлөгч .Д.О тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сад занги овогт Оын О.Г, Хаадын урианхай овогт Үүрцайхын Гэлэнхүү нарт холбогдох 1708023560310 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний Их Сургуулийн Универсал политехникийн коллежийн 2 дугаар ангид суралцдаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хайрханы ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сад занги овогт Оын О.Г, РД: УП****, Монгол Улсын иргэн, ***оны ** дүгээр сарын **-ны өдөр Төв аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, "**” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл-*, ээж, аав, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Баянзүрх хотхоны *** тоотод оршин суух, 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 08 сар 06 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж хянан харгалзсан, Х овогт Ү Г, РД: НМ*****, Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ |
| Шүүгдэгч Ү.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй О.Гтай зүй бус харьцаж, О.Гын зүүн гарын сарвуунд тамхины цогоор түлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, Өсвөр насны шүүгдэгч О.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн үүдэнд Ү.Ггийн зүй бус харьцааны /О.Гын гарын сарвуун тус газар нь тамхины галаар түлсний/ улмаас маргалдан хана руу санаатай түлхэж, газар унаган толгой, нуруун тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: - насанд хүрээгүй хохирогч О.Г мөрдөн байцаалтад өгсөн:.. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би найз Г хамт гэрийнхээ ойролцоох дэлгүүр орчихоод тухайн дэлгүүрийнхээ тампарт зогсож байтал гаднаас нэг танихгүй согтуу эрэгтэй ганцаараа бид хоёртой зөрж орчихоод эргэж гарч ирээд Гансүх бид хоёрт тамхи өгөхөөр нь үгүй, ахаа татдаггүй гэхэд та нар шиг бацаан татдаг байж, 80, 90-ээд оны муусайн бацаан нар гэж хэлээд өөрөө нэг тамхи асааж татаад дэлгүүрийн тампарын хаалгыг онгойлгоод бариад зогсож бай гэсэн. Гэтэл Г чадахгүй гэж хэлээд бид хоёр дэлгүүрээс гарах гэтэл тэр согтуу ах татаж байсан тамхиа миний зүүн гарын ар талын хэсэгт унтраасан. Маш их хорсож өвдсөн болохоор би тэр ахыг цааш нь гараараа түлхээд дэлгүүрээс гарсан. Тэгтэл дэлгүүрийн худалдагч эмэгтэй гарч ирээд та нар яагаад зодолдоод байгаа юм, энэ газарт унасан хүний толгойноос цус гараад байна ш дээ, энэ хүнээ аваад гар гэсэн. Тэгтэл дэлгүүрийн тампараас нөгөө согтуу ах гарч ирээд намайг шууд хүзүүн дээрээс дарж аваад газар унагаасан...цаанаас архи уусан эрэгтэй гарч ирээд алнаа гээд орилоод байхаар нь бид 2 зугтаасан. Согтуу ах мөн дөрөвүүлээ машинтай хөөгөөд намайг бариад авсан. Согтуу ах миний толгойн хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Миний гар дээр тамхи унтраасан ах танай хүүхэд миний толгойг хагалсан, би цагдаа дуудна гэж хэлсэн...Г ахыг түлхэх үед биеийнхээ ар талын хэсгээс хананд хүрээд урагшаа хана мөргөж унасан байсан. Энэ үед түүний дух хэсэг хагарсан юм шиг байна лээ. Түүнээс биш Г бид 2 тэр ахыг зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-8-9/, Насанд хүрээгүй хохирогч О.Г: Миний биед учирсан хохирлыг Гэлэнхүү тамхины цогоор түлсэн...Би зүүн гараа хаалганы бариул дээр тавьсан байсан, тэр үед түлсэн, тэгээд би баруун гараараа цааш нь түлхсэн.../шүүх хуралдааны тэмдэглэл/, Өсвөр насны шүүгдэгч О.Гын мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрийнхээ ойролцоох дэлгүүрийн тамбарт зогсож байтал гаднаас нэг танихгүй согтуу залуу тамхи өгсөн. Тамхи татдаггүй гэтэл 80, 90-д оны муусайн буцаан нар, та нар татдаг биз дээ гээд байсан. Өөрөө нэг тамхи асаагаад татсан. Бид 2-ыг дэлгүүрээс гарах гэтэл татаж байсан тамхиараа миний зүүн гарын ар хэсэгт унтраасан. Маш их өвдсөн болохоор тэр ахыг цааш нь гараараа түлхээд гарсан. Тэгтэл худалдагч эгч гарч ирээд "яагаад зодолдоод байгаан, энэ хүний толгойноос цус гарч байна, хүнээ аваад гар” гэсэн. Нөгөө ах гарч ирээд миний хүзүүн дээр дараад газар унагаасан. Цаашаас нэг залуу гарч ирээд ална аа гээд орилоод, цагаан өнгийн приустэй хүмүүс гараад ирэхээр нь бид 2 зугатаасан. Намайг барьж аваад ална аа гээд |
| орилоод байсан ах миний толгойн хэсэгт 2-3 удаа цохисон. Энэ үед манай ээж О ирсэн. Би Г цохиж зодоогүй. Тэр ах татаж байсан тамхиа миний гаран дээр унтраасан. Энэ үед миний гар аймаар хорсохоор нь би өөрөөсөө холдуулах гэж дэлгүүрийн үүдний тамбарт гараараа цааш нь түлхсэн. Гэтэл Г ах биеийнхээ нурууны хэсгээр хананд очиж мөргөөд урагшлах үедээ газар унасан юм уу урд талынхаа ханыг мөргөж духны хэсгээ хагалсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-43-45/... Тухайн үед миний араас хөөсөн хар савхин куртиктэй доогуураа жинсэн өмдтэй Гэлэнхүү, Октъбрь, бас 2 эмэгтэй нар хөөсөн. О гэх залуу нь ална гээд намайг барьж аваад толгойны зүүн тал руу 2, 3 удаа цохисон. Тэгээд тэр хавийн хүмүүс салгасан... гэх мэдүүлэг /хх-131 -132/,
Хохирогч Ү.Г: О.Г дөнгөж сургуулиа төгсөж байгаа тул надад нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй...надад учирсан гэмтэл О.Гын түлхэлтээс болсон. О.Г намайг хойшоо хүчтэй түлхэхэд нь савахдаа урагшаа газар хүчтэй мөргөж унасан...Унахдаа гараараа тулах боломж байгаагүй, унаад л би доошоо хараад хэвтсэн...Тэр үед миний өмссөн байсан донжгоносон ковбой гутал нөлөөлсөн байж болзошгүй гэж бодож байна...Би хананаас ойрхон зайтай байсан, тэгээд саваад урагшаагаа тээгэлдээд унасан, унаад тэр чигтээ доошоо хараад хэвтчихсэн...Шал нь цементэн арзгар шал байсан...Унахдаа духаараа унасан...Нүдний гэмтлийн хувьд духаа |
| оёулахад өвчин нь доошоо гүйгээд нүд рүүгээ ороод хөхөрчихсөн байсан. О.Г нүд рүү цохиогүй...Толгойнд өшиглөөгүй, нуруу руу 2-3 удаа өшиглөх шиг болсон, гэхдээ хэн өшиглөснийг хараагүй. Бүх зүйл маш хурдан хугацаанд болсон...Би хэн цохисоныг мэдэхгүй байгаа болохоос намайг унасан байхад нуруу, мөр рүү цохисон нь үнэн. Духанд савж унахад л гэмтэл учирсан байх. Дух руу өшиглөсөн асуудал байхгүй...О.Г 2 гараараа цээж рүү түлхсэн, би донжигносон гутал өмссөн байсан, унахаас аргагүй байдалтай байсан, шал нь цементэн шалтай байсан...Би тэгж их архи уугаагүй байсан, 4-лээ 1 шил архи хувааж уусан...надад тулах боломж байсан боловч би тухайн үед тулж чадаагүй...Би шалны суурь маягийн цементэн зүйлийг мөргөж унасан...хундаам маягийн барзгар цементэн зүйлийг духаараа мөргөж унасан. Тухайн үед би нэлээд хүчтэй мөргөсөн тул доош хараад хэвтсэн...Толгой руу өшиглөөгүй, нуруу руу л 1-2 удаа өшиглөсөн байх...Духыг би тусдаа тайлбарласан, хана мөргөсөн гэж хэлсэн...Би О.Гыг явуулахгүй, цагдаад барьж өгнө гэж байх үед тэдгээр хүмүүс машинтай ирсэн...О.Г найзтайгаа гараа угзраад зугатаагаад явсан...Октябрь сүүлд гүйж ирсэн...О.Г бид 2 зууралдсан нь энэ эхний зодооны дараа болсон үйл явдал...Дэлгүүрийн үүдэнд зодоон болоогүй, цагдаа ирсэн.../шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Ү.Г: Би тухайн үед архи уусан байсан, гэхдээ хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо согтоогүй байсан...Би гэм буруутай үйлдэл гаргасандаа харамсаж байна. О.Г дөнгөж сургуульд орж байгаа хүүхэд, мөн дээр нь би архи уусан байсан гэдэг утгаараа буруутсан. Түүнээс биш тамхины цогоор хүчээр түлсэн зүйл байхгүй. О.Гаас уучлал гуйсан, нэхэмжилсэн 100,000 төгрөгийг төлсөн... /шүүх хуралдааны тэмдэглэл/,
|
| улаан дэлгүүрийн автобусны буудлын дэргэдэх хүнсний дэлгүүрийн таамбарт ортол бид хоёрын өөдөөс нэг согтуу ах орж ирсэн...тэр ах тамхиа асаасан...надад хандан дэлгүүрийн таамбарын хаалгыг барьж бай гэсэн, би бариагүй...гэтэл чи надтай юм ярих гээд байна уу, 98, 99 оны бацаан нар намайг барахгүй гэж хэлээд миний мөрөн дээр гараа тавьсан, би үгүй, үгүй ах гэтэл тэр согтуу ах О.Г руу явж шүдээ зуугаад байна уу банди минь гээд дээрэлхэх үг хэллэг хэлээд байснаа О.Гын гаран дээр татаж байсан тамхиа унтраах гэж байгаа юм шиг үйлдэл хийсэн, тэр үед О.Г яагаад байгаа юм гэж хэлээд 2 гараараа нөгөө ахын цээж хэсэг рүү 1 удаа түлхсэн. Энэ үед нөгөө ах нуруугаараа хойд ханаа мөргөөд, буцаад урагшлах үедээ урд хананы доод хэсгийг духаараа нэг удаа мөргөчихсөн юм. Үүний дараа би хартал нөгөө ахын духнаас цус гарсан байсан. О.Г бид хоёрыг дэлгүүрийн таамбараас гарсан байхад араас дэлгүүрийн эгч гарч ирээд яагаад зодолдоод байгаа юм, энэ хүний толгойноос цус гарсан байна, гэрт нь хүргэж өг гэж дуудсан. Гэтэл нөгөө ах бид хоёрын өөдөөс гарч ирээд ална гээд бид 2 руу дайраад О.Гыг барьж аваад хүзүүгээр нь уургалж барьж авсан, тэр хоёр хамт газар унасан. Энэ үед би салгах гээд очтол согтуу ахыг дийлээгүй, хажуугаар явсан ах ирж салгасан...Гэтэл приус машинтай ах, эгч 2 ирээд О.Г бид 2 руу дайраад байсан залууг зогсоосон...нэг дуудагдаж ирсэн ах ирээд О.Г бид 2 руу дайраад, ална гээд орилоод байсан, би зугтаасан намайг хөөж байгаад больсон...О.Гыг зугтаасан боловч нөгөө хүмүүст баригдаад, зодуулж байх шиг харагдсан.../х-12-13/,
|
| байна гэж хэлсэн. Тэр шар царайтай намхан Гэлэнхүү гэдэг залуу О.Гын толгой руу гараараа цохиод байсан...гэх мэдүүлэг /хх-22-23, 123-124/,
|
| тогтоогдлоо. Дээрх сонсгол бууралт нь гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Зүүн гарын сарвуунд 2 дугаар зэргийн түлэгдэл, зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чамархай хэсэгт зулгаралт, хүзүүнд улайлт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн гарын сарвуунд 2 дугаар зэргийн түлэгдэл гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-136-137/,
Шүүгдэгч Ү.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн үүдэнд насанд хүрээгүй О.Гтай зүй бус харьцаж, О.Гын зүүн гарын сарвуунд тамхины цогоор түлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
|
| хохирлыг Гэлэнхүү тамхины цогоор түлсэн...Би зүүн гараа хаалганы бариул дээр тавьсан байсан, тэр үед түлсэн.../шүүх хуралдааны тэмдэглэл/,
Харин өсвөр насны шүүгдэгч О.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 02- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн үүдэнд Ү.Ггийн зүй бус харьцааны /О.Гын гарын сарвуун тус газар нь тамхины галаар түлсний/ улмаас маргалдан хана руу санаатай түлхэж, газар унаган толгой, нуруун тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл, нотлох баримтгүй, харин гарынх нь сарвуун тус газар тамхины галаар түлсэн Ү.Ггийн хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн болох нь:
|
| байхгүй...Дэргүүрийн тамбарт түлхчихээд гараад явсны дараа дэлгүүрийн худалдагч эгч гарч ирээд энэ хүний чинь толгойноос цус гараад байна, энэ хүнээ аваад гар гэсэн...Гэлэнхүү дэлгүүрийн тамбараас гарч ирээд намайг шууд бариад авсан. Тэгээд намайг газар дараад унасан. Гансүх салгах гээд чадахгүй байж байтал найзууд нь ирсэн...Миний гарын сарвуунд түлэхэд би цочрол үүсээд хана руу түлхсэн...Гэлэнхүү нэлээд согтолттой байсан биеэ хянах чадваргүй байсан...Гэлэнхүү цаад ханыг мөргөөд урагшаа унасан, тэр үед бид хоёр гараад явсан.../шүүх хуралдааны тэмдэглэл/,
|
| уначихсан, байдалтай хажууд нь 2 жоохон хүүхэд зогсож байсан. Нүүр нь цус болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-20-21/,
Иймд шүүгдэгч Ү.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, харин шүүгдэгч О.Г нь өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн, түүний үйлдэлд гэмт хэргийн шинжгүй гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч Ү.Г нь “өсвөр насны хүүхдүүдийн зүй ёсны шаардлага”-ыг үл тоон тэднийг дээрэлхэхэд чиглэгдсэн сэдэлт зорилго бүхий хууль бус, зүй бус үйлдлүүд хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгч Ү.Г нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт...”дэлгүүрийн үүдний таамбарт тамхи татаж байхад тамхины цог үсэрсэн байж магадгүй” гэж буюу холбогдох хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлэг өгсөн байх боловч шүүгдэгч Ү.Г нь татаж байсан тамхиныхаа галаар О.Гын зүүн гарын сарвууг санаатайгаар түлсэн болох нь:
Шүүгдэгч Ү.Г тийнхүү О.Гын зүүн гарын сарвууг тамхины галаар дарж буюу өндөр хэмийн үйлчлэлээр түлсэн нь О.Гын эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан аюултай довтолгоонд шууд хамаарах ба О.Г нь өөрийн бие махбодь, сэтгэл санаанд нь онцгой зовиур, шаналал үүсгэн цочроосон тухайн агшинд эрүүл мэндээ хамгаалах зорилгоор тухайн хууль бус ба тулгарсан аюултай довтолгооны эсрэг тэр даруй Ү.Гг "өөрөөс холдуулан түлхсэн" үйлдэл хийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон байх тул О.Гыг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. О.Гын аргагүй хамгаалалт хийсэн үйлдэл нь гагцхүү Ү.Гг өөрөөс холдуулан цааш түлхсэн байх ба Ү.Ггийн толгой, дух хэсэг рүү О.Г болон түүний найз өшиглөх болон бусад хэлбэрээр зодоогүй болохыг О.Г, |
| Ү.Г нар хохирогч, яллагдагч, шүүгдэгчээр түүнчлэн насанд хүрээгүй С.Гансүх гэрчээр тус тус удаа дараа тогтвортой мэдүүлсэн, мөн Ү.Г нь дэлгүүрийн тамбаарт түлхэгдэн унахдаа нүүр хэсэг нь цус болсон байсныг Ү.Г мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн, мөн гэрч Б.Аззаяа гэрчилсэн байх тул О.Г аргагүй хамгаалалт хийсний улмаас Ү.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй. Ү.Г өөрийн хууль бус үйлдлийн улмаас тийнхүү түлхэгдэн унаж, биедээ гэмтэл авахад Ү.Ггийн өөрийнх нь согтуурсан байдал, мөн түүний өмссөн өндөр өсгийтэй гутал нөлөөлсөн байж болохыг үгүйсгэх боломжгүй байна. Ү.Г анх хохирогчоор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...улаан куртиктэй эрэгтэй хүүхэд /Гансүх/ нь түлхэж унагаасан, энэ үед надад гэмтэл учраагүй, гэтэл нөгөө жижигхэн биетэй эрэгтэй хүүхэд /О.Г/ нь намайг газар унасан байхад нүүр рүү өшиглөж, миний толгой дух хэсгийг хагалсан...гэсэн /хх-4-5/ нь "О.Г нь Ү.Гг түлхсэн, харин бусад хэлбэрээр зодоогүй тухай” насанд хүрээгүй С.Гансүхийн гэрчээр, О.Гын хохирогч, яллагдагч, шүүгдэгчээр тус тус удаа дараа өгсөн тогтвортой мэдүүлгээр, мөн энэ тухай Ү.Ггийн мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд хохирогч, яллагдагч, шүүгдэгчээр удаа дараа өгсөн мэдүүлгээр няцаагдсан болно. Мөн Ү.Г нь дэлгүүрийн таамбарт түлхэгдэн хатуу гадаргуутай зүйл хүчтэй мөргөн доош харан "нүүрэн хэсгээрээ” унасан байхад...хэн нь мэдэхгүй "нуруу руу л 1-2 удаа өшиглөсөн байх” гэж мэдүүлсэн байх боловч О.Г, Гансүхын мэдүүлэгт "нуруунд нь өшиглөсөн” талаарх баримтат мэдээлэл байхгүй, мөн нурууны голд зулгарсан гэх гэмтэл нь О.Гад түлхэгдэн дэлгүүрийн таамбарын хананд цохигдох үед үүссэн эсэх нь тодорхойгүйгээс гадна "нурууны зулгаралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” талаар шинжээч эмч мэдүүлсэн байх тул энд О.Гад холбогдуулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй гэж үзнэ. Харин Ү.Г нь дэлгүүрээс гарч ирээд О.Гыг барьж "хүзүүн дээрээс нь дарж аван газар унагаасан, явуулахгүй барьж зуурсан, салгах оролдлогыг С.Гансүх хийсэн болох нь О.Г, Ү.Г нарын хохирогч, яллагдагч, шүүгдэгчээр түүнчлэн насанд хүрээгүй С.Гансүхийн гэрчээр тус тус удаа дараа тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг, мөн О.Гын биед хүзүүнд улайлт бүхий гэмтэл үүссэн талаарх шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байгаагаас гадна Ү.Ггийн найз, эхнэрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг бүр шүүгдэгч О.Гыг гэмт хэрэгт холбогдуулахад шууд нотлох баримт болохгүй буюу тухайн гэрч нарын мэдүүлэгт О.Г нь Ү.Гг зодсон, зодож байсан гэдгийг нотлох бодит эх сурвалж, баримтат мэдээлэл байхгүйг тэмдэглэж байна. Түүнчлэн "зодуулсан" гэх Ү.Ггийн хэлсний дагуу түүний найз нар нь О.Гыг барьж авсан улмаар дахин зодуулахаас айж зугтаасан насанд хүрээгүй С.Гансүх, О.Г нарыг автомашинаар хөөсөн улмаар О.Гыг барьж авсан, энэ явцад О.Г зодуулсан, улмаар чихний сонсгол бууралттай болсон талаар О.Г хохирогч, яллагдагчаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт, мөн О.Гын ээж Д.О гэрчээр удаа дараа мэдүүлсэн, энэ хүрээнд хамаарах болон бусад асуудлаар шүүх хэргийг 2 удаа прокурорт буцаасан /х-112-115, 173-175/ боловч гэмт хэрэг үйлдэгдсэн 2017.11.02-ны өдрөөс хойш, мөн чихэнд эмчилгээ хийлгэх тухай эмчийн үзлэг хийсэн 2017.12.08-ны өдрөөс хойш 11 сар орчмын дараа буюу 2018.09.12-ны өдөр гаргасан "О.Гын 2 чихний сонсгол хэвийн буюу эдгэрсэн” гэх эмчийн баримтын дагуу гэмтэл тогтоогдоогүй, мөн гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй тухай шинжээчийн дүгнэлт гарсан, |
| энэ талаар хохирогч О.Гын зүгээс дахин гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ү.Г нь хохирогч О.Гад 100.000 төгрөг төлсөн /шүүхийн хэлэлцүүлэгт/, тус хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч Ү.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Шүүгдэгч Ү.Гд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломж, ар гэрийн байдал зэргийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. Бусад асуудал Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
|
| ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР |