| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Баатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Ц.Энхбат, иргэдийн төлөөлөгч Х.Нарангарав, насанд хүрээгүй хохирогч М.Н, түүний хууль ёсны төлөөлөгч М.Дэвших, шүүгдэгч Ц.Л, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цэ Лх холбогдох 1808019570421 дугаартай - Шүүгдэгч Ц.Лийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лийг 12 жил хорих ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Лийн эдлэх 12 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Лийн цагдан хоригдсон нийт 76 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаад оруулан тооцсугай.
- Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн төлөөлөгчид 1.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
- Шүүгдэгч Ц.Лид урьд асван хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тооцсугай.
- Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
- Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
- Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Лид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
| эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. |