Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2015/0192

 

Д.Хын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаН.Батзориг, нэхэмжлэгч Д.Х, гуравдагч этгээд нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийнанхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Хын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ширнэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамж АОС-ны 1-5 тоот хаягт байрлах 3018/0868 нэгж талбарын дугаар бүхий 660 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн Д.Хад 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 0143766 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон юм. Иргэн Д.Х нь өөрийн эзэмшлийн газартаа хөрөнгө оруулалт хийж, тухайн газрыг тэгшилж, гэр байшин барьж, уг газраа тойруулан хашаажуулж 6 жилийн турш амьдарч эзэмшсэн,

Газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас өмнө уг хугацааг сунгуулахаар холбогдох байгууллагад хандсан боловч хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзан Д.Хын эзэмшиж буй газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд хэсгийн ахлагчийн албан тушаалд ажиллаж байсан Ш.Бтай эрх бүхий этгээдүүд нь ашиг сонирхлын зөрчил үүсгэн түүний нэр дээр шилжүүлсэн. Ш.Б нь уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулснаас хойш хууль бус үйл ажиллагаа явуулж тухайн газар дээр иргэн Д.Хын барьсан хашааг буулгаж шинээр хашаа барьж эд хөрөнгийн хохирол учруулсаар байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 282 дугаар захирамжийг хүчингүй болгож, иргэн Ш.Бад олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Д.Хад олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Х болон түүний өмгөөлөгч Б.Х нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2003-2005 онд Нийслэлийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газарт ашигт малтмалын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар захирамжаар Нийслэлийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газрын Хот байгуулалтын хэлтсийн ажилчдад тус бүр 660 м.кв газар олгогдсон байдаг. Уг захирамжийг 2004 оны 12 дугаарсарын 10-ны өдрийн 243 дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээж надад 18651309215796 нэгж талбарын дугаартай 660 м.кв газар, иргэн Ш.Бад 18651309239786 нэгж талбарын дугаартай 660 м.кв газар, иргэн Д.Сүлдмаад 18651309263776 нэгж талбарын дугаартай 660 м.кв эдэлбэр газрын хэмжээг тогтоон эзэмших эрхийн гэрчилгээ олгож актаар хүлээлгэн өгсөн. Гэтэл тухайн газартзөвшөөрөлгүй амьдарч байсан Ц. нар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолоор иргэн Д.Сгийн 660 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Энэ хүчингүй болсон цаг үеэс эхлэн газрын маргаан үүсэх нөхцөл тавигдаж эхэлсэн. Уг захиргааны хэрэгт нэхэмжлэгчээр Ц. нар хариуцагч нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, гуравдагч этгээдээр иргэн Д.Сүлдмаа нар оролцож байсан. Тус хэргийн нэг нэхэмжлэгч болох Ц.Э нь 2011 оны 11 дүгээр сарын17-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан байдаг. Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр газар эзэмших эрхтэй болсон гэдэг үндэслэлээр өргөдөл гаргаж үүнийг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжийн дагуу Ш.Бын нэр дээр байсан 18651309239786 тоот нэгж талбарын дугаарыг Ц.Э шилжүүлсэн байдаг.

Нөгөө нэхэмжлэгч болох Ц.Э Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолын дагуу эзэмших эрхтэй болсон гэдгээр Баянзүрх дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаснаар 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/361 дүгээр захирамжаар иргэн Д.Сүлдмаагийн эзэмшиж байсан 18651309263776 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгож Ц.Эд олгосон байдаг. Баянзүрх дүүргийн 2011 оны 573, 2012 оны А/361 дүгээр захирамжуудаар Ц.Эт, Ц.Э нарт газар олгохдоо 660 м.кв газрыг 650 м.кв газар болгож газрын хэмжээг өөрчилсөн байдаг.

... Үүний дараа 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ш.Б нь эзэмшил газраас сунгуулахаар Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасан байдаг. Хүсэлтэд Д.Хын газар эзэмших эрх 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 176 тоот шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон учир кадастрын зурагт байгаа Д.Хын нэрийг миний нэрээр сольж өгнө үү, ямар нэг маргаан гарвал би өөрөө хариуцна гэж бичсэн байдаг. Энэ хүсэлтийн дагуу 18651309215796 нэгж талбарын дугаартай 660 м.кв Ш.Бын газрыг сунгах нэрийдлээр 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/282 дугаар захирамжаарсунгаж, 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 000465922 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий дээрх нэгж талбарын дугаартай газрыг Ш.Бад олгосон байсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/1010, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3/1258 дугаар тайлбар, нотлох баримт хүргүүлэх тухай албан тоотод иргэн Д.Х Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргаагүйгээс газар эзэмших эрх нь дуусгавар болсон учир Ш.Бын газар эзэмших хугацааг Д.Хын газар дээр сунгаж, газар эзэмших эрх олгосон гэж дурдсан байна. Хэрэв Ш.Б нь эзэмших газартай байгаад сунгуулах өргөдлөө өгсөн бол мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө өргөдөл өгөх ёстой байсан. Мөн Ш.Б газар эзэмших хугацаа дууссанаас хойш 5 сарын дараа өргөдөл гаргаж үүний дагуу шийдвэрлэсэн байна.

Анх 2007 онд олгогдсон Ш.Бын нэр дээр байсан 18651309239786 тоот нэгж талбарын дугаартай газар 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Этд шилжсэн. Энэ өдрөөс хойш 2014 оны 6 дугаар сар хүртэл иргэн Ш.Бын эзэмшиж байсан газар нь байхгүй болсон гэдэг ойлголтыг төрүүлж байна. Ш.Бын газар эзэмших эрхийн хугацаа сунгасан Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Эзэмшил газар байхгүй байхад газар эзэмших эрхийг сунгана гэдэг ойлголт байж болохгүй. Хууль бус үйлдэл болсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Энэ хууль бус үйлдлийг таслан зогсоож Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/282 дугаар захирамжийн Ш.Бад холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар иргэн Д.Х, Ш.Б нарт Агро-Импекс ХХК-ийн хашааны урд талд тус бүр 660 м.кв газар эзэмших эрх олгож гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Улмаар Д.Х Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээсунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй байх тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасны дагуу Д.Х нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээ ирүүлээгүй тул газар эзэмших эрх дуусгавар болсон байна. Иргэн Ш.Б нь тухайн газар дээр блокон хашаа барьж, 2009 оноос хойш газрыг ашигласаар ирсэн. 2013 онд газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан байдаг. Уг хүсэлтийг шийдвэрлэж, уг байршилд нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/282 дугаар захирамжаар иргэн Ш.Бын эзэмшил газрын хугацааг сунгасан. Иргэн Д.Х нь Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй. Хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан гэсэн тайлбар өгч байна. 2013 онд хугацаа нь дууссаны дараа Ш.Бын эзэмшлийн газар дээр очиж амьдарсан зүйл харагдаж байна. Иргэн Д.Х Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т зааснаар газар эзэмших эрх нь дуусгавар болсон бөгөөд 39.1.1-т зааснаар хугацаа сунгуулах хүсэлтээгаргаагүй, газраа ашигладаггүй учир Ш.Бын газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамж гаргасан.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/282 дугаарзахирамжийн Ш.Бад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамж шинээр гарахдаа хүмүүсийг нэрээр нь оруулж нэг хүнд 660 м.кв газар гэж заасан байсан. Хэний газар хаана нь байгаа гэдгийг мэдэх боломжгүй байсан. Ерөнхий төлөвлөгөө хийлгэчихвэл газар хуваарилах боломжтой гэсэн тул би өөрөө архитекторч мэргэжилтэй хүн учир ерөнхий төлөвлөгөө хийж хүмүүсийн нэрсийг жагсааж дугаараар нь олгосон. Уг ерөнхий төлөвлөгөө Газрын албаар батлагдаж очиход дүүргийн Газрын алба энэ хэвээр нь шивж оруулсан байна. 2004 онд Д.Х нь манай хэлтэст ажилладаг байсан бөгөөд Д.Шүрэнцэцэгийн газрыг би авсан, гэтэл таны газар эхнэр бид хоёрын газрын дунд байна, та надтай газрынхаа байрлалыг сольчих би хашаануудаа нэгтгэж баримаар байна гэдэг санал тавьсан. Нэгбайгууллагад ажилладаг байсан учир хүсэлтийг нь зөвшөөрч зүүн талд нь шилжиж газраа сольсон. 2004 онд амаар тохиролцсон байсан. 2007 оны 405 дугаар захирамж гарахад Д.Шүрэнцэцэгийн газар нь Д.Хын эхнэр болох Д.Сүлдмаагийн нэр дээр гарсан. Энэ үед дахин дээрх хүсэлтээ тавьсан. Хашаа эзэнгүй, айлууд буугаагүй, хашааны банз нь алга болсон байсан учир 2008 оны зун бид блокон хашаа барьсан. Д.Х, Д.Сүлдмаа нарын хашааны газрын дунд нь блокон хашаа барьж болох байсан. Гэр бүлийн хүмүүс учирхүсэлтийг зөвшөөрч зүүн тал руу нь шилжсэн. Газар эзэмших эрхийн хугацаа 2012 оны 12 дугаар сард дуусах байсан учир сунгуулахаар Газрын албанд очиход кадастрын зураг хийлгээд ир гэж хэлсэн. Газрын албанаас миний газрыг кадастрын зургаараа Д.Хын нэр дээр байна гэж хэлсэн. Ингээд хорооноос тодорхойлолт авч Газрын албанд өргөдөл бичиж өгсөн. Өргөдөлдөө Д.Х Д.Шүрэнцэцэгийн газрыг авсан бөгөөд энэ 2 хашааны дунд нь миний газар байсан. Гэтэл Д.Х өөрийн 2 хашааг зэрэгцүүлэн авах хүсэлттэй тул газрынбайрлалыг солих талаар хүсэлт тавихад нь газраа сольсон. Ингээд 2007 онд сольсон байрлал дээрээ блокон хашаа барьж газрын төлбөрийг тогтмол төлж ирсэн. Иймд өөрийн 2008 онд барьсан хашааны газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлттэй байна гэж хүсэлтээ гаргасан. Нэгж талбарын дугаар нь Д.Хын нэр дээр байна гэж хэлсэн учир өргөдөлд иймээс одоо миний эзэмшиж байгаа хашааны газрын кадастрын зураг Д.Хын нэр дээр байгаа миний нэр дээр сольж өгнө үү, ямар нэг маргаан гарах бол би өөрөө хариуцна гэж бичсэн. 2008 онд барьсан блокон хашааг одоог хүртэл ямар нэг маргаангүйгээр эзэмшиж, газрын төлбөрөө тогтмол төлж байсан учир ийм өргөдлийг бичсэн. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ширнэнгийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/282 дугаар захирамжийн Ш.Бад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.Хад газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд Баянзүрхдүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/282 дугаар захирамжийн Ш.Бад холбогдох хэсгийг хариуцагчаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, шинээр акт гаргах хүртэл түдгэлзүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ш.Б бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Э давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй талаар:

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд үндэслэл бүхий шийдвэрийг гаргахын тулд хэргийн оролцогч нараас гаргасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг нэг бүрчлэн бодитойгоор харьцуулан, тухайн маргаанд хамаааралтай, ач холбогдолтой эсэхийг тогтоон үнэлэх, хуулийн зохицуулалтай. Хуулийн энэ шаардлагыг хангасан байж шүүхийн шийдвэр нь үндэслэл болдог. Тэгвэл Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13 ны өдрийн 28 дугаартай шийдвэр нь үндэслэл бүхийн байх хуулийн шаардлагыг хангасангүй.

Анхан шүүхэд гуравдагч этгээдээр татагдсан Ш.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЗД-ийн Засаг Даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Агро импекс ХХК-ийн хашааны урд талд амины орон сууцны зориулалттай газар олгогдсон, 2004 онд анхны захирамж гарах үед хамт ажилладаг Д.Х нь Шүрээ эгчийн газрыг би эхнэрийнхээ нэр дээр авахаар боллоо, эхнэр бид хоёрын газрын дунд таны газар байна, газрын байрлалаа сольё, би хоёр газраа нэгтгэмээр байна гэсэн хүсэлт тавьсан тэгээд 2007 онд захирамж дахин гарахад Шүрээгийн газар Хын эхнэрийн нэр болж, гарсан. Үүний дараа Х Бадамаа эгчээ ярьсан даа юу гэхэд нь би ярьсан даа гээд түүний хүсэлтийн дагуу Д.Хтай газрын байрлалаа сольж, энэ сольсон байрлал дээрээ 2008 онд бусад хөршүүдтэйгээ хамт \Цэрэнбалжид, Намсрай, Лхагвасүрэн нартай\ блокоор хашаа барьж, өөрийн хашаандаа сахиул \Уламравжих\ айл буулган, газрын төлбөрөө тогтмол төлж хууль ёсоор эзэмшиж, байгаад 2013 онд газар эзэмших эрхийнхээ хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаж, БЗД-ийн Засаг Даргын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А\282 дугаартай, захирамжаар миний олон жилийн турш эзэмшиж байсан хашааны газрын хугацаа нь сунгагдсан. Тиймээс БЗД-ийн Засаг Даргын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А\282 дугаартай захирамж нь хууль зөрчөөгүй, иргэн Д.Хын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.

... Гэтэл анхан шатны шүүх эдгээр үйл баримт хийгээд нотлох баримтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, дүгнэлгүйгээр Шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтШ.Б, Д.Хтай газрын байрлаа солих талаар амаар тохиролцсоны дараа Д.Хын эзэмшсэн байршилт бетонон хашаа барьж эзэмшиж ирсэн гэж гуравдагч этгээд Ш.Б тайлбарладаг. Ш.Б Баянзүрх дүүргийн Засаг даргад 2007 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 405 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлтэндээ Д.Хтай гаүрын байршлыг сольсон талаар дурдсан боловч Д.Хтай газрын байршлыг солих талаар хийсэн тохиролцоо, болон түүний зөвшөөрснийг гэрчлэх ямар нэгэн баримт байхгүй тул эзэмшил газрын байршилыг сольсон гэх үйл баримтыг дүгнэх боломжгүй байна гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ширнэнгийн нэхэмжлэлдээ дурьдсан Иргэн Д.Х нь БЗД-ийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 тоот захирамжаар олгогдсон газартаа хөрөнгө оруулалт, хийж тухайн газрыг тэгшилж, гэр байшин барьж, уг газраа тойруулан хашаажуулж 6 жилийн турш амьдарч эзэмшиж ирсэн гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхэд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээдийн тайлбараар үгүйсгэгддэг.

... Д.Х нь тухайн газар дээрээ өөрийн эзэмшил ашиглалтыг үүсгээгүй, газрынхаа төлбөрийг 2009 оноос хойш төлөөгүй, 2012 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа дуусах үед сунгуулах тухай хүсэлтээ ч \гаргасан гэдэг боловч түүнийгээ шүүхэд нотлож чаддагүй\ Дүүргийн Засаг даргад гаргаагүй зэрэг нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан өөрийнх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гантөгсийн Д.Х хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж байгаагүй гэсэн тайлбар , мөн БЗД-ийн ӨГХА-ын Д.Хын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгагдаагүй гэсэн тодорхойлолт, 2009 онд сансраас авсан зурагт Ш.Бын барьсан блокон хашаа байдаг, харин Д.Х түүний эхнэр Д.Сүлдмаа нарын газар нь хашаагүй, дундуураа хамаргүй байдаг. Ц.Эт, Ц. Э нарын нэхэмлэлтэй Д.Сүлдмаад холбогдох хэргийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр шийдвэр, Хяналтын шатны шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 176 дугаартай тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогддог. Эдгээр баримтад дүгнэлт хийхэд иргэн Д.Х нь 35.3.1, 35.3.3 дахь хэсэгт заасан газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзол, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй учир түүний газар эзэмших эрх нь хуулиар дуусгавар болсон байна.

... Гэтэл анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцлэгдсэн дээрхи нотлох баримтуудаар Д.Х нь Ш.Бтай газрын байрлалаа солиод эхнэр Д.Сүлдмаатайгаа газраа нийлүүлчихээд газраа эзэмшиж, ашиглаагүй мөн газрын тухай хуулийг ноцтой зөрчиж байсны улмаас түүний газар эзэмших эрх нь хуулиар дуусгавар болсон зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдож байхад эдгээр баримтанд ямар ч үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл эдгээр нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн хэнийх нь ч тайлбар нь бодит үнэнд нийцсэн, нотолгооны хэрэгслээр нотлогдож тогтоогдож буйд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгээгүй захиргааны актын буюу БЗД-ийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж ... шүүхийн магадлал, тогтоолд дурьдагдаагүй газрыг үндэслэлгүйгээр нэмж эзэмшүүлсэн нь маргаан гархад нөлөөлсөн гэж үзэхээр байна, гэсэн дүгнэлийг хийж, ... дээрхи байдлуудаас үзэхэд Ш.Бын газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа Д.Хын эзэмшил газарт давхцуулан байршлыг өөрчилсөн болохоо хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа, түүнчлэн нэхэмжлэгч, гуравдагч этгээд, нар газрын байршлаа сольсон, энэ тохиролцоо нь бодит байдлаар хийгдсэн эсэх маргааныг харьяалах шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна гэсэн нотлох баримтанд үндэслээгүй дүгнэлтийг хийж хууль зөрчсөн.

Мөн анхан шатны шүүх нь Д.Хын 2009 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй, газар дээрээ эзэмшил, ашиглалтаа үүсгээгүй, хуулиар тухайн газрыг эзэмших эрх нь дуусгавар болсон, хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байгаа зэрэгт ямар ч үнэлэлт, дүгнэлт хийгээгүй дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Хын газар эзэмших эрх нь хуулиараа дуусгавар болсон. Дуусгавар болгоход Засаг даргын захирамж гардаггүй, газрын байршил солих захирамж тухайн үед гарч байгаагүй гээд тайлбарласаар байхад ... Д.Хын эзэмшил газарт давхцуулан байршлыг өөрчилсөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа гэж огтоос үндэслэлгүй дүгнэлтийг хийж БЗД-ийн Засаг даргын 2013 оны 5-р сарын 16-ны өдрийн А\282 дугаартай захирамжийн Ш.Б холбогдох хэсгийг хариуцагчаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, шинээр акт гаргах хүүертэл түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Д.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Жич: Өмгөөлөгч миний бие нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, улмаар шүүх хуралдааны аудио бичлэгийг сонсох хүсэлт гарган сонсоход зохигчдын шүүх хуралдаан дээр ярьсан зүйл хуралдааны тэмдэглэл дээр бүрэн бичигдээгүй орхигдсон байх тул аудио бичлэгээс тэмдэглэн авсан 12 хуудас ярианы тэмдэглэлийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах хүсэлт гаргасан /хуулийн хугацаанд нь/ боловч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй болно.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Баянзурх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захир'амжаар /Хавсралтын 12 дахь заалт/ Д.Х, Ш.Б, Д.С. нарт тус бүр 660 м.кв газрыг зэргэлдээ байршилтайгаар эзэмшүүлжээ. Иргэн Ц.Эт, Ц.Э /төрсөн эгч дүүс/ нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд дээрх 405 дугаар захирамжийн Д.Сүд холбогдох хэсэг, Д.Сгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүйболгосон боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар магадлалаар Ц.Эт, Ц.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын дээрх 405 дугаар захирамжийн Д.Сад холбогдох хэсэг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг магадлалыг Улсын Дээд шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 176 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ. Уг магадлал, тогтоолыг үндэслэн гаргасан Ц.Этгийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар Ц.Этд газар эзэмшүүлэхдээ дээрх 405 дугаар захирамжийн Ш.Бад холбогдох хэсгийг (шүүхийн магадлал, тогтоолоор шийдвэрлээгүй) эрх бүхий зтгээдээс хүчингүй болгоогүй байхад түүний эзэмшиж байсан газрыг давхцуулан эзэмшүүлж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Ц.Этгийн хүсэлт, захирамжууд, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг зэрэг газар баталгаажилтын хувийн хэргийн баримтуудаар тогтоогдож байна. Мөн хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/361 дүгээр захирамжаар дээрх шүүхийн магадлал, тогтоолыг дахин үндэслэн Ц.Эд Д.Сүгийн эзэмшиж байсан 658 м.кв газрыг эзэмшүүлжээ. Түүнчлэн хариуцагч нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/282 дугаар эахирамжаараа Ш.Бын газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа Б.Хын 405 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 660 м.кв газрыг түүний хүсэлтгүйгээр давхцуулан Ш.Бад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хариуцагчийн тайлбар, 10 хэрэгт авагдсан Ш.Бын хүсэлт, кадастрын зураг болон бусад баримтуудаар штоогдож байх бөгеөд үүний улмаас нэхэмжлэгч Б.Хын газар эзэмших эрх нь хөндөгдөн уг маргаан үүссэн байна. Хариуцагч нь Тазрын тухай хуулийн 39.1.1-д зааснаар Б.Х нь газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй учир газар эзэмших эрх нь дуусгавар болсон, газар дээрээ амьдарч байгаагүй, ашигладаггүй" гэх боловч Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Тазрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 15-60 жил хүртэл хугацаагаар эзэмшүүлж болно" гэж зааснаас гадна иргэн

ахуйн зориулалттай эзэмшиж байгаа газар дээрээ заавал оршин сууж амьдарч байх үүрэггүй. Иргэд хоорондоо газрын байршлаа солих талаар тохиролцох эрхтэй боловч хоорондын тохиролцсоноор төрийн өмчийн газрыг эзэмших эрхийг шилжүүлдэггүй бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4-т заасны дагуу хүсэлтээ талуудын хэн аль нь Засаг даргад гаргаж тухайн нэгж талбар буюу газрыг харилцан шилжүүлэн эзэмших шийдвэр гаргуулсны үндсэн дээр сольж авсан газрыг эзэмших эрх хууль ёсоор үүсэх ёстой тул энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн "... шүүх Иргзний хуулийн 43.3-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцлийг дүгнээгүй ..." гэхгомдол ундэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн "... Ш.Б эгчтэй байршлаа солих талаар ярилцаж байсан боловч эрх бүхий втгээдэд хүсэлтээ гаргаж албан ёсоор шийдвэрлүүлээгүй тул анх эзэмшсэн газраа эзэмших эрхтэй гэж үзэж байна. Харин Ш.Б эгчийн газрыг би албан ёсоор эзэмших эрхгүй тул Ц.Этд эзэмшүүлсэнтэй маргах боломжгүй байгаа юм" гэх тайпбарыг ч үгүйсгэх үндэслэлгүй юм.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь зэргэлдээ орших гурван нэгж талбарын зөвхен нэгийг буюу Д.Сүад холбогдох хэсгийг хүчингүй болгосон шүүхийн магадлзл, тогтоолыг үндэслэн 2 нэгж талбар буюу Ш.Бын эзэмшиж байсан газрыг Ц.Этд, Д.Сгийн эзэмшиж байсан газрыг Ц.Эд тус тус эзэмшүүлснээс уг маргаан үүссэн, өөрөөр хэлбэл, хариуцагч нь Ц.Этд Ш.Бын эзэмшлийн газрыг эзэмшүүлээгүй байсан бол Б.Х болон ШБ нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байх боломжтой тул |шүүхийн шийдвэр, магадлал болон Ц.Э, Ц.Эт нарын газар эзэмших врхийнталаар дүгнэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 16-ны

|өдрийн А/282 дугаар захирамжийн Ш.Бад холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыгтодруулж Д.Х, Ш.Б нарын газар эзэмших эрхийгхуульд заасны дагуу шийдвэрлэж дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 87.2-тзаасныгудирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ш.Бын өмгөөлөгч Л.Эны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ