Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2016/0150/э |
Дугаар | 153 |
Огноо | 2016-09-28 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч Э.Оюунтунгалаг,
Хохирогч М.Эрхэмбаяр,
Насанд хүрээгүй шүүгдэгч М.Билгүүний хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнзул,
Шүүгдэгч Ц.Анхбаяр, М.Билгүүн, тэдгээрийн өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Анхбаяр, М.Билгүүн нарт холбогдох 201525012529 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн 1а ангид суралцаж байсан, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 24 дүгээр гудамжны 65 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн гэх Баянбоожуур овогт Цэвэлсүрэнгийн Анхбаяр /РД: ИИ98052617/,
2. Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгэзр сарын 18-ны едөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн 1а ангид суралцаж байсан, ам бүл 4, ээж, эмээ, өвеө нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 22 дугаар гудамжны 45 тоотод
оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013
оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгзх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн гэх Тайж овогт Мөнгөнзулын Билгүүн /РД: УА98111817/,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга:
Ц.Анхбаяр, М.Билгүүн нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар оарын эхээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 22-5а тоотод оршин суух иргэн Ц.Болдбаатарын байшингийн цонхоор нэвтэрч, Асер маркийн нөүтбүүк буюу зөөврийн компъютерыг хулгайлж 975.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр:
Ц.Анхбаяр, М.Билгүүн нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк сайт” хотхоны гражид нэвтэрч, уг гражид байрлуулан тавьсан иргэн Ц.Санчирын Абини маркийн унадаг дугуйг хулгайлж 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
М.Билгүүн нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санрайс” хотхоны 40-р байрны гражид нэвтэрч, иргэн Г.Энхболдын Төрнер маркийн унадаг дугуйг хулгайлж бага бус хэмжээний буюу 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Анхбаяр, М Билгүүн нар нь бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны 423 дугаар байрны гражид нэвтэрч, уг гражид байрлуулан тавьсан иргэн Б.Амартүвшингийн Твитер маркийн унадаг дугуйг хулгайлж 595.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Ц.Анхбаяр, М.Билгүүн нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 34-73 тоотод оршин суух иргэн Э.Мөнхсайханы гэрт нэвтэрч, 40 инчийн Лед маркийн телевизорыг хулгайлж 1.000.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Ц.Анхбаяр, М.Билгүүн нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 24-496 тоотод оршин суух иргэн М.Эрхэмбаярын гэрт нэвтэрч, 32 инчийн Сони маркийн телевизорыг хулгайлж бага бус хэмжээний буюу 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Билгүүн нь давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг-Өргөө” хотхоны В-1 давхарт байсан түгжиж орхисон иргэн Э.Сундуйхүүгийн унадаг дугуйг хулгайлж 980.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Анхбаярын өгсөн: “Би М.Билгүүнтэй хамтран хулгай хийсэн нь үнэн. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч М.Билгүүний өгсөн: “Анх 09 дүгээр сарын 11-ний өдөр Олимп хотхоноос Твитер маркийн ногоон өнгийн унадаг дугуй авсан. Ц.Анхбаяр надад “би хүнтэй ойлголцохдоо муу чи яваад ир” гэхээр нь зах дээр очоод нэг ахад нохойгоор сольсон гэж хэлээд 100.000 төгрөгөөр зарсан. Дараа нь талбайн урд талд байрлах барилгын 6 дугаар давхраас нь Жити маркийн унадаг дугуй авсан. Мөн Ц.Анхбаяр намайг явчих гэхээр нь зах дээр очоод нэг ахад 100.000 гаран төгрөгөөр зарсан. Бусад үйлдлээ сайн санахгүй байна. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Эрхэмбаярын өгсөн: “2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Гачууртад байрлах гэрээсээ Наран электроникоос 680.000 төгрөгөөр худалдаж авч байсан 32 инчийн зурагтыг удирдлагын хамт хулгайд алдсан. Тэгээд Гачуурт дахь цагдаагийн хэлтэст бүртгүүлсэн. Шүүгдэгч нарын ар гэрийнхэн уулзах хүсэлт тавихаар нь уулзсан. Би тухайн үед хохирлыг бүрэн барагдуулвал гомдолгүй гэсэн бичиг хийж өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ хэлсэн. Цагдаагийн байгууллагаас зурагтыг 400.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Уг үнэлгээг албан ёсоор тайлбарлаж өгсөн зүйл байхгүй. Одоогоор хохирол барагдуулаагүй байгаа” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Амартүвшингийн өгсөн: “2015 оны 09 сарын 09-ний өдөр би гэртээ байж байхад ээж гэрт орж ирээд “Дугуй чинь алга болсон байна. Гинж нь ингээд тасарсан байна” гээд барьсан орж ирсэн. Тэгээд би зогсоолын камерыг шүүлгэхэд 30 минутын өмнө үснийхээ хоёр талыг хуссан байдалтай, эрэгтэй хүн унаад гарч байсан бичлэг байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би дугуйгаа 2015 оны 06 сарын дундуур “Твитер” дэлгүүрээс 595.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо надад санал хүсэлт нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.1.12, 245/,
Твитер маркийн унадаг дугуйг 595.000 төгрөгөөр үнэлсэн баримт /хх.1.3/,
2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Амартүвшинд Твитер маркийн унадаг дугуйг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.102/,
Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Санчирын өгсөн: “... Би 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад граж руу орж дугуйгаа авах гээд ороход Абини маркийн дугуйгаа алдснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байсан” гэх мэдүүлэг /ХХ.1.13-14/, “... камерт харагдснаар 1 залуу нь түрүүлж орж ирсэн. Тэгээд нөгөө залуу буцаж гараад хоёулаа орж ирээд миний дугуйг аваад гарч байгаа харагдсан. Надад одоо гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.1.246/,
Абини маркийн унадаг дугуйг 450.000 төгрөгөөр үнэлсэн баримт /ХХ.1.2/,
Иргэн Г.Энхболдоос ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх.1.67-69/
Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Энхболдын өгсөн: “... 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би хөдөө Архангай аймаг явчихаад 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иртэл миний унадаг дугуй алга болчихсон байсан. Би унадаг дугуйгаа 40и байрны доод гражид Э4 зогсоолын хананы хажуу парнаас түгжээд орхичихдог юм. Уг гражид байрны хүмүүс бүгд унадаг дугуйгаа тавьдаг юм. Хар өнгийн Твитер бичигтэй, уулын унадаг дугуй байгаа юм. 2014 онд 1.000.000 гаран төгрөгөөр худалдан авч байсан” гэх мэдүүлэг /ХХ.1.79-80/, “... Би алдагдсан дугуйныхаа оронд Тундра гэх унадаг дугуйг авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.243-244/,
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 400.000 төгрөгөөр тогтоосон баримт /хх.1.74/,
2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төрнер маркийн унадаг дугуйг гэрч Ж.Наранбаатараас түр хураан авч, хохирогч Г.Энхболдод хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.76-77/,
Иргэн М.Эрхэмбаяраас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /хх.1.135/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургийн үзүүлэлтүүд /хх.1.136-140/,
Мөрдөн байцаалтанд хохирогч М.Эрхэмбаярын өгсөн: “... Манайх Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 24-496 тоотод амины орон сууц барьж дууссан. Тэгээд уг байшиндаа эд зүйлээ зөөгөөд, өөрсдөө яг орж амжаагүй байгаа юм. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай эхнэр Өөдөө уг байшин руу очиход байшингийн цонх нь онгорхой байхаар нь над руу утсаар ярьсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд өөрөө яваад очиход байшингийн зүүн талын нэг давхарын вакум цонх онгорхой, байшингийн нэг давхарын том өрөөнд тавиур дээр тавиатай байсан 32 инчийн Сони лед телевизор алга болсон байсан. Би уг зурагтыг 2015 оны 07 сарын үед 680.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх.1.170-171/,
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 400.000 төгрөгөөр тогтоосон баримт /хх.1.144/,
Иргэн Э.Мөнхсайханаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх.1.146/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургийн үзүүлэлтүүд /хх.1.147-150/,
Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Мөнхсайханы өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хадам ээжийн бие нь муудаад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 24-73 тоотод байрлах байшингаа эзэнгүй үлдээгээд эмнэлэг дээр хоносон. Тэгээд маргааш өглөө буюу 2015 оны 10 дугаар сарын 30-ны өглөө
байшингаа үзээд явахад зүгээр байсан. Тэгээд орой 22 цагийн үед гэртээ харихад байшингийн баруун талын вакум цонхоор хулгайч орж жижиг унтлагын өрөөнд байсан 40 инчийн самсунг маркийн лед зурагт хулгайд алдагдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /ХХ.1.172-173/, “... Би Самсунг 40 инчийн зурагтаа хүлээж авсан. Одоо ямар нэгэн санал хусэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.1.242/,
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1.000.000 төгрөгөөр тогтоосон баримт /ХХ.1.154/,
2015 оны 01 дүгээр сарын 03-ны хохирогч Э.Мөнхсайханы эхнэр Р.Хүрэлчулуунд 170.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримт /хх.1.230/,
Иргэн Ц.Болдбаатараас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх.1.155/,
Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Болдбаатарын өгсөн: “... Манайх Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 22-5а тоотод оршин суудаг. Манай байшинд 2015 оны 08 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Өглөө эхнэр хүүхдийн хамт ажилдаа яваад оройны 20 цаг өнгөрөөд гэртээ ирэхэд манай байшингийн унтлагын өрөөний вакум цонхыг хөшиж онгойлгоод орж, зочны өрөөний ширээн дээр байсан Айсэр маркийн зөөврийн компъютерыг цэнэглэгчийн хамт алдсан байсан. Тэгээд тухайн үед орой байсан болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Тэрнээс хойш ажил ихтэй байсан болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдэж амжаагүй” гэх мэдүүлэг /хх.1.174-175/,
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 975.000 төгрөгөөр тогтоосон баримт /хх.1.158/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Наранбаатарын өгсөн: “2015 оны 08 дугаар сарын 27-28-ны өдөр би ажил дээрээ байж байхад үс хоёр талаараа халзан залуу ирээд “дугуй авах уу” гээд бор ногоон өнгийн Твитер маркийн дугуй барьсан ирсэн. Тэгэхээр нь би надахаа хэдэд өгөхийн гэж асуусан. Тэгэхэд тэр залуу 200.000 төгрөг гэсэн. Би наад дугуйг чинь авч болж байна. Бичиг баримт нь байгаа юмуу гэж асуухад байхгүй гэсэн. Тэгэхээр нь би өөрийн чинь нотлох зүйл байгаа юм уу? утасны дугаараа үлдээ гэж асуухад байхгүй гэсэн. Миний утас цэнэггүй байгаа гэхээр нь би сим картыг аваад өөрийнхөө утсанд хиж байгаад шалгасан. Тэгэхэд тэр залуу миний fasebook байгаа та ороод үз гэхэд нохойнуудын зураг байсан. Бас найз нөхдийн зурагнууд байсан. Бас яг өөрөө яг тэгж засуулсан зураг нь байсан. Тэгэхээр нь би итгээд дугуйг нь 150.000 төгрөгөөр авсан. Тэр залуу би 2 нохойгоо 3 дугуйгаар зарсан гэж хэлсэн. Тэгээд би 3 дугуйны нэгийг урд лангуун дээр зарсан. Ахиад нэг дугуй байгаа авах уу гэхээр нь авъя гэж хэлсэн. Тэгээд мөнгөө авч яваад маргааш нь ногоон саарал өнгийн Волп гэсэн бичигтэй дугуйг 100.000 төгрөгөөр авсан. Тэгээд удалгүй 20 гаран хоногийн дараа хар ногоон өнгийн Твитер маркийн унадаг дугуйг 120000 төгрөгөөр авсан. Ингэж зарахдаа надад нэг муу нохой байсан. Тэр нохойгоо 2 муу дугуйгаар өгчихлөө, одоо нэг нь энэ байна, нөгөөдөх нь ойрхон байгаа хурдан
аваад ирье гээд 2 цагийн дараа Тотем маркийн унадаг дугуйг 50.000 төгрөгөөр авсан. Тэгэхдээ би энэ их дугуйг нохойгоор сольж байгаа. Чи тэр цаанаас сольж байгаа хүнийхээ бичиг баримт болон хаяг утасны дугаарыг нь сайн тэмдэглэж авч байгаарай хулгайн дугуй байвал хэрэгт ордог шүү гэж хэлэхэд тэр залуу нээрээн тийм байна шүү гэж хэлээд яваад өгсөн. Маргааш нь цагдаа нартай ирээд надад байсан Твитер, Тотем гэх хоёр дугуйг аваад явсан. Эхний худалдаж авсан Твитер, Волп хоёрыг зарсан. Твитерийг 350.000 төгрөгөөр, волпийг 160.000 төгрөгөөр худалдан авагч нарт зарсан нэргийг нь мэдэхгүй. Сүүлийн авчирч өгсөн Тотем, Твитер хоёрыг Хан-Уул дүүргийн цагдаагийн албан хаагч аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.1.16-17/, 81-82/,
Мөрдөн байцаалтанд гэрч Д.Батболдын өгсөн: “... 2015 оны 08 дугаар сарын эхээр би ажил дээрээ байж байхад намхан нуруутай нэг залуу хажуудаа улаан хүрэн өнгийн Жити гэсэн бичигтэй унадаг дугуй түрээд явж байсан. Тэгээд би наад дугуйгаа зарахуу гэж асуухад зарна гэсэн. Хэдээр зарахын гэж асуухад 180.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би чиний дугуй мөн үү гэж асуусан. Тэгэхэд тэр залуу нохойгоор сольсон, миний дугуй гэж хэлсэн тэгэхээр нь би 180.000 төгрөгийг бэлнээр тоолоод өгсөн. Тэгээд тэр залуу мөнгийг авч яваад удалгүй 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр цагдаатай ирээд би энэ ахад дугуй зарсан гээд тухайн өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт ирээд байцаагдсан ” гэх мэдүүлэг /хх.1.18/,
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ганзоригийн өгсөн: “... 2015 оны 04 дүгээр сарын сүүлээр би ажил дээрээ байж байхад 18-19 насны нахман нуруутай жижиг үстэй шаравтар црайтай нэг залуу ирээд дугуй авахуу гээд цэнхэр өнгийн giant маркийн унадаг дугуй унасан байсан. Би дугуйгаа хэдэд өгөх юм гэж асуугаад хэний эзэмшлийн дугуй вэ гэж асуусан. Миний дугуй байгаа юм. Мөнгөний хэрэг гарчихлаа гэхээр нь би 60.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр залуу яваад өгсөн. Удалгүй наадмын өмнө 6 сарын сүүлээр ирээд бас нэг цагаан өнгийн trigon гэсэн бичигтэй суудалгүй дугуй авчраад мөнгөний хэрэг гараад байна, үүнийг зармаар байна гэж хэлэхээр нь би эдгээр дугуйнууд чиний яг дугуйнууд мөн үү гэж лавлахад миний дугуй мөн гээд байхаар нь би утсан дээрээ зургийг нь дарж аваад 50.000 төгрөг өгөөд явуулсан.Тэгээд 2015 оны 09 дүгээр сарын дундуур нөгөө залуу цагдаа нартай ирээд энэ ахад 2 дугуй зарсан гэхээр нь би тухайн дугуйнуудыг гэртээ хүүхдүүддээ унуулж байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.20/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Пүрэвсүрэнгийн өгсөн: “Би 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Нарантуул зах дээр ажил дээрээ 07 цагийн үед очиход лангуугаа нээгээд байж байхад 10 цагийн үед намхан, туранхай банди цэнхэр өнгийн ундаг дугуйтай ирээд надад та дугуй авах уу гэж асуухаар нь хэдэд өгөх юм гэхэд 200.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь чинийх юм уу? Хэний дугуй юм бэ? гэж асуухад би нохой тэжээгээд нохойны гөлөгөөр сольж авсан иймээ тиймээ юм байхгүй зарна гэж хэлэхээр нь би ярьж байгаад 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд байж байхад 2015 оны 09 дүгээр сарын эхээр цагдаатай хамт ирээд энэ ахад дугуйгаа
зарсан гэж хэлэхэд байцаагч нь таньд дугуй зарсан юм уу гэхэд би авсан надад байгаа гэж хэлсэн. Маргааш нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүлээлгэж өгсөн. Цэнхэр цагаан өнгийн жити гэсэн бичигтэй, урдаа нэг амартизатортой, 8 араатай, дискэн тормозтой унадаг дугуй байсан...” гэх мэдүүлэг /хх.1.21-22/,
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Батжаргалын өгсөн: “Би хэдний өдөр гэдгийг санахгүй байна. 20-иод хоногийн өмнө хүнсний 4-ийн буудал дээр Соната-5 маркийн машинтай таксинд хүн хүлээлгээд зогсож байсан чинь хоёр хүүхэд ирээд яриа байна ахаа гэсэн. Тэгэхээр нь юу юм бэ гэсэн чинь өөрийнхөө нэр дээр зурагт тавиад өгөөч 15.000 төгрөг өгье гэсэн. Тэгэхээр нь за тэгье гэсэн чинь энүүхэнд ломбард байна. Та энд зогсож бай гэсэн. Тэгээд би тэр хоёр хүүхэдтэй хамт нэг ломбард руу ороод тавих гэсэн чинь удирдлагаггүй юм байна авахгүй гэсэн. Тэгэхээр нь би нэг ломбард мэднэ ш дээ 21 дүгээр хороололд байдаг гэсэн чинь таксины мөнгийг чинь өгнө та яваад өгөөч гэхээр нь би за тэгье гээд 21 дүгээр хороолол руу яваад найзынхаа гэрт ороод асаж байна гэж шалгаж үзсэн. Тэгээд гэртээ ороод юнивишний залгуурыг аваад 21 дүгээр хороолололд байдаг ломбарданд очиж үзүүлсэн чинь 200.000 төгрөгөнд авна гэсэн. Тэгэхээр нь би тэр хоёр хүүхдэд яах юм тавих уу гэсэн чинь тэгье тэгье гэсэн. Тэр хоёр хүүхдийн хэн нь юм санахгүй байна. Нэг банди нь та энэ зурагтыг авчихгүй юу даа. Бид хоёр энэ зурагтыг үлдээх гэсэн юм. Тэгээд би тэр хоёр хүүхдийг хороолол руу хүргэж өгөх замдаа колонк ороод баярлалаа гээд надад 40.000 төгрөг өгсөн. Тэгээд хороолол хүргэж өгсөн. Тэгээд тун хэцүү юм бол ах руугаа залгаарай гээд өөрийнхөө утсыг өгсөн” гэх мэдүүлэг /хх.1.176/,
Яллагдагч Ц.Анхбаяраас шинжилгээ хийх зорилгоор ногоон алаг эрээн өнгийн 1 ширхэг хос пүүзийг хураан авсан ба хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.159-161/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 5760 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан зураг №4 дугаартай гутлын мөрийг хээний ерөнхий шинжээр нь харьцуулах боломжтой. Өлмий, өсгийн үзүүрийн зах ирмэг тод дүрслэгдээгүй тул хэмжилт ойролцоо байдлаар харьцуулан шинжлэх боломжтой. Шинжилгээнд тэнцэж байгаа №4-д харуулсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын мөртэй хэмжээгээр ойролцоо, хээний ерөнхий шинжээр ижил байх тул №4-д харуулсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлаар үүссэн байж болно” гэсэн дүгнэлт /хх.1.180-182/,
Сэжигтэн Ц.Анхбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд: “Уг ажиллагааг Гачууртын цагдаагийн хэсгээс хөндлөнгийн 2 гэрч, сэжигтэн Ц.Анхбаяр, жолооч Жаргалбаатар нарын хамт албаны 40-69 УНҮ улсын дугаартай
Шевролин маркийн машинд сууж хөдлөхөд сэжигтэн Ц.Анхбаяр МТ шатахуун түгээх станцын зүг явна гэсний дагуу төв замаар явж байхад МТ шатахуун түгээх станцын урдуур гудамжаар өгсөн явна гэсний дагуу төв замаас салж, шороон замаар 50 м орчим явж байхад энэ айл гэсний дагуу машинаа зогсоож, машинаас буухад төмөр будаггүй хаалгатай блокон хашаан дээр ирж энэ байшингаас нөүтбүүк
хулгайлсан гэснийг зургийг нь дарж 11 гэж дугаарлан уг хашааг давсан гэх газрын заалгаж, №2 гэж дугаарлан машиндаа суухад сэжигтэн Ц.Анхбаяр төв замаар хот руу явж байгаад нөгөө байшингууд нь байгаа гэсний дагуу төв зам руу ороод хот руу явж байхад Чулуутай буудал хажуугаар нь баруун тийш эргэнэ гэсний дагуу төв замаас салж, шороон замаар гудамж руу ороход чигээрээ явж байгаад төмөр сараалжин хашаатай 2 давхар шар байшинг зааж, энэ байшингаас зурагт хулгайлсан гэсний зургийг дарж №3 гэж дугаарлав. Уг байшингийн ертөнцийн зүгээр хойд талын 1 давхар цонхыг зааж, энэ цонхоор орсон гэснийг дургийг нь дарж, №4 гэж дугаарлаад машиндаа суухад сэжигтэн Ц.Анхбаяр одоо нэг байшин нь хойд зүг рүү байгаа гэсний дагуу төв замаар хойд зүг рүү явж байхад одоо барун эргэнэ гэсний дагуу төв замаас салж, шороон зам руу 74 метр яваад дутуу барьсан хашаатай ногоон байшинг зааж, энэ байшингаас зурагт хулгайлсан гэснийг зургийг дарж №5 гэж дугаарлаад уг байшингийн ертөнцийн зүгээр урд талын цонхон дээр очиж, энэ цонхоор орсон гэснийг зургийг дарж №6 гэж дугаарлахад сэжигтэн Ц.Анхбаяр нь зурагтаа тийшээ жалганд нуусан гэсний дагуу явахад уг байшингаас ертөнцийн зүгээр урагшаа 63 м явж уулын амаар өгсөн явж байгаад жалга руу зааж, энд нуусан гэснийг зургийг дарж, №7 гэж дугаарлав” гэсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх.1.162-165/,
Сэжигтэн М.Билгүүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд: “... Мэдүүлэг шалгах ажиллагааг Гачууртын цагдаагийн хэлтэсээс хөндлөнгийн 2 гэрч, сэжигтэн М.Билгүүн, мөрдөн байцаагч д/ч Б.Батдоржийн хамт албаны 40-69 УНҮ улсын дугаартай Шевролин маркийн машинд сууж хөдлөхөд ертөнцийн зүгээр урагшаа зүг рүү гэж сэжигтэн М.Билгүүний хэлсний дагуу явж байхад баруун дэнжийн буудлаар ийшээ гэсний дагуу баруун гар тийшээ шороон замаар гудамж руу очсон байхад блокон хашаатай дотроо 1 давхар том цонхтой байшинг зааж, машинаас бууж сэжигтэн Билгүүнээр заалгаж, зургийг нь дарж №1 гэж дугаарлан хаалгыг нь цохиход эзэнгүй байв. Сэжигтэн М.Билгүүн би хашааны хойд талын энэ хэсгээр давж орсон гэснийг зургийг дарж, №2 гэж дугаарлаад машиндаа сууж буцаж, төв замруу ороход баруун гар тийшээ эргэж явна гэсний дагуу явж байхад сэжигтэн Билгүүн Чулуутай буудлын наагуур баруун гар тийшээ эргэнэ гэсний дагуу төв замаас салж, шороон замаар гудамж дундуур явж байхад сараалжин хаалга хашаатай 2 давхар шар өнгийн байшинг зааж, энэ байшингаас зурагт авсан гэснийг машинаас бууж сэжигтэн Билгүүнээр заалган зургийг нь дарж №3 гэж дугаарлаад орсон цонх болон байшингийн ертөнцийн зүгээр хойд талын цонхыг сэжигтэн Билгүүнээр өөрөөр нь заалгаж, зургийг нь дарж №4 гэж дугаарлан машиндаа сууж хөдлөхөд төв замаар баруун гар тийшээ явна гэсний дагуу баруун гар тийш эргээд явж байхад Баяндөхөмийн амралтын газар өнгөрөөд 100 метр явж байхад баруун тийш гудамж руу эргэн гэсний дагуу баруун гар тийшээ эргээд гудамж дундуур шороон замаар явж байхад дутуу барьсан хашаатай 1 давхар ногоон өнгийн байшинг зааж, энэ байшингаас зурагт хулгайлсан гэснийг машинаас бууж сэжигтэн Билгүүнээр өөрөөр нь заалгаж, зургийг нь зарж, 15 гэж дугаарлаад хаагуур нь орсон бэ гэж сэжигтнээс асуухад сэжигтэн Билгүүн энэ цонх гэж уг байшингийн ертөнцийн зүгээр урд цонхыг заахад зургийг нь дарж №6 гэж дугаарлахад сэжигтэн Билгүүн
зурагтыг тийшээ жалганд нуусан гэсний дагуу даган явж, уулын жалганд очиж заалгаж, зургийг нь дарж №7 гэж дугаарлав” гэсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх.1.166-169/,
Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Сундуйхүүгийн өгсөн: “2016 оны 04 сарын 18-ны өдөр 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг-Өргөө хотхоны В-1 давхрын түгждэг хэсэгт дугуйгаа түгжиж үлдээгээд 4 сарын 20-ны өдрийн 21 цагийн орчим гарч ирээд үзэхэд миний дугуй алга болсон байсан... trek-callbr 6 маркийн улбар шар өнгөтэй дугуй байсан. Баруун рүльны араа сольдог, тросны бүрээс нь элэгдсэн, ард дугуйны араа солигчийн их биетэй бэхлэдэг төмөр нь голоороо цуурсан, ард дугуйны араа солигчийн их биенд байрлах ус тогтоогч саарал өнгөтэй, бусад эд анги нь үйлдвэрийнхээрээ, алга болох үедээ суудагүй байсан... Гомдол саналагүй” гэх мэдүүлэг /хх.1.87-88/,
-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.2.84-85/,
- М.Билгүүний сургуулийн тодорхойлолт /хх.1.198/,
- М.Билгүүний сургуулийн хувийн хэрэг /хх.1.199-205/,
- Ц.Анхбаярын сургуулийн тодорхойлолт /хх.1.207/,
- Ц.Анхбаярын сургуулийн хувийн хэрэг /хх.1.208-212/,
- М.Билгүүний хувийн байдал тодорхойлсон баримтууд /хх.2.32-35/,
- Гэрч Ц.Мөнгөнзулын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.6/,
- Гэрч Г.Цэвэлсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.5/,
- Ц.Анхбаярт олгосон өргөмжлөл /хх.1.59/,
- Хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.1.230/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.
1. Ц.Анхбаяр нь М.Билгүүнтэй бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын эхээр Баянзүрх дүүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 22-5а тоотод оршин суух иргэн Ц.Болдбаатарын байшингийн цонхоор нэвтэрч, Асер маркийн нөүтбүүк буюу зөөврийн компъюторыг хулгайлж 975.000 төгрөгийн,
2015 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк сайт” хотхоны гражид нэвтэрч, уг гражид байрлуулан тавьсан иргэн Ц.Санчирын Абини маркийн унадаг дугуйг
хулгайлж 450.000 төгрөгийн,
2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны 423 дугаар байрны гражид нэвтэрч, уг гражид байрлуулан тавьсан иргэн Б.Амартүвшингийн Твитер маркийн унадаг дугуйг хулгайлж 595.000 төгрөгийн,
2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 34-73 тоотод оршин суух иргэн Э.Мөнхсайханы гэрт нэвтэрч, 40 инчийн Лед маркийн телевизорыг хулгайлж 1.000.000 төгрөгийн,
2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 24-496 тоотод оршин суух иргэн М.Эрхэмбаярын гэрт нэвтэрч, 32 инчийн Сони маркийн телевизорыг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, 5 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 3.420.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
2. М.Билгүүн нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санрайс” хотхоны 40-р байрны гражид нэвтэрч, иргэн Г.Энхболдын Төрнер маркийн унадаг дугуйг хулгайлж бага бус хэмжээний буюу 400.000 төгрөгийн,
2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг-Өргөө" хотхоны В-1 давхарт байсан түгжиж орхисон иргэн Э.Сундуйхүүгийн унадаг дугуйг хулгайлж 980.000 төгрөгийн,
Ц.Анхбаяртай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын эхээр Баянзүрх дүүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 22-5а тоотод оршин суух иргэн Ц.Болдбаатарын байшингийн цонхоор нэвтэрч, Асер маркийн нөүтбүүк буюу зөөврийн компъютерыг хулгайлж 975.000 төгрөгийн,
2015 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк сайт” хотхоны гражид нэвтэрч, уг гражид байрлуулан тавьсан иргэн Ц.Санчирын Абини маркийн унадаг дугуйг хулгайлж 450.000 төгрөгийн,
2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны 423 дугаар байрны гражид нэвтэрч, уг гражид байрлуулан тавьсан иргэн Б.Амартүвшингийн Твитер маркийн унадаг дугуйг хулгайлж 595.000 төгрөгийн,
2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 34-73 тоотод оршин суух иргэн Э.Мөнхсайханы гэрт нэвтэрч, 40 инчийн Лед маркийн телевизорыг хулгайлж 1.000.000 төгрөгийн,
2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 24-496 тоотод оршин суух иргэн М.Эрхэмбаярын гэрт нэвтэрч, 32 инчийн Сони маркийн телевизорыг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, 7 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 4.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Анхбаяр, М.Билгүүн нарыг давтан бүлэглэж, бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тэдгээрт зохих ял шийтгэл
оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ц.Анхбаяр, М.Билгүүн нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдийн гүйцэтгэсэн үүрэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь ял шийтгүүлж байсан боловч энэ гэмт хэргийг үйлдэх үед урьд ял шийтгүүлсэн хэрэгт ялтайд тооцогдох хугацаа нь өнгөрсөн байх тул анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, гэмт этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Анхбаяр, М.Билгүүн нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Анхбаяр, М.Билгүүн нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянбоожуур овогт Цэвэлсүрэнгийн Анхбаяр, Тайж овогт Мөнгөнзулын Билгүүн нарыг давтан бүлэглэж, бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Анхбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /таван/ сарын хугацаагаар баривчлах ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч М.Билгүүнийг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Анхбаярт оногдуулсан 5 /таван/ сарын хугацаагаар баривчлах ялыг, насанд хүрээгүй шүүгдэгч М.Билгүүнд оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд нийгмээс тусгаарлаж тус тус ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Анхбаяр, М.Билгүүн нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
5. Шүүгдэгч Ц.Анхбаяр, М.Билгүүн нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Анхбаяр, М.Билгүүн нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР