Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/85

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, шүүгч Ц.Дагиймаа, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч Д.Алимаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Рапил,

Шүүгдэгч С.Энхбат, түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн,

Иргэдийн төлөөлөгч Л.Цэрэнлхүндэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбожав овгийн Сангидоржийн Энхбатад холбогдох эрүүгийн 201715010080 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгг холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг Арцатын 06-06 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Гомбожав овгийн Сангидоржийн Энхбат/РД: ЙР63090619/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч С.Энхбат нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, Арцатын 6-5а тоот хашаанд Р.Бүрнээбаатарыг зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч Р.Бүрнээбаатар нас барсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Шуүгдэгч С.Энхбат шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэртээ унтаж байсан. Гэтэл талийгаач Р.Бүрнээбаатар машинаа үзлэгт оруулмаар байна гэж намайг дуудсан. Бид хоёр машиныг нь үзлэгт оруулчихаад би Р.Бүрнээбаатарын гэрийн түлхүүрийг нь аваад явсан байсан. Удалгүй манай том охин над руу утасдаад Р.Бүрнээбаатар ах таныг гэрийн түлхүүр аваад явсан авчирч өг гээд уурлаад байна гэсэн. Би тэгээд охиноо дуудаад Р.Бүрнээбаатарын түлхүүрийг аваачиж өгсөн. Намайг түлхүүр аваад ирэхэд түлхүүр аваад явчихлаа гээд цүхэж, хараагаад над руу дайраад намайг заамдаад авсан. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад Р.Бүрнээбаатар ардаа байсан хашпагийг даваад унасан. Би дээрээс нь давхаралдаад унасан. Тэр хашааны хайс өмнө нь нурсан байсан. Тийм л зүйл болсон” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Рапил шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн хэрэг гарах үед байхгүй байсан. Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манайхан хоорондоо муудалцаад байх асуудал байдаггүй. Манай хүргэн хүнд гэм хоргүй ажил хийж ар гэрээ тэжээж явдаг хүн. Би хүргэнээ шоронд оруулмааргүй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1964 онд төрсөн Батмөнхийн Рапил мөрдөн байцаалтанд 2017-08-14-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Би хэрэг болох үед гэртээ байгаагүй болохоор тухайн үед яг юу болсон талаар мэдэх зүйл байхгүй байна. Маргааш өдөр нь өглөө эрт ороод ирдэг хүн орж ирэхгүй байхаар нь утас руу нь залгасан чинь утас нь дуудаад авахгүй байсан. Тэгээд гэр нь дотроосоо түгжээтэй машин нь гаднаа байгаад байсан. Тэгэхээр нь эхпээд хөдөө явсан байх гэж бодсон. Тэгээд өдөр 12 цагийн үед дахиад утас руу нь залгасан чинь утас нь дуудаад авахгүй байхаар нь энэ машин нь онгорхой байгаа юм чинь гадагшаа яваагүй байх. Зүрх нь өвдөөд байдаг хүн зүрх нь өвдөөд гэр дотроо ойчсон юм болов уу гэж бодоод Энхбатыг дуудаад Бүрнээбаатарын гэр дотроосоо түгжээтэй машин нь гаднаа байна. Энэ нэг юм боллоо гэсэн. Тэгээд Энхбат ирээд цонхыг нь онгойлгож цонхоор нь ороод хаалгыг нь тайлж өгсөн. Намайг ороход Бүрнээбаатар ухаангүй маш их хухиралттай хэвтэж байсан. Татаж үзэхээр ямар ч ухаангүй байсан. Тэгээд би эмнэлэгт ажилдаг Ганзориг гэдэг хүн рүү утасдаад ийм зүйл боллоо яаралтай эмнэлэг дуудаадах гээд эмнэлэг дуудуулсан. Түргэний эмч ирээд үзээд яаралтай эмнэлэг рүү авч явна гээд авч явсан. Тэгээд эмнэлэг дээр очиж харж байгаад гэрт хүмүүс ирлээ гэхээр нь очиж хоол цай хийхээр гэртээ очоод байж байтал өнгөрчихлөө гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх 76-77/

Гэрч 1991 онд төрсөн Цогтгэрэлийн Базарваанийн мөрдөн байцаалтанд 2017-06-07-нд өгсөн мэдүүлэгт: “... 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 15 цагийн үед байх Цагдаагийн хэлтсийн жижүүрээс цагдаагийн ахпагч Бадрахзулын утсаар Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 6-5а тоотод хүн зодуулсан байна гэж хэлсэн. Иймд би шууд эмнэлэг орсон эмнэлэг дээр дуудпага өгсөн Бүрнээбаатар гэдэг хүн байсан. Би юу болсон талаар асуухад манай хүргэн Энхбат миний толгой хэсэгт тоосгоор цохиод хайсан дээр түлхэж унагааж мөргүүлсэн гэж хэлсэн. Бүрнээбаатарын баруун нүд нь хавдсан юм харж чадахгүй байсан. Бүрнээбаатар би өөрөө цагдаа дээр очиж гомдол гаргах болно гэж хэлсэн. Тэгээд би утсаар ерөнхий жижүүрт илтгэсэн. Ерөнхий жижүүрээр цагдаагийн дэслэгч Д.Бат-Эрдэнэ гарч байсан. Намайг анх эмнэлэг ороход Бүрнээбаатар толгой их өвдөж байна гээд толгойгоо бариад байсан. Сүүлдээ эм уусан чинь өвчин намдаж байна гэж байсан. Бүрнээбаатар надад манай хүргэн зугатаагаад явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 81, 165/,

Гэрч 1970 онд төрсөн Хэнмэдхэвийн Ганзориг мөрдөн байцаалтанд 2017-06-07-д өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг гэртээ байж байсан чинь өдөр талийгаач толгойгоо боолгочихсон гэрт орж ирсэн. Би хэдэн цагийн үед ирсэнийг санахгүй байна. Тэр үед талийгаач надад хүргэн Энхбаттайгаа зодолдоод зодуулчихлаа тэгээд эмнэлэгт дуудлага өгөөд эмнэлэг орж толгойгоо боолгочихоод ирлээ гэсэн. Талийгаач надад хэлэхдээ би хүргэн Энхбаттайгаа гэрийн түлхүүр хурдан авч ирж өгсөнгүй гээд уурлаад бид 2 маргалдсан чинь манай хүргэн намайг үсдэж доош нь дараад тонгойлгоод пудволк татаад толгой дээгүүр углаж байгаад намайг өшиглөөд, юмаар нүдчихлээ гэж хэлсэн байсан. Талийгаач манай гэрт орж ирэхдээ нэг нүд нь хавдаад хөхөрчихсөн, толгойгоо битүү боочихсон орж ирсэн би аль нүд нь байсныг санахгүй байна. Гэртээ очоод надад хувцсаа тайлж биеэ үзүүлэхэд аль талынхыг нь санахгүй байна нэг талынх мөр нь хавдчихсан, цээжин дээрээ шалбарчихсан байсан..." гэсэн мэдүүлэг/хх 82-83/

Гэрч 1966 онд төрсөн Доржийн Давааням мөрдөн байцаалтанд 2017-09-05-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Би хүнд зодуулсан гэсэн дуудлага ирсэн. Пүрэвжав эмч жолоочтой хамт явсан. Тэгээд Бүрнээбаатарыг 103-т авч ирсэн. Пүрэвжав эмч Бүрнээбаатарыг үзээд өвчин намдаах, цус тогтоох тариа хийсэн. Тухайн үед Бүрнээбаатарын толгой ар /дагз/ хэсэг нь битүү хавдартай байсан. Ямар ч байсан цагдаагийн нэг ажилтан ирээд явсан чухам хэн гэдэг ямар албан тушаалтай хүн ирсэнийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг / хх-158/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Л.Амгалангийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаартай актанд: “1.Талийгаач Р.Бүрнээбаатарын биед, суурь ясны баруун урд хонхорт цөмөрсөн, суурийн баруун дунд болон ар хонхор, дагз ясыг хамарсан босоо шугаман хугарал, их, бага, тархмал цус харвалт, зүүн чамархай дахь их хэмжээний цусан хураа, хатуу бүрхүүл доорхи тархмал цус харвалт, тархи дарагдал, няцрал, хуйханд тархмал цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн гарын суга, баруун мөр, дал, зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт, хамар, зүүн нүдний доод зовхи, хэвлий, зүүн гарын долоовор хуруу, баруун хөлийн шилбэ, баруун хөлийн шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн хүний биеийн онцлог байдал эсвэл гэмтэл авснаас хойш ухаан алдсан байдлаар амьсгал, зүрх судасны системийн үйл зогсоогүй ажиллагаатайгаар 48 цаг амьд байх боломжтой. 4. Эмнэлгийн байгууллага эмчилгээ үйлчилгээ стандартын дагуу тусламж үзүүлсэн байна. 5. Цаашид амьдрах боломжгүй гэмтэл байна. 6. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 7. Талийгаачийн цус болон ходоодны шингэнээс этилийн спирт илрээгүй..." гэсэн дүгнэлт /хх 93-95/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Эрдэмболор, Т.Чимэд-Очир, Б.Долгормаа нарын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1040 дугаартай актанд: “1.2. 2017.06.04-ний өдрийн түргэн тусламжийн дуудпагын эмч Д.Пүрэвжав нь Р.Бүрнээбаатарын биеийг үзэж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ. 3. Р.Бүрнээбаатарын биед гавлын хөндийг нээж хурсан цусыг авч тархи дарагдпыг чөлөөлөх мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой бөгөөд тухайн сум, сум дундын нэгдсэн эмнэлэгт уг мэс заслыг хийх боломжгүй. 4. Хэрэгт авагдсан ХХНЭ-н 976 тоот өвчний түүхийн хуулбар, түргэн тусламжийн дуудпагын 974 тоот хуудаст Р.Бүрнээбаатарын биед үзүүлсэн тусламж, эмчилгээ үйлчилгээ дэлгэрэнгүй бичигдсэн байна...” гэсэн дүгнэлт /хх 181-182/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэл, Ж.Ганцэнгэл, М.Аригуунтөгс, Ш.Цэцэгмаа, Т.Номинцэцэг нарын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1204 дугаартай актанд: “1. Талийгаачид суур ясны баруун урд хонхор, баруун дунд ар хонхор, дагз ясны шугаман хугарал, их тархи, бага тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, зүүн чамархайн хатуу бүрхүүл дээрх доорх цусан хураа, тархи дарагдал, тархины эдийн няцрал, хуйханд тархмал цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн суга, баруун мөр, дал, зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт, хамар, зүүн нүдний доод зовхи, хэвлий, зүүн гарын долоовор хуруу, баруун шилбэ, баруун шагайнд зулгаралт гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх толгойн гэмтлүүд амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 5. Толгойн гэмтлүүд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. 6. 2017.07.19-ний №53 дугаартай дүгнэлтийн 3,5-р хариулттай санал нэг байна. 2017.09.27-ны өдрийн 1006 дугаартай дүгнэлтийн 3 дугаар харилт, 2017.10.04-ний өдрийн 1040 дугаартай дүгнэлтийн 3 дугаар хариулттай сум, сум дундын нэгдсэн эмнэлэгт уг мэс заслыг хийх боломжгүй гэсэнтэй санал нэг, мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой гэсэнтэй санал нийлэхгүй байна. 7. Эмнэлгийн байгууллага эмчилгээ үйлчилгээ стандартын дагуу тусламж үзүүлсэн байна...” гэсэн дүгнэлт /хх212-215/,

-    Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1 хуудас /,

-    Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 06 хуудас /,

-    Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх 7-16 хуудас /,

-    Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд / хх 17 хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 139 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Энхбат нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдпоо.

Үүнд: гэрч Ц.Базарваанийн: “... 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 15 цагийн үед байх Цагдаагийн хэлтсийн жижүүрээс цагдаагийн ахлагч Бадрахзулын утсаар Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 6-5а тоотод хүн зодуулсан байна гэж хэлсэн. Иймд би шууд эмнэлэг орсон эмнэлэг дээр дуудлага өгсөн Бүрнээбаатар гэдэг хүн байсан. Би юу болсон талаар асуухад манай хүргэн Энхбат миний толгой хэсэгт тоосгоор цохиод хайсан дээр түлхэж унагааж мөргүүлсэн гэж хэлсэн. Бүрнээбаатарын баруун нүд нь хавдсан юм харж чадахгүй байсан. Бүрнээбаатар би өөрөө цагдаа дээр очиж гомдол гаргах болно гэж хэлсэн. Тэгээд би утсаар ерөнхий жижүүрт илтгэсэн. Ерөнхий жижүүрээр цагдаагийн дэслэгч Д.Бат-Эрдэнэ гарч байсан. Намайг анх эмнэлэг ороход Бүрнээбаатар толгой их өвдөж байна гээд толгойгоо бариад байсан. Сүүлдээ эм уусан чинь өвчин намдаж байна гэж байсан. Бүрнээбаатар надад манай хүргэн зугатаагаад явсан гэж хэлсэн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 81, 165/, гэрч Х.Ганзоригийн: “...Намайг гэртээ байж байсан чинь өдөр талийгаач толгойгоо боолгочихсон гэрт орж ирсэн. Би хэдэн цагийн үед ирсэнийг санахгүй байна. Тэр үед талийгаач надад хүргэн Энхбаттайгаа зодолдоод зодуулчихлаа тэгээд эмнэлэгт дуудпага өгөөд эмнэлэг орж толгойгоо боолгочихоод ирлээ гэсэн. Талийгаач надад хэлэхдээ би хүргэн Энхбаттайгаа гэрийн түлхүүр хурдан авч ирж өгсөнгүй гээд уурлаад бид 2 маргалдсан чинь манай хүргэн намайг үсдэж доош нь дараад тонгойлгоод пудволк татаад толгой дээгүүр углаж байгаад намайг өшиглөөд, юмаар нүдчихлээ гэж хэлсэн байсан. Талийгаач манай гэрт орж ирэхдээ нэг нүд нь хавдаад хөхөрчихсөн, толгой битүү боочихсон орж ирсэн би аль нүд нь байсныг санахгүй байна. Гэртээ очоод надад хувцсаа тайлж биеэ үзүүлэхэд аль талийнхыг нь санахгүй байна нэг талынх мөр нь хавдчихсан, цээжин дээрээ шалбарчихсан байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 82-83/, гэрч Д.Даваанямын: “...Би хүнд зодуулсан гэсэн дуудпага ирсэн. Пүрэвжав эмч жолоочтой хамт явсан. Тэгээд Бүрнээбаатарыг 103-т авч ирсэн. Пүрэвжав эмч Бүрнээбатаарыг үзээд өвчин намдаах, цус тогтоох тариа хийсэн. Тухайн үед Бүрнээбаатарын толгой ар /дагз/ хэсэг нь битүү хавдартай байсан. Ямар ч байсан цагдаагийн нэг ажилтан ирээд явсан чухам хэн гэдэг ямар албан тушаалтай хүн ирсэнийг мэдэхгүй байна...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг / хх-158/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1204 дугаартай актанд: “1. Талийгаачид суурь ясны баруун урд хонхор, баруун дунд ар хонхор, дагз ясны шугаман хугарал, их тархи, бага тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, зүүн чамархайн хатуу бүрхүүл дээрх доорх цусан хураа, тархи дарагдал, тархины эдийн няцрал, хуйханд тархмал цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн суга, баруун мөр, дал, зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт, хамар, зүүн нүдний доод зовхи, хэвлий, зүүн гарын долоовор хуруу, баруун шилбэ, баруун шагайнд зулгаралт гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх толгойн гэмтлүүд амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 5. Толгойн V гэмтлүүд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. 6.

2017.07.19-ний №53 дугаартай дүгнэлтийн 3,5-р хариулттай санал нэг байна.

2017.09.27-ны өдрийн 1006 дугаартай дүгнэлтийн 3 дугаар харилт, 2017.10.04-ний өдрийн 1040 дугаартай дүгнэлтийн 3 дугаар хариулттай сум, сум дундын нэгдсэн эмнэлэгт уг мэс заслыг хийх боломжгүй гэсэнтэй санал нэг, мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой гэсэнтэй санал нийлэхгүй байна. 7. Эмнэлгийн байгууллага эмчилгээ үйлчилгээ стандартын дагуу тусламж үзүүлсэн байна...” гэсэн дүгнэлт /хх212-215/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1 хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 06 хуудас /,хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх 7-16 хуудас /, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд / хх 17 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 139 хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.Энхбатын үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг О хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар “миний үйлчлүүлэгч нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талийгаач Р.Бүрнээбаатарыг шууд санаатай алсан гэсэн үйлдэл нь тогтоогдохгүй байна. Иймд болгоомжгүй үйлдэл гэж үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэж санал гаргасан хэдий ч шүүгдэгч С.Энхбат нь талийгаач Р.Бүрнээбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч Р.Бүрнээбаатар нас барсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдпаас үндэслээд шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 53, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1040 тоот дүгнэлтүүдийг шүүх үнэлээгүй болно.

Шүүгдэгч С.Энхбатыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч С.Энхбат нь хуульд зааснаар эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигаа арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Энхбатын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т хэсэгт заасан гэмт хэрэпг таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд шүүх ял оногдуулсан болно.

Шүүгдэгч С.Энхбатын цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдпэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч С.Энхбатын эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний 953 мкв бүхий газар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар баг, Арцатын 13-7 тоотод байрлах 50 мкв бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 ^ дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдпага болгон

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Гомбожав овгийн Сангидоржийн Энхбатыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гомбожав овгийн Сангидоржийн Энхбатыг 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхбатад оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхбатын цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.    Шүүгдэгч С.Энхбат нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хорио тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч С.Энхбатын эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний 953 мкв бүхий газар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар баг, Арцатын 13-7 тоотод байрлах 50 мкв бүхий үл хөдпөх хөрөнгийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингуй болгосугай.

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Энхбатыг энэ өдрөөс эхпэн цагдан хорьсугай.

8.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Энхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ДУЛМАА

ШҮҮГЧИД                                     Г.ЭНХ-АМГАЛАН

Ц.ДАГИЙМАА