Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 16

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч М.Энхбаатар Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Доржпүрэв Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгчид М.****, Б.****, У.****, Д.****, А.**** Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. **** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.**** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731001040070 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** аймгийн **** суманд 20** оны 0* дүгээр сарын **-нд төрсөн, **настай, эрэгтэй, ам бүл *, аав ээж дүүгийн хамт **** аймгийн **** сумын * дүгээр баг * дүгээр хэсгийн ** тоотод оршин суудаг, **** аймгийн **** сумын * дүгээр бүрэн дунд сургуулийн *** ангид суралцдаг, бүрэн бус дунд боловсролтой, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, **** овогт ****ын **** /РД:МЯ-*****1/ Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** аймгийн **** суманд **** оны 0* дүгээр сарын **-нд төрсөн, эрэгтэй, ** настай, ам бүл *, аав ээж дүүгийн хамт **** аймгийн **** сумын *дугаар баг * дугаар хэсгийн 0** тоотод оршин суудаг, **** аймгийн **** сумын * дүгээр бүрэн дунд сургуулийн **в ангид суралцдаг, бүрэн бус дунд болосролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, **** овогт ****ийн ****, /РД:МЮ-*******/. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** аймгийн **** суманд **** оны ** дугаар сарынм ***-нд төрсөн, эрэгтэй, 1** настай, ам бүл *, аав ээж ах дүүгийн хамт **** аймгийн **** сумын * дүгээр баг * дугаар хэсгийн 1** тоотод оршин суудаг, **** аймгийн **** сумын * дүгээр бүрэн дунд сургуулийн *** ангид суралцдаг, бүрэн бус дунд болосролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, **** овогт ****ын **** /РД:МЮ-*****/ Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** аймгийн **** суманд *****оны 0* дугаар сарын **-нд төрсөн, эрэгтэй, ** настай, ам бүл *, аав ээж дүү нарын хамтаар **** аймгийн **** сумын * дүгээр баг * дугаар хэсэг *** тоотод оршин суудаг, **** аймгийн **** сумын * дүгээр бүрэн дунд сургуулийн *** ангид суралцдаг, бүрэн бус дунд болосролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, **** овогт ****ын **** /РД:МЮ-********/ Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** аймгийн **** суманд **** оны 0* дугаар сарын **-нд төрсөн, эрэгтэй, ** настай, ам бүл *, эгч хүргэн ах дүү нарын хамт **** аймгийн **** сумын * дүгээр баг * дугаар хэсэг *** тоотод оршин суудаг, **** аймгийн **** сумын * дүгээр бүрэн дунд сургуулийн *** ангид суралцдаг, бүрэн бус дунд болосролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, **** овогт ****ийн **** /РД:*******/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.****, Б.****, Б.****, Н.****, А.**** нар нь бүлэглэн **** оны 0* дугаар сараас 0* дугаар сарын хооронд * удаагийн үйлдлээр **** аймгийн **** сумын *-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” буудлын нэг давхарт байрлах караоке бааранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад нийт 617.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч А.****ийн шүүх хуралдааны шатанд өгсөн: “...Сагс тоглоод ирж байхдаа ****ын хажуугаар явж байсан. Тэгээд **** **** нар эхлээд түрүүлж орж чипс шоколад архи пиво авсан. Дараа нь **** бид 2 орохдоо хүслийн ундаа, самар, набор авсан. Дараа нь Б.**** Н.**** 2 ороод скай гээд дотроо устай архи ундаа авсан...” гэх мэдүүлэг Шүүгдэгч Б.****ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...****өөг гэрт нь хүргэж өгөхөөр ****ын тэнд явж байтал Б.**** дэлгүүрийн цонх онгорхой байхыг хараад эхлээд Б.**** Б.**** 2 ороод ундаа, чипс, архи гэх зэрэг зүйл авчирсан. Тэгээд шүдэнзний арын тэр хавьд байдаг балгас руу очиж идэж уусан...” гэх мэдүүлэг Шүүгдэгч Б.****ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхний удаа Хосоо бид 2 орсон. Гарч ирэхдээ ундаа чипс архи пиво аваад гарч ирсэн. тэрний дараа Б.****той орсон дахиж ороогүй. Бүгд дээр нь бид хамт байгаагүй. Зарим үйлдэл дээр нэг хоёр нь байгаагүй...” гэх мэдүүлэг Шүүгдэгч Б.****ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид 5 ПСМК-аас ирж яваад **** дэлгүүрийн цонх нь онгорхой байхыг хараад 2 2-оороо дэлгүүр рүү цонхоор нь орсон. Би Б.****тай ороод ундаа чипс архи авч гарч ирсэн. Бүгдээрээ орцгоосны дараа бид хэд чүдэнзний ард байрлах балгасанд очиж авсан юмнуудаа идэж ууцгаасан...” гэх мэдүүлэг Шүүгдэгч Н.****ий **** оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “...Би найз ****, ****, ****, **** нарын хамт **** сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах **** бааранд нийт 6 удаа баарны баруун талын вакум цонхны салхивчийг нь түлхэж ороод ундаа чипс набор лаазтай самар архи пиво ундаа ус зэргийг аваад станцын ард очиж иддэг байсан ба тухайн үед хулгай хийсэн эд зүйлийн тоо ширхэгийг одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр тал Хохирогч Ч.****гийн **** оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** оны 06 дугаар сарын 05-аас эхлэн миний ажиллуулдаг **** нэртэй зочид буудлын доод талын баарны цонхоор, **** оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл олон удаа дахин давтан хулгай орж текэн дээр байсан архи ундаа, ус шоколад, набор, самар, чипс гэх зэргийн хүнсний зүйлүүд алдагдсан. Би алдагдсан эд зүйлийнхээ жагсаалтыг тухай бүрт нь бичиж тэмдэглэж байсан. Нийт эд зүйлүүдийг бодож үзэхэд 1.020.000 төгрөг болж байна...хулгай хийсэн хүүхдүүдийн ар гэрээс миний 5675243632 дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-9 дүгээр тал/ Гэрч Н.Б **** оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ажилладаг **** зочид буудалд **** оны 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэл удаа дараа хулгай орж 1 давхрын баар караокений текэн дээр байсан архи, ундаа ус, пиво, набор, чипс, шоколад, самар гэх зэргийн үйлчлүүлэгч нарт зарж борлуулдаг хүнсний бараанаас алга болдог байсан. Алга болсон зүйлүүдийн үнийн дүнг сүүлд бодож үзэхэд 1 сая төгрөг хүрсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/ Гэрч Ч.А **** оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ангийн ****ийн **** нь **** сумын -р баг -р хэсэг  тоотод буюу хамаатныхаа хашаанд амьдардаг эцэг эх нь салаад хоёр тийшээ явсан. Амьдрал нь их л тааруухан амьдралтай хүүхэд байгаа юм. **** нь их авъяастай биеийн өсөлт хөгжил сайтай хүүхдүүд байгаа юм. Би 2013 оноос хойш Н.****ийг мэддэг болсон. Н.**** нь ахуй амьдралын хувьд их боломжийн амьдралтай айлын хүүхэд байгаа юм. Хичээл номондоо дунд зэргийн сурдаг оюуны хөгжил сайтай сэтгэн бодох чадвар ангийн хамт олондоо нэр хүндтэй, спорт техник хөл бөмбөг гэх мэт спортод сайн. Зан байдлын хувьд их даруухан хүүхэд байгаа юм. Манай Б.**** нь **** сумын -р багт оршин суудаг ахуй амьдралын хувьд эх нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг дундаж айлын хүүхэд байгаа юм. **** нь хичээл сурлагадаа сайн сурдаг урлаг спортын амжилттай явж байгаа хүүхэд юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/ Гэрч С.О **** оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.**** нь **** сумын 4-р багт эцэг, эх , ах 2 дүүгийн хамт оршин суудаг. Дундаж амьдралтай айлын хүүхэд байгаа юм. Хичээл сурлагадаа их сайн. Спорт урлагийн манлай сурагч байгаа юм. А.****ийн хувьд аав ээж дүүгийн хамт **** сумын 4-р багт оршин суудаг. Ахуй амьдралын хувьд тааруухан. Сурлага хүмүүжлийн хувьд D гэсэн түвшинд сурдаг. Урлаг спортын авъяастай анги хамт олондоо нэр хүндтэй сурагч байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/ Гэрч Д.****ын **** оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Б.**** нь 2002 оны 05 дугаар сарын 04-нд **** аймгийн **** суманд төрсөн. Ахуй амьдралын хувьд манай гэр бүл боломжийн амьдралтай ямар нэгэн дутагдаж гачигдах зүйлгүй авна гэсэн бүх зүйлийг нь авч өгдөг, хэрэгцээний мөнгө төгрөгийг өөрийнхөө боломжоор байнга өгдөг байсан, хэрэг болох үед зуны амралт байсан болохоор гадуур найз нартайгаа тоглох гээд гарч явдаг байсан тухайн үед хулгай хийдэг байсан талаар сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/ Гэрч М.****ын **** оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай А.****ийн 2002 оны 04 дүгээр сарын 19-нд **** амйгийн **** суманд төрсөн. Ахуй амьдралын хувьд манайх боломжийн амьдралтай хэрэг үйлдэх үед ****ийн аав нь олон хоног хөдөө ажилтай байсан харин би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан болохоор **** хараа хяналтгүй байх хугацаандаа ийм хэрэгт холбогдсон байсныг сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/ Гэрч Б.****ийн **** оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Н.**** 2002 оны 04 дүгээр сарын 16-нд **** аймгийн **** суманд төрсөн. Манай ахуй амьдрал боломжийн амьдралтай ямар нэгэн дутагдаж гачигдах зүйл байхгүй. Хэрэг болох үед зуны амралт байсан болохоор гадуур найз нартайгаа тоглох гээд гарч явдаг байсан тухайн үед хулгай хийдэг байсан талаар сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/ Гэрч А.****гийн **** оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү Б.**** нь 2001 оны 07 дугаар сарын 13-нд **** аймгийн **** суманд төрсөн. ****ыг нэг настай байхад эцэг эх нь салаад явсан тухайн үед ****ыг аавын талын эмээ, өвөө хоёр нь нас бараад ****ыг харах хүнгүй байсан болохоор би гэртээ авчирсан. **** нь манай гэрт 11 настай анх ирсэн. **** нь их зовлон үзсэн хүүхэд байгаа юм. Хэрэг болох үед зуны амралт байсан болохоор гадуур найз нартайгаа тоглох гээд гарч явдаг байсан тухайн үед хулгай хийдэг байсан талаар сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/ Гэрч У.****ийн **** оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Б.**** нь 2002 оны 08 дугаар сарын 26-нд **** амйгийн **** суманд төрсөн. Манай гэр бүлийн ахуй амьдрал боломжийн амьдралтай ямар нэгэн дутагдаж гачигдах зүйлгүй авна гэсэн бүх зүйлийг нь авч өгдөг хэрэг болох үед зуны амралттай байсан болохоор гадуур найз нартайгаа тоглох гээд гарч явдаг байсан тухайн үед хулгай хийдэг байсан талаар сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/ **** аймгийн **** сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30 дугаар тал/ Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 31 дүгээр тал/ Хохирол төлсөн баримт /хх-ийн 12 дугаар тал/ Зарлагын баримт /хх-ийн 13-17 дугаар тал/ Шүүгдэгч нарын нас тоолсон тэмдэглэл болон сурагчийн хувийн хэргүүдийн хуулбар багийн засаг даргын тодорхойлолтууд /хх-ийн 100-187 дугаар тал/ Б.****ын **** оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал/ Б.****ийн **** оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /ххийн 60-63 дугаар тал/ Б.****ын **** оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар тал/ Н.****ий **** оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр тал/ А.****ийн **** оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /ххийн 71-72 дугаар тал/ Н.****ий **** оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ххийн 79-81 дүгээр тал/ А.****ийн **** оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ххийн 85 дугаар тал/ Б.****ийн **** оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр тал/ Б.****ын **** оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ххийн 93 дугаар тал/ Б.****ын **** оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ххийн 97 дугаар тал/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд: Шүүгдэгч Б.****, Б.****, Б.****, Н.****, А.**** нар нь бүлэглэн **** оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хооронд 6 удаагийн үйлдлээр **** аймгийн **** сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” буудлын нэг давхарт байрлах караоке бааранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад нийт 617.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Хохирогч Ч.Долгосүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 07-08/, гэрч С.Нэргүйн /хх-ийн 18/ мэдүүлгүүд болон **** сумын үнийн зөвшлийн комиссын алдагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 31/, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно. Шүүх дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв. Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ч.****гийн мэдүүлэг нь гэрч С.Нэргүйн мэдүүлэг болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.****, Б.****, Н.****, А.****, Б.**** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “.....орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна. Иймээс шүүгдэгч Б.****, Б.****, Н.****, А.****, Б.**** нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “...орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.****, Б.****, Н.****, А.****, Б.**** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь гэмт хэрэгт холбогдох үедээ 14-15 настай байсан, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахгүйгээр хүмүүжлийг чанартай албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав. Хохирогч Ч.****гээс хавтаст хэргийн материалтай танилцах үедээ шүүгдэгч нарт холбогдуулан нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэсэн тодорхойлолтонд үндэслэн шүүгдэгч Б.****, Б.****, Н.****, А.****, Б.**** нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.****, Б.****, Н.****, А.****, Б.**** энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч **** овогт ****ийн ****, **** овогт ****ийн ****, **** овогт ****ын ****, **** овогт ****ын ****, Хар бүргэд овогт ****ийн **** нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1- д заасан “....орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1, 2, 4 зүйлүүдэд заасныг журамлан шүүгдэгч **** овогт ****ийн ****, **** овогт ****ийн ****, **** овогт ****ын ****, **** овогт ****ын ****, Хар бүргэд овогт ****ийн **** нарт мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ял шийтгэл оногдуулахыг тэнсэж 03 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч М.****, Б.****, У.****, Д.****, А.**** нарт үүрэг болгож, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч **** овогт ****ийн ****, **** овогт ****ийн ****, **** овогт ****ын ****, **** овогт ****ын ****, Хар бүргэд овогт ****ийн **** нарт оршин суугаа газар сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.****, Н.****, Б.****, Б.****, Б.**** нар нь шүүхээс даалгасан үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.****, Н.****, Б.****, Б.****, Б.**** нар нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 7.Шүүгдэгч А.****, Н.****, Б.****, Б.****, Б.**** нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор **** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ