Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Н.Цогтбаяр,

Шүүгдэгч өмгөөлөгч: С.Нармандал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Дийн Жд холбогдох эрүүгийн 201703000211 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, Архангай аймгийн Эрдэнэмандап сумын Тээл баг, Хужирт гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О овогт Дийн Ж /РД: ../

Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг дэвсгэр “Хужиртын Өцөн мод” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хуурай шинэс мод 55 ширхэг, нойтон шинэс мод 25 ширхгийг бэлтгэж, ойн санд 571.824 /таван зуун далан нэгэн мянга найман зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Жгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өцөн багийн нутаг дэвсгэрт 80 ширхэг мод бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо цагаалаад өөрийнхөө үхэр тэргээр гэр рүүгээ зөөсөн. Миний хувийн байдал, гэр бүлийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэж өгнө үү. Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь миний буруу гэв.

Эрүүгийн 201703000211 дугаартай хэргээс:

Хохирогч М.Мийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 01

 

 

Хохирогч М.Мийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн иргэн Д.Ж нь мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй, Тээл багийн Хужиртын Өцөн мод гэх газар мод бэлтгэсэн талаар саяхан сонсож мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

Гэрч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Эрдэнэмандал сумын Тээл багийн Өцөн мод гэх газар очиж хууль бусаар бэлтгэсэн гэх мОд үзлэг хийж, хэмжиж материалжуулсан. Тухайн үед Ж хууль бусаар бэлтгэсэн модоо цагаалж модны захад гарган хурааж бэлтгэн байрлуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Гэрч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Жг эрхийн бичиг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар нь мэднэ, түүнээс биш ямар газраас мод бэлтгэсэн талаар бол мэдэхгүй. Д.Ж мод бэлтгэх үедээ эрхийн бичиг зөвшөөрөл аваагүй. Өөрөө эрхийн бичиг зөвшөөрөл аваагүй талаараа үнэнээ хэлж хүлээж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

Гэрч Н.Дийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр үед манай нөхөр Д.Ж ядарсан байдалтай хэвтэж байхаар нь юу болсон талаар асуухад мод бэлтгэсэн гэж ярьж байсан. Манай нөхөр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өцөн мод гэх газраас мод бэлтгэсэн байсан. Манай нөхөр сүүлд надад хэлэхдээ малын хашаа барих зорилгоор хуурай шургааг бэлтгэсэн юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дүгээр хуудас/

Гэрч Д.Мгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Д.Ж нь Эрдэнэмандал сумын Тээл багийн Өцөн мод гэх газраас 4 м урттай 55 ширхэг хуурай шургааг, 4 м урттай 25 ширхэг нойтон шургааг модыг бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 44 дүгээр хуудас/

Гэрч Д.Аийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Д.Ж нь эрхийн бичиг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар мэднэ, түүнээс биш хэнтэй хамт хэрхэн бэлтгэсэн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/

Ойн инженер Л.Дийн 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 11 тоот “Нийт байгаль орчинд учирсан хохирол нь 571.824 төгрөг” болохыг тодорхойлсон дүгнэлт. /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

Яллагдагч Д.Жгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би зүйлчлэлийгхүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшижбайна...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-64 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/131 дугаар тодорхойлолт /хх-ийн 70 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4, 8-9 дүгээр хуудас/,

Хэрэгучрал болсон газрыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдал /хх-ийн 5-7,10- 13 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг дэвсгэр “Хужиртын Өцөн мод” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хуурай шинэс мод 55 ширхэг, нойтон шинэс мод 25 ширхгийг бэлтгэж, ойн санд 571.824 /таван зуун далан нэгэн мянга найман зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч М.Мийн мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн иргэн Д.Ж нь мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй, Тээл багийн Хужиртын Өцөн мод гэх газар мод бэлтгэсэн талаар саяхан сонсож мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Эрдэнэмандал сумын Тээл багийн Өцөн мод гэх газар очиж хууль бусаар бэлтгэсэн гэх мОд үзлэг хийж, хэмжиж материалжуулсан. Тухайн үед Ж хууль бусаар бэлтгэсэн модоо цагаалж модны захад гарган хурааж бэлтгэн байрлуулсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Жг эрхийн бичиг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар нь мэднэ, түүнээс биш ямар газраас мод бэлтгэсэн талаар бол мэдэхгүй. Д.Ж мод бэлтгэх үедээ эрхийн бичиг зөвшөөрөл аваагүй. Өөрөө эрхийн бичиг зөвшөөрөл аваагүй талаараа үнэнээ хэлж хүлээж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч

Н.Дийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр үед манай нөхөр Д.Ж ядарсан байдалтай хэвтэж байхаар нь юу болсон талаар асуухад мод бэлтгэсэн гэж ярьж байсан. Манай нөхөр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өцөн мод гэх газраас мод бэлтгэсэн байсан. Манай нөхөр сүүлд надад хэлэхдээ малын хашаа барих зорилгоор хуурай шургааг бэлтгэсэн юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/, гэрч Д.Мгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Д.Ж нь Эрдэнэмандал сумын Тээл багийн Өцөн мод гэх газраас 4 м урттай 55 ширхэг хуурай шургааг, 4 м урттай 25 ширхэг нойтон шургааг модыг бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 43-44 дүгээр хуудас/, гэрч Д.Аптансүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Д.Ж нь эрхийн бичиг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар мэднэ, түүнээс биш хэнтэй хамт хэрхэн бэлтгэсэн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар хуудас/, ойн инженер Л.Дийн “...Нийт байгаль орчинд учирсан хохирол нь 571.824 төгрөг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 48- 49 дүгээр хуудас/, яллагдагч Д.Жгийн мэдүүлсэн: “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ болон шүүгдэгч Д.Жгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж, шинжлэн судалсаны үндсэн дээр шүүгдэгч Д.Ж нь хууль бусаар мод бэлтгэж ойн санд 571.824 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Жг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж цахилгаан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэгийн устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад хохирол төлбөрийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.1,1.2,1.6,1.7,1.8, 36.8дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О овогт Дийн Жг хууль бусаар мод бэлтгэх гэмт

ф                   хэрэг  үйлдсэн  гэм буруутайд  тооцсугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сард багтаан сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч Д.Жгийн хууль бусаар бэлтгэсэн 4 метрийн урттай хуурай шургааг 55 ширхэг буюу 147.500 төгрөгийг, 4 метрийн урттай нойтон шургааг 25 ширхэг

                      буюу  112.000  төгрөгийг   тус тус  хурааж  улсын орлого болгож, үхэр тэрэг 1 ширхэг, нас

нийлсэн шар 1 ширхэг зэргийг эзэмшигч Д.Жд буцаан олгож, хавтаст хэргийн 21, 26 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжпэх тогтоолыг хүчингүй болгосугай.

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60.000 төгрөгний үнэ бүхий цахилгаан хөрөөг улсын орлого болгож, сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  2. Шүүгдэгч Д.Жгаас хохирогч хохирол төлбөр нэхэмжпээгүй болохыг ДҮРДсугай.
  3. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  4. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Р.АЛТАНЦЭЦЭГ