| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/0046/Э/001/2018/0663 |
| Дугаар | 2018/ШЦТ/58 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Н.Батмөнх |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/58
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга А.Батцог, Улсын яллагч: Н.Батмөнх, Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганпүрэв, Б.Бат-Ерөөлт, Гэрч:*******, *******, *******, Шинжээч:*******, Иргэдийн төлөөлөгч: *******, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой ******* ******* холбогдох эрүүгийн 1827000000014 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын ажиллаж байсан, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн Овоо багийн нутаг тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогтой ******* : Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "" гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн хязгаарлалтын бүсэд томилогдон ажиллаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын хэлтсээс , ******* миний бие томилогдон Өвөрхангай аймгийн Бүрд сумын “” гэх газар буюу малын гоц халдварт шүлхий өвчин гарсан газар хяналтын 2, 3 дугаар постонд үүрэг 2 гүйцэтгэж байгаа албан хаагч нарыг солих ажлаар хошууч удирдлаганд шүлхий өвчний хяналтын 2 дугаар постонд 15 цагийн үед очсон. ******* би тус хяналтын 2 дугаар постонд үлдэхээр ачаа тээшээ буулгаж байтал тус постонд үүрэг гүйцэтгэж байсан надад хандаж *******ээ чи энд үлдэхээ болиод хяналтын 3 дугаар постонд очиж ажилла. Тэнд үүрэг гүйцэтгэж байгаа онцгой байдлын алба хаагч нь архи уугаад постоо хаяаад айл хэсээд явдаг гэж байна. Тэгэхээр шинэ ыг энэ 2 дугаар постонд үлдээж харин чи хяналтын 3 дугаар пост руу яв гэсэн. Тэгээд хяналтын 2 дугаар постонд ыг үлдээж хошууч , , ******* миний бие цааш явсан. Хяналтын 3 дугаар постонд 16 цагийн үед очиж солигдож үлдсэн. хошууч үүрэг өгч тэд буцахаар явсан. Тус хяналтын 3 дугаар постонд онцгой байдлын алба хаагч ******* гэдэг залуутай үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Тус халдварт өвчин гарсан газрыг онцгой байдлын газар хариуцан ажиллаж байсан учраас *******ын удирдлаган дор ажиллаж эхэлсэн. Тус өдөр үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэсэн. Маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үүргээ хэвийн гүйцэтгэж өдөр уулан дээр гарч 70327102 дугаарт 14 цагийн үед залгаж нөхцөл байдлын мэдээ өгсөн. Тус өдөр ямар нэгэн зөрчилгүй үүргээ хэвийн гүйцэтгэсэн. Маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед 70327102 дугаарт залгаад нөхцөл байдлын мэдээ өгсөн. Үдээс хойш 16 цагийн үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвөөс ногоон өнгийн Ланд крузер-80 маркын автомашин ирж 7-8 хүн постны гэрт орж ирсэн. Тэд нар нэг шил архи хувааж уугаад талийгаач багшийг үлдээгээд явсан. Тэгээд *******, багш бид 3 үлдсэн. Дараа нь талийгаач өвөрөөсөө нэг шил архи гаргаж ирсэн. Энэ үед нутгийн иргэн гэдэг хүн орж ирсэн. Тэгээд бид нар тус архийг хувааж ууцгаасан. Орой болж гэж хүн явсан. Тэгтэл ******* багшид хандаж хөдөө ирж байж ганц шил архитай ирж байгаа юм уу гэж талийгаач багшаас хэрүүл өдөж байснаа болиод амарцгаасан. Маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 22-ны өглөө эрт талийгаач бид хоёр босоод өглөөний цай хоол хийсэн. Хоол болсоны дараа ******* босож хоол идэж байснаа талийгаач т хандаж таны хийж байгаа чинь сэтгэлд нэг л хүрэхгүй байна шүү гэхэд багш ах нь хоол цай хийхдээ жаахан муу. Тэгэж байгаад сурах байх миний дүү уурлаад яахав гэсэн. Тэгтэл *******, талийгаач т хандаж таны өмнө байсан Заяа гэдэг багш ажилд их сайн хүн байсан. Таны энд хийх ажил бол постны гэр цэвэрлэж хоол хийж өгөх за юу гээд уурлаж эхэлсэн. Би тэр үед дундуур нь орж боль гэхэд ******* малын гоц халдварт өвчин гарсан бүсийг онцгой байдлын газар хариуцаж байгаа болохоор би энд шаардлага тавьж байна гэхээр нь би дахин юм ярилгүй орхисон. Тэгээд хэрэлдэж маргалдахаа больсон юм. Өдөр нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын нөхцөл байдлын мэдээ өгөх гэж уулан дээр гартал гар утасны цэнэг нь дуусч мэдээгээ өгч чадаагүй. Учир нь (Онцгой байдлын хээрийн штабаас өдөрт нэг удаа хяналтын постуудаар тойрон шалгаж бензин тос, түлш, хүнс зэргийг нь хангаж бас ажил үүргийг нь шалгаж явах байсан боловч 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр буюу намайг очсноос хойш хэрэг гарсан өдөр хүртэл шалгах ёстой хүмүүсээс хэн ч ирээгүй.) Уулнаас бууж ирээд гар утас унтраад мэдээ өгч чадалгүй ирлээ гэхэд ******* хяналтын 4 дүгээр пост руу холбоо барьчихаад ирье та хоёр гэртээ байж бай гээд 14 цагийн үед нутгийн иргэн гэх айлд очихоор явсан. Талийгаач бид хоёр хяналтын 3 дугаар постны гэрт хүлээж суутал багш надад хандаж ах нь ар гэртээ их ажилтай байгаа ахыг нь байхгүй болохоор сүйд болж байгаа тэгээд ч энд миний хэрэг алга. Ядаж байхад энэ ******* гэдэг хүүтэй хэл амаа олж чадахгүй юм. Ер 3 нь гэрлүүгээ буцдаг юм билүү гэхэд нь би багшид хандаж та явж болохгүй шүү нэгэнт ирсэн юм чинь байж байгаад дарга нарыг нь ирэхээр хэлээд явсан дээр байх. Би ч хэлээд өгсөн болно гэж хэлсэн. ******* 15 цагийн үед буцаж ирсэн. Тэгээд хяналтын 4 дүгээр постноос хүн ирж бензин гэрлийн ламп авч ирнэ гэж байна гэсэн удалгүй цагийн дараа хяналтын 4 дүгээр постноос онцгой байдлын албан хаагч э, *******, гэсэн 3 хүн манай постны гэрт ирсэн. Би хоол хийж өгсөн. Тэгтэл ******* хүмүүс ирсэн юм чинь мах шарж өгнө гээд шуудайтай мах гаднаас оруулж ирсэн. Дэд ******* нутгийн иргэн , нарыг дуудсан. Тэд ч удалгүй хүрч ирсэн. Нутгийн иргэн , талийгаач , бид 3 нөгөө махыг шарж өгсөн юм. Хяналтын 4 дүгээр постноос ирсэн 2 шил 0.5 граммын “” нэртэй архи гаргаж тэнд байсан хүмүүс бүгд хувааж ууцгаасан. Тэгээд орой болж нутгийн хүмүүс явсан. Хяналтын 3 дугаар постны гэрт *******, *******, *******, , талийгаач бид 6 үлдсэн. Талийгаач багш унтахаар хэвтсэн. Бусад нь хөзөр тоглож эхэлсэн. Тэгтэл ******* зүгээр тоглох уйтгартай юм мурийтай тоглоё гэхэд хариуд нь э юунд тоглох юм бэ гэхэд ******* маргааш Бүрд сумаас миний таньдаг нэг ах хот явна гэсэн тэгэхээр хожигдсон хоёр нь архи, тамхи захъя гэсэн бусад хүмүүс эсэргүүцэлгүй дэмжиж тоглоомоо үргэлжлүүлсэн. Тэгээд *******, ******* хоёр хожигдож удалгүй унтацгаасан юм. Өглөө 10 цагийн үед намайг босоход ******* талийгаач т хандаж ******* бид хоёр архи, тамхи захисан. Та бас юм захь гэж шалсаар байгаад талийгаач утсаар яриулж архи захиулсан. 11 цагийн үед *******, , нар хяналтын 4 дүгээр пост руу буцсан. ******* унтлаа гээд хэвсэн. Талийгаач гэр цэвэрлэж, би хоол хийсэн. Дараа нь гадуур орчинд хэсэгт хяналт хийж байгаад үдээс хойш нь толгой өвдөөд байхаар нь хэсэг хэвтсэн. Тэгтэл ******* босож намайг дуудаж босоорой орой болох гэж байна. Хяналтын 4 дүгээр пост руу явъя гэсэн. Би явахгүй гэтэл шалсаар байгаад намайг босгож би явахаас өөр аргагүй болж хяналтын 4 дүгээр пост руу явсан. Замдаа гэх айлд орж *******, *******тэй утсаар ярьж дараа нь цааш явсаар хяналтын 4 дүгээр постонд 17 цагийн үед очсон. Тэнд хоол идээд сууж байтал онцгой байдлын хээрийн штабаас *******тэй ярьсан. Миний ойлгосоноор 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бүх постоор тойрч хяналт шалгалт хийнэ гэсэн. Тэгээд *******ад орой болох гэж байна. Поструугаа буцах уу гэхэд байж бай хө захисан юм ирсэн байна. Жаахан хөзөр тоглож байгаад явна гээд тоглож эхэлсэн. Нөгөө архиа гаргаж ууцгаасан. Миний хувьд толгой өвдөж байсан болохоор нээх их уугаагүй. Тэгсгээд тоглохоо больж гэрийн хойд талд зассан наарны зүүн хойд талд суугаад *******, *******, ******* нарын хөзөр тоглохыг хараад сууж байтал талийгаач миний хажууд ирж суугаад надтай хэсэг ярьсан. Эхлээд надаас хэдэн хүүхэдтэй хаана төрсөн гэх ойр зуур хуучилж байснаа ах нь Бүрд сум явах хэрэгтэй байна. Ар гэрт ажил их хойд зам дээрээс машин тосоод суучихмаар байна. Миний дүү ахдаа тус бол зам дээр очоод суулгаад өгчих гэсэн. Би маш их гайхсан. Та чинь юу ярьж байгаа юм бэ. Би танд хэлсэн шүү дээ. Дарга нар нь удахгүй маргааш ирнэ гэсэн. Тэгэхээр нь хэлээд яваарай гэхэд жаахан сууж байгаад босоод гэрийн баруун хойд хэсэгт очиж суусан. Нэг харахад гэрээс гараад явсан байсан. Би араас нь гараад ийш, тийшээ хараад зогсож байтал гэрээс баруун хойд зүгт талийгаач алхаж байгаа харагдсан. Тэгтэл ******* гуайг харсан уу гэж асуухад нь тэр доор явж байгаа юм шиг байна гэхэд ******* араас нь гүйгээд явсан. Би бие засчихаад гэрт орохоор алхаж явтал талийгаач , э нарын зүгээс чанга чанга яриа сонсогдож хэрэлдээд ч байгаа юм шиг сонсогдож байснаа дуу нь намдаж чимээгүй болсон. Миний хажууд цахилгаан гаргадаг мотор дуугараад байсан болохоор яг юу яриад байгааг нь ойлгоогүй юм. Тэгээд л урдаас нь очихоор шийдэж яваад очиход талийгаач хоёр хөл дээрээ сөхрөөд тонгойсон 4 байдалтай сууж байсан. Дээлийнх нь урд энгэр хэсэг нь задгай. Бүс нь алдуурсан байдалтай сууж байсан. Тэгээд юу болсон талаар *******эс асуухад наад нэг юм чинь баашлаад явдаггүй гэсэн. Тэгээд би талийгаач гуайг босоорой босоорой гэхэд хөдлөхгүй суугаад байсан. Би газраас цас авч хоёр чих шанаа хэсгийг үрэхэд өндийж нааш хараад зүгээр бай би явахгүй гээд суугаад байхаар нь гэнэт миний уур хүрч битгий яваарай гээд гуйгаад байхад ямар зөрөөд хүн бэ гэж дотроо бодон уурлаж босооч гээд талийгаачийн ташаа хэсэгт нь нэг бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд талийгаач босоод ирсэн. Тэгээд явах гэтэл бүс дээлийн хормой нь хөлд нь чирэгдээд байхаар нь ийг дээлийг нь тайлаад авчих гэж хэлээд тайлуулсан. Тэгээд цааш постны гэрлүү явсан. Надад уурлаад чамайг ажилгүй болгоно муу гээд байсан. Тэгээд уурлах нь гайгүй болж ахыгаа явуулчих ах нь гэртээ харилаа гэхээр нь би хариуд нь та юу ч ярьсан хамаагүй. Намайг ажилгүй болгоно уу яана уу хамаагүй. Би таныг явуулахгүй гэхэд чи муу намайг хорихгүй шүү гээд дайрахаар нь урдаас нь нэг удаа цээж хэсэг рүү нь тийрч өөрөөсөө холдуулаад зүгээр явж чадахгүй байна уу гээд бариад авахад ах нь одоо зүгээр явна гэхээр нь би тавиад маргааш онцгой байдлын газраас хүмүүс ирэхээр хэлээд яв мэдэв үү гэхэд талийгаач ойлголоо гээд гэрлүү алхсаар надаас түрүүлээд гэрлүү орсон. Би араас нь ороход гэрийн хойд талд зассан наарны зүүн урд талд тамхи татаад сууж байсан. Би зүүн багананы дэргэд очоод өвлийн хүйтэнд хөлдөж үхэх гээ юу гэхэд чи намайг зодож байгаа юм уу гээд урдаас дайрахаар нь баруун хөлөөрөө талийгаачийн зүүн эрүү шанаа хэсэгт хөлийн бүтэн улаар нэг удаа жийсэн. Тэгтэл талийгаач хойш нааран дээр буцаад сууж ******* хөөе яаж байгаа юм боль гэхэд би больж хойшоо болсон. Тэгээд *******ад хандаж энэ архидалт хэтэрлээ явъя гэхэд нэг их тоохгүй болохоор нь талийгаач явъя гээд гараас нь хөтлөөд гэрээс гартал багш би явахгүй гээд гараа хүчтэй татахад нь би гарыг нь алдчихсан. Ард таг хийх сонсогдож би эргээд харахад талийгаач гэрийн босгийг толгойгоороо налсан байдалтай газар унасан байсан. Би талийгаач босгох гээд өндийлгөхөд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй бие нь чичирч байсан. Тэгтэл ******* наад ахын чинь царай нэг л бишээ гэж хэлсэн. Тэгээд би талийгаач цээжээр нь тэвэрч гэрт оруулсан. Гэрт оруулах үед талийгаачийн өмд нь шувтарсан байдалтай гэрийн босгон дээр тээгэлсэн. Гэрт зуухны баруун урд хэсэгт хэвтүүлсэн. Ахлагч ******* хиймэл амьсгаа хийж цээжин дээр нь хүчтэйгээр эхлээд 3 удаа, дараа нь дахиад 2 удаа дарсан. Удалгүй нас барчихлаа гэсэн. Ингээд газар хэвтүүлээд байж болохгүй гэж ******* хэлсэн. Тэгээд *******, *******, ******* бид 4 талийгаачийг өргөж нааран дээр гаргаж хэвтүүлсэн. Гэрт *******, *******, , ******* бид 5 байсан. Тэгээд би *******д хандаж дуудлага өгөөч гэхэд ******* хэлтэс рүү хүн нас барсан гэж дуудлага өгсөн. Дараа нь бид 5 хэсэг дуугүй суусан. Тэгээд би тэнд байсан хүмүүст хандаж энэ болсон явдлыг үнэн зөвөөр нь яриараарай гэхэд ******* чамайг хүн амины хэрэгт оруулахгүй ямар нэгэн өөр юм бодож олно гэсэн. Тэгээд би надад нэг санаа байна. Та нар зөвшөөрвөл гэхэд тэд бид зөвшөөрнө гэсэн. Тэгээд тэнд болсон явдлыг өөрөөр ярихаар тохирсон юм. Тухайн үед ингэж ярихаар тохирсон. 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой хяналтын 3 дугаар постноос *******, бид 3 хоёр шил архитай ирсэн. Түүнийг бүгд хувааж уусан. Тэгтэл талийгаач гараад явсан. Орж ирэхгүй болохоор нь би араас нь гарсан. Тэгтэл гэрийн баруун хойд зүгт хэвтэж байсан. Би очоод босгох гэтэл хөдлөхгүй байсан. Хөдлөхгүй байхаар нь цээжээр нь тэвэрсээр даахгүй зарим газар чирч явсаар гэрт оруулж ирсэн. Гэрт оруулж ирэхэд аль хэдийн нас барсан гэж хэлэхээр тохирсон юм. Тэгээд талийгаачийг чирсэн мөр гаргах хэрэгтэй байсан тул гэрт байсан хүмүүсийн дэргэд *******д хандан хоёулаа чирсэн мөр гаргая гэхэд ******* зөвшөөрч гэрээс гарч баруун хойд зүгт 70 орчим метрын цаана очоод тэндээсээ ийг чирсээр 5 гэрт орж ирсэн. Дараа нь уусан архины шилнээс хоёрыг нь авч үлдээд бусдыг хаячихъя гээд *******ад хэлтэл яаанаа би аль хэдийн бүгдийг нь хаячихсан шүү дээ гэсэн. Би *******эс хаана хаясан юм бэ гэхэд урд айлын эзгүй байшингийн дээвэр дээр нуусан гэж хэлсэн. Тэгээд гэрт , ******* нарыг үлдээгээд *******эр заалгуулан гэрээс урд зүгт 100 метрын цаана айлын эзгүй байшингийн дээвэр дээр нуусан архины шилнээс хоёрыг нь авч бусдыг үлдээгээд постны гэрт ирсэн. Удалгүй онцгой байдлын хээрийн штабаас 3 албан хаагч ирсэн. Дараа нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын хэсгийн төлөөлөгч эмч хоёр ирж үзлэг хийсэн. Хэсгийн төлөөлөгч юу болсон талаар асуухад нь тохирсноороо худал хэлсэн. Дараа нь үүр цайж байхад Өвөрхангай аймгийн Хархорин сумаас бүрэлдэхүүн ирж үзлэг хийж эхэлсэн. Бид нарыг тус тусад нь тусгаарлаж хэргийн талаар асууж эхэлсэн. Эхлээд тохирсоноороо худал хэлсэн. Хэргийн газрын үзлэг дундаа орж байсан. Тэр үед хүн нас барчихаад байхад худлаа хэлээд зогсож байсан өөрөөсөө ичиж намайг харж байсан хэлж хошууч дуудуулан хэргийн газар юу болсон талаар үнэн зөвөөр нь хэлж өгсөн юм. Цаг гарганы дараа бид нарыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын хэлтэс дээр авч ирсэн гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би хүүгээ бусдын гарт амиа алдсан гэдгийг 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 08 цаг 45 минутанд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын сургуулийн багш нараас над руу яриад таны хүүхдийн бие тааруу байна зүрх нь болохгүй болсон, ер нь найдваргүй болсон байна гэсэн мэдээ авсан. Тухайн үед миний хүүгийн зүрх зүгээр байх ёстойдоо өөр зүйл байна гэж дотороо бодсон. ...Би хотоос 24-ний өдрийн орой шууд хэрэг болсон газар нь очсон юм. Тухайн хэрэг болсон газар нь хяналтын пост бүхий гэрт ороод хүүгийнхээ цогцсыг харсан. хотод байхад хэл өгсөн хүн надад таны хүүгийн зүрх нь муу байна гэж хэлсэн учир хүүгийн нүүрэн дээгүүр бүтээсэн даавууг сөхөөд харахад миний хүүгийн нүүрэн хэсэг тэр чигтээ шалбарсан, хөл гар нь шалбарсан, санаатайгаар миний хүүг алсан байсан. Би тухайн гэрт юу болсон талаарх байдлыг нүдээр харахад гэрт байсан хүмүүс архи уусан байдалтай байсан. Гэрт дотор нүхтэй тал тоосго байсан бөгөөд цус болсон байсан. Тэгэхээр нь тэр тоосгоор миний хүүг зодож дээ гэж бодоод тэр тоосгыг аваад даавуунд боогоод Есөнзүйл суманд гэртээ байлгаж байгаа. Шаардлагатай гэвэл та бүхэнд гаргаж өгнө. Хүүгээ алдсандаа маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Хүүгээ төрийн гарт алдсандаа маш их гомдолтой байна. Оршуулга буяны ажил болох үед Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Бүрд, Хархорин сумдуудын нутгаар маш их цас орсон машин тэргээр явахад хүндрэлтэй байсан бөгөөд Бүрд сумын хүн нутаглуулдаг газарт ямар ч машин очих боломжгүй байсан учир Өлзийт сумын нутагт хүүгээ хөдөөлүүлсэн. Ингэж нааш цааш явахад машин тэрэгний бензин шатахуун маш их орсон, хол ойроос ирсэн хүмүүсийг нааш цааш нь зөөвөрлөх, буян номын цайллага хийх зэрэгт 5 891 820 төгрөг зарцуулагдсаныг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 27-28 дугаар хуудас/, 6 Яллагдагч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Талийгаачийн ташаа руу нь нэг удаа өшиглөсөн, бөгс гуя хэсэг рүү нь өшиглөсөн. ....Талийгаачийн нүүрний зүүн шанаа хэсэгт гутлын бүтэн улаар нь өшиглөхөд хойшоо болоод суудал дээрээ суусан..." гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 57 дугаар хуудас/, Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Ойролцоогоор 7-8 шил “” нэртэй 0,5 литрийн архийг ууж хэрэглэж дууссан. ...Миний ард зогсож байснаа ахын нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөж унагаасан. Тэгээд ийг дайрах гэхээр нь би босож салгасан. ...Намайг сууж байхад өнгөрдөг ыг заамдаж босгоод дагуулж гаргах гэхлээр нь би одоо яах гээд байгаа юм бэ болиоч гэж хэлэхэд одоо би ахыг цохиж зодохгүй. Би өөрөө мэдэж байна ахтай гараад юм ярих гэсэн юм гэж хэлээд гарсан. ... өнгөрдөг ах ыг чирээд гэрт оруулж ирсэн. Тэгэхэд бид хоёр шууд босоод очсон чинь ахын өмд нь гэрийн босгон дээр тээглээд хагас шувтарсан. Тэрнийхээ дараа ах ухаан алдчихлаа гэж хэлсэн. Би шууд өмдийг нь татаад хүзүүний гүрээний судсан дээр нь дарж үзсэн. Намайг үзэж байхад гэрт байсан хүмүүс бүгд босоод ирсэн. ах бид хоёрыг тойроод зогсож байсан. Тэрний дараагаар би өөрөө хиймэл амьсгал ахад хийсэн. Эхний удаа хийгээд хоёр дахь удаагаа хийхэд эхний удаа Хийсэн агаарыг шууд үлээсэн. Тэгэхээр нь би нас барчихсан юм биш үү гэж хэлээд миний хойно зогсож байсан ыг эмнэлэг, дууд гэж хэлсэн. ...Миний мэдэхээр талийгаач газар ойчоогүй. Харин талийгаачийг гаднаас оруулж ирэхэд үүдний босго хэсэгт өмд нь тээглэн өвдөгөө хүртэл шувтарсан байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр ххийн 65-66 дугаар хуудас/, Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дахин мэдүүлсэн: "...Тухайн үед тамхи татаад сууж байсан миний хойно баганы хажууд зогсож байсан. Тэгсэнээ гэнэт талийгаачийн толгой руу хүчтэй өшиглөөд дахин зодох гээд дайрахаар нь би болиулаад ийг чи яаж байгаа юм гээд хойш нь татахад за за ойлголоо гээд больсон. Тэгсэнээ гэнэт талийгаачийг заамдаад босгох гэхээр нь чи одоо болилдоо яасан гэж ахыг зодох гээд байгаа юм гэхэд зүгээрээ мань ахтай гадаа гараад юм ярьчихаад ороод ирье гэсэн. Тэгэхээр нь за за гайгүй байх гэж бодоод орхисон. талийгаач ахыг заамдаад чирээд аваад гарсан. ...Гаднаас талийгаачийн ар нуруунаас нь 2 суганаас нь тэвэрсэн хөл бөгсөн биеийг чирсэн байдалтай орж ирсэн бөгөөд ах ухаан алдчихлаа гэж хэлээд зуухны хажууд газар хэвтүүлсэн. Талийгаачийн бөгсөн бие нь ил гарсан, цээж нь сөхөгдсөн хамаг бие нь шороо болсон байдалтай орж ирсэн бөгөөд ******* чи яачихваа гэж хэлэхэд пизда чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн. Тэр үед бид босож ирээд гүрээний судсан дээр нь дарж үзэхэд цохилохгүй болохоор нь хиймэл амьсгаа хийсэн чинь урдаас хэхрээд байгаа юм шиг чимээ гараад байсан. ...Талийгаачийн хувцас хунар нь шороо цас болсон нүүр нь улайсан байдалтай байсан. Тэр үед ээс хаачаад ирэв гэж асуухад ахыг хойно замын тэндээс авчирлаа гэж байсан. ...Тухайн үед талийгаачийн толгой руу өшиглөсний дараа боль гээд болиулсан. Тэгсэн чинь мань чинь одоо ахтай муудалцахгүй зүгээр байна гэж хэлээд шууд талийгаач дээр очоод заамдаж аваад үүд рүү чирээд гарсан. Тэгэхэд талийгаач ямар нэгэн үг хэлэхгүй, гулжигнасан байдалтай байсан бөгөөд ******* чирэгдээд гарсан. ...Тухайн үед талийгаачийг зодсон тэгэхээр энэ гэмтлүүдийг учруулсан байх гэж бодож байна. ...Миний мэдэж байгаагаар талийгаачийг ээс өөр хэн ч цохиж зодоогүй..." гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/, 7 Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би тэр үед орондоо орчихсон яриаг сонсоод хэвтэж байсан. Тэгтэл багш ахыгаа зодож байгаа юм уу хавирга хугарчихсан юм биш үү гэж ярьж байх нь сонсогдсон. Тэгээд л ноцолдож байгаад пад хийгээд өшиглөж байгаа бололтой байсан. өшиглөж байгааг бол би хараагүй. Хөөе яаж байгаа юм бэ. Ухаан алдаад ойчлоо шүү дээ гэж нөгөө хэд босоод ирчихсэн байсан. Тэгээд л орноос босож хувцасаа өмсөөд очтол зуухны баруун урд хэсэгт дээшээ харчихсан гэзар хэвтэж байсан. ...Тэгээд сүүлийн өшиглөж байгаа чинь илүүдэж байхгүй юу яах гэж өшиглөж байгаа юм бэ гэж ******* , нар хэлсэн. ...Бид 6 нийт 8 шил архий ууж хэрэглэсэн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69-70 дугаар хуудас/, Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дахин мэдүүлсэн: "...Тэгээд нэг их удалгүй талийгаач ах гэрт орж ирээд нааран дээр суусан. Үүний дараахан гэрт , нар цувраад гэрт орж ирсэн. Тэгж байтал талийгаач ах ******* хандаж чи ахыгаа зодож байгаа юм уу 2 хавирга хугарсан юм шиг байна гэж хэлж байсан. Тэгэхэд би орондоо унтаж байсан бөгөөд төд удалгүй талийгаач ахыг өшиглөчихлөө яаж байгаа юм гэсэн. Тэр үед би босоод ирэхэд ийг бариад авсан байсан. Тэгэхэд мань чинь зүгээр зүгээр ахтай юм яриад ороод ирье учраа олоодхъё гээд талийгаач ахын энгэрээс заамдаж татаж босгож ирээд гаръя гээд чирээд гарсан. Талийгаач ийн өмнөөс эсэргүүцээд хэл амаар доромжлоод янз бүр болоод байсан зүйл байхгүй. Тэгэс гээд ийн гарын аясаар дагаад чирэгдсэн байдалтай гарсан. Тэгээд удалгүй талийгаач ахыг өргөөд ороод ирэх шиг болсон. , Мөн-Эрдэнэ нар очсон ухаан алдсан юм биш үү гээд байсан. Тэгээд талийгаачийн цээжин дээр дарж хиймэл амьсгал хийгээд удалгүй нас барчих шиг боллоо д мэдэгдээрэй гэхээр нь би Бүрд сум руу ярьж дарга руу ярьж хэлсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр ххийн 63-67 дугаар хуудас/, Гэрч *******ий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... талийгаачийг чирээд гэрт орж ирсэн. Гэрийн зуухны баруун хэсэг газар дээш харуулан хэвтүүлсэн байдалтай энэ нэг л эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгсэн чинь онцгой байдлын аврагч гэх залуу хиймэл амьсгал хийж анхны тусламж үзүүлсэн. Тэгээд ерөөсөө амьсгалахгүй байна гэж хэлэхээр нь би ойроос ажиглаж харсан тэгээд амьсгалж чадахгүй байгааг анзаарсан. Тэгэхээр нь би нааран дээр нь тавьж байрлуулах хэрэгтэй гэж хэлээд , , нарын хамт талийгаачийг нааран дээр хэвтүүлэн тавьсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 73-74 дүгээр хуудас/, Гэрч ий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Намайг гэрээс гарахад гэрийн баруун хэсэгт зогсож байсан. Харин талийгаач доод зам руу явган алхаж байсан. ыг тэр явж байна гэж хэлсэн. Тэрний дараагаар би ийг үлдээгээд ын араас очиж уулзаад буцаж харъя гэж хэлсэн чинь тухайн үед би гэртээ харьмаар байна гэж хэлсэн. Тэгээд юм яриад сууж байсан чинь араас ирээд явцгаая гэж хэлсэн. Тэгээд ыг явахгүй байхлаар нь цасаар нүүр хэсгийг нь угаасан. Тэгтэл явахгүй суугаад байсан. түүний хэвлий, хонго хэсэг рүү нэг нэг удаа өшиглөсөн. Тэрний дараагаар талийгаач босоод дөрөвдүгээр пост руу явсан. Тэгээд явж байхад нь араас нь гүйж очоод 8 ыг гүйгээд яв гүйж чадахгүй байна уу пизда минь гэж хойш татаад газар унагаасан. Тэрнийхээ дараа хоёроос гурван удаа өшиглөсөн. ...Тэрний дараа гүйгээд явж чадахгүй байгаа бол чирээд явна гэж хэлээд өмд цамц зэргээс нь хэсэг чирсэн. ...Гэрт орж ирээд , талийгаач нар маргалдсан. Тэр үед талийгаачийн толгойн зүүн талаас нь 1 удаа өшиглөсөн. Тэр үед талийгаач нааран дээр сууж байсан ба урд хэсэг рүү нь унасан. Талийгаач яг аль талаараа унасныг анзаараагүй. Тэр үед ийг болиоч гэж хэлсэн. Тэгтэл байж бай би авч гараад гадаа юм ярина гэж хэлээд ыг чирээд гэрээс гарсан. Тэгээд удалгүй ыг чирээд орж ирсэн. Гэрт оруулж ирж байх явцад талийгаачийн өмд босгон дээр тээглэн хагас шувтарсан. ыг гэрийн баруун хэсэг зуухны хажууд газар хэвтүүлсэн. анхны тусламж үзүүлэн хиймэл амьсгал хийсэн. Тэгээд эмнэлэг дуудна гэж хэлээд гэрээс гарч утсаар ярьсан. ...Миний мэдэхээр талийгаачийг 5 удаа өшиглөсөн. Гэрт нэг харин гэрийн өөр хоёр газар хоёр хоёр удаа өшиглөсөн. Бид нарыг 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой хөзөр тоглож архи ууж байхад талийгаач ын ил харагдах газар ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. ...Зодуулсны улмаас нас барсан гэж бодож байна. талийгаачийг гэрт өшиглөхөд талийгаач нааран дээр сууж байснаа урагшаа ойчсон. Талийгаач тухайн үед өмд цамцтой орж ирсэн дээлийг нь би гаднаас барьж орж ирсэн. Талийгаачийн дээлийг нь гадаа байхдаа тайлуулсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/, Гэрч ий мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 23- ны өдөр дахин мэдүүлсэн: "...Талийгаач ах постны гэрлүү буцаж явахгүй гээд суугаад байхаар нь нүүрийг нь цасаар угааж байхдаа газар хэвтүүлсэн. Тэгээд босооч пизда гэж талийгаач т хандаж хэлсэн. Тэр үед талийгаач босохгүй газар хажуугаар хэвтэж байхад талийгаач ын хэвлий рүү нэг удаа өшиглөсөн, араас нь хонго руу нь нэг удаа өшиглөсөн тэгэхэд талийгаач босоод ирсэн. руу гүйж очоод дээлнийх нь араас татаж газар унагаасан тэгэхэд талийгаач хажуугаараа хараад унасан бөгөөд талийгаачийн хэвлий рүү 2-3 удаа өшиглөсөн. ...Би ийн хамт гэр лүү ороход талийгаач ах гэрийн хойно зассан наарны зүүн талд хаалга руу хараад сууж байсан. Тэгэхэд талийгаач ах ******* хандаж миний дүү чи ахыгаа яаж байгаа юм бэ миний хоёр хавирга хугалчихлаа шдээ гэж хэлэхэд яасан гэнээ яасан гэнээ хэдэн хавирга хугалсан гэнээ гэж хэлээд гэнэтхэн талийгаачийн толгойн зүүн чихний ар хэсэг рүү хүчтэй өшиглөсөн. Энэ үед чи одоо болиочдээ гээд ийг болиулсан. Тэгэхэд талийгаач хойшоо нааран дээр дээшээ хараад унасан. Тэгэхэд за за би одоо зүгээр одоо ахыг дахиж зодохгүй зүгээр хамт гарч юм яриад орж ирье гэж хэлээд талийгаачийн энгэрээс нь чирээд гарсан. Тэгэхэд талийгаач алхаж чадахгүй газар чирэгдээд гарсан. Тэгээд нээх их удалгүй талийгаач ахын араас нь барьсан газар чирээд орж ирсэн. Тэгэхэд талийгаачийн өмд нь гэрийн босгон дээр тээглэж шувтараад хагас шувтарсан байдалтай орж ирсэн. талийгаачийг зуухны хажууд газар хэвтүүлсэн энэ үед босож ирээд талийгаачийн гүрээний судсыг барьж үзээд цээжин дээр нь хиймэл амьсгаа хийсэн. Тэгэхэд талийгаач сонин дуугаар хэхэрээд байсан. Тэр үед талийгаачийг нас барчихлаа чи хүн алчихлаа шдээ гэж ******* хандаж хэлэхэд чимээгүй зогсоод байсан. Тэгээд дуудаж мэдэгдсэн байгаа. ...Талийгаач ах нааран дээр суугаад чи ахыгаа яагаад зодож байгаа юм гэж хэлээд сууж байхад яасан гэнээ яасан гэнээ хэдэн хавирга хугарсан гэнээ гэж хэлж байснаа гэнэт өшиглөсөн юм. Энэ үед ийг боль гээд болиулсан. ...Талийгаачийг харахад нүүрний хэсэг нь нэлээн их 9 зулгарсан шалбарсан шархтай байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Талийгаачийн нүүрийг хатуу цасаар үрэхэд тэр зулгарсан шархнууд үүссэн байх. ...Талийгаачийн нүүрэнд үүссэн зулгаралтуудыг цасаар үрж байхад учруулсан байх гэж бодож байна. Талийгаачийн биед үүссэн бусад гэмтлүүдийг талийгаачийг газар чирж байхад үүссэн байх гэж бодож байна..." гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 35-39 дүгээр хуудас/, Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Тэнд очиход , , , , Бүрд сумын татварын байцаагч , Онцгой байдлын хээрийн штабын дарга ахмад , салаан захирагч, эмч гээд нэг ахлах залуу, жолооч ахлах нар байсан. Талийгаач нь гэр дотор гэрийн хойд талд байрлуулсан наарны баруун тал хэсэгт дээгүүр нь юм бүтээсэн байдалтай байж байсан. Сумын эмч үзлэг хийлгэхэд нас барсан хүн байна гэсэн. Сумын эмч үзлэг хийхдээ гүрээний судсыг дарж үзэх, гарын судсыг бариад хамар хэсэгт нь гараа ойртуулж амьсгал шалгах зэрэг ажиллагааг явуулсан. Тэгээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би д дуудлага өгсөн. ...Талийгаачийн биеийн нүүр хэсэгт зулгарсан, толгойн дагз хэсгээс цус гарсан байдалтай байсан. ...Эсгий гуталтай, сааралдуу өнгийн ногоон цамц, хар өмдтэй байсан. Сааралдуу цамц нь суга хавиараа урагдсан байгаа харагдаж байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88-90 дүгээр хуудас/, Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Энэ дуудлаганд би хэсгийн төлөөлөгч ийн хамт очсон. Тэнд очиход бүх хүмүүс гэрт байсан. Талийгаач ыг гэрийн хойд хэсэгт байрлах наарны баруун зах хэсэгт дээшээ харуулсан байрлалтай дээгүүр нь орны бүтээлгээр бүтээсэн байдалтай байсан. Би тэнд очоод орны бүтээлгийг сөхөж үзэхэд талийгаачийн нүүр хэсэгт духны хэсэг болон хоёр шанаа, хамар хэсэгт зулгарсан шинэ шархтай байдалтай байсан. Би гүрээний судсыг дарж үзэх, хамрын амьсгал шалгах зэрэг үзлэгийг хийхэд амьсгал хураасан байгаа болох нь тогтоогдсон..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 92 дугаар хуудас/, Шинжээч эмч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь үхэлд шууд нөлөөлөх гэмтэл байх боломжтой. Олон хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах боловч амь насанд шууд аюул учруулахгүй. ...Талийгаачийг газар хажуугаар нь хэвтэж байхад нь цээжний урдаас өшиглөхөд зүүн хавирганы эгэмний гадна шугамаар 6,7,8 дугаар хавирганы хугарал үүсэх боломжтой юм. Цээжний баруун 9,10,11 дүгээр хавирганы хугарал нь хэвтээ болон суугаа байрлалд цохилтын улмаас үүсэх боломжтой. ...Цасаар хүний нүүрийг угаахад энэ гэмтэл үүсэх боломжгүй юм. Энэ гэмтэл нь цохих, унах, чирэгдэх, нидрэгдэх үед үүсэх боломжтой гэмтэл юм. ...Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тоосго мод хатуу арзгар ултай гутал, болон бусад мохоо хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тус үүссэн шархны эсрэг талд буюу зүүн тал бөмбөлөгийн дунд хэсэгт аалзан бүрхүүл доорх хар хүрэн өнгийн зузаан цус хуралт гэмтэл тогтоогдсон байгаа нь тус шархнаас тухайн зүүн тал бөмбөлөгийн дунд хэсэгт үүссэн цус харвалт гэмтэл үүсгэгдсэн байх боломжтой юм. Учир нь тархины цус харвалт, цус харвалт, тархины няцрал гэмтэл нь хүч үйлчилсэн цэгнийхээ эсрэг талд үүсдэг. ...Ийм гэмтэл авсан хүн орчинтойгоо харьцаж үйл хөдөлгөөн хийх ямарч боломж байхгүй. Учир нь аалзан бүрхүүл доторх цус харвалт бүхий гэмтэл хар хүрэн өнгийн зузаан тархины далан хувилруу гүн орсон цус харвалт байсан. Тийм учраас өөртөө үйлчлэх хөдөлгөөн хийх боломжгүй гэж үзэж байна…” гэх мэдүүлэг /4 10 дүгээр хх-ийн 138-142 дугаар хуудас/, Шинжээч эмч *******ийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дахин мэдүүлсэн: "...Цээжин дээр хиймэл амьсгал хийх үед энэ гэмтэлүүд үүсэх боломжгүй. Учир нь талийгаачийн биед үүссэн олон хавирганы хугарал гэмтэл нь шууд хугарал үүссэн гэмтэл байсан..." гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 144 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 31 тоот актын: "...1.2. Талийгаач ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба унах, цохигдох, хатуу биет мөргөх, дээрээс хатуу биет унахын аль ч үед үүсэх боломжтой. 4. Гэмтэл үүсгэгдсэн чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь биеийн аль ч байрлалд үүсэх боломжтой. 5. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба шарх, зулгаралт нь тав тогтоогүй, байдал толгой нүүрний хэсгийн бохирлогдсон, хатсан шингэн цус зэрэг гэмтлээрээ шинэ гэмтэл болно. 6. Талийгаачийн биед учирсан тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтлийн үед ярих явах зэрэг үйлдэл хийх боломжгүй. 7. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 8. Талийгаач ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 9. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй..." гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 136-137 дугаар хуудас хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 323 дугаартай: “...1. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. ******* нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. 4.******* нь Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд урьд нь бүртгэгдэж байсан болон хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна..." гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 210 дугаар хуудас/, Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоол, яллагдагчаар цагдан хорих шүүгчийн захирамж /1 дүгээр хх-ийн 110, 116 дугаар хуудас/, Шүүгдэгч *******ийг ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1 дүгээр хх-ийн 150 дугаар хуудас/ зэрэг болно. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "" гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн хязгаарлалтын бүсэд томилогдон ажиллаж байх үедээ иргэн алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь 11 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 23-24, 27-28 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 31 тоот актын: "...1.2. Талийгаач ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба унах, цохигдох, хатуу биет мөргөх, дээрээс хатуу биет унахын аль ч үед үүсэх боломжтой. 4. Гэмтэл үүсгэгдсэн чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь биеийн аль ч байрлалд үүсэх боломжтой. 5. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба шарх, зулгаралт нь тав тогтоогүй, байдал толгой нүүрний хэсгийн бохирлогдсон, хатсан шингэн цус зэрэг гэмтлээрээ шинэ гэмтэл болно. 6. Талийгаачийн биед учирсан тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтлийн үед ярих явах зэрэг үйлдэл хийх боломжгүй. 7.Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 8.Талийгаач ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 9. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй..." гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 136- 137 дугаар хуудас хуудас/, шинжээч эмч *******, *******, Т., э, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд /1 дүгээр ххийн 65-66, 69-70, 73-74, 75-76, 4 дүгээр хх-ийн 35-39, 46-47, 63-67, 136-137, 138-142 дугаар хуудас/, яллагдагч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 57 дугаар хуудас/, түүний шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй тул гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаах, шинжээч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийг зөрчиж буюу шинжээч томилсон дүгнэлт гаргаагүй байхад цогцост задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргасан, шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байх тул мөн хуулийн 27.5-т зааснаар нэмэлт, болон дахин, багаар өөр шинжээчдээр дүгнэлт гаргуулах зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтэй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тэрээр гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй, гэрчүүдийн мэдүүлэг ноцтой зөрүүгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолыг цогцост задлан шилжилгээ хийсний маргааш гаргасан нь зөрчил боловч энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд мөн хэргийн оролцогчдийн эрхийг зөрчсөн зүйлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээний хүрээнд хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохиролд нийт 5 891 820 төгрөг 12 нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангах 5 565 860 /таван сая таван зуун жаран таван мянга найман зуун жар/ төгрөгийг *******ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ад олгож, нотлох баримтгүй үлдэх 325 960 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь 148 хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй 40 размерын 1 хос гутал, тамхины иш, тал тоосго зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар *******ийн өмчлөлийн гэрчилгээний 000274061, улсын бүртгэлийн дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг 11 дүгээр гудамж 27 тоот 836 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн зүйлсийг хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой ******* ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******ийг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар *******д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар *******ийн цагдан хоригдсон 148 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол нийт 5 891 820 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангах 5 565 860 /таван сая таван зуун жаран таван мянга найман зуун жар/ төгрөгийг *******ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ад /Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар баг Мөнхбулуг 2 дугаар гудамж 7 тоотод оршин суух олгож, үлдэх 325 960 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич 13 нэхэмжлэх эрхтэйг, *******ийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй 40 размерын 1 хос гутал, тамхины иш, тал тоосго зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар *******ийн өмчлөлийн гэрчилгээний 000274061, улсын бүртгэлийн дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг 11 дүгээр гудамж 27 тоот 836 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, битүүүмжлэгдсэн зүйлсийг хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА Р.АЛТАНЦЭЦЭГ ШҮҮГЧИД Б.САРАНТУЯА