| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2017/0107/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/76 |
| Огноо | 2017-08-18 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/76
|
|
МОНГОЛУЛСЫНЭРИЙН өмнөөс
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Н.Цогтбаяр,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Аптанчимэг,
Шүүгдэгч өмгөөлөгч: С.Чулуунаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3- т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Тд холбогдох эрүүгийн 201703000105 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 22 настай, яс үндэс халх, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөөнд туслах найруулагч ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 17-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Сын Т/РД: ../
Яллагдагч С.Тнь 2017 оны 02 дугаар сарын 19-ний орой Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Цагаан хаалга гэх газарт 65-25 УНУ улсын дугаартай, Тоёота Кроун маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчих”, мөн дүрмийн 15.1.а. дахь хэсэгт заасан “Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээр өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Э.Бг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 20 цагийн үед Цагаан хаалга өнгөрөөд явж байхад өөдөс ачааны 2 машин ирж явсан. Би холын гэрлээ ойрын гэрэл рүүгээ шилжүүлсэн боловч өөдөөс ирж байсан 2 машин холын гэрлээ шилжүүлэхгүй байсан. Би машиныхаа 2 гэрлийн анивчлуулаад хурдаа хасаад зөрөх агшинд нэг зүйл мөргөсөн. Миний өөдөс ирж байсан 2 машин гэрлээ шилжүүлээгүй явсан талаар миний ард явсан машины жолооч хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн байсан гэв.
Эрүүгийн 201703000105 дугаартай хэргээс:
Хохирогч Ш.Эын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 02 дугаар сарын 19-ний өглөө хүү Б Хотонт сум руу хог түүж, хэдэн төгрөг олохоор өөрийнхөө мотоцикльтой ганцаараа явсан. Орой ирнэ гэж байсан чинь ирэхгүй 2 хонохоор нь төрсөн ах С, миний төрсөн дүү Стай хамт араас нь явсан чинь Цэнхэр сумын төвд хүн нас барсан гэж сонсоод эмнэлэг дээр нь цогцос хадгалах газар орж үзсэн чинь хүү Б мөн байсан гэсэн. Юу болсон талаар асуусан чинь зам тээврийн осолд орж нас барсан гэж байсан...” /хх-ийн 44 дүгээр хуудас/
Гэрч Э.Сгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 02 дугаар сарын 18-ны өглөө төрсөн дүү болох талийгаач Бтай хамт өөрийнх нь Чансаа маркийн мотоциклиор Хотонт сум руу хог түүж, мөнгө олох ажлаар яваад орой нь 22 цагийн үед ирсэн. Маргааш нь буюу 2 дугаар сарын 19-ний өглөө дүү Б ганцаараа явсан. Надад явах талаараа хэлээгүй, манайхаар орж ирээд 9 цагийн үед гараад явсан. Хотонт явснаас хойш ирэхгүй 2 хонохоор нь С ахтай хамт урдаас нь хайгаад явсан. Цэнхэр сумын гүүрэн дээр Цэнхэр сумын цагдаатай таараад 2-3 хоногийн өмнө гэрээсээ гарсан дүүгээ хайж яваа талаараа хэлсэн чинь осолд орж нас барсан нэг хүн эмнэлгийн цогцос хадгалах газарт байгаа гэхээр нь очиж үзсэн чинь мөн байсан. Ослын газар очиж үзсэн чинь замын хажуугийн хөвөөн дээр цус гарсан мөртэй, өөр ямар нэгэн мөр гээд байх зүйлгүй, мотоцикль, машины эвдэрсэн эд ангиуд зам дээр болон замын хажуугаар их байсан. Бгийн өөрийнх нь мотоцикль эд ангиуд бүрэн бүтэн байсан. Өмнөх шөнө нь хамт яваад харанхуй болсноос хойш 22 цаг болж байхад аймагт ирсэн. Гэрэл дохио бүрэн байсан. Харин ослын дараа техникийн шинжилгээ хийхэд гэрэл дохио асахгүй байсан. Ослоос болж асахгүй болсон байх гэж бодож байна. Урд гэрэл дохио нь хагараагүй байсан ч асахгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/
Гэрч Ч.Тын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос аймагт гэртээ ирэхээр хамаатны дүү Тгийн машинд суугаад миний төрсөн охин Х, Жнарын хамт дөрвүүлээ гарсан. Архангай аймгийн Цэнхэр сумын төв рүү орох гэж явах замд цагаан хаалга дөнгөж өнгөрөөд явж байтал 2 том ачааны машин зөрсөн. Би жолоочийн хажуу талд унтаагүй, замаа хараад явж байсан болохоор ослыг сайн харсан. Урд ямар нэгэн гэрэл гэгээ байхгүй, юу ч харагдахгүй, харанхуй байсан. 2 ачааны машин зөрж, сүүлийнх нь ачааны машинтай зөртөл зам дээр нэг юм тулж, шууд мөргөсөн. Мөргөхөөс өмнө мотоцикпь харагдаагүй болохоор юу мөргөсөн гэдгийг мэдээгүй. Машинаас буугаад иртэл зам дээр мотоцикль нь унасан, зам дээр нэг эрэгтэй хүн унасан байсан. Тэгээд л цагдаа руу эмнэлэг рүү хойно явж байсан машины хүний утсаар дуудлага өгсөн. Мотоцикль явж байсан уу, зогсож байсан уу гэдгийг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/
Гэрч Л.Хгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн төв орохоор гарсан. Яг хэдэн цагт гарсан гэдгээ мэдэхгүй байна. Тэгээд орой бүрэнхий болоод харанхуй болсон байхад Цэнхэр сумын цагаан хаалга өнгөрч явах үед бид нартай 2 ачааны том машин зөрсөн. Тэр үед машин зөрөх үед Тхурдаа хасаад зөртөл түс гээд юм мөргөөд зогссон. Бид нарыг буугаад иртэл нэг хүн, машины урд зам дээр унасан байсан. Тухайн үед Тгийн машинд Жэгч, ээжТ бид нар байсан өөр хүн байгаагүй. Би хойно сууж явсан болохоор зам дээр мотоцикпь, хүн огт хараагүй, зам руу анзаараагүй яг жолоочийн арын суудалд сууж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар хуудас/
Гэрч Н.Эийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...орой 20 цагийн орчим Архангай аймгийн Цэнхэр сумын цагаан хаалга дөнгөж өнгөрөөд явж байхад урд жижиг суудлын цагаан өнгөтэй машин 500 метр орчим зайтай явж байсан. Хажуугаар нь хоёр том ачааны машин зөрсөн. Тэгэхэд урд явсан цагаан машин зам дээр зогсчихсон, гүперийнх нь хэлтэрхийнүүд тарчихсан байхаар нь би бууж очиж зайнаас харахад машины урд мотоцикль зам дээр хэвтчихсэн, эрэгтэй хүн ам хамраас нь цус гарчихсан дээшээ хараад хэвтэж байсан. Би мотоцикльтой хүн явж байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч М.Бат- Эрдэнийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 14 тоот шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 74-76 дугаар хуудас/
Шинжээч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Жолооч С.Тнь замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 .а, мөн дүрмийн 1.5 дахь заалтыг зөрчсөнөөс осол гарсан, осол гарахад өөр нөлөөлсөн ямар нэгэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Тгийн явж байсан чиглэлийн эсрэг 2 том оврын ачааны машин зөрсөн гэж тайлбаруудад тусгагдсан байсан ч 2 ачааны машин зөрсөн гэдгийг нотлох баримт байхгүй, өөдөөс ирсэн машины гэрэлд гялбасан тохиолдолд Таваарын гэрлээ асааж, хурдаа хасаж, зогсоох арга хэмжээ авах ёстой байсан, энэ заалтыг бүхэлд нь дүгнэлт дээр тусгасан байгаа. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт зааснаар жолооч ямар ч тохиолдолд бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчих шууд үүрэгтэй. Тухайн үед зөрсөн гэх том оврын авто машин холын болон ойрын гэрэлтэй байсан эсэхийг мэдэх боломж байхгүй. Том оврын машин ойрын гэрэл нь ч тод байх боломжтой. Үнэхээр Тгялбаад түүнд юм харагдахгүй байсан юм бол гэрлээ дахин дахин шилжүүлж, аваарын гэрлээ асааж, хурдаа хасаж зогсоох арга хэмжээ авах ёстой байсан. Гялбасан бол зөрөхөөс өмнө тодорхой зайнаас гялбасан байх ёстой, зөрөх хүртэл зогсоох арга хэмжээ авч чадна. Мотоциклийн гэрэлтүүлэх хэрэгслүүд тухайн үед ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй, М.Энхбат шинжээчээс гэрэл нь ослоос болж асахгүй болсон эсэхийг тодруулах шаардлагатай, хэрэв гэрэлтүүлэх хэрэгсэлгүй явсан бол замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а заалтыг зөрчсөн гэж үзнэ, энэ зөрчлийг осол гарахад нөлөөлсөн гэж миний хувьд үзсэн ч ослын үндсэн шалтгаан болохгүй, энэ осол бол Тгийн аюулгүй байдлаа хангаж чадаагүй хөдөлгөөн үргэлжлүүлсэн үйлдлээс болж гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч
О.Ч, Х.Н, Б.Ч нарын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/
Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын инженер М.Энхбатын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93-95 дугаар хуудас/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Отгонжаргалын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102-104 дүгээр хуудас/
Эд хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 66 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 115-116 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургууд /хх-5-12/ зэрэг
болно.
Шүүгдэгч С.Тнь2017 оны 02дугаар сарын 19-ний орой Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Цагаан хаалга гэх газарт 65-25 УНУ улсын дугаартай, Тоёота Кроун маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээрзорчих”, мөн дүрмийн 15.1 .а. дахь хэсэгт заасан “Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээр өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Э.Бг дайрч амь насыг нь хохироосон болох нь хохирогч Ш.Эын мэдүүлсэн: “...Цэнхэр сумын төвд хүн нас барсан гэж сонсоод эмнэлэг дээр нь цогцос хадгалах газар орж үзсэн чинь хүү Б мөн байсан гэсэн. Юу болсон талаар асуусан чинь зам тээврийн осолд орж нас барсан гэж байсан...” /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Э.Сгийн мэдүүлсэн: “...Цэнхэр сумын гүүрэн дээр Цэнхэр сумын цагдаатай таараад 2-3 хоногийн өмнө гэрээсээ гарсан дүүгээ хайж яваа талаараа хэлсэн чинь осолд орж нас барсан нэг хүн эмнэлгийн цогцос хадгалах газарт байгаа гэхээр нь очиж үзсэн чинь мөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/, гэрч Ч.Тын мэдүүлсэн: “...2 ачааны машин зөрж, сүүлийнх нь ачааны машинтай зөртөл зам дээр нэг юм тулж, шууд мөргөсөн. Мөргөхөөс өмнө мотоцикпь харагдаагүй болохоор юу мөргөсөн гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрч Л.Хгийн мэдүүлсэн: “...Тухайн үед Тгийн машинд Жэгч, ээж Т бид нар байсан өөр хүн байгаагүй. Би хойно сууж явсан болохоор зам дээр мотоцикль, хүн огт хараагүй, зам руу анзаараагүй яг жолоочийн арын суудалд сууж явсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 51-53 дугаар хуудас/, гэрч Н.Эийн мэдүүлсэн: “...урд явсан цагаан машин зам дээр зогсчихсон, гүперийнх нь хэлтэрхийнүүд тарчихсан байхаар нь би бууж очиж зайнаас харахад машины урд мотоцикль зам дээр хэвтчихсэн, эрэгтэй хүн ам хамраас нь цус гарчихсан дээшээ хараад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 58 дугаар хуудас/, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч М.Бийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 14 тоот шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 74-76 дугаар хуудас/, Шинжээч М.Бийн мэдүүлсэн: “...энэ осол С.Тгийн аюулгүй байдлаа хангаж чадаагүй хөдөлгөөн үргэлжлүүлсэн үйлдлээс болж гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч О.Ч, Х.Н, Б.Ч нарын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/, Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын инженер М.Энхбатын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93-95 дугаар хуудас/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Отгонжаргалын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102-104 дүгээр хуудас/ болон шүүгдэгч С.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Тг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Тнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлж, учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль зөрчсөн ажиллагаа нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Тнь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр төлсөн болохыг дурдаж, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 65-25 УНУ улсын дугаартай тоёота кроун маркийн авто машиныг эзэмшигч С.Тд олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч С.Тгийн 1093677 дугаартай жолооны үнэмлэхийг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 36.10 дугаар зүйлийн
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ