| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2017/0081/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/86 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/86
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа
Улсын яллагч: Д.Алимаа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Хишигсүрэн
Шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 1727000000050 дугаартай, 146/2017/0083/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* /РД:*******/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, *******/РД: *******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2017 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Хархорин сумын Ганган-Орхон багийн нутагт байрлах “” баарны цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг гэмтээж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэв.
Хохирогч *******ы 2017 оны 12 дугаар сарын -12-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 23 цагийн орчим ажил дээрээ ирэхэд автобусны *******, ******* болон түүний эхнэр үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Тэгээд хаах цаг болоод хэлэхэд ******* захиалж авсан юмаа ууж дуусгаад гарна гэж уурласан. 00:10 цагт ууж байсан архи нь дуусаад гарцгаасан. Тухайн үед ******* гарахдаа надтай маргалдаж бид 2 барилцаж авсан. Тэгэхэд нэг их сүртэй юм болоогүй, ******* гараад явсан. Би араас нь гарч баараа хаагаад машиндаа суугаад явсан. Маргааш өглөө нь гэртээ унтаж байсан чинь 8 цаг өнгөрч байхад манай галч надруу залгаад баарны урд талын цонхнууд хагарсан байна гэж хэлсэн. Тэгээд ажил дээрээ яваад ирэхэд цонх хагарсан байдалтай байсан. Баарныхаа гадна камерын бичлэгийг шүүж үзэхэд *******, ******* нар хагалсан байсан. Манайх тухайн баарандаа өдөр тутам хөтөлдөг дэвтэр байгаа. Нэг өдрийн орлого 350.000-400.000 төгрөг. Тухайн баар нь миний өөрийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ онд тухайн баарны тусгай зөвшөөрлийг сунгуулаад эргээд ирэхдээ зөвшөөрөл дээр баарны нэр нь буруу бичигдээд ирчихсэн байсан тул одоо тусгай зөвшөөрлөө дахиж нэрийг нь солиулж гаргуулах гээд Өвөрхангай аймаг руу явуулчихсан байна. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохиролоо барагдуулсан...” гэжээ. /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Гэрч ын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өглөө 09 цагийн үед “” бааранд галаа түлэх гээд ирсэн чинь тухайн баарны урд талын 2 цонх хагарсан байсан. Тэгээд би ******* рүү залгаж цонх хагарсан байгаа талаар хэлсэн. Удалгүй ******* эхнэрийн хамт ирсэн...” гэжээ. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/
Гэрч гийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай гэрт хотоос манай нөхрийн хуурай ах , эгч нар Улаанбаатар хотоос ирж хоол унд хийцгээж идээд 1 шил архи задлаад ууж байсан чинь манай гэрт ******* ирсэн. Тэгээд тухайн архиа ууж дуусаад караокед орохоор болоод “” баар орцгоосон. Тухайн бааранд 1 шил архи аваад караокед нь 1 цаг авч сууцгаасан. Тэгж байтал гарах цаг болоод манай нөхөр ******* бид 2 тооцоогоо хийх гээд очсон чинь сүүлд нь ******* 1 шил архи авчихсан байсан. Тэгтэл тухайн баарны н.Батаа ах та нар одоо гарцгаа хаах цаг болж байна гэж муухай харьцсан. Тэгсэн манай нөхөр та нар тэгвэл хаах гэж байгаа юм бол яах гэж архи зарсан юм бэ? Бид нар одоо архиа уучихаад гарна гэж хэлээд тухайн баарны эзэнтэй маргалдсан. Маргалдах үед зодоон болоогүй. Дараа нь бид баарнаас гарсан. Тухайн үед баарны цонх хагалж байгаа талаар мэдээгүй. Өглөө нь *******ын гар шарх болчихсон байсан яасан талаар асуухад баарны цонх хагалсан гэж хэлж байсан..-.” /хх-ийн 30-31 дүгээр хуудас
Гэрч ийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн орчим манай нөхөр бид хоёрын ажиллуулдаг “” бааранд намайг үйл ажиллагаа явуулаад сууж байхад *******, *******, түүний эхнэр болон үл таних эрэгтэй хүнтэй орж ирсэн. Тэгээд манай караокены өрөөнд сууж цаг аваад 1 шил 0.75 гр-ийн ЕВОК нэртэй архи авсан. Тэгээд би 22 цагийн орчим манай нөхөр ******* ирээд би зөрөөд гэрлүүгээ явсан. Тэгээд 00 цаг өнгөрч байхад манай нөхөр ******* баараа хаачихаад ирлээ гээд гэртээ ирсэн. Маргааш өглөө нь 09 цагийн орчимд манай ажлын галч залуу надруу залгаж цонх хагалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр ******* бид хоёр яваад очтол манай баарны урд талын 2 цонхыг хагалсан байсан. Тухайн цонхны 1 цонхыг нь давхараар нь, 1 цонхыг дангаар нь хагалсан байсан. Камерын бичлэгээ шүүж үзэхэд өмнөх өдөр үйлчлүүлж байсан *******, ******* нар хагалсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Баарны цонх хагалсан өдрийн өглөөнөөс орой 21 цаг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. *******, ******* нар нь 21 цагийн орчимд шиллэж өгсөн...” гэжээ. /хх 32-33 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас хуудас/
Камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 41 дүгээр хуудас/
*******, ******* нарын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-73 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь согтуурсан ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2017 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Хархорин сумын Ганган-Орхон багийн нутагт байрлах “” баарны цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг гэмтээж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч *******, гэрч , нарын мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, CD зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, ******* нар нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд *******, ******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, эд хөрөнгө устгаж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар хохирогч *******д хохирол төлсөн нь хохирогчийн мэдүүлгээр, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй. бусдад төлех телбергуй. бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD нэг ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******, ******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, эд хөрөнгө устгаж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СО 1 ширхэгийг уг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА