Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2019/ДШМ/05

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Д.******* Шүүгдэгч Р.Да- Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Р.Да-ийн давж заалдсан гомдлоор Р.Да-д холбогдох 1823000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5 ээж, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн *******ын хэсгийн ******* тоотод оршин суух, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан Уулын 0129 дүгээр салбарт гэрээт хилчин ажилтай, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06- ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овгийн Ре-ын Да- /Регистрийн дугаар:ИХ*********/

Шүүгдэгч Р.Да- нь Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт Ре-ийн Да-ийг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Р.Да-ийг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Да-д 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаатай хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаатай хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Да-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 56 хоногийн ялыг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хасч тооцож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Да-д оногдуулсан 1 жил 7 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг CD-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж, шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Р.Да- нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 19-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хэргийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, мөн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 455 нэгжтэй тэнцэх торгуулийн ял болон зургаа/6/ сарын ялыг давхардуулан авсан. Миний бие хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, биеийн байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Прокурор Д.******* давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.******* би Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн Р.Да-д холбогдох 1823000000097 дугаартай эрүүгийн хэргийн талаар Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтооолыг эс зөвшөөрч гаргасан Р.Да-ийн гомдлыг хүлээн авч танилцлаа. Шүүгдэгч Р.Да- нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн нутгаас иргэн Б.*******гийн эзэмшлийн ******* ЗАН улсын дугаартай “HYUNDAI ACCENT” маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн салбар шатахуун түгээх станцаас 80.000 төгрөгний АИ-92 маркийн бензин, 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 07 цагийн орчимд Улиастай сумын ******* багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн салбар шатахуун түгээх станцаас 95.000 төгрөгний АИ-92 бензин, 5 литр тосол, 1 литр тапыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. Шүүгдэгч Р.Да- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр гаргасан, прокуророос сонсгож буй ялыг зөвшөөрсөн, мөн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө болон түүний өмгөөлөгч В.******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа хэлээд гэм буруугийн хурал хийлгэхгүйгээр шууд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хурлыг явуулах тухай хүсэлт гаргаснаар түүнд прокурорын санал болгосон ялыг оногдуулсан байна. Иймд Р.Да-ээс гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ. Шүүгдэгч Р.Да- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирогч нарт төлөх төлбөргүй, ээж эгч дүү нартайгаа амьдардаг. Өөрт оноосон ялын хэмжээг багасгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгч маань Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Р.Да- нь хэргийг шүүх хурлаар шийдвэрлүүлэхээс өмнө прокурорын шатанд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гэсэн хэдий ч хялбаршуулсан хэргийг хэрэгт холбогдуулан гомдол гаргах, гомдлыг хориглосон хуулийн заалт байхгүй байгаа учраас гомдлын шаардлагыг дэмжиж байгаа. Энэ хэргийг шийдвэрлэхдээ урьд нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэрлэсэн хэрэгтэй давхар нэмж нэгтгэж Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар ял шийтгэл оногдуулсан. Энэ ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэх боломжит байдал харагдаж байна. Тийм учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв. Прокурор Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Р.Да-ийн хувьд энэ хэрэг дээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр болоод гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Мөн хохирогч нар нь хохирлоо авсан, гомдол саналгүй эвлэрсэн талаараа бичгээр хүсэлт гаргасан. Шүүх хуралд орохоос өмнө хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байна гээд хорих ангид нь очиж ялыг харилцан тохиролцсон байгаа. Энэ дээр бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан ...дээрэмдэх гэмт хэрэгт зааснаар хамгийн доод тал нь 6 сарын хорих ял оногдуулж болох уу гэхэд болно гээд тохиролцсон байгаа. Эрүүгийн Хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэдэг дээр нь 455 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргахад, мөн зөвшөөрсөн ингэснээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд өгсөн. Өмнө нь бас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.2.1-т зааснаар хэрэгт холбогдож тэр хохирлоо төлсөн гээд хялбаршуулсан журмаар хэлэлцээд анхан шатны шүүх энэ хэрэг дээр нь эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглээд орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэдэг дээр нь 2 жилийн хорих ял оногдуулсан байсан. Ингээд нэмж нэгтгэн 1 жил 7 сарын хорих ял оногдуулсан байгаа. Тийм учраас гаргасан тайлбараа дэмжиж байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Р.Да- нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө ганцаараа Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн нутгаас иргэн Б.*******гийн эзэмшлийн 11-10 ЗАН улсын дугаартай “HYUNDAI ACCENT” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, тээврийн хэрэгсэлийг авч явах үедээ буюу 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн салбар шатахуун түгээх станцаас 80.000 төгрөгний АИ-92 маркийн бензин, мөн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 07 цагийн орчимд Улиастай сумын ******* багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн салбар шатахуун түгээх станцаас 95.000 төгрөгний АИ-92 бензин, 5 литр тосол, 1 литр тапыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.оо, М., гэрч Б.ээ, С., Б. нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Да-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна. Шүүгдэгч Р.Да- нь давж заалдсан гомдолдоо...Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Да- нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан байх бөгөөд энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирсон, ял хүндэдээгүй байх тул хөнгөрүүлж өөрчлөх боломжгүй байна. Түүнчлэн шүүгдэгч Р.Да- нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил, 1 сарын хорих ялаар шийтгэгдсэн байх ба энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө дээрх гэмт хэргүүдийг үйлджээ. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Да-д 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоосон нь Эрүүгийн хууль зөрчөөгүй, ял хүндэдээгүй байна. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Р.Да-д Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолд заажээ. Шүүгдэгч Р.Да- нь хорих болон торгох ялаар зэрэг шийтгэгдсэн ба энэ тохиолдолд шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Р.Да- нь торгох ялыг ямар хугацаанд төлөх, хэрэв торгох ялыг төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд түүнд ямар хариуцлага хүлээлгэх талаар тодорхой дурьдах нь зохимжтой байхад шүүх энэ талаар дурьдаагүй орхигдуулсан тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Р.Да-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Да-д Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /455.000/ төгрөгөөр торгох ялыг 1 жилд 151.666 төгрөг төлж, нийт 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай...” гэж, 6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан ...ялтан Р.Да- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай...” гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, дугаарыг 1- 13 гэж дугаарлаж, шүүгдэгч Р.Да-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ