| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/1023/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1048 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1048
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, Улсын яллагч М.Сансарсайхан, Шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Пэрэнлэй овогт Чинбатын Тамирт холбогдох 1808048931380 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **оны ** дугаар сарын**-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа машин зардаг, ам бүл-3, ээж, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо Булагийн *** тоотод оршин суух, урьд ***оны Чингэлтэй дүүргийн шүүхийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, П овогт Ч Т, РД:УШ*, Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, "Мал бордох”-ын 19-51 тоот хашаанд иргэн Э.Мг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, "Мал бордох”-ын 19-51 тоот хашаанд иргэн Э.Мг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/ |
19-ний өдөр 11 цагт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо мал бордохын 19-51 тоот гэрээсээ гараад дэлгүүр орсон. Дэлгүүрийн үүдэнд 3 согтуу залуу байсан. Би хажуугаар нь гарахад хойноос "гайхаад байна уу, наашаа хүрээд ир” гээд орилоод байсан. Би эргэж очоод мөрөөрөө явж байгаа хүнийг зүгээр явуулаарай гээд гэр лүүгээ явсан. Тэгсэн араас дагаад хашааны үүдэнд ирсэн байсан. Би архиа тааруулж уу гээд түлхсэн. Тэр залуу намайг хэл амаар доромжлоод байсан. Араас нь нэг залуу ирээд "чи манай найзыг түлхэж унагаалаа” гээд тэр 2 дайраад байсан. Анх надтай маргалдсан залуу гартаа чулуу барьчихсан миний толгой руу нэг удаа цохисон. Бас эрүү рүү цохисон. Миний биед учирсан гэмтлийг Тамир гэх залуу учруулсан. Одоо надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-8-11/ - гэрч А.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 19- ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Энэбишийн дэлгүүрийн баруун талд Тамир, Баасанжаргал нарын хамт 0.75 литрийн архи 2 шилийг хувааж уугаад найзуудын хамт байж байхад урд хашаанд хүмүүс шуугилдаад байхаар нь яваад очиход найз Тамир нэг танихгүй залуутай зодолдоод нөгөө залуугийн толгойноос цус гарсан байсан. Би очоод Нүдэн гэж дууддаг ахтай цуг дундуур нь орж салгасан. Тэр үед 2 хүүхэд араас ирээд уйлаад байхаар нь хүүхдүүдээ аваад гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх- 10/,
24-ний өдрийн №12661 дугаартай:... Э.Мгийн биед дух, эрүүнд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-14/,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо мал бордох Энэбишийн дэлгүүрийн баруун талд Эрдэнэбаатар, Баасанжаргал нарын хамт 0.75 литрийн архи 1 шил, 2.5 литрийн пиво нэгийг хувааж уусан. Урдуур нэг танихгүй залуу явж байгаад бид 3 руу хараад байхаар нь би "юугаа хараав пизда минь” гэж хэлээд бид 2 маргалдаад, би очиход намайг түлхээд газар унагаасан. Би газраас чулуу бариад толгой руу нь нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-56-57/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдсонгүй. Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 450.000 төгрөг төлсөн гэх ба хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-61/ гэжээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч талд учруулсан хохирлыг төлсөн нь |
| Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд "шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Бусад асуудал Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 46 см урттай, 3.6 см өргөнтэй мод, 10*9 см харьцаатай саарал өнгө бүхий бетонн чулууг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
| авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. |
| ДАРГАЛАГЧ ШҮҮ Г Ч |
Г.ГАНБААТАР