| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2018/0046/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2018-02-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Э |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 52
Монгол Улсын нэрийн өмнөөс **** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.**** даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав. Шүүх хуралдаанд: Прокурор М.Энхбаатар Хохирогч А.**** Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг Хохирогчийн өмгөөлөгч А.Отгонбаяр Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
**** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн ****ид холбогдох 1731001230110 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,35,36,37,38 дугаар бүлэгт заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: 1*** оны 09 дүгээр сарын 16-нд **** аймгийн **** суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт **** аймгийн **** сумын 1 дүгээр баг, 10 дугаар хэсэг, хөдөө оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй , **** овогт ****ийн **** /РД:МО******/
Шүүгдэгч Ц.**** нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед **** аймгийн **** сумын “Дэлгэрхаан” 1-р багийн нутаг дэвгэрт орших “Дэнжийн” сайжруулсан шороон зам дээр “Тоёота марк-Х” маркийн 76-76 **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар явж байсан иргэн М.*******ы жолоодож явсан “Хино” маркийн 81-29 **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсний улмаас 76-76 **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн З.****ын биед хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 2
1.Шүүгдэгч Ц.****ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... 2017 оны 10 дугаар сарын 02-нд өглөө талийгч манайд 8 цагт ирсэн. “Хоёулаа банк орчихоод ирье” гэж хэлээд бид хоёр талийгаачийн гэрээр нь орж бичиг баримтыг нь аваад гадуур ажил амжуулсан. Тэгээд явж байтал Ганбаа даргатай таараад гэр рүүгээ авч явах гэж байсан 2 жил архи хувааж ууцгаасан. Зам руу ороод явж байтал өөдөөс машин гарч ирэхэд талийгаач “өөдөөс машин ирж байна шүү дээ” гэж хэлээд сандарсандаа машины рүлл дараад ийм золгүй явдал боллоо. Ийм зүйл болсонд би маш их харамсаж байна гэв.
2.Хохирогч А.****гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... Талийгаачийг өнгөрснөөс хойш шүүгдэгчтэй 5 удаа л уулзсан. Цалингийн зээл группын зээлний төлбөр, мөн өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилж байна гэв.
3.Хохирогч А.****гийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Талийгаач нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр **** аймгийн **** сумын “Буман нарс” амралтын газарт ажилтай байсан. Тухайн үед **** аймгийн Номгон суманд айлын мал маллаж байсан болохоор болсон хэргийн талаар мэдэхгүй байна. Хэрэг болох өдрийн өглөө 08 цагийн үед талийгаач миний гар утас руу залгаад би хаан банкинд утсандаа цэс суулгуулж байна гэж надтай ярьсан. 11 цагийн үед дахиж залгаад би чам руу очих гэсэн чинь замын зардалгүй байна. Миний хажууд ё архины мөнгө төгрөг нэхээд байна гэж хэлсэн. Удалгүй 30-40 минутын дараа талийгаачийг зам тээврийн осол гаргасан гэж надад **** сумын эмч утсаар хэлсэн. Ингээд би **** аймгийн төвд ирэхэд манай нөхөр нас барчихсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/
4.Иргэний нэхэмжлэгч Б.Уламбаярын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би өөрийн нөхрийн хамтаар 2017 оны 9 сарын сүүлээр **** аймгийн **** сум руу хадмынх руугаа явсан. Очоод удаагүй 2017 оны 10 сарын эхээр миний хадам аав миний машинтай зам тээврийн осолд орсон байсан. Миний тээврийн хэрэгсэл 76-76 **** улсын дугаартай тоёота марк экс маркийн автомашин байсан. Би **** гэх хүнээс авсан. Тэр хүн нөхөрлөлд барьцаанд тавьсан байсан. Би өөрийн нэр дээрээ болгох гэтэл үзлэг оношилгоонд ороогүй гээд миний эзэмшилд өгөөгүй....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/
5.Гэрч М.*******ы 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтышатанд өгсөн...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өглөөний 09 цагийн үед “****” ХХК-наас Цагааннуур чиглэлтэй улаан буудай тээвэрлэх замын хуудас зөвшөөрөл аваад 10 цагийн орчим ганцаараа шууд Цагааннуур чиглэлд явсан. **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт байрлах цэнгэлдэх хүрээлэнгийн хажуугаар буюу сайжруулсан шороон зам дээр 20-30 километр цагийн хурдтай Цагааннуур чиглэлтэй явж байхад өөдөөс хар хөх өнгийн жижиг тоёота марк экс 76-76 **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл их хурдтай миний зорчин явсан чиглэлийн урсгал сөрөөд гэнэт хоёр тийшээ тээврийн хэрэгслийн ар хэсэг нь далибилзаад өөдөөс хөндлөн гулгаад хөндөлсөөд ирэх үед би автомашинаа зогсоох үйлдэл хийж тоормаз гишгэж зогсоох арга хэмжээ авсан. Тэгтэл уг жижиг тэрэг нь миний машины урд хэсгээр шууд гулгаж ирээд мөргөөд ирчиндээ замын хажууд гараад зогссон. Энэ үед би сандарсандаа буугаад гар утсаараа цагдаа болон эмнэлэг дуудсан. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/
6.Гэрч С.*******гийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Нөхөр бид хоёр өчигдөр орой 2017 оны 10 сарын 01-ний өдөр хүүхдүүдийн хамт ногооны талбай дээрээ ногоо хурааж дуусаад орой болсон болохоор гэртээ ороод хоолоо хийж идээд зурагт үеэж байхад нөхөр **** нь ядраад байна гээд нөгөө өрөөндөө унтахаар явсан. Би хүүхдүүдтэйгээ зурагт үзэж байгаад тэндээ унтсан. Маргааш өглөө нь 2017 оны 10 сарын 02-ны өглөө 09 цагийн үед босод жижиг өрөөндөө ороод 3 ****ийг дуудах гэсэн чинь **** байхгүй байхаар нь утас руу нь залгаж хаана байгааг нь асуухад “би удахгүй очлоо” гэсэн. Ингээд манай сумын ******* залгаад танай нөхөр зам дээр осол гаргаад зам дээр байна гэхээр нь очсон.....гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/
7.Гэрч Г.*******ын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...**** аймгийн төвөөс Зүүнбүрэн чиглэлийн сайжруулсан шороон зам дээр буюу хуучин шатахуун түгээх станцын ойролцоо осол гарсан байсан. Тухайн үед том оврын Hino маркийн 81-29 **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Зүүнбүрэн чиглэл явах зүгт зогсож байсан харин 76-76 **** улсын дугаартай Тоёота марк экс маркийн жижиг тэрэг том машины баруун талд замаас гараад том ачааны машины зүг рүү байрлалтай зогсож байсан ба том машины жолооч ******* машиныхаа хажууд зогсож байсан. 76-76 **** дугаартай тээврийн хэрэгсэл дотор буюу урд талын суудал дээр хоёр эрэгтэй хүн харагдаж байсан. Ингээд очиж гаргах гэсэн боловч тэр хоёр ямар нэгэн үйлдэл хийхгүй ухаан алдсан байсан. Намайг жижиг машины хаалгыг онгойлгож ухаан алдсан хоёр хүнийг гаргах гээд хаалгатай нь ноцолдож байхад манай сумын эмч болон эмнэлгийн жолооч хоёр ирсэн. Бид гурав хамгийн түрүүн жолоочийн эсрэг талын урд суудал дээр ухаан алдсан хүнийг гаргаж ирээд хартал талийгаач байсан. Бид гурав өргөөд түргэний машинд хэвтүүлээд шууд сумын эмнэлэг рүү явуулсан. Харин би жолоочийн талын хаалга гажсан байсан болохоор хаалгыг онгойлгох гээд ноцолдож байгаад жолоочийг гаргаж ирсэн. Тэгтэл манай сумын ногооны талбай дээр байдаг **** ах байсан. Ухаан санаа нь орж гараад ёолоод байсан энэ хугацаанд түргэний тэрэг буцаж ирээд аваад явсан. Удалгүй аймгаас ажлын хэсэг ирсэн.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/
8.Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 2017 оны 10 сарын 26-ны өдрийн акт №117: 1. Талийгаачид Гавал тархины битүү гэмтэл, Тархинд дагзны харалдаа баруун, зүүн хэсэгт няцралт, дарагдлын ором. Цээж дарагдал. Баруун зүүн эшэмний хугарал. Зүүн суганы урд шугамаар 1,2,3,4,5,6-р хавирга, арын шугамаар 1,2,3,4,5,6-р хавирганы хөндлөн хөндлөн сэтэрхийт хугарал. Баруун суганы урд шугамаар 1,2,3,4,5,6,7,8-р хавирга, арын шугамаар 1,2,3,4,5,6,7,8-р хавирганы хөндлөн сэтэрхийт хугарал. Нурууны 3,4-р үеэр хөндлөн хугарсан. Уушги ны гялтан хальс хальсан доорх цус харвалт. Өвдгөнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 бол3.1.10-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна. 3. Талийгаачид уушгины архаг үрэвсэлт өвчини тогтоогдлоо. 4. Талийгаачийн цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрсэн нв дунд зэргисогтолттой байжээ. 5. Талийгаач гавал тархины битүү гэмтэл, хавсарсаан гэмтлийн улмаас цус алдалт, ШОК-ийн хүндрэлээр нас баржээ.
9. Талийгаачийн цус А /II/ бүлгийн харвяалалтай байна.....гэх дүгнэлт /хавтахэргийн 82-83 дугаар хуудас/
10. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №337 1. М.*******ы биед гэмтэл тогтоогдсонгүй ...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/
11. Шинжээчийн дүгнэлт 2017 оны 10 сарын 12-ны өдрийн А-27 тоот: 1. Магсаржав ******* гэж хаягласан цусанд спиртийн агууламж илэрсэнгүй....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/
12.Шинжээчийн дүгнэлт 2017 оны 10 сарын 12-ны өдрийн А-28 тоот: 1.Ц.****оос авсан цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. “****” гэж хаягласан цусанд 2.0 промилли спиртийн агууламж илэрч байна. Энэ нь Согтолтын дунд зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105 дугаар хуудас/
13.Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр №1038 тоот: 1. Ц.****ийн биед цээжний дарагдсан няцрал, баруун талын 7-12-р хавирга, зүүн талын 6-р хавирга, бүсэлхийн 2-3-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл болно. 4. Ц.****ид учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 109 дүгээр хуудас/
14.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-нөдрийн №29 тоот: 1.Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №1038 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Ц.****ийн биед учирсан олон хавирганы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Учир нь хүнд зэрэгт хамаарах үндэслэлгүй. ГЗТЖ-ын 3.1.10-д зааснаар цээжний гэмтэлд цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдуулсан хоёр талын олон хавирганы хугарал, түүнчлэн нэг талын олон хавираг хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаасын шинж үүссэн бол энэ ангилалд хамаарна...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 118-120 дугаар хуудас/
15.Тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №25/17 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 125-127 дугаар хуудас/
16.Тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №24/17 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 131-133 дугаар хуудас/
17.“Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зур/хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас/
18.“Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зур/хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас/ 19.Шинжээчийн дүгнэлт 2017 оны 11 сарын 05-ны өдрийн №104 тоот: Хариулт 1.Монгол улсын иргэн жолооч Ц.**** нь Монгол улсын Замыхөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А.Согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9. Тээврийн хэрэгслийн хурд 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэв. Жич: Шинжээч эмчийн гаргасан А-28 тоот дүгнэлтэнд Ц.****ийн цусаэтилийн спирт илэрч байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэж гарсан. Хариулт 2. Жолооч ****ийн **** нь В ангилалын 355506 дугаарытээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна. Хариулт 3. Монгол улсын иргэн жолооч М.******* нь Монгол улсын Замы 5 хөдөлгөөний дүрэм, журам зөрчөөгүй гэж үзэв. Хариулт 4. Жолооч Магсаржавын ******* нь АВСДЕ ангиллын 157556 дугаартээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна. Хариулт 5. Монгол улсын иргэн жолооч Ц.**** нь Монгол улсын Замыхөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А.Согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9. Тээврийн хэрэгслийн хурд 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчснөөс зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн гэж үзэв....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 150 дугаар хуудас/
20.Шинжээч С.Сүхбаатарын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн мөрдбайцаалтын шатанд өгсөн....тухайн хавтаст хэрэгт авагдсан материалд хэргийн газрын үзлэг, мөн осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилт, бүдүүвч зураг, 2017 оны 1 дугаар сарын 12-ны өдрийн №А-28 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч нарын өгсөн мэдүүлэг бусад баримтыг уншиж үзээд жолооч Ц.**** нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А.Согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9.Тээврийн хэрэгслийн хурд 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзээд дүгнэлтийг гаргасан юм...гэх мэдүүлэг /хавтатс хэргийн 150-151 дүгээр хуудас/
21.Шүүгдэгч Ц.****ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 10 сарын 02-ны өдөр 08 цагийн үед байх орондоо сэрүүн хэвтэж байхад нохой хуцаад байхаар нь гартал талийгаач хашааны үүдэн дээр зогсож байсан. Тэгээд талийгаач машинтай чинь хамт ****ын төв ороод ажил хөөцөлдөөд ирмээр байна гээд байхаар нь орж машины түлхүүр аваад хашаанд байсан манай хүүгийн 76-76 **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаагаад хамт явсан. Ингээд “Буман нарс” амралтын газар очоод талийгаач гэртээ ороод бичиг баримтаа авч гарч ирээд бид хоёр сумын төв орсон. Энэ үед цаг 9 өнгөрч байсан. Тэгээд захиргаа ороод би гадаа хүлээж байтал 30-40 минутын дараа талийгаач хуучин багийн дарга байсан Ганбаатартай хамт ирээд машинд суусан. Тэгээд талийгаач өврөөсөө 0.75 граммын “хараа” мөн 0.5 граммын “хараа” архийг гаргаж ирээд уусан. Би нэг хийж өгөхөөр нь уугаад дахиж хийж өгөхөөр нь уугаагүй. Тэгээд тэр хоёр 0.75 грамын архийг ууж байхад Ганбаатар нь ажил төрөлтэй байна би явлаа гээд буугаад явсан. Тэгээд талийгаач бид хоёр 10 цаг өнгөрөөгөөд “Буман нарс” руу явсан. Энэ үед талийгаач урд зорчигчийн суудал дээр сууж явсан. Ингээд явж байтал талийгаач “өөдөөс чинь машин ирж байна” гэж хэлээд миний машины хүрднээс өөрийн зүгт дарсан. Энэ үед гэнэт ногоон өнгийн том ачааны машин мөргөсөн. Үүнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 156-160 дугаар хуудас/
22.Шүүгдэгч Ц.****ийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .. **** сумын Захиргаан дээр очоод талийгаач машинаас буугаад яваад өгсөн. Би бараг 40-50 минут орчим машиндаа хүлээсэн. 6 Талийгаач хуучин багийн дарга байсан Ганбаатартай хамт машинд орж ирэхдээ 2 шил 0.75, 0.5 литрийн хараа архитай ирсэн. эгээд талийгаач өврөөсөө 0.75 граммын “хараа” мөн 0.5 шил 0.75 граммын харааг талийгаач Ганбаатартай хувааж уусан. Надад уг архинаас 2 удаа хийж өгөхөөр нь би уусан. Ингээд 1 шил 0.75 граммын архиа дуусчихаад Ганбаатар нь бид хоёрыг “одоо харьцгаа явцгаа” гэж хэлсэн. Тэгээд талийгаач бид хоёр **** сумын төвөөс харих гээд сайжруулсан шороон замаар ертөнцийн зүгээр зүүн хойшоо **** аймгийн төв зам руу ороод явж байхад урдаас том ачааны автомашин ирж байсан. Талийгаач “өөдөөс чинь машин ирж байна дайрлаа ” гэж хэлээд миний машины хүрднээс өөрийн зүгт дарсан. Энэ үед гэнэт ногоон өнгийн том ачааны машин мөргөсөн. Үүнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 165-168 дугаар хуудас/
23. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 5-13 дугаар хуудас/
24.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/
25.Эд зүйл баримт бичиг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 22дугаар хуудас/
26.**** аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хавтаст хэргийн 27, 30 дугаар хуудас/
27.Амбултороор эмчлүүлсэн өвчний карт /хавтаст хэргийн 39-46 дугаар хуудас/
28.Шүүгдэгчийн гэмтэл согог судлалын үндэсний төв хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 174-180 дугаар хуудас/
29.Өвчтөний хэрэглэсэн эмийн хуудас, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчтөний түүх, **** аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчтөний түүх /хавтаст хэргийн 186- 227/ 30. Шүүгдэгч Ц.****ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 169 дүгээр хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.****ийн гэм буруу, хохирол төлбөр, ял эрүүгийн хариуцлагын талаар. **** аймгийн Прокурорын газраас **** овогт ****ийн ****ийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед **** аймгийн **** сумын “Дэлгэрхаан” 1дүгээр багийн нутаг дэвгэрт “Дэнж”-ийн сайжруулсан шороон зам дээр “Тоёота марк-Х” маркийн 76-76 **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар явж байсан иргэн М.*******ы жолоодож явсан “Хино” маркийн 81-29 **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсний улмаас иргэн З.****ын биед хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон үндэслэлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:Хавтаст хэргийн 49-50 дугаар хуудсанд авагдсан хохирогч А.****гийн, 52- 53 дугаар хуудсанд авагдсан иргэний нэхэмжлэгч Б.Уламбаярын мэдүүлэг, хэргийн 22 дугаар хуудсанд байгаа, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, 16-20 дугаар хуудсанд байгаа тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн, гэрч М.*******, С.*******, Г.******* нарын мэдүүлгүүд, 54-60 дугаар хуудас, Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 2017 оны 10 сарын 26-ны өдрийн акт №117 /хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/, Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №337 /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/, Шинжээчийн дүгнэлт 2017 оны 10 сарын 12-ны өдрийн А-27 тоот /хэргийн 99 дүгээр хуудас/, Шинжээчийн дүгнэлт 2017 оны 10 сарын 12-ны өдрийн А-28 тоот /хэргийн 105 дугаар хуудас/ Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр №1038 тоот /хэргийн 109 дүгээр хуудас/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №29 тоот /хэргийн 118- 120 дугаар хуудас/, Шинжээчийн дүгнэлт 2017 оны 11 сарын 05-ны өдрийн №104 тоот /хэргийн 150 дугаар хуудас/ зэрэг дүгнэлтүүд, Шинжээч С.Сүхбаатарын мэдүүлэг /хэргийн 150-151 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Шүүхийн хэлэлцүүлэгээр нэг бүрчлэн шинжлэн судалж үзэхэд хэрэгт хамааралтай нөхцөл байдлуудыг тодорхойлсон, нэг нь нөгөөхөө тодотгосон, тухайн хэрэг явдал болсон нөхцөл байдлыг давхар тодруулсан шинжтэй, хоорондоо нийцсэн ач холбогдол бүхий баримтууд байна.
Шүүгдэгч Ц.**** нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед **** аймгийн **** сумын “Дэлгэрхаан” 1-р багийн нутаг дэвгэрт орших “Дэнжийн” сайжруулсан шороон зам дээр Тоёота марк-Х маркийн 76-76 **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А.Согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9.Тээврийн хэрэгслийн хурд 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, шороон замын эсрэг урсгалаар явж байсан иргэн М.*******ы жолоодож явсан “Хино” маркийн 81-29 **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсний улмаас 76-76 **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн З.****ын биед хүнд гэмтэл учруулан амь насыг хохироосон нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна. Нөгөөтэйгүүр шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Иймээс шүүгдэгч ****ийн ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байгаа тул шүүх гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хор, хор уршигийн талаар. шүүхээс оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.**** нь шүүгдэгч Ц.****оос талийгаач *******ы амьд сэрүүн байхдаа авсан цалингийн зээл болон группийн зээлд нийт 10.834.800 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, нийт 11.334.800 төгрөг нэхэмжилсэн бөгөөд талийгаачийн оршуулгын зайлшгүй зардалд 3.500.000 төгрөг төлүүлсэн байна. Одоогийн байдлаар цалингийн зээл төлөгдөөгүй, харин группийн зээлийг төлж дуусгасан боловч хүнээс мөнгө зээлж төлсөн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбарлаж байгаа ба зээлсэн мөнгөө эргүүлж шүүгдэгчээс гаргуулж төлүүлэхээр шаардаж байгаа ажээ. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг 8 оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг өв залгамжлагч шаардах эрхтэй” гэжээ. Хуулинд заасан гэм хорын зардал гэдэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохирол, түүнтэй холбогдож гарсан зардлыг ойлгоно.
Шүүгдэгч Ц.**** нь хохирогчоос оршуулгын зайлшгүй зардалд нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч гэм хорын зардал, төлбөр нэхэмжлээгүй байна. Хохирогчийн нэхэмжилж байгаа талийгаачийн авсан цалингийн болон группийн зээл нь гэмт хэргээс үйдэлтэй хор уршигт хамаарна. Уг хор уршгийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Хор уршгийг арилгахыг шаардах эрх хохирогчийн төлөөлөгч ****д биш, зээл олгосон банкинд байвал зохино. Өөрөөр хэлбэл банкинд шаардах эрх үүссэн байна. **** нь зээлийн хамтран хариуцагч мөн ч банк олгосон зээлээ хамтран хариуцагчаас шаардах уу, хор уршиг учруулсан этгээдээс шаардах уу гэдгийг өөрөө шийдэх нь зүйтэй. Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.****гийн нэхэмжилсэн талийгаач *******ы авсан цалингийн зээл, группийн төлөгдсөн зээл зэргийг эрүүгийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ. Дахин нэхэмжлэх эрх банкинд мөн нэгэн адил хамааралтай болохыг дурьдвал зохино. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийг тогтоож, цалингийн болон группийн зээл төлүүлэх зэрэг ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа тул хэлэлцэхгүй орхив. Шүүгдэгч Ц.****ийг гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохрилыг төлж гэм хорыг арилгасан гэж Шүүх үзлээ. Хохирогч **** нь өмгөөлөгчийн зардалд 500.000 төгрөг нэхэмжилж байгааг хангаж шийдвэрлэх боломжтой байна. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-д өмгөөлөгчийн зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлж болохоор байна. Энэ зардлыг гаргуулахаар тогтов.
Шүүхээс оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан бодит хохиролыг төлж гэм хорыг арилгасан, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан 6.7 дугаар зүйлийн 1 дэх эхсгийн 1.3-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэгт оногдуулахаар заасан ял, эрүүгийн хариуцлагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Ц.**** нь цагдан хоригдсон хоноггүй, оршуулгын зайлшгүй зардалд 3.500.000 төгрөг төлж барагдуулсан,битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “хараа” гэсэн нэртэй 0.750 граммын хэмжээтэй тал хэсэгтээ архитай архины шил 1 ширхэг, 0.350 граммын хэмжээтэй архины шил 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. **** овогт ****ийн ****ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ****ийн ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.****ид оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “хараа” гэсэн нэртэй 0.750 граммын хэмжээтэй тал хэсэгтээ архитай, архины шил 1 ширхэг, 0.350 граммын хэмжээтэй архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
5.Ялтан гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид оршуулгын зайлшгүй зардалд 3.500.000 төгрөг төлсөн, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.****гийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардалд төлсөн 500.000 төгрөгийг ялтан Ц.****оос гаргуулж ****д олгохоор тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 10.834.800 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7.Ц.****ид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор **** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, Прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ