Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Архангай аймаг дахь Сум дундын эрүугийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Аптанцэцэг даргалж,

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Хохирогч: Л.С

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: И.Ням, Н.Энхжаргал

Шүүгдэгч: Д.Н, Д.Э, А.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Н, 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уовогт Аын Ө, 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Совогт Дгийн Э нарт холбогдох эрүүгийн 201603000227 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тарант овоо” хоршооны захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн Дэнжийн 02-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Дгийн Н /РД:../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, эмэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн Овоот хорооллын 01-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Уовогт Аын Ө /РД: ../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, бариач мэргэжилтэй, ам бүл 1, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо Усны 01-02 тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр

зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 89 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 288/А дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 535 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас хугацааны өмнө тэнсэж хянан харгалзсан 1 жил 9 сар 28 хоногийн ялын заримыг буюу 10 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн Совогт Дгийн Э /РД: ../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төмс хүнсний ногоо тариалах чиглэл бүхий “Тарант овоо” хоршооны захирал ажилтай яллагдагч Д.Н нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутагт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй, механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн Д.Эаар “Беларус 132 Н” бага оврын трактор маркийн хөдөө аж ахуйн механикжсан тээврийн хэрэгсэл жолоодуулан газар хагалуулах ажил гүйцэтгүүлж, аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас бага насны Л.Б нь “Беларус 132 Н” маркийн бага оврын трактор маркийн хөдөө аж ахуйн механикжсан тээврийн хэрэгсэлд дайруулж нас барсан,

Яллагдагч Д.Э нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын Жинст баг, “Тарант овоо” хоршооны эзэмшлийн ногооны талбайд “Беларус 132 Н” бага оврын трактор маркийн хөдөө аж ахуйн механикжсан тээрийн хэрэгсэл жолоодон газар хагалах ажил гүйцэтгэх явцдаа тухайн тээврийн хэрэглийг жолоодох эрхгүй иргэн А.Өт жолоогоо шилжүүлсний улмаас бага насны Л.Б нь “Беларус 132 Н” бага оврын трактор маркийн хөдөө аж ахуйн механикжсан тээрийн хэрэгсэлд дайруулж нас барсан,

Яллагдагч А.Ө нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн “Тарант овоо” хоршооны эзэмшлийн ногооны талбайд “Беларус 132 Н” бага оврын трактор маркийн хөдөө аж ахуйн механикжсан тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа бага насны /4 настай, эрэгтэй/ хүүхэд Л.Быг дайрч болгоомжгүй алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Өийн мэдүүлсэн: ...Би Тарант овоо хоршоонд тогоочоор ажиллаж байсан. Тухайн хэрэг болох өдөр трактор 4 цаг хүртэл зогссон, ажиллаагүй. Би хоолоо хийгээд 2 цаг гээд хоршооны ажилчдаа хоолонд оруулаад Намбай гуай байхгүй байсан болохоор нь бид нар үндсээ түүгээд таръя гэж ярьсан байсан. Д.Э ах намайг хойноос түлхүүр аваад ир гэж хэлэхээр нь түлхүүрийг нь аваад аваачиж өгөхдөө хөгшин хүн трактор бариад яахав, би тракторыг чинь барья гэж хэлээд барьсан. Тухайн үед Д.Э ах намайг чи урд замаа хараад яв, ах нь араас чинь аюулгүй байдлыг нь хангаж өгнө гэж хэлсэн. Надад трактор бариад явж байгаа болохоор хойшоо харах ямар ч боломж байгаагүй. Зөвхөн урагшаа замаа хараад явж байсан. Тэгсэн ийм хэрэг болсон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нын мэдүүлсэн: ...Би 2015 онд Хөдөө аж ахуйн маркетингийн хоршоодын сургалтад сууж бичил төсөлд хамрагдсан. Энэ ажпыг цааш нь хийж болох юм байна гэж бодоод 7-8 айлыг багтаагаад нөхөрлөл, бүлэг байгуулсан. Тэгсэн дээд албанаас танайх хоршоо байгуулах юм бол хөдөө аж ахуйн төслийн хүрээнд талбайтай болгоно гэж хэлсэн учраас хоршоо байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2015 онд багтаад төслийн санхүүжилт нь орно гэж хэлсэн боловч ороогүй, тэгээд 2016 онд үйл ажиллагаагаа явуулсан. Сургалтын багийнхан ирсэн учраас сургалт орно гэж байсан боловч манай хажуу талын хоршоо болох Бгийн хоршоон дээр 3 хоночхоод, манайд ирээгүй, сургалтын хүмүүс буцсан бөгөөд буцахдаа бид нарт эдний хоршооны газартай адилхан учраас танайх эднийх тариалангаа тарьсан шиг адил хэмжээнд тариарай гэж хэлсэн. Манайд ямар нэгэн заавар өгөөгүй, сургалт ороогүй. Би тухайн хэрэг болох үед талбай дээрээ байгаагүй, явахдаа А.Өийг трактор бариарай гэж хэлээгүй. Би ямар учиртай талбай дээр байгаагүй бэ гэхээр хотоос ээжийн хамаатны хүн нас бараад ажил явдал гараад хөдөө явчихсан байсан юм. Шүүхээс намайг гэмт хэрэг үйлдсэн байна, миний буруутай үйл ажиллагаа байна гэж үзвэл надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эын мэдүүлсэн: ...2015 оны 05 сарын үед би Улаанбаатар хотод амьдарч байсан. Намайг Улаанбаатар хотод амьдарч байхад дүү болох Д.Н над дээр ирээд сумандаа ногоо тарих гэж байгаа, талбайн манаачаар ажиллах уу гэхээр нь хотод зүгээр сууж байхаар гээд хамт Архангай аймгийн Цахир суманд ирж, дүүгийнхээ байгуулсан хоршоонд ажиллахаар болсон. Хэрэг болох үед буюу 2016 оны 05 сарын 28-ны өдөр талбай дээр 4-5 насны 6 хүүхэд ирчихсэн байсан. Цаад талд нь би газраа хагалаад трактораа бариад явж байхад хоршооны тогооч охин А.Ө ирээд би таны тракторыг жаахан бариад явъя гэхээр нь чамд жолооны үнэмлэх байгаа юм уу гэсэн чинь байгаа гэхээр нь би трактораа өгсөн. Намайг трактораас буухад талбай дээр байсан хүүхдүүд ирээд тракторын хойд талд чирсэн сийрүүлэгч болон төмөр дээр суугаад байхаар нь загнаж буулгасан. Би тэдгээр хүүхдүүдийг хэд дахин загнаж буулгасан боловч нэг хүүхэд шороо сийрүүлэгч, бутлагч төмрийн урдуур уначихсан. Жолоо шилжүүлсэн нь миний буруу, маш их гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Сын мэдүүлсэн: ...Би тухайн үед хэрэг болсон гэдгийг мэдээгүй. Миний хүү тухайн хэрэг болох газар руу явсан гэж мэдэж байсан хэдий ч хүүгээ осолд орчихно гэж бодоогүй. Миний совин татаад гэрээсээ гараад гол руу алхаж явтал урдаас эмнэлгийн машин ирэхээр нь талбай дээр осол болсон байна гэж мэдсэн. Би ослын газарт орой 7 цагийн үед очсон. Хэрэг болсны дараа намайг Н ах хүүгээ алж, бизнес хийж байгаа юм уу гэж хэлсэн. Ингэж хэлсэн болохоор би маш их гомдолтой байна. Оршуулгын зардал гэж А.Өээс 1.300.000 төгрөг, Д.Наас 1.000.000 төгрөг авсан. Энэ хэрэг болсны дараа миний сэтгэл санаа тогтворгүй, ээжийн даралт ихэсдэг болсон. А.Өт гомдол санал байхгүй. Эх хүн эмэгтэй хүний хувьд харахад түүнийг хүнд туслах гэж яваад ийм хэрэгт холбогдсон гэж бодож байна гэв.

Эрүүгийн 201603000228 дугаартай хэргээс:

Хохирогч Л.Сын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр /цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна/ байх манай ээж Э хүү Быг гүүрний урагшаа ногооны талбай руу авч явсан бөгөөд Б хамт явах гэж дагасаар байгаад явсан. Би гэртээ байж байгаад орой 20 цагийн үед урагшаа ногооны талбай руу явж байсан чинь эмнэлгийн тэрэг таараад суугаад очсон чинь манай хүү Быг Пад пад гэх жижиг трактор чирч явсан төхөөрөмжөөр тайлсан гэж байсан. Тэгээд тулж очиж харж чадаагүй, нэгэнт нас барсан гэж байсан. Надад болсон хэргийн талаар нарийн мэдэх зүйл огт байхгүй байна, би тухайн үед нь гэртээ байсан, болсон асуудлын талаар буюу хүүхэд эндчихлээ гэж сонссон боловч өөрийнхөө хүү гэдгийг мэдээгүй, очиж харах гэж явсан бөгөөд очих гэж яваад манай хүү эндсэн талаар мэдсэн. Тэрийг мэдэхгүй, сүүлд нь сонсоход Ө гэдэг охин жолоодож явсан гэж мэдсэн. Тухайн үед хэн, хэн харсан, хажууд нь хэн хэн байсан талаар мэдэхгүй байна. Н гэдэг хүн хариуцдаг, “Тарант овоо” гэх хоршооны ногооны талбай байгаа юм. Ногооны талбайг Н л хариуцдаг. Н л тэр талаар мэдэх байх, би тэнд ажилладаггүй болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна. Хоршооны трактор байгаа юм. Олон хун байдаг гэсэн тэр талаар мэдэхгүй байна. Тухайн асуудлын хараагүй ч гэсэн тухайн тракторыг жолоодож явсан хүний буруутай үйлдлээс болж нас барсан гэж бодож байна. Гомдолтой байна. Манай хүүхэд аав Лаар овоглож явдаг, аав нас барсан учир тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг бөгөөд 18 нас хүртэл авах ёстой, цаашид оршуулгын зардлаас эхлээд гарсан зардлуудаа нэхэмжилнэ. ...Манай хүү их сэргэлэн цовоо, хөдөлгөөнтэй хүүхэд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/

 

...Би маш их гомдолтой байна. Үр хүүхдээ алдчихаад сэтгэл санаа маш хүнд байна. Миний хүү талийгаач Б миний аав Лаар овоглож явдаг байсан юм. Миний аав Л 20136 онд даралт харваж нас барсан бөгөөд 2014 онд өөрийн хүү Бын нэр дээр тэжээгчээ алдсаны тэтгэмжээ барьцаалан 24 сарын хугацаатай зээл авсан юм. Тэр зээлээр авсан мөнгөний үлдэгдэл 4 сая гаруй төгрөгийн үлдэгдэл байдаг юм. Талийгаачийг нас барсан болохоор тэтгэмжийнхээ зээлийн мөнгө төлөгдөх боломжгүй болж над дээр өрийн дарамт болж банкнаас над руу ярьж мөнгө нэхэж байгаа. Мөн талийгаачийн оршуулгын зардал гэж ойролцоогоор 3 сая орчим төгрөг болсон бөгөөд нийтдээ 7.040.000 төгрөг нэхэмжилнэ. Би банкны зээлийн мөнгөн дүн болон оршуулгын зардлын мөнгөн дүнг хүсэлтээр нарийн бичин өгнө, мөнгөний дүнг тоогоор хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49 хуу/

...Би Наас 1.000.000 төгрөг, Өээс 1.300.000 төгрөг бэлнээр нь авсан. Одоо талийгаач хүүгийн нэр дээр авсан байсан зээлийн төлбөр 4.680.000 төгрөгийг нэхэмжилнэ.Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуу/

Гэрч З.Гн мэдүүлсэн: ...Би ногооны талбайд шинээр барьж байгаа хүлэмжид газар хагалаад зогсож байхад газар хагалж байсан бага оврын тракторын жолооч хүүхэд осолд орлоо гээд орилохоор нь гүйгээд очсон чинь тракторын ард чирч явсан газар шороо бутлагч доогуур хүүхэд орчихлоо гээд байсан. Би ойртож тулж хараагүй. Энэ трактор Н гэдэг хүний эзэмшилд байдаг бөгөөд Н хариуцдаг. Энэ ногооны талбай “Тарант овоо” хоршооны эзэмшилд байдаг юм. Тракторын арын газар хагалдаг чирэгч дээр хүүхэд суудаггүй. Би хүүхэд суусан байхыг хараагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 51-52 хуу/

Гэрч Д.Нын мэдүүлсэн: ...Би өөрөө 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Тарант гэдэг газар руу хөдөө явсан байсан. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 29- ний өглөө 08 цагийн үед айлын утсаар дамжуулж мэдсэн. Яг хэргийн газар юу болсон талаар мэдэх зүйл байхгүй байна. “Тарант овоо” хоршооны трактор байгаа юм, төсөл бичиж төслийн шугамаар авсан трактор байгаа юм. Осол гарсан талбай “Тарант овоо” хоршооны эзэмшлийн талбай бөгөөд тракторыг Э жолооддог, Э жолоодож газар хагалж байгаа. Жолоочийн эрхийн үнэмлэх байхгүй. Тухайн үед тракторыг Ө жолоодож явсан, Э ард нь дагаж явсан байна лээ, би бол хараагүй. Хоршооны дотоод журам байгаа, аюулгүй ажиллагаатай холбоотой ямар нэгэн баримт бичиг байхгүй, үүрэг чиглэл өгч гарын үсэг зуруулсан асуудал байхгүй. Тракторын араас чирч явдаг төхөөрөмжийг хагалсан хөрсний шороо сийрүүлэгч гэж нэрлэдэг, трактор асаагаад араатай, тухайн араанд хиймэгц автоматаар эргэж ажилладаг. Трактор нь өөрөө хүндрүүлэгчтэй араагаараа эргүүлчихдэг. Ууттай элс тавьж хүндрүүлдэг байсан, хүн сууж байгаагүй. Төхөөрөмжийг хүндрүүлэх гэж өмнө нь хүүхэд суулгаж байгаагүй, би тэр талаар мэдэхгүй байна, яагаад суулгасан гэдгийг тухайн үед байсан хүмүүс нь мэдэх байх гэж бодож байна. Намайг байхад Ө тракторыг жолоодож байгаагүй. Б төхөөрөмж доогуур хэрхэн орсон талаар мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх- ийн 53-54 хуу/

Гэрч Х.Эгийн мэдүүлсэн: ...2016 оны 05 дугаар сарын 28-ны өглөө босоод ногооны талбай руу явах гэсэн чинь эмээтэй явна гээд дагаад байхаар нь зээ хүү Быг дагуулаад ногооны талбай руу явсан бөгөөд ногооны талбайд 11 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд би ногооны талбайд байсан хүмүүстэй шинэ талбай болохоор цэвэрлэх, үндэс түүх ажил хийж байгаад нэг харсан чинь Бтай хамт тоглож байсан хүүхдүүд газар хагалж байсан тракторын чирч явсан төхөөрөмж дээр зогсоод явж байсан, нэг харсан чинь Б мөн адил очсон чирэгч дээр нь зогсчихсон явж байгаа харагдсан. Тэгтэл орой 19 цагийн үед байх /цаг хараагүй, яг хэлд болж байсан гэдгийг мэдэхгүй/ хамт тоглож байсан хүүхдүүд нь тарж гүйлдээд, хүүхэд эндчихлээ гэхээр нь миний хүү хаана байна гээд хайтал Б харагдаагүй. Тэгээд гүйгээд трактор дээр очтол манай хүүхдийн гар нь сийрүүлэгч төхөөрөмж доор цухуйж байсан. Өөр харагдах юм байхгүй болсон, гар нь огт хөдлөхгүй байсан. Цагдаа нар ирээд нэгэнт өнгөрсөн, аймгаас цагдаа нар ирж шалгана гэж хэлсэн. Тэгээд гаргаад өгөөч гэж гуйгаад гаргаж өгөөгүй. Би тэнд нилээн байж байгаад явсан. Б төхөөрөмж доогуур хэрхэн орохыг хараагүй. Быг төхөөрөмж доогуур хэрхэн орохыг харсан хүн байгаа эсэх талаар би мэдэхгүй, бид нар хол байсан, хажууд нь Э, Ө нар байсан. Өөр том хүн байгаагүй, хамт тоглож байсан хүүхдүүд нь бас цэцэрлэгийн 4-5 насны хүүхдүүд байсан. ...Э, Ө 2 байж харагдсан бөгөөд яг хэн нь жолоодож явсан гэдгийг сайн хараагүй. Б хэн нэгний буруутай үйлдлээс болж төхөөрөмж рүү орсон талаар мэдэхгүй байна, өөрөө орсон байх гэж бодож байна. Тракторын төхөөрөмж дээр өмнө нь хүүхдүүд очдоггүй байсан, хүүхдийн цэцэрлэг амраад амралтын өдөр болохоор хүүхдүүд очсон. ...Намайг харахад трактор зогссон, хүүхдүүд төхөөрөмж дээр нь гараад зогссон харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/

Гэрч Р.Хгийн мэдүүлсэн: ...Тракторыг тухайн үед хэн гэдэг хүн жолоодож явсныг хараагүй, би ногооны үндэс түүж байсан сайн мэдэхгүй байна. Тракторын арын төхөөрөмж дээр 5-6 хүүхэд суусан харагдаж байхаар нь би энэ хүүхдүүд сууж болж байгаа юм уу гэж намайг хэлж сануулж байхад миний хажууд байсан ээжүүд нь дуугарахгүй байсан. Төхөөрөмж доогуур хүүхэд орохыг хараагүй, хүүхэд уйлах буюу орилсон дуу авиа гараагүй, сонсоогүй. Би ганцхан 2016 оны 05 сарын 28-ны өдөр салхинд гарангаа очиж ажилласан юм. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны талаар мэдэхгүй байна. Тухайн үед тракторын ойролцоо Э, Ө нар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/

Гэрч Ж.Тийн мэдүүлсэн: ...Би тухайн үед хол ногооны талбайд үндэс түүж байсан, болсон асуудлын талаар хараагүй. Манай охин сонирхоод тракторыг жолоодсон юм шиг байна лээ, жолоодож явахыг нь хараагүй, хүүхэд унахыг хараагүй, хүүхдүүд чирч явсан төхөөрөмж дээр зогсож явахыг нь хараагүй, юунаас болсон талаар мэдэхгүй байна. Тоглож байсан хүүхдүүд дандаа 4 орчим насны бага насны хүүхдүүд байсан. Н, Э нарын талаар мэдэхгүй, харин манай охин хөнгөн хөдөлгөөнтэй, ямар нэгэн гаж буруу зангүй, өмнө нь ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, сумын сургуулийг төгсөөд аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогооч мэргэжлээр суралцаж төгссөн. Бтай хамт тоглож байсан хүүхдүүд мэдүүлэг өгөх боломж байхгүй, дандаа цэцэрлэгийн насны жаахан хүүхдүүд байгаа, айгаад тараад зугтаачихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/

Гэрч Г.Аын мэдүүлсэн: ...Миний охин Ө нь 1995 онд миний хамгийн бага хүүхэд болж Архангай аймгийн Цахир суманд төрсөн. Ө бага насаа аав, ээж дээрээ мал маллаж хөдөө өссөн бөгөөд 10 жилийн сургуулийн сумандаа төгсөөд Архангай аймгийн мэргэжил сургалтын төвд тогооч нарийн боовны мэргэжлээр төгссөн. Сүүлийн үед хийсэн ажилгүй байж байгаад сумын төвд ногоо тарьж байсан Н гэдэг хүний ногооны талбайд тогоочийн ажил хийж байсан юм. Миний охин зан байдлын хувьд цайлган сэтгэлтэй, хөнгөн хүнд тус болох гэсэн өрөвч сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Би болсон хэргийн үед байгаагүй болохоор хэргийн талаар мэдэхгүй байна, хүний амнаас сонсоход Эын унаж газар хагалж байсан бага оврын тракторыг миний охин А.Ө нь жолоодож газар хагалж байхад нь тракторын чирч явж явсан шороо бутлагч төмөр доогуур нь 4 настай жаахан хүүхэд өөрөө ороод нас барсан гэж сонссон. Би өөр зүйл мэдэхгүй байна.../хх-ийн 65-66 хуу/

Гэрч Д.Эын мэдүүлсэн: ...Миний ээжийн дүүгийн хүүхэд Дгийн Н нь Архангай аймгийн Цахир суманд ногоо тарих зорилгоор төсөл авч ногоо тариалах ажил эхлүүлэхээр болж намайг Улаанбаатар хотоос авч Цахир суманд ногооны талбайн манаачаар 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажиллуулах болсон. Н нь нэг га газарт хүлэмжид нарийн ногоо тариалах, мөн төмс тариалах зорилгоор газар хагалж байсан юм. Би ногооны талбайд ирж буй хүмүүсийг бүртгэж ногооны талбайн манаачийн ажил хийж байсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ногооны талбайд бага оврын тракторын ард газар хагалагч, шороо бутлагч, тармуур зэрэг багажтай төмөр багажийг чирээд ногооны талбайн газрыг хагалж байсан юм. 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед ногооны талбайн тогооч ажил хийж байсан Ө гэдэг охин ирээд өвөө би таны тракторыг бариад жаахан яваадах уу гэж хэлэхээр нь би тэгээ гэж хэлээд трактороо Өт зааж өгөөд 1-р араа болон хүндрүүлэгчид нь давхар хийж өгч, энэ мөрөөр яваад бай гэж хагалах ёстой газраа зааж өгөөд хажууд нь дагаад явж байсан. Тэр үед Ө трактороо бариад явж байхыг бага настай 6 хүүхэд харчихаад гүйж ирээд тракторын хойд талд чирсэн төмөр болон бутлагч төмөр дээр суугаад байсан. Би тэр хүүхдүүдийг хол бай гэж хэлээд трактороос буулгасан, тэгтэл хэсэг хугацааны дараа нөгөө хүүхдүүд дахиад гүйж ирээд дахин суугаад байсан. Би ногооны талбай дээр ажиллаж байсан хүмүүст хүүхдээ ав гэж хэлээд тракторын хойд талд сууж байсан хүүхдүүдийг бүгдийг нь буулгаж явуулсан. Ө трактороо жолоодоод газраа хагалаад явж байсан бөгөөд нөгөө 6 хүүхэд дахиад гүйж ирж тракторын хойд талаас чирээстэй явсан бутлагч дээр суугаад зарим нь босч зогсоод байсан. Трактор нэгэн хэвийн явж байсан бөгөөд бутлагч төмөр дээр суусан байсан хүүхдүүдийн нэг хүүхэд нь өөрөө бутлагч төмрийн урдуур уначихсан. Би Өийг зогсоорой хүүхэд орчихлоо гэж хэлтэл Ө шууд тормосоо гишгэж зогссон. Тэгээд би трактороо унтраагаад бутлагчийн хажууд яваад очтол бутлагч доогуур нэг хүүхэд ороод эргэж байсан араатай орооцолдож, нураа хэсэг нь шорооноос ил гарсан байгаа харагдсан. Би хүүхэд амьд байгаа болов уу гэж ойртож хартал тэр хүүхэд ямар ч амьсгаа, хөдөлгөөн, дуугүй болчихсон, нуруу хэсэг нь ил харагдаж, биеийнх нь бусад хэсэг бутлагч төмөр доогуур ороогдоод орчихсон ил харагдахгүй байсан. Тэгээд би хүн алчихлаа гэж орилсон. Тэгээд ногооны талбайд ажиллаж байсан хүмүүс ирж байсан, би хэсэг хугацаанд ухаан балартсан байсан. Тэгээд талийгаач хүүхдийг хөдөлгөхгүй байж байгаад аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн ирэхээр үзүүлсэн. Би цагдаагийн ажилчдыг талийгаач хүүхдийг төмөр бутлагчаас салгах үед нь хажууд нь байсан бөгөөд талийгаач хүүхэд бутлагч төмрийн нэг араатай орооцолдож, 2 хөл нь хугарч, нэг гар нь хугарсан юм уу гэмээр харагдсан байсан, бас хамар, амнаас нь цус гоожсон байгаа харагдсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Ө өөрөө ирээд надтай уулзаад би жолоо төгссөн, би баръя гэхээр нь би трактороо өгсөн. Би “В” ангиллын үнэмлэхтэй...гэх мэдүүлэг/хх-ийн 69-70 хуу/

 

Гэрч О.Уын мэдүүлсэн: ...2015 оны 04, 05 сард Дэлхийн банкны хөдөө аж ахуйн маркетингийн төслөөс Архангай аймгийн Цахир сумаас 8 өрх айл нэгдэн төсөлд хамрагдах хүсэлтээ сумынхаа төслийн зохицуулах хороонд хандсан. Би Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цахир суманд очиж Нын тэргүүлж ажиллаж буй 8 өрхтэй “Тарант овоо” нэртэй хоршоонд зөвлөгөө өгч ажилласан. Тэгээд Нын төслийг Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлэх нэгж хэлэлцэж дэмжих 19 сая төгрөгийн санхүүжилтийг “Тарант овоо” хоршоонд оруулсан. Энэ мөнгөн дотор 5,9 сая төгрөгөнд 132 Н маркийн мини трактор, газар хагалах анжис, борноо, өрлөгч, сийрүүлэгч зэрэг багажийн хамт орсон байсан. Дэлхийн банкнаас шалгаруулж буй энэ төслийг авсан хүмүүс төслөө амжилттай хэрэгжүүлж чадвал буцалтгүйгээр уг мөнгө олгогдох учиртай юм. Би “Тарант овоо” хоршоонд байнга зөвлөгөө өгч ажилласан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 03-ны үеэр би Архангай аймгийн Цахир сумын нутагт ирж төслийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаад 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу явсан юм. 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би Улаанбаатар хотоос Цахир суманд очтол Нын мини тракторын газар сийрүүлэгч төмөр доогуур бага насны хүүхэд ороод нас барчихсан хэрэг гарчихсан байсан. Би хэргийн талаар өөр зүйл мэдэхгүй. 2016 оны 05 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд 16 цагийн сургалт зохион байгуулж Э гэдэг хүнээр сургалт оруулуулсан. Эд орсон сургалтынх нь баримт материал байгаа байх. Эгийн орсон 16 цагийн сургалтын хамгийн эхний сэдэв нь аюулгүй ажиллагааны чиглэлээр зааж байсан. Архангай аймгийн Цахир сумын нутагт Н, Б гэдэг 2 хүний 2 хоршоо дэлхийн банкнаас төсөл авч ажилласан болохоор Нт аюулгүй ажиллагааны талаар зөвлөгөө өгсөн. Архангай аймгийн 3 суманд нийт 14 бичил төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр хоршоонуудад бүгдэд нь аюулгүй ажиллагааны талаар сургалт хийсэн. Эдгээр бүх сургалтыг Э хийсэн. Би сургалтад заах зүйлийг өөрөө баталж байсан болохоор аюулгүй ажиллагааны талаар бүх хоршоонд нэг ижил хөтөлбөрөөр заагдсан. 132 Н маркийн мини трактор, газар хагалах анжис, борной, өрлөгч, сийрүүлэгч зэрэг зүйлс Нын эзэмшлийн эд зүйлс юм.../хх-ийн 71-72 хуу/

Гэрч Б.Мийн мэдүүлсэн: ...Би 2010 оноос хойш Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг үржлийн тасгийн бэлчээр, газар тариалан, хоршоо хариуцсан мэргэжилтэн ажилтныг албан ажлыг хийж байгаа бөгөөд одоо 6 дахь жилдээ ажиллаж байна. 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Цахир сумын Засаг даргын тамгын газарт ажил дээрээ иртэл Н эрхэлж буй “Тарант овоо” хоршооны ногооны талбай дээр бага оврын трактор доогуур Сын 4 настай эрэгтэй хүүхэд тоглож байгаад унаж нас барсан гэсэн мэдээг сонссон. Би хэрэг болох үед байгаагүй болохоор хүмүүсийн амнаас энэ талаар сонсож мэдсэн. 2016 оны 05 дугаар 16- ны өдрөөс 05 сарын 18-ны өдрийн хооронд Э гэдэг хүнтэй хамт Цахир сумын газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 хоршооны ажилчдад аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөгөө өгч, техниктэй ажиллахад үзүүлэх сургалт хийсэн. Тэр үед “Тарант овоо” хоршооны ажилчид болох Н нь оролцож байсан. Мөн

  1. оны 08 сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоонуудад туршлага судлуулах үзүүлэх сургалт зохион байгуулж байсан бөгөөд уг сургалтад “Тарант овооны” хоршооны захирал Н хамрагдаж байсан. Тухайн сургалтад мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техник технологитой харилцах чиглэлээр хичээл орж байсан. Би 2016 оны 02 сарын 01- ний өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авч 2016 оны 05 сарын 02-ны өдөр ажилдаа орсон. Жирэмсний амралт авахаас өмнө “Тарант овоо” хоршооны үйл ажиллагаа эхлэхээс өмнө 3 удаа очиж Нтай уулзаж, ногоо тариалах газрыг хэмжиж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн зөвлөх үйлчилгээний багтай 2 удаа очиж зааварчилгаа өгч байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 73-74 хуу/

Гэрч Ч.Мын мэдүүлсэн: ...2016 оны сүүлээр санагдаж байна, намайг мэргэжпийн хяналтын газрын албан өрөөндөө сууж байхад Э гуай орж ирээд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Архангай аймгийн 3 суманд хөдөө аж ахуй, газар тариалан чиглэлээр төсөл орж ирсэн, би тэр төслийг хариуцаж байгаа гэсэн утгатай юм яриад хөдөлмөр хамгааллын талаар болон хөдөө аж ахуй механикжсан ажлын аюулгүй ажиллагааны талаар зааварчилга авъя гэхээр нь та төсөл хэрэгжүүлж буй хүмүүстээ Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөө аж ахуйн үйлдвэрийн сайдын 1996 оны а/288 тоот тушаалын хавсралтаар хичээл ороорой гэж хуулбарлан өгсөн. Би энэ хэргийн талаар Архангай аймгийн Прокурорын газраас сонсож мэдсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.2-т зааснаар ажил олгогч буюу хоршооны захирал нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах үүрэгтэй байдаг. Мөн ажил олгогч нь ажлын байрны учирч болзошгүй аюулыг илрүүлэх зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх, аюулгүй ажиллагааны талаар ажилчиддаа зааварчилгаа өгөх үүрэгтэй байдаг...гэх мэдүүлэг /хх- ийн 75-76 хуу/

 

Гэрч Б.Чын мэдүүлсэн: ...132 Н маркийн миний трактор нь тээврийн хэрэгсэл мөн. Хөдөө аж ахуйн машин механизм, мини тракторыг М ангилалтай жолооч жолоодох эрхтэй байдаг. А.Ө, Д.Э нар нь ангилал бус тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Жолооч гэдэг нь тээврийн хэрэгслийг жолоодож яваа эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй хүнийг хэлнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг. Тиймээс Д.Э нь А.Өт жолоогоо шилжүүлсэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хуу/

 

Гэрч Б.Эгийн мэдүүлсэн: ...Би Ныг Архангай аймгийн

Цахир сумын “Тарант овоо" хоршооны дарга гэдгээр нь таньдаг. Э, Ө гэдэг хумүүсийг сайн танихгүй. Би бодлого судлалын төвийн даргатай гэрээ байгуулж

  1. оны 05 сарын 16-с 18-ны өдрүүдэд Архангай аймгийн Цахир сумын нутагт уйл ажиллагаа явуулж буй дэлхийн банкны санхүүжилттэй Хөдөө аж ахуйн маркетинг төслийн сургалтын багшаар ажилласан. Тухайн үед Цахир суманд Н, Б гэдэг хүмүүсийн байгуулсан 2 хоршоонд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайдын 1996 оны а/288 тоот тушаалын хавсралтын дагуу Хөдөө аж ахуйн зарим механикжсан ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгыг 3 өдрийн турш өгсөн. Би мэргэжлийн хяналтын газраас өгсөн зааварчилгааны дагуу хоршооны дарга, ажилчдад тракторын аюулгүй ажиллагааны талаар нэг бүрчлэн зааварчилга өгч ажилласан. 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Цахир сумын төвөөс над руу утсаар яриад Н хоршоонд трактор доогуур бага насны хүүхэд орж нас барсан тогооч ажилтай эмэгтэй уг тракторыг жолоодож явсан гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. Би техникийн аюулгүй ажиллагааны талаар 2016 оны 05 сарын 16-ны өдөр Цахир суманд зааварчилга хийж ажиллаж байхдаа хоршооны бүх ажилчдыг суулгаж зааварчилга өгсөн. Намайг тракторыг хэрхэн жолоодох, бусад техникийг хэрхэн угсарч ашиглах талаар зааварчилга өгөх үед Н хоршооны ажилчид бүгд байсан. Н өөрөө хэлэхдээ тракторыг анх худалдаж авсан газраасаа зааварчилга хангалттай авсан тракторыг бүрэн ажиллуулж чадна гэдэг байдлаар хэлж байсан. Тэгээд сургалтыг бүрэн явуулж дуусаад Нын хоршооноос сургалтад хамрагдсан хүмүүс гээд өөрөөсөө гадна 7 хүний нэрийг надад бичиж өгсөн. Архангай аймгийн Цахир сумын нутагт Н, Б гэдэг 2 хүний 2 хоршоо Дэлхийн банкнаас төсөл авч ажилласан болохоор Нт аюулгүй ажиллагааны талаар зөвлөгөө, заавар өгсөн. Архангай аймгийн 3 суманд нийт 14 бичил төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр хоршоонуудад бүгдэд нь аюулгүй ажиллагааны талаар сургалт хийсэн. Эдгээр бүх сургалтыг Э хийсэн. Би сургалтад заах зүйлийг өөрөө баталж байсан болохоор аюулгүй ажиллагааны талаар бүх хоршоонд нэг ижил хөтөлбөрөөр заагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 хуу/

Д.Эын яллагдагчаар мэдүүлсэн: ...Би сонсгож байгаа ял болог зүйл ангийг ойлгосон. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хорих ангид ял эдэлж байгаад 2015 оны 04 сарын 30-ны өдөр суллагдсан бөгөөд Улаанбаатар хотод эрхэлсэн тодорхой ажилгүй амьдарч байхад миний ээжийн дүүгийн хүүхэд болох Н нь Архангай аймгийн Цахир суманд ногоо тарих зорилгоор төсөл авч хоршоо байгуулан ногоо тарих ажил эхлүүлэхээр болж намайг Улаанбаатар хотоос авч Цахир суманд ногооны талбайн манаачийн ажил хийлгэхээр 2016 оны 05 сарын 13-ны өдөр аваачсан. Н нь нэг гаа орчим газарт хүлэмжид нарийн ногоо тариалж, гадаа талбайд төмс тариалах зорилгоор газар хагалж байсан. Би ногооны талбайн ажилд ирж буй хүмүүсийг бүртгэж, ногооны талбайн манаачийн ажпыг давхар хийдэг байсан юм. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ногооны талбайн газрыг хагалахаар болж Нын бага оврын трактороор Н, Ганболд, бид гурав ээлжилж газар хагалаад газраа бүрэн хагалж дуусгасан. Тэгээд хагалсан газрынхаа шороог буталж сийрүүлэх зорилгоор тракторын ар талаас газар сийрүүлэгч төхөөрөмж холбоод газраа сийрүүлсэн юм. Газар сийрүүлэгч төхөөрөмж нь тракторыг асахаар мотортой холбогдож хүчтэй төмөр араа эргэж шороог сийрүүлж ажиллаж байсан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед ногооны талбайд трактороо жолоодоод шороог сийрүүлж байтал тогооч ажил хийж байсан Ө гэдэг охин ирээд би таны тракторыг бариад жаахан яваадах уу гэж гуйгаад байхаар нь чи жолооны үнэмлэхтэй юм уу гэж асуутал би үнэмлэхтэй гээд байхаар нь би зөвшөөрч жолоодож явсан трактороо Өт зааж өгөөд 1-р араа болон хүндрүүлэгчид нь давхар хийж өгч, энэ мөрөөр яваад бай гэж зааж өгөөд явуулсан. Би хажууд нь байнга дагаж явсан бөгөөд тухайн үед Өийг трактор жолоодоод маш бага хурдтай, хүний удаан алхаатай тэнцүү хурдтай явж байхад бага настай 6 хүүхэд Өийг трактор жолоодож явахыг харчихаад өөрсдөө гүйж ирээд тракторын хойд талд чирсэн шороо сийрүүлэгч болон төмөр дээр суугаад байсан. Би тэр хүүхдүүдийг хол бай гэж загнаж трактор дээрээс буулгасан. Тэгтэл хэсэг хугацааны дараа нөгөө хүүхдүүд дахиад гүйж ирээд дахин тракторын ард талаар суугаад байсан. Би ногооны талбай дээр ажиллаж байсан хүмүүст хүүхдүүдээ ав гэж хэлээд тракторын хойд талд сууж байсан хүүхдүүдийг бүгдийг нь буулгаж явуулсан. Ө трактороо жолоодоод шороогоо сийрүүлээд явж байтал хүүхдүүд дахиад гүйж ирж тракторын хойд талаас чирээстэй явсан шороо сийрүүлэгч дээр суугаад зарим нь босч зогсоод, зарим нь сууж яваад байсан. Трактор нэгэн хэвийн удаан явж байхад би хүүхдүүдийг буулгах санаатай хойд тал руу хартал шороо сийрүүлэгч, бутлагч төмөр дээр суусан байсан хүүхдүүдийн нэг хүүхэд нь өөрөө бутлагч төмрийн урдуур уначихсан. Би Өийг зогсоорой, хүүхэд орчихлоо гэж хэлтэл Ө шууд тормосоо гишгэж зогссон. Тэгээд би трактороо унтраагаад бутлагчийн хажууд яваад очтол бутлагч доогуур нэг хүүхэд ороод эргэж байсан араатай орооцолдож, нуруу хэсэг нь шорооноос ил гарсан байгаа харагдсан. Би хүүхэд амьд байгаа болов уу гээд ойртож хартал тэр хүүхэд ямар ч хөдөлгөөнгүй болчихсон, нуруу хэсэг нь ил харагдаж, биеийнх нь бусад хэсэг бутлагч төмөр доогуур ороогдоод орчихсон байсан. Тэгээд би хүн алчихлаа гэж орилтол ногооны талбайд ажиллаж байсан хүмүүс миний орилохыг сонсоод ирж, болсон явдлыг харсан. Талийгаач хүүхдийг хөдөлгөхгүй байлгаж байгаад аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирэхээр нь хэргийн газрыг үзүүлсэн. Би цагдаагийн ажилчдын талийгаач хүүхдийг төмөр бутлагчаас салгах үед нь хажууд нь байсан бөгөөд талийгаач хүүхэд шороо бутлагч төмрийн нэг араатай орооцолдож, 2 хөл нь хугарч, нэг гар нь хугарсан юм уу гэмээр харагдсан. Бас хамар, амнаас нь цус гоожсон байгаа харагдсан. Би болсон зүйлийг нэг бүрчлэн хэлж мэдүүллээ. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Би жолоогоо бусдад шилжүүлээгүй, Ө өөрөө ирээд надаас тракторыг жолоодъё гээд байсан. Би Өийн хажууд нь дагаад явж байсан. Би Нын хоршооны гишүүн биш бөгөөд Нтай харилцан тохирч ажил хийж байсан болохоор хоршооны гишүүн болох Өийг гуйгаад байхаар нь би тракторын жолоог өгсөн. Би энэ хэрэгт ямар ч хамаагүй учир миний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Бага оврын тракторыг ямар нэгэн хүн жолооддог талаар би мэдэхгүй байна. Ногооны талбайн газрыг хагалж байхад Н, Ганболд, бид гурав ээлжилж тракторыг жолоодож газар хагалж байсан. Тийм болохоор Өийг жолооны үнэмлэхтэй гээд байхаар нь бага оврын тракторыг өгч жолоодуулсан. Н надад аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөгөө өгч байгаагүй. Бага оврын тракторын ар талд чирээстэй явсан төмөр төхөөрөмж нь хагалсан шороог сийрүүлэх зорилготой техник байсан. Өмнө нь уг төхөөрөмж дээр хүн сууж хүндрүүлэгч хийж байгаагүй, нэг ууттай элсээр хүндрүүлэгч хийж байсан. Нын хоршооны ажилчид нь хүүхдүүдээ дагуулаад ирчихсэн байсан. Тэр бага настай хүүхдүүдийг гэрт нь харах хүн байхгүй гэсэн шалтгаанаар ногооны талбайд ирчихсэн тоглож байдаг байсан ч газар хагалж байсан трактор руу ойртож байгаагүй. Өийг трактор жолоодоод явж байхад хүүхдүүд өөрсдөө гүйж ирээд тракторын ар талд суугаад байсан. Би хүүхдүүдийг хэд хэдэн удаа буулгаж, аав, ээж нар нь хүүхдүүдээ аваач техник ажиллаж байна гэдэг байдлаар хэлсэн боловч аав, ээжүүд нь хүүхдүүд тоглож л байн, яав л гэж гэсэн байдлаар Хд байсан. Намайг трактор жолоодож газар хагалж байхад хүүхдүүд трактор дээр гардаггүй байсан. Өийг трактор дээр сууж жолоодож явахад хүүхдүүд өөрсдөө гүйгээд ирчихсэн юм. Би хүүхдүүдийн аав, ээж нарт хүүхдүүдээ аваарай гэж хэлсэн боловч намайг хоршооны гишүүн биш хотоос ирсэн байсан болохоор миний үгийг нэг их тоохгүй байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 134-136 хуу/

А.Өийн сэжигтнээр мэдүүлсэн: ...2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутагт үйл ажиллагаа явуулж байсан Н гэдэг хүний ногооны талбайд тогоочийн ажилд орсон юм. 2016 оны 05 сарын 28-ны өдөр 16 цагийн үед ногооны талбай дээр хоол аваачиж өгөөд явж байтал Э ах ганцаараа бага оврын трактор жолоодоод газар хагалаад яваад байсан. Би Э ах дээр очиход тусалж болох уу би тракторыг чинь жолоодъё, та заагаад өг гэж хэлтэл Э ах надад трактороо асааж өгөөд хажуу талаас заагаад өг гэж хэлтэл Э ах надад трактороо асааж өгөөд хажуу талаас зааж өгч байсан. Би трактороо жолоодоод 3 дэх мөрөө хагалаад явж байсан. Намайг газар хагалаад трактор бариад явж байхад тракторын арын суудал болон газар хагалж байсан төмөр дээр хүүхдүүд сууж яваад байсан. Э ах намайг замаа хараад явж бай би хүүхдүүдийг буулгана гээд байсан тэгээд 4 дэх мөр рүүгээ ороод явж байтал Э ах намайг зогсоорой хүүхэд доогуур нь орчихлоо гэж хэлсэн. Би жолоодож явсан трактороо зогсоогоод буугаад хартал Э ах хүүхэд алчихлаа гээд уйлаад эхэлсэн. Би тракторын хажууд байсан хамаатныхаа нэг хүүхдийг зогсож байхаар нь юугаа хийгээд тракторын хажууд явж байгаа юм холд гээд холдуултал Э ах наад хүүхэд чинь бишээ газар хагалж буй шороог буталдаг төмөр доогуур хүүхэд орчихсон байна гэж хэлсэн. Би тракторын ар талд чирэгдэж явсан шороо бутлагч төмөр доогуур хартал нэг хүүхэд орчихсон нас барчихсан бололтой харагдсан. Тэгээд би хүүхэд нас барчихлаа гэж орилоод ойр хавьд байсан хүмүүс ирсэн. Би суудлын тэрэг жолоодох В ангиллын үнэмлэхтэй трактор жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би хөгшин настай хүн ганцаараа газар хагалаад явж байхаар нь би тусалъя гэж бодоод тракторыг нь унаж явсан юм. Намайг трактор жолоодож байхад 4-с 6 настай 6 хүүхэд ногооны талбай дотор тоглож байсан. Би хоол хийж анх ногооны талбай дээр ирээд ажилчдад хоол өгч байхад нас бардаг хүүхэд хоол идээд явж байхыг нь харсан бөгөөд хоол идчихээд ногооны талбай дотор хүүхдүүдтэй тоглоод явж л байсан. Би трактор жолоодож байх үедээ нас бардаг хүүхдийг яг хаана явж байсныг нь хараагүй. Би талийгаачийг зүс таньдаг. Ээж Сыг бас зүс таньдаг. Би архи уугаагүй байсан. Би газар хагалж байсан болохоор аажуухан явж байсан бараг хүний алхаатай тэнцэхээр удаан явж байсан. Намайг трактор жолоодоод 2 дэх мөрөө хагалж байхад жаахан хүүхдүүд миний жолоодож яваа тракторын араас чирч байсан шороо сийрүүлэгч болон тракторын хойд талд гараад суучихсан явж байгаа харагдсан, удалгүй Э ах бууцгаа гээд орилоод буулгаж байгаа харагдсан. Намайг ирэхэд Э ах тракторынхоо хойд талд хүүхэд суулгаагүй ганцаараа л явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 126-127 хуу/

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 08 дугаар сарын 1/138 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Эрүүгийн 201603000228 дугаар бүхий хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад иргэн Д.Э, А.Ө нар нь механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй нь мөрдөн байцаалтын явцад Н.Н, Д.Э, А.Ө нарын өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад материалаар нотлогдож байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасны дагуу “Тарант овоо” хоршооны захирал ажилтай Д.Н нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэгтэй. Гэтэл “Тарант овоо” хоршооны захирал ажилтай Д.Н нь механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ямар нэгэн сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байсан нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь /Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалтыг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Мөн иргэн Д.Э, А.Ө нарыг гүйцэтгэж буй ажил үүргийн онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулаагүй, мэдлэг олж авах нөхцөл боломжоор хангаагүй, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм” МЫ5 4969:2000 стандартад заасан шаардлагын дагуу урьдчилан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилга өгөөгүй байна. Иймд “Тарант овоо” хоршооны захирал ажилтай Д.Н нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, журмыг чанд мөрдүүлээгүйн улмаас осол гарсан бөгөөд энэ нь Л.Б нас барсантай холбоотой байх магадлалтай гэж үзэж байна...гэх дүгнэлт /2хх- ийн 13-14 хуу/

  1. оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 39 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Талийгаач Л.Бын биед оношийн 1-рт тусгагдсан хавсарсан гэмтлүүд болох мөчдийн мултрал, хугарал, нурууны нугалмын доод хэсгийн эмгэг хэт хотойлт, элэгний баруун дэлбэнгийн ар дээд гадаргуугийн язрал, холбоосын цус харвалт, хэвлийн хөндийд дотуур цус алдалт, хуйхан доор цус хуралт, шарх, оношийн 3-рт тусгагдсан биеийн гадаргуугийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд учирчээ. 2. Дээрх хавсарсан олон гэмтлүүд нь нас барахын өмнө болон нас барах агшинд, түүнээс хойш богино хугацааны дотор үүснэ. Мохоо болон хатуу ирмэгтэй зүйлийн дарах, шахах, мушгих үйлчлэлийн улмаас биеийн эрхтнүүд шилжиж татагдах, гулсах, хэсэг газрын цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. 4. Шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй. 5. Талийгаач Л.Б нь АВ 1Ү-р бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /хх-ийн 96-98 хуу/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-07 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09, 16, 25-27 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15, 33 хуу/

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 20 хуу/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 21 хуу/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22-25 хуу/

Техник, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт /хх-ийн 28-31 хуу/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 32 хуу/

Улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 33-34 хуу/

Хоршооны дүрэм /хх-ийн 35-42 хуу/

Жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 43 хуу/

Хөдөө аж ахуйн механикжсан ажлын аюулгүй ажиллагааны зааварчилга /хх-ийн 81-83 хуу/

Сургалтын үнэлгээний санал асуулга, сургалтад хамрагдсан хүмүүсийн нэрс, судалгааны ажил гүйцэтгүүлэх гэрээ /хх-ийн 84-88 хуу/

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 169 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт/хх-ийн 163, 168 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 164-165 хуу/

Архангай аймгийн Цахир сумын засаг даргын тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 167 хуу/

Хохиролтой холбоотой баримтууд/хх-ийн 195-197 хуу/

Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /1хх-ийн 198, 2хх-ийн 20 хуу/ зэрэг болно.

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна гэж үзэв.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн “Тарант овоо’’ хоршооны эзэмшлийн ногооны талбайд ““Беларус 132 Н” бага оврын трактор маркийн механикжсан тээврийн хэрэгслээр газар хагалах ажил гүйцэтгэх явцад бага насны Л.Б тухайн тээврийн хэрэгсэлд дайруулж нас барсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Н нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутагт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй, механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн Д.Эаар “Беларус 132 Н” бага оврын трактор маркийн хөдөө аж ахуйн механикжсан тээврийн хэрэгсэл жолоодуулан газар хагалуулах ажил гүйцэтгүүлж, аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас бага насны Л.Б нь “Беларус 132 Н” маркийн бага оврын трактор маркийн хөдөө аж ахуйн механикжсан тээврийн хэрэгсэлд дайруулж нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: гэрч О.Уын мэдүүлсэн: ...2016 оны 06 дугаар сарын 06- ны өдөр би Улаанбаатар хотоос Цахир суманд очтол Нын мини тракторын газар сийрүүлэгч төмөр доогуур бага насны хүүхэд ороод нас барчихсан хэрэг гарчихсан байсан. 132 Н маркийн мини трактор, газар хагалах анжис, борной, өрлөгч, сийрүүлэгч зэрэг зүйлс Нын эзэмшлийн эд зүйлс юм...гэх мэдүүлэг, гэрч Б.Мийн мэдүүлсэн: ...2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Цахир сумын Засаг даргын тамгын газарт ажил дээрээ иртэл Н эрхэлж буй “Тарант овоо” хоршооны ногооны талбай дээр бага оврын трактор доогуур Сын 4 настай эрэгтэй хүүхэд тоглож байгаад унаж нас барсан гэсэн мэдээг сонссон. 2016 оны 05 дугаар 16-ны өдрөөс 05 сарын 18-ны өдрийн хооронд Э гэдэг хүнтэй хамт Цахир сумын газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 хоршооны ажилчдад аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөгөө өгч, техниктэй ажиллахад үзүүлэх сургалт хийсэн. Тэр үед “Тарант овоо” хоршооны ажилчид болох Н нь оролцож байсан. Мөн

  1. оны 08 сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоонуудад туршлага судлуулах үзүүлэх сургалт зохион байгуулж байсан бөгөөд уг сургалтад “Тарант овооны” хоршооны захирал Н хамрагдаж байсан. Тухайн сургалтад мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техник технологитой харилцах чиглэлээр хичээл орж байсан. Би 2016 оны 02 сарын 01- ний өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авч 2016 оны 05 сарын 02-ны өдөр ажилдаа орсон. Жирэмсний амралт авахаас өмнө “Тарант овоо” хоршооны үйл ажиллагаа эхлэхээс өмнө 3 удаа очиж Нтай уулзаж, ногоо тариалах газрыг хэмжиж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн зөвлөх үйлчилгээний багтай 2 удаа очиж зааварчилгаа өгч байсан...гэх мэдүүлэг, гэрч Ч.Мын мэдүүлсэн: ...Би энэ хэргийн талаар Архангай аймгийн Прокурорын газраас сонсож мэдсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.2-т зааснаар ажил олгогч буюу хоршооны захирал нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах үүрэгтэй байдаг. Мөн ажил олгогч нь ажлын байрны учирч болзошгүй аюулыг илрүүлэх зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх, аюулгүй ажиллагааны талаар ажилчиддаа зааварчилгаа өгөх үүрэгтэй байдаг...гэх мэдүүлэг, гэрч Б.Эгийн мэдүүлсэн: ...Тухайн үед Цахир суманд Н, Б гэдэг хүмүүсийн байгуулсан 2 хоршоонд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайдын 1996 оны а/288 тоот тушаалын хавсралтын дагуу Хөдөө аж ахуйн зарим механикжсан ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгыг 3 өдрийн турш өгсөн. Би мэргэжлийн хяналтын газраас өгсөн зааварчилгааны дагуу хоршооны дарга, ажилчдад тракторын аюулгүй ажиллагааны талаар нэг бүрчлэн зааварчилга өгч ажилласан. 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Цахир сумын төвөөс над руу утсаар яриад Н хоршоонд трактор доогуур бага насны хүүхэд орж нас барсан тогооч ажилтай эмэгтэй уг тракторыг жолоодож явсан гэж хэлсэн. Би техникийн аюулгүй ажиллагааны талаар 2016 оны 05 сарын 16-ны өдөр Цахир суманд зааварчилга хийж ажиллаж байхдаа хоршооны бүх ажилчдыг суулгаж зааварчилга өгсөн. Намайг тракторыг хэрхэн жолоодох, бусад техникийг хэрхэн угсарч ашиглах талаар зааварчилга өгөх үед Н хоршооны ажилчид бүгд байсан. Н өөрөө хэлэхдээ тракторыг анх худалдаж авсан газраасаа зааварчилга хангалттай авсан тракторыг бүрэн ажиллуулж чадна гэдэг байдлаар хэлж байсан. Тэгээд сургалтыг бүрэн явуулж дуусаад Нын хоршооноос сургалтад хамрагдсан хүмүүс гээд өөрөөсөө гадна 7 хүний нэрийг надад бичиж өгсөн. Би сургалтад заах зүйлийг өөрөө баталж байсан болохоор аюулгүй ажиллагааны талаар бүх хоршоонд нэг ижил хөтөлбөрөөр заагдсан...гэх мэдүүлэг, Архангай аймгийн Мэргэжпийн хяналтын газрын 2017 оны 08 дугаар сарын 1/138 дугаартай шинжээчийн дүгнэлт: ...1. Эрүүгийн 201603000228 дугаар бүхий хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад иргэн Д.Э, А.Ө нар нь механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй нь мөрдөн байцаалтын явцад Н.Н, Д.Э, А.Ө нарын өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад материалаар нотлогдож байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасны дагуу “Тарант овоо” хоршооны захирал ажилтай Д.Н нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэгтэй. Гэтэл “Тарант овоо” хоршооны захирал ажилтай Д.Н нь механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ямар нэгэн сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байсан нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь /Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалтыг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Мөн иргэн Д.Э, А.Ө нарыг гүйцэтгэж буй ажил үүргийн онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулаагүй, мэдлэг олж авах нөхцөл боломжоор хангаагүй, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм” МЫЗ 4969:2000 стандартад заасан шаардлагын дагуу урьдчилан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилга өгөөгүй байна. Иймд “Тарант овоо” хоршооны захирал ажилтай Д.Н нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, журмыг чанд мөрдүүлээгүйн улмаас осол гарсан бөгөөд энэ нь Л.Б нас барсантай холбоотой байх магадлалтай гэж үзэж байна...гэх дүгнэлт, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 39 дугаартай шинжээчийн дүгнэлт: ...1. Талийгаач Л.Бын биед оношийн 1-рт тусгагдсан хавсарсан гэмтлүүд болох мөчдийн мултрал, хугарал, нурууны нугалмын доод хэсгийн эмгэг хэт хотойлт, элэгний баруун дэлбэнгийн ар дээд гадаргуугийн язрал, холбоосын цус харвалт, хэвлийн хөндийд дотуур цус алдалт, хуйхан доор цус хуралт, шарх, оношийн 3-рт тусгагдсан биеийн гадаргуугийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд учирчээ. 2. Дээрх хавсарсан олон гэмтлүүд нь нас барахын өмнө болон нас барах агшинд, түүнээс хойш богино хугацааны дотор үүснэ. Мохоо болон хатуу ирмэгтэй зүйлийн дарах, шахах, мушгих үйлчлэлийн улмаас биеийн эрхтнүүд шилжиж татагдах, гулсах, хэсэг газрын цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. 4. Шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй. 5. Талийгаач Л.Б нь АВ 1Ү-р бүлгийн цустай байна...гэх дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч А.Ө нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн “Тарант овоо” хоршооны эзэмшлийн ногооны талбайд “Беларус 132 Н” бага оврын трактор маркийн хөдөө аж ахуйн механикжсан тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа бага насны /4 настай, эрэгтэй/ хүүхэд Л.Быг дайрч болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Л.Сын мэдүүлсэн: ...Би гэртээ байж байгаад орой 20 цагийн үед урагшаа ногооны талбай руу явж байсан чинь эмнэлгийн тэрэг таараад суугаад очсон чинь манай хүү Быг Пад пад гэх жижиг трактор чирч явсан төхөөрөмжөөр дайрсан гэж байсан. ...Би тухайн үед нь гэртээ байсан, болсон асуудлын талаар буюу хүүхэд эндчихлээ гэж сонссон боловч өөрийнхөө хүү гэдгийг мэдээгүй, очиж харах гэж явсан бөгөөд очих гэж яваад манай хүү эндсэн талаар мэдсэн. Тэрийг мэдэхгүй, сүүлд нь сонсоход Ө гэдэг охин жолоодож явсан гэж мэдсэн. ...Ногооны талбайг Н л хариуцдаг...гэх мэдүүлэг, гэрч З.Гн мэдүүлсэн: ...Би ногооны талбайд шинээр барьж байгаа хүлэмжид газар хагалаад зогсож байхад газар хагалж байсан бага оврын тракторын жолооч хүүхэд осолд орлоо гээд орилохоор нь гүйгээд очсон чинь тракторын ард чирч явсан газар шороо бутлагч доогуур хүүхэд орчихлоо гээд байсан. Энэ трактор Н гэдэг хүний эзэмшилд байдаг бөгөөд Н хариуцдаг. Энэ ногооны талбай “Тарант овоо” хоршооны эзэмшилд байдаг юм...гэх мэдүүлэг, гэрч Д.Нын мэдүүлсэн: ...“Тарант овоо” хоршооны трактор байгаа юм, төсөл бичиж төслийн шугамаар авсан трактор байгаа юм. Осол гарсан талбай “Тарант овоо” хоршооны эзэмшлийн талбай бөгөөд тракторыг Э жолооддог, Э жолоодож газар хагалж байгаа. Жолоочийн эрхийн үнэмлэх байхгүй. Тухайн үед тракторыг Ө жолоодож явсан, Э ард нь дагаж явсан байна лээ, би бол хараагүй. Хоршооны дотоод журам байгаа, аюулгүй ажиллагаатай холбоотой ямар нэгэн баримт бичиг байхгүй, үүрэг чиглэл өгч гарын үсэг зуруулсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг, гэрч Х.Эгийн мэдүүлсэн: ...Тэгээд би ногооны талбайд байсан хүмүүстэй шинэ талбай болохоор цэвэрлэх, үндэс түүх ажил хийж байгаад нэг харсан чинь Бтай хамт тоглож байсан хүүхдүүд газар хагалж байсан тракгорын чирч явсан төхөөрөмж дээр зогсоод явж байсан, нэг харсан чинь Б мөн адил очсон чирэгч дээр нь зогсчихсон явж байгаа харагдсан. Тэгтэл орой 19 цагийн үед байх /цаг хараагүй, яг хэлд болж байсан гэдгийг мэдэхгүй/ хамт тоглож байсан хүүхдүүд нь тарж гүйлдээд, хүүхэд эндчихлээ гэхээр нь миний хүү хаана байна гээд хайтал Б харагдаагүй. Тэгээд гүйгээд трактор дээр очтол манай хүүхдийн гар нь сийрүүлэгч төхөөрөмж доор цухуйж байсан. Өөр харагдах юм байхгүй болсон, гар нь огт хөдлөхгүй байсан. Цагдаа нар ирээд нэгэнт өнгөрсөн, аймгаас цагдаа нар ирж шалгана гэж хэлсэн...гэх мэдүүлэг, гэрч Р.Хгийн мэдүүлсэн: ...Тракторын арын төхөөрөмж дээр 5-6 хүүхэд суусан харагдаж байхаар нь би энэ хүүхдүүд сууж болж байгаа юм уу гэж намайг хэлж сануулж байхад миний хажууд байсан ээжүүд нь дуугарахгүй байсан. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны талаар мэдэхгүй байна. Тухайн үед тракторын ойролцоо Э, Ө нар байсан...гэх мэдүүлэг, гэрч Д.Эын мэдүүлсэн: ...

  1. оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ногооны талбайд бага оврын тракторын ард газар хагалагч, шороо бутлагч, тармуур зэрэг багажтай төмөр багажийг чирээд ногооны талбайн газрыг хагалж байсан юм. 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед ногооны талбайн тогооч ажил хийж байсан Ө гэдэг охин ирээд өвөө би таны тракторыг бариад жаахан яваадах уу гэж хэлэхээр нь би тэгээ гэж хэлээд трактороо Өт зааж өгөөд 1-р араа болон хүндрүүлэгчид нь давхар хийж өгч, энэ мөрөөр яваад бай гэж хагалах ёстой газраа зааж өгөөд хажууд нь дагаад явж байсан. Тэр үед Ө трактороо бариад явж байхыг бага настай 6 хүүхэд харчихаад гүйж ирээд тракторын хойд талд чирсэн төмөр болон бутлагч төмөр дээр суугаад байсан. Би тэр хүүхдүүдийг хол бай гэж хэлээд трактороос буулгасан, тэгтэл хэсэг хугацааны дараа нөгөө хүүхдүүд дахиад гүйж ирээд дахин суугаад байсан. Би ногооны талбай дээр ажиллаж байсан хүмүүст хүүхдээ ав гэж хэлээд тракторын хойд талд сууж байсан хүүхдүүдийг бүгдийг нь буулгаж явуулсан. Ө трактороо жолоодоод газраа хагалаад явж байсан бөгөөд нөгөө 6 хүүхэд дахиад гүйж ирж тракторын хойд талаас чирээстэй явсан бутлагч дээр суугаад зарим нь босч зогсоод байсан. Трактор нэгэн хэвийн явж байсан бөгөөд бутлагч төмөр дээр суусан байсан хүүхдүүдийн нэг хүүхэд нь өөрөө бутлагч төмрийн урдуур уначихсан. Би Өийг зогсоорой хүүхэд орчихлоо гэж хэлтэл Ө шууд тормосоо гишгэж зогссон. Тэгээд би трактороо унтраагаад бутлагчийн хажууд яваад очтол бутлагч доогуур нэг хүүхэд ороод эргэж байсан араатай орооцолдож, нураа хэсэг нь шорооноос ил гарсан байгаа харагдсан. Би хүүхэд амьд байгаа болов уу гэж ойртож хартал тэр хүүхэд ямар ч амьсгаагүй, хөдөлгөөнгүй, дуугүй болчихсон, нуруу хэсэг нь ил харагдаж, биеийнх нь бусад хэсэг бутлагч төмөр доогуур ороогдоод орчихсон ил харагдахгүй байсан. Тэгээд би хүн алчихлаа гэж орилсон. Тэгээд талийгаач хүүхдийг хөдөлгөхгүй байж байгаад аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн ирэхээр үзүүлсэн. Би цагдаагийн ажилчдыг талийгаач хүүхдийг төмөр бутлагчаас салгах үед нь хажууд нь байсан бөгөөд талийгаач хүүхэд бутлагч төмрийн нэг араатай орооцолдож, 2 хөл нь хугарч, нэг гар нь хугарсан юм уу гэмээр харагдсан байсан, бас хамар, амнаас нь цус гоожсон байгаа харагдсан. Ө өөрөө ирээд надтай уулзаад би жолоо төгссөн, би баръя гэхээр нь би трактороо өгсөн. Би “В” ангиллын үнэмлэхтэй...гэх мэдүүлэг, гэрч Б.Чын мэдүүсэн: ...132 Н маркийн миний трактор нь тээврийн хэрэгсэл мөн. Хөдөө аж ахуйн машин механизм, мини тракторыг М ангилалтай жолооч жолоодох эрхтэй байдаг. А.Ө, Д.Э нар нь ангилал бус тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Жолооч гэдэг нь тээврийн хэрэгслийг жолоодож яваа эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй хүнийг хэлнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг. Тиймээс

Д.Э нь А.Өт жолоогоо шилжүүлсэн байна...гэх мэдүүлэг, А.Өийн сэжигтнээр мэдүүлсэн: ...Би Э ах дээр очиход тусалж болох уу би тракторыг чинь жолоодъё, та заагаад өг гэж хэлтэл Э ах надад трактороо асааж өгөөд хажуу талаас зааж өгч байсан. Би трактороо жолоодоод 3 дэх мөрөө хагалаад явж байсан. Намайг газар хагалаад трактор бариад явж байхад тракторын арын суудал болон газар хагалж байсан төмөр дээр хүүхдүүд сууж яваад байсан. Э ах намайг замаа хараад явж бай би хүүхдүүдийг буулгана гээд байсан тэгээд 4 дэх мөр рүүгээ ороод явж байтал Э ах намайг зогсоорой хүүхэд доогуур нь орчихлоо гэж хэлсэн. Би жолоодож явсан трактороо зогсоогоод буугаад хартал Э ах хүүхэд алчихлаа гээд уйлаад эхэлсэн. Би тракторын хажууд байсан хамаатныхаа нэг хүүхдийг зогсож байхаар нь юугаа хийгээд тракторын хажууд явж байгаа юм холд гээд холдуултал Э ах наад хүүхэд чинь бишээ газар хагалж буй шороог буталдаг төмөр доогуур хүүхэд орчихсон байна гэж хэлсэн. Би тракторын ар талд чирэгдэж явсан шороо бутлагч төмөр доогуур хартал нэг хүүхэд орчихсон нас барчихсан бололтой харагдсан. Тэгээд би хүүхэд нас барчихлаа гэж орилоод ойр хавьд байсан хүмүүс ирсэн. Би суудлын тэрэг жолоодох В ангиллын үнэмлэхтэй трактор жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Намайг трактор жолоодоод 2 дэх мөрөө хагалж байхад жаахан хүүхдүүд миний жолоодож яваа тракторын араас чирч байсан шороо сийрүүлэгч болон тракторын хойд талд гараад суучихсан явж байгаа харагдсан, удалгүй Э ах бууцгаа гээд орилоод буулгаж байгаа харагдсан. Намайг ирэхэд Э ах тракторынхоо хойд талд хүүхэд суулгаагүй ганцаараа л явж байсан...гэх мэдүүлэг, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 39 дугаартай шинжээчийн дүгнэлт: ...1. Талийгаач Л.Бын биед оношийн 1-рт тусгагдсан хавсарсан гэмтлүүд болох мөчдийн мултрал, хугарал, нурууны нугалмын доод хэсгийн эмгэг хэт хотойлт, элэгний баруун дэлбэнгийн ар дээд гадаргуугийн язрал, холбоосын цус харвалт, хэвлийн хөндийд дотуур цус алдалт, хуйхан доор цус хуралт, шарх, оношийн 3- рт тусгагдсан биеийн гадаргуугийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд учирчээ. 2. Дээрх хавсарсан олон гэмтлүүд нь нас барахын өмнө болон нас барах агшинд, түүнээс хойш богино хугацааны дотор үүснэ. Мохоо болон хатуу ирмэгтэй зүйлийн дарах, шахах, мушгих үйлчлэлийн улмаас биеийн эрхтнүүд шилжиж татагдах, гулсах, хэсэг газрын цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ...гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Ныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Өийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Нт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүгдэгч А.Өт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус тус 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Э нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын Жинст баг, “Тарант овоо” хоршооны эзэмшлийн ногооны талбайд “Беларус 132 Н” бага оврын трактор маркийн хөдөө аж ахуйн механикжсан тээрийн хэрэгсэл жолоодон газар хагалах ажил гүйцэтгэх явцдаа тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй иргэн А.Өт жолоогоо шилжүүлсний улмаас бага насны Л.Б нь “Беларус 132 Н” бага оврын трактор маркийн хөдөө аж ахуйн механикжсан тээрийн хэрэгсэлд дайруулж нас барсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “Жолоогоо бусдад шилжүүлэх” үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон байх

 

тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Дгийн Эат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Эын дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байгаа боловч мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Д.Эад холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Н, А.Ө нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалдан Д.Н, А.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой байна.

Хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Д.Нт хорих ялыг оногдуулж, биечлэн эдлүүлэх саналыг гаргасан боловч Д.Нын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон түүний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч А.Ө, Д.Н нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч А.Ө, Д.Н, Д.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлыг төлсөн болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Тарант овоо” хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ, хоршооны дүрэм, эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжлэгдсэн Беларус 132 Н бага оврын трактор зэргийг Д.Нт, Д.Э, А.Ө нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Д.Э, А.Ө нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.2 дугаар зүйлийн 5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр шүүгдэгч Д.Эад Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Эыг цагаатгасугай.
  2. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Өт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Нт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.
  3. Шүүгдэгч Б овогт Дгийн Ныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Өийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, А.Ө нар нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
  7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Ө, Д.Н нарт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  8. Шүүгдэгч А.Ө, Д.Н, Д.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргасан хохирол төлбөргүй, хохирогч нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжпэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжпэх тогтоолыг хүчингүй болгож битүүмжпэгдсэн Беларус 132 Н бага оврын тракторыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Тарант овоо” хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ, хоршооны дүрэм зэргийг шүүгдэгч Д.Нт, жолоочийн 942156 тоот үнэмлэхийг шүүгдэгч Д.Эад, жолоочийн 1087591 тоот үнэмлэхийг шүүгдэгч А.Ө нарт буцаан олгосугай.
  10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, А.Ө, Д.Н нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.АЛТАНЦЭЦЭГ