| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00497/И |
| Дугаар | 155/ШШ2018/00243 |
| Огноо | 2018-02-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2018/00243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********************** оршин суух, Ш овогт Тын Б-ын нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн *********************** оршин суух, Х овогт Хийн Цд холбогдох,
хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон хүүхдийн мөнгө 650.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Х.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Б нь Х.Цтой 2005 оны 5 дугаар сарын 25-нд айл болж гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Гэрлэхээс өмнө Х.Ц нь нэг дагавар охинтой байсан бөгөөд бидний хамтын амьдралын явцад 2008 оны 7 дугаар сарын 04-нд хүү Б.Б төрсөн. Бид хоёр зан байдлын хувьд таарч тохирохгүй болоод 2013 онд салж гэрлэлтээ цуцлуулахад Х.Ц хоёр хүүхдээ аваад салсан бөгөөд 2014 онд хүнтэй суугаад хүүхдээ ав гэхээр нь 2014 оны 8 дугаар сарын 15-нд очиж хүү Б.Бгээ авсан.
Иймд хүү Б.Бг эцэг Т.Б миний асрамжид үлдээж, эх Х.Цгоос хүүхдийн тэтгэлэг болон 2014 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл хугацааны хүү Т.Бгийн хүүхдийн мөнгө 650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэгэнт би хүү минь миний асрамжинд байгаа учраас хүүгээ өөрийнхөө асрамжинд авах мөн Х.Цгоос тэтгэлэг гаргуулах, мөн над дээр хүү минь байх хугацаанд Х.Цгийн авсан хүүхдийн мөнгө болох 650.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна. Х.Ц нь хүүг над дээр ирснээс хойш огт уулзаагүй өнгөрсөн зун шүүх дээр ирж л хүүхдээ нэг удаа харсан ... гэв.
Хариуцагч Х.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Т.Бтай 2005 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан бөгөөд бидний дундаас 2008 онд хүү Б.Б төрсөн юм. Тэгээд хамт амьдрах хугацаанд зан байдлын хувьд болон нөхөр Б нь байнгын архи ууж, гэртээ тогтохгүй, хонон өнжин гадуур архидаж ирээд намайг зодож, улмаар ажил хийлгэхгүй харддаг болсон юм. Би энэ байдлыг нь тэвчин амьдарсаар, түүнийг нэг ч удаа гэрээсээ яв, зайл гэж хэлж үзээгүй бөгөөд Б 2013 онд гэрээсээ өөрөө явсан. Би түүнийг хүлээж цөхрөнгөө бараад шүүхэд гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгсний дагуу Б, Ц бидний гэрлэлтийг шүүхээр цуцлаж, хүү Бг миний асрамжид үлдээж, би хүү Бдээ эцгээс нь тэтгэлэг гаргуулахгүйгээр шийдвэрлүүлсэн юм. Тэр үед бидний дунд эд хөрөнгөний ямар ч маргаан байхгүй байсан юм. Харин би 2014 онд одоогийн нөхөр Чимэдцэрэнтэй гэр бүл болоод жирэмсэн төрөх дөхсөн байсан тул түүнийг эцгийнхээ үүргийг нэг удаа ч гэсэн гүйцэтгэх болов уу гээд Б руу чи аймгийн төвд байгаа юм чинь хүүхдээ сургуульд сурга, хүү Б сургуульд орох болчихлоо, би төрөх болчихоод сургуульд зөөж чадахааргүй байна гэхэд Б зөвшөөрөөд хүүхдээ ирээд аваад явсан юм. Тэрнээс хойш хүү Б нь аав Б, түүний ээж Э нарын хамт амьдарч байгаа нь үнэн. Т.Б нь над руу байнга согтуу утсаар би чамаас нэг ч төгрөг авахгүй, хүүхдээ өөрөө тэжээж чадна ... гэж ярьдаг байсан. Миний хувьд хүүгээ эцэг Т.Б-ын асрамжид өгөхийг зөвшөөрч байна.
Харин хүүхдийн мөнгө 650.000 төгрөг, хүүхдийн тэтгэлэгийг тус тус өгөхийг зөвшөөрөхгүй. Учир нь Бт би хүүхдийнхээ мөнгөний дансыг өөр рүүгээ шилжүүлж ав, банкин дээр бичиг баримтаа аваад хоёулаа очиж шилжүүлэх юм байна гэхэд би чамаас нэг ч төгрөг авахгүй хүүхдээ өөрөө тэжээнэ гэж хэлэхээр нь би түүнийг авахгүй юм байна гэж бодож байсан. Т.Б нь надаас салснаас хойш одоо ч гэсэн байнга архи уудаг нь хэвээрээ байгаа тул би хүүдээ мөнгийг түүнд өгөхгүй, Быг хүүдээ зориулна гэхэд би итгэхгүй байгаа тул хүүхдийнхээ мөнгийг хадгаламж нээлгэн хүү Бг 18 нас хүрэхээр нь өгнө. Хүүхдийн тэтгэлэгийн хувьд 2013 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулахдаа Б бид хоёр хоорондоо хүүхдийн тэтгэлэгийн талаар маргахгүй гэж тохирч би түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулаагүй гэжээ.
Хариуцагч Х.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би чинь тусдаа амьдралтай болчихсон хүн Энэ одоо ганц хүүхдээ тэжээх хэрэгтэй ш дээ. Би өөрөө том охиноо аваад яваад байж болоод л байна. Хэрэв одооноос эхлэн хүүхдийн мөнгийг нь Б дээр болгохыг мөн надаас тэтгэлэг гаргуулахгүй гэвэл бид хоёр тохирч болно. Тэгвэл би одоо шууд хүүхдийн мөнгөний дэвтэрийг Б-ын нэр дээр болгочихно. Харин би тэр авч байсан мөнгийг төлж өгч чадахгүй. Ганц хүүхдээ тэжээж чадахгүй байхдаа яадаг юм. Би тэтгэлэг өгч чадахгүй... гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Х.Цд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон хүүхдийн мөнгө 650.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х.Ц нь хүүхдийн тэтгэлэг болон хүүхдийн мөнгө 650.000 төгрөгийг өгөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Х.Ц нарын дундаас 2008 оны 7 дугаар сарын 04-ны өдөр хүү Б.Б төрсөн ба нэхэмжлэгч хариуцагч нар нь 2013 онд гэрлэлтээ цуцлуулсан, хүү Б-ын Бг эх Х.Цгийн асрамжид үлдээсэн болох нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 07-ны 1095 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр,
2008 оны 7 дугаар сарын 04-ны өдөр төрсөн хүү Б-ын Б нь 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш эцэг Б-ын асрамжинд байгаа болох нь Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Х.Ц нарын тайлбараар тус тус нотлогдож байна.
Дээрх үйл баримтаас нэхэмжлэгч Т.Бт нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Б.Бгийн асрамжийг өөрчлүүлэх, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эх Х.Цгоос тэтгэлэг гаргуулах, мөн өөрийн асрамжинд байх хугацаанд хүү Б.Бд олгогдох ёстой хүүхдийн мөнгө гэж нэрлэгддэг сар бүр улсаас олгогддог 20.000 төгрөгийг тооцон нийт 650.000 төгрөгийг эх Х.Цгоос гаргуулах шаардах эрх үүсчээ.
Шүүх нэхэмжлэгч Т.Б-ын хүү Б.Бг өөрийн асрамжид авах, эх Х.Цгоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Учир нь: 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Б нь асрамжийн талаархи ...Би аавтайгаа амьдарна, Ээжийн маань нөхөр намайг загнаж зодоод байдаг учраас хамт амьдрахгүй, Ээж маань намайг авна гэсэн ч би хамт амьдрахгүй Би одоо эмээ өвөөгийндөө амьдарч байгаа... гэх санал,
Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлтэд: Үйлчлүүлэгч 9 настай хүү Б-ын Б нь одоо Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн харьяат эмээ Д.Э, өвөө Б.Бямбасүрэн, аав Т.Б, авга ах Т.Батсүх нарын хамт Мөрөн сумын 10 дугаар багийн 46-02 тоотод амьдарч байна. Б.Бг 2014 онд Мөрөн сумын Мөрөн Гурван-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид суралцуулсан боловч хүүхэд явах дургүй байна гэх шалтгаанаар сургууль завсардуулснаас хүүхдийн сурч хөгжих эрх зөрчигдөж байна. Гэр бүлийн доторх насанд хүрэгчид, хүүхэд хоорондын харилцаа хэвийн эерэг байна. ... хүүхэд Б.Бгийн нөхцөл байдалд шинжээчийн дүгнэлт хийж үзэхэд аав Т.Б-ын асрамжид байж өвөө, эмээгийн дэргэж өсөж хүмүүжихэд хүүхдийн эрхийн зөрчил үүсэхээргүй байна. ... ээж Х.Ц нь хүүгээ аав дээрээ байхыг зөвшөөрсөн. ... хүүгийнхээ хойноос хараа хяналт тавьдаггүй нь үнэлгээний явцад илэрсэн. 2017 оны зун нэг л удаа уулзсан байна. ... гэх шинжээчийн дүгнэлт зэргээр 9 настай хүү Б.Б нь эцэг Б.Бтайгаа амьдрах нь хүүхдэд өөрт нь болоод түүний хүмүүжилд эерэг нөлөөтэй байна гэж үзлээ.
Хариуцагч нь Х.Ц нь шүүх хуралдаанд Би чинь тусдаа амьдралтай болчихсон хүн Энэ одоо ганц хүүхдээ тэжээх хэрэгтэй ш дээ. Би өөрөө том охиноо аваад яваад байж болоод л байна. Хэрэв одооноос эхлэн хүүхдийн мөнгийг нь Б дээр болгохыг мөн надаас тэтгэлэг гаргуулахгүй гэвэл бид хоёр тохирч болно. Тэгвэл би одоо шууд хүүхдийн мөнгөний дэвтэрийг Б-ын нэр дээр болгочихно. Харин би тэр авч байсан мөнгийг төлж өгч чадахгүй. Ганц хүүхдээ тэжээж чадахгүй байхдаа яадаг юм. Би тэтгэлэг өгч чадахгүй гэж маргаж мэтгэлцдэг боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ..., 26 дугаар зүйлийн 26.4-т ... Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ ... гэж зааснаар Х.Ц нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэлэ тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн нас, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны
байдал, мөн эцэг Т.Б, эх Х.Ц нарын хувийн байдлуудыг шүүх харгалзан үзэж хүү Б.Бгийн асрамжийг өөрчлөн эцэг Т.Б-ын асрамжид үлдээж, эх Х.Цгоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т.Б нь хүү Б.Бг 2014 оны 8 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн өөрийн асрамжиндаа одоог хүртэл байлгаж байгаа бөгөөд энэ хугацаанд хүүхдийн минь улсаас сар бүр олгогддог хүүхдийн 20.000 төгрөгийг 5 сар хүртэл тооцоход 650.000 төгрөг болсон. Иймд энэ мөнгийг авч байсан эх Х.Цгоос гаргуулах хүсэлтэй байна гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Зохигчдын маргаж буй 2014 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл хугацааны хүүхдийн мөнгө 650.000 төгрөг нь төрөөс хүүхэд бүрт олгож буй нөхцөлт мөнгөн тэтгэмж буюу Б.Бд зарцуулагдах тэтгэмжийн хувьд нэхэмжлэгч Т.Бт дээрх үйл баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар шаардах эрх үүсчээ.
Дээрх хугацаанд хүү Б.Б нь эх Х.Цгийн асрамжид үлдсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1095 дугаартай шүүхийн шийдвэрээр нотлогддог бөгөөд тухайн хугацаанд эх Х.Ц нь уг мөнгийг авч захиран зарцуулах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Т.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа хүү Б.Бт олгогдох ёстой хүүхдийн мөнгөн тэтгэмж 650.000 төгрөг гэж,
Хариуцагч Х.Ц нь би сүүлийн үед тэр мөнгөнөөс аваагүй тэр банкиндаа байгаа тэр одоо байгаа мөнгийг аваад энэ тэтгэлэг, 650.000 төгрөгөө нэхэмжлэхгүй бол би маргахгүй тэр дэвтэр юмыг нь өгнө гэж маргажээ.
Гэвч нэхэмжлэгч Б.Б нь өөрийн асрамжинд байх хугацаанд хүү Б.Бд төрөөс олгогдсон мөнгийг эх Х.Ц нь авч өөрөө зарцуулсан гэдгийг өөрөөр хэлбэл Х.Цгийн авсан мөнгөний хэмжээг нотолсон баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар ... нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой... өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх бүрдүүлэхээр заасан байх бөгөөд нэхэмжлэгч
Т.Б нь шүүхэд энэ талаархи хүсэлтийг гаргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Т.Б-ын Х.Цгоос 650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч нь Х.Цгоос 650.000 төгрөг авна гэдгээ нотлож чадаагүй энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т.Б нь хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Х.Цгоос хүүхдийн тэтгэлэг болон хүүхдийн мөнгө 650.000 төгрөг гаргуулах шаардлагад 49.684 төгрөг, нийт 119.884 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Х.Цгоос 99.734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 07 дугаар сарын 04-нд төрүүлсэн хүү Б-ын Б /**************/-гийн асрамжийг өөрчлөн эцэг Тын Б / РВ83111512 /-ын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2008 оны 07 дугаар сарын 04-нд төрүүлсэн хүү Б-ын Б /**************/-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч, эх Хийн Ц /РВ87091003 /-оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Цгоос 650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119.884 / нэг зуун арван есөн мянга найман зуун наян дөрөв / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Цгоос 99.754 / ерэн есөн мянга долоон зуун тавин дөрөв / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА