| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2018/0069/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Д.Н |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 71
Монгол Улсын нэрийн өмнөөс
**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Нямдэлэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Хохирогч Ц.****
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
**** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт **** ****д холбогдох 1831000090042 дугаартай Эрүүгийн хэргийг Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн. **** оны ** дугаар сарын **-нд **** аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сумын **дугаар багийн *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, **** овогт **** **** /РД:МЖ-*****/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.**** нь **** оны 1 сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө **** аймгийн **** сумын 2 дугаар баг 58 тоотод 11 сар 14 хоногтой Т.Оюун**** амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: 1.Шүүгдэгч Б.****ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн....Мэдүүлэг өгөхгүй гэв.
2.Хохирогч Ц.****ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “..Тэр өдөр би ажилд явчихсан байсан. 1 дүгээр сарын 10-ны өглөө над руу эхнэр маань утсаар ярьж “хүү маань нас барчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би шууд гэртээ ирж юу болсон талаар асуухад санамсаргүй хөхөөрөө дарчихсан байна гэж хэлсэн. Бид хоёр өөрсдийн болгоомжгүй байдлаас болоод хүүгээ алдсандаа харамсаж байна. Бага сартай хүүхэдтэй эхнэрээ бие нь бүрэн тэнхрээгүй байхад нь орхиж ажил хийхээр явсан нь 2 миний буруу гэв. .
3.Хохирогч Ц.****ийн **** оны 01 дүгээр сарын сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.....Манай эхнэр сүү муутай болохоор эхэндээ жаахан жин муутай байсан. Тэгээд сүү уухгүй байсан болохоор сүүгээр угжих болсон. Тэгээд жин, бойжилт нь хэвийн болсон. Би **** оны 1 дүгээр сарын 03-ны өдөр **** аймгийн **** сум руу ажил хийхээр явсан. Манай **** суманд ажлын байр муу болохоор ажилгүй байгаад байж болохгүй ****т ажилласан. 1 сарын 10-ны өглөө 7 цаг өнгөрч байхад манай эхнэр над руу залгаад “бага хүүхэд өнгөрчихлөө” гэж хэлээд уйлаад яагаад өнгөрсөн юунаас болсон талаар хэлэхгүй байсан. Би **** сумаас гараад зам дээр унаа хүлээгээд байж байхад эхнэр Б.****тай ярихад “хүүхэд уйлаад халууцаад байхаар дээгүүр нь бүдэг цэнхэр өлгий, даавуу нөмөргөөд унтсан чинь тэрийгээ хөдөлгөөд өөрийгөө бүтээсэн байна” гэж надад хэлсэн. Тэр үед нь өөр хүнд хэлээд яахав дээ цагдаад хэлэхгүй юу гэж хэлсэн. Тэгэхгүй бол манай суманд эхнэрийг маань хүүхдээ алсан гэж ярих байх. Одоогоос 6 жилийн өмнө талийгаачийн маань дээр нэг хүү төрсөн тэр нь хөхөө хөхөж чадахгүй өвчтэй Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад 2 сар хүрээгүй байхдаа нас барсан. Тийм болохоор бусдын хэл ам эхнэрт маань хэцүү тусах байх гэж бодоод цагдаадаа л энэ байдлаа хэлээрэй гэж хэлсэн.....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/
4.Гэрч Б. **** оны 1 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би ажилтай байхад 1 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн үед **** “өнөөдөр хэн дуудлагатай байгаа вэ манай хүүхэд ганц нэг ханиалгаад байна үзүүлэх гэсэн юм” гэж хэлсэн. Манай ажлынхан аймгийн төв рүү тайлангаа өгөхөөр явсан байсан. Би 20 цагийн үед гэрт нь очиход гэрт 3 жаахан хүүхэд ****, талийгаач Оюунболд нар байсан. Би “нярай Оюунболдыг хэр зэрэг ханиалгаж байна вэ” гэхэд **** “нэг их ханиалгахгүй байгаа ганц нэг л цор цор гэж байгаа, халуурч магадгүй гэж бодоод” гэж хэлэхээр нь би хүүхдийг нь үзэхэд “цээж нь хонхолзоогүй, халуураагүй амьсгал нь хэвийн, хүүхэд нь тайван хэвтэж байсан. Би ханиалгаж байгаа юм уу гэрээр эм ууж байгаа юм уу, өнөөдөртөө амоксациллин хүүхдийн тунгаар өнөө шөнөдөө уугаад хоноорой, халуурахгүй бол халууны эм өгөөд хэрэггүй, маргааш сироп уулгаарай” гэж зөвлөгөө өгөөд явсан. Өглөө 7 цагт над руу **** залгаад “манай хүүхэд унтаад сэрэхгүй байна, нас барсан юм шиг байна” ” гэж хэлсэн. Би тэр дуудлаганд нь шуурхайлаад очсон. Талийгаачийн өлгийг задлаад үзэхэд зүрхний цохилт, амьсгал байхгүй байсан. Биед нь хөшилт байхгүй, гар хөлийг нь барьж үзэхэд ямар нэгэн хөшилт байхгүй байсан.....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 16 дугаар хуудас/
5.Гэрч Ц.С **** оны 2 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Талийгаач Т.Оюунболд нь ээжийн хамт 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд **** сумын эрүүл мэндийн төвд эмч нарын асаргаа сувилгаанд байсан. Хүүхдийн хувьд хугацаа дутуу жин багатай төрсөн. Ямар нэгэн олдмол болон төрөлхийн өвчингүй эрүүл мэндийн хувьд эрүүл, Б.****ы нэг хөх буюу баруун хөхөндөө сүүтэй байсан. Учраас нэмэгдэл тэжээл өгөх зөвлөгөө өгсөн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/
6.Гэрч ёын **** оны 2 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Б.**** нь манайд хагалгааны дараах эмчилгээ хийлгэж байсан. Хүүхдэд ямар нэгэн өвчлөл байгаагүй. Ээж нь эмчилгээ цэвэрлэгээ хийлгэж 3 байсан учраас хүүхэд нь хамт хэвтэж байсан. Манайд хэвтэж байх хугацаанд гэрийн байдлыг нь дээрдүүлэх талаар эмч нөхөртэй нь ярьж байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/
7.Гэрч ёийн **** оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Аймгийн нэгдсэн эмнэлгээс гарахад нь сумын эмнэлэгт залгуулаад хэвтүүлсэн. Яагаад гэхээр ****ы шархыг эдгээх, гэр нь түлээгүй жижиг зуухтай учраас гэр нь хүйтэн давхарлагаа байхгүй байсан учраас нөхөр ****той уулзаж “нярай хүүхэд амьдарч болох орчин бүрдүүлж, түлээтэй бол том зуух тавь гэрээ давхарлаж дулаан болго” гэж хэлээд эмнэлэгтээ 12 хоног байлгаж байгаад гэрт нь гаргасан. Гарахад нь зөвлөгөө өгч гаргасан. Эмнэлэгт байх хугацаанд нь өдөр бүр Б.****ы шархыг цэвэрлэж хүүхдийг нь хүүхдийн эмч үзэж ээлжийн сувилагч хянаж байсан. Хүүхэд нь ээжийнхээ сүүндээ цадахгүй уйлагнаад байсан учраас нэмэгдэл сүү өгөхийг зөвлөж нэмэгдэл сүүгээр хоолож байсан. Гэрт гарсны дараа хүүхдийн эмч гэрээр эргэж зөвлөгөө өгөхөд хэвийн байсан. Харин Б.****ы өөрийн хийсвэр хийсэн шарх нь биеийн жингийн улмаас шүүс гараад эдгэхгүй байсан учраас аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж хэвтүүлсэн.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/
8.Насанд хүрээгүй гэрч Т.М **** оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би босч гал түлчихээд буцаад унтах гэхэд ээж дүүг сэрээх гэхэд дүү сэрэхгүй хажуу тийшээ толгойгоо харуулаад хэлээ гаргасан байдалтай харагдсан. Ээж орон дээрээ хэвтэж байхдаа намайг дуудаж сэрээсэн. Ээж гэрийн баруун тал руу толгойгоо харуулж орны наад ирмэг дээр хэвсэн, дүү Оюунболд цаад талд нь хэвтэж байсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/
9.Гэрч Б.Ж **** 1 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би хөрш айлаараа нэг их ороод байдаггүй. Манайхаар **** орж ирээд мэнд мэдээд гараад явдаг. Би хүүхдээ төрснөөс хойш 2 удаа гэрээр нь орсон. Эхний удаа хүүхдээ тэвэрчихсэн угж өгч байсан. Хүүхэд нь хөхөндөө цаддаггүй гэсэн. Дараагийн удаа ороход хүүхдээ хажуудаа унтуулчихсан орон дээрээ хэвтэж байсан. Хөхөөрөө хүүхдээ хооллож байгааг нь хараагүй. Би биеийг нь асууж л орсон.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/
10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн **** оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ №09 тоот:
1.Талийгаач Т. **** биед гэмтэл тогтоогдсонгүй.
2.Талийгаач Т.Оюунболд нь архаг хууч өвчингүй байжээ.
3.Нүүр ам хамар дарагдах хэлбэрийн механик амьсгал бүтэлтэнд орсон байна. Эх нь хөхөөрөө дарсан байх боломжтой.
4. Талийгаач Т.Оюунболд нь нүүр ам хамар дарагдах хэлбэрийн механик амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ.
5. талийгаач Т.Оюунболд нь А(II) бүлгийн цустай байжээ....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/
11.Шинжээч Т.Н **** оны 1 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Хүүхдийн ам хамар руу гадны биет орсон тохиолдолд амьсгал бүтэлт үүсэх боломжтой. 1 сар 15 хоногтой хүүхэд ямарч хамаагүй замбараагүй хөдөлгөөн хийдэг. Өөрийн хүзүү мөрөн дээр тавьсан даавууг гарын хөдөлгөөнөөр ямарч байрлалд /өөрийн биеэс холдуулах, нүүх болон толгой дээрээ гаргах/ авчрах боломжтой...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/
12.Шүүгдэгч Б.****ы **** оны 2 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн”...**** оны 1 сарын 09-ний орой бага хүү Т.Оюунболд халуураад байх шиг байхаар нь би эмнэлэг рүү дуулага өгсөн. Эмэнэлэг ирхэ хооронд нэмэлт сүү найруулаад өгөхөд их амьсгаадаад байх шиг санагдсан. **** сумын бага эмч Цэцэглэн манайд 20 цагийн орчим ирээд хүүхдийг үзэхэд Цэцэглэнд “ би хүүхдийнхээ толгойг гараараа дарж үзэхэд халуунтай юм шиг санагдсан. Угжаа уухдаа амьсгаадаад болохгүй байна” гэж хэлсэн. Бага эмч Цэцэглэн манай хүүхдийг үзээд өнөөдөртөө амоксациллин гэх эмийг 6 хуваагаад нэгийг нь нухаад өгөөрэй, маргааш эмнэлэг дээр хүүхдээ аваачиж үзүүлээрэй, нэг их халуунгүй байна” гэж хэлсэн. Эмчийг явсны дараа хэлснээр нь эм өгөхөд халуун нь буухаар нь би 23 цагийн үед угжийг нь өгөөд унтуулаад галаа түлж байгаад унтсан. Хэсэг байж байгаад босч ирээд гал түлээд буцаад унтаж байхад хүүхэд уйлагнахаар нь өлгийг нь задалсан. Гал түлсэн болохоор гэр хурдан халсан учраас өлгийг нь суллаж задлаад дээгүүр нь хүзүү хүртэл нь бүдэг цэнхэр өнгийн даавууг нөмөргөөд унтсан. Өглөө 7 цаг өнгөрсөн байхад сэрэхэд манай хүүхэд бүдэг цэнхэр өнгийн даавууг ам хамраа бүтээсэн байдалтай байлгаж, 2 гар нь хүзүүний орчим байсан. Би бодохдоо даавууг хоолой хүртэл нь тавьсан байх үед гараараа дээшлүүлээд ам хамартаа хүргээд буцаагаад доошлуулж чадахгүй байсан юм байна гэж бодсон. Би хүүхдээ энгэртээ тэврэхэд ямар нэгэн хөдөлгөөнгүй байгаад байхаар нь хамрыг нь чимхээд уйлуулах гэхэд мэдээгүй уйлахгүй сэрэхгүй байхаар нь эмнэлэг рүү дуудлага өгсөн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17дугаар хуудас/
13.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас/
14.Ойрын дуудлагын журнал /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/
15.Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /хавтаст хэргийн 65-75 дугаар хуудас/
16.Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/
17.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.****ы гэм буруу, хохирол төлбөр, ял шийтгэлийн талаар. **** аймгийн Прокурорын газраас **** овогт **** ****ыг **** оны 1 сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө үүрээр **** аймгийн **** сумын 2 дугаар баг 58 тоотод оршин суух өөрийн гэртээ 1 сар 14 хоногтой Т.Оюун**** амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.****ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Б.Ц /хх-ийн 16 дугаар хуудас/, Ц.С /хх-ийн 20 дугаар хуудас/, Б.На /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Ц.Алтанцэцэгийн /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Т.Мөнхжин /хх-ийн 25 дугаар хуудас/, Б.Жавзмаа /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд болон шинжээчийн **** оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №09 тоот дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-35 / зэрэг болно. 5 Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг үнэн зөв гэж үзсэн тул нотолгооны эх сурвалжаа болгов.
Дээрхи нотлох баримтуудаас харахад: Шүүгдэгч Б.****ы **** оны 1 сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө үүрээр **** аймгийн **** сумын 2 дугаар баг 58 тоотод оршин суух өөрийн гэртээ 1 сар 14 хоногтой Т.Оюунболдыг хөхүүлж байгаад хөхөөрөө амыг нь таглаж унтаснаас хүүхэд бүтэж, амьсгалын дутагдалд орж амь насаа хохироосон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймээс Шүүх, **** ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “ Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Ц.**** “гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байгааг дурьдах нь зүйтэй.
2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс **** ****ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэл оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Учир нь: Шүүгдэгч **** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, өөрөө сэтгэл санааны гүн хямралд орсон зэрэг хувийн байдлуудийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан чиг үүргийг баримтлан, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.**** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,35 дугаар бүлэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага тус тус болгон ТОГТООХ нь
1 **** овогт **** ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д 6 зааснаар **** ****д ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.****д үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, ялтан гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5.Б.****д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор **** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.НАЦАГДОРЖ