| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0926/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1083 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1083
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Х.Нарангуа,
шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Цг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108007931019 дугаар хэргийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн -----хороо, -----тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Мын Ц
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч М.Ц нь 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ----- дугаар хороо, -----тоотод хохирогч Ц.Жийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч И.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “______” гэв.
Эрүүгийн 2108007931019 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ц.Жийн: “...Өнгөрсөн 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үдээс өмнө би яг цагийг нь сайн санахгүй байна П буюу ийн гэрт очсон. Тэгтэл П надад хандаж “Ц надад ийм утас өглөө” гээд Нокиа маркийн гар утас үзүүлсэн. Би тэгэхээр нь зүгээр утас байна гэж хэлсэн. Тэр үед Ц Пийн гэрт байсан. Ц тэр үед архи уучихсан байсан. Согтолт нь гайгүй байх шиг надад харагдсан. Ц надаас “та утастай юу” гэж надаас асуухаар нь би “Нокиа утас барьдаг” гэж хэлсэн. Тэгтэл “надад нэг мэдрэгчтэй цагаан утас байгаа, та үзэж байгаад авахгүй юу” гэж хэлээд гэртээ орчихсон. Би утсыг нь үзье гэж бодоод тэдний гэрт орсон. Ц гэртээ ганцаараа байсан ба “утсыг чинь үзье миний дүү” гэж хэлтэл би танд утсаа өгөхөөс өмнө өөр юм үзүүлье гэж хэлсэн. Тэгээд намайг барьж аваад гэрийн зүүн талын орон дээр 2 гараараа түлхэж унагаахаар нь би босох гэтэл миний үснээс татаад толгой руу нудраад 2 гарын шуунаас дараад, миний өмссөн байсан пүүзийг суга татаж тайлаад бүсэлхийнээс доошоо хувцаснуудыг бүгдийг нь шувтлаад тайлсан. Тайлчихаар нь би түлхэж унагаагаад шалдан гэрээс нь гараад зугтсан. Би П гэрт нь очоод хаалга нь цоожтой болохоор нь П гэж дуудтал П хаалга тайлж өгсөн. П надад хандаж “юу боловоо яасан” гэхээр нь би “Ц намайг хүчиндэх гээд хувцас тайлсан” гэж хэлсэн. Тэгтэл П “наадах чинь одоо яадаг хүн бэ” гэхээр нь би “надад хувцас өгөөдөх” гээд Пээс хувцас авч өмссөн. П, Ц нар нь хамар хашааны хүмүүс байгаа юм. Тэр хоёрын гэр нь хоорондоо ойрхон байдаг. Би гарч зугтаагаагүй байсан бол Цд хүчиндүүлэх байсан. Цагдаа нар Цг аваад явсны дараа би гэрт нь хувцасаа авах гээд очтол миний өмд болон дотуур хувцасыг гадаа хогын саванд хийчихсэн байхаар нь хашаандаа аваачиж шатаачихсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-9),
Гэрч М. ын: “...2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 09 цагийн үед би ууланд гарчхаад гэртээ ирээд байж байтал Ц.Ж нэг 1 кг бууз, 1 шил архи, жижиг лаазтай 2 пиво аваад манайд орж ирсэн. Тэгээд бид хоёр байж байтал Ц гаднаас орж ирээд бид гурав буузаа жигнээд, хувааж идээд архи пиво ууж дуусчихаад би дахиад гэрт байсан Болор нэртэй архи задлаад талыг нь уугаад талыг нь Ц аваад гэр рүүгээ явсан. Ж бид хоёр үлдээд тэгээд Ж яваад өгсөн. Тэгээд би унтаж байтал манай цонхыг Ж ирээд нүдэхээр нь хаалгаа онгойлгоод өгсөн чинь Ж дээгүүрээ подволктай доогуураа нүцгэн зогсож байхаар нь би гэрээсээ өөрийнхөө өмд таавчикийг өгч өмсгөсөн...” гэх мэдүүлэг (хх-12),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.04.20-ны өдрийн 3483 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “1.Ц.Жийн биед зүүн чамархайд зулгаралт, зүүн бугалга, зүүн ядам хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-22-23) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Ц нь 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ----- дугаар хороо, -----тоотод хохирогч Ц.Жийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ц.Жгийн: “...намайг барьж аваад гэрийн зүүн талын орон дээр 2 гараараа түлхэж унагаахаар нь би босох гэтэл миний үснээс татаад толгой руу нудраад 2 гарын шуунаас дараад, миний өмссөн байсан пүүзийг суга татаж тайлаад бүсэлхийнээс доошоо хувцаснуудыг бүгдийг нь шувтлаад тайлсан. Тайлчихаар нь би түлхэж унагаагаад шалдан гэрээс нь гараад зугтсан...” гэх мэдүүлэг (хх-9), гэрч М. ын: “...унтаж байтал манай цонхыг Ж ирээд нүдэхээр нь хаалгаа онгойлгоод өгсөн чинь Ж дээгүүрээ подволктай доогуураа нүцгэн зогсож байхаар...” гэх мэдүүлэг (хх-12), шүүх эмнэлгийн 2021.04.20-ны өдрийн 3483 дугаар: “1. Ц.Жгийн биед зүүн чамархайд зулгаралт, зүүн бугалга, зүүн ядам хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжилгээ (хх-22-23) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Ц хохирогч Ц.Жгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн зүгээс хохиролд төлсөн төлбөргүй Ц.Ж нь “Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-9/ гэх” үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “_________” гэж,
Шүүгдэгч “____________” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ц бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт М Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Цг Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цийн цагдан хоригдсон 36 /гучин зургаан/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Цн бусдад төлөх төлбөргүй, хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР