Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 00292

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 26 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, Халх овогт Цагаанчулууны Болормаа /РЭ67060868/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 26 дугаар гудамжны 13 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа Халх овогт Дашийн Бадарч /РЭ67021815/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Ц.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Болормаа шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Цагаанчулуун овогтой Болормаа нь Даш овогтой Бадарчтай 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 4 хүүхэд төрсөн. 2012 онд бага хүү Идэржавхланг маань төрснөөс хойш Д.Бадарч нь гэртээ ирэхээ больж тусдаа амьдардаг болсон. Д.Бадарч нь Улаанбаатар хотод амьдардаг юм.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Дээд талын гурван том хүүхэд маань насанд хүрсэн. Бага хүүхдээ би өөрийн асрамжинд авна. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авахгүй. Бидний дунд эд хөрөнгөний маргаан байхгүй гэв.

Хариуцагч Д.Бадарч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Бадарч нь Ц.Болормаагийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг

гаргаж байна. Би Ц.Болормаатай 1988 онд гэр бүл болсон бөгөөд хамтын амьдралын жилүүдэд буюу 2012 он хүртэл бидний дундаас 3 хүүхэд төрсөн нь үнэн. Бид хоёр зан харьцааны хувьд таарамжгүй болж 2012 оноос хойш тусдаа ирж очин амьдрах болсон. Манай бага хүү Идэржавхлан нь 2012 оны 3 сард төрсөн бөгөөд эхнэр бид хоёрыг тусдаа амьдрах болсноос хойш гарсан учраас би бага хүүгээ миний хүүхэд биш гэж хэлж байсан удаатай. Би өөрийн биеийн эрүүл мэндийн байдлаас Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгийн дотрын тасагт байнгын хяналтанд байдаг, 2-3 сар тутам үзүүлж эмчилгээ хийлгэдэг бөгөөд ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, нааш цааш явах хөрөнгө мөнгөний боломж муутай, мөн унаа машинаар нааш цааш явах чадваргүйгээс болоод одоо Улаанбаатар хотод Нийтийн байрны сахиул хийж амьдардаг. Эхнэр Ц.Болормаа нь гэрлэлтээ цуцлуулж хүү Идэржавхланг өөрийн асрамжинд авч надаас хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн нэхэмжлэлийг шүүхэд ирүүлснийг би хүлээн зөвшөөрч байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүү Идэржавхланг эх Ц.Болормаагийн асрамжинд үлдээж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

Хариуцагч Д.Бадарч нь шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх ба нэхэмжлэгч Ц.Болормаа нь түүний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх саналыг гаргасан хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Болормаа нь хариуцагч Д.Бадарчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Болормаа хариуцагч Д.Бадарч нар нь 1988 онд гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 4 хүүхэд төрсөн ба хүү Б.Идэржавхлан 2012 онд төрсөн болох нь

Тухайлбал: Хэрэгт авагдсан 2012 оны 03 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Халх овогт Бадарчийн Идэржавхлан /РЮ12232716/-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас олгосон 254 дугаартай ... БНМАУ-ын иргэн 1967 онд төрсөн Даш овогтой Бадарч, БНМАУ-ын иргэн Цагаанчулуун овогтой Болормаа нар нь 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болсон учир иргэний гэр бүлийн бүртгэлд 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэв ... гэх Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүний их эмч н.Тогтохсүрэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Бадарч овогтой Идэржавхлан нь 5 настай, эрэгтэй, эрүүл гэх эмнэлгийн тодорхойлолт, гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Болормаа нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч уригдсан тал болох Д.Бадарч нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар ажиллагааг дуусгавар болгосон тухай 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүхийн албан бичиг хэрэгт авагдсан байна.

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэсэн байх бөгөөд хэрэгт гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Д.Бадарч, Ц.Болрмаа нарын гэр бүлийг цуцлаж хүү Б.Идэржавхланг эх Ц.Болормаагийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Гэрлэгчид сүүлийн 6 жил хамтран амьдраагүй, гэрлэгчдийн амьдарлын нөхцөл байдал зэргийг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагч Д.Бадарч нь хүү Б.Идэржавхланг эх Ц.Болормаагийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон гэсэн бөгөөд гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй болохыг дурдаж дээрхи асуудлаар маргаан гарвал зохигчид шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Нэхэмжлэгч Ц.Болормаа нь гэр бүлээ цуцлуулах шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөх ёстой байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 70.200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Бадарчаас гаргуулж төлүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Д.Б , Х овогт Ц.Б нарын нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Б-ийн И-ийг эх Ц.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.МӨНХТУЯА