Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/963

    2021         06           08                                    2021/ШЦТ/622

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б-д холбогдох 2108002880563 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатарт хотод төрсөн, яс үндэс халх, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, А овгийн Н-н Б /РД:*********/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Б нь хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хөтөлийн автобусны буудал дээр хүргүүлсэн иргэн Ц.Ш-ын гээгдүүлсэн маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 2.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь : 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Н.Б нь хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хөтөлийн автобусны буудал дээр хүргүүлсэн иргэн Ц.Ш-ын гээгдүүлсэн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 2.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь :    

            - гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Хөтөлийн автобусны буудал дээр иргэн Ц.Ш гар утсаа таксинаас буухдаа гээсэн...гэх тэмдэглэл /хх-05/,

            - иргэн Ц.Ш-аас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-06/,

            - хохирогч Ц.Ш-ын...Би зурагтын шинэ эцэс гэх автобусны буудал дээрээс такси барьсан ба Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хөтөлийн ойролцоо байх таксины буудал дээр буусан юм. Тэгээд замын урд талд байрлах Хуушуур нэртэй цайны газар ороод 2 ширхэг хуушуур идээд гар утсаа халаасандаа үзсэн чинь миний гар утас байхгүй байхаар нь гайхаад хайсан боловч олдоогүй. Тэгээд гарч хайгаад бас хайгаад олдохгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Теди төвөөс 2.400.000 төгрөгөөр авч өгч байсан...Өөрийн алдсан утасны 8018*** дугаар руу 30-40 минут тасралтгүй залгаж байсан, тэгээд 40 минут орчмын дараа миний утас холбогдох боломжгүй болсон...Миний утас дүүрэн цэнэгтэй ашиглахгүй бол 2 хоног цэнэгээ барих байсан...Би буцаагаад өгвөл шагнал өгнө шүү гэж хүртэл мессеж бичсэн...гэх мэдүүлэг /хх-14-15, 16, 20/,

- насанд хүрээгүй гэрч Б.А-гийн... би найз С-гийнд байхад манай аав надад түлхүүр байсан болохоор намайг дуудсан, тэгээд би очтол аавынх нь машинд хүн гар утсаа үлдээгээд явсан байна гээд надад харуултал би, та үнэтэй гар утас олсон байна гэж хэлж байсан. Тэгээд манай аав ажилтай байсан болохоор яараад яваад өгсөн. Тэрнээс хойш 1 цагийн дараа надад хамаагүй юмаар оролдож болохгүй шүү гэж утсаар залгаж хэлсэн...Тэгээд би утсыг оролдож байгаад apple id-ийг нь санаандгүй гаргах товчийг дартал утсан дээр байсан бүх зүйл устчихсан. Би утсыг аваад тухайн утсанд байсан сим картыг энэ угаасаа хэрэггүй байх гээд утас олсны маргааш нь тухайн симийг гаргаад хадгалж байсан чинь алга болчихсон байсан. Би сайн санахгүй байна ямар ч гэсэн шагналтай гэсэн юм байсан. Тухайн мессеж бичсэн дугаарыг цаасан дээр тэмдэглэж аваад аавыг орой ирэхэд нь харуулахад аав шууд залгасан боловч тухайн утасны эзэн нь аваагүй буцааж залгаагүй...гэх мэдүүлэг /хх-35-36/,  

            - эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-08/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-09/,

- Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан... iphone 11 Pro маркийн гар утас 2.000.000 төгрөгөөр тогтоож байна....гэх /хх-38-39/,

 - шүүгдэгч Н.Б-гийн...Би тэр өдөр **** УНД улсын дугаартай саарал өнгийн Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад эхнэр Э-ийг хүнсний 1 дүгээр дэлгүүр дээр буулгачихаад буцаад гэр лүүгээ ганцаараа явж байтал зурагтын шинэ эцсийн автобусны буудлын ойролцоо нэг эрэгтэй, нэг эмэгтэй миний үеийн хоёр хүн гараа өргөөд зогсож байхаар нь хаа хүрэхийн гэж асуутал Баянхошууны Хөтөл орно гэж хэлэхээр нь машиндаа суулгаж Баянхошууны хөтөл дээр буулгаж цаашаа хөдлөөд явж байтал Баянхошууны 112-ын автобусны буудлын ойролцоо 17 орчим насны эрэгтэй хүүхэд гараа өргөөд зогсож байхаар нь хаа хүрэхийн гэж асуухад Баянхошууны тойрог орно гэж хэлэхээр нь машиндаа суулгаад тойрог дээр буулгахад ахаа гар утас чинь уначихсан байна гэж хэлээд надад ногоон өнгийн гар утас өгөхөөр нь тухайн гар утсыг авчихаад тухайн залууг буулгаж явуулчихаад нөгөө олсон гар утсыг өмнө суусан эрэгтэй, эмэгтэй хоёр гээсэн байна гэж бодоод гэртээ авчиртал тухайн гар утсанд дуудлага ирээд байхаар нь авахгүй байж байгаад унтрааж өөрийн охин А-д өгтөл аав та Айфонэ маркийн үнэтэй гар утас олсон байна гэж хэлж байсан. Тэгээд би хөдөө ажил руугаа яваад ирсэн тэр хооронд манай охин тухайн утсыг ашиглаж байсан...гэх мэдүүлэг /хх-116-117/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.           

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.            .            

Иймд шүүгдэгч Н.Б-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан олгосон, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байх /хх-09/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :               

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тус гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, мөн хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан, хөрөнгө, орлого болон ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-30, 32, 82-89, 102, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан болно.         

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :      

1. Шүүгдэгч Н.Б-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.             

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцон, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР  