Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/92

 

 

 

    

 

2018 оны  5 сарын 14 өдөр                       2018/ШЦТ/92                                  Хэрлэн сум

   

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0105/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                            М.Сайнболд,

Улсын яллагч                                                         Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        С.Нарангэрэл, Д.Цолмон

Шүүгдэгч                                                                 Б.Б нарыг оролцуулан

   Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуацай овогт Батчулууны Бод холбогдох 17390027600242 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Яргайтын ар гэх газар иргэн Х.Батхүүгийн гэрт хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санаа нь гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас иргэн Ш.Амарсайханыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 16-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Яргайтын ар гэх газар иргэн Х.Батхүүгийн гэрт хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санаа нь гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас иргэн Ш.Амарсайханыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

 Хохирогч Ш.Амарсайхны мөрдөн байцаалтанд өгсөн: “...20017 оны 12 дугаар сарын 16-ны өглөө би Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутаг Хавцалын ар гэх газарт Х.Батхүү гэх айлд адуу хайж яваад очсон. Б гэх хүн тэнд хоносон. Тэр айлд эх******* хүүхэд нь байсан. Бид хоёр тэр айлд газар зэрэгцээд унтсан. Өглөө 9 цагийн үед сэрээд буруу хараад хэвтэж байхад араас гэнэт яагаад байгаа пиздаа бэ гээд хөлөөрөө нуруун дундуур өшиглөсөн. Тэгэхэд Батхүү ахын эх******* Баярмаа зүгээр унтаж байгаа хүнийг чи яагаад зодож байгаа юм бэ гээд хорьсон. Тэгсэн буцаж намайг зүүн талын шанаанд 2 удаа гараараа цохисон. Мөн баруун шанаанд гараараа цохисон. Тэгээд би гэрээс гарч зугтаагаад гадаа морио авах гээд очтол араас дахин ирээд бургасаар толгойн хойд тал руу цохисон. Мөн дал нуруу руу модоор цохиж тэр үед газар унасан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25,26 хуудас/

Гэрч Х.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 15-ны орой би сумын төвөөс  Өмнөдэлгэр сумын 7-р багийн нутаг Яргайтын ар гэх газарт байх гэртээ очсон чинь манайд манай нөхөр Батхүү, Б, Амарсайхан гэх танихгүй залуу Төмөрмөнх, Баатархүү, нар Ерөөл *******тэй 0.75 гр цагаан архи уугаад сууж байсан. Тэгээд архи дуусахад манай нөхөр Батхүүг аваад Хурхын төв явсан. Тэнд Амарсайхан гэх танихгүй залуу 4 шил архи авчирсан. Тэнд 2 ерөөл 2 шил соёрхол *******тэй архи авчирсан. Тэд нар авчирсан 2 шилийг ууж дуусгаад тэгсэн тэр танихгүй Амарсайхан гэх залуу Б гэх хүнийг зүгээр сууж байхад нь үг хэлээр дайрч доромжлоод ядаргаатай гөлөг вэ гээд байсан. тэгэхэд нь эхлээд Б зүгээр сууж байсан. Тэгээд тэр Амарсайхан гэх хүнийг агсам тавиад байхаар нь Б нэг удаа хацарт нь хөлөөрөө өшиглөсөн, тэгээд тэр залуу унтаад өгсөн. Төмөрхүү, Баатархүү нар тэр оройдоо яваад өгсөн. Б, адуу эрж яваа гээд тэр залуу манайд хоног тааруулсан, тэр танихгүй тэр хоёрт нэг гудас дэвсээд 2 хөнжил өгөөд унтуулсан, тэгээд өглөө 06 цаг болж байхад Б гэнэт босоод тэр танихгүй залууг зодоод эхэлсэн. Энэ ямар балай залуу бэ? Их шалиг хүн байна, намайг энэ тэндээс татаж чангаагаад өмдөнд гараа хийгээд байна гээд уурлаад би эр хүн байгаа юм биз дээ намайг оролдоод байна, хэний ч гэсэн дургүй хүрдэг юм байгаа биз дээ гээд тэр залууг нуруунд нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би босож очоод Быг бариад салгаж авсан. Тэр залууг хувцсыг нь өмсгөөд гэрээс гаргаж харь гээд явуулсан, тэгсэн чинь Б дахин гадаа гараад тэр Амарсайхан гэх залууг зодож байхад би нөхөр Батхүүг очиж салгаж тэр залууг явуул гэсэн. Манай нөхөр Батхүү очиж салгаад тэр залууг явуулсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21,22 хуудас/

Гэрч Х.Батхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...архиа 5-лаа хувааж уугаад 2 шил архиа хуваад ууж дуусч байсан чинь Амарсайхан ёнк гэтэл шаанаа гээд нүдээ ирмээд Б руу хараад байсан. Тэгсэн Б уурламдаг болоод байсан. Тэгсэн манай эх******* яасан сонин юм ярьдаг залуу бэ гээд уурласан юм. Тэгэхээр нь би зүүн хойд талд газраар хоёуланд нь ор засаж өгсөн. Тэгээд Амарсайханыг хувцастай нь дээгүүр нь дээлийг нь тавиад унтуулсан. Тэгээд үлдсэн 1 шил архийг Б, Баатархүү, бид гурав хувааж уусан. Төмөрмөнх унтаж байсан юм. Төмөрмөнх, Баатархүү 2 Баатархүүгийнх рүү явсан. Эх******* бид хоёр орондоо орсон. Б Амарсайханы хажуугаар хэвтсэн. ...Б уурлаад энэ чинь яман сонин залуу бэ намайг оролдоод байх юм. Өмд рүү гараа хийгээд гээд уурлаад байсан. Б Амарсайханыг хэд хэдэн удаа нуруу хавьд цохисон юм. Тэгэнгүүт би хурдан хувцасаа өмсөөд яв гээд эмээлийг нь бариулаад морь руу явуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-28 хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №510 тоот

- Ш.Амарсайханы биед дагз ясны шугаман хугарал, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, дагз, баруун чихний дэлбэнгийн язарсан шарх, зүүн хацрын зулгаралт, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

-Дээрх дагз ясны шугаман хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт /хх-ийн 35 хуудас/

Яллагдагч Б.Бын мөрдөн байцаалтан өгсөн: “...Амарсайхан гэх залуу намайг гөлөг пизда, мөн их сонин сонин юм яриад байхаар нь би нэг хөлөөрөө эгэм хавьд нь өшиглөсөн. Тэгээд тэр залуу унтаад өгсөн, их агсам тавьдаг юм байна лээ. Үлдсэн 2 шил архиа хувааж уугаад Төмөрмөнх, Баатархүү нар гэртээ харихаар явсан. Би тэр залуутай Батхүүгийн гэрт унтсан. Тэр орой би өөрийн үстэй дээлээ нөмрөөд тэр миний зүүн талаар унтсан, тэгсэн нэг мэдсэн чинь намайг тэр залуу оролдож эхэлсэн, би бодохдоо Баярмаа байна гэж бодсон чинь тэр залуугийн боов нь боссон миний нуруу руу хатгаад эхэлсэн. Би тухайн үед шоконд ороод хамаг бие хүйт даагаад ирсэн. Тэгээд тэр Амарсайхан гэх залуугийн боовийг базаад цааш нь түлхсэн. Тэгээд эргэж хараад унтаж байсан чинь тэр залуу миний хөх бариад мөн өмдөнд гараа хийгээд эхэлсэн. Тэгэхээр нь би уурлаад босоод Батхүүг гэрлээ асаа гэсэн. Тэгсэн Батхүү гэрлээ асаасан. Тэгээд эргэж хараад өөрийнхөө оронд очоод намайг хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь уур хүрээд чи муу надаар оролддог хэн бэ гээд хөлөөрөө нуруунд нь өшиглөсөн. Тэгээд би дээрээс нь хэд хэд гараараа цохиж авсан. Тэр үед үүр цайгаад өглөө болж байсан юм. Тэр залуу гараад явсан. Тэгэхэд нь араас нь харахад аргамжаатай морио авахаар явж байсан. Тэгэхээр нь араас нь очиж тэр залууд гэрт ороод тэр улсуудад үнэнээ хэл гэсэн, тэгээд би гадаа толгой нуруу руу нь хэд цохисон. Тэгээд Батхүү ирээд намайг гэртээ авч орсон. Тэгээд байж байхад тэр залуу араас орж ирсэн. ...Амарсайхан гэх залуу дуу гарахгүй байгаад байсан. би дахин тэр залууг мөр хавьд нь цохисон. Би шоконд орсон байсан.... намайг шөнө унтаж байхад зүгээр унтуулахгүй тэврээд хөх базах гээд мөн бэлэг эрхтнээ босгоод миний хөлний завсар хийгээд хөдөлгөөд муухай ёс бус үйлдэл гаргаад байхаар нь миний уур их хөдөлсөн. Мөн би урьд өмнө нь ийм зүйл үзэж байгаагүй, намайг эр хүний минь хувьд гутаан доромжилсон үйлдэл гаргасан болохоор би уурандаа цохиж, гуян тус газар нэг удаа хутгаар хатгасан.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 22, 50-51 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх хохирогчийн ёс бус авирласантай холбоотойгоор шүүгдэгчийн сэтгэл санаа нь гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдан иргэн Ш.Амарсайханыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Амарсайханы эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-116х/ гэсэн тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хуацай овогт Батчулууны Быг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.

 

3. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бын тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэгийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Бод анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдан ирсэн эвхмэл хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц устгасугай. 

 

 6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжүүлсүгэй.   

 

    

ДАРГАЛАГЧ                                    Д.ГАНЗОРИГ