Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2015/1528

 

2015 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/1528

Улаанбаатар хот

 

 

Ө ТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ө нарыг оролцуулан, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ө ТББ-ын нэхэмжлэлтэй, Б аймгийн Г сумын 1 дүгээр багийн И дарга, Б аймгийн Г сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө ТББ-ын дарга Д.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Ш нь 1970 оноос хойш өдийг хүртэл Б аймгийн Г сумын нутагт Ө голын хад гэх өвөлжөө, Б******* гэх хаваржааг эзэмшиж нутагласаар байр бууцыг нь өөрийн хүчээр барилцаж босгосон юм. Ингээд 2003 оноос эхлэн Ө ТББ-ыг мал аж ахуй эрхлэх, өвөлжөө, хаваржаа, бэлчээр ашиглах зорилгоор байгуулж өөрийн эзэмшиж байсан Ө голын хад гэх өвөлжөө, Б******* гэх хаваржааны газруудыг тус тус ТББ-ын нэр дээр бүртгүүлж, Г сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 тоот газар ашиглуулах тухай захирамжаар 20 жилийн хугацаатай газар ашиглах гэрээний дагуу ашиглаж байгаа юм. Гэтэл Ц.Ц******* гэх айл 2015 оны 03 дугаар сард Б******* гэх хаваржааны газар нь манай хаваржаа гэж ирээд манай хаваржаан дээр бууж, улаан цайм малын бэлчээр булаацалдан хэл амаар доромжилж, эцэг өвгөдөөс эхлэн уламжлагдаж олон жилийн хугацаатай үе дамжин нутаглан эзэмшиж ирсэн нутаг бэлчээрийг луйвардахаар улайран хөөцөлдөж ирсэн. Яагаад энэ асуудал гарсан талаар бид 2015 оны 3 дугаар сарын сүүлээс эхлэн асууж сураглахад 1 дүгээр багийн Засаг дарга Ц.Б******* нь өөрийн дүү Ц.Ц******* өгсөн тухай бичиг баримт бүрдүүлсэн тухай хүмүүс хэлсэн. Тэгээд энэ талаар хүүхдүүд болон бусад хүмүүсээс асуухад манай хүү Ш.Б******* 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бидэнд Г сумын и тогтоол гэх бичгийг гаргаж өгсөн. Тэгээд яагаад үүнийг бидэнд эрт өгөөгүй юм бэ гэхээр Гэрт авч ирсэн байсан, та хоёрт хэлье гэж байгаад мартсан байна лээ. гэсэн. Ингээд тус бичгийг авч үзэхэд Г сумын 1 дүгээр багийн и тогтоол гэсэн 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоол гаргасан байсан. Харин сумын Засаг даргын шийдвэр гарсан талаар мэдэхгүй байна. Ингээд өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад и тогтоолыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах ёстой гэсний дагуу энэхүү нэхэмжлэлийг бичиж байна. Манай ТББ-ын нэр дээр Г сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 тоот захирамжаар Г сумын "Б*******" гэх хаваржааны газрыг ашиглахаар олгосон байхад Г сумын 1 дүгээр багийн и тогтоол гэсэн 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор бидний газар ашиглах эзэмших эрхийг зөрчсөн байгаа нь бидний хаваржааны газар ашиглах, эзэмших эрхийг зөрчиж байна. Энэ тогтоол гарсан талаар би хүүгээсээ тус тогтоолыг хүлээн авснаар албан ёсоор мэдсэн. Өмнө нь багийн дарга ч, сумаас ч и тогтоол, Засаг даргын захирамж гарсан гэх талаар мэдэгдээгүй. Иймд Г сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 14-т заасан Цэендоржийн Ц******* холбогдох хэсгийг хүчингүй болгож манай газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Манай ТББ-ын нэр дээр Г сумын Засаг даргын 2003 оны 11 сарын 21-ний өдрийн 36 тоот захирамжаар Г сумын Б******* гэх хаваржааны газрыг ашиглуулахаар олгосон байхад Г сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурал тогтоол гаргаж, мөн тус сумын Засаг дарга нь 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот захирамж гаргажЦ.Ц******* Ө үзүүрийн бууц нэртэй хаваржааны доорхи газрыг олгосон нь манай байгууллагын газар ашиглах эрхийг зөрчиж газар эзэмших боломжгүй болгож байна. Иймд Г сумын Засаг даргын 2011 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот захирамжийн Ц.Ц******* холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б аймгийн Г сумын 1 дүгээр багийн И дарга шүүхэд гаргасан хариу тайлбартааӨ дээд богч, үзүүрийн богч хэмээх 2 ойрхон хаваржаа байдаг. Дээд богч нь Ш.Б*******ийн эзэмшилд байдаг, маргаан гарсан зүйлгүй. Харин Үзүүрийн богч хэмээх хаваржааг Д******* овогтой Ш, Ц******* овогтой Ц******* нар нь булаацалдан маргаж олон жил болсон. 2007 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн багийн И тогтоол Ц.Ц*******ийнд гарсан байдаг. Иймээс тус тогтоолыг одоогоор хүчинтэй хэвээр байгаа гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Б аймгийн Г сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасны дагуу өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг багийн и саналыг үндэслэн сумын Засаг дарга нь Ө ТББ-д 2003 оны 36 дугаар захирамжаар ашиглуулахаар шийдвэрлэж гэрээ байгуулсан. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт заасны дагуу өвөлжөө, хаваржааны доорхи газрыг иргэн Ц.Ц******* эзэмшүүлэхээр сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр захирамж гаргаж гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. 1 дүгээр багийн нутаг Ө хэмээх энэхүү газарт олон жилийн өмнөөс /2003 оноос өмнө/ иргэн Д.Ш, Ц.Ц******* нар нь айл саахалт байсан учир Ө ТББ-ыг байгуулахад Ц.Ц******* гишүүнээр элсэж бэлчээр ашиглах, өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмшихэд адил тэнцүү эрхтэй оролцсон байх ёстой гэж үзэж болно. Манай сумын архивт 2003 оны сумын Засаг даргын 36 тоот Захирамж, түүний хавсралт, Ө ТББ-ыг эхэлж байгуулсан гишүүдийн анхдугаар хуралдааны тэмдэглэл, хуралдаанаас гарсан шийдвэр, үүсгэн байгуулагчдын бүртгэл зэрэг бичиг баримт байхгуй байгаа тул ТББ-ын дарга Д.Шгээс эдгээр матөриалыг гаргуулан авч үзэх шаардлагатай байна гэжээ.

 

Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь хэсгийг тус тус баримтлан Г сумын 1 дүгээр Багийн ИргэдийнНийтийн хурлын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын, Г сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр захирамжийн Ц.Ц******* холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Г сумын 1 дүгээр баг, Ө гэх газар байрлах нийт 1500 га газрыг 2003 оноос эхлэн Ө ТББ-ын нэр дээр мал аж ахуй эрхлэх, өвөлжөө, хаваржаа, бэлчээр ашиглах зорилгоор 20 жилийн хугацаатай газар ашиглах гэрээнийхээ дагуу ашиглаж байсан юм. Манай ТББ-ын нэр дээр Г сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 тоот захирамжаар олгосон газартай давхардуулж, Ц*******ийнд олгосноор бидний хооронд уг маргаан гарсан, энэ талаар бидэнд мэдэгдээгүй байсан. Бид эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж шалгуулсан боловч давхардуулж захирамж гаргасан талаар сайн шалгаж үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Төрийн байгууллагын албан хаагч болох эрх мэдэлтнүүд хүний газар дээр давхардуулан, танил талаараа дахин нэмж, хаваржаа ээмших гэрчилгээ, гаргаж ард иргэдийг маргалдуулах зүйлийг бий болгож, хуулийг зөрчсөн байдлууд хаа сайгүй газар авч байгаад иргэн хүний хувьд гомдолтой байна. Багийн дарга болох Б******* нь Ц.Ц******* төрсөн ах дүүсийн хүүхдүүд учир бие биедээ хууль бусаар захирамж нэрийн дор хүний газрыг булааж авч байхад шүүх үүнийг нь шалгаж тогтоолгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э давж заалдах гомдолдоо: Д.Ш нь зөвхөн хаваржааны газар болох ихэр бууц гаргаж, өөрийн хүч хөдөлмөрөөр барьсан чулуун хашаа, хороотой газрыг нь шууд эзэмших гэрчилгээ гаргуулан авсан үйлдлийг нь таслан зогсоохоор шүүхэд хандсан. Малчин хүний амьдрах нөхцөл боломжийг хязгаарлан танил талаараа түрүү барьсан илт хууль бус үйлдлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь дэмжсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн Ө ТББ-д газрын гэрчилгээний эх хувийг олгосон төрийн байгууллагын албан тушаалтны захирамж нь архивт заавал хадгалах ёстой байтал уг эх сурвалжийг үрэгдүүлчихээд дараагийн хүнд нь давхардуулан олгож иргэдийн хооронд маргаан үүсгэж байгаа нь төрийн байгууллагын үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдахгүй байгааг илэрхийлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлжээ.

Нэхэмжлэгч Ө ТББ нь Б аймгийн Г сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Г сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр захирамжийн Ц.Ц******* холбогдох хэсгүүдийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Ө ТББ-д Б аймгийн Г сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар захирамжаар Ө голын хад хэмээх өвөлжөөний газар, Богч хэмээх хаваржааны газрыг 20 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон атал Богч хаваржааны газрыг эзэмших эрхийг иргэн Ц.Ц******* давхцуулан олгосон гэж тайлбарласан.

Хариуцагч Б аймгийн Г сумын Засаг даргаас 2003 оны 36 дугаар захирамжаар Ө ТББ-дгазар ашиглуулахаар шийдвэрлэсэн, хаваржааны доорхи газрыг иргэн Ц.Ц******* эзэмшүүлэхээр сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр захирамж гарган гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон, энэхүү газарт олон жилийн өмнөөс /2003 оноос өмнө/ иргэн Д.Ш, Ц.Ц******* нар нь айл саахалт байсан учир Ө ТББ-ыг байгуулахад Ц.Ц******* гишүүнээр элсэж бэлчээр ашиглах, өвөлжөө, хаваржааны доорхи газрыгэзэмшихэд адил тэнцүү эрхтэй оролцсон байх ёстой гэж тайлбарласан бол гуравдагч этгээд Ц.Ц*******оос 1990 оноос эхлэн хадам аав, ээжийн хамт Ө үзүүрийн б*******ны доод бууцанд хаваржиж эхэлсэн, хуулийн дагуу хүсэлт гаргаж эзэмшиж байгаа, манайх өмнө нь тус газар нутаглаж амьдарч байсан атал 2015 онд гэнэт бууж булаацалдаж байгаа мэтээр гүтгэж бичсэн байна гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл маргаж буй хаваржааны газарт нэхэмжлэгч Ө ТББ-ын гишүүд болон иргэн Ц.Ц******* нарын хэн аль нь олон жилээр нутаглан амьдарч байснаа тайлбарласан байхад анхан шатны шүүх энэ байдлыг шалгаж тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Тодруулбал, маргаан бүхий хаваржааны газрыг Ө үзүүрийн б******* гэж нэрлэдэг эсэх, урьд нь хүн эзэмшиж байсан эсэх /хэргийн 126-127 дугаар талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр хүн эзэмшиж байгаагүй мэт харагдаж байгаа/, эзэмшиж байсан бол Д.Ш, Ц.Ц******* нар, эсхүл өөр этгээд хэзээнээс хойш нутаглан амьдарч байгаа, чулуун хороог анх хэн барьсан, Г сумын 1 дүгээр багийн ИргэдийнНийтийн хурлын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Г сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр захирамж гарснаас хойш уг хаваржааны газрыг Ц.Ц******* эзэмшиж байсан эсэх, хаваржааны газар Ө ам гэх 1500 га газарт хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

Дээрхи нөхцөл байдлыг тогтоосноор маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох боломжтой болох юм.

Түүнчлэн анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасан тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор багийн иргэдийн Нийтийн хурлын саналыг үндэслэн малчдад гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулах, 52.7-д заасан хаваржааны доорхи газрыг хот айл дунд эзэмшүүлэх ойлголтууд хууль зүйн өөр үр дагавар бүхий ялгаатай талаар зөв дүгнэсэн боловч газар ашиглах эрх нэхэмжлэгчид үүссэн талаар дүгнэхдээ хариуцагч нь сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосноо хүлээн зөвшөөрч тайлбар гаргасныг анхаарах шаардлагатай байжээ.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4,88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН