Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 88

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд: Прокурор М.Энхбаатар Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн Боржигон овогтой, ******* *******т холбогдох 1831000000067 дугаартай Эрүүгийн хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1982 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Аршанд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 288 тоотод оршин суух Боржигон овогт ******* ******* /РД:ес8211263/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.******* нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний оройн 20 цаг орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт иргэн *******ыг нохойгоор хазуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Н.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Би дүүгийндээ очих гээд нохойтойгоо явж байсан. Хажуугаар нэг хүүхэд намайг мөрлөж зөрсөн. Би “замаа харж яваач” гэж хэлчихээд нэг удаа цохисон. Тэгсэн чинь манай нохой тэр хүүхдийг хазчихсан. Тэгээд би нохойгоо болиулах гээд холдуулсан. Дараа нь би тэр хүүхдээс “зүгээр үү” гэж асуусан гэв. 2.Насанд хүрээгүй хохирогч *******ын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... би 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 20 цаг 10 минутын үед гэрээсээ Улаанбаатар хотруу шалгалтанд орохоор төмөр замын буудал руу явах гээд гэрээсээ гарахад манай гудамжинд нохой хөтөлсөн 1 ах зогсож байсан. Хажуугаар нь утсаар яриад өнгөрөхөд араас дуудаад, яваад очиход аятайхан яваач хүн 2 байгааг хардаггүй юм уу гээд 20 айлын атаман ******* гэж таних уу гэхээр нь би уучлаарай агаа гээд явах гэтэл уучлаарайгаар чинь би яах юм гээд намайг явуулахгүй байсан. Ахаа би Улаанбаатар хот явах яаралтай ажилтай байна явуулчих тэгэх үү гээд гуйсан тэгэхэд нохойгоо хөтөлсөн уяагаараа гараа ороож байгаад зүүн шанаан тус газарт гараараа нэг удаа цохисон, ахаа болъё уучлаарай гээд би уучлалт гуйсан. Тэгсэн чинь нэг гараараа миний мөрнөөс бариад нохойгоо нэг гараараа бариад нохойгоо барь гээд надруу дайруулаад байсан. Тэгсэн чинь нохой нь баруун шилбэнээс зуусан тэгэхээр нь би айгаад хойшоо ухартал нохой нь дахин миний баруун шилбэнээс хазсан. Ахаа болиоч гээд уйлаад гуйхад нохойгоо авахгүй уяагаа уртасгаад намайг энэ гэрлүү ор орохгүй бол чамайг ална, чамайг зугатаавал энэ нохой араас чинь хөөгөөд бариад идчихэж чанда ш дээ гээд байсан......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/, 3.Иргэний нэхэмжлэгч*******гийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... тэр өдөр миний хүү Тамир Улаанбаатар хотруу оройны гэлт тэргээр явж ОХУ-д 100 хувийн тэтгэлэгээр суралцах сургуульд орох шалгалт өгч, ОХУ-аас ирсэн багш нартайгаа танилцах, төлбөрийг нь өгсөн байсан давтлагандаа суух байсан юм. Гэтэл оройны 20-21 цагийн үед манай хүү Тамир надруу утасдаад намайг гудамжинд нэг хүн нохойгоороо хазуулчихлаа та хүрээд ирээч, би сандраад хүүгээ наад хүнээ холоос хараад байж бай ээж нь цагдаа дагуулаад очно гэж хэлээд цагдаад дуудлага өгчихөөд Тамирын байгаа газар нь очиход Тамирын баруун хөлнийх нь шилбэнээс цус гарчихсан байдалтай явж чадахгүй зогсож байсан тэгээд уулзаад байж байхад цагдаа ирээд Тамирыг нохойгоор хазуулсан хүний орсон гэх хашааруу ороод нөгөө хүнийг олоогүй би хүүгээ дагуулаад эмнэлэг дээр ирж вакцин хийлгэж хөлийг нь боолгосон юм......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/ 4.Гэрч Л.Ганцэцэгийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... ******* 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байгаад орой нь 0.33 литрийн “Хараа” нэртэй архи уучихаад 20 цаг болох гэж байхад дүү *******ийндээ оччихоод ирье гээд гэрээсээ гараад явсан юм тэгээд нэг их удалгүй 20 цаг 50 минутын үед гэртээ буцаад ороод ирсэн......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/ 5.Гэрч *******ийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... тэр өдөр би гэртээ 2 хүүхэдтэйгээ байж байсан тэгэхэд орой 20 цаг өнгөрч байхад манай гэрийн хашааны гадаа хүмүүс дугараад нохой ч хуцах шиг чимээ гараад байхаар нь би юу болоод байгаа талаар мэдэхээр гараад, яах гээд цонхон доор шуугалдаад байгаа юм та нар гэсэн чинь манай дутуу барьсан хашааны гадна талд нэг нохой хөтөлсөн залуу, сургуульд сурдаг болов уу гэмээр хүүхэд хоёр маргалдаад байгаа юм шиг зогсож байсан. Тэгээд би юу болоод байгаа юм гээд очтол энэ ах намайг нохойгоороо хазуулах гээд байна. Би суудлаар хот явах гэж байсан юм гэж хэлсэн. Тэгсэн нөгөө нохой хөтөлсөн залуу энэ хүүхэд намайг зодох гээд байхаар нь манай нохой хазчихсан юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь чамайг тэгээд зодсон юм уу гэсэн чинь зодоогүй гэсэн тэгэхээр нь нөгөө хүүхдээс чи хаанаа хазуулсан юм бэ зүгээр үү гэсэн чинь зүгээр гэсэн, тэгээд тэр нохой хөтөлсөн залуу намайг ******* гэдэг гэх зэрэг ям яриад байсан тэгээд би ******* пизда минь битгий хүүхдүүд айлгаад байгаа ч гэж хэлээд гэрлүүгээ орох гээд алхсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/ 6.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №116 тоот актын дүгнэлт хэсэгт: 3 1. *******ын биед шилбэнд хазагдаж урагдсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/ Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ 7.Шүүгдэгч Н.*******ын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нохойгоо гудамжаар дагуулан явж хажуугаар хажуугаар мөрлөөд өнгөрсөн хүүхдийг зүгээр явуулахгүй, хоргоож байгаад нохойгоороо хазуулсандаа маш их харамсаж байна. Энэ бол миний буруу, хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Манай нохой тэр хүүхдийг хазсаны дараа би тэр хүүхдийг айлгах гэж нохойгоо “барь барь” гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/, 8.Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/, 9.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах ялын тухай прокурорын санал танилцуулсан тухай /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг болно. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын талаар шүүхээс өгөх дүгнэлт: Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогтой ******* *******ыг 2018 оны 03 дугаар сарын 14-ний оройн 20 цаг орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт иргэн *******ыг нохойгоор хазуулан, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж Шүүх дүгнэв. Шүүгдэгч Н.******* нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний оройн 20 цаг орчимд Сүхбаатар сумын харъяат иргэн 17 настай *******ыг гудамжинд замаар явж байхад нь “зөрж өнгөрөхдөө мөр рүү шүргэлээ” хэмээн өдөөн хоргоож, шанаа нь тус газар нь гараараа цохиж, улмаар хөтөлж явсан нохойгоо “барь” гэж хазуулан баруун шилбэнийх нь гадна дунд хэсэгт хөндлөн, хагас дугай хэлбэртэй байрласан 0.3х0.3см, 0.5х0.5см, 1х0.2см, 0.7х0.2см, 0.5х2см дотор дунд хэсэгт 3х0.2см, 1х0.2см, 0.5х0.2см, 0.3х0.3см нийт 9 ширхэг шүдний хазагдсан зөөлөн эдийн няцарсан шархтай гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна. Шүүх, Н.*******ын дээрхи гэмт үйлдэлд хуулинд заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн зүй бус, ёс бус үйл ажиллагаа шууд хамааралтай болохыг тэмдэглэх нь зүйтэй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, шинж чанар, хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан, эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн, Н.*******т Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нохой болон бусад гэрийн тэжээвэр амьтан тэжээх маллахыг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорин зардалд нэхэмжилсэн 122.500 төгрөгийг шүүдэгч төлж барагдуулсан байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогтой ******* *******т 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснбаримтлан, мөн хуулийн 3 хэсгийн 3.4-т зааснаар Н.*******т 2 жилийн хугацаагаар нохой болон бусад гэрийн тэжээвэр амьтан тэжээх маллахыг хориглох, албадлагын арга хэмжээ авсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн Шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.*******т оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулах, шийдвэрийн бусад заалтыг хэрэгжүүлж ажиллахыг Сэлэнгэ аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай. 5 7.Ялтан энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 8.Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ