Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/161

 

 

“I

Text Box: “I

г

Text Box: гМОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

 

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Мээпам

Хохирогч: Н.Б

Шүүгдэгч: Н.Э, Э.А, Т.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Нын Э, Б овогт Эын А, М овогт Тын О нарт холбогдох 1712001530060 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, дээд боловсролтой, онолын физикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цогт-Уулын 25-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Нын Э /РД:../

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Бортолгойн 04-14 тоотод оршин суух, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн цогцолбор 2 дугаар сургуульд биеийн тамирын багш ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Эын А /РД:../

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 226-98 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Тын О /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Н.Э, Э.А, Т.О нар нь 2017 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумьг;, нутагт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Н.Б, Н.Б нарт хүч хэрэглэн эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол учруулж, Н.Бын Самсунг С-5 загварын, Н.Бын ЛЖ загварын гар утсыг тус тус гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн Атайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд хохирогч Б.Бын мэдүүлсэн: ... Тэр өдөр Бөхбилэгтийн сааданд сагсны тэмцээн болоод тэмцээн дуусаад А.О, Н.Б бид гурав Нефтунь бааранд орсон. Н.Б, А.О хоёр нь Н.Бын ажлын хүмүүстэй нэг ширээнд сууж, би дижи Дтай хамт байж байгаад бид нар 02 цагт хаагаад гарцгаасан. Би Н.Б, А.О нараас хойш гарсан болохоор тэндээс гарч шууд харихаар явж байгаад Н.Б руу залгасан чинь Даатгалын байрны баруун талд байна гэхээр нь буцаад очсон. Намайг очиход Н.Б, А.О, А, Абайсан. Намайг дөнгөж очоод байж байтал жижиг суудлын автомашин ирж хажууд зогсоод, 3 залуу машинаас бууж ирсэн. А нь Н.Быг бариад авахаар нь салгасан чинь намайг Э нь миний зүүн талын шанаа руу цохиж авахад нь би газар унасан. Тэр үед О, А, А нэг мэдэхэд алга болсон. Н.Б бид хоёрыг тал талаас нь зодоод байсан. Ер нь бол Н.Б бид хоёрыг О, А, Э нар газар унагаж байгаад тал талаас өшиглөж зодсон. Тэгээд машинд суу гэж Н.Б бид хоёрыг суулгаад тэндээсээ хөдөлж Цагаан идээний дэлгүүрийн хойд талаар баруун зүгт эргэж машины зогсоол дээр очиж зогсохоор нь би машинаас бууж явахаар зугтаасан чинь араас Э, А 2 гүйж ирээд намайг барьж авч газар унагаад, хамжаад 2 талаас зодож байхад нь миний тохой мултарсан. Тэндээсээ машинд очоод тохой мултарчихлаа, болохгүй байна гэж хэлсэн чинь Э нь чиний тохой мултрах хэнд хамаатай юм бэ, чамайг хаашаа явсан ч би араас чинь гүйцэж очоод барьж авч чадна, марафонд гүйдэг гэх мэтийн зүйл яриад байсан. Тэр үед миний цамц тайлагдчихсан өмсөж чадахгүй байсан чинь тэд нар ихэр хүмүүс амь нэгтэй гэдэг Н.Бын цамцыг өмсүүлж өг гээд Н.Б миний цамцыг өмсүүлж өгсөн. Тэндээсээ машинд сууцгааж Тамир хороолол руу урагшаа явж байгаад Н.Б бид хоёрыг доошоо хар гээд доош нь харуулж байгаад нэг газар очиж буулгаад дахиж зодсон. Зодож байхдаа урд Тамирын гол руу оруулж, шөнөжин зогсооно, маргааш цагдаад хэлбэл дэмий шүү, гараараа булшаа ухаж чадах уу, кинон дээр ийм зүйл гардаг Монголд ийм зүйл байдаг, биеэрээ мэдээрэй гэж зодож, толгойгоо доош нь газар наагаад хойноос нь өшиглөж зодож байгаад машиндаа суулгаад аймаг руу орж ирээд Цагаан давааны гудамж руу өгсөж Аривжих дэлгүүрийн урд талын гудамжаар баруун тийш өгсөж явсаар нэг айлын гадаа очиж нэг эмэгтэй дагуулж гарч ирээд бид хоёрыг таних уу гэж тэр эмэгтэйгээс асуусан чинь нөгөө эмэгтэй нь танихгүй гэж хэлээд гэртээ орсон. Одоо тэр эмэгтэйг танихгүй, сайн харж чадаагүй, хашааг нь зааж чадахгүй, тухайн үед харанхуй байсан. Тэгээд тэндээсээ уруудаж “Аз” дэлгүүрийн ойролцоо зам дээр зогсоод цагдаад хэлбэл дэмий шүү, араа мэдээрэй гэж хэлээд хаяад явсан. Н.Б бид хоёрыг хаяад явахад цаг хэд болж байсан гэдгийг мэдэхгүй, тэндээсээ шууд харихад 04 цаг болж байсан. Н.Б бид хоёрыг ямар шалтгааны улмаас цохиж зодсон гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэгээд гэртээ ороод гэрлээ асаасан чинь эгч байсан учраас мэдээд цагдаа дуудсан гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 1712001530060 дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогч Н.Бын мэдүүлсэн: ...Тухайн үед сагсан бөмбөгийн тэмцээн болж, орой хаалтын үйл ажиллагааны шоу болж тараад 22-23 цагийн үед /цаг хараагүй, яг хэд болж байсан гэдгийг мэдэхгүй/ найз Отэй уулзаж, Б бид гурав Нефтунь бааранд орсон. Б, О хоёр нь Бын ажлын хүмүүстэй нэг ширээнд сууж, би дижи Дтай хамт байж байгаад бид нар 02 цагт хаагаад гарцгаасан. Би Б, О нараас хойш гарсан болохоор тэндээс гарч шууд харихаар явж байгаад Б руу залгасан чинь Даатгалын байрны баруун талд байна гэхээр буцаад явж очсон. Намайг очиход Б, О, А, А байсан. Намайг очоод удаагүй, дөнгөж очоод байж байтал 37-09 АРХ улсын дугаартай суудлын автомашин ирж хажууд зогсоод, 3 залуу машинаас бууж ирсэн. А нь Быг бариад авахаар нь салгасан чинь Э нь миний зүүн талын шанаа руу цохиж авахад нь би газар унасан. Тэр үед О, А, А нар нэг мэдэхэд алга болсон, Б бид хоёрыг тал талаас нь зодоод байсан. Ер нь бол Б бид хоёрыг О, А, Э нар газар унагаж байгаад тал талаас өшиглөж, зодсон. Тэгээд машинд суу гэж Б бид хоёрыг суулгаад тэндээсээ хөдөлж Цагаан идээний дэлгүүрийн хойд талаар баруун зүгт эргэж машины зогсоол дээр очиж зогсоохоор нь би машинаас бууж явахаар зугтаасан чинь араас Э, А 2 гүйж ирээд намайг барьж авч газар унагаад, хамжаад 2 талаас зодож байхад нь миний тохой мултарсан. Ер нь бол миний тохой руу Э өшиглөснөөс болж мултарсан. Тэндээсээ машинд очоод тохой мултарчихлаа, болохгүй байна гэж хэлсэн чинь Э нь чиний тохой мултрах хэнд хамаатай юм бэ, чамайг хаашаа явсан ч би араас чинь гүйцэж очоод барьж авч чадна, марафонд гүйдэг гэх мэтийн зүйл яриад байсан. Тэр үед миний цамц тайлагдчихсан өмсөж чадахгүй байсан чинь тэд нар ихэр хүмүүс амь нэгтэй гэдэг Бын цамцыг өмсүүлж өг гээд Б миний цамцыг өмсүүлж өгсөн. Тэндээсээ машинд сууцгааж Тамир хороолол руу урагшаа явж байгаад Б бид хоёрыг доошоо хар гээд доош нь харуулж байгаад нэг газар очиж буулгаад дахиж зодсон. Зодож байхдаа урд Тамирын гол руу оруулж, шөнөжин зогсооно, маргааш цагдаад хэлбэл дэмий шүү, гараараа булшаа ухаж чадах уу, кинон дээр ийм зүйл гардаг Монголд ийм зүйл байдаг, биеэрээ мэдээрэй гэж зодож, толгойгоо доош нь газарт наа гээд хойноос өшиглөж зодож байгаад машиндаа суулгаад аймаг руу орж ирээд Цагаан давааны гудамж руу өгсөж Арвижих дэлгүүрийн урд талын гудамжаар баруун тийш өгсөж явсаар нэг айлын гадаа очиж нэг эмэгтэй дагуулж гарч ирээд бид хоёрыг таних уу гэж тэр эмэгтэйгээс асуусан чинь нөгөө эмэгтэй нь танихгүй гэж хэлээд гэртээ орсон. Одоо тэр эмэгтэйг танихгүй, сайн харж чадаагүй, хашааг нь зааж чадахгүй, тухайн үед харанхуй байсан. Тэгээд тэндээсээ уруудаж “Аз” дэлгүүрийн ойролцоо зам дээр зогсоод цагдаад хэлбэл дэмий шүү, араа мэдээрэй гэж хэлээд хаяад явсан. Б бид хоёрыг хаяад явахад цаг хэд болж байсан гэдгийг мэдэхгүй, тэндээсээ шууд харихад 04 цаг болж байсан. Б бид хоёрыг ямар шалтгааны улмаас цохиж, зодсон гэдгийг хэлж мэдэхгүй байна. Намайг ирэхээс өмнө юу болсон талаар мэдэхгүй, намайг ирэхгүүт машинтай хүмүүс ирээд л зодсон. Ер нь бол хамжаад л зодоод байсан учир нэг бүрчлэн зодуулсан талаараа ялгаж, салгаж мэдэхгүй, мэдэж байгаагаас Э миний зүүн гарын тохойг мулталсан. Машинд явж байхад Э Бын нүүр рүү гараараа тохойлдоод байсан, бусад үед хамжаад л зодоод байсан. Нэг бүрчлэн ялгаж мэдэхгүй. Б бид хоёрыг зодож байхыг харсан хүн байхгүй. Тэр талаар мэдэх хүн байхгүй. Б бид хоёрыг зодуулсан талаар манай гэрийнхэн бүгд мэдэж байгаа, болсон асуудлын талаар бүгдийг нь ах А, аав Н, ээж Н, эгч А нарт ярьсан. Би эхлээд гэртээ харихаар явж байсан, эхлээд юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. ...Ер нь бол машинаас бууж ирэнгүүтээ нэг нь Быг барьж аваад, нэг нь Аийг барьж авсан, би Быг салгасан, тэр хойгуур Аийг зодож цохисон байж магадгүй, тэр талаар надад харсан зүйл байхгүй байна. Э нь нилээн халамцуу байсан, О нь гайгүй байх шиг байсан, А нь халамцуу байсан, А нь машин барьж явсан. Би огт уугаагүй, эрүүл байсан, Б ажлынхантайгаа пиво уусан, гэхдээ согтоогүй байсан. Намайг зодож цохиж байх үед миний халаасанд байсан Самсунг эс-5 маркийн шар өнгийн утас эвдэрч ажиллахгүй болсон, энэ утсаа 400.000 төгрөгөөр үнэлж байна, хуучин утас байгаа юм аа, эмчилгээний зардлын бүх баримт А ахад байгаа учир тэр зардлаа нэхэмжилнэ, гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/

 

Хохирогч Н.Бын мэдүүлсэн: ...2017 оны 09 дүгээр сарын 16-ны 20 цагт ажлынхаа хамт олонтойгоо зааланд тоглохоор 1 дүгээр сургуулийн зааланд очтол хүн нь хүрэлцэхгүй байхаар нь ирээд хамт тоглочих гээд Б, О нарыг дуудсан. Тэгээд хамт тоглож байгаад 22 цаг 15 минутын үед заалнаас гарсан. Тэгээд гараад явж байхад М, М, А нар намайг дуудаад нэг газар сууя гэхээр нь би хамт Нефтунь бааранд орсон. Бааранд орохын өмнө Бөхбилэгтийн сааданд шоу болж байсан учир тэр шоугаар дайраад бааранд орсон. Нефтунь бааранд ороход цаг хэд болж байсан гэдгийг хараагүй, гэхдээ 23 цагийн үед орсон байх, бид нар орж пиво авч уугаад бүжиглээд хэсэг суусан. Баарнаас гараад М, Амгалан, М нар яваад өгсөн. Би Мягмарбаяр гэдэг баньдитай таараад уулзсан чинь Наран буудлын тийшээ очоод ирье гэхээр нь хамт явсан. Нын найз нар нь хамт явж байсан, тэгээд Наран буудлын уулзвар гараад Даатгалын байрны баруун талд яваад очиход Э, А 2 зогсож байсан. Тэр үед Э, Н 2 маргалдаж, муудалцаж байгаад Э, А нар салаад явсан. Тухайн үед ямар ч зодоон болоогүй салсан. Тэгээд бүгд тарахад О, А, бид гурав үлдээд байж байхдаа Б руу залгаад хаана яваа гэж асуусан чинь харих гэж явна, сургуулийн урд явна гэхээр нь эргээд ир хамт явъя гэж дуудсан. Тэгээд Быг дуудчихаад байж байтал Нефтунаас А гарч ирээд бид нар дээр ирэхдээ их согтуу бараг тасарсан байхаар нь харьж амар, гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд байж байтал Э, А, О 3 машинтай ирээд Аийг суучих явъя гээд дуудсан. Тэр үед А эд нар намайг машиндаа суулгаж авч яваад зодох гэж байна гэхээр нь би явж хэрэггүй, эндээ байж бай гэж хэлсэн, тэр үед Б хүрээд иртэл Э, А, О нар замаас машинтайгаа гарч ирээд бид нарын хажууд зогсоод бууж ирэнгүүтээ А нь намайг гараараа зүүн шанаа руу нэг удаа цохиж авсан. Тэр үед би газар унаад босч иртэл дахиад А дайрахаар нь барьж авсан чинь Б бид хоёрыг салгах гэж хажуугаас орж ирсэн. Намайг Атай зууралдаж байх үед Э, О хоёр нь Аийг зодсон юм шиг байна лээ, нэг мэдэхэд А, О нар байхгүй болчихсон, А хажууд байсан. Тэд нар Б бид хоёрыг зодож байхад Абид хоёрыг салгаад байсан. Э, А, О нар Аийг чи хол байж бай, хол байхгүй бол чамайг энэ хоёртой чинь адилхан болгоно шүү гээд байсан. Тэр үед Б бид хоёрыг газар унагаачихсан тал талаас НУРУУ. толгой, хөл хамаагүй өшиглөөд байсан. Тэнд нилээн удаж байгаад Б бид хоёрыг бос машинд суу гэж суулгаж авч яваад урд Тамирын гол руу аваачиж шөнөжин зогсооно гээд ярьж байсан. Тэндээсээ хөдлөөд Цагаан идээний дэлгүүрийн хойгуур баруун зүгт эргэж зогсоход Б машинаас буугаад зугтаасан. Гэтэл араас нь Э машины жолоо барьж явсан, А гүйж очиж барьж авсан. Тэд нарын араас О машиныг нь барьж хөдлөөд Сүндэр буудал руу эргэтэл Э, А хоёр нь Быг газар унагаачихсан тал талаас нь өшиглөж байсан, О бид хоёрыг очиход Бын цамцыг тайлсан, цамц нь газар унасан, дээгүүрээ нүцгэн болсон байдалтай байсан. Тэгээд бүгд машинд сууж Тамирын гол явна гээд урагшаа яваад Эрчим хорооллын тэнд Замаас гарч зогсоод машинаас буу гэхээр нь буутал машины гэрэлд гараад сөгдөөд, толгойгоо газарт хүргээд суу гэхээр Б бид нар гараад машиных нь урд суусан.

Тэр үед би Бын гар хугарсан байна, зөндөө зодлоо шүү дээ, одоо болоо юм биш үү гэж хэлсэн чинь гар хугарах бид нарт хамаагүй, та 2 энэ шөнө харихгүй, урд Тамирын гол руу орж усанд зогсоно, О, А хоёрыгоо олж ир, утас руу нь залга гээд тал талаас өшиглөөд байсан. Э тухайн үед булшныхаа нүхийг ухаж чадах уу, чадах юм бол одоо явж Тамирын гол орж булшныхаа нүхийг гараараа ухаарай гэх мэтийн зүйл яриад байсан. Тэгээд дахиж машинд суулгаад О, А хоёрыг олж ир, гэрээс нь гаргаж ир гээд аймгийн төв рүү хөдөлсөн. Аймгийн төв рүү орж Цагаан даваанд нэг айлын гадаа очиж Э нь нэг охинтой уулзаад уруудаад Цагаан давааны замд гадаа очиж Э нь нэг охинтой уулзаж буцаж уруудаад Цагаан давааны замд буулгаад маргааш цагдаад хэлбэл эргээд уулзана шүү, хохьчино шүү, зодуур чинь багадсан бол цагдаад хэлээрэй гэж хэлээд явсан. Тэгээд л Б бид хоёр гэртээ харьсан, гэрт харихад 04 цаг болж байсан. Ямар ч шалтгаангүй зодсон. Би өмнө нь Эийг харж байсан болохоос биш танихгүй, А, О хоёрыг бол огт танихгүй, бидний хооронд ямар ч харьцаа холбоо, өс хонзонгийн зүйл байхгүй. Тал талаас зодоод байсан болохоор тэр гурвын хэн нь миний хаана цохиж, зодсон гэдгийг нэг бүрчлэн хэлж мэдэхгүй, ямар ч байсан гурвуулаа тал талаас зодсон. Миний нүд рүү Э тохойгоор цохиж авснаас нүд гэмтсэн. Ань өөрөө О гэдгийг таньдаг юм шиг байна лээ, О нь машинд явахдаа Аминий талаар янз бүрийн зүйл ярьсан юм шиг байна лээ гэж хоорондоо яриад байсан. Аийг яг хэн, хэн, яаж цохиж зодсон талаар би нарийн сайн мэдэхгүй. Б бид хоёрыг бол А, О, Э нар тал талаас хамжиж зодсон, зодохдоо ямар нэгэн зүйл барьсан асуудал огт байхгүй. А, Э хоёр баарнаас гарч ирсэн, уусан байсан. Ог уусан эсэхийг мэдэхгүй, би нэг пиво уусан байсан, Б огт уугаагүй байсан. Зүүн нүдний дотор яс цөмөрсөн, торлог нь гэмтсэн, баруун чихний хэнгэрэг гэмтсэн, хамрын яс цууралттай, толгойн зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн, нүд хөхөрч, хавдсан байсан. Мөн намайг зодож байх хугацаанд миний Элжи маркийн хар өнгийн утасны дэлгэц хагарч эвдэрсэн байсан, бас Бын Эс-5 маркийн бор шаргал өнгийн утас эвдэрсэн байсан. Утсаа төлүүлж авмаар байна. Нүдний хагалгааны зардал, нэг сар ажилгүй байсан хугацааны хохирлоо нэхэмжилнэ, одоогоор нэхэмжлэх мөнгөн дүн гараагүй байна, баримтаар нэхэмжилж дүнг гаргаж өгнө. Гомдолтой байна. Миний утас 480.000 төгрөгийн үнэтэй шинээр нь 2017 оны 06 дугаар сард худалдаж авсан, хуучраагүй шинээрээ утас байгаа. Эрчим хорооллоос хөдлөхдөө Э нь намайг утсаа тавьж тамхи авч өг гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 хуу/

Гэрч Ө.Аийн мэдүүлсэн: ...2017 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шйлжих шөнө Наран бааранд найзтайгаа байж байтал найз маань намайг хаяад явсан байсан. Намайг баарнаас гарахад 01 цаг болж байсан. Би тэр баарнаас гарахад бол тасарчихсан байсан. Найзтайгаа 1 шил “Болор” нэртэй архи, тус бүр 2, 2 ширхэг “Сэнгүр” нэртэй шилтэй пиво уусан байсан. Б, Б нараас тамхи асуугаад хамт зогсож байсан. Тэгээд бид нар “Наран” пабын өөдөөс харсан Нийгмийн даатгалын байрны урд тал руу алхаад очтол А, Э, О нар ирээд юу байна гээд байх шиг байсан. Тэгснээ л учир зүггүй зодолдоод унасан. А, О гээд хоёр залуу байж байснаа зугтаад гүйсэн. Тэгээд Б, Б хоёрыг явахдаа нэг нь А согтуу пизда минь эртхэн хариарай гээд байсан. Би уг зодооныг яг сайн хараагүй, согтуу байсан болохоор буруу зөрүү мэдүүлэг өгч хүний хувь заяагаар тоглох байх...гэх мэдүүлэг /хх-ййн 52-53 хуу/

Гэрч А.Оийн мэдүүлсэн: ...Б, Б хоёртой хамт гурвуулаа Нефтунь бааранд орж Б өөрөө Мөнхөө гэх ахтай уулзахаар 22 цаг өнгөрч байх үед орсон. Тэгээд бид нар Б архи, пиво уугаагүй, харин Б бид хоёр нэг.нэг пиво уучихаад 23 цаг өнгөрч байхад баарнаас гарч Наран буудлын баруун талд очоод А гэх Бын танил залуутай уулзаад тамхи татаад байж байтал машинтай 3 залуу бид нар дээр ирээд, нэрийг нь мэдэхгүй өндөр залуу Аыг шууд цохиод авсан. Тэр үед манай найз охин над руу утасдаад, дуудаад байхаар нь би яваад өгсөн, тэрнээс хойш юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Намайг явах үед Б, Б нар нь машинтай ирсэн 3 залуутай ямар нэгэн байдлаар маргалдсан асуудал байхгүй байсан учир би явсан, зодоон болно гэж огт мэдээгүй. Атай тэр 3 залуу өмнө муудалцаад тэрнээс болоод л ирсэн юм шиг байна лээ, өмнө яг хэзээ, юу болсон талаар мэдэхгүй байна. А нь машинтай ирсэн 3 залуутай өмнө нь маргаж, муудалцсанаас болж л хэрүүл маргаан үүсч, зодоон болсон. Өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Намайг явснаас хойш манай найз Б, Б нарыг зодсон гэсэн, би уулзаагүй, хэнд ямар гэмтэл учирсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Машинаас бууж ирсэн 3 залууг архи уусан байсан эсэхийг мэдэхгүй, харин Б, бид хоёр нэг, нэг пиво уусан, өөр архи пиво уусан хүн байхгүй. ...Машинаас бууж ирээд нэг өндөр залуу нь Аыг гараараа цохиж аваад барьцалдаад авах шиг болсон, биеийнх нь аль хэсэгт цохьсон гэдгийг анзаараагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 54-56 хуу/

Гэрч Б.Аийн мэдүүлсэн: ...Би өөрийн найз З.Бат-Эрдэнэ, Төрбат, дахиад Бат-Эрдэнэ, Очирбат нарын хамт 2017 оны 09 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед Нефтунь бааранд орж сууцгаасан. Тэгээд бид нар 1-2 пиво ууцгааж байгаад миний хамт явсан хүмүүс нэг нэгээрээ явцгаасаар байгаад Бат-Эрдэнэ бид хоёр үлдсэн. Намайг Ариун цэврийн өрөө орчихоод ирсэн чинь Бат-Эрдэнэ бас явчихсан би ганцаараа үлдсэн байхаар нь гарахаар явж байсан чинь үүдний коридорт Этэй санаандгүй мөрөөрөө шүргэлцсэн. Гэтэл Э над руу мөрөллөө гээд дайраад намайг мэдэх үү, би ах нартай хүн гээд дайраад байхаар нь би тэр үед чиний ах нар яахав дээ, би ахгүй хүн тэгээд яах уу гэж хэлчихээд гараад явсан. Өөр ямар ч хэрүүл маргаан болоогүй салсан чинь хойноос Э чамайг алнаа гээд үлдсэн. Гадаа би Б, Б, А нартай “Наран” буудлын тэнд хамт зогсож байсан чинь Э намайг машиндаа суучих, хэлэх юм байна, хамт явъя гээд байхаар нь суугаагүй, гэтэл удалгүй хажууд ирж зогсоод машинаасаа бууж ирээд нэг нь шууд намайг заамдаж аваад, цохиход би доошоо хараад унасан чинь нилээн хэд өшиглөсөн. Тэгээд намайг зодохоо больсон чинь Б, Б хоёрын нэг нь намайг босгоод жаахан холдуулахаар нь би цаашаа тэр чигтээ яваад өгсөн. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй зугтаачихсан. ...Би бааранд орохын өмнө нилээн уусан байсан, тэгээд бааранд 2 пиво уугаад гарсан, нилээн согтсон байсан, зарим юмыг санахгүй баигаа ч Этэй ширгэлцсэн чинь над руу дайраад байсан, гарч яваад Нийгмийн даатгалын тэнд машиндаа суучих гээд дуудаад байсан, тэгээд удалгүй намайг ирж зодсон, намайг Б, Б хоёрын нэг нь босгож холдуулахад нь шууд зугтаагаад явсан зэргийг маш сайн мэдэж байгаа...гэх мэдүүлэг/хх-ийн 57-60 хуу/

Яллагдагч Э.Аын мэдүүлсэн: ...2017 оны 09 сарын 16-ны өдөр би өөрийн найз Этай хамт Нефтунь бааранд явж байсан. Тэгтэл баарны нойлын коридорт Энх- Амгалан, Атэй мөргөлдсөн. Тэгээд намайг юундаа муухай харсан юм бэ гээд Анх- Эрдэнэ хэлсэн, би муухай харахаар яадаг юм бэ гэж Ад хэлчихээд гараад явсан. Э, Атэй хэрэлдээд үлдсэн бөгөөд би бие зассан. Тэгээд бид нар баарнаас гартал А салаад явсан. Э бид хоёр баарнаас гараад Нарангийн урд талд Нийгмийн даатгалын байрны тэнд байж байгаад Э бид 2 явах гэхэд А, О, Б, Б нар байсан байх, нилээн олуулаа харагдсан. Би архи уугаад жаахан халчихсан байсан болохоор хэн, хэн байсан болохыг сайн санахгүй байна. Тэгээд би О рүү 02 цаг өнгөрч байхад залгаад Э бид хоёр зодуулчихлаа гээд утсаар хэлсэн чинь за за гарлаа гэсэн. Тэгээд бид хоёр очтол О нь Тамир хороололд байх гэрээсээ гарч ирсэн. Оийг аваад Нийгмийн даатгалын байрны тэнд очтол А, О, Б, Б, А нар байсан. Тэгээд очоод Э Аийг дуудаад юм яриад байсан, түүний дараа О машинаас буугаад Аийг чи яагаад байгаа гэж хэлэхэд Анх- Эрдэнэ нэг юм хэлсэн байх ямар ч гэсэн хоорондоо заамдалцаж авснаа салаад А Оийг чи хэзээ ийм том болчихсон юм бэ гэхээр нь би машины хажуугаас Анх- Эрдэнэ дээр очоод шууд нүүрэн хэсэгт нь баруун, зүүн гараараа нэг, нэг удаа цохиход Анх- Эрдэнэ газар унасан. Тэгээд намайг араас Б нь татаад зүгээр бай гэж хэлээд урдаас О намайг цохисон. Тэгээд би хэсэг манараад явчихсан. Ер нь бол тэд нар бид нарыг зодох гэж байсан. Тэгээд хойшоо хартал Б, Б, А үлдсэн. Оггбиш, А нар зугтсан байхаар нь Б, Б нарыг машинд суу нөгөө хоёр найзыгаа дууд гээд би хэлсэн. Тэгтэл мэдэхгүй гэсэн. Тэгээд тэр гурвыг би өөрийн машины хойд талын суудал дээр нь суулгаад Э, О нар Б, Б хоёроос нөгөө 2 найзын чинь гэр хаана байдаг вэ гэж асуухад мэдэхгүй гэж хариулахаар нь Э, О нар ээлжлээд цохиод байсан. Би хойшоо гараа оруулаад тэр хоёрын нэгийг нь цээжин хэсэгт нь цохисон. Тэгээд бид нар тэндээс хөдлөөд Цагаан идээний дэлгүүрийн ар талын зогсоол дээр зогстол машинаас Б нь зугтаасан. Тэгээд Э бид хоёр түүний араас хөөж гүйж барьж автал куртикаа хойш тайлаад өөрөө мултарч урагшаа гүйсэн мөн дараа нь цамцаа тайлаад доош унасан бөгөөд унахдаа тохойгоо хөшөөд унасан. Э бид хоёр нэг их хол гүйлгүй, явган хүний хүний замын хажуу талд барьж автал тохой эвгүй болчихлоо гээд байсан. Тэгээд би машин руу алхаад Э тэр хоёр юм яриад ирж машинд суусан. Э Лж маркийн утас дуугарахаар нь авахад нэг эмэгтэйтэй ярьсан. Тэгээд Тамир хорооллын тийшээ яваад жолооны дроммын хашааны тэнд очоод буугаад Б, Б нарыг машинаасаа буулгаад өвдөг дээрээ суу, сөхөр гэж Э хэлээд тэр хоёрыг доош нь суулгаад Э, О бид гурав ээлжлээд өшиглөөд цохиж зодсон. Зодож байхдаа Б, Б нарыг Э та 2 хаанахых вэ гэтэл нөгөө' хоёр нь Ховдынх гэхээр нь Ховдынхон Архангайд яасан том явдаг юм бэ намайг цохьдог хэн бэ гэж хэлээд бид нар цохиж зодсон. Хэн нь хэдэн удаа өшиглөсөн, цохисон болохыг мэдэхгүй байна. Тэгээд тэр хоёрыг бараг 12 минутын хугацаанд тэнд зодсон байх тэгтэл нэг эмэгтэй нь Бын утас руу залгасан байх гээд Цагаандавааны тийшээ явсан. Тэгээд тэр хаягийнх нь дагуу А, О нар байж магадгүй гээд очиход 2 эмэгтэй гарч ирээд манай гэрт тийм хүн байхгүй гэж хэлсэн. Би машиныхаа хаалгыг онгойлгоод Б, Б хоёрыг харуулахад танихгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар хөдлөөд Цагаандавааны “Аз” дэлгүүрийн гадаа буулгатал тэр 2 манай ах мэдчихээд янз бүрийн зүйл ярина гэхээр нь цагдаад хэлээд дэмий шүү гэсэн. ...О бид хоёр нийлж хохирогч нарт 2 сая төгрөг өгсөн, өөр мөнгө төлөөгүй. Бид гурав хохирогч нарыг гараараа болон хөлөөрөө өшиглөж, зодсон. Өөр зүйл хэрэглээгүй. Бид 3 ээлжлээд зодсон. Хэн, хэн нь гэмтэл учруулсан гэдгээ мэдэхгүй байна. Миний биед гэмтэл учраагүй, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. О огт уугаагүй байсан. Э, бид хоёр “Наран” бааранд 2, 2 пиво уусан байсан. Ямар нэгэн шалтгаан байхгүй, үл ялиг маргалдсан зүйлээс болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 хуу/

Яллагдагч Т.Оийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 15-с 16-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос ирж Залуучуудын “Гурвын эсрэг гурав” сагсан бөмбөгийн тэмцээнд ороод тэр тэмцээнд 01 дүгээр байр эзэлж, тэмцээн дуусгаад 22 цагийн үед гэртээ харьсан. Намайг гэртээ унтаж байхад 02 цагийн үед утас дуугарахаар нь авсан чинь А надтай утсаар яриад Э бид хоёр зодуулчихлаа гэхээр нь яваад очтол зодуулаагүй байсан. Би А, Э хоёртой наадмын талбайн баруун талд уулзаад хамт “Наран” буудлын тэнд очиход Б, Б, А, А, О нар байсан. Тэгээд бид нар машинаас буугаад Э, 2 ихэр цаашаа бай гэж хэлээд А, А хоёр зодоон хийсэн. Тэр үед А газар унаад босч ирэхдээ газраас нэг юм авах шиг болохоор нь яваад очтол хувцасны уранхай барьчихсан байсан. Гэтэл Б, Б хоёр цаанаас хүрээд ирэхээр нь би тэр хоёрыг цаанаа бай гэж хэлсэн чинь Б намайг цохиод авахаар нь би буцаагаад зодчихсон. Гэтэл тэр үед Б, Б, Агурав үлдээд бусад нь байхгүй болчихсон байсан. Тэгээд явцгаая гэсэн чинь Э зугтаасан А, О хоёрыг олно гээд Б, Б хоёрыг машинд суулгаад хамт явцгаасан.Тэндээсээ хөдлөөд Ричландын хойд талын замын зогсоол дээр очиж зогстол Б машинаас буугаад зугтаасан чинь Э араас нь хөөж очиж барьж авсан, би араас нь яваад очтол Бын гар тохойгоороо мултарсан байсан. Тэгээд тэндээсээ машиндаа бүгд суугаад урагшаа жолоодлогын талбайн зогсоол дээр очоод Б, Б хоёрыг буулгаад А, О нарыг хаана байгааг хэл гээд зодсон боловч мэдэхгүй гээд хэлэхгүй байсан. Тэр үед Б руу нэг хүн залгахаар нь утсыг нь Э авсан чинь нэг эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэйгээс гэрийнх нь хаягийг асуугаад гэрт нь бид нар бүгд очоод А, О 2 байна уу гээд үзтэл байхгүй байхаар нь буцаад явсан. Б, Б хоёрын гэрийг асуусан чинь Арслан цохионд гэхээр нь Цагаан давааны төв зам дээр буулгаад тарцгаасан. Намайг гэртээ харихад 04 цаг болж байсан байх, цаг хараагүй. Аын араас нэг нь цохиж авсан гэж байсан, тэр нь О юм шиг байна лээ, би бол хараагүй, тэр талаар мэдэхгүй, Б, Б хоёрт ямар гэмтэл учирсан талаар нь мэдэхгүй, ямар ч байсан Бын тохой мултарсан. Ер нь бол Быг Э, А, бид гурав бүгд л зодсон бөгөөд яг хэн нь хэдэн удаа цохиж өшиглөсөн талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Быг мөн адилхан Э, А, бид гурав зодсон. Хэн нь хэдэн удаа цохиж, өшиглөсөн талаар хэлж мэдэхгүй байна. Уг нь Б, Б хоёрыг цаашаа бай гэж хэлсэн боловч Б намайг цохиж авснаас зодож эхэлсэн, өмнө нь Атэй бааранд Э буюу Э муудалцсанаас болж хэрүүл маргаан үүссэн юм байна лээ. Тэгээд А, О 2 зугтааснаас болж Б, Б нарыг авч явж олуулах гэж зодсон. ...Надад ямар ч гэмтэл учраагүй, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. ...Б, Б нарын утсыг хэн эвдсэн талаар мэдээгүй, утас эвдэрсэн талаар дараа нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 101-105 хуу/

Яллагдагч Н.Эгийн мэдүүлсэн: ...2017 оны 09 сарын 16-ны өдөр 23 цаг 30 минутын орчимд Аын хамт Нефтунь бааранд орж суусан. Тэгээд баарны нойлын коридорт А гэх залуу манай найз Атай юундаа муухай харсан юм бэ, муухай харахаар яадаг юм бэ гэх мэтчилэн маргалдаж байсан. Тэгээд би Ад хандаж чи хэзээ ийм болчихсон юм бэ гэж хэлсэн чинь А надад та нарыг мэдэхгүй юм байна, та нар одоо хэн юм бэ, та нар ахтай биз дээ гэхээр нь би чамайг бодвол ахтай гэх мэтчилэн маргалдаад нойлын өрөөнөөс гараад А бид хоёр Нийгмийн даатгалын байрны тэнд очиж Аын машинд суух гэж байтал А, О, Б нар ирсэн бөгөөд тэгээд ирснээ А бааран дотор та хоёр нилээн том байнаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би угаасаа том ш дээ гэж хэлээд машиндаа суугаад бид хоёр хөдөлсөн. “Наран” баарны урд би Аийг машинд суучих гэсэн. Тэгэхэд юм дуугарахгүй яваад өгсөн. Бид хоёр урагшаа Тамир хорооллоос Оийг аваад буцаж “Наран” баарны тэнд очиход Нийгмийн даатгалын байрны буланд тэд нар байсан. Бид гурав машинтай яваад очтол нөгөө гурван залуу болох А, О, Б, Б, А нар байсан. Машинаас бид гурав буусан. Би 2 ихэр залуу нь зайлаарай, та нарын хэрэг биш шүү гэж хэлээд би Аийг машинд суучих гэтэл нөгөө хэд дээрээ очсон. О Аийг чи яагаад байгаа юм бэ, хэзээ ийм болчихсон юм бэ гэж хэлэхэд А, Отэй заамдалцаад авсан. Тэгээд салсан чинь Аийг А 2 гараараа нэг, нэг удаа цохиход хойшоо хөл алдаад суусан. Тэр үед Аыг О цохиход Аын малгай газар унасан. Б Аыг заамдаад авахаар нь би Быг нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд намайг хойшоо эргээд хартал Оийн нүүрэн хэсэгт нь Б нь цохиж байсан. О Быг давхар хамах мэхээр өргөж гаргаж ирэн газар унагаасан. Тэгтэл А, О нар хамт шууд зугтааж гүйсэн. Би Б дээр очоод О дээр очоод 2, 2 удаа ээлжилжтолгой, нуруу хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд тэрхоёрыг машиндаа суулгахаар болсон. Аын малгайг газраас аваад Аийг би яг одоо харь тасарчихсан байна гээд тэнд нь үлдээсэн. Тэгээд бид нар Б, Б нарыг Аын машинаар А, О нарыг олуулах гээд машины хойд талын суудал дээр нь суулгаад Цагаан идээний дэлгүүрийн чиглэлтэй А, О нар гүйхээр нь тэр хоёрыг олохоор тийшээ чиглэлтэй гүйсэн. Б, Б нараас 2 найзыг нь асуухад мэдэхгүй гэхээр нь О бид хоёр ээлжлээд цохиод явсан. Би тэр хоёрыг найз нарыгаа олж өгөхгүй бол урагшаа явж Тамирын голын усанд шөнөжин зогсооно гэсэн. Цагаан идээний дэлгүүрийн зогсоол дээр зогстол Б машины хойд талын суудал дээрээс буугаад зугтаасан, тэгээд А бид хоёр түүний араас нь гүйгээд А бариад автал куртикаа хойш нь тайлаад өөрөө мултарч гүйсэн. Тэгээд намайг бариад автал газар унасан, тэгээд тохой эвгүй болчихлоо гээд байсан. Тэгээд би машин руу ард талын суудал дээр чихээд суулгасан. Би машинд суугаад Архангай аймгийн төвд зугтаад байна, хүнгүй газар очноо гээд урагшаа Тамир хорооллын тийшээ явсан. Би замдаа та хоёр надаас зугтаад яах вэ, би Архангай аймгийн марафон гүйлтийн аварга шүү гэж хэлээд цээжин хэсэгт нь хэд хэдэн удаа, тонгойхоор нь нуруун дээр нь цохьсон. Би замдаа явж байхдаа бодохдоо гадаа хүйтэн шөнө байсан болохоор Тамирын гол дээр очиж голд зогсооно гэхээр хүн алчих байх гээд жолооны дромын тэнд зогсоод машинаасаа буулгаад замдаа тайлагдсан хувцсаа өмс гэж хэлсэн. Бад чи ихэр юм бол нэгнийхээ хувцасыг өмсүүл, чи нэгнийгээ хаяад яасан их зугтдаг юм бэ гээд өшиглөтөл газар хэвтсэн. Би тэнд хэвтэхээр нь хаанахых вэ гэж асуутал Ховдынх гэхээр нь Архангайд та хоёр юу хийж яваа юм гэж асуутал, Ховдод төрөөд Архангайд ирсэн гэж хэлсэн. Тэгээд А намайг цохидог Ховдын гөлөгнүүд гээд дэвсээд, зодсон. А зодож дуусахаар нь бид гурав нийлээд дахин зодсон. Тэгээд тэнд 10 минутын хугацаанд дахин цохиж, зодсон байх. Тэгээд Бын утас дуугарсан чинь нэг эмэгтэй залгасан бөгөөд би утсыг нь автал хаана байгйа вэ уулзмаар байна гэсэн. Тэгээд би хаана байгаа юм бэ гээд яваад очтол Цагаан давааны тийшээ гээд зааж өгсөн бөгөөд Аривжих дэлгүүрийн урд талын гудамж байсан. Тэгээд тэр хаягаар нь А, О нар байж байгаа гээд очсон. Би шууд гэр рүү нь орсон. Тэр гэрт нэг эмэгтэй байсан. Би гэрт нь ороод А, О нарыг байгаа байх гээд гэртхайтал байхгүй байсан. Би гэрээс 2 эмэгтэйг дагуулж гарч ирээд энэ хоёрыг таних уу гэтэл нэг эмэгтэй нь харчихаад /утсаар яриад байсан эмэгтэй нь/ танихгүй, өмнө нь харж байсан юм байна гэж хэлээд орсон. Бид нар хөдлөөд Цагаан давааны “АЗ” дэлгүүрийн гадаа буулгаад маргааш ийм, тийм асуудал байхгүй биз дээ гэсэн. Тэгээд бид нар салсан. Ховдын гөлөгнүүд Архангайд ийм том явдаг болсон юм уу гэж хэлээд бид гурав ээлжпээд зодсон. Бид нар А, О нарыг олох гээд л яваад байсан. Нийгмийн даатгалын байрны гаднаас Цагаан идээний дэлгүүрийн ар талын зогсоол, тэндээс Тамир хорооллоос урагш жолооны дроммын тэнд очсон. Тэгээд Цагаан давааны чиглэлтэй явсан. Хохирогч нарын утсыг хагалсан байх, өшиглөж байхад хагарсан байх. ...Бид гурав хохирогч нарыг гар, хөлөөрөө биеийнх нь бүх хэсэгт нь зодсон. Бид гурав ээлжлээд зодсон. ...Би энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, энэ хэргийг хялбаршуулсан журмааршийдэж өгнө үү, бид нар хохирогчид хохирол мөнгийг сар болгон тодорхой хэмжээний мөнгийг өгч хохирлыг заавал барагдуулна. Энэ талаар баталгаа гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 112-115 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12056 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Н.Бын биед зүүн тохойн үений мултрал, цус хуралт, зүүн ташааны зулгаралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удАн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжгой...гэх дүгнэлт /хх-ийн 64 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12057 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Н.Бын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удАн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 71 хуу/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 07-08 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09, 11-12 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10 хуу/ зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Н.Б, Н.Б нарт хүч хэрэглэн эрүүл мэндэд ньтус бүр хөнгөн хохирол учруулж, Н.Бын Самсунг Эс-5 загварын, Н.Бын ЛЖ загварын гар утсыг тус тус гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн Атайван байдлыг алдагдуулсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.

 

Шүүгдэгч Н.Э, Э.А, Т.О нар нь 2017 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Н.Б, Н.Б нарт хүч хэрэглэн эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол учруулж, Н.Бын Самсунг С-5 загварын, Н.Бын ЛЖ загварын гар утсыг тус тус гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийгзөрчиж, олон нийтийн Атайван байдлыг алдагдуулсан гэмтхэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Б.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн “А нь Н.Быг бариад авахаар нь салгасан чинь Э нь миний зүүн талын шанаа руу цохиж авахад нь би газар унасан. Н.Б бид хоёрыг тал талаас зодоод байсан Машинд суу гэж Н.Б бид хоёрыг суулгаад, тэндээсээ хөдлөөд Цагаан идээний дэлгүүрийн хойд талаар баруун зүгт эргэж машины зогсоол дээр очиж зогсохоор нь би машинаас бууж явахаар зугтаасан чинь араас Э, А 2 гүйж ирээд намайг барьж авч газар унагаад, хамжаад 2 талаас зодож байхад нь миний тохой мултарсан. Тэндээсээ машинд сууцгааж Тамир хороолол руу урагшаа явж байгаад Н.Б бид хоёрыг доошоо хар гээд доош нь харуулж байгаад нэг газар очиж буулгаад дахиж зодсон, толгойгоо доош нь газар наа гэхээр нь наасан чинь хойноос нь өшиглөж зодож байгаад машиндаа суулгаад аймаг руу орж ирсэн” гэх мэдүүлэг, хохирогч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “А нь Быг бариад авахаар нь салгасан чинь Э нь миний зүүн талын шанаа руу цохиж авахад нь би газар унасан. Б бид хоёрыг тал талаас нь зодоод байсан, би цагаан идээний дэлгүүрийн тэнд очоод машин зогсохоор нь зугтаасан чинь Э, А 2 гүйж ирээд намайг барьж авч газар унагаад, хамжаад 2 талаас зодож байхад миний тохой мултарсан. Тэд нар хамжаад л зодоод байсан учир нэг бүрчлэн зодуулсан талаараа ялгаж, салгаж мэдэхгүй, мэдэж байгаагаас Э миний зүүн гарын тохойг мулталсан. Машинд явж байхад Э Бын нүүр рүү гараараа тохойлдоод байсан, бусад үед хамжаад л зодоод байсан. Намайг зодож, цохиж байх үед миний халаасанд байсан Самсунг Эс-5 маркийн шар өнгийн утас эвдэрч ажиллахгүй болсон байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 17-20/, хохирогч Н.Бын мэдүүлсэн “А нь намайг гараараа зүүн шанаа руу нэг удаа цохиж авсан. Тэр үед би газар унаад босч иртэл дахиад А дайрахаар нь барьж авсан чинь Б бид хоёрыг салгах гэж хажуугаас орж ирсэн. Намайг Атай зууралдаж байх үед Э, О хоёр нь Аийг зодсон юм шиг байна лээ, нэг мэдэхэд А, О нар байхгүй болчихсон, Ахажууд байсан. Тэд нар Б бид хоёрыг зодож байхад Абид хоёрыг салгаад байсан. Тэр үед Б бид хоёрыг газар унагаачихсан, тал талаас нуруу, толгой, хөл рүү хамаагүй өшиглөөд байсан, тэд нарын араас О машиныг нь барьж хөдлөөд “Сүндэр” буудал руу эргэтэл Э, А хоёр нь Быг газар унагаачихсан тал талаас нь өшиглөж байсан, О бид хоёрыг очиход Бын цамцыг тайлсан, цамц нь газар унасан, дээгүүрээ нүцгэн болсон байдалтай байсан. Тэгээд бүгд машинд сууж Тамирын гол явна гээд урагшаа яваад, Эрчим хорооллын тэнд замаас гарч зогсоод машинаас буу гэхээр нь буутал машины гэрэлд гараад сөгдөөд, толгойгоо газарт хүргээд суу гэхээр нь Б бид нар гараад машиных нь урд суусан. Тэр үед би Бын гар хугарсан байна, зөндөө зодлоо шүү дээ, одоо болоо юм биш үү гэж хэлсэн чинь гар хугарах бид нарт хамаагүй, та 2 энэ шөнө харихгүй, урд Тамирын гол руу орж усанд зогсоно, О, А хоёрыгоо олж ир, утас руу нь залга гээд тал талаас өшиглөөд байсан. Аймгийн төв рүү орж Цагаан даваанд нэг айлын гадаа очиж Э нь нэг охинтой уулзаад, уруудаад Цагаан давааны замд гадаа очиж Э нь нэг охинтой уулзаж буцаж уруудаад Цагаан давааны замд буулгаад, маргааш цагдаад хэлбэл эргээд уулзана шүү, хохьчино шүү, зодуур чинь багадсан бол цагдаад хэлээрэй гэж хэлээд явсан. Миний зүүн нүдний дотор яс цөмөрсөн, торлог нь гэмтсэн, баруун чихний хэнгэрэг гэмтсэн, хамрын яс цууралттай, толгойн зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн, нүд хөхөрч, хавдсан байсан. Мөн намайг зодож байх хугацаанд миний ЛЖ маркийн хар өнгийн утасны дэлгэц хагарч эвдэрсэн байсан, бас Бын Эс-5 маркийн бор шаргал өнгийн утас эвдэрсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26/, гэрч Ө.Аийн мэдүүлсэн “ бид нар “Наран” пабын өөдөөс харсан Нийгмийн даатгалын байрны урд тал руу алхаад очтол А, Энх- Амгалан, О нар ирээд юу байна гээд байх шиг байсан. Тэгснээ л учир зүггүй зодолдоод унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/, гэрч А.Оийн мэдүүлсэн “ 23 цаг өнгөрч байхад баарнаас гарч “Наран” буудлын баруун талд очоод А гэх Бын танил залуутай уулзаад, тамхи татаад байж байтал машинтай 3 залуу бид нар дээр ирээд, нэрийг

нь мэдэхгүй өндөр залуу Аыг шууд цохиод авсан. А нь машинтай ирсэн 3 залуутай өмнө нь маргаж, муудалцсанаас болж л хэрүүл маргаан үүсч, зодоон болсон. Намайг явснаас хойш манай найз Б, Б нарыг зодсон гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/, гэрч Б.Аийн мэдүүлсэн “ би гарахаар явж байсан чинь үүдний коридорт Этэй санаандгүй мөрөөрөө шүргэлцсэн. Гэтэл Э над руу мөрөллөө гээд дайраад намайг мэдэх үү, би ах нартай хүн гээд дайраад байхаар нь би чиний ах нар яахав дээ, би ахгүй хүн тэгээд яах уу гэж хэлчихээд гараад явсан. Өөр ямар ч хэрүүл маргаан болоогүй салсан чинь хойноос Э чамайг алнаа гээд үлдсэн. Гадаа би Б, Б, А нартай “Наран” буудлын тэнд хамт зогсож байсан чинь Э намайг машиндаа суучих, хэлэх юм байна, хамт явъя гээд байхаар нь суугаагүй, гэтэл удалгүй хажууд ирж зогсоод машинаасаа бууж ирээд нэг нь шууд намайг заамдаж аваад, цохиход би доошоо хараад унасан чинь нилээн хэд өшиглөсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 57-60/, яллагдагч Э.Аын мэдүүлсэн “О машинаас буугаад Аийг чи яагаад байгаа гэж хэлэхэд А нэг юм хэлсэн байх, ямар ч гэсэн хоорондоо заамдалцаж авснаа салаад А Оийг чи хэзээ ийм том болчихсон юм бэ гэхээр нь би машины хажуугаас А дээр очоод шууд нүүрэн хэсэгт нь баруун, зүүн гараараа нэг, нэг удаа цохиход А газар унасан. Тэгээд намайг араас Б нь татаад зүгээр бай гэж хэлээд урдаас О намайг цохисон. Тэгээд би хэсэг манараад явчихсан. Би хойшоо гараа оруулаад тэр хоёрын нэгийг нь цээжин хэсэгт нь цохисон. Тамир хорооллын тийшээ яваад жолооны дроммын хашааны тэнд очоод буугаад Б, Б нарыг машинаасаа буулгаад өвдөг дээрээ суу, сөхөр гэж Э хэлээд тэр хоёрыг доош нь суулгаад Э, О бид гурав ээлжлээд, өшиглөөд цохиж, зодсон. Зодож байхдаа Б, Б нарыг Э та 2 хаанахых вэ гэтэл нөгөө хоёр нь Ховдынх гэхээр нь Ховдынхон Архангайд яасан том явдаг юм бэ, намайг цохидог хэн бэ гэж хэлээд бид нар цохиж, зодсон. Тэр хоёрыг бараг 12 минутын хугацаанд тэнд зодсон байх” гэх мэдүүлэг /хх-ийн 94-96/, яллагдагч Т.Оийн мэдүүлсэн “ бид нар машинаас буугаад Э, 2 ихэр цаашаа бай гэж хэлээд А, А хоёр зодоон хийсэн. Б, Б хоёр цаанаас хүрээд ирэхээр нь би тэр хоёрыг цаанаа бай гэж хэлсэн чинь Б намайг цохиод авахаар нь би буцаагаад зодчихсон. Тэндээсээ хөдлөөд Ричландын хойд талын замын зогсоол дээр очиж зогстол Б машинаас буугаад зугтаасан чинь Э араас нь хөөж очиж барьж авсан, би араас нь яваад очтол Бын гар тохойгоороо мултарсан байсан. Тэгээд тэндээсээ машиндаа бүгд суугаад, урагшаа жолоодлогын талбайн зогсоол дээр очоод Б, Б хоёрыг буулгаад, А, О нарыг хаана байгааг хэл гээд зодсон боловч мэдэхгүй гээд хэлэхгүй байсан. А, О 2 зугтааснаас болж Б, Б нарыг авч, явж олуулах гэж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 101-105/, яллагдагч Н.Эгийн мэдүүлсэн “Нефтунь баарны нойлын коридорт А гэх залуу манай найз Атай юундаа муухай харсан юм бэ, муухай харахаар яадаг юм бэ гэх мэтчилэн маргалдаж байсан. Тэгээд би Ад хандаж чи хэзээ ийм болчихсон юм бэ гэж хэлсэн чинь А надад та нарыг мэдэхгүй юм байна, та нар одоо хэн юм бэ, та нар ахтай биз дээ гэхээр нь би чамайг бодвол ахтай гэх мэтчилэн маргалдаад, ариун цэврийн өрөөнөөс гараад А бид хоёр Нийгмийн даатгалын байрны тэнд очиж Аын машинд суух гэж байтал А, О, Б нар ирснээ А бааран дотор та хоёр нилээн том байнаа гэж хэлсэн. Би 2 ихэр залуу нь зайлаарай, та нарын хэрэг биш шүү гэж хэлээд би Аийг машинд суучих гэтэл нөгөө хэд дээрээ очсон. О Аийг чи яагаад байгаа юм бэ, хэзээ ийм болчихсон юм бэ гэж хэлэхэд А, Отэй заамдалцаад авсан. Тэгээд салсан чинь Аийг А 2 гараараа нэг, нэг удаа цохиход хойшоо хөл алдаад суусан. Тэр үед Аыг О цохиход Аын малгай газар унасан. Б Аыг заамдаад авахаар нь би Быг нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд намайг хойшоо эргээд хартал Оийн нүүрэн хэсэгт Б нь цохиж байсан. О Быг давхар хамах мэхээр өргөж гаргаж, ирээд газар унагаасан. Би Б дээр очоод О бид хоёр 2, 2 удаа ээлжилж толгой, нуруу хэсэгт нь өшиглөсөн. Б, Б нараас 2 найзыг нь асуухад мэдэхгүй гэхээр нь О бид хоёр ээлжлээд цохиод явсан. Би тэр хоёрыг найз нарыгаа олж өгөхгүй бол урагшаа явж Тамирын голын усанд шөнөжин зогсооно гэсэн. Цагаан идээний дэлгүүрийн зогсоол дээр зогстол Б машины хойд талын суудал дээрээс буугаад зугтаасан, тэгээд А бид хоёр түүний араас нь гүйгээд А бариад автал куртикаа хойш нь тайлаад өөрөө мултарч гүйсэн. Тэгээд намайг бариад автал газар унасан, тэгээд тохой эвгүй болчихлоо гээд байсан. Би замдаа та хоёр надаас зугтаад яах вэ, би Архангай аймгийн марафон гүйлтийн аварга шүү гэж хэлээд цээжин хэсэгт нь хэд хэдэн удаа, тонгойхоор нь нуруун дээр нь цохисон. Бад чи ихэр юм бол нэгнийхээ хувцасыг өмсүүл, чи нэгнийгээ хаяад яасан их зугтдаг юм бэ гээд өшиглөтөл газар хэвтсэн. Би тэнд хэвтэхээр нь хаанахых вэ гэж асуутал Ховдынх гэхээр нь Архангайд та хоёр юу хийж яваа юм гэж асуутал, Ховдод төрөөд Архангайд ирсэн гэж хэлсэн. Тэгээд А намайг цохидог Ховдын гөлөгнүүд гээд дэвсээд, зодсон. А зодож дуусахаар ньбид гурав нийлээддахин зодсон. Тэгээд тэнд 10 минутын хугацаанд дахин цохиж, зодсон байх. Ховдын гөлөгнүүд Архангайд ийм том явдаг болсон юм уу гэж хэлээд бид гурав ээлжлээд зодсон. Хохирогч нарын утсыг хагалсан байх, өшиглөж байхад хагарсан байх. ...Бид гурав хохирогч нарыг гар, хөлөөрөө биеийнх нь бүх хэсэгт нь зодсон. Бид гурав ээлжлээд зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 112-115/,

 

Н.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12056 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 64/, Н.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12057 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш овогт Нын Э, Б овогт Эрдэнэ- Очирын А, М овогт Тын О нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, эд хөрөнгө устган гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн Атайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.О нь хохирогч нарт 2.000.000 /хоёр сая/ төгрөг, шүүгдэгч Э.А нь хохирогч нарт 2.000.000 /хоёр сая/ төгрөг тус тус төлж барагдуулсан, шүүгдэгч Н.Э нь хохиролд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон байх бөгөөд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.Э, Э.А, Т.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Э, Э.А, Т.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, 1,2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.5,1.6 дахь зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

  1. ТОГТООХ нь:

     
      Text Box: ТОГТООХ нь:

    Шүүгдэгч Ш овогт Нын Э, Б овогт Эрдэнэ- Очирын А, М овогт Тын О нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, эд хөрөнгө устган гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн Атайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
  3. Шүүгдэгч Н.Э, Э.А, Т.О нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  4. Шүүгдэгч  Т.О нь хохирогч нарт 2.000.000 /хоёр сая/ төгрөг, шүүгдэгч Э.А нь хохирогч нарт 2.000.000 /хоёр сая/ төгрөг тус тус төлж барагдуулсан, шүүгдэгч Н.Э нь хохиролд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 21- ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон, шүүгдэгч Н.Э, Э.А, Т.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О, Н.Энх- Амгалан, Э.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.
  6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.АЛТАНЦЭЦЭГ