Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/210

 

 

2018/ШЦТ/210

Хэрлэн сум

2018 оны 11 сарын 21 өдөр

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0040/Э Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

нарийн бичгийн дарга: М.Долгоржав

улсын яллагч: Я.Сансар

шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нарангэрэл

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар Эрүүгийн хуулийн

  1. дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбасүрэнгийн Эод холбогдох 1839004760236 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э нь машин, механизм ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 20- ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Прологи системс” ХХК-ийн 9 дүгээр польны талбайгаас 83 ширхэг ногоон тэжээл хулгайлж

  1. төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь машин, механизм ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 20- ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Прологи системс” ХХК-ийн 9 дүгээр польны талбайгаас 83 ширхэг ногоон тэжээл хулгайлж

  1. төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 20- ны өдөр орой 21 цаг өнгөрч байхад манай компанийн зүүн талд байрлах 9 дүгээр польноос пресслээд тавьсан ногоон тэжээлээс 15-90 ХЭА улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслээр Хурх тосгоны иргэн Э гэх хүн ачаад явж байгаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17-18 хуудас/

Гэрчээр Б.Эын мөрдөн байцаалтан өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 20- ны 20 цагийн үед Мануухайтын ард байх Прологи системс ХХК-ийн польноос өөрийн эзэмшлийн 15-90 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 50-60 ширхэг ногоон тэжээл хулгайлж аваад явах гэж байгаад баригдсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19 хуудас/

 

 

Гэрч Т.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2018 оны 09 дүгээр сарын 20- ны орой 20 цаг 35 минутын үед "Шар тал”-ын бригад дээр байж байгаад талбайгаа эргэж явахад зам дээр 1 ширхэг боодол өвс байхаар нь аваад хажуу талын талбайд тавиад дээшээ өгсөөд баруун урд байдаг талбайгаа шалгах гэж яваад өвс ачсан пронтер маркын 15-90 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан тэгээд гүйцэтгэх захиралдаа хэлсэн тэгсэн манай польноос пресслэсэн ногоон тэжээл хулгайлсан машин байсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 хуудас/

Гэрч Б.Хишиг-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: "...польнуудаа эргэх гээд явж байсан чинь зам дээр боодолтой өвс хэвтэж байсан тэгэхээр нь түүнийг аваад хураасан өвсөн дээрээ аваачиж тавиад цаашаа явах гэтэл гэрлийн үзүүрт машины гэрэл гялбахаар нь очсон чинь бонго пронтер маркын 15-90 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ногоон тэжээл аччихсан зогсож байсан тэгсэн манай польноос ногоон тэжээл хулгай хийгээд зогсож байсан юм байна лээ ..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-24 хуудас/

Яллагдагчаар Б.Эын мөрдөн байцаалтан өгсөн: ".. Хурх тосгоны Зүүн баян гэх газар хөдөө гэрлүүгээ явж байтал төв замын хажууд Мануухайтын ар гэх газар тариалангийн талбай дээр прэслэн боосон сүрэл болон ногоон тэжээл байсан би яг хэд байгааг нь бол тоолж үзээгүй их хэмжээтэй байсан. Тэгэхээр нь би өөрийн малдаа өгөх зорилгоор машины тэвшин дээр хэдэн боодол ногоон тэжээл ачаад хөдлөөд жаахан явж байгаад машинаасаа буугаад татлагаа татаад зогсож байтал тариалангийн талбайн эзэн болох нэг хүн машинтай ирээд надтай уулзаад яагаад дураараа хүний юм хулгайлж байгаа юм бэ гэж хэлээд сумын цагдаад дуудлага өгсөн ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүгдэгч Б.Э нь өвсийг ачаад зогсож байсан нь хулгайлах гэмт хэргийг төгс үйлдээгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн завдалт гэж үзэх үндэстэй гэж дүгнэсэн. Гэвч Б.Эын яллагдагчаар: "... би өөрийн малдаа өгөх зорилгоор машины тэвшин дээр хэдэн боодол ногоон тэжээл ачаад хөдлөөд жаахан явж байгаад машинаасаа буугаад татлагаа татаад зогсож байтал ...” мэдүүлсэн нь гэрч Т.Т, Б.Хишиг-Очир нарын мэдүүлгээр давхар нотлогдсон. Тэрээр бусдын өмчлөлийн эд зүйлсийг нууц, сэм аргаар авч өөрийн эзэмшлийн болгоод тээвэрлэж явж байгаад хэсэг зогссон байдал нь захиран зарцуулах бодит бололцоо бий болсон бөгөөд хулгайн гэмт хэрэг төгссөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн хуулийн зохицуулалтын дагуу энэ хэрэгт хөрөнгө, орлогыг хураах албадлыг арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Э хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор хэрэглэсэн 15-90 ХЭА улсын дугаартай Хюндай үйлдвэрийн Бонго-пронтиер маркийн тээврийн хэрэгсэл нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт хамаарч байна.

Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-5 дахь хэсгүүдэд заасан зохицуулалтаар уг тээврийн хэрэгслийг хавтаст хэрэгт авагдсан гэрчилгээгээр хууль ёсоор өмчлөгч болох нь тогтоогдож буй Г.Мд буцаан олгож, харин тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг шинжээч томилж Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаар хийлгэсэн үнэ болох долоон сая төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн этгээд-шүүгдэгч Б.Эоос гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Хүрэлээд 498.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайлсан ногоон тэжээлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 7 хуудас/, хохирогч Д.Хгийн "... Б.Э нь портер маркын машинаар тэжээл хулгайлан яваад үйлдэл дээрээ баригдсан, ногоон тэжээлийг буцаан өгч тус компанийг хохиролгүй болгосон учраас гомдолгүй болно” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 57 хуудас/ зэргийг харгалзан бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын аль нь ч тогтоогдоогүй ч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Б-н Эыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн
  1. дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод 01 /нэг/ жил хорих ял оногдуулсугай.
  1. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  2. Шүүгдэгч Б.Эод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
  3. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар битүүмжилсэн эд хөрөнгө болох хөх өнгийн 15-90 ХЭА улсын дугаартай Хюндай Бонго-Пронтер маркын машинийг хууль ёсны өмчлөгч Г.Мд буцаан олгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсгүүдэд зааснаар машиний үнэ болох 7.000.000 /долоон сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Эоос гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
 

ДАРГАЛАГЧ                 Ц.МӨНХТУЛГА