Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/166

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр, Н.Энхжаргал

Хохирогч: Т.Ж

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

  Шинжээч: А.Б, Б.Ө

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

            Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гийн Эд холбогдох 201603000114 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 29-33 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Гийн Э /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Шүүгдэгч Г.Э нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “Гост-Трейд” ХХК-ний явуулын борлуулагчаар ажиллах хугацаандаа шунахайн сэдэлтээр “Гост Трейд” ХХК-ний 19.058.799 төгрөгийг хувьдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч байгууллагын төлөөлөгч Т.Жын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ...Г.Э нь манай “Гост Трейд” байгууллагад 2015 оны 04 сарын 27-ны өдөр явуулын борлуулагчийн ажлын гэрээ, ажлын байртай танилцаад, гэрээ байгуулан ажилд томилогдон ажиллаж байсан. Сар бүр тооцоо хийхдээ няраваас авсан бараагаа дэлгүүрүүдэд бэлнээр болон зээлээр бараагаа борлуулж, сар болгоны эцэст үлдэгдэл бараагаа тоолуулсан байсан. 2015 оны 03 сараас 2016 оны 04 сар хүртэл буюу 10 сарын хугацаанд бараагаа бэлэн мөнгөөр зарсан боловч эргээд энэ дэлгүүрээс би барааны мөнгөө авна гэсэн маягаар явсаар байгаад, манай компанид нийт 19.058.799 төгрөгийн бараа материалыг дутаасан нь үнэн учраас энэ хохирол, төлбөрийг Г.Эгаас гаргуулж, манай компаний хохирлыг барагдуулж өгнө үү. Тухайн үед Г.Эг Цагдаагийн газарт мэдэгдэхэд бараа материал, мөнгө дутаасан нь үнэн, би төлж барагдуулна гэж хэлсэн боловч одоог хүртэл компанитай эргэж холбоо бариагүй, өдий хүртэл явсан учраас гомдолтой байна гэв.

            Мөрдөн байцаалтын шатанд 201603000114 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хохирогч С.Бгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн “Гост трейд” ХХК-д 2015 оны 07 дугаар сараас эхлэн өнөөг хүртэл тооцооны нягтлан бодогч ажил хийж байна. Тус аймгийн иргэн Г.Э нь “Гост трейд” ХХК-д ажиллах хугацаандаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 03-ны хооронд явуулын борлуулагчийн үүргийг гүйцэтгэж байхдаа манай байгууллагад нийт 20.682.000 /хорин сая зургаан зуун наян хоёр мянга/ төгрөгийн дутагдал үүсгэж одоог хүртэл дээрх мөнгөний тооцоог хийлгүй байгууллагыг хохироож байгаа учраас цагдаагийн байгууллагад хандсан юм. Г.Э нь дээрх дутагдлыг гаргахдаа “Гост трейд” ХХК-ний өмч болох хүнсний барааг Эрдэнэбулган сумын төвд байрлах хорооллын дэлгүүрүүдээр зээлээр борлуулж, зээлийн мөнгөө авсан хэдий боловч Г.Э нь “Гост трейд” ХХК-д мөнгөн орлогыг тушаахгүй явснаас болж дээрх мөнгө дутаад байгаа юм. Эгийн борлуулалт хийсэн дэлгүүр бүрийн нэрсийг жагсаалтаар гаргаж, уг жагсаалтад дутагдал бүрийг мөнгөн дүнгээр гаргаж өгсөн байгаа. Энэ материалыг хэргийн материалд хавсаргасан. Г.Эгаас 20.682.000 /хорин сая зургаан зуун наян хоёр мянга/ төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх мөнгө нь бүгд бараа материалын мөнгөн дүн байгаа юм. Тэр надад тайлбар хийхдээ 3.000.000 /гурван сая/ орчим төгрөгийг дэлгүрийн лангуун дээрээс алдсан. Дэлгүүрүүд тооцоо хийгээгүй, намайг ажилд орсноос хойш над дээр дутагдал үүсээд яваад байсан гэх мэт худал зүйлсийг ярьж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

Хохирогч Т.Жын мэдүүлсэн: ...Г.Э нь манай байгууллагад ажиллах хугацаандаа нийт 20.471.970 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнийг 30 гаруй дэлгүүрийн нэр дээр зээл үүсгэх аргаар тооцоогоо буруу тайлагнаж, их хэмжээний дутагдал гаргасан. Дээрх дутагдлыг 2015 оны 04 дүгээр сараас эхлэн 2016 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд буюу нийт 10 сарын хугацаанд манай байгууллагад явуулын борлуулагчаар ажиллах хугацаандаа гаргасан гэж үзэж байна. Манай байгууллагын зүгээс түүнтэй сар бүр тооцоо хийдэг байсан ба авлагын үлдэгдлээр буюу дэлгүүрүүдэд бараагаа зээлээр өгсөн гэсэн хуурамч баримт бүрдүүлэн тооцоо, тооллогодоо орж, худлаа тайлан мэдээ өгдөг байжээ. Гэхдээ ихэнх барааныхаа тооцоог бэлэн мөнгөөр нь хийдэг байсан. Өөрөөр хэлбэл бараагаа бэлэн мөнгөөр зараад өмнөх сарынхаа авлагын тооцоог хаах байдлаар ашиглан шамшигдуулсан байна гэж үзэж байна. Эгийн харилцаж байсан дэлгүүрүүдээс “Арвижих зүүн” гэх дэлгүүр л 210.030 төгрөгийн бараа зээлээр аваад тооцоогоо өгөөгүй байсан нь үнэн байсан, энэ мөнгийг дутагдуулсан нийт мөнгөнөөс хасч тооцсон байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, шинжээчийн дүгнэлтээр 20.682.000 төгрөгийн дутагдал гаргасан гэсэн байгаа боловч “Арвижих зүүн” гэх дэлгүүрт 210.030 төгрөг авах нь үнэн байсан, учраас үүнийг хасч 20.471.970 төгрөгийн дутагдал гаргасан байна гэж үзэж байгаа. Шинжээч томилж материал бүрдүүлж өгөх үед “Арвижих зүүн” дэлгүүрийн хүмүүстэй уулзаагүй байсан. Манай байгууллагын ажилтан Ц гэх хүн Эд өртэй гэж гарсан бүх дэлгүүрүүдийн хүмүүстэй уулзсан. Энэ уулзалтаар ч Эд өргүй гэдэг нь тодорхойлогдсон. Би гомдолтой байгаа. Би Эгаас 20.471.970 төгрөгийг нэхэмжлэх ба шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад зарцуулсан 200.000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Энэ мөнгийг манай байгууллагад ажиллаж байсан нягтлан бодогч С.Б гэх хүн “Арвижих зүүн” гэх дэлгүүрээс Эд өгөх өр болох 210.030 төгрөгийг авч 200.000 төгрөгийг шинжээчийн дүгнэлт гаргуулахад зарцуулж, 10.030 төгрөгийг байгууллагад тушаасан. Ингээд нийт 20.671.970 /хорин сая зургаан зуун далан нэгэн мянга есөн зуун дал/ төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг. /хх-ийн 54-55 хуу/

Хохирогч Л.Аын мэдүүлсэн: ...Би дээрх байгууллагыг төлөөлнө. Ж нь дээрх үйл ажиллагаанаас ерөнхий захирал Ш.Лгийн шийдвэр гарсан байгаа. Тухайн шийдвэр нь хэргийн материалд байгаа. Шүүх хурал болохоос өмнө өгч байсан. Манай байгууллагын зүгээс дээрх үйлдлийг гаргаагүй, гаргах ямар нэгэн шалтгаан байхгүй, уг программыг хөдөлгөх боломж байхгүй. Тийм учраас байгууллагын ажилчид дээрээ зохиомлоор өр бий болгох, программаа хөдөлгөх, засах боломж байхгүй. Манай байгууллагад нийт одоогийн байдлаар 19.058.799 төгрөгийн хохирол учраад байна. ...Би гомдолтой байна. Эгаас би нийт 19.058.799 төгрөг дээр өмнө нь Хгаар шинжилгээ хийлгэхэд төлж байсан 200.000 төгрөг, сая бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргуулахад төлсөн 800.000 төгрөгийг нэмээд, нийт 20.058.799 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 457-458 хуу/

            Гэрч О.Өы мэдүүлсэн: ...Би Эгаас 2015 оны зунаас эхэлж бараа авсан шиг санагдаж байна, цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна, ямар ч байсан 5-6 удаа бараа авч байсан. Зээлээр авсан барааны тооцоог сарын сүүлээр тооллого хийх үеэр өгдөг байсан. Би Эд бэлэн мөнгө өгч тооцоогоо хийдэг байсан. Би Эгаас ойролцоогоос 400.000 доош төгрөгийн бараа авдаг байсан. Түүнээс дээш үнээр бараа аваагүй. Би Эд ямар ч өр зээл байхгүй. Би зээлээр авсан барааныхаа тооцоог тухайн сар бүрт нь хийдэг байсан. Харин 2016 оны 01 дүгээр сарын үед би Эд хандаж цагаан сарынхаа барааг зээлээр авъя гэхэд Э надад өгөөгүй. Би 2016 оны 01 дүгээр сард Эгаас бараа аваагүй. Надад ямар ч баримт байхгүй. Би өөрөө дэлгүүртээ зогсдог учраас баримтаа хадгалаад байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 хуу/

            Гэрч Б.Мийн мэдүүлсэн: ...Би Эгаас ямар нэгэн байдлаар бараа зээлээр авч байгаагүй. Манай дэлгүүр ихэнхи бараагаа Улаанбаатар хотоос татдаг. Харин “Бүрэн-Ар” бөөний төвөөс Апугийн барааг бол зээлээр авдаг байсан. Би Эд ямар ч өргүй, Гостод ч өргүй. Манай дэлгүүр бараа авахдаа өр тавиад байдаггүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 100-101 хуу/

            Гэрч Т.Бийн мэдүүлсэн: ...Би Эгаас 2015 оноос эхлэн бараа авч эхэлсэн. Яг он, сарыг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 2016 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд түүнээс бараа авч байсан. Би Эгаас бараа авахдаа зээлээр аваад, дараагийнхаа барааг авахдаа Эгаас өмнө нь авсан барааныхаа тооцоог хийгээд бараагаа авдаг байсан. Заримдаа бол бэлэн мөнгөөр түүнээс бараагаа авдаг байсан. Э манай дэлгүүрээр 7 хоногтоо 2-3 удаа ирдэг ба тооцоогоо дээрх байдлаар л хийдэг байсан. Зээл аваад удааж, сунжруулж, чирэгдэл учруулсан асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл Даваа гаригт Эгаас зээлээр бараа аваад Пүрэв гаригт ирэх үед нь түүнд Даваа гаригт зээлсэн барааныхаа мөнгийг төлөөд Пүрэв гаригтаа дахин зээлээр авдаг гэж ойлгож болно. Би Эд ямар ч өргүй, Э 2016 оны 02 дугаар сарын үеэр над руу утсаар яриад манай байгууллагаас танай дэлгүүр дээр очиж надад өртэй эсэх талаар асуувал та очсон хүмүүст нь надад 600.000 гаруй төгрөгийн өртэй гээд ойлгуулаад хэлээд өгөөч гэж гуйсан. Үүний дараахан л Гостоос хүмүүс утсаар яриад танай дэлгүүр Эд өртэй байна, үүнийгээ хэзээ өгөх юм бэ гэж асуухаар нь би тухайн хүнд хандаж, би Эд өртэй, удахгүй өгнө гэж хэлсэн. Удалгүй цаг орчмын дараа дахин над руу Гостоос яриад та үнэнээ хэл, танай дэлгүүр чинь зээлээ удаадаггүй шүү дээ гэсэн. Тэгээд би өргүй гэж үнэнээ хэлсэн. Надад баримтууд нь байхгүй. Эг Гостод борлуулагч хийж байх үед манай дэлгүүр маш сайн орлоготой байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 102-103 хуу/

 

            Гэрч Ч.Гийн мэдүүлсэн: ...Би Эгаас ганц нэг удаа бага хэмжээгээр бараа авч байсан. Би ганц нэг удаа зээлээр авсан санагдаж байна, одоо надад баримт нь байхгүй. Э гэх эмэгтэй барааныхаа мөнгийг удаахгүй авсан. Одоо ямар нэгэн тооцоо байхгүй. Э манай дэлгүүрээр ирээгүй маш их удаж байна...гэх мэдүүлэг. /хх-ийн 104-105 хуу/

            Гэрч Э.Бгийн мэдүүлсэн: ...Би өөрийн ажиллуулдаг “Мөнгөн дуулга” нэртэй хүнсний дэлгүүртээ бараа авдаг байсан. Би дэлгүүртээ 2015 оны 05 дугаар сараас эхлэн бараа авч байсан шиг санагдаж байна. 2016 он гаргаад Э бараа түгээхээ байсан. Манай дэлгүүр бараа худалдан авахдаа байнга бэлэн мөнгөөр худалдан авдаг, байсан, орлогын мөнгөндөө тааруулаад л бараагаа авдаг. Би Эгаас бараа зээлж авч байгаагүй учраас ямар ч өр байхгүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 108-109 хуу/

            Гэрч Д.Бгийн мэдүүлсэн: ...Би Эгаас бараа авдаг байсан. Би Эгаас бараа авахдаа байнга бэлэн мөнгөөр авдаг байсан ба бага, бага хэмжээгээр өөрийнхөө мөнгөнд тааруулаад л авдаг байсан. Би Эгаас нилээн олон удаа бараа авч байсан. Би Эд ямар ч өр шир байхгүй, Гостод ч өр байхгүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 110-111 хуу/

 

            Гэрч Э.Аын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр баг Бортолгойд байх “Баянбогд” нэртэй хүнсний дэлгүүрийг 2010 оноос хойш 2015 оны 09 дүгээр сар хүртэл ажиллуулсан. Тэгээд 2015 оны 10, 11 саруудад ажиллуулахгүй байж байгаад 2015 оны 12 дугаар сараа эхлэн хүнд түрээслүүлсэн байгаа. Миний санаж байгаагаар Э гэх хүнээс 2015 оны 05 дугаар сарын үеэс эхлэн 2015 оны 09 дүгээр сар хүртэл бараагаа авч байсан. Би Эгаас бараа авахдаа зээлээр авч байсан, эхний удаа ирэхэд нь зээл аваад, дараа дахин бараа борлуулахаар ирэх үед нь өмнө нь зээлж авсан барааныхаа мөнгийг төлөөд дахин зээл авдаг байсан. Би дэлгүүртээ Эгаас бараа авахдаа дундажаар 200.000-300.000 төгрөгийн бараа авдаг байсан. Би Э гэх хүнд ямар ч өргүй. Би Эгаас 2015 оны 08 дугаар сарын үед 500.000 гаруй төгрөгийн бараа авсан ба үүнийхээ мөнгийг жаахан удааж өгсөн. Өөрөөр бол зээлээ долоо хоногтоо багтаагаад л хийдэг байсан. Надад падаан байхгүй. Би тухай бүрт нь тооцоог нь хийгээд устгачихдаг, зарим нь алга болчихдог, падаанд бол нэг их ач холбогдол өгөөд байдаггүй, ер нь дэлгүүрүүд бүгд л адилхан падаанаа устгадаг...гэх мэдүүлэг. /хх-ийн 112-113 хуу/

 

            Гэрч З.Бийн мэдүүлсэн: ...Эг Гостын барааг түгээдэг байх үед нь түүнээс бараа авдаг байсан. Би Эгаас ойролцоогоор 2015 оны хавраас бараа авч эхэлсэн санагдаж байна, яг цаг хугацааг нь нарийн санахгүй байна, хамгийн сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 165.000 төгрөгийн барааг зээлээр авсан ба тооцоог нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн байна. Надад энэ падаан нь байна, үүнийг гаргаж өгнө. Би Эгийн сарын эхээр бараа зээлж аваад сарын сүүлээр тооцоог нь хийдэг байсан. Тухайн сардаа зээлж авсан барааныхаа тооцоог тухайн сардаа багтаагаад л Э өгдөг байсан. Би одоогоор Гостоос бараа авахаа байсан ба “Бүрэн ар” бөөний төвөөс бараагаа байнга татаж байгаа. Би Эд болон Гостод ямар ч өргүй. Манай дэлгүүр төлбөр тооцоогоо цаг тухай бүрт нь хийдэг байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 114-115 хуу/

 

            Гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...Би өөрийн ажиллуулдаг дэлгүүртээ Эгаас маш олон удаа бараа авч байсан. Би Эгаас 2015 оны 05 дугаар сараас эхлэн 2016 оны 02 дугаар сар хүртэл бараа авч байсан шиг санагдаж байна, яг нарийн цаг хугацааг нь хэлж мэдэхгүй байна. Би Эгаас бараа авахдаа зээлээр авч байсан. Би эхлээд зээлээр бараа аваад дахин бараа авдаг байсан. Би өнгөрдөг цагаан сарын дараахан Этай тооцоо хийгээд, нийт 300.000 төгрөг өгч байсан санагдаж байна. Би Эд өргүй, надад баримт байхгүй, би баримтаа цуглуулдаггүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 хуу/

 

            Гэрч Д.Чгийн мэдүүлсэн: ...Би Эгаас нилээн хэдэн удаа бага хэмжээгээр бараа авч байсан. Эгаас 2015 оны хавраас эхлэн 2015 оны 12 дугаар сар хүртэл бараа авч байсан. Хамгийн сүүлд миний санаж байгаагаар 210.000 төгрөгийн бараа зээлээр авчихаад өгөөгүй байж байтал Гостын нярав гэх хүн манай дэлгүүрээс дээрх мөнгийг авсан. Надад тухайн хүн Эд битгий өгөөрэй гэж байсан. Би Эгаас бараа авахдаа зээлээр авдаг байсан, эхний удаа зээл авчихаад, дараа дахин ирэхээр нь өмнө нь авсан барааныхаа мөнгийг өгчихөөд, дахин бараа зээлж авдаг байсан. Угаасаа бүх дэлгүүрүүд нь энэ байдлаар ажилладаг. Би одоо ямар ч өргүй. Гостын нярав гэх хүн надаас 2015 оны 12 дугаар сарын сүүлээр 210.000 төгрөгийг хоёр хувааж авсан. Тухайн мөнгийг нь Б гэх хүнд өгч байсан. Надад Эгаас бараа авч байсан падаан нь байхгүй байна, манай дэлгүүр хувийн дэлгүүр учраас дотооддоо нарийн тооцоо хийгээд байдаггүй. Манай дэлгүүр угаасаа бага бараатай байдаг...гэх мэдүүлэг. /хх-ийн 118-119 хуу/

 

            Гэрч Б.Цын мэдүүлсэн: ...Би яг он, сарыг нь санахгүй байна, миний санаж байгаагаар 2016 оны 02, 03 дугаар сарын үед Эгийн бараагаа зээлээр өгөөд мөнгөө аваагүй гэх нэр бүхий 30 гаруй дэлгүүрээр орсон. Тухайн дэлгүүрүүд дундаас Эд “Батномгон” гэх дэлгүүр өглөгтэй байсан ба бусад дэлгүүрүүд нь ямар ч өргүй байсан. “Батномгон” дэлгүүр 223.300 төгрөгийн бараа зээлээр авсан байсан ба би “Батномгон” дэлгүүрээс тухайн мөнгийг нь өөрөө аваад, кассанд тушааж байсан. Манай ерөнхий нягтлан үүнийг мэдэж байгаа. “Батномгон” хүнсний дэлгүүр одоо манайд ямар ч өргүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 124-125 хуу/

 

            Гэрч Б.Цын дахин мэдүүлсэн: ...Г.Э нь “Гост трейд” ХХК-ний нарийн боовны цехэд ажиллаж байгаагүй. 1-2 сарын хугацаанд л Апугийн бараатай хамт талх нарийн боовыг дэлгүүрүүдээр зарж борлуулж байсан. Манай байгууллагын удирдлагын зүгээс явуулын борлуулагч нарыг зохиомлоор өрөнд оруулдаг, тооцооны программыг санаатай болон санамсаргүйгээр хөдөлгөдөг асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 443-444 хуу/

 

            Гэрч Т.Ргийн мэдүүлсэн: ...Би Эгаас ойролцоогоор 2015 оны 10 дугаар сарын 30-наас эхлэн бараа авч байсан. Би энэхүү цаг хугацааг падаан дээрээс харж хэлж байна. Тэгээд 2016 он гаргаад л Э бараа тараахаа байсан. Би энэ хугацаанд Эгаас дэлгүүртээ хэрэгцээтэй бараагаа авч байсан. Би Эгаас бараа авахдаа зээлээр аваад, дараагийн бараагаа авахдаа өмнөх барааныхаа тооцоог хийж байж дараагийнхаа барааг авдаг байсан. Э 7 хоногтоо 2-3 удаа манай дэлгүүр дээр ирдэг байсан ба тооцоогоо дээрх байдлаар хийдэг байсан. Би Эд ямар ч өр байхгүй, Гостод ч ямар ч өр байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 хуу/

 

            Гэрч Ц.Эийн мэдүүлсэн: ...Би Эгаас 2015 оны 08 дугаар сараас эхлэн архи пиво авдаг байсан. Би түүнээс хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр л бараа авсан байна, түүнээс хойш Ц гэх хүнээс бараа авч байсан. Би Эгаас бараа авахдаа нэг удаа л зээлээр 175.800 /нэг зуун далан таван мянга найман зуу/ төгрөгийн бараа аваад буцааж өгч байсан ба энэ асуудал нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлээр аваад, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөнгийг нь Эд өгч байсан. Өөрөөр ямар нэгэн байдлаар түүнээс зээлээр бараа авч байгаагүй. Одоо түүнд ямар нэгэн өр шир байхгүй. ...Э надад 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 310.750 төгрөгийг бараа борлуулаад бэлэн мөнгийг нь аваад явсан. Түүнийгээ л байгууллагадаа өгөөгүй, манай дэлгүүрт зээлсэн гэж ойлгуулсан байх.. Би баримтуудаа гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 154-155 хуу/

 

            Гэрч Д.Мийн мэдүүлсэн: ...Би Эгаас 2015 оны намраас эхлэн хэсэг хугацаанд бараа авдаг байсан. Э эхлээд манай дэлгүүрт архи, пиво борлуулдаг байсан. Би яг нарийн сайн санахгүй байна, нилээн сүүлд өнгөрдөг цагаан сараар бил үү, өмнө нь ч бил үү Гостын боорцогийг тараагаад явж байсан бөгөөд сүүлдээ ирэхээ байчихсан. Би сарын эхээр зээлээр бараагаа аваад сарын сүүлээр барааныхаа төлбөрийг бэлэн мөнгөөр Эд өгдөг байсан. Одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Би авсан барааныхаа үнийг сар бүрт нь төлдөг байсан. Би “Булаг” дэлгүүрийг 4 жил өөрийн биеэр ажиллуулсан. Надаас өөр хүн дэлгүүрийн барааг сайн мэдэхгүй, 2-3 сарын өмнө шиг санагдаж байна, Гостоос явж байна гээд 2 хүүхэн орж ирээд надад хандаж танай дэлгүүр манай байгууллагад өртэй юм байна, падаан чинь байна уу гэж асуусан. Би тухайн хоёр хүүхэнд би танай байгууллагад өргүй, барааныхаа үнийг сар бүрт нь төлж байсан гэдгээ хэлж байсан. Надад хэдэн ширхэг падаан байна, үүнийгээ гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 170-171 хуу/

 

            Гэрч А.Бгийн мэдүүлсэн: ...Манай “Сондор” дэлгүүрийн хувьд Гост трейд ХХК-ний борлуулагч Г.Этай ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. Түүнээс бараа материал худалдан аваад дор, дор нь тооцоогоо хийдэг байсан. Миний санаж байгаагаар нэг л удаа Эгаас бараа материал зээлээр авч маргааш нь тооцоогоо хийж байсан. Одоогийн байдлаар тооцооны асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 177 хуу/

 

             Гэрч Ж.Гийн мэдүүлсэн: ...Манай “Өгөөмөр” дэлгүүр нь Гост трейд ХХК-тай гэрээгээд ажилладаг юм. Одоогоор Г.Эд ямар нэг өргүй, төлбөр тооцоо мөнгөн өртгийг нь бүгдийг төлж барагдуулсан. Би дэлгүүрт ажиллах хугацаандаа бараа материалаа борлуулаад бэлэн мөнгөтэй болсон даруйдаа Г.Э руу утсаар яриад төлбөрөө хийчихдэг. Мөн бэлэн мөнгө байгаа үедээ худалдан авсан барааныхаа өртгийг шууд хийдэг байсан. Өөрөөр хэлбэл падаанаас падааны хооронд мөнгөн гүйлгээг хийдэг байсан гэсэн үг. Г.Этай хамтран ажиллахдаа түүнтэй төлбөр тооцооны талаар ямар нэгэн асуудал гаргаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 178 хуу/

 

             Гэрч С.Бгийн мэдүүлсэн: ...Хугацааг нь тодорхой хэлж мэдэхгүй байна, Г.Эг “Гост Трейд” ХХК-д борлуулагчийн ажилд орсон цагаас эхлэн манай “Наран” дэлгүүр нь түүнтэй хамтран ажиллаж байсан. Манайх “Гост Трейд” ХХК-тай гэрээгээр ажилладаг юм. Дээрх хугацаанд Г.Эгаас бараа материал зээлээр худалдан авдаг байсан хэдий ч одоогийн байдлаар түүнд төлөх ямар нэг төлбөр тооцоо, өр авлага байхгүй. Борлуулагч Г.Эгаас худалдан авсан бараа материалынхаа мөнгөн өртгийг бүгдийг төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 178 хуу/

                                                  

            Гэрч Н.Эын мэдүүлсэн: ...”Гост Трейд” ХХК нь манай хоёр дэлгүүртэй гэрээгээр ажилладаг юм. Тийм болохоор манай 2 дэлгүүр тус ХХК-с бараа материал зээлээр авахдаа падаанаас падааны хооронд явдаг учраас одоо Г.Эд төлөх ямар нэг тооцоо байхгүй байгаа. Борлуулагч Г.Эгаас худалдан авсан бараа материалынхаа мөнгөн өртгийг бүгдийг төлж барагдуулсан гэсэн үг...гэх мэдүүлэг /хх-ийн 180 хуу/

 

            Гэрч Ж.Сын мэдүүлсэн: ...Би тус аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бортолгойн 61-00 тоот хашаанд байх “Мөнх тамир” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг хувиараа ажиллуулдаг. Сар өдрийг нь санахгүй байна, миний санаж байгаагаар Г.Этай би 10 гаруй удаа л харилцаж, түүнээс бараа материал авсан байгаа. Г.Эг “Гост Трейд” ХХК-д борлуулагчийн ажилд орсон цагаас эхлэн түүнтэй хамтран ажилласан. Г.Эгаас бараа материал худалдан авдаг байсан хэдий ч одоогийн байдлаар түүнд төлөх ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Падаанаас падааны хооронд гүйлгээ хийдэг байсан. Эгаас бараа зээлээр аваад дараагийн удаа ирэхэд нь түүнд өмнө авсан бараа материалынхаа мөнгийг өгдөг байсан. ...Нийт хичнээн төгрөгийн бараа материал авч байсныг одоо мэдэхгүй байна, бараа худалдан авсан тохиолдолд барааны падааныг миний мэдэхээр 2 хувь үйлддэг юм. Тийм болохоор надад 1 хувь нь, Эд нөгөө хувь нь үлдэнэ гэсэн үг. Э нь борлуулагч хийж байх хугацаанд буюу түүний падаан пээр 290.000 төгрөгийн өртэй гэж манай дэлгүүрийг бичсэн байна. Энэ падааныг “Гост Трейд” ХХК-ны нэг ажилтан авчирч надад үзүүлэхэд би өөрт байгаа падааны хувийг үзэхэд 80.000 гаруй төгрөгийн падаан байсан бөгөөд уг мөнгийг бүгдийг нь төлсөн байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 181 хуу/

 

            Гэрч М.Сгийн мэдүүлсэн: ... Би тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Наадмын талбайн ард байх “Тамир” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг хувиараа ажиллуулдаг. “Гост Трейд” ХХК-ны борлуулагч Г.Эгаас бараа материал зээлээр худалдан авахдаа падаанаас падааны хооронд тооцоо хийдэг байсан. “Гост Трейд” ХХК-д төлөх ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Нийт хичнээн төгрөгийн бараа материал худалдан авч байсныг мэдэхгүй байна, падааныг харж байгаад тооцоо нийлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 182 хуу/

 

             Гэрч Л.Цгиин мэдүүлсэн: ...Манайх 2003 оноос хойш тус аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Уран мандал” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг одоог хүртэл хувиараа ажиллуулж байна. Манай дэлгүүр “Гост Трейд” ХХК-с бараа материал худалдан авдаг боловч одоогийн хугацаанд дээрх компанитай ямар нэгэн төлбөр тооцооны  асуудал байхгүй. Эгаас бараа материал зээлээр худалдан авдаг байсан, гэхдээ түүнд төлөөгүй үлдсэн ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Хэдэн удаа, хичнээн төгрөгийн бараа материал авч байсан тооцоог мэдэхгүй байна. “Гост Трейд” ХХК-ны бараа материалаас л хэдэн төгрөгийн бараа материал авсан нь харагдах ёстой. Тооцоог бэлэн мөнгөөр хийдэг байсан. “Гост Трейд” ХХК-д 516.680 төгрөгийг өглөг байхгүй, тооцоо хийгээд дууссан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 183 хуу/

 

            Гэрч Н.Пын мэдүүлсэн: ...Манай дэлгүүр “Гост Трейд” ХХК-с ямар нэгэн бараа материал зээлээр авч байгаагүй. Дэлгүүрийг 10 гаруй жил ажиллуулах хугацаанд ер нь бол бусдаас зээлээр бараа авч байсан удаа байхгүй. Бараа материал авлаа гэхэд бэлэн мөнгийг нь төлж байгаад л авдаг. Манайх “Гост Трейд” ХХК-д 282.080 төгрөгийг өглөг байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 185 хуу/

 

            Гэрч Б.Агийн мэдүүлсэн: ...Манайх 2015 оны 08 дугаар сарын үеэс Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Ханхар онь” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг одоог хүртэл ажиллуулж байна. Манай дэлгүүр “Гост Трейд”  ХХК-с бараг бараа материал авдаггүй. Учир нь “Гост Трейд” ХХК-нд ямар нэг урамшуулал байдаггүй болохоор бараа аваад байдаггүй. Миний санаж байгаагаар 2-3 удаа л “Гост Трейд” ХХК-с бараа авсан байх. “Гост Трейд” ХХК-д ямар нэгэн өр байхгүй, 2-3 удаа бараа авсан бүх тооцоог бүрэн хийж дуусгасан байгаа. Сүүлд 2016 оны 03 дугаар сарын үед санагдаж байна, “Гост Трейд” ХХК-с хүн ирээд манай дэлгүүрийг өртэй юм уу гээд 700.000 төгрөгийг падаан үзүүлж байсан. Тэр падаанд бичсэн гарын үсэг минийх биш байсан болохоор ийм өр манайд байхгүй гэдгийг хэлээд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 186 хуу/

 

            Гэрч С.Бийн мэдүүлсэн: ...Манайх 2009 оны үед эгчээсээ “Мөнгөн Ембүү” дэлгүүрийг худалдан авч өнөөг хүртэл би өөрөө ажиллуулж байна. Манай дэлгүүр “Гост Трейд” ХХК-с бараа материал худалдан авдаг хэдий ч уг ХХК-д одоогоо ямар нэгэн өр байхгүй. “Гост Трейд” ХХК-с бараа материал зээлээр авсан үедээ тухай бүр тооцоогоо хийчихдэг байсан. Ихэнхдээ бэлэн мөнгөөр бараа худалдан авдаг. 2016 оны 03 дугаар сарын үед Э над руу утсаар ярьж хэлэхдээ та манай компаниас хүн асуувал өртэй нь үнэн гээд хэлээд өгөөч гэж надаас гуйсан болохоор би түүнд зөвшөөрөөгүй. Маргааш нь санагдаж байна, “Гост Трейд” ХХК-с хүн ирээд манай дэлгүүрийг өртэй юм уу гээд нэг бичиг үзүүлж байсан. Уг хүнд би тооцоогүй болохоо ойлгуулж хэлээд явуулсан. “Гост Трейд” ХХК-д 498.600 төгрөгийн өглөг байхгүй. Дээрх мөнгөн дүнгээр бараа материал авсан, харин уг мөнгийг бүгдийг нь Эд өгч барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 187 хуу/

 

             Гэрч Д.Сийн мэдүүлсэн: ...Манай ээж надад хэлэхдээ Э цагдаа байгаа юм байна, намайг дуудаад  байна, “Гост Трейд” ХХК-д ажиллах хугацаандаа мөнгө дутагдуулсан гэж байна л гэж ярьсан. ...Э нь янз бүрийн зангүй, энгийн даруу зантай, бусадтай эвтэй харьцдаг. Хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Энгийн л хэрэглээтэй хүн. Э нь банкинд зээлтэй. “Хаан” банкнаас зээл авч байсан гэсэн, яг нарийн сайн мэдэхгүй байна. Э эгч, нөхөр, 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Нөхөртэйгээ хуримаа хийж амжаагүй, хадам ээжийнхээ байшинд амьдардаг, 4 жилийн өмнө байсан шиг санагдаж байна, нэг байшин барьж эхлээд орхисон. Тухайн байшинд одоогийн байдлаар юу ч нэмж хийгээгүй. Түүний нөхөр нь “АЗЗА” ХХК-д замын хусагч ажилтай. Би энэ хугацааанд “Арвист” зөөгчийн ажил хийж байсан. Э эгч бид нараас тусдаа амьдардаг учраас түүний хувийн амьдарлыг сайн мэдэхгүй. Э болон түүний нөхөр нь тухайн байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан аваагүй. Яг ямар байсан түүгээрээ л байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 274-275 хуу/

 

            Гэрч Г.Нгийн мэдүүлсэн: ...Манай охин Э нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гост Трейд” ХХК-д 2015 оны 04 дүгээр сараас эхлэн 2016 оны 02 дугаар сар хүртэл явуулын борлуулагчийн ажил хийж байсан. Энэ хугацаанд байгууллагын хөрөнгөөс дутагдуулсан гэх гэмт хэрэгт холбогдсон. Би үүнийг цагдаагийн байгууллагаас мэдсэн. Манай охин Г.Э нь тухайн мөнгөнөөс дутагдуулаагүй гэж үзэж байгаа. Э нь “Гост Трейд” ХХК-д ажиллах хугацаандаа өөр ямар нэгэн давхар ажил эрхлээгүй. Э нь гэртээ нөхөр, 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Өөрийн гэсэн гэр орон байхгүй, хадам ээжийнхээ байшинд амьдардаг. Түүний нөхөр нь “АЗЗА” ХХК-д зам хусагчийн ажил хийдэг бөгөөд цалин их муу авдаг байсан. Гэхдээ ямар ч байсан болгоод л байдаг байсан. 3-4 жилийн өмнө нэг байшин барьж эхэлсэн боловч Э зүрхний хагалгаанд ороод, тухайн байшингаа гүйцээж чадаагүй. Тухайн хагалгааг гадны байгууллагын тусламжтайгаар “Гост Трейд” ХХК-д ажилд орохоосоо ойролцоогоор жилийн өмнө хийлгэсэн. Миний охин тийм их өндөр хэрэглээ байхгүй, эмэгтэй хүний хэрэглэдэг энгийн зүйлсийг хэрэглэдэг. Бид нар олуулаа өссөн учраас тийм их өндөр хэрэглээгүй. Ааш зангийн хувьд бусдад буруу зүйл хийхгүй, эелдэг, бусадтай нийцтэй харьцаатай, архи, тамхи хэрэглэдэггүй. Одоо биеийн эрүүл мэндийн хувьд группт байдаг. Гэхдээ сэтгэцийн хувьд цоо эрүүл, зүрх муутай л хүн. Э “Хаан” банкинд зээлтэй, одоо бараг дуусч байгаа байх. Хагалгаанд орохоор явахдаа л зээл авч байсан, харин бусдад өр байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 276-277 хуу/

 

            Гэрч С.Бгийн дахин мэдүүлсэн: ...Би 2015 оны 08 дугаар сарын сүүлээр 2016 оны 04 дүгээр сарын эх хүртэл хугацаанд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Эхний 1-2 сарын хугацаанд боломжийн л ажиллаж байсан бөгөөд сүүлдээ дэлгүүрүүд дээр өр үүсгээд өрөө барагдуулахгүй яваад байдаг байсан. ...Зохиомлоор өрөнд оруулах, тооцооны программ хөдлөх асуудал байхгүй. Би ажиллах хугацаандаа Эгийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Надаас өмнө Б гэж тооцооны нягтлан бодогч Э хариуцан ажилладаг байсан. Э бол зарлагын падаан дээр хуурамчаар гарын үсэг зураад хуурамж нотлох баримт бүрдүүлээд яваад байсан байна лээ. Би сүүлд нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 441-442 хуу/    

 

            Гэрч З.Цийн мэдүүлсэн: ...Би “Гост трейд” ХХК-ний зүгээс явуулын борлуулагч болон бусад хүмүүсийг зохиомлоор өрөнд оруулдаг, тооцооны программыг хөдөлгөдөг асуудал байхгүй. Би энэ байгууллагад ажиллаад олон жил болж байна. Энэ хугацаанд тийм зүйл нэг ч удаа тохиолдож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 445-446 хуу/

 

            Гэрч А.Бийн мэдүүлсэн: ...Манай байгууллагын зүгээс явуулын борлуулагч болон бусад хүмүүсийг зохиомлоор өрөнд оруулдаг, тооцооны программыг хөдөлгөдөг асуудал байхгүй. Явуулын борлуулагч нар өдөртөө борлуулсан барааныхаа тооцоог кассанд тушаадаг. Манай байгууллагын борлуулагч нар нь сардаа нэг удаа тооцоо хийдэг. Тухайн үед тооцооны нягтлан бодогч нарын зүгээс тухайн тооцоог гаргаж, тооцоо нийлдэг. Миний хувьд бол Эг ажилд орсноос хойш 1 сар гаруй хугацаанд бол тооцооны нягтлан бодогчоор нь ажилласан юм. Тухайн үед Э нэг удаа дутагдал гаргасан ба “Мандах” гэдэг дэлгүүрийн нэр дээр хий зээл гаргаж, барааны мөнгийг өөрөө авч хэрэглэсэн байсан ба түүний цалингаас нь суутгаж ав,ч байгууллагыг хохиролгүй болгож байсан юм. Үүнээс хойш бол жирэмсний амралтаа аваад Б гэдэг хүн Эгийн тооцоог хийдэг болсон. Эгийн тооцоог Эг ажлаас нь гарах хүртэл Б хийж байсан. Мөн Э нь хамгийн анх 2015 оны 04 дүгээр сарын 27-ны орой ажлаа хүлээж авахдаа 4 сая гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг Ган-Эрдэнэ борлуулагчаас хүлээн авсан байдаг. Явуулын борлуулагч нарыг хий өрөнд оруулдаг гэсэн зүйл байхгүй. Борлуулагч нар өөрийнхөө хүлээн авсан барааны эхний үлдэгдэл болон орлого зарлагыг хянах боломжтой. Тийм учраас бодлогоор болон санаандгүй байдлаар хүнийг өрөнд оруулдаг зүйл байхгүй. Ломбын А нь манай гүйцэтгэх захирал бөгөөд одоогоор ажлын шугамаар Япон улс руу ерөнхий захирал Шарын Лхагвын хамтаар явсан бөгөөд удахгүй ирнэ. Манай байгууллагад 17 орчим жил ажиллаж байгаа явуулын борлуулагч Сгэдэг борлуулагч байдаг бөгөөд ямар ч асуудалгүй ажилладаг. Явуулын борлуулагч нарыг дутагдал гаргахгүй ажиллаж чадвал өөрөөр хэлбэл байгууллагын хөрөнгийг хувьдаа завшихгүй ажиллаж чадах юм бол тухайн ажлын байрандаа байнга л ажиллаж байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 447-448 хуу/

 

            Шинжээч Б.Өын мэдүүлсэн: ...Шинжээч С.Хг хэрхэн, яаж дүгнэлт гаргасан талаар мэдэхгүй байна, харин бид нарын хувьд бол дээрх дүгнэлтийг Эгийн тайланг шинжилж үзээд гаргасан юм. Бид нар Эгийн гаргасан тайлангийн баримтыг тухайн байгууллагын программтай тулгаж үзэхэд бага зөрүү гарч байсан. Гэхдээ бид нар Эгийн гаргасан тайлангийн баримтын хүрээнд л дүгнэлт гаргасан. Харин Х нь байгууллагын программыг шалгаад дүгнэлт гаргасан байж магадгүй. Тийм бол бид нарын дүгнэлтээс арай өөр гарна. Бид нарын дүгнэлт бол зөвхөн баримтын хүрээнд л гаргасан дүгнэлт. Угаасаа баримтын хүрээнд л гаргахгүй бол болохгүй, программыг шинжилж үзэж дүгнэлт гаргавал барааны үнийн өсөлт, бууралтаас шалтгаалан шинжээчийн дүгнэлт нь арай өөр гарах боломжтой. Гэхдээ хамгийн гол чухал зүйл бол баримт, баримтанд тоо хөдлөх боломжгүй юм. Агуулахын няраваас Э бараа хүлээн авахдаа баримт үйлдэж авдаг байсан. Тийм учраас баримт үйлдэж бараа өгчихөөд дараа нь программыг хөдөлгөж, барааны тоо, ширхгийг өөрчлөх боломжгүй юм. Программыг шинжилж үзэж дүгнэлт гаргавал Эгийн дутагдал 20 сая гаруй төгрөгийн дутагдалтай гарахаар байсан, энэ бол бодит байдлаас зөрүүтэй, баримт бол зөвхөн бодит байдлыг илтгэнэ. Баримтаар гаргасан дүгнэлт үнэн, зөв...гэх мэдүүлэг /хх-ийн 459-460 хуу/

 

            Шинжээч А.Бын мэдүүлсэн: ...Д, Өнарын хамтаар 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан шинжээчийн 02 дугаартай дүгнэлт үнэн зөв. Би тухайн дүгнэлтийг Эгийн өөрийн гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны баримтын тайлан, түүнд хавсаргасан анхан шатны баримтуудыг үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан. Тийм учраас энэхүү дүгнэлт нь ямар нэгэн эргэлзээгүй зөв юм. Шинжээч нар бүгд туршлагатай хүмүүс байгаа юм. Дээрх баримт материалууд нь Эг анх ажилд орохдоо хүлээн авсан бараа, ажиллах хугацаандаа төв агуулахаас болон нарийн боовны цехээс хүлээн авсан бараа, Эгийн төв касст тушаасан бэлэн мөнгөний ордер, ажил хүлээлгэж өгөхдөө  байгууллагадаа хүлээлгэн өгсөн барааны дүн зэрэг хамаарна. Байгууллагын программ хийсвэрээр автоматаар хөдлөх боломжгүй. Харин Э өөрөө агуулахаасаа бараа авчихаад зарлагын падаан бичихдээ авсан бараанаасаа илүү барааны зарлага бичдэг. Энэ нь Эгийн тайлан гаргасан сарын барааны эцсийн үлдэгдэл, дараагийн сарын эхний үлдэгдэл зөрүүтэй байх нөхцлийг бий болгодог. Түүнээс байгууллагын санхүүгийн программ хөдлөөд Эг дутагдал гаргахад нөлөөлөөд байгаа зүйл байхгүй. Программыг хэн нэгэн санаатай болон санамсаргүйгээр хөдөлгөсөн байсан ч Эгийн дутагдалд нөлөөлөх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 461-462 хуу/

 

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 хуу/

            Зарлагын баримтууд /хх-ийн 13-43, 131 хуу/

            Санхүүгийн баримтууд /хх-ийн , 58-97,131, 150-151, 157, 160, 162 хуу/

            Дүгнэлт худалдан авах бараа нийлүүлэх гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 195-197 хуу/

            Агуулахын бүртгэл /ххийн 224-225 хуу/

            “Гост Трейд” ХХК-ны захирлын тушаал /хх-ийн 255 хуу/

             Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 259 хуу/

             Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 429-435 хуу/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-252-253 хуу/

             Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 258 хуу/

             Эгийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-306-310 хуу/

             Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 388 хуу/

             3 хүний бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 449 хуу/

             2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 450-451 хуу/

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Хгийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 201-204 хуу/

            Яллагдагч Г.Эгийн Хаан банкны 5135247609 тоот дансны депозит дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 287-302 хуу/

            Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн “Гост Трейд” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн захирлын тушаал

            Г.Эгийн эрүүл мэндийн тодорхойлолт зэрэг болно.

 

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2015 оны 04 дүгээр сарын 28-наас 2016 оны 03 дугаар сар хүртэл Г.Эг явуулын борлуулагчаар ажиллаж байх хугацаанд “Гост Трейд” ХХК-д 19.058.799 төгрөгийн бараа дутагдаж хохирол учирсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

            Дээрх гэмт хэрэгт Г.Э нь гэм буруутай, 2015 оны 04 дүгээр сарын 28-наас 2016 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “Гост Трейд” ХХК-д явуулын борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан 19.058.799 төгрөгийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч байгууллагын төлөөлөгч Т.Жын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Г.Э нь манай байгууллагад ажиллах хугацаандаа нийт 20.471.970 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнийг 30 гаруй дэлгүүрийн нэр дээр зээл үүсгэх аргаар тооцоогоо буруу тайлагнаж, их хэмжээний дутагдал гаргасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 54-55/, хохирогч байгууллагын төлөөлөгч Т.Жын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Г.Э нь 2015 оны 03 сараас 2016 оны 04 сар хүртэл буюу 10 сарын хугацаанд бараагаа бэлэн мөнгөөр зарсан боловч эргээд энэ дэлгүүрүүдээс би барааны мөнгөө авна гэсэн маягаар явсаар байгаад, манай компанид нийт 19.058.799 төгрөгийн бараа материалыг дутаасан нь үнэн” гэх мэдүүлэг, хохирогч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Г.Э нь “Гост трейд” ХХК-д ажиллах хугацаандаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 03-ны хооронд явуулын борлуулагчийн үүргийг гүйцэтгэж байхдаа манай байгууллагад нийт 20.682.000 /хорин сая зургаан зуун наян хоёр мянга/ төгрөгийн дутагдал үүсгэж, одоог хүртэл дээрх мөнгөний тооцоог хийлгүй байгууллагыг хохироож байгаа учраас цагдаагийн байгууллагад хандсан юм. Г.Э нь дээрх дутагдлыг гаргахдаа “Гост трейд” ХХК-ний өмч болох хүнсний барааг Эрдэнэбулган сумын төвд байрлах хорооллын дэлгүүрүүдээр зээлээр борлуулж, зээлийн мөнгөө авсан хэдий боловч Г.Э нь “Гост трейд” ХХК-д мөнгөн орлогыг тушаахгүй явснаас болж дээрх мөнгө дутаад байгаа юм “ гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/, гэрч О.Өы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би Эгаас зээлээр авсан барааны тооцоог сарын сүүлээр тооллого хийх үеэр өгдөг байсан, одоо өр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/, гэрч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би Эгаас ямар нэгэн байдлаар бараа зээлээр авч байгаагүй. Манай дэлгүүр бараа авахдаа өр тавиад байдаггүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 100-101/, гэрч Т.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “ би Эгаас бараа авахдаа зээлээр аваад, дараагийнхаа барааг авахдаа Эгаас өмнө нь авсан барааныхаа тооцоог хийгээд бараагаа авдаг байсан. Би Эд ямар ч өргүй, Э 2016 оны 02 дугаар сарын үеэр над руу утсаар яриад манай байгууллагаас танай дэлгүүр дээр очиж надад өртэй эсэх талаар асуувал та очсон хүмүүст нь надад 600.000 гаруй төгрөгийн өртэй гээд ойлгуулаад хэлээд өгөөч гэж гуйсан. Үүний дараахан л Гостоос хүмүүс утсаар яриад танай дэлгүүр Эд өртэй байна, үүнийгээ хэзээ өгөх юм бэ гэж асуухаар нь би тухайн хүнд хандаж, би Эд өртэй, удахгүй өгнө гэж хэлсэн. Удалгүй цаг орчмын дараа дахин над руу Гостоос яриад та үнэнээ хэл, танай дэлгүүр чинь зээлээ удаадаггүй шүү дээ гэсэн. Тэгээд би өргүй гэж үнэнээ хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 102-103/, гэрч Ч.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би Эгаас ганц нэг удаа бага хэмжээгээр бараа авч байсан. Э гэх эмэгтэй барааныхаа мөнгийг удаахгүй авсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 104-105/, гэрч Э.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “ би Эгаас бараа зээлж авч байгаагүй учраас ямар ч өр байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 108-109, гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би Эгаас бараа авахдаа байнга бэлэн мөнгөөр авдаг байсан ба бага, бага хэмжээгээр өөрийнхөө мөнгөнд тааруулаад л авдаг байсан, би Эд ямар ч өр шир байхгүй, Гостод ч өр байхгүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 110-111/, гэрч Э.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би Эгаас бараа авахдаа зээлээр авч байсан, эхний удаа ирэхэд нь зээл аваад, дараа дахин бараа борлуулахаар ирэх үед нь өмнө нь зээлж авсан барааныхаа мөнгийг төлөөд дахин зээл авдаг байсан, одоо өргүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 112-113/, гэрч З.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...би Эгаас ойролцоогоор 2015 оны хавраас бараа авч эхэлсэн санагдаж байна, яг цаг хугацааг нь нарийн санахгүй байна, хамгийн сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 165.000 төгрөгийн барааг зээлээр авсан ба тооцоог нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн байна. Манай дэлгүүр төлбөр тооцоогоо цаг тухай бүрт нь хийдэг байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 114-115/, гэрч Д.Чгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “хамгийн сүүлд миний санаж байгаагаар 210.000 төгрөгийн бараа зээлээр авчихаад өгөөгүй байж байтал Гостын нярав гэх хүн манай дэлгүүрээс дээрх мөнгийг авсан. Надад тухайн хүн Эд битгий өгөөрэй гэж байсан. Би Эгаас бараа авахдаа зээлээр авдаг байсан, эхний удаа зээл авчихаад, дараа дахин ирэхээр нь өмнө нь авсан барааныхаа мөнгийг өгчихөөд, дахин бараа зээлж авдаг байсан. Би одоо ямар ч өргүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 118-119/, гэрч Б.Цын мөрдөн байцаалтан шатанд мэдүүлсэн “2016 оны 02, 03 дугаар сарын үед Эгийн бараагаа зээлээр өгөөд мөнгөө аваагүй гэх нэр бүхий 30 гаруй дэлгүүрээр орсон. Тухайн дэлгүүрүүд дундаас Эд “Батномгон” гэх дэлгүүр өглөгтэй байсан ба бусад дэлгүүрүүд нь ямар ч өргүй байсан. “Батномгон” дэлгүүр 223.300 төгрөгийн бараа зээлээр авсан байсан ба би “Батномгон” дэлгүүрээс тухайн мөнгийг нь өөрөө аваад, кассанд тушааж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 124-125/, гэрч Т.Ргийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би Эгаас бараа авахдаа зээлээр аваад, дараагийн бараагаа авахдаа өмнөх барааныхаа тооцоог хийж байж дараагийнхаа барааг авдаг байсан. Эд ямар ч өр байхгүй, Гостод ч ямар ч өр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 128-129/, гэрч Ц.Эийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Э надад 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 310.750 төгрөгийг бараа борлуулаад бэлэн мөнгийг нь аваад явсан. Түүнийгээ л байгууллагадаа өгөөгүй, манай дэлгүүрт зээлсэн гэж ойлгуулсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155/, гэрч Д.Мийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би сарын эхээр зээлээр бараагаа аваад сарын сүүлээр барааныхаа төлбөрийг бэлэн мөнгөөр Эд өгдөг байсан. Одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 170-171/, гэрч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай “Сондор” дэлгүүрийн хувьд Гост трейд ХХК-ний борлуулагч Г.Этай ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. Түүнээс бараа материал худалдан аваад дор, дор нь тооцоогоо хийдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 177/, гэрч Ж.Сын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Г.Эгаас бараа материал худалдан авдаг байсан хэдий ч одоогийн байдлаар түүнд төлөх ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Падаанаас падааны хооронд гүйлгээ хийдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 181/, гэрч М.Сгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Гост Трейд” ХХК-ны борлуулагч Г.Эгаас бараа материал зээлээр худалдан авахдаа падаанаас падааны хооронд тооцоо хийдэг байсан. “Гост Трейд” ХХК-д төлөх ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 182/, эрч Л.Цгийн мэдүүлсэн: ...Манайх 2003 оноос хойш тус аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Уран мандал” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг одоог хүртэл хувиараа ажиллуулж байна. Манай дэлгүүр “Гост Трейд” ХХК-с бараа материал худалдан авдаг боловч одоогийн хугацаанд дээрх компанитай ямар нэгэн төлбөр тооцооны  асуудал байхгүй. Эгаас бараа материал зээлээр худалдан авдаг байсан, гэхдээ түүнд төлөөгүй үлдсэн ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Хэдэн удаа, хичнээн төгрөгийн бараа материал авч байсан тооцоог мэдэхгүй байна. “Гост Трейд” ХХК-ны бараа материалаас л хэдэн төгрөгийн бараа материал авсан нь харагдах ёстой. Тооцоог бэлэн мөнгөөр хийдэг байсан. “Гост Трейд” ХХК-д 516.680 төгрөгийг өглөг байхгүй, тооцоо хийгээд дууссан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 183/, шинжээч Б.Өын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “бид нар Эгийн гаргасан тайлангийн баримтын хүрээнд л дүгнэлт гаргасан. бид нарын дүгнэлт бол зөвхөн баримтын хүрээнд л гаргасан дүгнэлт. Угаасаа баримтын хүрээнд л гаргахгүй бол болохгүй, программыг шинжилж үзэж дүгнэлт гаргавал барааны үнийн өсөлт, бууралтаас шалтгаалан шинжээчийн дүгнэлт нь арай өөр гарах боломжтой. Гэхдээ хамгийн гол чухал зүйл бол баримт, баримтанд тоо хөдлөх боломжгүй юм. Агуулахын няраваас Э бараа хүлээн авахдаа баримт үйлдэж авдаг байсан. Тийм учраас баримт үйлдэж бараа өгчихөөд дараа нь программыг хөдөлгөж, барааны тоо, ширхгийг өөрчлөх боломжгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 459-460/, шинжээч А.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Д, Өнарын хамтаар 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан шинжээчийн 02 дугаартай дүгнэлт үнэн зөв. Би тухайн дүгнэлтийг Эгийн өөрийн гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны баримтын тайлан, түүнд хавсаргасан анхан шатны баримтуудыг үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан. Дээрх баримт материалууд нь Эг анх ажилд орохдоо хүлээн авсан бараа, ажиллах хугацаандаа төв агуулахаас болон нарийн боовны цехээс хүлээн авсан бараа, Эгийн төв касст тушаасан бэлэн мөнгөний ордер, ажил хүлээлгэж өгөхдөө  байгууллагадаа хүлээлгэн өгсөн барааны дүн зэрэг хамаарна. Байгууллагын программ хийсвэрээр автоматаар хөдлөх боломжгүй. Харин Э өөрөө агуулахаасаа бараа авчихаад зарлагын падаан бичихдээ авсан бараанаасаа илүү барааны зарлага бичдэг. Программыг хэн нэгэн санаатай болон санамсаргүйгээр хөдөлгөсөн байсан ч Эгийн дутагдалд нөлөөлөх боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 461-462/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 450-451/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Харин хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Г.Эг албан тушаалын байдлаа ашиглаж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл Г.Эгийн томилогдон ажиллаж байсан “Гост Трейд” ХХК-ний “явуулын борлуулагч” гэх албан тушаал нь Эрүүгийн хуульд заасан аж ахуйн нэгжийн албан тушаалтны зэрэглэлд хамаарахгүй, тухайн гэмт хэргийн “албан тушаалтан” гэх субъект биш байх тул Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Э нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай гэж яллах дүгнэлтэд бичиж шүүхэд шилжүүлсэн нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний “албан тушаалын байдлаа ашиглаж” гэх шинжийг дурдаагүй, атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосон, мөн хуулийн зүйл хэсгийг орхигдуулж, буруу бичсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна. Г.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эгаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 19.058.799 төгрөг, шинжээчийн хөлсөнд 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 200.000 төгрөг, нийт 19.258.799 төгрөгийг гаргуулж, “Гост Трейд” ХХК-д олгуулж, Г.Эгийн ар гэрийн байдал, түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзаж, энэ хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 хавтас материалыг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэхээр тогтов.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 9 хавтас материал нь шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон ба хэрэгт ач холбогдолтой, мөн талуудаас уг материалыг буцаан авах хүсэлт гаргаагүй тул хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Гийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б овогт Гийн Эг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шийтгэх тогтоолоор гаргуулсан хохирлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эгаас хохиролд 19.258.799 /арван есөн сая хоёр зуун тавин найман мянга долоон зуун ерэн ес/ төгрөг гаргуулж, хохирогч “Гост Трейд” ХХК-нд олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 хавтас материалыг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНЦЭЦЭГ