Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 112/А

 

2016,8,16 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0112/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч П.Баттулга, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт, Иргэдийн төлөөлөгч*****, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батбаяр, О.Батболд, Ц.Гэнэндулам Хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, Хохирогч *****, Шүүгдэгч *****, ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт *****ыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт*****г холбогдуулан Дархан Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000407 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *****тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Хадагт овогт*****, /РД:/ Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн *****тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, ***** овогт *****, /РД:/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *****, ***** нар нь бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн *****ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн *****тоотод 28 м.кв талбайтай 2 өрөө байрыг барьцаалан “Нет Капитал” банк бус санхүүгийн байгууллагаас 8.000.000 төгрөгийн зээл авч зээлийн эргэн төлөлтийн хугацаанд зээлээ төлж чадахгүй болмогц *****ын дээрх байрыг дахин зээл чөлөөлөгч *****д өндөр хүүтэй барьцаанд эргэн төлөх боломжгүй нөхцөл байдалд байхдаа барьцаанд тавьж 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 7.500.000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5.500.000 төгрөгийг давтан үйлдлээр шунахай сэдэлттэй хуурч мэхлэх залилан мэхлэх аргаар нийт 13.000.000 төгрөгийг авч үндсэн мөнгө болон хүү төлөлгүй 21.200.000 төгрөгийг төлүүлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн яллагдагч ***** нь 2013 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр иргэн *****ын байр зарсан мөнгө болох 30.000.000 төгрөгийг би хадгалж байя гэж хуурч мэхлэх, итгэл эдвэх аргаар дансандаа авч, уг мөнгийг өөртөө ашиг олох зорилгоор хувьдаа ашиглаж залилан мэхлэх гэмт хэргийг давтан үйлдэж, бусдад нийт 51.200.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: “..Шүүгдэгч *****гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр *****тай уулзаж зээл авах талаар ярилцсан бөгөөд тухайн үед би Хас банкинд цалингийн зээлтэй байсан юм. Зээлээ авсны дараа дэлгүүрээ түрээсэлж ажиллуулах гэсэн боловч түрээсийн төлбөрөө өндөр үнээр хэлээд бүтээгүй. Тухайн үедээ*****бид хоёр найз нөхдийн холбоотой, төрсөн эгч дүү шиг хоорондоо харьцаж, бие биедээ тусалдаг байсан. Би ***** өмчлөлийн 2 өрөө байрыг “Нэт капитал” ББСБ-д 8,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиад зээлийн эргэн төлөлтийг төлөхөөр тохиролцсон юм. Зээлийн эргэн төлөлтийг төлж байтал /4 сая гаруй төгрөг төлсөн/ 2013 оны 4 дүгээр сард би ажилгүй болж 1-2 сарын төлөлтийг төлж чадаагүй тул ***** ярилцан тохирч Нэт капиталын зээлийг чөлөөлүүлж банкнаас хүү багатай зээл авахаар болж 2013 оны 6 дугаар сард зээл чөлөөлдөг ***** гэж хүнээс 7,500,000 төгрөгийн зээл авч 4,200,000 төгрөгөөр “Нэт капитал” ББСБ-ын зээлийг хаасан. Үлдсэн 3,300,000 төгрөгөөр нь би дэлгүүр түрээсэлж ажиллуулсан юм. Мөн 2013 оны 7 дугаар сард ***** дахин ярилцаад хүүхэддээ машин авч өгөх гэж *****5,500,000 төгрөг нэмж зээлж авсан. *****нийт 13,000,000 төгрөг зээлж, 13 сая нь хүү алдангитайгаа 21.200.000 төгрөг болоод Эрэдэнбаатрааас би зээлсэн Тэгээд*****байраа зарсан мөнгөнөөс нь зээлж *****авсан 21.200.000 төгрөгийг төлөөд, зарагдсан байрны дулаан, цахилгааны төлбөрт 5,000,000 төгрөгийг төлсөн. 800,000 төгрөгийг өөрөө авсан. үлдсэн мөнгөөр нь нэг өрөө байр авахаар ярилцаж,*****надад хадгалуулъя гээд үлдсэн 30,000,000 төгрөгийг Хас банкин дахь миний дансанд хийсэн. 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр*****байраа 57,000,000 төгрөгөөр зарсан. Энэ хадгалуулсан мөнгөнөөсөө 9,011,900 төгрөгийг*****өөрөө авч зарцуулсан. Миний дансанд 20,988,100 төгрөг үлдсэн. Тухайн үедээ би *****т лизингээр байр авах талаар хэлэхэд зөвшөөрөөгүй юм. Удалгүй ***** надад “мөнгөө над шиг өсгөөд ашиг ол, би чамд зээлэх хүн олж өгье” гэж хэлээд ***** гэх хүнтэй уулзуулсан юм.***** эхлээд 10,000,000 төгрөг зээлээд 11,000,000 төгрөг болгож өгсөн. Дараа нь ***** дахин 634 га талбайтай газрын гэрчилгээ барьцаалаад зээл авъя гэж ирсэн юм. Би *****утсаар асуухад 634 га талбайтай газар 100 сая төгрөг болно гэж хэлсэн. Би *****ыг залилна гэж бодоогүй *****д өндөр хүүтэй мөнгө өгсөн тул энэ мөнгөө өсгөж олоод *****т байр авч өгнө гэж бодож *****т ***** хадгалуулсан 20,000,000 төгрөгийг зээлүүлсэн боловч *****т залилуулан хохирогч болсон. *****ээс би удаа дараа өгсөн мөнгөө нэхэх үед байнга удахгүй өгнөө гэж хэлдэг байсан. Хэрэгт шалгагдаж байхдаа ***** надад 8 сая төгрөг өгсөн түүнээс хойш цувуулж өгөөд нийт 13,535,000 төгрөг өгсөн, энэ мөнгөнөөс би *****т өгч байсан. Манай хүүхдийн эцэг нь Солонгосоос сургалтын төлбөр гэж 4,000,000 төгрөг явуулах үед нь ах *****зээлүүлсэн юм. Мөн цагдаад өргөдөл гаргахаас өмнө*****байр зарсан 57,000,000 төгрөгөөс өөрөө авсан болон миний өгсөн нийт 14,188,100 төгрөгийг авсан байсан. Хэрэгт шалгагдсанаас хойш *****т би 8,780,000 төгрөг, 500,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 170,000 төгрөг зэргээр цувуулан өгч байсан.*****бид 2 тооцоо нийлсэн байгаа ***** ойрын хугацаанд надад 15,000,000 төгрөг өгнө гэсэн учир *****т 27,868,100 төгрөгийг төлж хохиролгүй болгоно гэж бодож байгаа юм. Би анхнаасаа *****ыг залилах санаа зорилго байгаагүй байрыг заруулах санаачилгыг би гаргаагүй өөрөө байраа зарж нэг өрөө байр болгоно гэж хэлээд зарсан юм. Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хэргийн 303 дугаар тал/ Шүүгдэгч *****ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би *****гийн ах нь байгаа юм ...2012 оны 9 дүгээр сард дүү ***** надаас зээл авах гэсэн юм, та туслаач таньдаг хүн байна уу гэж гуйсан. Би өөрөө зээлтэй байсан учраас ***** гэх найзтайгаа уулзаж эрхэлдэг үйл ажиллагаан дээр нь *****ыг хөрөнгө оруулагчаар оруулж Нэт капиталаас зээл авсан юм. Намайг Хөтөлд явж байх үед ***** машинаа авах гээд намайг дуудсан юм. Би Хөтөлөөс ирээд машины түлхүүрийг нь өгөх гээд микрийн 9 давхар руу орох үед ***** гэх хүнтэй зээл авах талаар *****, *****,*****нар ярилцаж байсан. Би хэдэн төгрөгийн зээл авсан талаар тухайн үед мэдээгүй юм. Тухайн үед Хөтөлд байшин барьж байсан тул материал татах гэж 2012 оны 7 дугаар сард *****гээс 4,000,000 төгрөг зээлсэн энэ мөнгөө эргүүлж төлсөн. Би дүү *****гийн авсан зээлээс хуваалцаж аваагүй. Найз *****ыг гуйж зээл авахуулж өгсөн нь үнэн. Зээлийг Нэт капиталаас *****, ***** нар өөрсдөө очиж авсан. Зээл авсан мөнгөөр ***** дэлгүүр ажиллуулж байна гэж байсан. ***** мөнгийг хөтөл хороололд байгаа хашаа байшингаа зараад төлж барагдуулна. Зарах гээд зар өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 306-р тал/ Хохирогч *****ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би найз *****оор дамжуулж *****тэй танилцсан, энэ үед ***** *****тэй хамтран амьдарч байсан. *****гийн гуйлтаар ярилцаж байгаад өөрийн өмчлөлийн 2 өрөө байрыг 2012 оны 9 сарын 11-ний өдөр “Нэт капитал” ББСБ-аас өөрийн нэр дээр авсан 8 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Би *****гээс зээлээ төлж байгаа талаар асуухад төлж байгаа гэдэг байсан. Би энэ үед Улан-Үдэд байж байгаад ирсэн юм. ***** ***** ажлаасаа гарсан зээлээ төлж чадахаа болилоо, зээл чөлөөлөх хүн олсон гэж хэлсэн. ***** өмнө нь зээл аваад төлж байсан болохоор миний итгэлийг олсон байсан. Тэгээд зээл чөлөөлдөг ***** дээр *****, ***** бид 3 очсон, өмнө нь ***** ярьсан байсан учир би гарын үсгээ зурж эхлээд *****7,500,000 төгрөг, дахин 5,500,000 төгрөгийн зээл авсан. Гэтэл нэг сарын дараа ***** над руу утасдаж зээлийн хүү чинь төлөгдөхгүй өсөөд 21,200,000 төгрөг болж байна, байрыг чинь шүүхэд өгч заруулна гэж дарамталсан. Би байраа хураалгаж байснаас зарсан нь дээр гэж бодоод байраа зараад *****д 21,200,000 төгрөгийг өгч зарсан байрны дулааны төлбөрт 5,000,000 төгрөгийг өгч 800,000 төгрөгийг өөрөө авсан. 30,000,000 төгрөг үлдсэнийг ***** надад хэлэхдээ ах бид хоёр чамд 1 өрөө байр авч өгөх юм чинь энэ мөнгөө миний дансанд хийчих, хадгалж байя гэхээр нь би зөвшөөрч өгсөн юм. Би энэ 30,000,000 төгрөгөөс ах, эгчдээ 2,000,000 төгрөг өгсөн, харин ажил явдлын зардал хэдэн төгрөг болсон гэдгийг сайн мэдэхгүй байна. *****гээс цувуулж мөнгө авч байсан тооцоогоор 9,011,900 төгрөг авсан байсан. ***** надад хэрэгт шалгагдсанаас хойш 8,780,000 төгрөг, 500,000 төгрөг, 5,000,000 төгрөг 40,000 төгрөг нийт 14,450,000 төгрөг өгсөн. *****, ***** 2-т би итгэж байсан болохоор зээлийн гэрээ байгуулсан, зур гээд гарын үсэг зурах хэсгийг зааж өгөхөөр гэрээн дээр гарын үсэг зурж байсан, Тухайн үед *****эхлээд 7.500.000 төгрөг, дараа нь 5.500.000 төгрөг авсныг л мэдэхээс өндөр хүүтэй зээл гэж мэдээгүй. *****, ***** хоёр *****мөнгө авахад цугтаа явж зээл авсан. Тухайн үед ***** зээл авсан мөнгөнөөс нарийн боовны цехээ ажиллуулна гэж ярьсан. Одоо *****гээс 27,868,100 төгрөг авах ёстой. Би тухайн үед *****д итгэл хүлээлгэж байсан. Гэтэл *****авсан зээлээсээ төлөлт хийгээгүй. Би зээлээ төл гэж хэлэхэд тоохгүй байсан. Би тухайн үедээ байраа зээлд алдахаас айгаад зарж *****ийн зээлийг төлсөн, үлдсэн мөнгөө авах гэтэл ***** хүнд өгөөд алдчихсан, байр авч өгнө гээд өнөөдөр хүрсэн, мөнгөө хурдан авч байртай болмоор байна. Анхны хурал болоход ***** портер машинаа зараад ах нь 6 сая төгрөгөө өгнө гэж байсан. Тэгээд одоо болтол өгөөгүй байна. Намайг хуурч мэхлэн, миний итгэлийг олж намайг орон гэргүй болгосонд гомдолтой байна. Одоо хохирлоо барагдуулж авмаар байна. Энэ хэрэг үүсээд 1 жил 6 сар болоход надад нийт 100000 төгрөгийг 20.000 мянгаар цувуулж л өгсөн. Өөр мөнгө надад өгөөгүй гэх мэдүүлэг /хэргийн 13-14, 151, 641 дүгээр хуудас/ Гэрч М.*****ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би *****гээс 20,000,000 төгрөг зээлсэн энэ мөнгөө гэрээний хугацаанд өгч чадаагүй нь үнэн. *****д цувуулж өгөөд нийт 13,500,000 төгрөг төлсөн. Одоо *****г хохироосон учир 15,000,000 төгрөг өгөхөөр ярилцсан. Би энэ хэргийн улмаас эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж шүүх хуралдаанаар орж өршөөгдсөн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/ Гэрч*****ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Зээлийн хувьд 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр*****өөрийн нэр дээрх ****** тоот 2 өрөө байрыг барьцаалж 8,0 сая төгрөгийн зээл авсан. ... 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 4.687.517 төгрөг төлж зээлээ хаасан. Хамтран зээлдэгч ***** Дархан сум 9 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлдэг түүнийхээ бараа материалыг татна гэж зээл авсан байна. Эргэн төлөлтийг түүнийхээ орлогоос төлөхөөр хүсэлт ирүүлсэн байна” гэх мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/, Гэрч Т.*****ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*****тэй 2013 оны зун байхаа*****гэх хүний зээлийн асуудлаар танилцсан. Тухайн үед ***** нэг танихгүй залуутай хоёул ирээд*****гэж манай дүүгийн байр банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа түүний зээлийг чөлөөлж банкинд барьцаанд тавиад зээлийг ахиулж авах гэсэн юмаа гэхээр нь би зээлдэгч өөрөө ирвэл зээлийг чөлөөлж өгч болно гэж хэлсэн. Ингээд 2-3 хоногийн дараа ***** нөгөө залуутайгаа*****гэх хүнийг дагуулаад гурвуул ирсэн. ...***** *****ыг дагуулчихсан бас нэг залуу дагуулсан түүнийгээ ***** төрсөн ах гээд гурвуулаа зээлээ чөлөөлье гээд ирэхээр нь ***** уулзаж ярилцаад Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ чөлөөлье гэсэн. Ингээд 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ***** зээлийн гэрээ байгуулж бэлэн 7,5 сая төгрөгийг ***** гар дээр тоолж өгсөн, дараа нь 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр *****,*****хоёр ирээд зээл хөөцөлдөж байгаа, арай авах болоогүй бүтээгүй байна, мөнгө хэрэгтэй байна, зээл гарахаар нийлүүлээд өгчихмөөр байна гээд 5,5 сая төгрөг нэмж 13,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. ***** нь намайг анх түүнтэй холбогдож ярихад*****байраа зарахаар болсон, байр нь зарагдахгүй хүн үзэх гээд очихоор хаалгаа тайлж өгөхгүй байна, зарчихвал мөнгийг чинь өгнө гэсэн утгатай юм ярьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 17, 154-155 дугаар хуудас/, Гэрч Б.*****ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний найз ***** гэх залуу надад туслаач, би Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас дүүгийнхээ байрыг барьцаалж зээл авах гэсэн юм, эргэн төлөх чадваргүй учраас танай компанийн бичиг баримтаар эргэн төлөх чадвартай гэж авъя гэхлээр нь би зөвшөөрсөн. Ингээд би өөрийнхөө Дархан Стейк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг өгөөд ***** болон танихгүй*****гэх залуутай хамт Нэт капитал банк бус санхүүгийн байгууллага дээр очиж 8,0 сая төгрөгийн зээл авсан, уг мөнгийг ***** аваад салсан, дараа нь 3 сарын дараа байх Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагч над руу залгаад зээлээ төл, хүмүүс чинь зээлээ төлөхгүй байна шүү гэж хэлсэн. Би ***** руу залгаад зээлээ төлж барагдуул гэдэг талаар хэлж ярьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 159 дүгээр хуудас/, Гэрч *****, хохирогч *****ыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, /хэргийн 161-162 дугаар хуудас/ Гэрч Т.*****, хохирогч *****ыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, /хэргийн 163-166 дугаар хуудас/ 76 /14 дугаартай Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хэргийн 168 дугаар хуудас/ 77 /14 дугаартай Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хэргийн 170 дугаар хуудас/ Шүүх эмнэлгийн шинжээчийн 75 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 173-178 дугаар хуудас/ Шинжээчийн 02 дугаартай дүгнэлт /хэргийн 292 дугаар хуудас/ Банкны дансны хуулга /хэргийн 57, 61 дүгээр хуудас / Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн баримтууд /хэргийн 63-108 дугаар хуудас, *****зээл авсан зээлийн баримтууд /хэргийн 244-245 дугаар хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч, гэрч, нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар Шүүгдэгч ***** нь төрсөн дүү *****тэй бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар *****ын орон сууцыг барьцаалан Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас 8,000,000 төгрөгийн зээл авахуулж түүнийгээ хугацаанд нь төлөлгүй мөн дахин түүний 2 өрөө байрыг нь барьцаалан иргэн *****ээс 13,000,000 төгрөгийн зээл авахуулж 21,200,000 төгрөг буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч ***** нь өөрийн төрсөн ах *****тай бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар *****ын орон сууцыг барьцаалан Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас 8,000,000 төгрөгийн зээл авахуулж түүнийгээ хугацаанд нь төлөлгүй мөн дахин түүний 2 өрөө байрыг нь барьцаалан иргэн *****ээс 13,000,000 төгрөгийн зээл авахуулж 21,200,000 төгрөгийн Мөн 2013 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр иргэн *****ын байр зарсан мөнгө болох 30.000.000 төгрөгийг би хадгалж байя гэж хуурч мэхлэн, итгэл эдвэх аргаар дансандаа авч, уг мөнгийг өөртөө ашиг олох зорилгоор хувьдаа ашиглаж залилан мэхлэх гэмт хэргийг давтан үйлдэж, бусдад нийт 51.200.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх ба Дархан Уул аймгийн Прокурорын газраас ***** ***** нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 148 дугаар зүйлийн 148.4-дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч *****ын үйлдэл нь “***** надаас зээл авах гэсэн юм, та туслаач таньдаг хүн байна уу гэж гуйсан. Би өөрөө зээлтэй байсан учраас ***** гэх найзтайгаа уулзаж эрхэлдэг үйл ажиллагаан дээр *****ыг хөрөнгө оруулагчаар оруулж Нэт капиталаас зээл авсан юм. Зээл авсан мөнгөөр ***** дэлгүүр ажиллуулж байна гэж байсан. ...Хөтөлд байшин барьж байсан тул материал татах гэж 2012 оны 7 дугаар сард *****гээс 4,000,000 төгрөг зээлсэн” гэх мэдүүлэг, Шүүгдэгч ***** нь хохирогч ***** нар урьд нь найз нөхдийн харилцаатай байхдаа ***** нь өөрийн өмчлөлийн байраа барьцаалан өөрийн нэр дээр *****д зээл авч өгөхөөр тохиролцож гэрээний дагуу /тогтмол үйл ажиллагаа явуулдаг орлого цалинтай/ зээлийн батлан даагч шаардлагатай болоход ***** нь төрсөн ах *****т туслах талаар хэлэхэд ***** нь найз *****т хэлж түүний зөвшөөрснөөр 2012 оны 9 сарын 11-ний өдөр “Нэт капитал” банк бус санхүүгийн байгууллагаас *****тай хамтран зээлдэгчээр оролцож 8,000,000 төгрөгийн зээлийг авсан ба уг зээлсэн 8,000,000 төгрөгийг хувьдаа зарцуулсан байна. Шүүгдэгч ***** нь Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл 4,200,000 төгрөгийг төлөхийн тулд зээл чөлөөлдөг Т.*****тэй ярилцаж *****ын байрыг барьцаалж Т.***** гэгчээс мөнгө авах болсон талаар *****т хэлж түүний нэр дээр Т.*****2013 оны 6 сарын 20-ны өдөр өндөр хүүтэй /хоногийн 0.5 хувийн хүүтэй 10 хоногийн хугацаатай 7,500,000 төгрөгийн зээл авч дахин 15 хоногийн дараа хүүдээ машин авах гэж өмнөх зээл дээрээ нэмж *****аар 5,000,000 төгрөгийн зээл авахуулж нийт 13,000,000 төгрөгийн зээлийг буцаан төлөх бодит боломжгүй байхдаа авсан байна. Шүүгдэгч ***** нь Т.*****авсан 13,000,000 төгрөг хүүгийн хамт 21,200,000 төгрөг болсон тул Т.***** *****аас зээл төлөхийг шаардаж байснаас ***** нь байраа 57,000,000 төгрөгөөр өөрийн байраа зарж *****өөрийн нэр дээр *****гийн авсан зээл 13,000,000 төгрөгийг хүүгийн хамт 21,200,000 төгрөг болгож төлөөд үлдсэн 30,000,000 төгрөгөөр 1 өрөө байр авах зорилготойгоор *****гийн дансанд хийж хадгалуулсан ба энэ мөнгөнөөс ***** нь 9,011,900 төгрөгийг хүлээн авч хэрэглэсэн бөгөөд дансанд үлдсэн 20,988,100 төгрөгийг ***** нь *****ын зөвшөөрөлгүйгээр бусдад зээлдүүлж нийт 42,188,100 төгрөгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч үрэгдүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч *****гийн болон хохирогч гэрч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хэргийн 13-14, 17, 22, 57-61, 151, 154-155, 159, 161-162, 167, 169, 170, 292, 303, 306 дугаар талуудад авагдсанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв. Иймд шүүгдэгч *****г бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч онц их хэмжээний буюу 42,188,100 төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч Ж. *****ыг *****тэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч 21.200.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****т оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч *****гийн цагдан хоригдсон 154 хоног, *****ын цагдан хоригдсон 18 хоногийг шүүгдэгч нарын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжилсэн *****ын Самсунг маркийн jt-s3600i гар утас, *****гийн Галакси хоппин маркийн гар утас, LG маркийн хөргөгчийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч нараас *****т учруулсан хохирлыг гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан *****гээс 17,868,100 /арван долоон сая найман зуун жаран найман мянга нэг зуу/ төгрөг, *****аас 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулан хохирогч *****т олгох нь зүйтэй байна.