Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 169

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аксум цагаан бүргэд овогт Ч******* Д*******д холбогдох эрүүгийн 2131002060195 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 19******* оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Аксум цагаан бүргэд овогт Ч******* Д*******, РД:МЕ*******030616;

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч ******* /МЕ*******030616/ нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын *******ийн нутаг “Амгай” гэх газрын 0.011 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдан 2.046.907 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмт хэргийн улмаас 2.046.907 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнийг нөхөн төлсөн. Хэрэгт битүүмжлэгдсэн экскаватор манай эгч Дгийн өмч. Худалдаж авсан боловч мөнгийг өгөөгүй. Цаашид гарах хохирол төлбөрийг төлөх шаардлагатай гэж шүүх үзвэл төлнө...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ******* 2021 оны 10 дугаар сарын 26-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяагийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2131002060195 дугаартай тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын *******ийн “Харгана" нэртэй газар экскаватороо янзалж дуусаад 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед экскаватороо Н.Гантулгаар бариулан төмөр гар хийцийн алт угаах төхөөрөмж аваад ******* сум руу явж байх замд “Амгай" нэртэй газрын хажуугаар явж байхад манай экскаваторын түлш дуусах дөхөж байсан. Түлш дуусаад ******* сум руу явж хүрэхгүй байхаар нь Н.Г ******* сум руу түлш аваад ирээч би эндээ байж байя гэж хэлээд Н.Г явуулаад өөрөө “Амгай" нэртэй ам руу экскаватороо нууж тавихаар өгсөж ороод тэндээ амарсан. Дараа өдөр нь буюу 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр босоод эргэн тойрон оо харахад урд өмнө уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн овоолго шороонууд байхаар нь ашигт малтмал байна уу гэж үзэхээр 11 цагийн орчим экскаватороор газар ухаад байж байхад цагдаагийн алба хаагч, байгаль хамгаалагч нар ирээд намайг шалгасан.

...Би өөрөө техникийн мэдлэг байхгүй. Эвдэрсэн экскаваторыг янзлуулахаар Н.Г аваачиж янзлуулаад Н.Гантулгаар бариулаад явж байхад түлш нь дуусах гээд байхаар нь би Н.Г түлшинд явуулсан. Тэрнээс надтай ашигт малтмал олборлоход Н.Г оролцсон зүйл байхгүй. Надтай хамтарч ажиллахаар хөрөнгө оруулалт хийсэн хүн байхгүй. Би техникээ янзлаад уулнаас бууж байхдаа өөрөө буруу зүйл хийсэн. Би өөрөө буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Өөрийн буруутай үйлдэл хийсэн гэдгээ мэдэж байгаа Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 92-94 дүгээр хуудас/,

Хохирогч Л.Б 2021 оны 08-р сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Д 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн Даевоо 280 экскаваторыг нэхэмжилж байна. Мөнгө төгрөгөө ч аваагүй байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Н.Г 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* “Харгана” нэртэй газар ******* өөрийн техник экскаватор эвдрэлд ороод ажиллахгүй байгаа техникийн сэлбэг хэрэгслээ авсан очоод туслаад өгөөч гэж хэлэхээр нь би 2021 оны 07 дугаар сарын 13-14-ний өдрийн хооронд очсон. Уул нь нэг өдөртөө дуусгах байх гэсэн тэнд ажиллаад 2-3 хоносон. Ажиллаж дуусаад яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй 07 дугаар сарын 16-17-ны өдрүүдийн аль нэгэнд нь экскаваторыг нь янзалж дуусаад би өөрөө жолоодоод Харганаас уруудаад ******* сумын төв рүү зөөлхөн явуулж байхад түлш нь тасалдаад болохгүй, дээр нь түлш нь дуусах гээд байхаар нь *******д “замаас гараад “амгай” нэртэй аманд байж бай, техник нь эвдрэлтэй байсан учраас хэрхэн зөөлхөн явах талаар хэлж яриад би өөрөө ******* сумын төв рүү түлш хоол хүнс авахаар явсан. Тэгсэн дараа өдөр нь цагдаад баригдсан талаар Д******* над руу залгаад хэлсэн. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй гар аргаар ашигт малтмал олборлож амьдардаг байж байгаад сүүлийн жилийн хугацаанд урд хил дээр том машин жолоодож нүүрс зөөж байгаа. Хил хаагаад нүүрс ачигдахгүй байгаа болохоор би Сэлэнгэ аймагт ирсэн байна.

Би урд нь уулаар явж гар аргаар ашигт малтмал олборлож байхад 2018, байна уу 2019 онд аймгийн цагдаагийн газар болон бусад албаны хүмүүс техник хэрэгсэл буулгах үед энэ эвдэрхий экскаваторыг эзэн нь 4.000.000-6.000.000 төгрөгийн хооронд зарна гэж байсан. Тэр үед эхнэр Ч.Д бид 2 авсан боловч эхнэрийн дүү Д******* өгөөч гэж байгаад Д******* аваад засаж янзалж байна л гээд яваад байдаг байсан. Би ч удаагүй гэр Дгаас салсан. Одоо энэ экскаватор Ч.Дгийнх гэх үү *******гийнх гэх үү мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч С.Ч 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бичил уурхай ажиллуулж байна гэж сонсогдоод байдаг. Сайн мэдэхгүй байна. хөдөө яваад ирлээ л гээд байдаг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар хуудас/,

Гэрч Б.О 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хадам дүү ******* нь төлөв даруу хүнтэй зөв харьцдаг, хэл ам, хэрүүл маргаан хийж байна гэж сонсогдоод байдаггүй. Архи согтууруулах ундаа ууж байгааг нь харж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч Х.О 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нь хаана ажил эрхлэлтийн талаар сайн мэдэхгүй. Бичил уурхайгаар л яваад байдаг сурагтай байдаг. Нарийн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 37 дугаар хуудас/,

Гэрч Б.С 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 онд сум орон нутгаас ******* сумын ******* Амгай гэх газарт ямар нэгэн ашигт малтмал олборлох зорилгоор гэрээ хийгээгүй. Би 2020 оны 11 дүгээр сараас ажил хүлээн авсан өдрөөс хойш бичил уурхайн зориулалтаар гэрээ байгуулах, гэрээ сунгах зөвшөөрөл огт хийгээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Гэрч Д.А 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 онд сум орон нутгаас ******* сумын ******* Амгай гэх газарт ямар нэгэн ашигт малтмал олборлох зорилгоор гэрээ хийгээгүй. ******* сумын хэмжээнд бичил уурхайн зориулалтаар гэрээ зөвшөөрөл хийгдээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Ө 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 онд сум орон нутгаас ******* сумын ******* Амгай гэх газарт ямар нэгэн ашигт малтмал олборлох зорилгоор гэрээ хийгдээгүй байгаа. ******* сумын хэмжээнд бичил уурхайн зориулалтаар гэрээ зөвшөөрөл хийгдээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар хуудас/,

Гэрч Т.М 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* хэн хэнтэй хамтарч үйл ажиллагаа явуулсан талаар надад хэлээгүй. Би ойлгохдоо ганцаараа яг ухаад эхэлж байхад  нь цагдаагийн алба хаагчид ирсэн гэж ойлгосон. Би тэнд байгаагүй учраас сайн мэдэхгүй байна. Найзалж нөхөрлөхөд түшигтэй, ажилсаг, хөдөлмөрч, тусархуу учраас найзалж нөхөрлөдөг. Архи дарс уугаад гэр бүлээ зовоогоод байдаггүй. Үеийн найзалж нөхөрлөдөг нөхөд дундаа нэр хүнд сайтай. Аливаа зүйлд тууштай. Юу хийгээд байдаг нь мэдэгдэхгүй, завгүй хүн болгонд тус болоод л явж байдаг. Цэргийн алба хаагаагүй, гэр бүл зохиож байгаагүй. Аав, ээж дээрээ одоо хүртэл байдаг. Төлөв даруу томоотой залуу...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Байгаль орчны судалгаа, үнэлгээний “ойт бүс” ХХК-ний шинжээчийн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоосон дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Иргэн *******гийн хууль бусаар алт ашиглах үйл ажиллагаа явуулсан гэх талбайн байршлыг 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд заасан дараах кординатад

1. Е107 0 05”01.33” И49 0 21 41.25”

2. Е107 0 05”03.52” И49 0 21 40.*******”

3. Е107 0 05”03.43” И49 0 21 40.*******”

4. Е107 0 05”03.52” И49 0 21 40.43” болон газарзүйн мэдээллийн систем ArcGis программ ашиглан эвдэрсэн газрын хэмжээг гаргав.

Голын гольдрол өөрчлөөгүй, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд орсон боловч хохирол учруулаагүй. Мөн ойн сан бүхий газарт орсон боловч тус талбайд ой, мод, сөөг өртөөгүй, хохирол учруулаагүй байна.

Ашиглалтын үйл ажиллагаанд өртөн эвдрэлд орсон 0.011 га талбайд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход газрын хэвлийд 175637 төгрөг, эдэлбэр газарт 13900 төгрөг, хөрсөн бүрхэвчинд 634520 төгрөг, ургамлан нөмрөгт 1.222.850 төгрөг нийт 2046907 төгрөгийн хохирол учруулсан байна.

Тус талбайд иргэн ******* хууль бус ашиглалтын улмаас дунджаар 25м урт 2.7 м гүн, 7м өргөн, 198.82м3 эзлэхүүн бүхий 105.2м2 буюу 0.011 га хэмжээтэй нэг ухаш үүсгэсэн байна.

Ус ашиглаагүй, усны тухай хууль зөрчөөгүй байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Байгаль орчны судалгаа, үнэлгээний “Ойт бүс” ХХК-ний шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Иргэн *******гийн алт ашиглах үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 0.011 га талбайн хэмжээнд тооцоход нийт эдэлбэр газарт жилийн 13900 төгрөг, газрын хэвлийн хохирол 175637 төгрөг, хөрсөн бүрхэвчид 634520, ургамлан нөмрөгт 1.222.850 төгрөг нийт 2.046.907 / хоёр сая дөчин зургаан мянга есөн зуун” төгрөгөөр хэмжигдэж байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 53-70 дугаар хуудас/,

“Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №1000849 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Ч.Давгасүрэнгийн эзэмшлийн улсын дугаартай 1993 онд үйлдвэрлэгдсэн 2000 онд Монгол Улсад орж ирсэн 2800 LC маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалтын зэргийг харгалзан үзэж 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнэ 4.500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 73-80 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 04-05-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-12 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, нөхөн төлбөрийн тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, /хх-ийн 85-86 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн *******-90-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 122-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* /МЕ*******030616/ нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын *******ийн нутаг “Амгай” гэх газрын 0.011 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдан 2.046.907 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмт хэргийн улмаас 2.046.907 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнийг нөхөн төлсөн. Хэрэгт битүүмжлэгдсэн экскаватор манай эгч Дгийн өмч. Худалдаж авсан боловч мөнгийг өгөөгүй. Цаашид гарах хохирол төлбөрийг төлөх шаардлагатай гэж шүүх үзвэл төлнө...” гэх мэдүүлгээр,

Шүүгдэгч ******* 2021 оны 10 дугаар сарын 18-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 16-нд экскаватор оо нуугаад модруу оруулсан, дараа өдөр босоод эргэн тойрон оо харахад урд өмнө уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн овоолго шороонууд байхаар нь ашигт малтмал байна уу гэж үзэхээр 11 цагийн орчим экскаватороор газар ухаад байж байхад цагдаагийн алба хаагч, байгаль хамгаалагч нар ирээд намайг шалгасан.  ...”  гэсэн мэдүүлгээр,

Хохирогч Л.Б 2021 оны 08-р сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгч Ч.Д 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн Даевоо 280 экскаваторыг нэхэмжилж байна. Мөнгө төгрөгөө ч аваагүй байгаа..” гэх мэдүүлгээр,

Гэрч Н.Г 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын  ... 16-17-ны өдрүүдийн аль нэгэнд нь экскаваторыг нь янзалж дуусаад би өөрөө жолоодоод Харганаас уруудаад ******* сумын төв рүү зөөлхөн явуулж байхад түлш нь тасалдаад болохгүй, дээр нь түлш нь дуусах гээд байхаар нь *******д “замаас гараад “амгай” нэртэй аманд байж бай, техник нь эвдрэлтэй байсан учраас хэрхэн зөөлхөн явах талаар хэлж яриад би өөрөө ******* сумын төв рүү түлш хоол хүнс авахаар явсан. Тэгсэн дараа өдөр нь цагдаад баригдсан талаар Д******* над руу залгаад хэлсэн. ...” гэх мэдүүлгээр,

  “...2021 онд сум орон нутгаас ******* сумын ******* Амгай гэх газарт ямар нэгэн ашигт малтмал олборлох зорилгоор гэрээ хийгээгүй. Би 2020 оны 11 дүгээр сараас ажил хүлээн авсан өдрөөс хойш бичил уурхайн зориулалтаар гэрээ байгуулах, гэрээ сунгах зөвшөөрөл огт хийгээгүй...” гэсэн утга бүхий гэрч Б.С, Д.А, нарын мэдүүлгээр,

Байгаль орчны судалгаа, үнэлгээний “ойт бүс” ХХК-ний шинжээчийн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоосон дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Ашиглалтын үйл ажиллагаанд өртөн эвдрэлд орсон 0.011 га талбайд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход газрын хэвлийд 175.637 төгрөг, эдэлбэр газарт 13.900 төгрөг, хөрсөн бүрхэвчинд 634.520 төгрөг, ургамлан нөмрөгт 1.222.850 төгрөг нийт 2.046.907 төгрөгийн хохирол учруулсан байна. Тус талбайд иргэн ******* хууль бус ашиглалтын улмаас дунджаар 25м урт 2.7 м гүн, 7м өргөн, 198.82м3 эзлэхүүн бүхий 105.2м2 буюу 0.011 га хэмжээтэй нэг ухаш үүсгэсэн байна. Ус ашиглаагүй, усны тухай хууль зөрчөөгүй байна. ...гэх дүгнэлт,

“Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №1000849 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: *******гийн эзэмшлийн улсын дугаартай 1993 онд үйлдвэрлэгдсэн 2000 онд Монгол Улсад орж ирсэн 2800 LC маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалтын зэргийг харгалзан үзэж 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнэ 4.500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...” гэх дүгнэлтээр болон мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******гийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсанаас гадна түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.

Шүүх хуралдаанаар: Шүүгдэгч ******* нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирлыг хэмжээг тогтоосон үнэлгээтэй танилцаад маргаагүй ба тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг 2.046.907 тогтоосныг төлж барагдуулсан байна.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг нэмэгдүүлж  тооцсон 8.410.784 төгрөгийн хохирлоос шүүгдэгч нь 2.100.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд цаашид 6.310.784 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч *******г “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,

Шүүгдэгч ******* /МЕ*******030616/ нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын *******ийн нутаг “Амгай” гэх газрын 0.011 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдан 2.046.907 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан тогтоол тэмдэглэл, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон учруулсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.    

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/-н төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, ... зардалд зарцуулна...”4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зааснаар тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Ч.Дд буцаан олгож тус тус шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Аксум цагаан бүргэд овогт Ч******* Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 6.000 /зургаан мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 / зургаан сая / төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  улсын дугааргүй экскаватор маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000 төгрөгийг, байгаль орчинд учруулсан хохирол болох 6.310.784 төгрөгийг тус тус шүүгдэгч *******гээс гаргуулж, орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, улсын дугааргүй эксковатор маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Дд буцаан олгосугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нийт хохирол 8.410.784 төгрөгөөс 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/-н төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

    

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ