Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар ШЦТ/2017/112

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

шийтгэх тогтоол

 

Ч-                          онь, 3

 

оны

 

сарын

 

Дугаар

 

 

 

гМОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-
Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч У.Дэндэвдорж,

иргэдийн төлөөлөгч Д.Б,

Э.М, түүний
өмгөөлөгч Г.Мөнхбат/0227/,

шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг /0253/, Д.Мөнхтуяа
/0195/, П.Сарантуяа /0091/

Шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх /0809/,

Шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин /0265/ нарыг
оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн
268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
...,

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3
дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...
...,

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг
журамлан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3
дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...
... нарт холбогдох эрүүгийн ... дугаартай
хэргийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шуугдэгч нарын биеийн байиаалт:

Монгол Улсын иргэн, ... аймагт
төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч эдийн засагч
мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 2 хүүхэд, ач, зээ, бэрийн хамт
амьдрах, ... оршин суух, урьд ял
шийтгэлгүй, ... дугаарын регистртэй, ...,

Монгол Улсын иргэн, ... төрсөн,
54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, хөдөө аж ахуйн инженер
мэогэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 2 хүү, ач бэр нарын хамт

, ... тоотод оршин суух,

ХААЯ тэргүүний ажилтан, төв аймгийн хүндэт тэмдэг, тэргүүний залуу алтан
медал, урьд ял шийтгэлгүй, НШ... дугаарын регистртэй, ...
...,

 

 

 
 

Монгол Улсын иргэн, ... аймагт
төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн
тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 3-7 насны 2 хүүхдийн хамт амьдрах, ... оршин суух урьд ял шийтгэлгүй, ... дугаарын регистртэй, ... ...,

Холбогдсон хэогийн талаар /яллах дугнэлтэнд бичигдсэнээр/

Д.У нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж-ч
байхдаа давтан үйлдлээр албан тушаалын давуу байдлаа ашиглан~
П.Бямбасүрэнгийн хүсэлтийн дагуу 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түүнийг
Нийслэлийн мал эмнэлгийн газарт дээж авагч, хариу олгогч их эмчийн ажилд
томилсныхоо төлөө 2011 оны 02 дугаар сард, 2012 оны 02 дугаар сард
П.Бямбасүрэнгээс 170,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хонины мах хээл
хахуульд авсан,

Ө.Гын хүсэлтийн дагуу 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр түүнийг
Нийслэлийн мал эмнэлгийн газарт аж ахуй, кассын няравын ажилд томилсныхоо
төлөө 2011 оны 4 дүгээр сард яллагдагч Ө.Гоос 1 сая төгрөгийг
Ч.Оаар дамжуулан хээл хахуульд авсан,

Ч.О нь Ө.Гтой бүлэглэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны
нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн
албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын
байдлаа урвуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх
үйлчилгээний орлогоос 2011 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд
12,050,253 төгрөг, 2012 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 10,701,523
төгрөгийг завшиж, Нийслэлийн мал эмнэлгийн газарт нийт 22,751,776 төгрөгийн
буюу их хэмжээний хохирол учруулсан;                                                                                     ^

Ө.Г нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт
байрлах Нийслэлийн мал эмнэлгийн газрын аж ахуйн, кассын няраваар ажиллаж
байхдаа албан тушаалын байдпаа урвуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын
Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Ч.О нь Нийслэлийн
мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх үйлчилгээний орлогоос 2011 оны 6
дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12,050,253 төгрөг, 2012 оны 01 дүгээр
сараас 9 дүгээр сарын хооронд 10,701,523 төгрөгийг буюу нийт 22,751,776
төгрөгийг завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцсон гэмт хэрэгт
тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох
баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би улсын
яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, би гэмт хэрэг хийгээгүй гэм
буруугүй. Би Нийслэлийн мал эмнэлэгийн газар 24 жил ажиллаж байна. Миний
ажлыг авсан Нарантуяа гэж хүн надад холбогдуулж цагдаад гомдол гарсныг

хэрэгсэхгүй болгосон. 2014 оны 4 дүгээр сард прокурорт гомдол гаргасан бөгөөд4
дүгээр сарын 30-нд хэрэгсэхгүй болгосон атлаа дахин гомдол гаргасан байна.

Надад Баттогтох гэж залуу 1.0 сая төгрөг өгсөн гэж байдаг. Гэрч Отши

хуулийн зөвлөх Урансүрэнгийн эсрэг мэдүүлэг өгөх хүн байна уу гээд явж баР

гэсэн. Гандолгорыг мөнгө өгсөн гэж бичээд өгчих гэж байсан гэсэн. Баттогтох 1]

сая төгрөгийн зөрчил гаргасан тул ажлаас халсан. Гэтэл түүнийг тооцооны

богоор ажилд авна гэж хэлсэн байсан. /1-31, 139, 140-141/ Тэгтэл Гандолгор

холбоотой 1.0 сая төгрөг гарч ирсэн. Гандолгорийг эмнэлэгт хэвтэж байхад

 

( V

 

Түмэннаст гэх эмч Оюун ня-богоор дамжуулан 1 сая төгрөг Урансүрэн даргад өгсөн гэж бичүүлж авсан. 2014 оны 2 дугаар сард энэ хэрэг очих үед Бямбасүрэн 2 хонины мах өгсөн асуудлын талаар бичиж өгсөн байсан. Энэ асуудпуудыг намайг ажилд оруулахгүй гэсэн санаатай хийсэн үйлдэл гэж үзэж байна.

Би Бямбасүрэнг түр ажилтнаар аваад дунд цалин өгөөд байсан. Харин Нарантуяа нь их эмчээр Бямбасүрэнг ажилд авсан байсан. Энэ хүмүүс намайг гүтгэж байна. Прокурор дээр Оюун намайг Урансүрэнг чирнэ шүү гэж хэлж байсан гэсэн.

1 хонины мах манай нөхөрт өгсөн гэж ярьж байсан. Манай нөхөр өгсөн гэж хэлсэн юм байна лээ. Дараагийн хонины махны асуудлыг би бүр ч мэдэхгүй. Оюуныг олон удаа ажил үүрэгтэй хариуцлага байснаас болж арга хэмжээ авч байсан нь ингэж хандаж байгаа байх” гэв.

Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2009 оны 3 дугаар сараас 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Нийслэлийн мал эмнэлгийн газар нягтлан бодогчоор ажиллах болсон. 2012 оны 9 дүгээр сарын 28-ны орой Урансүрэн намайг дуудаад өрөөнд нь ороход намайг ажлаас халах тухай 43 тоот тушаал өгсөн. Тэгээд “энэ тушаалыг хэнд ч үзүүлээгүй, чи уншаад бодоод хариу хэлнэ биз” гэж хэлсэн. Би канондож аваад бодож байгаад ер нь ингэж дарамтад ажиллахаар больё гэж бодоод би дарга дээр ороод халагдах тушаалаа авья гэж хэлсэн. 10 дугаар сарын 01-нд ирээд 9 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээ гаргаад даргаараа гарын үсэг зуруулсан. Тэгээд би та тушаалаа эргэж харахгүй юм уу гэхэд надад харах зүйл байхгүй гэж Урансүрэн хэлсэн. Тухайн үед миний ажпыг авах нэг ч хүн байгаагүй. Тэр 7 хоногийн сүүлээр ар гэрт минь ажил гараад очоогүй ба дараа 7 хоногт нь миний ажлыг байхгүй үед авсан байсан. Тэгээд би ажлаас үндэслэлгүй халсан асуудлаар шүүхэд гомдол гаргасан.

2012 оны 10 дугаар сараас 2013 оны 02 дугаар сар хүртэл Оюуныг буруутгах ажил нийслэлийн мал эмнэлгийн газар зохион байгуулагдсаныг олон хүн батлана. Урансүрэн дарга Гандолгороос Оюунтай тооцоо байхгүй юм уу гэж асуусан. Гандолгорыг эмнэлэгт төрөх гээд хэвтэж байхад нь хүртэл бичиг хийлгэж авч байсан гэсэн. Гандолгор нь тухайн үед Нийслэлийн мал эмнэлгийн газарт болж байсан асуудпыг мэдэж байсан. Мал эмнэлгийн газрын хохиролд сүүлд төлсөн гэх 5.0 сая төгрөгийг намайг төлсөн гээд байгаа ба хэн төлснийг шалгаагүй.

Лонжид гэж хүний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлын мөнгөн дүн 22.8 сая төгрөгийн мөнгөн дүн гарах ёсгүй гэж үзэж байгаа. Гандолгор тайлан гаргахдаа мөнгөн дүнг бууруулж гаргасан гэж үзэж байгаа. Гандолгорыг харж байхад хүртэл би жолоочид нь хүртэл өгч байсан. Эмч нарын тайланг хараагүй дүгнэлт гаргасан” гэв.

Шүүгдэгч Ө.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2011 оны 4 дүгээр сарын 21-нд НМЭГ-т кассын няраваар ажилд орсон. Кассанд орлогын мөнгө над дээр төвлөрч байсан. Хэн дуртай эмч нар нь орж ирээд мөнгө авна гээд байдаг. Тэгээд Оюун ня-бо дээр дагуулж ороод хэлдэг байсан. Тэгээд Оюуны эөвшөөрлөөр Урансүрэн даргын хэлснээр олгодог байсан. Би мөнгөө Төрийн сангийн дансанд орлогоо хийдэг болсон. Тэгтэл Оюун ня-бо яагаад дансанд хийгээд байгаа юм гэсэн.

Тэгээд би дарга нарын даалгаваар өгдөг. Би нэг ч төгрөг өөртөө завшаагүй. 10.7 сая төгрөгийг дээж авагч Наранчимэг эмч тушаагаагүй үлдсэн мөнгөөр тайлан гаргуулсан. Тухайн үед би эмнэлэгт байсан. Акбар аудитын шалгалт ороод энэ _ктын талаар тайлбар өгөөч гэхэд би мэдэж байгаа, дарга өөрөө мэднэ гэж хэлж байсан. Тэр үед Оюун нягтлан ирээд хэлсэн бол би ийм байдалд орохгүй байх байсан. Надад хувийн хар дэвтэр байсан бөгөөд хуулбарлаад хэрэгт өгсөн. Сарын сүүлд Оюун нягтлантай тооцоо нийлээд тайлангаа хүлээлгэж өгдөг байсан. Тухайн

 

үед өөрийн авсан мөнгө зөрүүгээр гардаг байсан тул тооцоо нийлсэн гээд актуудаа өгдөг байсан.

Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-ийг хүлээн зөвшөөрөхгүй. Би олон жил ажилгүй байх хэцүү байсан тул өршөөлд хамрагдахыг хүссэн юм. Тэрнээс би мөнгө завшчихаад өршөөлд орохыг хүсээгүй юм” гэв.

Э.М мэдүүлэхдээ: “НМЭГ-т 2011, 2012 онд 22.7 сая төгрөгийн хохирол учирсан. 17.1 сая төгрөгийн хохирол төлөгдсөн. 5.7 саяыг буруутай этгээдээс нь гаргуулж өгн үү. Оюун нягтлан байгууллага бодитоор хохироогүй гээд байна. манайх төсвийн байгууллага бөгөөд Блансанд тусгаагүй гэж байна. бласанд тусгадаггүй. Төсвийн тухай хуульд өр авлагыг блансанд тусгахгүй гэж заасан байгаа” гэв.

А.Н тайлбартаа:                           “Нийслэлийн мал эмнэлгийн Захиргааны

зөвлөлийн хурал хуралдаад одоогийн нөхцөл байдалтай холбогдуулаад Аудитын газар, мэргэжпийн хяналтын газар шүүхийн шийдвэр ирээд үүнтэй холбоотой бид хуралдаад тухайн цаг үед нь ажиллаж байсан Урансүрэн даргын талаар танай байгууллагад өргөдөл өгсөн байгаа. Харин Оюун, Урансүрэн 2-г мэргэжпийн хяналтын газар хандан өргөдөл өгсөн байгаа юм. Шалгуулахыг хүссэн гол зүйл нь улсын төсөвт төвлөрүүлэх мөнгө буюу байгууллагын үйл ажиллагааны орлогоос дутуу тушаагдсан аудитын дүгнэлт байгаа тэр талаар л шалгуулахаар өргөдөл өгсөн юм. Байгууллагын үйл ажиллагааны орлогын мал эмнэлгийн шинжилгээний орлогоос 2011 онд тушаавал зохих 12.1 сая төгрөгийг тушаалгүй ашигласан. Энэ талаар хамт ажиллаж байсан байгууллагын эмч захиргааны зөвлөлд ажиллаж байсан хүмүүс нь мэднэ. Мөн манай байгууллагад санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн Нийслэлийн аудитын газраас шалгасан шалгалтын акт 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн актаар 19.9 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан төлбөрийн акт одоо нэхэгдэж байгаа юм. Тухайн үед нийслэлийн мал эмнэлгийн даргаар Урансүрэн ажиллаж байсан юм. Энэ мөнгөнөөс манай байгууллага 1.1 сая гаруй төгрөгийг төлсөн юм. Энэ ямар учиртай гэхээр эмч нарт илүү олсон мөнгө төгрөг байдаг юм. Үүнийг буцааж суутгаж байж төлсөн юм. Намайг ажил хүлээж авах үед 2 аудитын шалгалт орж байгууллага их хэмжээний өртэй гарсан байсан юм. Координат аудитын газраас орсон шалгалтанд 12,1 сая төгрөг, Акпар аудитын шалгалтаар 10,7 төгрөгийн акт тавигдаад баримтаар нотлогдсон байсан юм. Эдгээр мөнгөнөөс Акпар аудитын тавьсан 5.0 сая төгрөг нь төлөгдөж үлдэгдэл 5,7 сая төгрөг нь төлөгдөөгүй байгаа. Эдгээр актууд өмнө нь ажиллаж байсан Урансүрэн дарга болон, ерөнхий нягтлан Оюун, няраваар ажиллаж байсан Гандолгор нарын хууль зөрчиж хувьдаа завшсантай холбоотой юм. Хавар ажилдаа орсон чинь компьютер мэдээлэл технологын ажилтан Баттогтох нь үнэхээр хүнд газар байна. Оюун, Урансүрэн нарын дунд хэлмэгдээд ажпын байр өөрчлөгдөөд ажиллахад хүнд байна гэсэн залуу надтай уулзсан юм. Намайг ороход оператороор ажиллаж байсан. Ажил орохдоо нэг сая төгрөгийн хахууль Оюунаар дамжуулан Урансүрэнд өгч ажилд орж байсан талаараа өөрөө надад хэлсэн юм. Энэ хүн нь Оюуны хүүгийн найз гэх залуу байгаа. Шүүхээс хоёр шийдвэр ирсэн юм. Нэг нь Оюунд 10.746.507 төгрөг мөн үйлчилгээний зардалд 100.000 төгрөгийг НМЭГазар төлөх ёстой гэсэн шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу төлж барагдуулсан юм. Төлсөн баримтууд нь бүгд байгаа. “Туда” ХХК-д төлөх ёстой 22.000.950 төгрөгийг одоогоор төлж эхлээгүй байгаа учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шаардаж байгаа юм. Энэ бүхэн хувь хүн, төрийн байгууллагыг хохироож байгаа нь төрийн албан хаагчтай холбоотой. Гоц халдварт шувууны Ньюкастл өвчин гарсан үед “Нион Шель” ХХК-ийн 4600 орчим орчим шувуу устгасны төлбөрт нийт 165 сая төгрөгийг үргүй зардалд гаргасан. Энэ талаар Онцгой байдпын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нотлох баримтууд нь байгаа. Энэ үед мэргэжлийн бус хүн даргаар ажиллаж байсны хувьд

 

5

 

 

 

мал эмнэлгийн албаны шуурхай бэлэн байдал алдагдаж хувь хүн байгууллага “Нион Шель” ХХК улсыг хохироосон юм. Гоц халдварт боом өвчин /мал амьтнаас хүнд халдварлдаг зооноз/ гарсан үед 70.0 гаруй төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар онцгой байдлын газар тогтоосон байгаа хамгийн ноцтой халдварт өвчний голомтыг шинээр бий болгосон. Эдгээр баримтууд бүгд манайд байгаа. Манай байгууллагад учирсан хохирлын хэмжээ 100-аад сая төгрөг болж байгаа юм. Энэ нь өмнөх удирдлагын мэргэжлийн болоод санхүүгийн үйл ажиллагаа хариуцлаггүй явж байсныг болон хувийн ашиг сонирхол төрийн албан хаагчийн тухай хууль, төсвийн тухай хууль зөрчисөнтэй холбоотой. Энэ мэргэжлийн байгууллагад сүүлийн 10-аад жил мэргэжпийн үйл ажиллагаанд чиглүүлэлгүй цагдаа, шүүх, прокурор зэрэг хуулийн байгууллагуудтай холбогдсон асуудлуудаар холбогдог. НМЭГ-ын нэр хүнд унасан ажиллаж байгаа хүмүүсийн ажилдаа хандаж байгаа хандлага өөрчлөгдөж хүмүүс нь ажиллах урам зориг муутай болж өөрчлөгдсөн байна. Дээр нь мал эмнэлгийн албаны шуурхай бэлэн байдал мэргэжлийн онцлогыг харуулж бэлэн шуурхай ажиллах шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлгийн ажил үйлчилгээг явуулахын тулд хуучны арга барил энэ танил талаа ажилд авах, 20-н аж ахуйн нэгжтэй ажиллаж байгаа хандлага ажилтай, эмч нар ажилдаа идвэхтэй хандах зорилгодоо мэргэжлийн үйл ажилгаандаа хандах нь нөлөөлөх зэргийг өөрчлөх цаг болсон гэж би үзэж байна” гэжээ. /1хх 28-29 хуудас/

П.Д тайлбартаа: “...Мал амьтаны шинжилгээний дээжийг мэргэжпийн хяналтын мал эмнэлгийн байцаагч нар авчирч өгөн манай байгууллага шинжилгээг нь хийж өгөн ИТХ-ийн тогтоолоор баталсан шинжилгээний тарифын дагуу хөлс мөнгөө авч дээж авагч эмч нар кассын няравт тушаадаг. Харин кассын нярав тухайн өдөр цугларсан мөнгийг 24 цагийн дотор тушаасан байх ёстой байтал тушаагаагүй хувьдаа авсан юм шиг байна лээ. Хэн нь авсан талаар мэдэхгүй байна. Аудитын шалгалтаар их хэмжээний мөнгө дутан акт гарсан байгаа. Тухайн үед кассын няраваар Гандолгор гэж хүн байсан. Нягтлангаар Оюун, тооцооны нягтлангаар Баттогтох нар тус тус ажиллаж байсан. ...2012 онд мал эмнэлгийн шинжилгээний орлогоос 10.7 сая төгрөгийг тушаалгүй ашигласан гэх үед дээрхи хүмүүс тус алба тушаалд ажиллаж байсан. Өмнөхтэй адилхан мөнгө төгрөг хувьдаа авсан юм шиг байна лээ. Оюун энэ 10.7 сая төгрөгнөөс 5.0 сая төгрөгийг хувьдаа авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд манай төрийн санд 2012 оны 12 сар тушаасан байдаг. Оюун нь хэлэхдээ үлдсэн мөнгийг Урансүрэн авч авч хэрэглэсэн гэдэг юм. Тэгсэн мөртлөө тэр 2 бие биедээ мөнгө төгрөг өгж авалцсан баримт байдаггүй юм” гэжээ. /1хх 30 хуудас/

Гэрч А.Б мэдүүлэхдээ: “Би НМЭГ-т 2009 оны 6 дугаар сараас 2013 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байсан. 2009 оны 6 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын 01 хүртэл тус байгууллагын тооцооны нягтлан хийж байгаад 2012 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн бүртгэлийн оператораар томилогдон ажиллаж 2013 онд орон тоо байхгүй гэх шалтгаанаар даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Нарантуяа даргын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Би анх ажилд орохдоо буюу 2009 онд тус байгууллагад нягтлан ажилд авна гэж байна гэж сонсоод тухайн үед даргаар ажиллаж байсан Урансүрэн дарга болон ерөнхий нягтлан Ч.О нартай уулзаж анкет бөглөж өгсөн юм. Тэгээд хэд хоногийн дараа намайг дуудаж ажилд авсан. Анх намайг Нийслэлийн мал эмнэлгийн газарт очиход хүний нөөцийн ажилтан БНХАУ-руу сургалтанд явсан байсан. Ажилд орохын тулд мөнгө төгрөг өгсөн юм байхгүй. Тэр өргөдөлийг би 2013 оны хавар өөрийн гараар бичсэн юм. Тухайн үед НМЭГазарт хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Отгон гэж хүн Урансүрэн даргын эсрэг өргөдөл бичиж өгөөч гээд тус байгууллагын ажилчидад санал тавьсан. Ганцхан надад ийм санал тавьсаны дагуу би тус өргөдөлийг бичсэн байгаа. Ингэж бичсэний шанд тооцооны нягтлангаар

 

буцааж томилоход чинь тусалъя гэж хэлж байсан. НМЭГ-ын үйл ажиллагаанд нийслэлийн ауидитын газраас орсон шалгалтанд манай байгууллага ямар ч зөрчилгүй дүгнэлт гарсан юм. Энэ шалгалтын тухай 2011 онд хийгдсэн шалгалтаар тогтоогдсон юм. Тэгээд Урансүрэн даргын таньдаг хүн болох Координат аудитын газар ажилладаг юм уу эсвэл захирал нь байж магадгүй Оюунсүрэн шиг санаж байна. Мөн Акпар аудитын газруудаар 2012 оны сүүлээр 2013 оны эхэн хүртэл 2011, 2012 оны үйл ажиллагаанд дахин шалгалт оруулахад дээрх зөрчилүүд илэрсэн юм. Тус аудитын газруудын удирдлагуудтай Урансүрэн дарга холбоотой. Ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Ч.О нь үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд нэхэмжпэл гаргасны үндсэн дээр хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж 2011, 2012 оны үйл ажиллагаанд танил талаа ашиглан таньдаг хүмүүсээ аудитын газар дахин шалгалт оруулсан. Тухайн үед Урансүрэн нягтлан хийж байх үеэс л өөрийн хамаатан танил талын хүмүүсээ ажилд оруулдаг байсан. Мөн бүртгэгдээгүй ажлын цагт цалин бодож олгодог байсан. Тухайн үед би цалин бүртгэл гаргадаг ажилтан байсан болохоор энэ талаар сайн мэдэж байна. Ямар ч байсан Урансүрэн даргын хамаатан садан болон танил талын 8, 9 ажилдаг байсан. Одоо ганц 2 хүн ажилладаг гэж сонссон” гэжээ. /1хх 31/

Д.О тайлбартаа: Би өмнө нь ажилгүй байж байгаад 2013 оны 11 сар хүртэл хугацаанд Нийслэлийн мал эмнэлгийн газар хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтон дээр дотоод хяналт шалгалт малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн тухай хуулиудыг хангаж ажиллах үүрэгтэй ажиллаж байсан. Намайг ажилд орход ямар нэгэн шалгуур байгаагүй. Би тус Нийслэлийн мал эмнэлгийн газарт төрийн албан хаагчийн анкет бөглөж өгсөн юм. Түүний дагуу Нарантуяа дарга ажлын санал тавиад ажилд орсон юм. Би Нарантуяа даргатай ямар нэгэн танил талын харилцаа холбоо бол байхгүй. Ажил төрлийн холбоотой. Би ажилд ороод Баттогтох гэдэг хүнийг танидаг болсон. Намайг ажилд орох үед бүртгэлжүүлэлтийн оператор хийдэг байсан залуу. Би Баттогтохоор Урансүрэн даргын эсрэг өргөдөл бичүүлсэн зүйл байхгүй. Баттогтох өөрөө Урансүрэн даргад мөнгө өгч ажилд орсон гэж яридаг байсан. Түүнээс бол би хүнээр тийм зүйл бичүүлээгүй. Намайг 1.000.000 төгрөг Урансүрэн даргад өгч ажилд орсон гэж бичсэний хариуд тооцооны нягтлангаар ажилд томилогдоход нь туслана гэж би ердөөсөө яриагүй ээ. Энэ мөнгө нь ягаад ингэж яригдаж эхэлсэн гэхээр НМЭГ-ын дотоод шалгалтаар Баттогтохын нэр дээр 2 сая гаруй төгрөг шиг санаж байна акт гарсан тэгээд тэрнийг Урансүрэн даргын тэдний дотор барагдуул гэсэн тушаал гарсан байдаг. Тэгсэн байгууллагыг хохиролгүй болгохын тулд би Баттогтохд хэлсэн энэ асуудалыг шүүхээр шийдвэрлэх юм шиг байна шүү гэж хэлсэн Баттогтох нь Урансүрэн дарга надаас мөнгө авч байж ажилд оруулсан гэж хэлээд энэ яриа гарах болсон юм. Тухайн үеийн ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Ч.Оы хүүхдийнх нь найз нь Баттогтох тэгхээр нь Оюунаар дамжуулан 1.000.000 төгрөг өгж байсан шиг санаж байна би сайн санахгүй байна” гэжээ. /1 хх 32 хуудас/

О.О тайлбартаа: “Аудитын гэрээт ажил хийгдэх гэрээний дагуу би тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлт анхан шатны бариш бүрдүүлэлт тайлан тооцоо бодсон байдал, касс дахь бэлэн мөнгөний тооцоо картаар бүрдүүлсэн бэлэн мөнгөний баримт бүрдүүлсэн орлого зарлагын тайлаи тооцоонд 2012 оны 12 сард шиг санаж байна шалгалтыг явуулсан. Шалгалтъж кассын мөнгө хөрөнгийн орлог нь эмийн сангийн орлого шинжилгээний орлого үнэт цаасны орлого нохойны үйлчилгээний орлогоос бүрдэл болдлг эдгээр орлогууд бэлэн мөнгөөр цуглуулж кассын няравт тушаагддаг ба кассын нярав нь нийт бэлзи мөнгөний орлогыг банк нь дахь харилцах дансанд тушаадаг. Тушаасан бэлэи мөнгөний орлог болон зарлагыг нягтлан бодох бүртгэлийн журналд бүртгэгдээгү! болох нь шалгалтаар тогтоогдсон. Шинжилгээний орлогыг ариун цэвэр

 

7

 

 

 

лаборторын шинжилгээний ажилыг хариуцан ажилдаг эмч нарын гаргасан тайланг кассын няравын тайлантай тулган шалгаж ариун цэвэр лабораторын шинжилгээний тайлангаар 2011 оны тайлант жилд тушаавал зохих нийт бэлэн мөнгөний орлого нь нийт 104,1 сая төгрөг байсан ба 12.0 сая төгрөгөөр дутуу тушаагдсан зөрчил илэрсэн. Кассын нярав нь тайлан гаргадаг боловч тайлан нь нягтлан бодох бүртгэлд бүртгэгдээгүй болох нь шалгалтаар тогтоогдон юм. Би Урансүрэн даргатай ямар нэгэн ойр дотны холбоогүй. Урансүрэн дарга нь манай харилцагч гэдэг үүднээс танина” гэжээ. /1хх 33 хуудас/

Х.Б тайлбартаа: Нийслэлийн мал эмнэлгийн газарт 2012 онд манай “Акпар аудит” ХХК нь шалгалт хийсэн байгаа Нийслэлийн Аудитын газрын шийдвэрээр гурвалсан гэрээний үндсэн дээр аудит хийсэн. Манай аудитын компани нь он дуусахаас өмнө засварын аудит хийсэн юм. 2012 оны 1-9 сар хүртэлх баримтанд 2012 оны 11 сард шалгалтыг эхэлж долоо хоногийн дотор тус шалгалтыг явуулсан юм. Шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар 2012 оны 11 сарын 15-ны өдөр 302 тоот албан бичгээр НМЭГ-т тайлан бичиг хүргүүлсэн байгаа. Аудит хийхэд санхүүгийн бүх баримт хамаардаг байгаа бид гүйцгэлийн аудит хийсэн учраас санхүүгийн бүх баримтуудыг үзэн шалгахад 11 зөрчил илрүүлж зөвлөмж бичиг хүргүүлсэн юм. Эдгээрээс зарим нь бидний хүргүүлсэн зөвлөмжийн дагуу өөрсдөө засаж залруулж болох алдаа дутагдпууд байсан юм. Кассын машинд бичигдсэн боловч кассын тайланд орлого аваагүй 6999.5 төгрөг кассад орлого авсан боловч төрийн сан дахь харилцах дансанд тушаагаагүй 3.702 мянган төгрөг ажилчдын цалингаас суутгах ёстой боловч суутгаагүй 470 мянган төгрөгийг улсад эргүүлэн төлүүлэхээр төлбөрийн акт бичих саналтай Нийслэлийн аудитын газар хүргүүлсэний дагуу Нийслэлийн аудитын газараас бидний бичсэн төслийн дагуу хянан үзээд төлбөрийн акт бичсэн байсан. Биднийг шалгах явцад дутсан мөнгийг ажилчдад суутгах ёстой байсан 230.000 төгрөгийг 2012 оны 12 сарын 27-ны өдөр Төрийн сангийн мал эмнэлгийн дансанд тушаасан байсан. Тэгээд бидний шалгалт дууссан байсан учраас үлдэгдэл мөнгийг барагдуулсан талаар мэдэх зүйл алга байна. 2012 оны 12 сарын 27-ны өдөр төрийн санд хэн мөнгө тушаасан талаар мэдэх зүйл алга ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Оюун тушаасан гэж дарга хэлж байсан. Бид ерөнхий нягглан Оюунтай уулзахаар дуудуулсан боловч Оюун ирээгүй. Би НМЭГ-ын даргаар ажиллаж байсан Урансүрэнтэй ямар нэгэн холбоо байхгүй шалгалт хийх явцад танилцсан. Би аудитын шалгалт эхлэхийн өмнө өмнөх аудитын шалгалт орсон компанийн өгсөн зөвлөмжийн биелэлтийг шаарддаг юм. Тэгсэн манай байгууллагад ямар нэгэн зөрчил илрээгүй учраас зөвлөмж бичиг өгөөгүй гэж хэлж байсан. Өмнө нь ”Би Энд Си Аудит” ХХК нь шалгалтыг хийсэн байсан. Тус компаниас ямар нэгэн зөвлөмж Нийслэлийн аудитын газар очоогүй байсан. Тийм учраас ямар нэгэн зөрчил зөвлөмж өгөөгүй гэдэг нь тодорхой болсон” гэжээ. /1хх 34 хуудас/


Хохирогч С.Т мэдүүлэхдээ: “Намайг Нийслэлийн мал эмнэлгийн газрын төлөөлөн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсон. Нийслэлийн мал эмнэлгийн газар нь урьдчилан сэргийлэх эмчлэх үйлчилгээг төлбөртэй явуулдаг бөгөөд үйлчилгээний орлого улсын төсвийн дансанд шууд төвлөрдөг. Гэтэл 2011 онд 12.1, 2012 онд 10.7 сая төгрөг дутуу тушаагдсан нь санхүүгийн баримтаар нотлогдож, Аудитын байгууллага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар тогтоогдсон байдаг болохоор буруутай хүмүүсээс хохирлоо нэхэмжилж байна. “Координат аудит” ХХК нь аудитын шалгалт хийж байгууллагын үйл ажиллагааны рлогыг бүрдүүлдэг мал эмнэлгийн шинжилгээний орлогоос 2011 онд тушаавал зохих 12.1 сая төгрөгийг дутаасан гэж 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тайлан бичсэнийг мэргэжлийн хяналтын газраас шалгаж 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 02-08-37/42 дугаартай акт бичсэн, мөн “Акпар аудит” ХХК нь 2012 оны санхүүгийн үйл ажилгаанд аудитын шалгалт хийж 2012 онд 10.7 сая төгрөг