| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0101/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/211 |
| Огноо | 2018-11-21 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/211
2018 оны 11 сарын 21 өдөр 2018/ШЦТ/211 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0101/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогзолмаа,
Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У-н Бд холбогдох 1839004330232 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч У.Б нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны хөдөө хэсэгт 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа МУ-ын ЗХД-ийн 2.2а-д "Монгол улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байшаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”. 2.7а-д "Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн " Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюултай, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д.Лгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Б нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны хөдөө хэсэгт 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй Сайнаа маркын мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж иргэн Д.Лгийн амь нас хохироосон болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Манайхаас зүүн тийш байдаг Солонгос улсын хөрөнгө оруулалттай ногооны тариалангийн газарт манаач байсан юм. Тэр өдөр би малдаа явж байсан болохоор аавыг ногоон дээрээ ажлаа хийж байна гэж бодсон. Тэгсэн дараа нь осол болсоны дараа сонсоход торны хойно байдаг О гэх айлд архи ууж байгаад Б гэх залуугаар хүргүүлж байгаад замдаа онхолдож Хэрлэнбаян-Улааны гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд биеийн байдал муу байна гээд тэр оройноо хотын Гэмтлийн эмнэлэгт очиж хэвтээд маргааш нь мэс засалд ороод 8 сарын 14-нд эмнэлэгтээ өнгөрсөн... Одоо манай зүгээс гомдол санал байхгүй... ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11 хуудас/
Гэрч Н.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1-р багт Хэрлэнбаян-Улаан тосгоноос ертөнцийн зүгээр баруун талд хөдөө хэсэгт эх******* 2 хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг. 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би О гэх айлд өөрийн мотоцткльтой ирэхэд гэрт нь О, Е хоёр байж байсан. Тэгээд бид гуравыг байж байхад цагаан өнгийн машинтай хүн 17 цагийн үед ирээд Од хандан танай гэрээс баруун урагшаа мотоцикльтой хоёр хүн онхолдсон бололтой газар хэвтэж байна гэсэн. Тэгэхээр нь О, Е бид гурав Огийн машинтай очиход манай нутгийн Б, Л нар мотоцикльтой явж байгаад онхолдсон байсан. Намайг Огийнд ирэхээс өмнө О, Е, Б, Л нар архи уусан юм байна лээ. Тэгээд Б Л ахыг гэрт нь хүргэж өгөхөөр явж байгаад замдаа онхолдсон байсан. Тэгээд бид нар тосгоны эмнэлэг рүү дуудлага өгөөд тосгоны эмч Амаржаргал ирээд аваад явсан. Тэгээд би гэрлүүгээ хүүхэдтэйгээ явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12-14 хуудас/
Гэрч Б.Е-н мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нутгийн найз Отгонбаатартай гэрт нь 0,75 литрийн болор *******тэй архи уугаад сууж байхад Л ах хашаа янзалж байгаад ирлээ гээд ирсэн. Тэгээд бид гурав архиа хувааж уугаад байж байхад Б өөрийн шар өнгийн мотоцикльтой 0,75 литрийн хараа архитай ирсэн. Тэгээд уугаад байж байтал Л ах Бийг гэр лүү хүргээд өгчих гэж байсан. Тэр хоёр сундалдаад явсан. Удалгүй Н хүүтэйгээ ирээд байж байхад цагаан өнгийн машинтай замын хүмүүс ирээд мотоцикльтой хоёр хүн онхолдсон хэвтэж байна гэсэн. Тэгээд Н, Отгонбаатар бид гурав тэр газар руу очиход Б, Л ах хоёр мотоциклноос унасан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд бид нар тосгоны эмнэлэгийг дуудаад эмнэлэг ирээд тэр хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-16 хуудас/
Гэрч Л.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 4-5 цагийн хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян- Улаан тосгоны хуцын булан гэх газар миний аав Д.Л нь О гэх нутгийн айлд хэсэг хүмүүстэй архи ууж байгаа гарч яваад мотоцикльтой онхолдсон. Тэгээд тэр айлын хүмүүс түргэн дуудаад түргэний эмч ирж үзээд дотуур гэмтэл авсан байна гээд хот руу аваад ГССҮТ-д 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүргэж ирсэн. Тэгээд ГССҮТ-д шинжилгээ үзлэг хийлгэхэд хүзүүний гурван үе, нурууны таван үе, хоёр гол хавирга дөрөв дөрөвөөрөө хугаралтай гэсэн дүгнэлт гарсан. 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ГССҮТ-д хүзүүний хагалгаанд орсон. Өглөө нь би Солонгос улсаас 4 цагт ирж аавтайгаа уулзсан. Аавтай ярихад тухайн сундалж явсан хүнтэй яах гэж явав аа их л хүнд гэмтлээдээ гэж байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17-18 хуудас/
Гэрчээр У.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгон хөдөө хэсэг Өндөр улаан гэх газар эх******* хоёр хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг. 2018 оны 08 дугаар сарын 11- ний өдөр би хонин дээрээ хонио хариулж байгаад саахалт айл болох О гэх хүний гэр лүү очсон. Намайг Огийнд ороход Н, Е, талийгаач Л нар 0,75 литрийн хараа *******тэй архи уугаад сууж байсан. Тухайн үед надад 0,5 литрийн хараа *******тэй архи байсан учир бид нар хуваагаад ууцгаасан. Тэгээд бид нар архиа ууж дуусахад талийгаач Л ах намайг гэр лүү хүргээд өгөөч гэсэн. Талийгаачийн гэр нь бид нарын байсан айлаас баруун урагшаа 3-4 километр газарт байдаг юм. Тэгээд би талийгаачийг сундлаад гэр лүү нь хүргэж өгөхөөр бүдэг замаар явсан. Тэгтэл хойноос урагшаа явсан шороон зам гарч ирэхээр нь мотоциклийнхоо тооромсыг гишгэсэн чинь тоормос маань гацаад тэр чигээрээ зам хөндлөн гарсныг санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд тосгоны эмнэлэгт сэрсэн. Тэгээд маргааш өглөө нь талийгаач Улаанбаатар хотын ГССҮТ-рүү эмчлүүлэхээр яваад тэндээ эмчлүүлж байгаад нас барсан. Би талийгаачийн оршуулгийн зардал бэлнээр 2.500.000 төгрөг, 2 тугалтай үнээ, 10 хургатай хонь, 10 ишигтэй ямаа зэргийг өгч нийт 6.500.000 төгрөг өгсөн байгаа....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-19 хуудас/
Гэрч П.О мөрдөн байцаалтанд өгсөн: "... 2018 оны 08 дугаар сарын 11- ний өдөр шиг санаж байна. Манай гэрт Е, Н бид гурав архи ууж сууж байхад гаднаас талийгаач Л явган манай гэрт орж ирсэн. Тэгээд бид дөрөв архи ууж байхад гаднаас Б мотоцикльтой өвөртөө 0.75 литрийн хараа *******тэй архитай ирсэн. Тэгээд бид 5 Бийн авчирсан архийг бүгдийг нь уусан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-25 хуудас/
Хэнтий аймгийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Мөнгөнцэцэгийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №19 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 36-37 хуудас/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Ганболдын №1817 дугаартай /ХХ-ийн 41-42, 74-р хуудас/
Талийгаач Д.Лгийн хүзүүний 4-6-р нугалмын их биений хугарал, хоёр талын олон хавирганы хугарал, нугасны хүзүүний хэсгийн няцрал тогтоогдлоо. Хүзүүний нугалмын хугарал, олон хавирага, өвчүүний хугарал нь унах, дарагдах үед үүснэ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна. Эмнэлэгт 20 хоног эмчлэгдсэн тул этилийн спирт тогтоогдсонгүй. Талийгаач нь хүзүүний нугас няцарснаас уушгины голомтлог хатгаагаар нар баржээ... гэсэн дүгнэлт /ХХ-ийн 30-32 хуудас/
зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч У.Б шүүх хуралдаанд мэдүүлсэн: .... Намайг анх саахалт айл Огийн очиход Н, Е талийгаач Л нар 0.75 литрийн хараа архи уугаад сууж байсан. Тэр хэд надад 0.75 литрийн архи захисан. Надад архи өгөх явцад амсах төдий өнгөрөөж байсан гэх мэдүүлэг өгсөн боловч шүүгдэгч У.Бат- Эрдэнэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч У.Бийн дээрх үйлдэл нь МУ-ын ЗХД-ийн 2.2а-д "Монгол улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байшаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”. 2.7а-д "Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн " Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюултай, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу согтуурсан мансуурсан үедээ зам тээврийн осол гаргаж хүний амь хохирох гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Т.Баярмаа шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул У.Б эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Э 11.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч У.Б 6.000.000 төгрөгийн хохиролд хохирогчид мал шилжүүлэн өгч үлдэгдэл 5.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн учраас
бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА