| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2018/00787/И |
| Дугаар | 595 |
| Огноо | 2018-02-02 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52а байр 77 тоотод оршин суух эрхэлсэн ажилгүй 43 настай, регистр Рд:ТЯ75083138, Боржигон овогт Ж-ийн Н-г албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Баянмөнх, гуравдагч этгээд Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52а байр 77 тоотод оршин суух эрхэлсэн ажилгүй 43 настай, регистр Рд:ТЯ75083138, Боржигон овогт Жамсрангийн Нэргүй нь байнгын архидан согтуурч удаа дараа тус хэлтсийн саатуулах байранд саатуулагдаж байсан ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч гэр орондоо агсам согтуу тавьж түгшүүр төрүүлдэг хүмүүсийн бүртгэлд байдаг бөгөөд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрдаг тул архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ж.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...албадан эмчилгээнд явахыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Ж.Н-г албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ж.Н нь 2014 оноос байнга архидан согтуурч, удаа дараа зөрчил гаргаж захиргааны арга хэмжээ авагдсан эрүүлжүүлэгдсэн нь захиргааны зөрчлийн баримт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон байна.
Түүнчлэн Б.Цэдэнбал нь 2017 оны 3-р сарын 15-ны өдөр төрсөн аав ээжээсээ байнга архины мөнгө нэхэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан захиргааны зөрчил гаргасан байх ба түүнийг архины албадан эмчлүүлэх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасан байна.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2017 оны 3-р сарын 16-ний өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт”-ээр архинд донтох өвчний 3-р зэргийн өвчтэй болох нь тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан Боржигон овогт Ж-ийн Н-г албадан эмчилэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлүүлэхээр тогтоосугай.
2.Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Боржигон овогт Ж-ийн Н-г архины албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Гуравдагч этгээд Ж.Н-г албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд эмчилгээний нийт хугацааг Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан хугацаа, журмыг баримтлан хэрэгжүүлэхийг тайлбарласугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ