| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0021/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/121 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/121
Монгол Улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ердийн журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Цолмонгэрэл Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов. ******* аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох 1831003800277 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, ******* аймаг, ******* суманд 1982 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын Цөх 3 дугаар багийн Улаанбургас гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******гийн ******* /РД: *******/,
Шүүгдэгч Ш.******* нь 89-51 СЭА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* аймгийн ******* сумын нутаг “Өрлөг” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэн байгаль экологид 2.387.037 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Ш.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 08-нд яллагдагчаар өгсөн: ...Тэгээд би түүний цахилгаан хөрөөг гуйж аваад газар унасан байсан хуурай нарс модыг 1,5 метрээр тайрч бэлтгээд машиндаа ачсан. Машинд нийт 51 ширхэг нарс мод ачаад 15 цагийн үед тэндээсээ Уламбаяртай хамт хөдөлсөн. Явсаар долоогийн даваан дээр гараад иртэл ******* сумын цагдаа нар зогсоод бид нарыг сумын журмын хашаанд аваачиж модыг буулгуулсан. ..гэх мэдүүлэг, /хх-ийн 54-55-р ху/, 2.Шүүгдэгч Ш.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Галын түлээний модгүй болчихсон болохоор 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр модонд явсан. Тэгээд баригдаад эрүүгийн хэрэг үүссэн. ... гэх мэдүүлэг, 3.Хохирогч Х.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: ...Тухайн хүний хууль бус үйлдлээс болж байгаль экологид учирсан гэх хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р ху/, 4.Гэрч Г.Мартын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: ...Ш.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* сумын байгаль орчны албанаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Учир нь тухайн үед ойд үйл ажиллагаа явуулах эрх нээгдээгүй байсан болохоор иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг олгогдоогүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/, 5.Гэрч П.Уламбаярын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад цэнхэр өнгийн цахилгаан гар хөрөө байдаг. Миний хувьд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Өрлөг” гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэж яваад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Тус өдөр би дээрх хөрөөгөө мод хөрөөдөж бэлтгэсэн юм. Тухайн үед миний ойролцоо найз Ш.******* мод бэлтгэхээр ирсэн байсан бөгөөд тэрээр хөрөөгүй байсан тул би өөрийн хөрөөгөө хэрэглүүлсэн юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 26-р ху/, 6.Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18-04-015/67 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...Ш.*******ын бэлтгэж тээвэрлэсэн гэх 1,5 метрийн урттай, 6-40 см-ийн голчтой 51 ширхэг нарс модны нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2009 оны 394 тоот тушаалаар баталсан Ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцож гаргавал: 3.6837м3 *120000*1,8=795679 төгрөг болж байна. ...гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р ху/, 7.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн: ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөр оногдуулна гэж заасан байдаг тул нөхөн төлбөрийн хэмжээ нь 795679*3=2.387.037 төгрөг болж байна. ...гэх акт, /хх-ийн 34-р ху/, 8.“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ118/151 дугаартай үнэлгээний: ...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2018 оны 12 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 50,000 төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт /хх-ийн 44-46-р ху/ 9.“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн СЭА-43 дугаартай үнэлгээний: ...89-51 СЭА улсын дугаартай 1999 онд БНСАУ-д үйлдвэрлэгдсэн HYUNDAI PORTER маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2018 оны 12 дугаар сарын байдлаар 2.000.000 төгрөг болохыг тодорхойлов. ...гэх тодорхойлолт, /хх-ийн 40-43-р ху/, 10.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-4-р ху/, илтгэх хуудас, /хх-ийн 5-р ху/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-7-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 9-10-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 11-13-р ху/ эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, /хх-ийн 15-16-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 17-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 35-36, 47-48-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 52-53-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 58-р ху/, иргэний үнэмлэхийн, /хх-ийн 61-р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 63-р ху/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 69-70-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Ш.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* аймгийн ******* сумын нутаг “Өрлөг” гэх газраас 89-51 СЭА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэн байгаль экологид 2.387.037 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоосоо шүүхийн шатанд 800.000 төгрөг нөхөн төлсөн, үлдсэн 1.587.037 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй зэргийг дурьдаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цэнхэр өнгийн цахилгаан гар хөрөө 50.000 төгрөгөөр үнэлэгдсэн болон 1,5 метрийн урттай, 6-40 см-ийн голчтой 51 ширхэг нарс, мөн 89-51 СЭА улсын дугаартай 1999 онд БНСАУ-д үйлдвэрлэгдсэн HYUNDAI PORTER маркийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдэн ирсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэгт гэм буруутай тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.*******т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ш.******* нь хэрэгт авагдсан хохирлоос шүүхийн шатанд 800.000 төгрөг нөхөн төлсөн, үлдсэн 1.587.037 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.1-д зааснаар хохирлын 1.587.037 төгрөгийг хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлсэн тул уг төлбөрийг 2019 оны 12-р сарын 01-ний өдөр төлж барагдуулахыг шүүгдэгч Ш.*******т үүрэг болгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд үүргийг биелүүлэхгүй бол прокурорын саналыг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ш.*******т анхааруулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар хавтаст хэргийн 15-р хуудсанд битүүмжлэгдсэн 89-51 СЭА улсын дугаартай 1999 онд БНСАУ-д үйлдвэрлэгдсэн HYUNDAI PORTER маркийн тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигч Ч.Отгонцэцэгт олгож, шүүгдэгч Ш.*******аас уг машины үнэ болох 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг болон цэнхэр өнгийн цахилгаан гар хөрөөний үнэ 50.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгох, мөн ******* сумын Цагдаагийн хэсгийн арын хашаанд битүүмжилсэн болон 1,5 метрийн урттай, 6-40 см-ийн голчтой 51 ширхэг нарс модыг тус тус улсын орлого болгохыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
9.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН