Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/03456

 

оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/03456

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 35б байр, 30 тоот хаягт оршин суух, Өөлд овогт Балдоржийн Мөнхжаргал /РД:УС76022347/-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ-4 1 дүгээр гудамж, 13 тоот хаягт оршин суух, Сартуул овогт Батжаргалын Чимэдноров /РД:ИЭ81041802/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2.850.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, хариуцагч Б.Чимэдноров, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Гармаагийн хүсэлтээр 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд төлөөгүй үнийн нийт дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлөхөөр тохиролцон зээлдүүлсэн. Зээлдэгч Г.Гармаа нь 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл зөвхөн сар бүрийн хүүг төлж байгаад үүнээс хойш төлөлт хийгээгүй. Иймд хариуцагч Г.Гармаагаас үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүү 4.500.000 төгрөг, алданги 9.750.000 төгрөг, нийт 29.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа 750.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Чимэдноров нь үлдэх 2.100.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 15, 2 дугаар сарын 15, 3 дугаар сарын 15-ны өдөр тус бүр 200.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 15, 5 дугаар сарын 15-ны өдөр тус бүр 700.000 төгрөгөөр хувааж төлөхөөр харилцан тохирч эвлэрэв гэв.

 

            Нэхэмжлэл, эвлэрлийн гэрээ, хүсэлтийг судлаад,

                                      
ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал нь хариуцагч Б.Чимэдноровт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.850.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад зохигчид 2.100.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 15, 2 дугаар сарын 15, 3 дугаар сарын 15-ны өдөр тус бүр 200.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 15, 5 дугаар сарын 15-ны өдөр тус бүр 700.000 төгрөгөөр хувааж төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
            “Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрх”-ийнхээ дагуу нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй Б.Чимэдноровт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.850.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 750.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Чимэдноров нь үлдэгдэл 2.100.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, 2 дугаар сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, 3 дугаар сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 700.000 төгрөг, 5 дугаар сарын 15-ны өдөр 700.000 000.000 төгрөгөөр хувааж төлөхөөр харилцан тохирч, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

      

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

           

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ