Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Ч.Дагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Б******* Дагвадоржид холбогдох эрүүгийн 2131001970180 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19******* оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Г******* тоотод оршин суух хаягтай, одоо ******* сумын 1 дүгээр багийн ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, Боржигин овогт Б******* Д*******, РД:ЙС*******070819;

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д******* нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р багийн нутаг дэвсгэр “*******” нэртэй газрын ойгоос 2.40 метрийн урттай 7 ширхэг нойтон шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, 61-26 УНЧ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1.055.298 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Д*******ийн 2021 оны 10 дугаар сарын 18-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Манай хашааны шон муудаад хашааны шонгоо сольж сайжруулах санаатай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчим гараад ******* сумын 1 дүгээр баг “*******" нэртэй газарт очиж хөрөө ашиглан 2 мод хөрөөгөөр хөрөөдөж унагаагаад тэндээсээ 7 ширхэг мод аваад 61-24 УНЧ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад ******* сумын төвд оруулаад хашаандаа ороход 17 цаг болж байсан. Би хашааны шонгоо хийх завгүй гадуур яваад машины тэвшин дээрээ бэлдсэн модоо тэр чигт нь байлгаж байсан. Намайг мод бэлдэж ирснээс хойш 3-4 хоногийн дараа ******* сумын экологийн асуудал хариуцсан байцаагч залуу манай гэрээр орж ирээд миний машины тэвшин дээр байгаа 7 ширхэг бөөрөнхий нарс модыг хараад бичиг баримт байгаа эсэхийг асуугаад явсан. Дараа өдөр нь ******* сумын цагдаагийн хэсэг дээр намайг дуудсан. Би 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ******* сумын цагдаагийн хэсэг дээр очсон. Би хашааны модыг ганцаараа бэлтгэсэн. Өөр хэн нэгнийг дагуулж яваагүй. Би ганцаараа хашааны шонгийн мод бэлтгэхээр 7 ширхэг модыг ч "*******” нэртэй газраас бэлтгэсэн. Би мод бэлтгэхдээ шар өнгийн хятад хөрөөгөөр хөрөөдөж 2 40м урттай тайрсан. Хашааны шонд ашиглах учраас 40см газрын /хөрсөн доор 2м нь шон болно гэж тооцоолоод хэмжиж тайрсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Д*******ийн 2021 оны 10 дугаар сарын 26-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн: “...би 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын “*******” нэртэй газраас 7 тооны мод бэлтгэж өөрийн дүү Б 61-24 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод тээвэрлэсэн хэрэгт холбогдон шалгагдсан. Экологийн асуудал хариуцсан байцаагч А.А би өөрийн нэрийг Д******* гэж амаар хэлсэн. Байцаагч А.А миний нэрийг сонсоод бичихдээ Дагвадорж гэж бичээд байсныг би бас анзаарч хараагүй. Би бичиж байгаа тэмдэглэл, тогтоол, мэдүүлгүүдийн агуулгыг харж байсан тэрнээс миний нэрийг зөв буруу бичсэн байна гэж мэдээгүй. Би өөрийн нэрийг буруу бичигдсэн байна гэж анзаарч хараагүй. Нэрийнхээ урд гарын үсэг зураарай гэж хэлэхээр нь гарынхаа үсгийг зурж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 82 дугаар хуудас/,

Хохирогч Л.Б 2021 оны 07-р сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Д*******ийг манай сумын иргэн гэдгээр нь танина. Энэ хүний хувийн зан байдал төлөв даруу, хувиараа мод модон материалаар гэрийн унь хийдэг. Аж ахуй талдаа ажилсаг, нийгмийн хариуцлагын хүрээнд ч сум орон нутгийн ажилд идэвх санаачилгатай байдаг. Сэлэнгэ аймгийн ******* сумын “*******” нэртэй газарт түлээний хус модонд зөвхөн эрхийн бичиг олгогдож байгаа. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...61-26 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2015 онд Хас банкинд барьцаанд тавьж зээлэн авч байсан. Тэгэхдээ төлж дуусгасан боловч өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй юм. Би 2019 онд Сэлэнгэ аймгийн ******* суманд явж байхад миний машины моторт нь эвдрэл учирчихсан. Тэгэхээр нь тухайн тээврийн хэрэгслээ өөрийн төрсөн ах Б.Д*******ийн хашаанд үлдээсэн. Машинаа үлдээхдээ эвдэрсэн чигээр нь үлдээж байхаар ахыг янзлаад “ойр зуур унаж байгаарай” гэж хэлээд ахдаа түр хугацаанд ашиглуулж байсан. Харин манай ах зөвшөөрөлгүй мод тээвэрлэсний улмаас миний тээврийн хэрэгслийг битүүмжлэхээр болсон талаар мэдсэн. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч Ж.Ө 2021 оны 09 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д******* нь шинэс мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Хэрэглээний мод бэлтгэх эрх иргэдэд олгогдоогүй байгаа. ******* сумын ******* гэх газарт хус модны эрхийн бичиг бичигдсэн. Нарийн хөндий гэх газарт хуурай нарс модны эрхийн бичиг бичигдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Д.А 2021 оны 09 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мод бэлтгэх эрхийн бичиг байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч бичиж байгаа. ******* гэх газарт талбай тусгаарлалт хйигдээгүй байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн ******* дүгээр хуудас/,

Гэрч П.Т 2021 оны 09 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр Д******* нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Байгаль орчны хяналтын тасгаас бичилт хийгдээгүй. “*******” гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй. Нойтон мод бэлтгэх эрхийн бичиг огт олгогдоогүй. Зөвхөн түлээний зориулалтаар хуурай модонд бичилт хийж байгаа. Иргэн хэрэглээний нойтон мод бэлтгэх эрхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46 дугаар хуудас/,

Гэрч Ж.М 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д*******ийг мод модон материал бэлтгэж тээвэрлэж явж байсан талаар сонсож мэдсэн зүйл байхгүй. Харин мод чулуу ашиглаж гэрийн хаалга, тооно зэрэг эд зүйл хийдэг гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48 дугаар хуудас/,

Гэрч Л.Э 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний найз Б.Д******* нь архи, тамхи хэрэглэдэггүй. Элдэв муу зуршилгүй. Хүнд тусархуу уриалагхан, нийтэч залуу, Д*******ийг мод модон материал бэлтгэж тээвэрлэж явж байсан талаар сонсож мэдсэн зүйл байхгүй. Харин мод чулуу ашиглаж гэрийн хаалга, тооно зэрэг эд зүйл хийдэг гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Гэрч А.А 2021 оны 10 дугаар сарын 28-н өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 07 дугаар сард Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р багийн “*******” гэх газарт иргэн Б.Д******* нь хууль бусаар ойгоос мод бэлтгэсэн гэх ГМ-270 дугаартай гэмт хэргийн гомдол мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Б.Дагвадоржоос мэдүүлэг авахдаа, мөн бусад тогтоолууд дээр Б.Дагвадорж гэж буруу бичин бичилтийн алдаа гаргасан байна. Иймд иргэн Б.Д*******ийг Б.Дагвадорж гэж буруу бичин бичилтийн алдаатай бичсэн миний буруу...” гэх мэдүүлэг, /хх-ийн 53 дугаар хуудас/,

Шинжээч Б.Цэнгэлзаяагийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Иргэн Б.Д*******ийн бэлтгэж, тээвэрлэсэн мод нь шилмүүст төрлийн нойтон “шинэс” мод. Модны урт 2.40м.

2.Тухайн модны шинж байдлаас харахад шилмүүс төрлийн “шинэс” мод байна. Уг модыг ******* сумын 1-р багийн нутаг “*******” гэх газраас бэлтгэсэн байна. Уг газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-ийн зайд хус, шинэс холимог ой бүхий газар байна. Модны хожуулын шинж байдлаас харахад нойтон мод болох нь харагдана.

3.Иргэн Б.Д*******ийн бэлтгэж, тээвэрлэсэн модонд зохих зөвшөөрөл байхгүй.

4.Ойгоос мод бэлтгэх сумын ИТХ-ын тогтоол гарсан. Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын “Төлбөрийн муж тогтоох тухай” 2013 оны 325 тоот тушаалаар Сэлэнгэ аймгийн ойн сан нь 3-р мужлалд хамаарна” ...гэх дүгнэлт, /хх-ийн 57-58-р хуудас/,

“Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1000851 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Б.Д*******ийн эзэмшлийн 6126 УНЧ улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол Улсад орж ирсэн Портер маркийн авто машины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 1.500.000-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.

Хөрөнгийн үнэлгээний тайланг хоёр хувь үйлдсэн бөгөөд зөвхөн тамга тэмдэг дарсан эх хувь хүчтэй байна. ...” гэх дүгнэлтээр, /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

“Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-621/1938 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Дээр дурьдагдсан Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний нийт бодит үнэ цэнийг 70.000 /далан мянга/-н төгрөг байх боломжтойг тодорхойлов.

Үнэлгээний явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно. ...” гэх дүгнэлтээр, /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18-04-015/51 дугаартай Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Улсын байцаагчийн акт

Иргэн Б.Д*******ид холбогдох 0,73м куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1-р хавсралтыг үндэслэн нэг шоо, метр “нарс” модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцож гарахад 0,73м3х8х267.707=351.766 төгрөг болж байна.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг тул иргэн Б.Д*******ийн ойн санд учруулсан хохирлын нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь 351766х3=1.055.298 төгрөг болж байна. ...гэх акт “хх-ийн 73 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 05-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-10 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 11-15 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 16-18 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 19 дүгээр хуудас/, нөхөн төлбөрийн тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, /хх-ийн 73 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 75-*******-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 125-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д******* нь “2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р багийн нутаг дэвсгэр “*******” нэртэй газрын ойгоос 2.40 метрийн урттай 7 ширхэг нойтон шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, 61-26 УНЧ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1.055.298 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Д*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Д*******ийн 2021 оны 10 дугаар сарын 18-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Манай хашааны шон муудаад хашааны шонгоо сольж сайжруулах санаатай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчим гараад ******* сумын 1 дүгээр баг “*******" нэртэй газарт очиж хөрөө ашиглан 2 мод хөрөөгөөр хөрөөдөж унагаагаад тэндээсээ 7 ширхэг мод аваад 61-24 УНЧ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад ******* сумын төвд оруулаад хашаандаа ороход 17 цаг болж байсан. Би хашааны шонгоо хийх завгүй гадуур яваад машины тэвшин дээрээ бэлдсэн модоо тэр чигт нь байлгаж байсан. Намайг мод бэлдэж ирснээс хойш 3-4 хонгийн дараа ******* сумын экологийн асуудал хариуцсан байцаагч залуу манай гэрээр орж ирээд миний машины тэвшин дээр байгаа 7 ширхэг бөөрөнхий нарс модыг хараад бичиг баримт байгаа эсэхийг асуугаад явсан...” гэх мэдүүлгээр,  

Хохирогч Л.Б 2021 оны 07-р сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн ******* сумын “*******” нэртэй газарт түлээний хус модонд зөвхөн эрхийн бичиг олгогдож байгаа. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгч Б.Б 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...61-26 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2015 онд Хас банкинд барьцаанд тавьж зээлэн авч байсан. Тэгэхдээ төлж дуусгасан боловч өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй юм...” гэх мэдүүлгээр,  

  “...Тухайн өдөр Д******* нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Байгаль орчны хяналтын тасгаас бичилт хийгдээгүй. “*******” гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй...” гэх гэрч П.Төрмандах, Д.Алтантулга, Ж.Өлзийбат нарын мэдүүлгээр,    

Гэрч А.А 2021 оны 10 дугаар сарын 28-н өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 07 дугаар сард Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р багийн “*******” гэх газарт иргэн Б.Д******* нь хууль бусаар ойгоос мод бэлтгэсэн гэх ГМ-270 дугаартай гэмт хэргийн гомдол мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Б.Дагвадоржоос мэдүүлэг авахдаа, мөн бусад тогтоолууд дээр Б.Дагвадорж гэж буруу бичин бичилтийн алдаа гаргасан байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 53 дугаар хуудас/,

Шинжээч Б.Цэнгэлзаяагийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Иргэн Б.Д*******ийн бэлтгэж, тээвэрлэсэн мод нь шилмүүст төрлийн нойтон “шинэс” мод. Модны урт 2.40м.

2.Тухайн модны шинж байдлаас харахад шилмүүс төрлийн “шинэс” мод байна. Уг модыг ******* сумын 1-р багийн нутаг “*******” гэх газраас бэлтгэсэн байна. Уг газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-ийн зайд хус, шинэс холимог ой бүхий газар байна. Модны хожуулын шинж байдлаас харахад нойтон мод болох нь харагдана.

3.Иргэн Б.Д*******ийн бэлтгэж, тээвэрлэсэн модонд зохих зөвшөөрөл байхгүй.

4.Ойгоос мод бэлтгэх сумын ИТХ-ын тогтоол гарсан. Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын “Төлбөрийн муж тогтоох тухай” 2013 оны 325 тоот тушаалаар Сэлэнгэ аймгийн ойн сан нь 3-р мужлалд хамаарна” ...гэх дүгнэлтээр, 

“Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1000851 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Б.Д*******ийн эзэмшлийн 6126 УНЧ улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол Улсад орж ирсэн Портер маркийн авто машины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 1.500.000-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...” гэх дүгнэлтээр, /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

“Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-621/1938 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Дээр дурьдагдсан Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний нийт бодит үнэ цэнийг 70.000 /далан мянга/-н төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлтээр, 

2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18-04-015/51 дугаартай Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Улсын байцаагчийн акт

Иргэн Б.Д*******ид холбогдох 0,73м куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1-р хавсралтыг үндэслэн нэг шоо, метр “нарс” модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцож гарахад 0,73м3х8х267.707=351.766 төгрөг болж байна. ..” гэх зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон, тогтоогдсон байна гэж үзлээ.   

  Шүүгдэгч Б.Д******* нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 351.766 төгрөгийн хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээтэй танилцаад маргаагүй байх ба Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 1.055.298 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд  оруулж, гэмт хэргийн улмаас  учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Б.Д*******ийг “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,

Шүүгдэгч Б.Д******* нь 2021 оны 07 дугаар  сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* гэх газраас цахилгаан хөрөө ашиглаж, 2.40 метр хэмжээтэй, хэрэглээний, нойтон шинэс модыг зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр огтолж бэлтгэж, 61-26 УНЧ улсын дугаартай тээвэрлэсний улмаас  ойн санд 1.055.298 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.    

Шүүгдэгч Б.Д*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Д*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.    

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ... зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Б эзэмшлийн 61-26 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн цахилгаан хөрөө, 7 ширхэг нойтон шинэс мод зэргийг Б.Д*******оос гаргуулж, тэдгээрийг худалдан борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Батбаярт буцаан олгож тус тус шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.Д******* нь байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн 1.550.298  төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 1 ширхэг хөрөө, 073м3 шинэс мод, 61-26 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Д******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Д*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Боржигин овогт Б******* Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Б******* Д*******ийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д*******ид шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4.Шүүгдэгч Б.Д******* нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 1.055.298 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болохыг  дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  61-26 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч Б.Д*******оос гаргуулж, хэрэгт битүүмжилсэн 0.73м3 шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөө зэргийг хурааж, тэдгээрийг худалдан борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Батбаярт буцаан олгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 1 ширхэг хөрөө, 0.73м3 нойтон шинэс мод, 61-26 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ