Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 1

 

2017 оны 12 сарын 28 өдөр        Дугаар 153/ШШ2018/00001      Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: ******* банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:******* ******* ХЗХ,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******гийн *******д холбогдох 16,823,348.7 /арван зургаан сая найман зуун хорин гурван мянга гурван зуун дөчин найман төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч 153/2017/00616/ и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк бус санхүүгийн байгууллага ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХЗХ, Д.******* нар нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ дугаартай зээлийн гэрээг ******* ХХК-тай байгуулан 11,600,000 төгрөгийг 30 хоногт 1.8 хувийн хүүтэйгээр 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаатай зээлж авсан билээ. Гэрээний хугацаа 2017 оны 01 сарын 25-ны өдөр дууссан боловч зээлдэгч ******* ******* ХЗХ болон хамтран эзэмшигч Д.******* нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 11,473,083 төгрөг, хүү 4,458,554 төгрөг нэмэгдүүлсэн хүү 891,710 төгрөг нийт 16,823,348 төгрөгийг зээлдэгч төлөөгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардах эрхтэй байна. Иймд ******* ******* ХЗХ, хамтран зээлдэгч Д.******* нараас зээлийн төлбөр 16,823,348.7 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн ******* ******* хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* -аас 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээл авсан. Зээлийн зорилго нь хоршоо санхүүжүүлэх байсан. Уг зээлийг аваад хоршооны гишүүдэд зээл болгон өгсөн ба эргэн төлөлт нь удааширч 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл уг зээлийн хүүг төлж байсан. Цаашид ******* -ын нэхэмжилсэн үндсэн зээл 11,473,083 төгрөг, хүү 4,458,554 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 891,710 төгрөг байгаа ба уг зээлийг нэхэмжлэлийн дагуу төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХЗХ, Д.******* нарт холбогдох 16,823,348.7 /арван зургаан сая найман зуун хорин гурван мянга гурван зуун дөчин найман төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк бус санхүүгийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,066 төгрөгөөс 121,033 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.*******ас 121,033 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д  олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХЗХ, Д.******* нарт холбогдох 16,823,348.7 /арван зургаан сая найман зуун хорин гурван мянга гурван зуун дөчин найман төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,823,348.7 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк бус санхүүгийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,066 төгрөгөөс 121,033 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.*******ас 121,033 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                      Б.МАРИНА