| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0075/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/212 |
| Огноо | 2018-11-21 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Я.С |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/212
2018 оны 11 сарын 21 өдөр 2018/ШЦТ/212 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0075/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Ж-н Бд холбогдох 1839000000268 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймаг Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Төгөлдөр” караокены 5 номерын өрөөний эд зүйлийг хууль бусаар устгаж гэмтээн 1.019.714 /нэг сая арван есөн мянга арван дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...бараандаа явж ирээд ажил дээрээ орж ирээд өрөөндөө сууж байхад 00-ийн өрөөнд чимээ гарахаар нь гараад очсон чинь 00-ийн өрөөнд хоёр залуу зогсож байсан. Тэгсэн нэг залуу нь 00-ийн өрөөний чинь хаалганы бариуланд гараа зүсчихлээ гэж хэлэхээр нь манай 00-ийн өрөөний хаалганы бариуланд гар зүсээд байх ямар нэгэн ирмэгтэй зүйл байхгүй дээ юунд зүссэн юм бол гээд зөөгчийг дуудаж цаас авчируулаад нөгөө залууд нь өгсөн. Тэгээд зөөгчдөө нэг залуу нь согтсон байна дахиж үйлчилэхгүй шүү цаг нь дуусаж байгаа юм байна гэж хэлсэн. Тэгээд би склад руу орж юм аваад гарч ирсэн чинь коридорт нөгөө 2 залуу явж байхаар нь зөөгчдөө 5 номерын хүмүүс чинь гарчихлаа гэж хэлсэн. Тэгсэн манай зөөгч 5 номерын өрөө рүү эд зүйлийг шалгах гээд орсон чинь дууны номны 2 хуудсыг ширээн дээр ураад хаячихсан, зурагтны дэлгэцийг хагалчихсан, мөн цонхны хөшгийг унагаачихсан байхаар нь араас нь гарч гүйгээд нөгөө хоёр залууг дуудсан. Эвдсэн зүйлээ нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-15 хуудас/
Гэрч Д.Зийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Б эгч 5 номерын хүмүүс чинь гарч байна шүү гэж хэлэхээр нь би 5 номерын өрөө рүү ороод микээ шалгаад зурагтны дэлгэц рүү харсан чинь зурагтны дэлгэж хагараад бяцарчихсан, дууны номны хуудсыг нь урсан байсан ..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-17 хуудас/
Гэрчээр Ж.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: .... бид хоёр 1 цаг караоке захиалаад 2.5 литрийн пиво аваад 18.000 төгрөгийн тооцоо хийгээд 5 номерын өрөөнд орж суусан. Тэгээд захиалсан пиво уугаад цаг хэртэй дуулаад суусан. Тэгээд би ширээний буланд өвдөгөө цохиод уурандаа ширээг нь өшиглөснөө санаж байна. Тэгээд Нтай караокегоос гараад явж байхад цагдаа нар уулзаад эрүүлжүүлэхэд авч ирсэн.. гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18 хуудас/
Гэрч Ж.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Б гэнэтхэн ширээ сандалаа өшиглөж боссоноо барьж байсан мик-ээрээ зурагтны дэлгэцийг цохисон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19 хуудас/
Камерт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 10 хуудас/
Яллагдагч Ж.Бын мөрдөн байцаалтан өгсөн: "...бид юмаа ууж сууж байгаад би нилээн согтсон. Тэгээд нилээн согтсон болохоор юу болсон талаар сайн санахгүй байгаа. Тэгээд би хэд хоногийн дараа очиж караокены бичлэгийг үзэхэд зурагтыг нь цохиод хагалж байгаа бичлэг байсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31 хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 22 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Б нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Төгөлдөр” караокены 5 номерын өрөөний эд зүйлийг хууль бусаар устгаж, гэмтээн 1.019.714 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ж.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ж.Н, Д.З, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, камерт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Бд 1.019.714 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нь Ж.Бас хохирлоо бүрэн төлж барагдуулсан нэхэмжлэх зүйлгүй /ХХ-ийн 48 хуудас/ гэсэн хүсэлт ирүүлсэн учраас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчтай ял тохиролцож хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь бусдын эрхийг зөрчөөгүй хуульд харшлаагүй байна.
Шүүгдэгчийн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1
дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА