Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2

 

2018 оны 01 сарын 03 өдөр      Дугаар 153/ШШ2018/00002          Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би           

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Тулгын 30 айлын 04 тоотод оршин суух, ПА80022613 регистрийн дугаартай, Харчин овогт Цэдэвийн Нямжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 16-05 тоотод оршин суух, ПЗ77050316 регистрийн дугаартай, Авгас овогт Батаагийн Гантулгад холбогдох 3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Нямжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 16-32 тоот хашааг 2013 онд худалдаж авсан бөгөөд мөнгөний шаардлага гарсан тул 2015 оны 09 дүгээр сард иргэн Б.Гантулгад 6,000,000 төгрөгөөр худалдаж, аман хэлэлцээр хийж хоорондоо итгэлцлийн үндсэн дээр зээлээр зарсан бөгөөд тухайн үед 2016 оноос өмнө тооцоог хийж дуусгах талаар тохиролцсон байдаг. Анх тохиролцсон хугацаандаа өгөхгүй явсаар 2016 оны 01 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сард 2,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг авсан бөгөөд одоо 3,000,000 төгрөг авахаар удаа дараа шаардаж хэлсэн боловч одоог хүртэл өгөхгүй сүүлдээ шүүхээрээ олоод ав гэх мэтээр үл тоосон шинжтэй болж намайг хохироож байна. Иргэн Б.Гантулгын хувьд дээрх хашааны бүх бичиг баримтыг өөрийн нэр дээрээ болгож, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлж гэрчилгээг авсан.

Иймд миний нэхэмжпэлийг хуулийн дагуу хүлээн авч иргэн Б.Гантулгаас хашааны үнийн үлдэгдэл болох 3,000,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Нямжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Гантулгаас хашааны үнэ 3,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд харицагч Б.Гантулга нь 2,500,000 төгрөг өгөх талаар тайлбар гаргасан байна. Иймд Б.Гантулгын 2,500,000 төгрөг өгнө гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Б.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Нямжаргалын нэхэмжилсэн хашааны үнэ 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Нямжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Гантулга холбогдох 3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Гантулга 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч Ц.Нямжаргал нь 3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийг төлнө гэсэн тайлбарыг нэхэмжлэгч Ц.Нямжаргал хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ц.Нямжаргалын зөвшөөрсөн 2,500,000 төгрөгийн хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Нямжаргалын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгөөс 27,475  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Гантулгаас 27,475  төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ц.Нямжаргалд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Нямжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Гантулгад холбогдох 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Гантулга төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Нямжаргалын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгөөс 27,475  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Гантулгаас 27,475  төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ц.Нямжаргалд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Гантулга сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                      Б.МАРИНА