Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: М.Батзаяа

Шүүгдэгч: Ж.Н, С.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогзолмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Ц, Р овогт Жгийн Н нарт холбогдох 1812000760118 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 #    дүгээр  баг       Бортолгойн 35-15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Р овогт Жгийн Н /РД:../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, тусгай дунд боловсролтой, байлдааны инженерийн дугуйт машины механик жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар баг Цогт-Уулын 25-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Сын Ц /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Н, С.Ц нар нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” нэртэй баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, улмаар нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд Ж.Нгийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг: ...Нэхэмжпэх зүйл, гомдол санал байхгүй. Тухайн үед миний үүдэн шүдэнд сэлтэрхий үүссэн. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанд С.Цын хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг: ...Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Тухайн үед миний шүд хугарсан байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 1812000760118 дугаартай эрүүгийн хэргээс:

Ж.Нгийн хохирогчоор мэдүүлсэн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 04-ний орой Б гэх таньдаг хүнтэйгээ таараад “Арвис” бааранд ороод хоёулаа нэг шил 0.75 литрийн архи хувааж уучихаад гарах гээд өлгүүрийн хажууд ганцаараа зогсож байтал 2 залуу хажуугаас хөгшин кобро гэж хэлэхээр нь би нэг залуутай нь хэрэлдэж барьцалдаж аваад гадаа гарсан. Тэгээд ганц, нэг цохилцсон. Тэр үед Б гарч ирээд намайг салгасан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд бид дөрвийг эрүүлжүүлэхэд авчирч хийсэн. Хамт явсан хүнтэйгээ бид хоёр нэг шил 0.75 литрийн архи авч уусан болохоор тухайн үед их согтсон байсан. Би тухайн залууг огт танихгүй, урьд өмнө нь маргаантай асуудал байхгүй. Тухайн үед согтуу байсан болохоор муудалцаж маргалдсан. Надад одоо ямар нэгэн, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

С.Цын хохирогчоор мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 23 цаг 40 минутын үед “Арвис” бааранд найз Аын хамт орж нэг шил пиво уугаад хувцасны өлгүүрийн хажууд байхад Н ах манай найз Атай маргалдаж тэр хоёрыг салгах гээд би Бийг гадаа авч гараад байж байхад Б миний нүүр рүү 1 удаа цохиж авсан. Баарнаас Н гэдэг хүн гарч ирээд та нар яасан овоо юм бэ гээд миний нүүр рүү нэг удаа хөлөөрөө өшиглөөд, намайг газарт унагаасан. Тэгээд байж байхад эргүүлийн цагдаа нар ирээд бид нарыг саатуулах байранд авчирч саатуулсан. Миний урд үүдэн нэг шүд хугарч, нөгөө шүд хөдөлсөн, өөр гэмтэл учраагүй. Миний биед гэмтэл учруулсан хүн бол бааранд миний шүдийг хугалсан хүн байгаа юм. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх- ийн 16-17 хуу/

Гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар 04-ний орой “Арвис” бааранд зүс таних Ж.Нтэй таарч нэг шил архи хувааж уугаад баарнаас гарах гээд өлгүүрийн хажууд байхад нэг танихгүй залуу Ж.Нтэй маргалдаж би тэндээс салгаад гадаа гарахад Н маргалдаж байсан танихгүй залуугийн нүүр рүү нэг удаа өшиглөсөн чинь эргээд нөгөө танихгүй залуу Нг зөрүүлээд өшиглөсөн. Бид нарыг гадаа байхад эргүүлийн цагдаа нар ирж салгаад бид нарыг эрүүлжүүлэх байранд авчирсан. Ж.Н баарнаас гараад урт хар куртиктэй С.Ц гэдэг залууг нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн чинь нөгөө залуу эргүүлээд Ж.Нг нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн. Өөр зодоон болоогүй. Бид нар бүгдээрээ согтуу байсан. Би тэр хоёрыг юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй байна, баарнаас гарч яваад тэр хоёр хоорондоо маргалдсан. Би зодоонд оролцоогүй, харин хажууд нь байж салгасан...гэх мэдүүлэг /хх- ийн 20-21 хуу/

Гэрч Б.Аийн мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сарын 04-ний орой 22 цаг 40 минутын үед найз Цын хамт “Арвис” бааранд орох гээд үүдэнд нь хувцсаа өлгөж байхад өлгүүрийн тэнд Н гэдэг хүнтэй манай найз Ц маргалдсан. Миний өмсөж явсан хувцсыг өмсчихөөд өгөхгүй байсан бөгөөд надад өгч байгаа юм уу гээд байсан. Тэр асуудлаас болж магалдаад гадаа гараад зодоон болсон гэсэн. Би дотор байсан бөгөөд юу болсон талаар найз Цоос асуухад миний нүүр рүү өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэгээд байж байхад эргүүлийн цагдаа нар ирээд бид нарыг саатуулах байранд авчирч саатуулсан. Тухайн үед бааранд байсан Нтэй зодоон хийсэн гэсэн бөгөөд би дотор байсан учраас хараагүй, намайг гадаа гарахад намайг цохичихлоо гэж манай найз надад хэлсэн. Тухайн үед Ц бид хоёр байсан. Би дотор байж байгаад араас нь гарахад С.Цын урд талын шүд дундуураа хугарч хамар нь хөхрөөд хавдсан, цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

Ж.Нгийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 02 дугаар 04-ний орой “Арвис” бааранд найз Бийн хамт орж нэг шил архи уугаад гарах гээд хувцасны өлгүүрийн хажууд зогсож байхад С.Ц гэдэг залуу ирээд хөгшин дөгцөг гэж хэлээд дөгцөг ямар байдаг юм гээд маргалдаж гадаа гараад зодоон хийж түүний нүүр рүү нэг удаа өшиглөж, маргалдаж байхад цуг явсан найзууд нь салгасан бөгөөд тэр үед цагдаа ирээд бид нарыг саатуулах байранд авчирч саатуулсан. Би найз Бийн хамт “Арвис” нэртэй бааранд ороод 0.75 граммын нэг шил архи хувааж уусан тэгээд өлгүүрийн хажууд байсан залуутай жаахан маргалдсан, өөр янз бүрийн асуудал болоогүй. Намайг хөгшин дөгцөг гэж хэлснээс болж маргалдсан, өөр асуудал байхгүй. Би Ц гэдэг залуугийн нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би Цыг нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн. Нүд нь хөхөрсөн, урд үүдэн шүд нь эмтэрсэн байсан. Өөр ямар нэг бэртэл гэмтэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-52 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 05- ны өдрийн 75 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. С.Цын биед дээд уруулын зүүн талд зөөлөн эдэд няцралт, салстад цус хуралт, 11-р шүд сэлтэрсэн, 12-р шүд дунд хэсгээрээ хугарсан, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд өнгөц зулгаралт гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Дээд уруулын зүүн талд учирсан зөөлөн эдийн няцралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, бусад гэмтлүүд нь ”Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээд уруулын зүүн талын зөөлөн эдийн няцралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 05- ны өдрийн 76 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ж.Нгийн биед зүүн хацрын зөөлөн эдэд няцралт, зүүн нүдний дотор тал, доод зовхины дотор талыг хамарсан цус хуралт, 11, 21-р шүд сэлтэрсэн, 21, 22-р шүд хөдөлсөн гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Зүүн хацарт учирсан зөөлөн эдийн няцралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, бусад гэмтлүүд нь ”Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Зүүн хацрын зөөлөн эдийн няцралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 5. Хүзүүний нугаламын хуучин гэмтлийн улмаас хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдсан, тархины хуучин гэмтэлтэй байна. 6. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 28 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 41, 55 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас/хх-ийн 37-38, 59-61 хуу/

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 36 хуу/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон Ж.Н, С.Ц нар нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” нэртэй баарны гадна харилцан зодолдож нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Н, С.Ц нар нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” нэртэй баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, улмаар нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Ж.Нгийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “2018 оны 02 дугаар сарын 04-ний орой Б гэх таньдаг хүнтэйгээ таараад “Арвис” бааранд ороод хоёулаа нэг шил 0.75 литрийн архи хувааж уучихаад гарах гээд өлгүүрийн хажууд ганцаараа зогсож байтал 2 залуу хажуугаас хөгшин кобро гэж хэлэхээр нь би нэг залуутай нь хэрэлдэж барьцалдаж аваад гадаа гарсан. Тэгээд ганц, нэг цохилцсон” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13/, С.Цын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “2018 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 23 цаг 40 минутын үед “Арвис” бааранд найз Аэтэй хамт орж нэг шил пиво уугаад хувцасны өлгүүрийн хажууд байхад Н ах манай найз Аэтэй маргалдаж тэр хоёрыг салгах гээд би Бийг гадаа авч гараад байж байхад Б миний нүүр рүү 1 удаа цохиж авсан. Баарнаас Н гэдэг хүн гарч ирээд та нар яасан овоо юм бэ гээд миний нүүр рүү нэг удаа хөлөөрөө өшиглөөд, намайг газарт унагаасан. Миний урд үүдэн нэг шүд хугарч, нөгөө шүд хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 02 дугаар 04-ний орой “Арвис” бааранд зүс таних Ж.Нтэй таарч нэг шил архи хувааж уугаад баарнаас гарах гээд өлгүүрийн хажууд байхад нэг танихгүй залуу Ж.Нтэй маргалдаж би тэндээс салгаад гадаа гарахад Н маргалдаж байсан танихгүй залуугийн нүүр рүү нэг удаа өшиглөсөн чинь эргээд нөгөө танихгүй залуу Нг зөрүүлээд өшиглөсөн. Бид нарыг гадаа байхад эргүүлийн цагдаа нар ирж салгаад бид нарыг эрүүлжүүлэх байранд авчирсан. Ж.Н баарнаас гараад урт хар куртиктэй С.Ц гэдэг залууг нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн чинь нөгөө залуу эргүүлээд Ж.Нг нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21/, гэрч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 02 дугаар сарын 04-ний орой 22 цаг 40 минутын үед найз Цын хамт “Арвис” бааранд орох гээд үүдэнд нь хувцасаа өлгөж байхад өлгүүрийн тэнд Н гэдэг хүнтэй манай найз Ц маргалдсан. Миний өмсөж явсан хувцсыг өмсчихөөд өгөхгүй байсан бөгөөд надад өгч байгаа юм уу гээд байсан. Тэр асуудлаас болж маргалдаад гадаа гараад зодоон болсон гэсэн. Би дотор байсан бөгөөд юу болсон талаар найз Цоос асуухад миний нүүр рүү өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэгээд байж байхад эргүүлийн цагдаа нар ирээд бид нарыг саатуулах байранд авчирч саатуулсан. Би дотор байж байгаад араас нь гарахад С.Цын урд талын шүд дундуураа хугарч хамар нь хөхрөөд хавдсан, цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, Ж.Нгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн ”би 2018 оны 02 дугаар 04-ний орой “Арвис” бааранд найз Б хамт орж нэг шил архи уугаад гарах гээд хувцасны өлгүүрийн хажууд зогсож байхад С.Ц гэдэг залуу ирээд хөгшин дөгцөг гэж хэлээд дөгцөг ямар байдаг юм гээд маргалдаж гадаа гараад зодоон хийж түүний нүүр рүү нэг удаа өшиглөж маргалдаж байхад цуг явсан найзууд нь салгасан бөгөөд тэр үед цагдаа ирээд бид нарыг саатуулах байранд авчирч саатуулсан. Би Цыг нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн бөгөөд нүд нь хөхөрсөн, урд үүдэн шүд нь эмтэрсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-52/, С.Цын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 75 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/, Ж.Нгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 76 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.

' Иймд шүүгдэгч Р овогт Жгийн Н, шүүгдэгч Б овогт Сын Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Н, С.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжпэгдээгүй болохыг тус тус

дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Н, С.Ц нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Р овогт Жгийн Н, шүүгдэгч Б овогт Сын Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөс доошгүй төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч С.Цод оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөс доошгүй төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н, С.Ц нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Ж.Н, С.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н, С.Ц нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ