| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00578/и |
| Дугаар | 4 |
| Огноо | 2018-01-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 4
2018 оны 01 сарын 05 өдөр Дугаар 153/ШШ2018/00004 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:******* банкны Ховд салбарын захирал Ч.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын д холбогдох үндсэн зээлийн төлбөр 1,629,008 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 274,445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,666 төгрөг, нийт 1,921,121 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болон бусад эд хогшлыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж өргөдлийн шаардлагыг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Л., хариуцагчийн өмгөөлөгч Б.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л. нь тус банкны салбараас 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЦЗГ 13/558 тоот зээлийн гэрээ байгуулж 3,300,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд хөлдөөгч, зурагт барьцаалан авсан. 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тухайн цалингийн зээлийн 1,900,000 үлдэгдэл дээрээ 1,500,000 төгрөгийг нэмж, нийт 3,400,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 21,6 хувийн хүүтэй, цалингийн зээл авсан.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 3,170,991.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,607,556.02 төгрөг, нийт 4,778,547.04 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний 2.4.1-д заасан нөхцөлийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, манай банкнаас удаа дараа зээлдэгчид зээл эргэн төлөлтийнхөө дагуу төлөгдөхгүй хугацаа хэтрээд байгаа болон зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хугацаа 2018 онд дуусна. Зээлдэгч зээлийн төлбөрөө төлөөгүй 340 хоногийн хугацаа хэтрэлтэй байна. Банк шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг төлүүлэхээр тусгасан.
Иймд банк зээлийн гэрээний 2.4, 5.1.5, 5.1.9, 7.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1. 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тоот зээлийн гэрээг цуцлах,
2.2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөр үндсэн зээлийн төлбөр 1,629,008.98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 274,445.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17,666.65 төгрөг, нийт 1,921,121 төгрөг гаргуулах;
3.Зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болон бусад эд хогшлыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар тус тус нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний охин Ц. нь ******* банкнаас 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 13/558 тоот зээлийн гэрээ байгуулж 3,300,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Би тус зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан.
Миний охин Ц.Өнөрбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зам тээврийн ослоор нас барсан. Би ******* банкнаас хамтран зээлдэгчээр оролцож авсан зээлээ төлнө. Гэхдээ би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн банкнаас тэтгэврийн зээл авсан. Энэ зээлээ төлөөд дууссаны дараа ******* банкны зээлийг төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
******* банкны Ховд салбарын захирал Ч.******* нь хариуцагч Л.д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 1,629,008 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 274,445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,666 төгрөг, нийт 1,921,121 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болон бусад эд хогшлыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж өргөдлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зээлдэгч Ц. нь ******* банкны Ховд салбараас 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЦЗГ 13/558 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 3,300,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл авч, зээлийн барьцаанд хөлдөөгч, зурагт барьцаалсан, улмаар 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тухайн цалингийн зээлийн 1,900,000 үлдэгдэл дээрээ 1,500,000 төгрөгийг нэмж, нийт 3,400,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 21,6 хувийн хүүтэй, цалингийн зээл авч, эдгээр зээлийн гэрээнд Л. нь хамтран зээлдэгчээр оролцож, гэрээнд гарын үсэг зурсан болох нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЦЗГ 13/558 тоот барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээл буцаан төлөх хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.ы нэр дээрх зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 3,170,991.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,607,556.02 төгрөг, нийт 4,778,547.04 төгрөгийг төлсөн байх ба зээлдэгч Ц. нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болох нь түүний 0000158376 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Зээлдэгч, банк нарын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай барьцаат зээлийн гэрээний 7.1, 7.1.1-д зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана гэж заажээ.
Уг зээлийн гэрээний 7.1.1-д заасны дагуу ******* банк зээлдэгч Ц., хамтран зээлдэгч Л. нартай 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээг цуцлаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Иймд дээрх ******* банк зээлдэгчтэй байгуулсан гэрээний дагуу зээлдэгчийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзвэл зээлийн гэрээг банкны санаачилгаар цуцлах эрхтэй байна.
Хэдийгээр хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй боловч ******* банктай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч тал зээлийн гэрээний 7.1.1-д зааснаар зээлийн гэрээг цуцлаагүй байна.
Нэхэмжлэгч ******* банк нь зээлийн гэрээний 7.1.1-д зааснаар зээлийн гэрээг цуцалсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.д холбогдох үндсэн зээлийн төлбөр 1,629,008 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 274,445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,666 төгрөг, нийт 1,921,121 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болон бусад эд хогшлыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 , 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар ******* банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.д холбогдох үндсэн зээлийн төлбөр 1,629,008 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 274,445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,666 төгрөг, нийт 1,921,121 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болон бусад эд хогшлыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэр нь нэхэмжлэгч ******* банк дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА